Saturday

Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт

МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                Дугаар 85                                  Улаанбаатар хот


Жагсаалт шинэчлэн батлах тухай

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Сургуулийн өмнөх боловсрол-2" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн хангамж, чанарыг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

          1.Нэг хичээлийн жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс бэлтгүүлэн хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

          2.Тушаалыг хэрэгжүүлэх ажлыг 2005 оны 8 дугаар сараас эхлэн зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

          3. Хүүхдийн эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, чанартай сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл бэлтгэж өгөхийг эцэг эхчүүдэд үүрэг болгосугай.

          4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2002 оны 21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                          САЙД                                                           П.ЦАГААН


No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...