Monday

“Нээлттэй сургалтын тогтолцоо, нээлттэй их сургуулийг Монгол улсад хөгжүүлэх тухай” семинар

“Нээлттэй сургалтын тогтолцоо, нээлттэй их сургуулийг Монгол улсад хөгжүүлэх тухай” сэдэвт семинарт 10-р сарын 15-нд Континенталь зочид буудалд оролцов. Семинарыг БСШУЯ-ны газрын дарга Р. Бат-Эрдэнэ нээж хэлэхдээ орчин үед нээлттэй эх болон нээлттэй Их сургууль ихэд дэлгэрч үүний дотроос боловсролын нээлттэй эх ихэд дэлгэрч буйг тэмдэглээд Монгол орон ч мөн үүнийг нэвтрүүлэх шаардлагатай болж буйг онцлов. ШУТИС-ийн КТМС-ийн др. профессор А. Эрдэнэбаатар “Боловсролын нээлттэй эх: мэдлэгжсэн нийгмийг байгуулах нь”, “Нээлттэй боловсрол” илтгэлүүд, др. дэд профессор Р.Төрбат “Нээлттэй боловсрол, нээлттэй их сургуулийн олон улсын чиг хандлага”, “Монгол улсын боловсролын системд мэдээллийн технологийг ашиглаж байгаа байдал, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага” илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлэв. Дээрхи судлаачид нь монголд нээлттэй эх болон нээлттэй Их сургуулийг хэрхэн ажиллуулах талаар судалсан ба 11-р сарын сүүлээр бодлого тодорхойлогчдод саналаа танилцуулах ажээ. Ирэх жилээс мэргэжлийн сургалт болон ерөнхий боловсролын чиглэлээр нээлттэй эхийн төсөл хэрэгжиж эхлэх юм байна. 

БСШУЯ, Улаанбаатар хот болон зарим дүүргийн боловсролын газар, хэд хэдэн сургууль, ТББ-ын төлөөлөгчид семинарт оролцов. Оролцогчид санал бодлоо солилцож байсны дотор ур чадвар шалгах уралдаан тэмцээн, нээлттэй хичээлийн видео бичлэгүүд, багш нарын бэлдсэн хичээлийн бичлэг зэргийг вэбэд тавихаас гадна нэгэнт төр мөнгөө төлөөд хийлгэсэн сурах бичгийг ч мөн яам шийдвэр гаргаад нээлттэй болгон вэбүүдэд байршуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа. Бэлдсэн хичээл буйгаа ч багш нар ярьсан.
Бидний зүгээс анхаарах мөн хэд хэдэн асуудал байгаагийн хамгийн тулгамдаж буй нь сургалтын байгууллагууд тэр дундуу ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн интернэт холболтын хурд нь хангалтгүй байгаа болон мэдээллийн технологийн чиглэлээр шат дараалан олон төрлийн төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд зохиогдож байгаа боловч нэгж байгууллагуудын техник хангамжийн асуудал мөн тулгамдсан хэвээр байгаа нь мэдээллийн технологийн цогц нэгдсэн бодлого дутагдаж байгаа мэт санагдаж байлаа. мөн концессийн төсөлд санал өгч байсны адилаар аливаа асуудлыг зөвхөн төрийн бус олон нийтийн, сонирхогч талуудын оролцоог хангаснаар шийдвэрлэх болох мэт санагдаж байна. үүнд дундаж ерөнхий боловсролын сургууль 1500 хүүхэдтэй бол хүүхэд бүр 1 $ аян зохион байгуулж, эцэг эхчүүд тухайн мөнгийг төлснөөр хүүхдийнхээ суралцаж буй хичээлийн нээлттэй эхтэй болно гэдгээр нь сурталчилж чадвал 2 сая орчим төгрөг тухайн байгууллагат жилд цугларч байгаа нь хангалттай хурд бүхий интернэттэй болох боломж юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд мэдээллийн технологи, техник хангамж хариуцсан тусгай орон тоо байхгүй зөвхөн мэдээлэл зүйн багш хариуцдаг учраас өөрийн хичээлийн хажуугаар зарим төрлийн зүйлийг санаачилж дэмжиж хийхэд хүндрэлтэй байдаг талаар саналаа хэлж байна. үүнд КТМС гэх мэт сургуулийн оюутан залуусын дадлагын ажлаа ямар нэг сургууль юм уу цэцэрлэг дээр хийж, тухайн байгууллагын компьютер, дотоод сүлжээний байдлыг сайжруулах, шинэчлэх, тогтворжуулах, багш, ажилтнуудад тодорхой мэдлэг олгох болон нээлттэй эхийн мэдээлэл бэлтгэх, онлайнд тавих зэрэг ажлыг хийх бүрэн боломжтой мэт санагдаж байна. Учир нь сургалтын байгууллагын хувьд байнга ажлын цагаар компьютерийн хүн байх шаардлагагүй учраас энэ нь шийдвэрлэж болох боломжтой мэт санагдаж байна.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...