Monday

Аялалын тэмдэглэл - Өвөрхангай

 2009 оны 4 сард хийсэн аялал. Тухайн үед төрийн бус байгууллагад байсан болхоор их шүүмжлэгч байр суурьтай байжээ. Аян замын тэмдэглэлээ энэ блогтой үргэлжлүүлэх бодолтой байгаа тул хуучин блогоосоо нүүлгэж авчихлаа. 


Ингээд 2009 он Арвайхээр хот




Хэдхэн хоног адал явдал, амжилтгүй ажлаар дүүрэн байсан аяллын тэмдэглэлээсээ энд тавий.

Өвөрхангай аймгийн Арвайхээр хот /одоо сум гэдэг болцон бил үү :frog: /
Loading...Image
өглөө 6 өнгөрөөд гарсан чинь орой ажил тархаас өмнө арай гэж амжиж байнаа лээ. 400 гарам км зам тэрний 60 орчим км нь шороон замтай. Тэр шороон зам бол жинкэн там. Хуучны тариан талбай байсан газар болхоор шороон манарсан ондуул сондуул газар.

Тэр УИХ-ын гишүүн Дамба-очир
Image
энэ нөхөр бололтой хэдэн жилийн өмнө тэр зүгийн замын тендерийг аваад замыг нь тэр чигт нь хуулж там болгоцон. Дараа нь тэр ажлыг хятадуудад зарсан тэд нар нь хийж дуусгалгүй, мөнгө нь дуусаа. харин саяхан хэдэн төгрөг батлуулсан сурагтай байсан. Тийм бололтой замыг нь тавьж байна лээ.
Нөгөө Хустайн нуруу, Наадмын морь үздэг зам ш дэ :frog:

ер нь нэг их зураг авж амжаагүй. Хол газар хурдан авхын түүс л байсан. Эрдэнэсантын цаана ганцхан тогоруу зогсож байсан. машин хажуугаар нь өнгөрөхөд огт үргэхгүй байна лэ. Тэгээд хосыг нь машин дайрцын бол уу гэж таамагласан. :(
Тогоруу их үнэнч амьтан. нэгийгээ үхэх юм бол насаараа ганцаараа явдаг.
Суух хүнээсээ "Чи намайг тогоруу шиг хайрлаж чадах уу" гэж асуумаар :frog:

Арвайхээр хот нь уг нь зам газар байрладаг хүнээсээ олон бензин клонктой газар. Гэвч олигтой хөгжил гэж юм байхгүй бусад аймгийн төвүүдийн адил.
дундаа модтой хоёр урсгалтай төв замаар хотын төв гудамж хязгаарлагдана.
Төв талбай :-)
Loading...Image
Loading...Image
Loading...Image

Хөдөөгийн байдал шалдир булдир Цагийн байдал ороо бусгаа ... гэж
Loading...Image
Loading...Image
Loading...Image
Loading...Image
Loading...Image
хотоор бол драгон. Яг захынхаа дэргэд. Том автобусууд явдаг юм бна лэ.
Loading...Image
Loading...Image
Loading...Image
Loading...Image

хэхэ за нэг иймэрхүү хот байсан да. Төсвийн мөнгөөр болон замын улсыг хоол, буудал, бензинээр амьдардаг газар. төвөөс 16 км яваад Арвайхээр моринд зориулсан цогцолбор байдын бна лэ. тэр нь их хөөрхөн. Бас хажуугын гэр гуанзууд хамаагүй дээр хоолтой :mrgreen: Ер нь морийг их дээдэлдэг бололтой.
Loading...Image
харихдаа захаар орсон чинь юм нь мангар үнэтэй. Сүү литр нь 1000 төгрөг байсан. Ухаан алдах дөхсөн. Гомдлын мөр гэж л жоохон цагаан идээ авсан :| Замдаа хөдөөний айлаар ороод сүү авий гэтэл 700 гэж бна лэ. Хүмүүс үнэхээр зах зээлд оржээ. Ченжид тэд нар 300 өгч байгаа да гэж бодоод уур хүрсэн. :m0:
очих замд Эрэдэнсантаас цааш уул нурууд ч харагдахгүй утаатай байна лэ. Нөгөө Булганы түймрээс болсон уу яасан. Харин буцах замд янзтай бороо орооод үнэн найс байсан. :razz:
заза нэг ийм ажил бүтэл муутай, өнчин ганц тогоруутай таарсан нэгэн бүсгүйн трип бла :wd: .

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...