Friday

Төрсөн өдрийн төөрөг буюу өдрөөр сонжих нь

Төрсөн өдөр, гарсан гаригаар сонжвол би нэг иймэрхүү хүн юм байна



Төрсөн өдөр ба өнгө: 

5-р сарын 15-аас 5-р сарын 24                АЛТЛАГ ӨНГӨ

Алтлаг өнгө
Юу зөв, юу буруу болохыг мэддэг. Хөгжилтэй, шударга, нүүрэмгий. Бусдыг захирах гэж оролддоггүй. Сэтгэл нь маш хурдан тавгүйтдэг. Маш эмзэг тул найз нөхөдтэй болох нь төвөгтэй байдаг
Дүгнэлт: 50%

Төрсөн өдрийн төөрөг: 
Пүрэв гаригт төрөгсөд 
Эмэгтэйчүүд: Хайр дурлал түншлэлд тогтворгүй, эрх чөлөө сонин адал явдалд дурлагч, дэндүү танхилхан хүн байдаг. Өөрийхөө өмнө таьсан зорилгод хүрч, ялж амьдрахыг хүсэмжилдэг. Нэг л шийид гаргасан бол яг л дөргүй бух шиг зүтгэдэг. Түүнийхээ төлөө л хөөцөлдөхийг урьтал болгодог. Өөрийгөө хүрээлж буй эрчүүдээс хэн нэгнийг эгнээнээсээ гаргахыг хүсвэл тэр дор нь эргэлт буцалтгүйгээр биелүүлнэ.
Дүгнэлт: 75%

Ээжүүдийн зурхай Үхэр
Энгийн, тогтвортой, шийдэмгий зантай Үхрийн ордны ээжүүд хүүхдүүддээ гэр орноо хэрхэн зөв авч явах талаар сайн үлгэр дууриал үзүүлдэг. Мөн хайртай үрсдээ байгалийн сайхныг мэдрүүлэхийг ихээр хүсдэг ба тогтмол агаар салхинд гаргадаг. Энэ нь Газар махбодьтой нь ч холбоотой юм. Заримдаа Үхрийн ордны ээжүүдийн “Гадуур явж юм үз” гэж хэлэх нь хүүхдүүдэд нь шийтгэл болдог. Тэд үрсийнхээ төлөө бүхнээ зориулж чаддаг, тэвчээртэй, амьдралын нарийн ширийн асуудлыг задлан шинжлэх чадвартай. Гэвч тэд заримдаа өөрийнхөө гөжүүд зангаар хүүхдүүддээ буруу өгөх тохиолдол байдаг. Үүндээ анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүдээ бага зэрэг мяраалаг болгочих гээд байдаг талтай.

Өдрөөр шинжихүй 5 сарын 15- 21
Энэ үхрүүд маш нууцлаг хүмүүс Өөрийн хүсэл эрмэлзлэл мэдрэмжээ маш хүчтэй хамгаалдаг. Тэд эрх чөлөөнд дуртай бэрхшээлийн хүнд явдлыг ганцаар туулах дуртай. Энэ хүмүүс эрх ашгийн тулд тусархуу ажил хэрэгч байдаг. Хайр сэтгэл нь ч мөн энэ чиглэлээр явагддаг. Мөнгөний үнэ цэнийг тэд маш багаасаа мэддэг.Тэд хөрөнгийн төлөө хүнтэй суух нь зөв гэж үздэг. Мөнгөний талаар тэд ёстой л суусан газраасаа шороо атгана гэгч . Тэд өөрийнхөө хийх юмны үр дүнг урьдчилан тооцоолон мэддэг учир мөнгө олох андаа амархан олдог. Тэд маш их нэр төрд дуртай. Тэгээд ч их ажилсаг болохоор өөртөө ч хүнд ч зав чөлөө өгдөггүй.
Тэд маш их тэвчээртэй учир юмны цаана гарч ялалтад хүрдэг. Энэ хүнтэй нөхөрлөвөл ихийг авна. Дайсагнавал маш муу юм шүү. Хувийн болон гэр бүлийн амьдралд ч гэсэн энэ чиг журмаар явахыг шаардана.Энэ хүмүүстэй гэр бүл болсон нөхцөлд салалт бараг байхгүй гэвч бэлэвсрэлт олон тохиолддог гэж статистикийн тооцоо гарсан байдаг.


Thursday

Орон сууцны талаар

Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр болон арилжааны банкуудын талаарх товч судалгааг ажлын хэрэгцээнд зориулан тавилаа.  Brief on apartment
View more documents from Munkh Orgil.

Saturday

Чамд дурласан тэр л өдөр

Чамд дурласан тэр өдөр
Хайр гэдэг үгийг
Хаана ч хамаагүй биччихээд
Хараад л зогсоод баймаар
Хачин өдөр байсан

Чамд дурласан тэр өдөр
Хөнгөмсөг зантай даашинзнуудаа тойруулж суулгаад
Хөмсөг, чих, хоолой гурвын чинь тухай
Хүүхнүүдийн яриа өрнүүлмээр
Хачин өдөр байсан

Монголын талаарх нэвтрүүлэг - Удирдлагууд дэлхийн хэлээр дэлхийд мэдээллээ

Энэ гурван нэвтрүүлгийг заавал үзээрэй. Зөвхөн төрийн бус нийт Монголын ард түмэнд хамаатай. 

Бидний эх орныг удирдаж буй хүмүүс юуг мөрөөдөж, хаашаа явж байна вэ. Дээр нэвтрүүлэгт дурдсанаар биднийг өнөө хүртэл итгэл үнэмшлээр удирдаж буй их эзэн Чингис хааны эх орны хувь тавиланг уул уурхай хааш нь залж байна вэ. Эзэн богдын нэгэн цагт нэгтгэж байснаар, Ерөнхий сайдын хэлж байгаагаар нэгдмэл байх юм бол бид бүх бэрхшээлээ давж, улс орноо хөгжүүлж чадна аа.

1. Mining brings new hope to Mongolia


Сэтгэлгээний шалгуур




Та залуу бүсгүйг эхэлж харсан бол залуу сэтгэлгээтэй хүн, харин эмгэнийг түрүүлж харсан бол та хөгшин сэтгэлгээтэй хүн юм

эмгэнийг ерөөсөө олж харахгүй юм аа кк. 

Та ухаантай хүн мөн үү

Эйнштейн энэ бодлогыг өнгөрсөн зуунд зохиосон бөгөөд тухайн үедээ Дэлхийн хүн амын 98% энэ бодлогыг бодож чадахгүй гэсэн байна. Та ертөнцийн хамгийн ухаантай 2% хүмүүст багтах уу? Энд ямар ч заль мэх байхгүй, зөвхөн цэвэр логик хэрэгтэй

За тэгээд бодсон хүмүүс хариугаа хэлээрэй

Хэн чинь хамгийн ухаантайг харий

1. 5 өөр өнгийн байшин байна.
2. Байшин болгонд 5 өөр үндэстэн амьдардаг
3. Хүн болгон тодорхой нэг төрлийн уух юм уудаг, тодорхой нэг маркийн тамхи татдаг ба тодорхой нэг амьтан тэжээдэг.
4. Энэ 5-ийн хэн ч нэгэнтэй адилхан уух юм уудаггүй, адилхан төрлийн тамхи татдаггүй, адилхан амьтан тэжээдэггүй

Асуулт: Хэн загас тэжээдэг вэ?

Шифинүүд:
Англи улаан байшинд амьдардаг
Швед нохой тэжээдэг
Дани цай уудаг
Ногоон байшин цагаан байшингийн зүүн талд байдаг (Эдгээр байшингууд зэрэгцээд байрладаг гэж бодоорой, тэгэхгүй бол 2 хариу гарах аюултай)
Ногоон байшингийн оршин суугч кофе уудаг
Pall Mall татдаг хүн шувуу тэжээдэг
Голын байшингийн оршин суугч сүү уудаг
Шар байшингийн оршин суугч Dunhill татдаг
Норвег эхний байшинд амьдардаг
Marlboro татдаг хүн муур тэжээдэг хүний хажууд амьдардаг
Морь тэжээдэг хүн Dunhill татдаг хүний хажууд амьдардаг
Winfield татдаг хүн пиво уудаг
Норвег цэнхэр байшингийн хажуугийн байшинд амьдардаг
Гермэн Rothmans татдаг
Marlboro татдаг хүн ус уудаг хүнтэй хөрш амьдардаг

эх сурвалжийг тавихгүй орхилоо. Будаа идчих байх гах гах 

Хариу


өнгө шар цэнхэр улаан цагаан ногоон
үндэстэн норвеги дани англи швед герман
амьтан Муур морь шувуу нохой  
уух юм ус цай сүү пиво кофе
тамхи dunhill marlboro pall mall winfield rothmans

Жолооч нарт

хаха энэ нээрээ үнэн супер дупер эмээ байна дө

Жолооч нар жоохон хүлээцтэй байхгүй бол ийм л юм болох нь байна ш дэ

Явган зорчигч нар урагшаа

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...