Friday

Компьютерыг удирдах програмыг ашиглах

Энэ програм нь интернетэд холбогдсон компьютерийг удирдах, файл дамжуулах зэрэг үүрэгтэй. Татах гэсэн хэсгээс програмыг татаж суулгаад заавартай сайтар танилцаарай. 

Энд бичсэн заавраас дахин дахин асуухгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
 Програмыг татаж авсны дараа нээх үед дараах цонх гарч ирнэ. Wait for session хэсэгт таны ID болон Password харагдах болно. Үүний тусламжтай өөр компьютераас таны компьютерыг удирдах юм. Өөрөөр хэлбэл та хэлэхгүй л бол хэн ч таны компьютерыг удирдаж чадахгүй гэсэн үг. Мөн нууц үг нь програмыг нээх бүрт өөрчлөгдөж байдаг.
 
 Компьютертээ нэвтрүүлж, удирдуулах хүний хувьд Wait for session хэсэгт гарч ирсэн нэр нууц үгийг өөрийн компьютерт нэвтрүүлэх хүндээ дамжуулна. Тухайн хүн таны компьютерт нэвтрэхэд дэлгэцийн тохиргоо, харагдах байдал өөрчлөгдөх бөгөөд компьютерт хийгдэж байгаа үйлдлүүд танд харагдаж байх болно. 
Харин та зэрэгцэн үйлдэл хийхгүй байх нь зүйтэй.

Нэвтрэх хүний хувьд /Үүнийг цаашид бие биенээсээ суралцах зорилгодоо ашиглах болов уу гэж бодож орууллаа./:
Харин хэрэв Creat session гэсэн хэсэгт таны нэвтрэх компьютерын ID –г оруулан Remote support сонгож Connect to partner дарна.
Мөн нэвтрэх компьютерын нууц үгийг оруулна.
team-4.jpg
За ингээд зааврын дагуу хийсэн бол тухайн хүний компьютерийг удирдаад чадахгүй юмыг нь зааж өгөөд, чадахгүйгээ заалгаад сураарай.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...