Wednesday

Англиар ярихад гаргадаг түгээмэл алдаа

Англи хэл эхлэн сурч байхдаа бид монголоороо сэтгэж англи өгүүлбэр зохиодог тул хэл зүйн алдаанаас гадна найруулга зүй болон логик алдаа нилээд гаргадаг. Тэр бүхний нийтлэг жишээнүүдээс иш татаж энд гаргахдаа  эхний өгүүлбэр нь монгол сэтгэхүйгээр бидний хэлсэн зүйлийг америк хүн яаж илэрхийлдэгийг хоёрдахь өгүүлбэрт харьцуулан тавив.

Нар зүүн зүгээс гардаг.
Буруу: The sun rises from the East.
Зөв:     The sun rises in the East.

Англи хэлний зүйр үгс

A drop in the bucket.
Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно.
үгчилбэл: хувинд нэг дусал.
A bad beginning makes a bad end.
Эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.

Англи хэлний интернэтээр харилцах этгээд хэллэг

2 - too эсвэл to - угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 - For / for you- 4 u/ гэх мэт
10q - Thank You - Баярлалаа


Англи хэлний мөнгөтэй холбоотой этгээд үг хэллэг

Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл зүйн дүрэмд захирагддаггvй бөгөөд бичгийн хэлэнд хэрэглэгддэггүй тул толь бичигт тайлбар нь тэр бүр байдаггүй.
Англи хэлний хар ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэг мөнгөтэй холбоотой үг хэллэгээс авч vзье.

Англи хэлний тэмдэг нэр

Нэр үг, төлөөний үгийн шинж чанарыг тодорхойлж байдаг үгийг тэмдэг нэр гэнэ.

Жишээлбэл:
- The black dog barked. Хар нохой хуцав.
(Энд black гэсэн тэмдэг нэр "dog" гэсэн нэр үгийн шинж чанарыг тодорхойлж байна.)

Тэмдэг нэр хэлбэрээ өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, нэр үг нь эрэгтэй эсвэл эмэгтэй, ганц болон олон тоо, тусагдахуун ба өгүүлэгдэхүүн байхаас үл хамааран байгаагаараа л байна гэсэн үг.
Жишээ нь: black dog, black dogs.

Англи хэлний хар ярианы хэллэг

1. Ping pong – Ширээний теннис 
Example: Do you know how to play ping pong? Чи ширээний теннис яаж тоглодгийг мэдэх үү?
2. Pitter patter – Бороон дуслын дуслах чимээ болон тог тог гэх чимээг америк ярианд ингэж хэлдэг. 
Example: I love the pitter-patter of the rain. Би бороон дуслуудын тог тог хийн дуслах чимээнд дуртай.

Англи хэлний хэлц үг хэллэг

Хэлц үгс нь аливаа улс үндэстний хэл соёлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд  ярианы хэлэнд байнга хэрэглэгдэж байдгаараа тухайн ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг.
Хэлц үгс нь оновчтой мэргэн санаа агуулж байдаг тул утгачилж орчуулдаг.
promise the moon
хэлсэн үгэндээ хүрэхгүй
үгчилбэл: сар амлах

Here's a riddle: what does a politician have in common with a young man in love?
Answer: they are both likely to promise the moon.
Оньсого: улс төрч, дурласан залуу хоёр юугаараа төстэй вэ?
Хариулт: тэд хоюулаа нар сарыг аваад өгнө гэж бэлэн амладаг.

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...