Төрсөн өдөр, гарсан гаригаар сонжвол би нэг иймэрхүү хүн юм байна
Төрсөн өдөр ба өнгө:
5-р сарын 15-аас 5-р сарын 24 АЛТЛАГ ӨНГӨ
Алтлаг өнгө
Юу зөв, юу буруу болохыг мэддэг. Хөгжилтэй, шударга, нүүрэмгий. Бусдыг захирах гэж оролддоггүй. Сэтгэл нь маш хурдан тавгүйтдэг. Маш эмзэг тул найз нөхөдтэй болох нь төвөгтэй байдаг
Дүгнэлт: 50%
Төрсөн өдрийн төөрөг:
Пүрэв гаригт төрөгсөд
Эмэгтэйчүүд: Хайр дурлал түншлэлд тогтворгүй, эрх чөлөө сонин адал явдалд дурлагч, дэндүү танхилхан хүн байдаг. Өөрийхөө өмнө таьсан зорилгод хүрч, ялж амьдрахыг хүсэмжилдэг. Нэг л шийид гаргасан бол яг л дөргүй бух шиг зүтгэдэг. Түүнийхээ төлөө л хөөцөлдөхийг урьтал болгодог. Өөрийгөө хүрээлж буй эрчүүдээс хэн нэгнийг эгнээнээсээ гаргахыг хүсвэл тэр дор нь эргэлт буцалтгүйгээр биелүүлнэ.
Дүгнэлт: 75%
Ээжүүдийн зурхай Үхэр
Энгийн, тогтвортой, шийдэмгий зантай Үхрийн ордны ээжүүд хүүхдүүддээ гэр орноо хэрхэн зөв авч явах талаар сайн үлгэр дууриал үзүүлдэг. Мөн хайртай үрсдээ байгалийн сайхныг мэдрүүлэхийг ихээр хүсдэг ба тогтмол агаар салхинд гаргадаг. Энэ нь Газар махбодьтой нь ч холбоотой юм. Заримдаа Үхрийн ордны ээжүүдийн “Гадуур явж юм үз” гэж хэлэх нь хүүхдүүдэд нь шийтгэл болдог. Тэд үрсийнхээ төлөө бүхнээ зориулж чаддаг, тэвчээртэй, амьдралын нарийн ширийн асуудлыг задлан шинжлэх чадвартай. Гэвч тэд заримдаа өөрийнхөө гөжүүд зангаар хүүхдүүддээ буруу өгөх тохиолдол байдаг. Үүндээ анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдүүдээ бага зэрэг мяраалаг болгочих гээд байдаг талтай.
Өдрөөр шинжихүй 5 сарын 15- 21
Энэ үхрүүд маш нууцлаг хүмүүс Өөрийн хүсэл эрмэлзлэл мэдрэмжээ маш хүчтэй хамгаалдаг. Тэд эрх чөлөөнд дуртай бэрхшээлийн хүнд явдлыг ганцаар туулах дуртай. Энэ хүмүүс эрх ашгийн тулд тусархуу ажил хэрэгч байдаг. Хайр сэтгэл нь ч мөн энэ чиглэлээр явагддаг. Мөнгөний үнэ цэнийг тэд маш багаасаа мэддэг.Тэд хөрөнгийн төлөө хүнтэй суух нь зөв гэж үздэг. Мөнгөний талаар тэд ёстой л суусан газраасаа шороо атгана гэгч . Тэд өөрийнхөө хийх юмны үр дүнг урьдчилан тооцоолон мэддэг учир мөнгө олох андаа амархан олдог. Тэд маш их нэр төрд дуртай. Тэгээд ч их ажилсаг болохоор өөртөө ч хүнд ч зав чөлөө өгдөггүй.
Тэд маш их тэвчээртэй учир юмны цаана гарч ялалтад хүрдэг. Энэ хүнтэй нөхөрлөвөл ихийг авна. Дайсагнавал маш муу юм шүү. Хувийн болон гэр бүлийн амьдралд ч гэсэн энэ чиг журмаар явахыг шаардана.Энэ хүмүүстэй гэр бүл болсон нөхцөлд салалт бараг байхгүй гэвч бэлэвсрэлт олон тохиолддог гэж статистикийн тооцоо гарсан байдаг.