Tuesday

Бүсгүйчүүлдээ: Тарган торт







 Тарганд дуртай над шиг хүнд хамгийн гоё .

Үндсэн орц:
700 мл тараг – “Сүү” ХХК-ийн ууттай, цөцгийтэй тараг. Үнэ нь 1500 орчим байдаг. 1 литрийн хэмжээтэй байдаг учраас грамм хэмжигчээр 700 мл-ийг нь авдаг.
300 мл цөцгий – “Сүү ХХК”-ийн ууттай, цөцгий. Үнэ нь 3200 орчим байдаг. 500 мл ийн хэмжээтэй байдаг учраас грамм хэмжигчээр 300 мл-ийг нь авдаг.
20 гр желатин – Оросын ууттай желатиныг хэрэглэж байгаа. Үнэ нь 700-1000 орчим байсан.
200 мл сүү – ямар ч сүү байсан болно. Желатинаа дэвтээх 100 мл, желатинаа хайлуулах 100 мл сүү. 

200-220 гр печень – Наша марка печенээс 16 ширхэгийг хийхэд 200-220 гр болж байсан.
100-120 гр хайлуулсан масло -  Миний хувьд 250 гр-ийн дөрвөлжин Стандарт маслоны тал буюу 125 гр-ыг хийхэд болж байгаа.
Миксер байвал бүүр сайн. Гараараа хурдан хурдан хутгахаар нилээд ядрах байх хэхэ.
За ингээд орц, найрлагаа хэрхэн хийх талаар дарааллаар нь бичвэл
1. 20 грууттайжелатинаа 100 млхүйтэнсүүндхийгээд 30-40 минутдэвтээх.
2. Желатинаа дэвтээж байх хоорондоо 200-220 гр буюу 16 ширхэг печенээ нухна, миний хувьд миксернийхээ бутлагчаар бутлахаар ширхэггүй болдог. Буталсан печень дээрээ 100-120 гр хайлуулсан маслоо нэмээд зуурахад тортны маань суурь бэлэн боллоо. Энэ бэлдэцээ хэвнийхээ сууринд хийж сайн дарж чигжээд хөргөгчиндөө хийнэ.
3. 700 гр тараг 300 гр цөцгий хоёроо хальж асгарахааргүй мөн плиткэн дээр халааж болохоор саванд хийгээд сайтар холихын тулд сайн миксердээрэй, тэгээд өөрийнхөө амталгаагаар элсэн чихэр хийхэд болно, миний хувьд бол 4-5 хоолны халбага сахар хийдэг.
4. Дэвтсэн желатин маань одоо буржгар болоод томорсон байгаа, түүнийгээ мөн дахин 100 мл сүүнд хийж плиткэн дээрээ уустал нь халаана, хайлах хүртэлнь сайн хутгаарай, буцалгаж болохгүй шүү, бүүр ширхэггүй болтлоо хайлсан үедээ сүү нь өтгөндүү болдог.
5. Желатинаа хайлуулж байх үедээ хольсон тараг, цөцгийн зуурмагаа мөн плиткэн дээрээ халааж байгаарай, хүйтэн тараг, цөцгийн холимогт хийсэн хайлуулсан желатин шууд бөөгнөрөх байх би өөрөө бодсон учраас би халаадаг юм шүү хэхэ, гэхдээ хуруу дүрэхэд бүлээхэн байхаар халаана, их халаавал тараг, цөцгийн холимог маань хэт шингэн болно шүү.
6. Одоо бүлээсгэж халаасан тараг цөцгийн зуурмаган дээрээ хайлуулсан бүлээн желатинаа нэг гараараа бага багаар гоожуулангаа нөгөө гараараа зуурмагаа сайтар миксэрдэнэ.
7. За ингээд тараг, цөцгий, желатины зуурмагаа хөргөгчинд хийсэн печеньтэй суурин дээрээ хийнэ, 2-3 цагийн дараа тараг нь бэхжиж цэлцгэнүүрхэлбэртэй болж эхлэнэ.
Хэрвээ тарган дээрээ компот, жүүсний цэлцгэнүүр хийх бол:
Өөрийн сонгосон компот (би черри компотны шүүс хийсэн), ундаанаас (ямар ч төрлийн жүүс болно) 200-300 мл орчмыг аваад 10 гр желатинаа дэвтээхгүйгээр шууд хийгээд плиткэн дээрээ халааж хайлуулна, буцалтал нь халаахгүйгээр желатинаа сайн хутгаж хайлуулна. Желатин хийж хайлуулсан компотны шүүс, ундаа анхныхаасаа жаахан өтгөндүү болно. Энэ шингэнээ сайтар хөргөөд тарган дээрээ хийнэ. Тарган дээрээ хийхдээ таргаа хөргөгчинд хийснээс 4-5 цагийн дараа хийвэл зүгээр юм билээ. Тэгэхгүй бол тараг маань сайн бэхжээгүй байхад компотны шүүсээ хийвэл тараг нь шүүстэйгээ холилдоод цагаарч байсан.
За ингээд хөргөгчиндөө 1 хонуулаад л тарган торт маань бэлэн боллоо. 

 
 Backpulver /Germany/=Backing powder, Backing soda /English/ Ер нь бол кекс, торт, жигнэмэг хийхэд хэрэглэдэг хөөлгөгч нунтаг. Backing powder нь backing soda-г агуулсан байдаг ихэвчлэн cake, biscuit хийхэд ашиглагддаг. Baking soda нь cookie хийхэд ихэнхдээ ашиглагддаг. 2уулаа хөөлгөдөг.backing soda+cream of tartar=backing powder
Хэт их чийглэг эсвэл халуун нь хөөлтийн нөлөөг нь багасгадаг юм байна. 1 цайны халбага /5ml/ backpulver-ийг 1 аяга /200ml-250ml/ гурил+1 өндөг+1 аяга шингэн зүйлийн зуурмагт хэрэглэдэг. Хэрвээ зүгээр хүнvий содоор орлуулна гэвэл жишээ нь: 2,5ml backpulver хийх байвал 1,25ml содоор орлуулж болно.
Хэрвээ хийж байгаа зүйлд чинь хүчиллэг орц буюу лимон, тараг, цитрус зөгийн бал эсвэл цөцгийтэй сүү орсон бол baking powder химийн урвалд орж таагүй амттай болгодог.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...