Үдэшлэг дээр гэрэл цацрам өнгөлөг царайтай харагдахыг хүсвэл одооноос эхлэж өглөө бүр буцалсан 500 гр усанд нэг ширхэг нимбэгний шүүсийг нь хийж хөлдөөгөөд өглөө оройдоо мөсөөрөө арчина.
Хэрвээ та тослог арьстай бол нүүрээ цэвэрлээд шууд арчина. Эмзэг хуурай арьстай бол нимгэн тос түрхээд дээрээс нь арчиж болно. Ингэснээр таны арьс зөөлөн толигор өнгөлөг болохоос гадна арьсан дээр үүссэн нөсөө толбо, батгашилтыг багасгаж чадна. Нимбэгнийхээ хальсаар хумсаа арчвал хумс өнгөлөг болохоос гадна хугаралт нь багасна. Сануулахад арьсаа угаасны дараа хамгийн ихээр чийгшэлээ алддаг тул шууд тос юм уу тоникоо түрхэж байх нь зөв.
Үүнээс гадна та хэдхэн хоногийн нарийхан бэлхүүстэй болмоор байна уу?

Өглөө болгон өлөн элгэн дээрээ нимбэгний шүүс шахаад яг адил хэмжээний буцалсан ус дээрээс нь хийж ууна. Шүдээ шарлахаас хамгаалж содтой усаар шүдээ зайлна. Тэгээд та өдрийн турш дуртай хоолоо идэж болно. Хурдан турмаар байвал өдөр бүр нимбэгнийхээ тоог нэмэгдүүлнэ. Тэр хэмжээгээр усаа бас нэмж ууна. Нимбэгнийхээ тоог долоо хүртэл нэмэгдүүлж болно. Нимбэг ууж эхэлсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дараа гурван литр усанд нэг халбага зөгийн бал, гурван ширхэг нимбэгний шүүс хийж мацаг баривал маш үр дүнтэй. Ходоодны шархтай, үрэвсэлтэй, цөсний чулуутай бол эмчээс зөвлөгөө аваарай.
No comments:
Post a Comment