Thursday

Засгийн газрын 2012 оны 94-р тогтоол - Хувьсах зардлын норматив




 Текстэн хувилбараар үзэх бол Үргэлжлэл дээр дарна уу

2012 оны  З дугаар                                                                                      Улаанбаатар
сарын  28-ны  өдөр                                   Дугаар 94                                          хот

                                                        Зардлын дундаж норматив батлах тухай

            Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.2, Боловсролын тухай хуулийн  40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн  23.1.1, 23.1.2-т  заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр, Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар,  Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталж 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дахин мөрдсүгэй.

2. Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж, зөрүүг хагас, бүтэн жилээр тооцон санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний  өдрийн 342 дугаар тогтоолын 1, 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.



            Монгол Улсын Ерөнхий сайд                                                  С.БАТБОЛД


            Боловсрол, соёл, шинжлэх
                        ухааны сайд                                                                 Ё.ОТГОНБАЯР





Хянасан:
Монгол Улсын сайд, Засгийн газрын
         Хэрэг эрхлэх газрын дарга


                Ч.ХҮРЭЛБААТАР


Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД
НЭГ ХҮҮХДЭД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН
ДУНДАЖ НОРМАТИВ

                                (мян.төгрөгөөр)
Байршил
Цалингийн зардал
Ажил олгогчийн төлөх шимтгэл
Бусад хувьсах зардал
Нийт хувьсах зардал
1
Аймгийн төвөөс бусад сумын
760.1
83.6
27.9
871.6
2
Аймгийн төвийн
616.7
67.8
25.1
709.6
3
Нийслэлийн
615.0
67.7
22.8
705.5

                                                                                                            



Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГ СУРАЛЦАГЧИД
БАГА, ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД НОГДОХ
 ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ


                                                                                                                                                                  (мян.төгрөгөөр)

Байршил
Сургуулийн ангилал
Багшийн цалин
Ажил олгогчийн төлөх шимтгэл
Бусад хувьсахзардал
Нийт хувьсах зардал
Багаанги
Дунданги
Ахлаханги
Багаанги
Дунданги
Ахлаханги
Багаанги
Дунданги
Ахлах
анги
Аймгийн төвөөс бусад сум
Багийн бага сургууль
501.6


55.2


41.8
598.6


Бага, суурь боловсролын сургууль
268.7
418.3

29.6
46.0

20.9
319.2
485.2

Бүрэн дунд боловсролын сургууль
250.7
362.6
381.6
27.6
39.9
42.0
14.6
292.9
417.1
438.2
Аймгийн төвийн болон нийслэлийн захын дүүрэгт
Бага,  суурь, бүрэн дунд боловсролын сургууль
236.2
341.5
348.2
26.0
37.6
38.3
12.9
275.1
392.0
399.4
Нийслэлийн
Бага,  суурь, бүрэн дунд боловсролын сургууль
214.5
308.8
324.9
23.6
34.0
35.7
13.1
251.2
355.9
373.7



Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН  БОЛОН
ТЕХНИКИЙН    БОЛОВСРОЛ    ЭЗЭМШҮҮЛЭХ   СУРГАЛТЫН
БАЙГУУЛЛАГЫН  ДОТУУР  БАЙРНЫ  НЭГ   СУРАЛЦАГЧИД
 НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ

             (мян.төгрөгөөр)
Дотуур байрны хэв шинж
Цалингийн зардал
Ажил олгогчийн төлөх шимтгэл
Бусад хувьсах зардал
Дотуур байрны нийт хувьсах зардал
1
6 настай хүүхэд амьдардаг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны
299.4
32.9
15.0
347.3
2
Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын
199.3
21.9
15.0
236.2



                                                                                                           
Монгол Улсын Засгийн газрын  2012 оны 94 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт

 МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ

                                                                                            (мян.төгрөгөөр)

Аймаг
Норматив
1
Архангай
605.8
2
Баян-Өлгий
614.7
3
Баянхонгор
610.1
4
Булган
571.6
5
Говь-Алтай
591.6
6
Дорноговь
565.6
7
Дорнод
593.8
8
Дундговь
592.1
9
Завхан
612.9
10
Өвөрхангай
603.1
11
Өмнөговь
594.0
12
Сүхбаатар
603.7
13
Сэлэнгэ
580.2
14
Төв
571.9
15
Увс
607.3

16
Ховд
613.1
17
Хөвсгөл
612.9
18
Хэнтий
608.1
19
Дархан-Уул
597.3
20
Орхон
605.6
21
Говьсүмбэр
577.6
22
Улаанбаатар
560.3




No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...