Магистр, докторын түвшин дэх тэтгэлэгт хөтөлбөрүүд: Төв Европын Их Сургууль Унгарын Будапешт хотод байрлах тус сургууль нь Америк болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг онцлогтой. Та бүхнийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тус сургуулийн магистр, докторын сургалтанд бүтэн болон хагас тэтгэлгээр суралцахыг урьж байна. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.earcmn.org болон www.ceu.hu хаягаар орж авна уу. Өргөдөл авах эцсийн хугацаа: 2012 оны 1 дүгээр сарын 25.
Тус хөтөлбөрийн талаар Даваа-Баасан гаригт 15.00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Английн Уорвикийн их сургууль Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой. Үүнд: Олон улсын хөгжлийн хууль болон хүний эрх, Уран бүтээлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого болон Менежмент, Жендер болон олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа тус тус орно. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох материлыг www.earcmn.org хаягаар орж авна уу. Мөн сургуулийн талаархи мэдээллийг http://www2.warwick.ac.uk/study/postgraduate хаягаар авна уу. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 1 сарын 30-ны 16 цаг
Тус хөтөлбөрийн талаар Баасан гараг бүрийн 16.00 цагаас танилцуулж байна.
Багш нар, судлаачдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр: Сургалтын хөтөлбөр бололвсруулах богино хугацааны сургалтууд Унгарын Будапешт хот дахь Төв Европын их сургуулийн Сургалтын Агуулга Боловсруулах Төв нь нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох зорилгоор богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалтанд хичээлийн хөтөлбөрөө шинэчлэхийг эсвэл сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг асуудлыг хэлэлцэхийг хүссэн Монголын их, дээд сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны багш, судлаачдыг оролцохыг урьж байна:
Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр
Утас: 319016 Факс: 326941 Э-шуудан: sayamaa@earcmn.org, odonchimeg@earcmn.org Вэб: www.earcmn.org |
Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Monday
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН /СОРОСЫН САН/ БОЛОН БУСАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД
Subscribe to:
Post Comments (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Хүн бүрт хамааралтай мэдээлэл санагдаад ганцаараа сонсохыг хүсээгүй учраас орчуулан эмэхтгэж бэлтгэлээ. Хэвлэгч хувилагчийн printer cart...
-
Боловсролын салбарт хамааралтай хүн бүрт тэр дундаа багш нартаа Монголын Эрдмийн Баярын мэнд хүргэе Ингээд багш нартаа хамгийн сонго...
No comments:
Post a Comment