Saturday

Сэжгээр өвдөж сүжгээр эдгэхийн учир

Эмч дээр нэгэн сайхан бүсгүй ирж биеэ үзүүлжээ. Эмч түүний биеий нь үзэхэд өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй бөгөөд сэтгэл санаа нь гутралд автаж, сөрөг энергиэр дүүрсэн бүсгүй байлаа.
Эмч бүсгүйг үзэж дуусаад “Яадаг юм билээ?” гэж жаахан бодолхийлээд,
- Таны бие гайгүй байна. Нэг эм уугаад сайхан болох юм байна. Харин тэр эм надад байхгүй болхоор та “Итгэл” гэдэг эмнэлгийн Сэтгэл гэдэг эмчтэй уулзаад энэ эмийг авчих гэжээ.
Бүсгүй “Итгэл” эмнэлгийг эрж сурсаар олж Сэтгэл эмчтэй уулзаж нөгөө эмээ асуусан боловч эмч нь “тийм эм надад байхгүй” гэжээ.


Бүсгүй анхны эмчрүүгээ буцан ирж Сэтгэл эмчид “ийм эм байхгүй байна” гэж хэлвэл,
Эмч: - Тэр эм их ховор эм учраас таньд шууд өгчихгүй байгаа юм. Та сайн гуйвал өгнө өө гэжээ.
Бүсгүй Сэтгэл эмчрүү эргэн очиж: - Та надад тэр эмээ өгчих л дөө. Надад маш их хэрэгтэй байгаа юм аа гуйя гэсэнд
Сэтгэл: -Та чинь үг ойлгодоггүй юм уу! Надад тийм эм байхгүй гэж таньд хэлээд байна шүү дээ.
Бүсгүй буцаад л эмч дээрээ ирж “Та худлаа яриад байгаа юм уу? Сэтгэл эмчид тийм эм байхгүй” гээд уурлаад байна.
Эмч: - Яалаа гэж дээ, Сэтгэл эмч бол их сонин зантай хүн. Бас тэр эм үнэхээр ховор эм болхоор гуйсан болгонд өгчихгүй л дээ. Та хөлд нь сөгдөж болохгүй бол уйлаад ч гэсэн гуйвал өгч магадгүй.
Бүсгүй дахин Сэтгэлрүү очиж уйлаад хүртэл гуйжээ.
Сүүлдээ сэтгэл эмч бүүр уурлаж
- Та чинь ямар янзын хүн бэ?! Надад тийм эм байх нь байтугай бүр сонсоочгүй юм байна гээд бүсгүйг хөөж гаргажээ. Тэр гомдохын ихээр гомдон уйлсаар эмчрүүгээ ирлээ.
Эмч: - За даа, тэр ч их айхтар эмч л дээ. Би өөрөө л очиж чамд гуйж өгье гээд дагуулан явлаа.
Эмч нь түүний төлөө ийм их анхаарал тавьж байгаад бүсгүй хөл нь газар хүрэхгүй баярлахын дээдээр баярлаж биеийн өвчин зовиур нь ч мэдэгдэхээ больж бараг л эдгэх шиг боллоо. Бүсгүй “ эмч минь ингэж их хичээж байна. Миний бие ч гайгүй болж байх шиг байна. Тэр эмий нь уучихвал бүр сайхан болох байх даа” гэж бодоод инээмсэглэн алхаж явлаа.
Эмч Сэтгэл эмч дээр ирлээ. Сэтгэлрүү нүд ирмэн дохиж бүсгүйг түр гадаа үлдээгээд цааш хамт орлоо. Сэтгэл эмч гайхсан янзтай – Та чинь юун сонин мэдэхгүй эм хэлээд энэ эмэгтэйг явуулаад байгаа юм бэ? Тийм эм байдаггүй шүү дээ.
Эмч инээмсэглэн
-Тэр яах вэ, найз минь. Найз нь энэ хүнийг л эмчлэх гэж энэ аргыг сэдсэн юм. Чи нөгөө шилтэй эмээ өгөөдөх.
Эмч шилтэй эмийг авч гараад бүсгүйд,
-Нөгөө ховор эмийг чинь арай л гэж авлаа. Энэ эмнээс өдөрт 3 удаа уугаад л таны биеийн бүх зовиур эдгэрнэ гэжээ.
Бүсгүй шилтэй эмнээс өдөрт гурван удаа ууж бараг л тэр өдөртөө л өвчин зовиур нь арилж сэтгэл санаа өөдрөг болж ажил төрөл нь бүтэмжтэй сайхан бүхэн цэцэглэж гэнэ.
Та тэр ид шидтэй эм нь ямар эм юм бол? Олж уух юмсан гэж бодож байгаа байх.
Эрж сураад олддоггүй тэр ховор гайхамшигт эм бол зүгээр л НЭРМЭЛ УС байсан юм шүү, эрхэм уншигчид минь!
Эмээр биш итгэлээр эмчилсэн түүх энэ болой.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...