Monday

Хэвлэгч хувилагчийн хорноос сэргийлье

Хүн бүрт хамааралтай мэдээлэл санагдаад ганцаараа сонсохыг хүсээгүй учраас орчуулан эмэхтгэж бэлтгэлээ. 
Хэвлэгч хувилагчийн printer cartridge ийг принтерийн хор гэж орчуулсан бэ????
Орчин үеийн офисийн өдөр тутмын ажлын принтергүйгээр төсөөлөхийн аргагүй. Суугаа ажлын дэглэм, компьютерийн дэлгэцийн байнгийн туяа ялгаралт болон агааржуулагчийн байнгийн ажиллагаа зэрэг бидний ажлын өдөр тутмын хэв маягт эрүүл мэндэд минь хор учруулж байдаг олон зүйл байна. Гэтэл үүнээс дутахгүй их аюултай зүйл байдгийг та бид зарим нь төсөөлөл ч үгүй явж байна.

Өнөөгийн албан газар, офис бүрт лазерийн принтер, олон үйлдэлт тоног төхөөрөмжүүд байдаг. Тиймээ, энэ л лазерийн хэвлэгч хувилагч төхөөрөмжүүд нь бидний амьдралд хамгийн их хор уршиг учруулж байдаг байна.
Итгэхгүй байна уу? Европын Холбооны улс орнуудад лазерийн принтерүүдийн хорыг энгийн хогийн саванд хаяхыг хориглосон байна. Иймээс лазер принтерийн хорыг устгах нь томоохон асуудал үүсгэдэг байна. Эрдэмтэд лазер принтерийн хорны үлдэгдэл нь газарт 150-200 жилийн дараа бүрэн шингэж задардаг болохыг баталсан байна.
Хэвлэгч, хувилагч үйлдвэрлэгчид нь өөрсдөө дур мэдэн хорыг цэнэглэхгүй байхыг зөвлөдөг. Бидний хэлж заншсанаар цэнэглэсэн хорны савны /cartridge/ битүүмжлэл алдагддаг учраас агаарт цацах тоосонцорын хэмжээ нэмэгдэж, бидний эрүүл мэндэд улам хортой болдог талаар сурталчилдаг байна. Энэ нь үнэн боловч зөвхөн үйлдвэрлэгчид шинэ хор авхуулах гэсэн нэг төрлийн сурталчилгаа юм. Мэдээж үйлдвэрлэгчид нь хувилагч, хэвлэгчийн хорны хор уршгийн талаар олон зүйл мэддэг боловч бидэнд хэлдэггүй.
Хэрвээ та эргэлзэж байвал албан мэдээлэлд та бүхэнд харуулья. Германы эрдэмтэд хэвлэгч хувилагчийн хорноос шалтгаалсан олон төрлийн өвчнийг бүртгэсэн байна.

Хорноос хордсоноос гарах үр дагавар
Яагаад хор нь ийм хортой байдаг вэ? Яагаад гэвэл түүний найрлагад дараах химийн элементүүд ордог байна.
·         Хүнд металл (хөнгөн цагаан, төмөр, марганец, мөнгөн, кадмий, кадмий, олово, никель, хром, зэс, кобальт и стронций);
·         Дэгдэмхий органик нэгдлүүд (стирол, бензол, толуол и фенол);
·         Оловоорганические соединения (DBT и ТБТ Ultra хор);
·         Азокрасители.
Нэр дурдсон олон хорт бодисууд нь амьсгалын замын эрхтэн болон нүд гэмтээх аюултай. Мэдээж энэ бүх химийн элементүүд яг ямар хор уршиг учруулахыг нэг бүрчлэн бичих хэрэггүй болов уу.

Харин яагаад хор хүний биед нэвтэрдэг вэ?  Тоосонцорт шингэсэн хорны хэсэг нь амьсгалын замаар болон арьсаар дамжин бидний биед нэвтэрч цаашлаад дотор эрхтэн болон цусанд нэвчдэг байна. Хэвлэгч, хувилагчийн хортой байнга ажиллах нь бидэнд дараах өвчнийг бий болгоно.
·         Астма;
·         Силикоз;
·         Идээт ангина;
·         Архаг бронхит;
·         Ринит;
·         Хорт хавдрын хөгжил;
·         Зовхины үрэвсэл;
·         Хоол боловсруулах эрхтний үрэвсэл;
·         Хамрын архаг хаван, цус алдалт;
·         Цистит болон бусад.
Лазер хэвлэгч, хувилагчийн хоронд хордоход дараах шинж тэмдэгүүд илэрнэ. Үүнд: найтах, ханиах, хоолой сөөх, идээлэх, үрэвсэх,  толгой өвдөх,  нүд улайх, гэдэс өвдөх, шээс гадагшлуулахад өвдөх гэх мэт. Мэдээж энэ бүхэн нь ердийн ханиадны шинж тэмдэгтэй ижил бөгөөд хэрвээ амралтынхаа эсвэл түр хугацаанд өвчтэй байсны дараа ажилдаа ирэхэд шинж тэмдэгүүд давтагдаж байвал таны бие тавгүйтээд байгаагийн шалтгаан нь хэвлэгчийн хор байж болно.
Жилд 50 мянган хүн хэвлэгч, хувилагчийн хорноос үүдэлтэй өвчнөөр нас бардаг бөгөөд энэ нь авто замын ослоос 13 дахин их байна. /Michael Braungart/
Эрсдэл хэрхэн хэнд үүсдэг вэ?
Энэхүү асуудал нь хэвлэгч, хувилагч бүхий ажлын байранд ажилладаг бүх хүнд хамааралтай юм. Мөн хорыг бидний хэлж заншсанаар цэнэглэж хэрэглэх нь хортой нөхцлийг улам нэмэгдүүлдэг байна.
Хэвлэгч нь өөрөө 200 °C хүртэл хорыг халааж цаасанд хэвлэдэг байсан. Дараа нь зориулалтын сэнсээр хөргөж гаргаж ирдэг. Энэ үйл явцад хорны жижиг хэсгүүд агаарт тархдаг байна. Тэрхүү тархаж байгаа хэсэг нь 3-4 микроны хэмжээтэй.
Өнөөдөр цахим сүлжээнд олон төрлийн мэдээлэл байдаг учраас зарим нь хэвлэгчийн хорны хор нөлөөг хэтрүүлэг гэж үзэх нь бий. Гэхдээ энэ нь хувь хүн бүрийн биеийн онцлогоос хамаарах бөгөөд ямартаа ч хэвлэгч хувилагч нь бидний биед хортой гэдэг нь тодорхой.
Хэрвээ та итгэхгүй байвал цайвар өнгийн резинэн тоглоом принтерийнхээ хажууд тавиад цэвэрлэхгүй 3-4 долоо хоногийн дараа шалгаж үзээрэй. Тоглоомын өнгө хувирсан байх болно.
Хэрхэн хамгаалах вэ?
Мэдээж бидний ажлыг хэвлэгч, хувилагчгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Улс орнуудад эко ажлын байр бий болгох зарчмуудыг гаргаж, мэргэжилтнүүд, байгууллагууд байдаг байна. Тиймээс эдгээр байгууллагуудын зөвлөгөөг товчлон хүргэе.
  • -          Ажлын байрыг боломжит хэмжээгээр агааржуулж, чийгшүүлж байх
  • -          Хэвлэгч, хувилагчийг өөрөөсөө аль болох хол байрлуулах
  • -          Олон хуудастай зүйл хэвлэхдээ хэвлэгчээс түр холдож байх
  • -          Амьсгалын замын эрхтэнээ тогтмол угааж цэвэрлэж хэвших
  • -          Хорыг давтан цэнэглэж хэрэглэхээс аль болох татгалзах
 орчуулж, эмэхтгэж, нэгтгэсэн: А.Мөнх-Оргил /жич: мэргэжлийн хүн биш учраас химийн элемент болон өвчний нэр тодорхойлолтыг оновчтой нэрлээгүй байх магадлалтай. /

Эх үүсвэр:
1.       НТВ "НашПотребНадзор": Выбор вкусной гречки, чем опасен принтер, мифы о диетах и еде (14.05.2017)








3 comments:

  1. Яанаа бөөн хорон дунд суудгийн байна ш дээ

    ReplyDelete
  2. Яанаа бөөн хорон дунд суудгийн байна ш дээ

    ReplyDelete
  3. Хурдан Явахыг Хүсвэл Ганцаараа Хол Явахыг Хүсвэл Олуулаа: Хэвлэгч Хувилагчийн Хорноос Сэргийлье >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Хурдан Явахыг Хүсвэл Ганцаараа Хол Явахыг Хүсвэл Олуулаа: Хэвлэгч Хувилагчийн Хорноос Сэргийлье >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Хурдан Явахыг Хүсвэл Ганцаараа Хол Явахыг Хүсвэл Олуулаа: Хэвлэгч Хувилагчийн Хорноос Сэргийлье >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...