Thursday

А вируст гепатит өвчиний талаар

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар  улсын хэмжээнд болон Говь-Алтай аймагт гарч байгаа вируст гепатит өвчний дэгдэлт ихсэж байгаа[1] болон Улаанбаатар хотын гэр хорооллын сургууль, цэцэрлэг, бусад аймагт өвчлөл их гарч байгаа учир холбогдох арга хэмжээг яаралтай авахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгасан. Боловсролын салбарын байгууллагын тус халдварт өвчинөөр өвчилсөн хүүхдийн судалгаа авсан бөгөөд  Аймаг нийслэлийн боловсрол соёлын газруудад доорхи зөвлөмжийг хүргүүлсэн. 


Мөн даалгаврын дагуу Боловсрол соёл шинжлэх ухааны сайд боловсролын байгууллагын орчины эрүүл ахуйг хангах ажлыг эрчимжүүлэх, гар ариутгалын бодис, төхөөрөмжийг суурилуулах зардлыг дараах байдлаар тооцоолж, боловсролын салбарын хэмнэлтийн данснаас 950.6 сая төгрөг зарцуулахаар Сангийн сайдтай хамтарсан 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 533/259 тоот тушаалаар баталгаажуулсан юм. Үүнд:

1.            Төрийн Ерөнхий боловсролын сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн анги танхим бүрт[2] гар ариутгагч шингэн бодисын хуваарилагч савыг байрлуулж тус оны сүүлийн хоёр сард шаардлагатай ариутгагч бодисыг нийлүүлнэ. Үүнд төрийн нийт ерөнхий боловсролын сургуулийн 12422 анги, хүүхдийн цэцэрлэгийн 3478 анги нийт 15900 анги танхимд гар ариутгагч савыг, шаардлагатай санитолын хамт нийлүүлэх /Нэгдсэн журмаар/
2.            Халдварт өвчний дэгдэлтийг бууруулахад зайлшгүй хийх шаардлагатай дараагийн арга хэмжээ бол орчиний ариутгал цэвэрлэгээг сайжруулж эрчимжүүлэх бөгөөд үүнд нийт 15900 анги танхимын тоогоор[3] цэвэрлэгээ ариутгалын бодис болон цэвэрлэгээний хэрэгсэлийг нэмж нийлүүлэхэд 298,9 сая төгрөг, төрийн 609 сургууль, 696 цэцэрлэгийн[4]орчины хог цэвэрлүүлж ачуулах зардлыг тус тус баталсан. 

БСШУЯ болон орон нутгийн Боловсрол, соёлын газрууд дээрх тушаалын дагуу ажлыг түргэн шуурхай зохион байгуулж сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай орчины болон хүүхдүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохистой түвшинд хийлгэх зорилгоор ажиллаж байна.


[1] Вируст гепапит А өвчин Улаанбаатар хот, Хэнтий, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Дархан-Уул, Хөвсгөл аймагт голомтлон гарч байна. Он гарсаар Улаанбаатар хотод энэ өвчнөөр 380 хүүхэд өвчилсөн. Говь-Алтай аймагт энэ өвчний 384 тохиолдол бүртгэгдсэний 272 нь 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 13-ны хооронд гарсан байна.
[2] БСШУ-ны салбарын 2010-2011 оны хичээлийн жилийн урьдчилсан статистик мэдээ
[3] БСШУ-ны салбарын 2010-2011 оны хичээлийн жилийн урьдчилсан статистик мэдээ
[4] БСШУ-ны салбарын 2010-2011 оны хичээлийн жилийн урьдчилсан статистик мэдээ

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...