1. Цэвэрлэгээний порлон ариутгах

c1
Олон зүйл цэвэрлэж бохирдсон порлоноо шууд хаяхын оронд богино долгионы зууханд хийгээд 2 минут байлгахад нян бактери нь 99%-иар устана.


2. Гал тогооны шүүгээний хаалга, нүүр цэвэрлэх

c2
Гал тогооны ялангуяа модон тавилгууд нүүрэн хэсэг нь халтартсан байдаг. савандаж, үрж угаагаад заримдаа арилдаггүй шүү дээ. Ялангуяа бариул хэсэг нь. Ийм үед ургамлын тос, хүнсний сод хоёрыг 1:2 харьцаатай бэлдэж хутгаад, сойзоор үрж цэвэрлэнэ. Ялгааг нь шууд л мэдрэх болно.

3. Жижиг тоглоомуудыг угаах

c3
Жижиг тоглоомууд, ялангуяа LEGO тоглоомын хэсгүүдийг угаалгын машинд хийгээд угаахад илүү хялбар.

4. Жигнэмгийн лист цэвэрлэх

c4
Жигнэмэг хийдэг лист тань тос нь зузаараад муухай болчихсон уу? Тэгвэл дээр нь устөрөгчийн хэт исэл бага зэрэг асгаад дээр нь хүнсний сод цацаж өгнө. Ингээд 2 цагийн дараа хуулаад авахад шинэхэн мэт болсон байна.

5. Таазны сэнс цэвэрлэх

c5
Тоосонд дарагдсан таазны сэнсээ хялбар цэвэрлэхийн тулд дэрний уут ашиглаарай. Сэнс бүрт дэрний уутаа шургуулаад тоосыг нь цэвэрлэнэ.

6. Индүүний ул цэвэрлэх

c6
Хувцас индүүддэг талбар дээрээ давс асгаад индүүний уурыг ажиллуулалгүйгээр халаагаад давсан дээгүүр индүүднэ. Ингээд л ул нь цэвэрхэн боллоо.

7. Резинэн бээлий ашиглан үс цэвэрлэх

c7
Резинэн бээлийгээ норгоод тавилган дээр наалдсан нохойны болон бусад үсийг хялбархан цэвэрлээд авчихна.

8. Модон ширээ, тавилган дээрх зураасыг арилгах арга

c8
Модон ширээн дээрх зурагдаж, маажсан зурааснуудыг арилгахын тулд тал аяга винегарыг тал аяга оливийн тостой холино. Гал тогооны алчуураа дүрээд ширээгээ сайтар арчина. Ингээд л ширээ чинь шинэ юм шиг болно доо.

9. Тавилга дээрх цагаан толбыг арилгах

c9
Шинэхэн тавилга дээр халуун аяга, сав тавихад цагаан толбо үүсдэг. Үүнийг арилгахын тулд 2 ширхэг цагаан даавуун салфеткийг усаар шүршиж чийглэнэ. 2 алчуураа толботой хэсэг дээр давхарлаж тавиад дундаж халаасан индүүгээр уурыг нь ажиллуулж 15 секунд индүүднэ. Индүүгээ байнга хөдөлгөж байх хэрэгтэй шүү. Ингээд л цагаан толбо ид шидийн юм шиг алга болсон байна.

10. Гриллээ наалддаггүй болгох

c10
Зун зуслан дээрээ байшингийнхаа гадаа грилл дээр мах шарж идэх ямар сайхан билээ. Гэвч дараа нь грилл дээр наалдсан зүйлсийг цэвэрлэх гэж их асуудал болдог. Тэгвэл гэрийн аргаар гриллээ наалддаггүй болгох энгийн арга байна. Тал сонгино аваад гриллээ сонгиноороо сайтар арчина. Дараа нь ямар ч мах шарсан наалдахгүй гэж амлая.

11. Усны хатуулгийн толбыг арилгах

c11
Усны цоргон дээр тогтсон усны хатуулгийн толбыг арилгахын тулд тал нимбэгээр сайтар арчих хэрэгтэй.

12. Хутган дээрх зэвэрсэн толбо арилгах

c12
Хутган дээрх зэвэрсэн толбыг арилгахын тулд нимбэгийн шүүсэнд хутгаа дүрж хэдэн минут байлгана. Дараа нь порлоноор арчихад л шинэхэн хутгатай болно доо.

13. Нүүр будгийн багсаа цэвэрлэх

c13
Аягатай бүлээн усанд хүүхдийн шампунь бага зэрэг хийгээд багсаа хийж хутгана. Дараа нь бүлээн усанд зайлаад усыг нь шавхана. Буцааж зөөлөн хөвсгөр болгохын тулд өөрөөр нь хатаах хэрэгтэй шүү. Алчуур дээр тавиад шөнөжин хатаахад болно.

14. Шүршүүрээ цэвэрлэх

c14
Уутанд винегар хийгээд шүршүүрийн толгойд углаж бооно. 1 цаг байлгасны дараа нойтон алчуураар арчина. Шүршүүр шинэхэн мэт болно.

15. Шүдний сойзоо цэвэрлэх

c15
Шүдний сойз угаалгын өрөөнд байгаа бактериудыг шингээж авч байдгийг та мэдэх үү? Тиймээс сойзоо ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Шилэн саванд бага зэрэг винегар хийгээд сойзоо дүрж 15-30 минут байлгана. Цагаан винегар нь шүдний сойзон дээрх бактериудыг устгана.

16. Шарах шүүгээ цэвэрлэх

c16
Миний хувьд шарах шүүгээ цэвэрлэнэ гэдэг хамгийн хэцүү асуудал. Энд тэнд үсэрсэн тос, түлэгдсэн хэсгүүдийг хэрхэн цэвэрлэх вэ? Хамгийн түрүүнд том том түлэнхий, хатсан хэсгүүдийг хусуураар хусч цэвэрлэнэ. Дараа нь шарах шүүгээний доод хэсэг, хана гээд тос болсон бүх хэсэгт хүнсний сода цацаж, түрхэнэ. Шүршигч саванд винегар хийгээд сода түрхсэн хэсгүүдээр шүршинэ. Ингээд хуруугаараа сода, винегар 2-оо хутгаж, бүх хэсэгт түрхэж өгнө. 10-20 минут байлгасны дараа төмөр барзгар угаагуураар үрж угаана. Эцэст нь нойтон порлоноор арчиж цэвэрлэнэ.

17. Пламастараар зурсан толбыг арилгах

c17
Хүүхдүүд заримдаа дэггүйтээд өнгийн тодруулагчаар тавилга дээр зурчихдаг шүү дээ. Тэгвэл бүү санаа зов. Дээр нь оо түрхээд алчуураар сайтар үрэхэд арилна.

18. Бөөсөрсөн хувцасыг цэвэрлэх

c18
Эхлээд сахлын хутгаар бөөсөрсөн хэсгүүдийг хусна. Дараа нь наалддаг туузаар үлдсэн хэсгийг наалдуулж авна. Ингээд л болоо. Хялбархан байгаа биз дээ.

19. Хивсэн дээрх толбыг арилгах

c19
Толботой хэсэг дээр шил толь цэвэрлэгч шингэн шүршинэ. Дээр нь цагаан гар нүүрийн алчуур тавиад индүүднэ. Хивсэн дээрх толбо арилж, алчууранд шингэх болно. Эхний удаад толбо бүдгэрэх бөгөөд толбыг бүрэн арилтал давтаж хийгээрэй.

20. Блэндэр цэвэрлэх хялбар арга

c20
Блэндэртээ аяга таваг угаагч шингэнээс хийгээд дээрээс нь ус нэмж хийгээд ажиллуул. Дараа нь цэвэр усаар зайлаад л цэвэрхэн боллоо.

21. Мөнгөн эдлэл цэвэрлэх

c21
Угаагуураа халуун усаар дүүргээд тал аяга давс, тал аяга хүнсний сода хийгээд мөнгөн эдлэлүүдээ хийнэ. 5 минут болоход л та өөрчлөлтийг харах болно. Мөнгөн эдлэлээ цэвэр усаар зайлаад зөөлөн алчуураар арчаад боллоо.

22. Орны матраасаа цэвэрлэх

c22
Орны матрасан дээр олон мянган бактери үүрлэж, харшил өдөөж байдаг. тиймээс үе үе цэвэрлэж байх шаардлагатай. Заавал дуудлагын цэвэрлэгээ дуудахгүйгээр мөнгөө хэмнэх хялбар аргыг зааж өгье. Эхлээд матраасаа жижиг хошуутай тоос сорогчоор сайтар соруулна. Дараа нь матраасны бүх хэсгээр хүнсний сода цацаж өгнө. Ингээд 2 цаг байлгана. Хүнсний сода хамаг бактерийг өөртөө шингээж авах юм. 2 цагийн дараа жижиг хошуутай тоос сорогчоор бүх хэсгийг сайтар соруулж авна. Ингэж цэвэрлэсний дараа матраасаа босгож тавиад цонхоо онгойлгон агаар оруулж хэсэг байлгаарай.