Thursday

Education Finance and Decentralisation in Asia /семинарын танилцуулга/


Тайланд улсын Банконг хотод 2010 оны 11 дүгээр 
сарын 3-5 ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн Банконг
салбарын зүгээс зохион байгуулсан Бүс нутгийн 
бодлогын семинар болох "Азийн боловсролын 
санхүүжилт болон төвлөрлийг сааруулах нь" сэдэвт 
семинарт оролцоод ирлээ. Нийт 14 улс орны боловсролын 
салбарын шийдвэр гаргах түвшний байгууллагуудын 
төлөөлөгчид болон Юнескогийн Банконг дахь салбарын 
ажилтанууд болон олон улсын байгууллагуудын зөвлөхүүд 
оролцсон.
Тус семинар нь бүс нутгийн орнуудын боловсролын 
системийн өнөөгийн байдал, төсвийн төвлөрлийг сааруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар туршлага солилцон, Дэлхийн банк болон олон улсын зөвлөхүүдийн хамт харилцан зөвшилцсөн сургалт, судалгааны ач холбогдолтой болсон.


Та бүхэнд сонирхуулах зорилгоор тус семинарт оролцсон төлөөлөгчдийн танилцуулж хэлэлцүүлсэн презентацийг та бүхэнд хүргүүлж байна.


Танилцуулга болон ерөнхий мэдээлэл

Wednesday

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙД,САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


2010 оны 08 дугаар  сарын 16-ны өдөр
Дугаар  362/112/183
Улаанбаатар хот



Шалгуур үзүүлэлт батлах тухай

            “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ын 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.   "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт"-ийг хавсралтын ёсоор  баталсугай.


2.   Шалгуур үзүүлэлтийн дагуу сургалтын байгууллагын тухайн жилийн цалингийн сангийн ур чадварын нэмэгдлийн санд багтаан багш, ажилтанд нэмэгдэл олгож байхыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД          Ё.ОТГОНБАЯР
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД      Г.ГАНДИ
САНГИЙН САЙД                                                                  С.БАЯРЦОГТ





Monday

БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ


2009 оны 12 дугаар  сарын 14-ны өдөр
Дугаар  560/276
Улаанбаатар хот



Журам батлах тухай

            “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.   “Хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай /хоол/, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын тэтгэлгийн зардлын хэмнэлтийг тооцох, төвлөрүүлэх, зарцуулах журам”-ыг нэгдүгээр, “Хүүхдийн цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цай, тэтгэлгийн зардлын гүйцэтгэлийг тооцох хүснэгт”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.   Уг журмыг 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсүгэй.

3.   Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар /С.Наранцогт/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/-т тус тус үүрэг болгосугай.



БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                                          
                           
Ё. ОТГОНБАЯР


САНГИЙН САЙД
                            
       

С. БАЯРЦОГТ






Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

                                      2007.10.09                           Дугаар 362                              Улаанбаатар хот
                                                                   Журам батлах тухай
Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд), Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв (Е.Батчулуун)-д даалгасугай.
3. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байгаа суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн газар (Ц.Даваасүрэн)-т даалгасугай.
САЙД                              Ө.ЭНХТҮВШИН
                              
                                                         


Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг батлах тухай


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
===================================================================
2007.12.20                                       Дугаар 17                                    Улаанбаатар хот
Чиглэл батлах тухай
                        Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 дугаар заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дугаар заалт,   "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
            1. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Бага насны хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бага, дунд боловсролын газар (Ц.Лувсандорж), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.
                                    САЙД                                                             Н. БОЛОРМАА
  

Sunday

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоол



МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО,ЗАРЛАГА,ХӨТӨЛБӨР,АРГА ХЭМЖЭЭНИЙ АНГИЛЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 99

                Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 12.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
                1. “Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал”-ыг 1 дүгээр, “Төсвийн зарлагын арга хэмжээний ангилал”-ыг 2 дугаар, “Төсвийн ерөнхийлөн захирагчдын ангилал”-ыг 3 дугаар, “Төсвийн орлогын эдийн засгийн ангилал”-ыг 4 дүгээр, “Төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилал”-ыг 5 дугаар, “Төсвийн зарлагын эдийн засгийн ангиллын заавар”-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
                2. Үйл ажиллагааны зардлын эх үүсвэр дутагдсан тохиолдолд өр үүсгэхгүй байх зарчим баримтлан төсвийн зарлагын арга хэмжээний ангиллын дагуу бусад арга хэмжээний зардлаас (үүнд аюулгүй байдлыг хамгаалах, стратегийн болон онцгой байдлын нөөцийн зардал хамаарахгүй) нийт 10 хүртэл хувийг “Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний урсгал зардалд шилжүүлэх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосугай.
                3. Хөтөлбөрийн ерөнхий ангилалд нийцүүлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд бүтээгдэхүүний дэд анги, нэр төрлийг тогтоож, жил бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд тусгаж байх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосугай.
                4. Төсвийн орлого, зарлагын ангиллыг шинэчлэн баталсантай холбогдуулан холбогдох бусад журам, заавар, мэдээний маягтыг энэхүү ангилалд нийцүүлэх, төсвийн орлого, зарлагын бүртгэлийг ангиллын зааврын дагуу хөтлүүлэх арга хэмжээ авч, батлагдсан төсвийн ангиллыг 2009 оны төсвийн жилээс эхлэн нийтээр дагаж мөрдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
                5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын төсвийн орлого, зарлагын ангилал батлах тухай” Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 203 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
                                                   Монгол Улсын Ерөнхий сайд                                                         С.БАЯР
                                                  Сангийн сайд                                                                                      С.БАЯРЦОГТ

  Засгийн гзрын 2009 оны 99 дүгээр тогтоол

Thursday

Та сайн жолооч мөн үү

Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн улсын шалгалтын материал.

Энэхүү цахим тестийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах шалгалтанд бэлтгэгчид болон замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгээ бататгах, энэ чиглэлийг сонирхон судлах хэн бүхэнд зориулав.

MTRI (NGO) (R) Traffic test v1.0
ISBN 99929-6-308-5
Татах: 194.5 MB
Мөн дараах линкээр орж онлайнаар сонирхож болно:
http://www.traffic-institute.mn/





Эх сурвалж: http://wegenerous.blogspot.com

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...