Wednesday

НҮДЭЭ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ



Хүн амьдралд ямар эрхтний эрүүл мэнд хамгийн чухал вэ?

Миний бодлоор хамгийн тэрүүн оюун сэтгэхүй, тэгээд нүд байх

1.Нүдээ хэрхэн хамгаалах вэ?

Хүний нүд ямар үүрэгтэйг бид сайн мэддэг хэрнээ тэр бүр хамгаалж, арчилж чаддаггүй шүү дээ. Иймд та бүхэнд энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөвлөгөөг хүргэе.

Элс, шороо, тоос зэрэг нь ихэвчлэн доод, дээд зовхинд ордог. Энэ үед нүдээ нухаж, арчиж хэрхэвч болохгүй. Гаднын биетийг алчуур, хөвөнгөөр авах гэж оролдох бүр ч хэрэггүй. Хэрэв оролдсон тохиолдолд эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалгийг гэмтээх аюултай. Үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг.
Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ зүүн, баруун тийш хөдөлгөөрэй. Мөн нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай үсаар угааж болно. 

Таны нүдэнд орсон гаднын биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Дараа нь бактерын эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор левомецитины 0.25 хувь, альбуцидын 20 хувийн уусмалыг эхлээд 3-5, дараа нь 5-7 удаа үргэлжлүүлэн дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухдах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй.



2.Нүдээ хамгаалах арга
Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна. Нас ахихад хүний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчлөл үүсэх магадлал өндөртэй болдог. Зарим нүдний эмгэгүүд тийм ч амар эмчлэгддэггүй боловч шинэ мэс заслын аргууд нэвтэрч байгаа нь тухайн өвчний явцыг удаашруулж, хараагаа сайжруулахаар шил зүүж, контакт линз хийж мөн лазерын хагалгаа болон болор шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийлгэдэг болсон байна.

Нүдээ хамгаалж байх 5 зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь: чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас

Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
2. Найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Бaрьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх .

Нүдэнд зориулсан дасгалууд
Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай

Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.

Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.
3.НҮДЭЭ ХАМГААЛАХ
Нүдэнд орсон юмыг гаргах.
Сормуус болон бусад жижиг зүйлс нүдэнд орчихвол доорхи санамжийг анхаараарай:
1.    Нүдээ үрж, нухчиж болохгүй
2.    Гараа сайтар савандаж угаагаад дээд зовхио зөөлөн татаж доод зовхин дээрээ тавиад хэдэн минут байлгахад нулимс гарч, нүдэнд орсон зүйлийг урсган гаргах боломжтой
3.    Хэрэв нүдэнд орсон зүйл гараагүй бол дусаагуураар бүлээн ус дусааж юмуу зөөлөн гоожиж буй усны дор толгойгоороо тосч нүдрүүгээ гоожуулж орсон зүйлийг гаргаж болох юм
4.    Зовхио доошоо зөөлөн татахад орсон зүйл харагдаж байвал цэвэрхэн алчуур даавууны үзүүрийг норгоод арчиж болох юм
5- Харин нүдний алим дээр наалдсан зүйлийг оролдсоны хэрэггүй шууд эмчид үзүүлэх нь зүйтэй
Телевизор үзэхдээ нүдээ чилэхээс хамгаалах:
Дэлгэцийн ойролцоо гэрэл чийдэн тавих хэрэггүй,
хурц гэрэл нуд гялбуулна
•      Телевизороос доод тал нь хоёр метр хиртэй зайц^ суух
•       Өроөний гэрлийг зөв тохируулж ДЭЛГЭЦ рү^ тусахааргүй байрлуулах
Нүдээ чилэхээс хамгаалах.
•      Хэдэн цаг тутамд таван минут хиртэй нүдээ аньж байз
•      Хоёр гараа хооронд нь хэдэн минут үрж дулаац үүсгээд сандлын түшлэг налан сууж байгаад гарынхаа алгьц хумбайлган нүдээ таглах. Энэхүү дулаан нь нүдийг амраана.
•       Цонхоор гадагш харах юмуу урт коридор, аль болох өргөн, олон зүйлийг хамруулан, тус бүр дээр нь нэг мину? хиртэй тогтож харах нь мөн нүдний чилээг гаргахад тустай
•       Гараа урагш чигээр нь өргож байгаад үзэг барин нүд рүүгээ аажмаар, давхарлан харагдтал ойртуулах дасгалыг нэг минут хиртэй давтаж хийвэл нүдний булчин чангалах сайн талтай.
Компьютерээс нүдээ хамгаалах.
Компьютер дээр ажиллахад нүд чилэх явдал түгээмэл тохиолддог. Толгой өвдөх, нүд бүрэлзэх, халуу оргих зэргээр өөрчлөлт өгдөг. Дараах журмыг баримтлах хэрэгтэй.
» Дэлгэцнээс 50-иад см зайнд байх
•      Дэлгэцэнд давхар хамгаалалт хийх
•      Нүдээ аних дасгалыг үе, үе хийж байх
•      Мөн амарч, завсарлаж байх
•      Нүдний эмчид үзүүлж, хараагаа шалгуулж байх


4.Нүдээ хамгаалах


Нүд бол сэтгэлийн толь гэдэг. Орчлон ертөнцийг харахад тусалдаг нүдээ үргэлж хайрлаж хамгаалж байх нь хамгийн чухал билээ. Сүүлийн үед худалдаалагдах болсон маш олон сайн муу бүтээгдэхүүн, контакт линзнээс шалтгаалж нүдний өвчлөл нэмэгдэх болжээ. Бид танд нүдээ арчилах энгийн боловч хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэж байна
Нүд бол бурхны бидэнд өгсөн хамгийн том бэлэг. Хүний биеийн хэсгүүдээс хамгийн ихээр анхаарал татдаг зүйл бол нүд. Бурхны өгсөн энэ бэлгийг хүртэж чадаагүй хүн бүрт хорвоо ертөнц харанхуй ямарч өнгөгүй мэт санагддаг нь нууц биш. Ер нь урлагийн бүхий л салбарт хүний нүдийг магтсан өнгө аястай бүтээлүүд төрсөөр байдаг билээ. Гайхалтай урт сормуутай том алаг нүд хэний ч анхаарлыг татах нь ойлгомжтой биш гэж үү
Ойрын үед нүдний тухай, нүдийг хэрхэн хамгаалах талаар мянга мянган зөвлөгөө аргууд гарсаар байгаа. Хамгийн чухал зүйл бол нүдний эрүүл мэнд. Үүнээс шалтгаалан зах зээл дээр таны нүдийг эрүүл байлгах маш олон төрлийн эм, бүтээгдэхүүнүүдхудалдаанд гарах болсон.
Харамсалтай нь маш олон хүмүүс сайхан харагдахын тулд чанаргүй будаг болон контакт линзны хэрэглээнээсээ болж нүдний торлог бүрхэвчээ гэмтээн нүдээ өвчлүүлсээр байна. Линзийг буруу хэрэглэснээсээ болж сохорсон маш олон хүн байдаг.

Саяхан явуулсан судалгаагаар Пакистан улсын ард иргэдийн дунд гарсан олон төрлийн өвчлөлөөс нүдний өвчин хамгийн их байсан байна.

Нүдээ хамгаалах зөвлөмж:
Өглөө бүр нүдээ цэвэр тунгалаг хүйтэн усаар угааж бай.
Сарнайн дэлбээг усанд холин нүдээ угаах нь нүдний өвчин болон улайлтаас сэргийлдэг
Мөн компьютерийн ард удаан сууж ядарсан нүдээ амраахдаа хүйтэн цайг ашиглах нь тустай байдаг. Жижиг хөвөн даавууг цайнд дүрээд нэг цагийн турш байлга. Дараа нь түүнийгээ нүдэн дээрээ 10-15 минут байлгаарай. Ингэснээр нүд тань гайхалтай сайхнаар амрах болно. Гэхдээ мэдээж цай тань сүүгүй байх ёстой шүү.
Ихэнх хүмүүсийн дундах нийтлэг нэгэн асуудал бол доод зовхины хөхрөлт. Маш олон янзын үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч, хөхрөлтийг арилгадаг бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүнд хүрч чаддаггүй. Тэгвэл бид танд хамгийн гайхалтай эрүүл аргыг зөвлөж байна. 3-4 зүсэм өргөст хэмхийг нухаад шүүсийг нь гарга. Дараа нь түүндээ жижиг даавуу хийн шүүсийг нь шингээгээд 2 минутын турш нүдэн дээрээ байлга. 2-3 өдрийн дараа ямар ч харласан хүрээ байхгүй болно.

Амрах ёстой цагтаа амарч чадаагүйгээсээ бол нүд хавдах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хүйтэн түүхий сүү ашиглаарай. Түүхий сүүндээ даавуу дүрэн шингээгээд түүнийгээ 10-15 минутын турш нүдэн дээрээ тавь. Танд үр дүн нь шууд мэдрэгдэх болно.

Тогтмол ном унших, юм бичих, компьютер дээр ажиллах зэргээс шалтгаалан таны хараа мууддаг. Эдгээр төрлийн ажлыг өдөр бүр байнга хийснээр компьютергийн дэлгэж харааг тань гэмтээн толгой өвдөн хүзүү хөших болно. Иймээс багахан хугацааны завсарлагаа авч байх нь тохиромжтой байдаг.

Орой унтахынхаа өмнө нүдээ угааж бай. Ялангуяа та нүдээ буддаг бол. Гэхдээ нэг зүйлийг сануулахад нүдээ угаахдаа нүдний будаг арилгагч болон шөнийн тос, бусад төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Учир нь эдгээр зүйлс таны нүдний ойр орчмын мэдрэмтгий хэсгийг гэмтээх болно.

Хүний хараа муудах маш олон шалтгаан байдаг ч хэзээ ч дур мэдэн өөрийгөө эмчилж болохгүй. Үр дүн нь таныг хараагүй болгох ч юмуу эсвэл нүдний торлог бүрхэвчийг тань гэмтээж болох юм шүү. Мэргэжлийн эмчид хандасныхаа дараа шаардлагатай бол харааны линз, шил зэргийг тогтмол зүүж байхыг зөвлөж байна.

Үргэлж нүдээ арчилахдаа онцгой ач холбогдол өгч байгаарай. Учир нь нүд бол таны сэтгэлийн толь юм шүү.

5. Нүдээ хэрхэн компьютерийн хортой нөлөөллөөс хамгаалах вэ?

    Алхам бүр нь компьютержсэн энэ эринд нүдээ хамгаалах хэцүү болжээ. Хэрэв таны нүд амархан ядарч, улайж, загатнадаг бол тэр нь хэт их ачаалал авснаас болоод чийгшилгүй болж буйн шинж юм. Та дараах зөвлөгөөнүүдээс хэрэгжүүлснээр нүдээ амрааж чадна.
      1. Тогтмол завсарлага авч бай. Хэрэв таны нүд компьютер, зурагтнаас болж ядардаг бол 20 минут тутамд нүдээ дэлгэцнээс өөр зүйлд хандуулаарай. Өөрөөсөө 20 тохой хэмжээний зайд байгаа ямар нэг зүйл рүү 20 секунд харахыг зөвлөж байна. Эсвэл ийм хугацаанд сандал дээрээсээ босч цай уун, хамтран ажиллагч дээрээ очиж хэдэн үг солиод авсан ч болно. Ямартай ч та цацрагт дэлгэцнээс ходож нүдэндээ чийгшлээ нөхөх боломжийг олгох ёстой юм. Олон дахин цавчлах нь ч бас нүдний алимыг тосолж өгдөг.
 2. Өдөрт 1-2 удаа нүднийхээ зовхины гадна талаас хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хийж өг. Нүцгэн гараар, эсвэл бүлээхэн алчуураар хийж болно. Дээд зовхи, доод зовхи, хөмсөгний булчингийн ойролцоо хэдэн минут тойрог хэлбэртэйгээр массажлана. Энэ нь ачаалал авсан нүдний булчингуудыг суллаж, нулимсны булчирхайг идэвхжүүлж, хуурайшиж, загатналыг арилгах болно. Массажийг аль болох харанхуй өрөөнд хийхийг хичээгээрэй.
 3. Нүдэнд массаж хийх өөр нэг арга. Хоёр алгаа хооронд нь хавсарч, халуун илч ялгартал нь үрээд, хангалттай халуун болсон нэг алгаа дотогш нь хонхойлгож, бөмбөгөр болгож байгаад, нэг нүднийхээ дээр тавина. Алганы халуун буутал байлгаад авна. Энэ үйлдлийг нөгөө нүдэндээ ч бас хийнэ.
 4. Нүдэндээ хүйтэн жин тавь. Хүйтэн температур нь хавдсан нүдийг тайвшруулна. Хүйтэн жингийн оронд хөргөчинд байлгасан халбага, хэрчсэн өргөст хэмх, хөргөсөн дүрдэг цай ч тавьж болно. Цэл хүйтэн мөс тавихаас болгоомжил. Таны арьсыг гэмтээж болзошгүй.
 5. Таны ажлын өрөөний болон гэрийн гэрэл хир тод вэ? Бүдэг, сулхан гэрэлд юм хийх нь нүдийг маш амархан ядрааж орхидог. Үүний оронд эсрэгээрээ тас харанхуй өрөөнд суусан нь дээр. Өдөрт 15 минут харанхуй өрөөнд суух нь нүдийг мөн амраах ач холбогдолтой.
 6. Нүүр рүүгээ 3-5 удаа хүйтэн ус цац. Ус цацаж байхдаа нүдээ анихгүй байхыг хичээгээрэй. Ингэвэл ус таны нүдийг угааж, чийгшүүлнэ.
 7. Хэрэв таны нүд огцом ядраад эхэлвэл эргэн тойрондоо байгаа ногоон өнгийн зүйл рүү удаан хараарай. Энэ өнгө таны нүдийг тайвшруулна. Эсвэл зүгээр л тэр дороо хэдэн секунд нүдээ аньчих.
 8. Долоовор хуруугаа гозойлгож нүүрнийхээ өмнө барьж байгаад, аажмаар хамарныхаа үзүүр лүү ойртуул. Ингэхдээ нүдээ хуруунаасаа бүү салгаарай. Хамарны үзүүрт хүрмэгцээ хурууг холдуулаад, алсын зүйлийг хэдэн секунд ширт.
 9. Өөрийнхөө зүүн талд байгаа зүйл рүү хар. Харсан чигтээ толгойгоо баруун тийш эргүүл. Энэ үйлдлийг эсрэг зүгт мөн адил давтагтун.

6.Нүдээ хамгаалах 7 арга


    Яснаас шүд, махнаас нүд гэсэн үг байдаг. Нүдний цэцгий мэт хайрлах гэдэг нь ч нүд бол хамгийн эрхэм эрхтэн болохийг илтгэж байгаа юм. Мөн ч ертөнцийн түмэн бодисийг юуны өмнө мэдэрдэг харааны эрхтэн юм. Хаварын улирал нь нүд амархан ядардаг, амархан шим тэжээл дутагддаг мөнч амархан өвчин дусдаг улирал юм. Ялангуяа урт удаан цагаар сууж, ном уншин, юм харах, жич компьютер дээр удаан цагаар ажиллагсад эрхбиш нудээ хамгаалах 7 аргыг мэдэж авах хэрэгтэй. Тухайлбал:
    1. Нүдний галыг хамгаалах: Нүдээрээ 40—50 минут юм хараад л амрааж байх хэрэгтэй, суусан газраа нүдээ аниад хэсэг хугацаа нам тайван суувал, нүдний ядаргаа тайлагдах болно.
    2. Нүдний бэлчрийг нухах: Чөлөө заваараа нүдний гимнастик хийж, нүдийг тойрсон бэлчирийг массажлаж, нүд хавийн цусны эргэлтэд тус дөхөм үзүүлж, нүдний тэжээлийг сайжруулах хэрэгтэй.
    3. Алсын үзэмжийг бараалах: Нүднийхээ чилээг тайлхын тулд гадна гарч алсын барааг ширтэн, их байгалийн сайхан үзэмжийг сонирхож, нүдний торлог бүрхэвчийн эсийн чадавхыг зохицуулж, харааны ядаргааг багасгаж болох юм.
    4. Цаасан шувуу хийсгэх: Цаасан шувуу хийсгэх нь "Нүдний харааг сайжруулдаг" гэж дээр үеийн хүмүүс хуучилдаг байлаа. Амралтын өдөртөө өргөн чөлөөнд очиж, цаасан шувуу хийсгэн, цаглашгүй огторгуйн гүнийг бараалан, цаасан шувууныхаа хөөрөхийг харахад нүдний чилээ өөрийн эрхгүй тайлагддаг байна.
    5. Шим тэжээл сэлбэх: Зохих хэмжээний амин дэм А, уураг болон бичил элемент элбэгтэй хүнсний зүйл идэх сайн, тухайлбал, элэг, өндөг, сүү, загас, буурцаг, гүнжид, хушга, зөгийн бал, шар лууван, амтат төмс, цул сараана, бө цай, чин цай, иөү цай, жие цай зэргийг нэрэлж болно.
    6. Шөнөжин суухгүй байх: Элэг нь нүдтэй шууд холбоотой байдаг, хаврын цагт шөнөжин суух юм бол элгийг амархан шархлуулдаг, элэг шархлах юм бол нүдэнд тун муугаар нөлөөлдөг юм, иймээс ажиллаж амархаа сайтар зохицуулж, нүдээ гүйцэд сайхан амруулж байх хэрэгтэй юм.
    7. Нүдний өвчинөөс сэргийлэх: Хаврын улиралд нүдний салист бүрхэвчийн үрэвсэл их өргөн дэлгэрдэг, харшилд холбогдсон нүдний салист бүрхэвчийн үрэвсэл болон халдварт холбогдсон нүдний салист бүрхэвчийн цочимог үрэвсэлд хүмүүс тун амархан нэрвэгдсэн байдаг. Ийм байдалд нүдээ ариун цэвэр байлгахыг онцгой анхаарах хэрэгтэй, угааж цэвэрлээгүй гар хуруугаараа ч юм уу алчуур зэргээр нүдээ нухаж болохгүй, амархан харшил авдаг хүмүүс бол гадагш явахдаа бараан шил зүүж нүдээ хамгаалах хэрэгтэй. Хэрвээ нүдний өвчинд нэрвэгдвэл, нэн даруй нүдний эм хэрэглэж зөв эмчилгээ хийх хэрэгтэй байна.
7.Нүд бие эрхтний толь
Гэрлийн цацралт нь нүдээр дамжуулж хүний биед маш их нөлөө үзүүлдэг байна. Үүнээс авч үзэхэд гэрэлт цацралт нүдэнд ихээхэн ач холбогдол үзүүлдэг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нүд эхлээд гэрэл өнгийг нь тогтоож дараа нь хэлбэр дүрсийг нь илрүүлдэг гэж хэлэхэд болно. Нүд бол бидэнд байгалиас заяасан хамгийн гайхалтай эрхтэн боловч тэр бүр бид нүдээ хамгаалж, гамнаж чаддаггүй. Үнэндээ нүдээ хамгаалах маш хялбар олон аргууд байдаг. Жишээлбэл, нүднийхээ ядаргааг маш богино хугацаанд найдвартай тайлахыг хүсэж байгаа бол нүднийхээ дотоод өнцөгүүдийн цэгэн дээр 2-3 удаа эрхий хуруугаараа чангахан шиг дарахад л хангалттай. Нэг дарахдаа минутын турш дарж байлгах хэрэгтэй. Мөн нас ахих тусам хэн хүний ойрын хараа мууддагг. Энэ нь өвчин гэхээсээ илүү настай холбоотой бөгөөд ойролцоогоор 40-45 насны хооронд илэрдэг билээ. Энэхүү нүдний “хөгшрөлт” илрэхдээ андашгүй, жишээлбэл ном уншихад үсэгнүүд бүдгэрч харагдах бөгөөд бага багаар номоо хол барьж унших хэрэг гардаг.

Ийм тохиолдолд юуны өмнө нүдний мэргэжлийн эмчид хандаж онош тавиулж, яг юунаас үүссэнийг тодруулж эмчилгээ авах нь зүйтэй юм. Хэрвээ нүд үнэхээр “хөгширсөн” гэж тооцогдох юм бол нүдний шил зүүхээс өөр арга байдаггүй. Гэхдээ сүүлийн үед манай оронд нүдний лазер эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд эмчтэйгээ зөвлөж байгаад хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй.

Лазер эмчилгээний давуу талуудыг дурьдвал: • Бүрмөсөн нүдний шил болон контакт линзнээс сална • Лазер эмчилгээ хийлгэсний дараа хоёр гурван цагийн дараа гэр лүүгээ хариад маргаашнаас нь л та ертөнцийг шинэ нүдээр харах боломжтой болно • Энэхүү эмчилэгээ ихэвчлэн 100 хувийн үр дүн үзүүлдэг • Элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүйгээс гадна хэрвээ та эмчийнхээ зөвлөгөөний дагуу байж чадах юм бол хоёр хоногийн дараа гэхэд компьютер, усан спорт зэрэг хүссэн бүхнээ хийж болно • Эмчдээ сайн шалгуулсны эцэст мэс заслын явц ердөө л 20 минут үргэлжилнэ.

Гэхдээ сайн талын эсрэг мөн муу тал гэж байдаг шүү дээ. Тиймээс лазер эмчилгээний сөрөг талуудын талаар та тухайн эмчээс сайтар лавлаж асуугаарай. Жишээлбэл, зарим хүмүүсийн нүд олон жил контакт линз зүүснээс болж лазер эмчилгээ хийх боломжгүй болох жишээтэй.


Нүдний хамгийн түгээмэл өвчин: глауком мөн катаракт

Дээрх хоёр өвчин нь сүүлийн үед гаднах нөлөөнөөс болж ихэд тохиолдож байгаа билээ. Урьд өмнө нь энэхүү өвчинг эмчлэх арга ховор, бараг олддоггүй байсан бол орчин үеийн хөгжсөн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой болжээ.

Катаракт – гэдэг нь харагдах орчин бүдгэрч мөн холын хараа муудах шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн ахмад насны хүмүүс өвддөг буюу 50 гаруй насны хүмүүст тусах магадлал их байдаг гэнэ. Орчин үед эмчлэх арга нь мөн л лазер эмчилгээ. Харин катарактыг дахин суулгаж сэргээхийн тулд нүдний эмч хиймэл болор суулгах буюу имплантат гэж нэрлэдэг. Эдгээр имплантатууд нь хатуу мөн зөөлөн гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Зөөлөн болорыг амьдралынхаа турш зүүж болдог. Энэ нь давхар үйлчилгээтэй буюу хөх цацрагт туяанаас хамгаалж мөн ямар ч зайнд элдэв бэрхшээлгүй харах боломжтой.

Глауком – ерөнхийдөө нүдний даралтанд нөлөөлдөг архаг өвчний шинж тэмдэг юм. Одоогоор энэхүү өвчин чухам юунаас үүсдгийг эмч нар сайн тодорхойлж чадаагүй байгаа бөгөөд эмчилгээ нь гараагүй байна. Энэ өвчнөөр голдуу нүдний өндөр даралттай хүмүүс өвчилдөг. Нүдний дотоод даралт ихэссэнээр харааны нерв болон нүдний солонгон бүрхэвчид тэжээл өгч байдаг цусны эргэлт бүдүүрч муу нөлөө үзүүлдэг. Үүнээс болж нүдний хараа муудахаас гадна, харааны нерв хатах ч тохиолдол гардаг гэнэ. Харин өвчинг эмчлэхийн тулд нүдний эмч лазеран эмчилгээ, эмийн эмчилгээ эсвэл нүдний хагалгаа зэрэг аргаар эмчилдэг. Ямар ч өвчнийг эрт оношилж байж бага дээр нь эмчлэх боломжтой билээ.
8.Нүдээ хамгаалах дасгалууд

Хараа сайжруулах дасгал
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.

Нүдээ хооронд нь ойртуулна.
Ойр ойрхон анивчих.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. /жижигхэн цаас наасан ч болно/ ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.
Холын хараа муудахаас сэргийлэх дасгал
Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.
Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.
Энэ цогц дасгалыг компын ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.
Нүдний ядаргааг тайлах дасгал
Цэх урагшаа хоёроос гурван секунд ширтэнэ. Дараа нь хуруугаа нүднээсээ нэг төө хэртэй орчим газар аваачаад 3-5 секунд ширтэнэ. Гараа буулгаад ахиад алсыг ширтэнэ. 10-20 удаа давтаарай.
Харандаа, эсвэл бал бариад гараа сунгаад харандааг хамрын үзүүр рүү ойртуулахдаа харц салгалгүй ширтэнэ. 10-12 удаа давтана.
Цонхны шилэн дээр гурваас таван мм хэртэй жижиг цаас, наалт наана.
Харцаа цонхы цаана, алсад байгаа зүйл дээр төвлөрүүлээд буцаахдаа цонхон дээрх тэмдэг рүү ширтэнэ. Дасгалыг 10-12 удаа хийнэ.
Нүдээ наймаа тоо зурж байгаа мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээ удаан нээнэ. Наймын тоог зурахдаа цэх харан босоо, хэвтээ чигт хийнэ. Чиг бүрт 5-7 удаа давтана.
Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт.
Нүдний түвшинд өргөж сунгасан баруун гарынхаа эрхий хурууг таваас зургаан секунд ширтэнэ. Гараа аажмаар баруун тийш болгоход эрхийг хурууг толгойгоо хөдөлгөлгүйгээр дагуулан харна. Зүүн гар дээрээ давтана. Чиг тус бүр дээр 5-7 удаа давтана.
Толгойгоо хөдөлгөлгүйгээр зүүн доод булан руу ширтээд, дараа нь  баруун дээд булан руу харна. Дараа нь баруун доод, зүүн дээд гэсэн чигт давтана. 5-7 удаа давтаад нөгөө чигт давтана.
Нүд ядарсан үед хийх дасгал
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчинг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад хүчтэй хурдан гаргахтайгаа зэрэгцэн нүдээ нээнэ. 5 удаа давтана.
Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсэгт хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт.
Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт.
Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.
Нүдний массаж
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.

9.Нүдээ хэрхэн хамгаалах вэ?
Бид нүд ямар үүрэг­тэйг сайн мэддэг хэрнээ тэр бүр хамгаалж, арчилж чаддаггүй. Иймд та бүхэнд энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөв­лөгөөг хүргэж байна. Элс, шороо, тоос нь ихэвчлэн дээд, доод зовхинд ордог. Тиймээс энэ үед нүдээ арчиж болохгүй. Гадны биетийг алчуур болон зөөлөн хөвөнгөөр авах гэж оролдох бүр ч хэрэггүй. Оролдсон тохиолдолд эвэр­лэг бүрхүүл буюу нүдний гадна талын тун­галаг бүрхүүлийг гэмтээх аюултай. Харин үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг. Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ ба­руун, зүүн тийш хөдөл­гөөрэй. Нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай ус зэргээр угаана. Таны нүдэнд орсон гадны биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Нүднээс гадны биетийг авсны дараа бактерийн эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор антибиотикийн дусаалга дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухтах зэрэг шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид яаралтай хандаарай хэмээн Шастины улсын гурав­дугаар төв эмнэлгийн зөв­лөх поликлиникийн нүдний нарийн мэргэж­лийн тэргүүлэх зэргийн сувилагч Б.Мөнхлхагва зөвлөж байна.

ШИЛ ЗҮҮХ НЬ ХАРААГАА НЭГ ТӨВШИНД БАРИХ ХАМГИЙН САЙН АРГА
 Эмнэлэгт эрт хандах тусмаа таны нүд хурдан эмчлэгдэнэ гэсэн үг. Шил зүүх нь хараагаа нэг төвшинд барих хамгийн сайн арга. Хүүхдийг багад нь эмчид хандаж ямар нэг хугарлын гажигтай л гэсэн бол шил зүүлгэх хэрэгтэй. Учир нь 18 нас хүрээгүй хүүхдэд торлог, болор суулгах лазерын мэс засал хийдэггүй. Насанд хү­рээгүй хүүхдийн эд, эс гүйцэт төлжөөгүй байдаг учир хагалгаа хийх нь маш хортой. Тиймээс шил зүүлгэж харааных нь төвшинг тогтоон барих нь оновчтой арга юм. 18 нас хүрээгүй хүүхдийг яаран нүдний мэс засалд оруулж, лазерын эмчилгээ хийл­гэж болохгүй. Яагаад гэ­вэл эд, эс нь бүрэн төл­жөөгүй байдаг учир нүдний шил, линз хоёрын аль нэгийг зүүх нь хамгийн зөв арга. Харин насанд хүрсэн хойно нь шаардлагатай бол хагалгаа хийлгээрэй.
 БЛЕФАРИТЫН ҮЕД ЗОВХИНД МАССАЖ ХИЙХ
 Блефарит гэдэг нь зовхины тосны булчирхайн үрэвсэл юм. Зовхи нь босоо байрлалтай тосны булчирхайн суваг агуулж байдаг. Энэ тосны булчирхайн сувгаас гарсан тос нь нулимсны найр­лагад орж нулимсыг нүдний гадаргуу дээр удаан тогтоож нүдийг хуурайшихаас урьдчилан сэргийлдэг. Тосны бул­чир­хайн суваг битүүрс­нээс тос ялгарахгүй болж нүд аргах, хуурайших, улайж, загатнах, нулимс гоожих зэрэг зовиур илэрч болно. Гэрийн нөхцөлд зовхинд бүлээн жин тавих /ууттай дүрдэг байхуу цай аль эсвэл жижиг саванд халуун ус хийж сальфетик ба самбайгаар жийрэглэж зовхины гадна талаас тавина/ Энэ жинг өдөрт нэг удаа тавихдаа 15-20 минутын хугацаатай 2-3 удаа тавина. Мөн бүлээн жин тавьсны дараа гарын долоовор хуруугаар зовхийг нүдний аяга руу шахсан байдлаар дарж массаж хийнэ. Ийм за­маар массаж хийхэд тосны суваг нээгдэж зовиур багасна.
 НҮДЭЭ ХАМГААЛАХ ТАВАН ЗӨВЛӨГӨӨ
 -Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрэв таны холын хараа муу бол жил бүр нүдний эмчид үзүүлж байгаарай
-Архаг өвчтэй боло­хоос сэргийл. Тухайлбал, чихрийн шижин өвчин болон артерын даралт их­сэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болно.
-Гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрлийг харж нүдээ өвтгөх зэргийг тохиолдохоос үр­гэлж урьдчилан сэргийлж бай.
-Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх.
-Хоол, хүнсэндээ витамин А-г их хэрэглэх. Витамин А их агуулдаг хүнсэнд лууван, улаан лооль, жүрж болон тарвас ордог. Мөн бөөрөлзгөнө, интоор, анар жимс сайн идэх хэрэгтэй.






10.Компьютерээс хараагаа хэрхэн хамгаалах вэ?
Техасын их сургуулийн эмч, мэргэжилтнүүд компьютерийн ард удаан хугацаанд суудаг хүмүүст нүдээ хамгаалах нэгэн аргачлалыг санал болгов. Тэд нүд чилэх, аргах зэргийг үгүй хийн, харааг сайжруулах аргачлалыг боловсруулсан байна. Хэд хэдэн дасгалаас бүрдсэн аргачлал “20 20 20 20” гэсэн нэрийг авав.
Яах ёстой вэ гэвэл, компьютерийн ард суугаа хүн 20 минут болоод харцаа өөр тийш чиглүүлэн 20 секундын хугацаанд 20-иос доошгүй удаа нүдээ анивчуулан зургаан метр орчим зайд байгаа аль нэг зүйлийг анхааралтай ширтэх ёстой гэнэ.
Мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар энэ аргачлал нүдний аргалт, чилэлт зэргээс сэргийлэхээс гадна хүзүүний чилээг гарган, толгойны өвчинг багасгах талтай юм.




























11.Нүдээ хэрхэн амраах вэ?
Алхам бүр нь компьютержсэн энэ эринд нүдээ хамгаалах хэцүү болжээ. Хэрэв таны нүд амархан ядарч, улайж, загатнадаг бол тэр нь хэт их ачаалал авснаас болоод чийгшилгүй болж буйн шинж юм. Та дараах зөвлөгөөнүүдээс хэрэгжүүлснээр нүдээ амрааж чадна.
1. Тогтмол завсарлага авч бай. Хэрэв таны нүд компьютер, зурагтнаас болж ядардаг бол 20 минут тутамд нүдээ дэлгэцнээс өөр зүйлд хандуулаарай. Өөрөөсөө 20 тохой хэмжээний зайд байгаа ямар нэг зүйл рүү 20 секунд харахыг зөвлөж байна. Эсвэл ийм хугацаанд сандал дээрээсээ босч цай уун, хамтран ажиллагч дээрээ очиж хэдэн үг солиод авсан ч болно. Ямартай ч та цацрагт дэлгэцнээс ходож нүдэндээ чийгшлээ нөхөх боломжийг олгох ёстой юм. Олон дахин цавчлах нь ч бас нүдний алимыг тосолж өгдөг.
2. Өдөрт 1-2 удаа нүднийхээ зовхины гадна талаас хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хийж өг. Нүцгэн гараар, эсвэл бүлээхэн алчуураар хийж болно. Дээд зовхи, доод зовхи, хөмсөгний булчингийн ойролцоо хэдэн минут тойрог хэлбэртэйгээр массажлана. Энэ нь ачаалал авсан нүдний булчингуудыг суллаж, нулимсны булчирхайг идэвхжүүлж, хуурайшиж, загатналыг арилгах болно. Массажийг аль болох харанхуй өрөөнд хийхийг хичээгээрэй.
3. Нүдэнд массаж хийх өөр нэг арга. Хоёр алгаа хооронд нь хавсарч, халуун илч ялгартал нь үрээд, хангалттай халуун болсон нэг алгаа дотогш нь хонхойлгож, бөмбөгөр болгож байгаад, нэг нүднийхээ дээр тавина. Алганы халуун буутал байлгаад авна. Энэ үйлдлийг нөгөө нүдэндээ ч бас хийнэ.
4. Нүдэндээ хүйтэн жин тавь. Хүйтэн температур нь хавдсан нүдийг тайвшруулна. Хүйтэн жингийн оронд хөргөчинд байлгасан халбага, хэрчсэн өргөст хэмх, хөргөсөн дүрдэг цай ч тавьж болно. Цэл хүйтэн мөс тавихаас болгоомжил. Таны арьсыг гэмтээж болзошгүй.
5. Таны ажлын өрөөний болон гэрийн гэрэл хир тод вэ? Бүдэг, сулхан гэрэлд юм хийх нь нүдийг маш амархан ядрааж орхидог. Үүний оронд эсрэгээрээ тас харанхуй өрөөнд суусан нь дээр. Өдөрт 15 минут харанхуй өрөөнд суух нь нүдийг мөн амраах ач холбогдолтой.
6. Нүүр рүүгээ 3-5 удаа хүйтэн ус цац. Ус цацаж байхдаа нүдээ анихгүй байхыг хичээгээрэй. Ингэвэл ус таны нүдийг угааж, чийгшүүлнэ.
7. Хэрэв таны нүд огцом ядраад эхэлвэл эргэн тойрондоо байгаа ногоон өнгийн зүйл рүү удаан хараарай. Энэ өнгө таны нүдийг тайвшруулна. Эсвэл зүгээр л тэр дороо хэдэн секунд нүдээ аньчих.
8. Долоовор хуруугаа гозойлгож нүүрнийхээ өмнө барьж байгаад, аажмаар хамарныхаа үзүүр лүү ойртуул. Ингэхдээ нүдээ хуруунаасаа бүү салгаарай. Хамарны үзүүрт хүрмэгцээ хурууг холдуулаад, алсын зүйлийг хэдэн секунд ширт.
9. Өөрийнхөө зүүн талд байгаа зүйл рүү хар. Харсан чигтээ толгойгоо баруун тийш эргүүл. Энэ үйлдлийг эсрэг зүгт мөн адил давтагтун.



12.Хараа хамгаалах дасгал
1.    Стандарт эгц сууна. Толгойгоо нар зөв, нар буруу эргүүлж толгойгоор тойрог зурна. / тус бүр 9 удаа хийнэ/
2.    Сандалд эгц сууна. Толгойгоо хойш урагшаа, толгойгоо баруунаас зүүн тийш хөдөлгөн нэмэх тэмдэг зурна. / тус бүр 9 удаа хийнэ/
3.    Сандалд эгц сууна. Толгойгоо хөдөлгөхгүй. Нүдээ баруунаас зүүн тийш явуулна. Тэгээд дээшээ доошоо, сүүлд нь диагоналиар хөдөлгөнө. Үүнийг тус бүр 5-10 удаа хийнэ.
4.    Толгойгоо хөдөлгөхгүйгээр нүдээр цагийн зүүний дагуу, цагийн зүүний эсрэг эргүүлэн хөдөлгөнө. / тус бүр 9 удаа хийнэ/
5.    Сандалд эгц сууж нүдээ сулавтар хүчээр аниж , харна. / 9 удаа хийнэ/
 6.    Харааны тааруулсан шилтэйгээ энэ дасгалыг хийнэ . Эрхий хуруугаа нүдний чигтээ 20 см орчим урдаа байрлуулж эрхий хуруугаа харан байж харцаа өргөөд цонхоор хол байгаа нэг цэгийг ширтээд эргээд эрхий хуруугаа харна .Эрхий хуруутай дасгалыг нэг нэг нүдээр давтаж хийнэ. Энэ дасгалыг ойролцоогоор 15 минут хийнэ.

13.Нүдний шилний талаар зөвлөх нь
Нүдний шилний талаар дараах зүйлсүүдийг сонирхож байна уу ?
1.    Ойр харалган /миопи/ яагаад үүсдэг вэ?
Нүдний алим хэт их томоорч нүдний эвэрлэг бүрхүүлийн хотгор гүдгэрийн муруйлтын хэмжээ дэндүү их байвал үүсэх гэрлийн фокус зөв тусах боломжгүй. Удамшил гол хүчин зүйл болдог ч харааны эрүүл ахуйн зөрчигдлөөс шалтгаалдаг.
2.    Компьютертэй их харицвал хараа мууддаг уу?
Видео дүрс бичлэгийн хуурцаг ашиглана гэдэг нь шууд утгаараа нүдний хараа муутгадаг хүчин зүйл биш юм. Гэвч удаан хугацаагаар байнга ажиллавал нүд ядарч ойрын хараа муудаж болох бөгөөд ажлынхаа зав зайгаар, амарч байгаа цагтаа алсын зүйлсийг харангаа нүднийхээ ядаргааг гаргаж байх нь тохиромжтой.
 3.    Нүдний шил зүүвэл нүд томорч харагдах уу?
Ойрын харааны шил зүүх үед гүдгэр линзээс шалтгаалан нүд томорч харагдах ба харин хотгор линз зүүхэд нүд жижиг мэт харагдана.

4.    Нүдний шил зүүвэл хараа муудах уу?
Нүдний шил хэрэглэхэд хараа муудахгүй бөгөөд харааг сайжруулж, тогтох гол хэрэглүүр юм. Харин залуу хүмүүст биеийн ба нүдний өсөлтөөс шалтгаалан хараа өөрчлөгдөж байдаг тул жил тутам нүдний эмчид үзүүлж, хяналтанд байх хэрэгтэй .

5.    Нүдний шилийг тогтмол зүүхгүй байх нь нүдэнд муу юу?
Нүдний харааг сайжруулах, тогтохын тулд зөв тааруулсан шилийг байнга зүүх шаардлагатай. Хэрвээ тогтмол зүүхгүй бол нүдний ачаалал ихсэж хараа муудхад хүргэнэ.
 6.    Өчигдөр нүдний шил шинээр хийлгэсэн чинь нүд эрээлжлээд байх юм.
Энэ нь шил тааруулсны дараа түр хугацаанд мэдрэгдэх гаж шинж юм. Насанд хүрсэн хүн ба хүүхдэд шил тааруулах арга нь өөр өөр байдаг. Холын шил тааруулах үед шилийг 15-20 минут зүүж үзэх хэрэгтэй. Хэрэв шал, таазны түвшин өөрчлөгдөх, юмны дүрс хувирах, ухархай ба дух орчимд эвгүй оргих зэрэг шинж тэмдэг илрэхгүй бол шилийг тохирсон гэж үзнэ.

7.    Нүдний шил байнга далийж унаад байх юм
Нүдний шил байнга далийж унах нь ихэнхдээ нэг гараараа шилээ зүүж, авах хэвшлээс болдог. Ийм тохиолдолд нүдний шил хийдэг газар очиж засуулах хэрэгтэй . Болж өгвөл шилээ хоёр гараараа зүүж, авч хэвших хэрэгтэй .
8.    Нэг ба олон фокустай шил
Ойрын харааны нүдний шил нь томруулдаг шил, давхар линз, фокустай линз зэрэг олон төрөл байдаг. 2 фокустай линз нь байнга авч явахад төвөг багатайгаас гадна хол ба ойрын шилийг сольж зүүх явдлыг үндсээр нь шийдвэрлэх бөгөөд гаднаасаа огт сэвтдэггүй. Дээд хэсэг нь холын зүйлсийг, дунд хэсэг дундын зүйлсийг, доод хэсэг ойрын зүйлс харахаар хийгдсэн учир харцаа шилжүүлэн харах хэрэгтэй. Олон фокустай шил зүүхэд тодорхой хугацаанд зүүж дасах шаардлага гардаг.
Нүдний шил хэрэглэх арга
Нүдний шилийг 2 гараараа зүүж , авч байх дадалд хэвших хэрэгтэй. Нэг талаас татаж авах юмуу зүүхэд шилний хүрээ гажих, шил мултрах зэрэг эвдрэл үүснэ .
Нүдний шилний хүрээг даган хөлс урссан
тохиолдолд тэр даруй арчаарай
Хөлс болон давсархаг найрлагатай зүйлсээс нүдний шилний хүрээ эвдэрдэг бөгөөд угаалгын бодис хольсон бүлээвтэр усаар цэвэрлэсний дараа зортулалтын алчуураар арчина.
Заавал зориулалтын хайрцагт хадгалаарай
Ширээ болон шүүгээний татуурга зэрэг газарт нүдний  шилийг хайрцхггүй хадгалхад шилний хүрээ болон линзэнд сэв суудаггүй .
Байнга тогтмол дулаанд хадгалаарай
60 хэмээс хэтэрсэн халуун ус буюу саун, гэрэл туяа шууд тусдаг машин дотор хуванцар шилний хүрээнд өөрчлөлт гардаг.


14. Нүдний даралт ихсэх өвчний(Глаукома) үед өгөх зөвлөмж: 

  •         Ажил гэртээ стрессээс зайлсхийх
  •          Өдөрт 8-н цагаас багагүй цаг унтах
  •          Шөнийн ээлжинд ажиллах, хүнд юм өргөхөөс зайлсхийх
  •          Зурагтыг ямагт өрөөний гэрэлтүүлэг сайтай үед үзэх
  •          Нүдийг ядраахгүйн тулд гэрэл сайтай газар ном, сонин уншиж байх
  •          Халуун наранд удаан явахаас зайлсхийх
  •          Архи уух, тамхи татаж болохгүй
  •          Тостой, шарсан, давсалсан бүтээгдэхүүн идэхгүй байх
  •          Нүдний өвчнөөс бусад судас хатуурах, цусны даралт ихсэх өвчин,      
чихрийн шижин зэрэг өөр өвчтэй бол тухайн өвчний ерөнхий эмчилгээг хийхээс гадна нүдний даралт бууруулах эмчилгээг хавсарч хийлгэнэ.
  •          Белладон, атропин, кофейны найрлагатай эм уухгүй байх
  •          Нүдний даралт ихсэх өвчин оношлогдсон бол 2-6 сар тутам нүдний эмчдээ үзүүлж байнгын хяналтанд байх хэрэгтэй.


15.Нүдний болор суулгах мэс заслын өмнөх ба хагалгааны дараах баримтлах зөвлөмж

  Мэс заслын өмнө: 
  1. Нүдний болор суулгах мэс заслын үед болон мэс заслын дараа /хүндрэл өгч болох / өтгөн хатах, гүйлгэх, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны хүнд өвчнүүд, бронхит,  багтраа гэх мэт ханиалгадаг амьсгааддаг архаг хууч өвчнүүдийг эмнэлэгт хэвтэхийн өмнө амбулàтîриор эмчлүүлж зохих мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан байх.
  2. Усанд орж толгой угаасан байна.
  3. Хөдөлгөөнд саад болохооргүй хөвөн давуун материалаар хийсэн задгай энгэртэй товчтой цамц өмсөх.
  4. Хальтирдаггүй үдээсгүй углаж өмсдөг тавчик углааш өмсөх.
  5. Өвчлөлд тохирсон хоол идэхээс гадна орой 5-8 цагт эргэлт авна.
  6. Мэс заслын өмнө эмчтэй мэс заслын холбогдолтой асуудлыг асууж ярилцаж өвчний түүхэн дэх мэс заслын хуудсанд  гарын үсэг зурсан байх.
  7. Мэс засалд орохын өмнө өвчтөн өөрөө аль болох тайван байх, сайн амарч унтсан байх.
  8. Мэс заслын өмнөх орой хөнгөн хоол идэх.
  9. Ерөнхий унтуулагатай мэс засалд орохын урд орой 20 цагаас хойш хоол сойх.
  10. Мэс засалд орох өдөр нүүрэндээ оо энгэсэг тавих, нүд будах, уруул будахыг хориглоно.
  11. Хиймэл шүдтэй бол шүдээ авах, үнэт зүйлс ээмэг бөгж, гар утас зэргийг ар гэрийхэндээ өгнө. /хагалгаанд орохдоо гар утсаа авч орохыг хориглоно/
  12. Мэс хийлгэх нүдэнд халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй антиобиотикийн дусаалгыг 1 дуслаар өдөрт 4 удаа дусаана.
  13. Мэс заслын өмнө шаардлагатай бол нүдний даралт бууруулах дусаалга болон эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
 
Мэс заслын үедМэс засал хийлгэх нүдний ард ба хажууд тарьж мэдээ алдуулдаг бөгөөд ямарч өвдөлтийг мэдрэхгүй.
Мэс заслын дараа:
1.      Мэс заслын дараа 1-2 цаг хэвтрийн дэглэм сахиж, дараа нь хөнгөн хооллоно.
2.     Мэс засал хийлгэсэн нүдний талруу харж унтахгүй, эгц дээш эсвэл эсрэг талруу харж хэвтэнэ.
3.     Архи тамхи пиво халуун ногоо хэрэглэхгүй.
4.      4-н оёдолтой мэс засалын үед өвдөгнөөс доош тонгойхгүй 10 кг-с дээш хүнд юм өргөхгүй ,
5.     Мэс заслын дараа нүдний боолтыг хэзээ авахыг эмч хэлэх ба зааврын дагуу дусаалга дусаана. Дусаалгын үзүүрийг сормуусанд  болон бусад зүйлд хүргэж бохирдуулахгүй байх ёстой.
6.     Оёдолтой болорын мэс засалын оёдолыг 2-3 сарын дараа авхуулна.
7.     Эмнэлгээс гарсны дараа  нүдний дусаалгын тоо болон ирж үзүүлэх хугацааг  эмчлэгч эмч тогтоож өгнө. Эмчийн хэлсэн хугацаанд заавал ирж үзүүлэх ба дусаалгыг зааврын дагуу дусаах нь мэс заслын дараах хүндрэлээс сэргийлэх маш чухал ач холбогдолтой.
8.       Эмнэлгээс гарсны дараа эмээ хэрэглэсэн ч нүд улайх, хараа муудах шинж илэрвэл цаг алдалгүй нүдний эмчтэй холбоо барин яаралтай үзүүлэх
9.     Мэс заслын шарх эдгэрээгүй байхад бохир ус орохоос сэргийлж мэс заслын дараа 7-10 хоноод толгойгоо гэдийлгэж /үсчинд угаалгах нь тохиромжтой/ болгоомжтой угаалгаж болно.
10.   Бүх төрлийн болрын мэс заслыг хийлгэснээс 2-3 сарын дараа /оёдолтой бол оёдол авхуулсны дараа / шилээр хараа засрах боломжтой эсэхийг заавал үзүүлнэ.
11.   Ойрын хараанд 2 сарын дараа шил тааруулна.
16.Нүд бол харааны мэдрэхүйн эрхтэн юм.
Нүдний бүтэц. Гадна тал: Харааны эрхтэн нь нүдний алим ба булчингаас бүрдэнэ. Мөн сормуус, зовхи, хөмсөг, нулимсны булчирхай ордог. Нүдний алим нь гавлын ясны ухархайн хөндийд байрлах ба уурагт, судаслаг, торлог гэсэн 3-н давхраатай. Нүдний алимны урд хэсэгт нүдний эвэрлэг бүрхэвч, солонголог бүрхэвч, нүдний цөцгий буюу хүүхэн хараа оршино.
 
Дотор тал: Хүүхэн харааны ард 2 талдаа гүдгэр шил хэлбэртэй бие буюу болор байрлана. Болроос хойших нүдний алимны бүх хөндийг дүүргэж байгаа хагас шингэн зүйлийг шиллэг бие гэнэ. Эвэрлэг бүрхэвч, болор, шиллэг бие нь гэрэл хугалах үүрэгтэй. Нүдний хамгийн дотор талд торлог бүрхэвч орших ба маш нарийн бүтэцтэй. Торлог бүрхэвчид гэрлийн нөлөөгөөр сэрэх чадвартай мэдрэлийн эсүүд байна.  
Болор: Болор нь нүдний алимны урд хэсэгт байрлаж гэрлийг нүдний ард тусгах үүрэгтэй. Харах обьектийн хол, ойроос шалтгаалж болор нь өөрийнхөө хэлбэрийг өөрчилж байдаг. Энэ үүргийг болорыг сормуусан булчингийн суналт, агшилт гүйцэтгэнэ.
Солонгон бүрхэвч: Хүүхэн харааг тойрсон, нүдний өнгөтэй хэсэг юм. Өнгө нь эцэг эхээс удамшиж ирдэг. Солонгон бүрхэвч нь тойрог хэлбэрийн булчинтай бөгөөд уг булчингийн тусламжтай хүүхэн харааны хэмжээг өөрчилж чаддаг. Ингэснээр холын болон обьектийг харах нүдний фокусыг тааруулахаас гадна хурц гэрлээс нүдийг хамгаалах үүрэгтэй.
Эвэрлэг бүрхэвч: Нүдний алимны урд хэсэгт байдаг бага зэрэг гүдийсэн, өнгөгүй тунгалаг гадаргуу юм. Өнгөгүй тунгалаг байдгийн учир нь түүнд цусны судас байдаггүйтэй холбоотой юм. Түүний гүдгэр гадаргуу нь гэрлийн туяаг нүдний ард байрлах торлог бүрхэвч дээр тусгана. Эвэрлэг бүрхэвч нь маш мэдрэмтгий тул нүдэнд аюултай гаднаы зүйлээс хамгаална.
Торлог бүрхэвч: Нүдний хамгийн дотор талын бүрхэвч нь торлог бүрхэвч бөгөөд гэрлийн нөлөөгөөр сэрэх чадвартай мэдрэлийн эс байрладаг. Эдгээр нь гэрлийн хүлээн авуур эс бөгөөд сэрлийг харааны мэдрэлээр тархинд дамжуулна. Эсүүдийг хурц гэрлээр цочирч өдрийн цагт харах лонхонцор эс, бүдэг гэрлээр цочирч үдэш бүрийд харах, савханцар эс гэж хуваан үздэг.
Сохор толбо: Нүдний хамгийн дотор талын бүрхэвч нь торлог бүрхэвч бөгөөд энд сохор толбо оршино. Өөрөөр хэлбэл нүдний алимд харааны мэдрэл орсон газарт гэрэл хүлээн авах эсүүд байдаггүй тэр хэсгийг сохор толбо гэж нэрлэдэг. Юмны дүрс энэ хэсэгт буухад дүрс үзэгдэхгүй.
Нүдэндээ тэжээл өгөх.
  • Нүдний ачаалал хэтэрсэн тохиолдолд сайн амрааж тэжээл өгөх ихээхэн шаарлагатай. Калийн дутагдлаас болж хараа эрт муудаж, нүд ядардаг. Насанд хүрсэн хүн хоногт 2-3 грамм кали хэрэглэх хэрэгтэй. Мах, загас, сүү, яншуй, төмс, хар чавга, үзэм калийг ихээр агуулсан байдаг.
  • Хоол хүнсэд А аминдэм дутагдвал хараа муудна. Гэхдээ ихэдвэл ба муу талтай байдаг. А аминдэм нь цөцгийн тос, элэг, өндөгний ашр, чацаргана, лууван зэрэгт ихээр агуулагдана.
Нүдээ хамгаалахуй.
  • Гэрэл сайтай өрөөнд зурагт үзэх, ном сонин унших
  • Зурагтыг байгаа газраас нь зайтай тухлан сууж үзэх
  • Урт хугацааны туршид нэг л зүйлийг ширтсэн бол завсарлага авч нүдээ амраах, түр хугацаагаар нүдээ аних, ухах хурц гэрэл гялбуулахаас зайлсхий.
  • Нүдээ гэмтэхээс хамгаалахын тулд ямар нэг юм хийхдээ хамгаалалтын шилийг зүүж байх

Нүдний харааг сайжруулах дасгал.
1. Алиман хэлбэрийн өөрчлөлтийг зовхины булчингаар дасгалжуулна. 2 нүдийг ээлжлэн 3-5 секундын зайтай хүчтэй аниад нээнэ. Энэ дасгалыг хагас минутын хэмнэлтэй 4-5 минут хийнэ. Нүдээ аних үед 1-2 минут нүдний алиманд тойрог хэлбэрийн иллэг хийнэ. Дасгалыг өдөр бүр эсвэл өнжөөд хийнэ. Энэ дасгал нь булчингийн хэт хүчтэй агшилтаар алиман хэлбэр өөрчлөгдөхийг засах үр дүнтэй.
2. Амаа жимийн суугаад хүчтэй амьсгал авч гаргана. Энэ үед уушгинд агаарын солилцоо сайжирч булчинг сулруулдаг. Нүдний булчингууд суларч төвийн хараа сайжирна.
3. Нүдний булчиншууд аккомдаци /нүдний дасан зохицох чадвар/ -ийг дасгалжуулах 20-30 см зайнд жижиг бичигтэй сэдвийг байрлуулах хүчлэхгүй чөлөөтэй уншина. Үүний дараа сэдвийг нүдрүү ойртуулан хамгийн ойр зайнд унших чадвартай хэмжээнд хүргэнэ. Үүнийг өдөр бүр эхний байрлалаар 2-3 удаа давтана.
4. Холын хараа муу /миопийн/ үед харааны эцэлтээ хамгаалах дасгалууд
  • Суугаа байдлаар ширээнээс цээжээ хөндийрүүлж суудалдаа налж амьсгалаа гүнзгий аваад ширээн дээр тонгойх байдлаар амьсгалаа гаргана. Энэ дасгалыг өдөрт 5-6 удаа хийнэ.
  • Суугаа байдлаар /сб/ гараа ташаанд авч толгойгоо баруун, зүүн тийш эргүүлэн баруун, зүүн тохойг харж эхний байрлалдаа эргэн орно. Дасгалыг 3-4 удаа хийнэ.
  • сб-аар нүдээ цагийн зүүний дагуу, дараа нь цагийн зүүний эсрэг эргүүлнэ. Дасгалыг 5-6 удаа хийнэ.
  • сб-аар гараа сунгаж хурууны үзүүрийг хараад гараа дээш хөдөлгөн түүнийг дагаж дээш харангуут амьсгал авна. Зөвхөн гараа дагаж нүдээрээ дээш хараад амьсгал авна. Гараа доош буулгахдаа амьсгалаа гаргана. Энэ үед толгойг хөдөлгөхгүй, зөвхөн гараа дагаж дээш доош харж 5-6 удаа хийнэ.
  • Эгц сууж самбар луу 3-5 секунд харна. Дараа нь хамрын үзүүрийг 3-5 секунд харна.
  • Эгц сууж нүдээ аниад долоовор хуруугаараа дээд зовхины орчим зөөлөн дарж иллэг хийнэ. 30секунд.
Нүд чийрэгжүүлэх дасгал
Өглөө босоод нүдээ аниад бүх талруу нүдээ хөдөлгөнө. Нүдээ аниад эргүүлнэ. Энэ 2 дасгалыг 10 удаа хийнэ. Дараа нь нүдээ хүчтэй аниад нээнэ. /Компьютер дээр суухад хийвэл нүдний алжаал гарна./
Хүйтэн усаар нүүрээ угаана. Хагас аяга усанд цай хийж буцалгаад бүлээн болгож цайг дусаана.
Нүдэнд юм орвол: Нүдэнд юм орсон үед ухах нь нүдний алимыг гэмтээх аюултай. Харин нүднийхээ дээд зовхийг дээш, доод зовхийг доош нь болгоод сормуусаараа дотор нь орсон зүйлийг цэвэрлэх гээд үз. Эсвэл нүдээ анивчин, цөөн хором аньж, нүдээ хөдөлгөн нулимсаараа хөөж гаргахыг хичээ. Хэрвээ энэ алхам үр дүнд хүрэхгүй бол эмчид хандах хэрэгтэй.
НҮДНИЙ ЦЭГҮҮД


17.Глаукома  буюу нүдний даралт ихсэх өвчин
Глаукома гэдэг нь харааны мэдрэл гэмтэж, асар богино хугацаанд нүдний хараанд нөлөөлж, улмаар эмчилгээ хийхгүй бол хараагүй болгодог хүнд эмгэг юм. Бүх тохиолдолд биш ч гэлээ эмгэгжам нь голдуу нүдний дотор талын шингэний даралт ихэссэнтэй холбоотой. Гэхдээ л нүдний даралт ихсэх нь дөнгөж үүсч буй глаукомаг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Янз бүрийн хүчин зүйлээс хамаараад нэг хүний нүдний даралт нь ихсээгүй байхад мэдрэл нь гэмтэж байхад, өөр нэг хүний нүдний даралт олон жилийн туршид их байсан ч мэдрэл нь гэмтэхгүй байж болно. Глаукомаг эмчлэхгүй бол харааны мэдрэл гэмтэж, улмаар харах талбай багасан даамжирсаар хараагүй болдог байна. 
 Глаукомаг үндсэндээ “Хаалттай өнцөгт глаукома”, “Нээлттэй өнцөгт глаукома” гэж 2 ангилдаг. Хаалттай өнцөгт глаукома нь гэнэт эхэлж, голдуу өвдөлттэй байхын зэрэгцээ хараа амархан мууддаг тул дараа дараагийн хүндрэл гарахаас өмнө өвчтөн эмчид хандаж чаддаг байна. Харин нээлттэй өнцөгт глаукома нь архаг, удаан явцтай байдаг болохоор хүмүүс өвчний илэрхий шинж тэмдэг илрэх хүртэл, хараагаа муудаж байгааг ч анзаарахгүй явсаар эмчилгээ авахад нэгэнт оройтсон байх нь бий.
Глаукомаг шог хошин нэрээр “харааны чимээгүй хулгайч” гэж нэрлэдэг. Учир нь хүмүүс хараагаа муудсаар байгааг мэдэхгүй явсаар, өвчин аль хэдийн хүндэрсэн хойно мэддэг аж. Нэгэнт хараагүй болсон бол эргэж сэргэх нь үгүй. Дэлхийн хэмжээнд авч үзвэл уг өвчин нь хараагүй болох шалтгаанаар тэргүүлэгч катаракт буюу болор цайх өвчний дараа 2-рт орж байна. Глаукома нь 50-иас доош насны 200 хүн тутмын нэгд тохиолдож байдаг бол 80-аас дээш насны 10 хүн тутмын 1-д тохиолддог аж. Глаукома өвчнийг хэдий чинээ эрт илрүүлж чадвал, эмийн болоод мэс заслын эмчилгээгээр өвчний явцыг сааруулж, ор мөргүй ч эмчилж болно.
Глаукома хэмээх үг нь өөрөө “тунгалаг болор бүүдэгших” гэсэн грек үгнээс гаралтай бөгөөд үүнийг катаракт буюу болор цайх эмгэгтэй андуурч болохгүй.
Шинж тэмдэг
Глаукомагийн 2 үндсэн төрөл байдгийг дээр дурдсан билээ. Тэгвэл нээлттэй өнцөгт глаукома нь хамгийн түгээмэл буюу глаукомагийн нийт тохиолдлын бараг 90%-д тохиолддог байна. Энэ үед тодорхой өвчин зовиур юу ч мэдэгдэхгүй, ямар ч шинж тэмдэггүй хэдэн ч жил болж болно. Түүнийг мэдэх хамгийн гол шинж тэмдэг бол харах талбай багасч, нүдний мэдрэл гэмтэх шинж юм.
Харин хаалттай өнцөгт глаукома нь нийт тохиолдлын 10 орчим хувьд тохиолдох бөгөөд энэ үед гэнэт нүд хүчтэй өвдөх, солонгон бүрхүүлийн тойроод цагаан зурвас үүсэх, нүд улайх, нүдний дотоод  даралт 30 мм.муб-аас их болох, дотор муухайрах, бөөлжих мөн хараа муудах, хүүхэн хараа өргөсөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
 

Зураг 1. Баруун нүдний хаалттай өнцөгт цочмог глаукома. Хүүхэн хараа дундаж хэмжээгээр томорсон, хүүхэн харааны хариу урвал баруун нүдэнд байхгүй болсон. 
Зураг 2. Эвэрлэг бүрхүүлийн захаар салст бүрхүүлийн судас өргөссөн, эвэрлэг бүрхүүл тунгалаг биш болж бүүдийсэн шинж тэмдэг бүхий хаалттай өнцөгт цочмог глаукома.
   Зураг 3 А.            
       
Зураг 3 Б.
Зураг 3. А зураг – Хэвийн хараатай хүнд харагдах байдал.
Б зураг – Глаукоматай хүнд харагдах байдал. Учир нь харах талбай нь багассан байна.
Шалтгаан
Глаукома үүсэхэд нөлөөлдөг хэд хэдэн шалтгаан бий. Ихэнхи глаукомагийн хувьд нүдний даралт ихсэх нь хамгийн өндөр эрсдэлтэй хүчин зүйл болдог байна. Үүнээс гадна тодорхой бус ч гэлээ хэд хэдэн шалтгааныг дурдьвал:
Зөв хооллолт – витамины дутагдлын улмаас глаукома үүсдэг гэж таамаглаж байгаа ч энэ нь тийм ч тодорхой зүйл бас биш юм. Харин глаукоматай өвчтөнд каффейн нүдний даралтыг ихэсгэдэг бол жирийн буюу эрүүл хүмүүст ийм нөлөө үзүүлдэггүй байна.
Арьс өнгө – Зүүн Азийн хүн амын дунд глаукома өвчин илүүтэй тохиолддог нь тэдний нүдний урд тасалгаа өнгөцхөн байдагтай холбоотой гэнэ. Мөн Кавказын хүн амтай харьцуулахад Альяскийн Инуит омгийнхон 20-40 дахин өндөр эрсдэлтэй байдаг аж. Хүйсний хувьд авч үзвэл эмэгтэй хүний нүдний урд тасалгаа мөн л өнгөц байдагтай холбоотойгоор эрчүүдтэй харьцуулахад өвчлөх эрсдэл 3 дахин их байдаг байна.
Удамшил – Ховор тохиолддог удамшлын гаралтай нүдний эмгэгүүд глаукоматай холбоотой байх нь бий. Анхдагч нээллтэй өнцөгт глаукома нь хэд хэдэн локуст байрлах генийн мутацитай холбоотой болох нь тогтоогджээ. Гэр бүлийн хэн нэгэн нь глаукомагаар өвчилж байсан бол глаукомагаар өвчлөх эрсдэл бусдаас 6% илүү өндөр байдаг байна.
Бусад – Өөр өвчний улмаас үүссэн глаукомаг хоёрдогч глаукома гэнэ. Үүнийг үүсгэгч хүчин зүйлд стероид эмийг удаан хугацаагаар хэрэглэх (стероидын гаралтай глаукома), хүнд хэлбэрийн чихрийн шижингийн үеийн торлогийн гэмтэл болон торлогийн төвийн венийн бөглөрөл (неоваскуляр глаукома), нүдний гэмтэл, нүдний судаслаг бүрхэвчийн үрэвсэл гээд хүчин зүйлс багтана.
Эмгэг физиологи
Ихэнхи глаукомагийн голлох шалтгаан нь нүдний даралт ихсэх бөгөөд эмчилгээ нь нүдний даралтыг бууруулахад чиглэнэ. Нүдний даралт нь сормослог биеийн ойролцоо, эвэрлэг бүрхэвчийн суурь хэсгээр байрлах судсан торлогуудаас шүүрэн гарах “нүдний алимны ус” хэмээн өвөрмөц шингэн зүйлийн хэмжээнээс хамааран ихэсэж, багасаж байдаг. Энэхүү нүдний алимны ус нь шүүрч гараад солонгон бүрхүүлийн урд талаар, болор болон Зинний бүсийн ард талаар дамжин нүдний арын тасалгаа руу ордог. Дараа нь эвэрлэг бүрхүүлийн урдуур, солонгон бүрхүүлийн ардуур дамжиж, хүүхэн хараагаар дамжин урсаж, нүдний урд тасалгаанд урсан орно. Эндээсээ Шлеммийн сувгаар дамжин уураглаг бүрхүүлийн судас болоод цусны ерөнхий урсгалд урсан орно.
Нээлттэй өнцөгт глаукомагийн хувьд сормослог биеийн ойролцоо, эвэрлэг бүрхэвчийн суурь хэсгээр байрлах судсан торлог дахь нүдний алимны урсгал саатсан байдаг бол хаалттай өнцөгт глаукомагийн хувьд солонгон бүрхүүл болоод эвэрлэг бүрхүүл хоёрын суурь хэсэгт өөрчлөлт орж, солонгон бүрхэвч-эвэрлэг бүрхэвч хоёрын өнцөг бүрэн хаагдаж, улмаар нүдний алимны ус нүдний арын тасалгаанаас урд тасалгаа руу орох боломжгүй болдог байна.
Оношлогоо
Глаукома өвчнийг нүдний эмчийн стандарт үзлэгээр голдуу оношлодог. Глаукомаг оношлохдоо тонометрээр нүдний даралт хэмжих, гониоскопигоор нүдний урд тасалгааны өнцөг, нүдний хэлбэр, хэмжээний өөрчлөлтийг илрүүлэх, мөн нүдний мэдрэл, илэрхий харагдах өөрчлөлт гэмтэл болоод судасжилтын байдлыг ажиглах зэргээр шинжилгээ, тандалт хийнэ. Мөн харааны талбай шалгах сорил хийдэг. Эдгээрээс гадна боловсронгуй багажийн шинжилгээнүүд болох нүдний холбоосын томограф (OCT), лазер полариметр, лазер офтальсоскопи зэргээр илрүүлнэ.
Глаукома өвчнөөс сэргийлэх зорилгоор жилд дор хаяж нэг удаа нүдний үзлэгт орж байх нь зүйтэй.
 Глаукома өвчний үед авах арга хэмжээ
Орчин үед глаукома өвчний үед авч байгаа гол арга хэмжээ нь глаукома төст гэмтэл, мэдрэлийн гэмтэл зэргээс сэргийлэх, харах талбайг сайжруулах, амьдралын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэж байна. Нүдний дотоод даралт ихсэх нь глаукома өвчний голлох шалтгаан учир төрөл бүрийн эм болоод мэс заслын аргаар даралтыг бууруулах арга хэмжээг авч байгаа нь одоог хүртэл үндсэн эмчилгээ хэвээр байна.
Эмийн эмчилгээ
Нүдний дотоод даралтыг бууруулах зорилгоор голдуу нүдний дусаалга хэрэглэж байна. Хэд хэдэн төрлийн нүдний дусаалга байх боловч эдгээр дусаалганууд нь хэсгийн болоод системийн гаж нөлөө үзүүлж болно.
-          Латанопрост (Ксалатан), биматопрост (Люмиган), травопрост (Траватан) зэрэг простагландины аналог эмүүд нь нүдний алимны усны уураглаг бүрхүүлээс гадагшлах урсгалыг нэмэгдүүлнэ.
-          Тимолол, ливобунолол, бетаксолол зэрэг бета-адренэрг рецепторын антагонист үйлчилгээтэй эмүүд нь сормослог биеэс нүдний алимны ус үүсэлтийг багасгах үйлчилгээтэй.
Мэс засал
Глаукомаг эмчлэх зорилгоор ердийн мэс засал болоод лазер хагалгааны аль алиныг хийнэ. Ерөнхийдөө уг хоёр төрлийн хагалгаа нь глаукомаг бүрэн эдгээхгүй, зөвхөн түр зуурын л авах арга хэмжээ юм.
Ангилал
Глаукомаг хэд хэдэн төрөл болгон ангилдаг.
Анхдагч
-          Нээлттэй өнцөгт глаукома
-          Хаалттай өнцөгт глаукома
Хоёрдогч
-          Үрэвслийн гаралтай глаукома (бүх хэлбэрийн судаслаг бүрхэвчийн үрэвсэл)
-          Факогенийн глаукома (катаракттай глаукома г.м)
-          Нүдний доторх цус алдалтын шалтгаант глаукома (цус задралттай глаукома-гемолитик глаукома)
-          Гэмтлийн гаралтай глаукома (мэс заслын дараах глаукома)
-          Неоваскуляр глаукома (шинэ судасжилтын улмаас үүсэх глаукома)
-          Эмийн нөлөөт глаукома (кортикостероид эмийг удаан хугацаагаар хэрэглэх)
-          Олон талын шалтгаант глаукома (нүдний дотор үүсэн хавдартай холбоотой, торлог бүрхэвчийн ховхролттой холбоотой, нүд химийн бодист хүчтэй түлэгдэх, солонгон бүрхэвчийн хатингаршилтай холбоотой, хордлогын гаралтай глаукома


Нүдний болор
Болор нь тунгалаг, хоёр тал нь гүдгэр хэлбэртэй бөгөөд циннийн шандасны нарийхан ширхгүүдээр  сормослог биед бэхлэгдэн солонгон бүрхүүлийн ард, шилэнцэрийн урд байрлана.
Болор нь дараах үүрэгтэй
1.    Аккомодацын үүрэгтэй. /Ойрд тод харах боломж олгоно/
2.    Гэрлийн туяаг хугалах
3.    Өөрийн тунгалаг байдлыг хангах
Болор нь гадуураа уут, дотроо ширхэглэг бүтэцтэй, залуу насанд уян зөөлөн  байх ба нас ахих тутам төв хэсэг нь хатуурч аажимдаа болрын мөхлөг үүсгэнэ.
Болрын ямарваа нэг бүдэгшлийг катаракт гэж нэрлэдэг.

Катарактын хэлбэр

Олдмол катаракт

 Үүсгэсэн шалтгаанаар хөгшрөлтийн катаракт, өвчний хүндрэлийн, гэмтлийн шалтгаант, цацраг туяаны нөлөө, бие махбодын ерөнхий өвчний үед тохиолдох гэх мэт ангилна

Хөгшрөлтийн катаракт

Настай холбоотой хараа муудах шалтгааны ихэнх хувийг эзэлнэ. Эмгэг жам нь бүрэн тайлбарлагдаагүй. Болрын зузаан нэмэгдэж, хугалах хүч нь өөрчлөгдсөнөөс  хол, ойрын хараа мууддаг.
Катаракт эхлэх үед зарим хүмүүс зовиур хэлдэггүй, зарим нь утас хялгас хөвөх, манантах, юм олширч харагдах, гэрэлтэгч зүйлийг харахад цацарч харагдах, холын хараа муудах зэргийн зовиуртай байна. Бүдэгшил нэмэгдэхийн хэрээр харах чадал буурсаар биет юмыг харах чадал алдагдаж зөвхөн гаднаас туссан гэрлийн чигийг мэдэх төдий болно. Катарактын явц, давшилт нь хэдэн сараас хэдэн жилээр хүртэл үргэлжилж болно.

Эмтэй холбоотой.

Зарим нэг эмтэй холбоотой  үүсдэг. Жишээ нь: кортикостеройд /КС/
КС удаан хугацаагаар хэрэглэх нь болор цайх шалтгаан болно. Энэ нь эмийн хоногийн тун, үргэлжилсэн хугацаанаас хамаарна. 1-4 жилийн хугацаанд КС-г 10 мг/х тунгаар хэрэглэхэд 11%-д, 10-15 мг/х тунгаар бол 30%-д, 15мг/х –с өндөр тунгаар хэрэглэхэд 80%-д  болор цайдаг.
Гэмтэл.
Нүдний нэвт ба битүү гэмтлийн улмаас үүсдэг .
Цацраг туяаны нөлөөнөөс үүсэх катаракт
Орчин үед хүмүүс төрөл бүрийн цацраг туяатай харьцаж байна. Рентген болон бусад цацраг туяаны нөлөөнөөс үүсэх  ба нууц үе нь 10 гаруй жил үргэлжилж болно.
Ерөнхий өвчний үе дэх катаракт

Чихрийн шижин өвчний үед 2-4%-д тохиолдоно.Ялангуяа залуу насанд чихрийн шижингээс шалтгаалсан катаракт эрт эхэлж, хоёр нүдэнд зэрэг үүснэ.
Цусанд сахарын түвшин ихсэхэд нүдний шингэнд сахарын хэмжээ  нэмэгдэж болорлуу нэвчсэнээр түүний ширхэгүүдэд ус хуримтлагдан хавагнасанаар болор цайдаг.
Хоол тэжээлийн дутагдал.

Хоол тэжээлийн дутагдал катарактын шалтгаан болдог нь амьтанд батлагдсан.
 
Арьсны эмгэг.

Арьсны дерматиттай өвчтөний 25%-д болрын цайлт үүсдэг. Хоёр нүдийг хамрах ба 20-30 насанд тохиолдоно.
Хүндрэлийн катаракт. Хүндрэлийн катаракт нь нүдний судсавч, нүдний даралт ихсэх өвчин, торовчийн дистрофи, нүдний үрэвсэлт өвчний үед болор цайдаг.
 
Төрөлхийн ба нярайн катаракт

         Төрөх үед болор бүлэгшилтэй байхыг төрөлхийн катаракт гэнэ. Амьдралын эхний 1 жилд үүсэхийг нярайн катаракт гэнэ.
Катарактын шинж чанар, байршлаас хамаараад харах чадал нь янз бүр байна. Болрыг бүхэлд нь хамарсан катаракт харааны хөгжилд саад учруулж мөхөс хараа үүсгэх аюултай тул бага насанд эрт мэс засал хийх хэрэгтэй.
Давшингуй катарактын үед гарч болзошгүй хүндрэлор бүдэгшиж хэвийн бүтэц, чанараа алдахын хамт юуны түрүүнд нүдний дотоод даралт нэмэгдэж, хурц хэлбэрийн нүдний даралт ихсэлтийн шинж тэмдэг илэрч болно.
Нүдний даралт бууруулах эмчилгээ хийсний дараа болрын мэс засал хийнэ. Хагалгааны дараа хараа сэргэх нь муу байна. 
Катарактын эмчилгээ

Эмийн эмчилгээг болрын бодисын солилцоог сайжруулах зорилгоор зөвхөн катарактын эхний үе шатанд хийдэг зарчимтай. Катарактын үндсэн эмчилгээ нь бүдэгшсэн болрыг авах, хиймэл болор тавих мэс засал юм.
Катарактын мэс заслын хэд  хэдэн хэлбэр байдаг .

1.ЭКЭК.  8-12мм зүслэгээр болрыг авч уутанд нь хиймэл болор тавина. Шархны хэмжээ том тул оёдол тавьж хаана. 6 долоо хоногийн дараа шаардлагатай оёдлыг авна.

2. Жижиг зүслэгээр болор авах  арга  5.5-6.5мм хэмжээний зүслэгээр болрыг уутнаас авч уутанд нь хиймэл хатуу болроо байрлуулна. Шарханд оёдол тавих шаардлагагүй.

3. Факоэмульсификацийн арга. Энэ бол хамгийн орчин үеийн арга юм. 2.8-3.2мм орчим зүслэгээр нүдэнд орж хэт нам авиагаар болрыг бутлан шингэлж, угааж гаргаад жижиг шархаар зөөлөн болрыг оруулан уутанд байрлуулна.

Мэс заслын хэлбэрийг өвчтөний катарактын хэлбэр, үе шат, харааны байдал, нас, нүдний бусад эмгэг болон бусад хүчин зүйлүүдийг харгалзан эмч өвчтөн болон ар гэрийнхэнтэй нь ярилцан сонгоно.

 

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...