Friday

Монгол улсын 2012 оны төсвийн хязгаар

Улсын Их Хурлын 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсантай холбогдуулан түүнд суурилсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012 оны төсвийн хязгаарын төслийг боловсруулан бичгээр хүргүүлсэн.
Төсвийн хязгаар нь суурь түвшинд үндэслэсэн төсвийн хязгаар бөгөөд бодлогын нөөцийн хуваарилалтын асуудлыг 2012 оны төсвийн төслийг боловсруулах явцад шийдвэрлэх болно.
Мөн Засгийн газрын 2008 оны 256 дугаар тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар 8 дугаар сарын 15-ны дотор төсвийн хязгаарт суурилсан дараа жилийн төсвийн төслөө боловсруулан Сангийн яаманд хүргүүлэх ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын2012 оны төсвийн хязгаар Засгийн газраар батлагдаагүй боловч цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалантөсвийн ерөнхийлөн захирагч нарын 2012-2014 оны төсвийн төсөл бэлтгэх удирдамжийг мөн энд нийтэллээ.


Төсвийн хязгаарын төсөлд суурилан төсвийн төсөл бэлтгэх удирдамжийн дагуу 2012 оны төсвийн төсөл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг боловсруулан 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг анхаарна уу.

Төсвийн хязгаарын холбогдолтой материалуудыг доорх холбоосуудаас татан авна уу:
Төсвийн төсөл бэлтгэхэд холбогдох хавсралтуудыг доорх холбоосуудаас татан авна уу:

Эх сурвалж: www.iltod.gov.mn

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...