Friday

Англи хэлний монгол програм

монгол залуусын зохион бүтээсэн Англи хэлний электрон сурах бичгийг та бүхэнд хүргэж байна. Хэлтэй бол хөлтэй гэж яг одоо энэ сурах бичгээс англи хэлээ мэддэг нь сурч, мартсан нь сэргээгээрэй.


Uploaded with ImageShack.us


Электрон толь бичгийн танилцуулга:
Алим 2.0 нь Англи хэлний анхан ба дунд түвшний электрон сурах бичиг юм.

Энэхүү сурах бичиг нь дараах агуулгатай.
1.    Цагаан толгой, дуудлага
2.    Хичээл
3.    Дүрэм – Англи хэлний цагууд
4.    Тест
5.    Толь бичиг
6.    Тоглоом
7.    Хавсралт

Нэг. Цагаан толгой, дуудлага

Энэ сэдэвт Англи хэлний цагаан толгойн 26 үсгийг дуудлагын хамт оруулсан. Мөн эдгээр үсгээр бүтсэн үгс хэрхэн дуудагддагийг эгшиг, хос эгшиг, гийгүүлэгч, хос гийгүүлэгч гэсэн бүлгүүдэд хувааж үзүүлсэн байгаа.

Цагаан толгой, дуудлага сэдэв нь дараах бүлгүүдтэй:
1.    Цагаан толгой
Энэ сэдэвт Англи хэлний цагаан толгойн 26 үсгийг дуудлагын хамт оруулсан байгаа. Үсэг тус бүр дээр дарж хэрхэн дуудагддагийг сонсоорой.

2.    Эгшиг
Энэ хэсэгт эгшиг үсгүүүд үгэнд хэрхэн дуудагдаггийг оруулсан байгаа. Жишээ үгнүүд дээр дарж, эгшиг үсгүүд үгэнд орохдоо хэрхэн дуудагддагийг сонсоорой.

3.    Хос эгшиг
Англи хэлний эгшиг үсгүүд хоорондоо хослож өөр өөр авиа үүсгэдэг. Эгшиг үсгүүд хэрхэн хослож авиа үүсгэдгийг энэ хэсгээс үзээрэй. Хос эгшиг тус бүр дээр дарахад тухайн хос эгшигт харгалзах жишээ үгнүүд гарч ирэх болно. Жишээ үгнүүд дээр дарж тухайн хос эгшиг үгэнд орохдоо хэрхэн дуудагдаггийг сонсоорой.

4.    Гийгүүлэгч
Энэ хэсэгт гийгүүлэгч үсгүүүд үгэнд хэрхэн дуудагдаггийг оруулсан байгаа. Жишээ үгнүүд дээр дарж, гийгүүлэгч үсгүүд үгэнд орохдоо хэрхэн дуудагддагийг сонсоорой.

5.    Хос гийгүүлэгч
Англи хэлний зарим гийгүүлэгч үсэг хоорондоо хослож өөр өөр авиа үүсгэдэг. Гийгүүлэгч үсгүүд хэрхэн хослож авиа үүсгэдгийг энэ хэсгээс үзээрэй. Хос гийгүүлэгч тус бүр дээр дарахад тухайн хос гийгүүлэгчид харгалзах жишээ үгнүүд гарч ирэх болно. Жишээ үгнүүд дээр дарж тухайн хос гийгүүлэгч үгэнд орохдоо хэрхэн дуудагдаггийг сонсоорой.

Хоёр. Хичээл

Энэ сэдэвт Англи хэлний анхан шатны мэдэгдэхүүнүүдийг оруулсан байгаа.
Хичээл сэдэв нь дараах бүлгүүдтэй

Хичээл 1. Үгийн дэс дараа
Энд, Англи өгүүлбэрт өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн нь хэрхэн байрладаг тухай товч дурьдав. Харин та Англи өгүүлбэрийн бүтцийг Дүрэм хэсгийн жишээнүүдээс дэлгэрэнгүй үзээрэй.

Хичээл 2. Англи хэлний үгийн аймаг
Энэ бүлэгт Англи хэлний үгийн аймгийн тухай өгүүлэх болно. Англи хэлний үгсийг нэр үг, тэмдэг нэр, төлөөний үг, тооны нэр, үйл үг, дайвар үг, ялгац гишүүн, угтлага үг, холбоос үг, аялга үг зэрэг арван аймагт хуваан авч үздэг. Эдгээр үгийн аймагт ямар ямар үг багтдаг тухай энэ бүлгээс үзээрэй.

Хичээл 3. Ялгац гишүүн
Энэ бүлэгт, Англи хэлний үгийн аймгийн нэг болох ялгац гишүүний тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно. Эндээс та, тухайлах (the) болон эс тухайлах (a, an) ялгац гишүүнүүд ямар утга илэрхийлдэг болохыг уншаарай.

Хичээл 4. Биеийн төлөөний үг
Энэ бүлэгт, Англи хэлний үгийн аймгийн нэг болох биеийн төлөөний үгийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно. Эндээс би, чи, та, тэр, бид, тэд нар, та нар, тэр юм гэх мэт биеийн төлөөний үгс миний, чиний, таны ... зэргээр хамаатуулах хэлбэрт хэрхэн хувирдаг тухай уншаарай.

Хичээл 5. Дайвар үг ба тэмдэг нэр
Англи өгүүлбэрт нэр үг, үйл үгийг тус тус тодотгож байдаг тэмдэг нэр ба дайвар нь үгийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно. Мөн, та эндээс тэмдэг нэр ба дайвар үгийн харьцуулсан ба давуу зэргийн тухай уншаарай.



Хичээл 6. Үйл үг “to be”
Англи хэлэнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг to be үйл үгийн тухай энд дэлгэрэнгүй өгүүлэх болно. Та, to be үйл үг нь биеийн төлөөний үг тус бүр дээр хэрхэн хувирдагийг сайн судалж, цээжилж аваарай.

Хичээл 7. Үйл үг “to have”
Энд, Англи хэлэнд өргөн хэрэглэгддэг to have үйл үгийн тухай өгүүлэх болно. Та, to have үйл үг нь биеийн төлөөний үг тус бүр дээр хэрхэн хувирдагийг сайн судалж, цээжилж аваарай.

Хичээл 8. Үйл үг “to do”
Энд, Англи хэлэнд өргөн хэрэглэгддэг to do үйл үгийн тухай өгүүлэх болно. Та, to do үйл үг нь биеийн төлөөний үг тус бүр дээр хэрхэн хувирдагийг сайн судалж, цээжилж аваарай.

Хичээл 9. Үгэнд нөхцөл дагавар залгах дүрэм
Англи хэлэнд – нэр үгэнд дагавар залгаж олон тоо, үйл үгэнд дагавар залгаж өнгөрсөн болон үргэлжлэх цаг, тэмдэг нэрэнд дагавар залгаж харьцуулсан болон давуу зэрэг, дайвар үг болгон хувиргадаг. Ингэж хувиргахдаа ямар үгэнд ямар дагаврыг хэрхэн залгах тухай энэ бүлгээс дэлгэрэнгүй үзээрэй.

Хичээл 10. Хялбар яриа
Энэ бүлэгт Англи хэлний анхан шатны ярианы мэдэгдэхүүнийг мэндлэх, салах ёс хийх, уучлал гуйх, ямар нэг зүйл асуух, эелдэг харьцаа, танилцах гэсэн дэд бүлгүүдэд хувааж оруулсан байгаа. Та Англи үг дээр дарж яриаг сонсоод дагаж хэлээрэй.

Хичээл 11. Асуух үгийн байр
Асуух өгүүлбэр зохиохдоо, асуусан утгатай хэн, юу, ямар, хэд, хичнээн зэрэг үгсийг өгүүлбэрийн хаана байрлуулах тухай энэ бүлгээс үзээрэй.




Хичээл 12. Цаг заах үг
Хэдэн цаг болж байгааг хэрхэн хэлэх тухай энд өгүүлсэн байгаа. Энэ бүлгийн 3-р нүүрэнд буй цагнууд дээр дарж тухайн цагийг хэрхэн хэлэхийг сонсоод дагаж хэлээрэй. Цаг хэлж сурах нь маш чухал шүү.

Хичээл 13. Дуу дуулъя
Энэ бүлэгт дөрвөн англи дуу оруулсан байгаа. Англи хэлээр дуу дуулах нь хэллэгээ зүгшрүүлэх, үгийг ялгаж сонсоход тун хэрэгтэй байдаг. Та дуугаа сонсоод, дагаж дуулаарай.

Хичээл 14. Видео үзье.
Энэ бүлэгт Италийн Ром хотын тухай танилцуулга видео оруулсан байгаа. Та энэ видеог үзэхдээ доор нь байгаа текстийг зэрэг уншаарай. Энэ нь таны Англи хэлний сонсгол, дуудлага, уншлагыг зэрэг сайжруулах дасгал юм.




Гурав. Дүрэм

Энэ сэдэв нь Дүрэм ба Дасгал гэсэн хоёр хэсэгтэй. Нийт 25 дүрэм багтсан. Та өөрийн үзэх дүрмээ дэлгэцийн зүүн талын цэснээс сонгоход дэлгэцийн баруун талд тухайн дүрмийн агуулга гарч ирнэ.

Энэ сэдвийн хүрээнд Англи хэлний дараах арван дүрмийн талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Үүнд:
1.    Present continuous tense             Одоо үргэлжлэх цаг
2.    Present simple  tense            Энгийн одоо цаг
3.    Past simple tense                Энгийн өнгөрсөн цаг
4.    Past continuous tense            Өнгөрсөнд үргэлжлэх цаг
5.    Present perfect tense            Одоо төгс цаг
6.    Present perfect continuous tense        Одоо төгс үргэлжлэх цаг
7.    Future perfect tense            Ирээдүй төгс цаг
8.    Future continuous tense            Ирээдүйд үргэлжлэх цаг
9.    Past perfect tense                Өнгөрсөн төгс цаг
10.    Past perfect continuous tense        Өнгөрсөнд төгс үргэлжлэх цаг
   
Дүрэм бүрийн Дасгал хэсэг рүү орж тухайн дүрэмд харгалзах дасгалуудыг ажиллаарай. Энд буй дасгалууд нь таны үзсэн дүрмийг бататгах, англиар зөв бичих чадварыг тань сайжруулах зорилготой.

Дасгал ажиллах заавар
Дасгалыг ажиллахдаа тухайн нөхөх ёстой үгээ саарал зураас бүхий тохирох зайнд бичээд араас нь зай авалгүй ENTER товч дараарай.

Хэрэв та өгүүлбэрийн эхний үгсийг нөхөж бичих, эсвэл шинэ өгүүлбэр зохиож бичих бол өгүүлбэрээ Том үсгээр эхэлж бичээрэй.

Та нэг дасгал ажиллаад л зөв буруу эсэхээ шалгах боломжтой.
Нөхөх үгээ бичээд ENTER товч дарахад, зөв эсвэл буруу ажилласныг тань илтгэх тэмдэглэгээ тухайн мөрийн эхэнд гарч ирнэ. Үүнд:
Хэрэв мөрийн эхэнд   тэмдэг гарч ирвэл та дасгалаа зөв ажиллажээ гэсэн үг.
Хэрэв мөрийн эхэнд   тэмдэг гарч ирвэл та дасгалаа буруу ажиллажээ гэсэн үг.

Харин та нөхөх үгээ зөв оруулж үнэхээр чадахгүй байвал, тухайн нөхөх үг бүхий мөрний төгсгөлд байрлах Зөв хариу товчийг дараарай. Ингэхэд боломжит зөв хариунууд нөхөж бичих ёстой байсан зайд гарч ирэх бөгөөд мөрийн эхэнд   тэмдэг гарч ирэх болно. Тэгэхээр, хэрэв ийм тэмдэг гарч ирсэн бол та дасгалаа өөрөө ажиллаагүй, автоматаар зөв хариуг гаргасан байна гэсэн үг юм.

Та Дүрэм бүрийн дасгалуудыг нэг бүрчлэн ажиллаарай. Ингэхдээ дасгалынхаа зөв хариуг эхэлж харалгүйгээр, өөрийнхөө бодож байгаа хариуг нөхөж бичиж үзээрэй. Та хэдэн ч удаа алдаж болно. Харин өөрөө хичнээн оролдож үзээд, үнэхээр ажиллаж чадахгүй байвал тэр дор нь зөв хариуг харж, хариунаасаа лавлан мэдэж авах нь танд ашигтай байх болно.



Дөрөв. Тест

Та, дараах дөрвөн төрлийн бүлэг тестнээс сонгон бөглөж, өөрийн мэдлэгээ шалгаарай. Үүнд:
1.    Үгийн сангийн тест
2.    Одоо ба өнгөрсөн цагийн тест
3.    Одоо төгс ба өнгөрсөн цагийн тест
4.    Ирээдүй цагийн тест

Бүлэг тест тус бүр дотроо 50 тесттэй бөгөөд та нэг удаа бөглөхдөө 5 тест бөглөнө. Бүлэг тестнээс сонгох бүрд эдгээр тестнээс санамсаргүйгээр 5 тест сонгогдоно.

Тест бөглөх заавар
Та тестийн асуултаа сайн уншиж үзээд өөрийн сонгож буй хариулт дээрээ хулганаар дараарай. Та бүх тестийг, эсвэл хэдэн ч тест бөглөж болно.

Тестээ бөглөж дуусаад, хариугаа шалгахын тулд дэлгэцийн доор байрлах Шалгах товчийг дарах хэрэгтэй. Ингэхэд таны бөглөсөн тестнүүдийн үр дүнг харуулсан дэлгэц гарч ирэх болно. Энэ дэлгэцнээс та өөрийнхөө хэдэн тестнээс хэдийг нь зөв бөглөсөн тухай, тест бүрийг хэрхэн бөглөсөн тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах болно.


Үр дүнгээ харсны дараа дэлгэцийн доор байрлах Зөв хариу товчийг дарж бөглөсөн тест дээрээ зөв хариуг харьцуулж үзээрэй. Таны бөглөсөн хариу болон зөв хариуг тест тус бүр дээр харьцуулан харуулах болно. Хэрэв таны сонгосон хариу зөв байсан бол тухайн тест дээр зөв хариу нь зөвхөн улаан өнгөөр тодрон харагдах болно. Харин таны хариу буруу байсан бол таны сонгосон хариу ногоон хэвээрээ харагдах бөгөөд, харин зөв хариу нь улаан өнгөөр тодрон харагдах болно.




Та дахиад тест бөглөхийг хүсвэл дэлгэцийн зүүн хэсэгт байрлах дээр дурьдсан дөрвөн төрлийн бүлэг тестнээс сонгож шинээр тест үүсгэх хэрэгтэй.




Тав. Толь бичиг

Энэхүү электрон сурах бичигт орсон болон бусад өргөн хэрэглэгддэг Англи үгсийн орчуулга бүхий Англи – Монгол толь бичиг. Толь бичигт 2200 гаруй үг багтсан бөгөөд зарим үгийг зөвхөн орчуулгаас гадна тухайн үгэнд тохирох зургийн хамт үзүүлэв.




Зургаа. Тоглоом

Энэ бол таны үгийн сангийн мэдлэгийг сорих тоглоом. Энэхүү тоглоом нь суралцагчдын үгсийн санг нэмэгдүүлэх, үгсийг нүдлүүлэх зорилготой.Та, асуусан асуултын хариуг үсэг, үсгээр нь сонгож таах болно. Тоглоомын асуултууд анхан шатны үг хэллэгүүд байх учир танд тийм ч хэцүү байхгүй боловуу гэж найдаж байна.

Тоглоомын асуултууд “гэр бүл”, “амьтан”, “цаг агаар, байгаль”, “хуанли”, “тээврийн хэрэгсэл”, “тооны нэр”, “хичээлийн хэрэгсэл”, “өдөр тутмын хэллэг” гэсэн сэдвүүдийг хамарна.

Тоглоомын дүрэм:
- та өгөгдсөн асуултын хариуг тааж олох ёстой
- хариулт үгийг үсэг үсгээр нь тааж олно
- та 3 удаа алдах эрхтэй
- хэрэв 4 дэхээ алдвал хөөрхий имж дүүжлэгдэх болно.




Долоо. Хавсралт

Энэ сэдэвт англи хэлэнд өргөн хэрэглэгддэг үгсийн жагсаалтыг тодорхой бүлэг сэдвүүдэд хуваан оруулсан байгаа.

Англи хэлний дүрмийн бус үйл үгс
Энд, өнгөрсөн цаг дээр хувиргах дүрэм ёсоор хувирдаггүй үйл үгсийг орчуулгын хамт оруулсан байгаа. Дүрэм бус үйл үг 300 орчим байдаг бөгөөд энд бүгд багтсан болно.

Улс үндэстэн
Дэлхийн улсуудыг Англиар хэрхэн нэрлэдгийг эндээс үзээрэй.

Хуанли
Энэ хэсэгт хуанлийн өдрүүдийг хэрхэн нэрлэдэг тухай оруулсан байгаа. Үг тус бүр дээр дарж сонсоод, дагаж хэлээрэй.

Тооны нэр
1 – 1000000000 хүртэлх тоонууд. Зарим тоон дээр дарж хэрхэн хэлдэгийг нь сонсоод дагаж хэлээрэй. Мөн, оныг хэрхэн хэлдэг тухай тайлбарласан байгаа.

Өнгө
Өнгөнүүд. Зарим өнгийг хэрхэн хэлдгийг өнгө тус бүр дээр дарж сонсоорой.

Ойролцоо үгс
Англи хэлний ойролцоо утгатай үгсийн жагсаалт.

Эсрэг үгс
Англи хэлний эсрэг утгатай үгсийн жагсаалт

2 comments:

  1. аан энийг мэдэх юм нөгөө орос хэлны словарь тавиач тэр чинь гое юм бна лээ ш дээ энэ хүмүүс ерөөсөө энд сэтгэгдэл бичихгүй ийн гое блог бнааа

    ReplyDelete
  2. Proramm ni hna bgan be? tuslaach

    ReplyDelete

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...