Sunday

Монгол улсын Засгийн газрын 2009 оны 99 дүгээр тогтоол



МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО,ЗАРЛАГА,ХӨТӨЛБӨР,АРГА ХЭМЖЭЭНИЙ АНГИЛЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 99

                Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 12.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
                1. “Төсвийн зарлагын эдийн засгийн ангилал”-ыг 1 дүгээр, “Төсвийн зарлагын арга хэмжээний ангилал”-ыг 2 дугаар, “Төсвийн ерөнхийлөн захирагчдын ангилал”-ыг 3 дугаар, “Төсвийн орлогын эдийн засгийн ангилал”-ыг 4 дүгээр, “Төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилал”-ыг 5 дугаар, “Төсвийн зарлагын эдийн засгийн ангиллын заавар”-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
                2. Үйл ажиллагааны зардлын эх үүсвэр дутагдсан тохиолдолд өр үүсгэхгүй байх зарчим баримтлан төсвийн зарлагын арга хэмжээний ангиллын дагуу бусад арга хэмжээний зардлаас (үүнд аюулгүй байдлыг хамгаалах, стратегийн болон онцгой байдлын нөөцийн зардал хамаарахгүй) нийт 10 хүртэл хувийг “Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний урсгал зардалд шилжүүлэх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосугай.
                3. Хөтөлбөрийн ерөнхий ангилалд нийцүүлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд бүтээгдэхүүний дэд анги, нэр төрлийг тогтоож, жил бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд тусгаж байх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосугай.
                4. Төсвийн орлого, зарлагын ангиллыг шинэчлэн баталсантай холбогдуулан холбогдох бусад журам, заавар, мэдээний маягтыг энэхүү ангилалд нийцүүлэх, төсвийн орлого, зарлагын бүртгэлийг ангиллын зааврын дагуу хөтлүүлэх арга хэмжээ авч, батлагдсан төсвийн ангиллыг 2009 оны төсвийн жилээс эхлэн нийтээр дагаж мөрдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
                5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын төсвийн орлого, зарлагын ангилал батлах тухай” Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 203 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
                                                   Монгол Улсын Ерөнхий сайд                                                         С.БАЯР
                                                  Сангийн сайд                                                                                      С.БАЯРЦОГТ

  Засгийн гзрын 2009 оны 99 дүгээр тогтоол

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...