Tuesday

Жил бүр БСШУЯ нь аймаг нийслэлийн боловсрол, соёлын  газруудын үйл ажиллагааг үнэлдэг бөгөөд 2009 оны үйл ажиллагааг үнэлэхэд тухайн аймаг, орон нутагт хүүхдийн цэцэрлэг, сургуульд хамралт, сургууль завсардалт, ерөнхий шалгалтанд үзүүлсэн амжилт, мэргэжилтэй багш, ажилтны хангалт, тэдний мэргэшлийг дээшлүүлсэн зэрэг 16 үзүүлэлтээр өнгөрсөн оноос ахисан байдлыг харгалзан үзжээ.
 
Аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газруудын үнэлгээний дундаж үзүүлэлт 87.97 болж байна.  Үзүүлэлт бүрээр авч үзвэл, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул аймаг 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулсан, харин Баян-Өлгий аймагт энэ үзүүлэлт 67%,  Орхон, Сэлэнгэ аймгийн хэмжээнд сургуулиас завсардсан хүүхдийн 2-4 байхад Баян-Өлгий, Увс, аймагт 86-88 байв. Ерөнхий шалгалтанд Орхон, Дархан-Уул, Завхан аймагт шалгуулагчид илүү өндөр оноо авч, Увс, Дархан-Уул, Ховд аймаг соёл, урлагийн ажилтнуудынхаа мэргэшлийг дээшлүүлэхэд илүү ахицтай ажилласан байна.
            Энэхүү үнэлгээний дүнг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 333 дугаар тушаалаар 2009 оны үйл ажиллагааны нэгдсэн үнэлгээгээр 1-р байр эзэлсэн Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрыг хоёр сая төгрөгөөр, 2-р байр эзэлсэн Орхон, Завхан аймгийн Боловсрол, соёлын газрыг тус бүр нэг сая таван зуун мянган төгрөгөөр, 3-р байр эзэлсэн Улаанбаатар хотын Боловсролын газар, Увс, Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан байна. Дээрх үнэлгээний болон үзүүлэлтийн талаар БСШУЯ-ны МХШҮГ-ийн хийсэн дэлгэрэнгүй мэдээллийг та бүгдэд хүргэе.  Боловсрол, соёлын газруудын үйл ажиллагааны үнэлгээ, мэдээллийн систем, сурлагын амжилтын үнэлгээ

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...