Friday

Мартын наймны мэнд хүргэе Бүсгүйчүүл ээ

Энэ хорвоог яагаад 
Эрэгтэй эмэгтэй хүнтэйгээр
Эрс тэс ялгаатайгаар
Эрээн алаг өнгөтэйгээр
Эргэх цагийн төрхтэйгээр
Эвлүүлэн бүтээсэн болоо гэж

Эргэцүүлэн нэг бодож үзээрэй.

Хар нь үгүй бол цагаан бүүдгэр
Харчуул нь үгүй бол бүсгүйчүүл нь гундуу
Өвөл нь үгүй бол зун нь сэрүүн мэт
Өргөс нь үгүй бол сарнай цулгуй мэт санагдана биз ээ 

Амьдралын нэгэн өнгө амт
Алаг үрсийн элбэрэлт ижий
Ажил амины амьд тулгуур
Ачлалт Асралт Авьяаслаг Авхаалжтай
Аль нь ч гэлтгүй бүх бүсгүйүүлдээ


Мартын 8 ны өдрөөр далимдуулан
Магтаад нэг авья даа

 Хайртай ээждээ очиж нэг үнсүүлээрэй
Халуун сэтгэлийг  нь санаж үгийг нь нэг чагнаарай

Хонгор охин үрээ баярлуулж нэг эрхлүүлээрэй
Хорвоод охинтой эцэг хүний жаргалыг нэг эдлээрэй 

Хэлдэггүй ч дотроо байдаг үгээ хэлж
Хэмжихгүй, хүссэн зүйлийг нь өгч эрхлүүлж
Хайртай дотно хүнээ та
 Харин яаж баярлуулахаа надаар заалгаад юун билээ

Залуусаа 





No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...