Tuesday

Маргарет Терри Би амьдрах болно. Өглөө сэрнэ гэдэг өөрөө аз жаргал юм. Зах хязгааргүй аз жаргал



Маргарет Терри зохиолчийн "Dear Deb" зохиолын орос орчуулга болох "Би амьдрах болно!" зохиолыг хоббигоо хөгжүүлэх, монгол болон орос хэлээ мартахгүй байх зорилгоор орчуулан блогоороо дамжуулан бүгдтэй хуваалцая.

Би Walt Disney компаний уриа болон Keep moving forward /Юу  ч болж байсан урагшаа тэмүүл! Meet the Robinsons/ д үнэхээр дуртай. Үүнийг бататгах мэт энэхүү зохиол нь амьдралын мөн чанар, жинхэнэ утга учрын талаар нэгийг бодогдуулж, өнөөгийн саарал шоргоолжны амьдралын альхан талд нь аз жаргал гэрэл гэгээ байгааг тань танд мөн миний адилаар мэдрүүлэх болно гэж итгэж байна. /Орч А.Мөнх-Оргил/
 Өмнөх үг
 Хэрвээ та өмнө нь Бурхан байдаг эсэхэд эргэлзэж, таны амьдралд гайхамшиг тохиолдох болов уу гэж бодлогоширч байсан бол та энэхүү номыг унших хэрэгтэй. Энэ бол уран санаанаас ургуулан бодсон зохиол биш юм. Та Маргарет Терригийн хорт хавдраар нас барж байсан найздаа бичсэн бодит 55 захидлыг унших болно. 
Энэ сэтгэл сэргээм, чин сэтгэл хайр энхрийллээр дүүрэн зохиолууд нь алдаа оноо, баяр гунигийн тухай байх болно...
Ямар ч тэвчээргүй болж, цаашид ирэх хувь заяаны эргүүлгийг сөрөн явах тэнхэлгүй болсон тэр л мөчид та хэрвээ гараа тавьж зөнгөөр нь орхивол таны байдал дээрдэх болов уу? 
Магадгүй энэ бүх хувь тавилангийн сорилтууд тань дээр зүгээр ч нэг ирээгүй байж болох юм. Тэдгээр нь зохиолын баатартай нэгэн адил танд хүч чадал, хайр дурлал, уучлал, энэрэнгүй сэтгэл болон итгэл найдварыг бэлэглэхээр илгээгдсэн ч байж болох юм.
Ингээд нэг л өглөө сэрэхдээ та Брхан таны дэргэд байгааг, тэр бүх л зовж шаналж байгаа бүхэнд туслахад бэлэн байгааг ойлгох болно. 
Энэхүү бүтээл нь үнэн сэтгэлийн наминчлал бөгөөд эргүүлж болшгүй зовлон тохиолдовч цаашид үргэлжлүүлэн амьдрах ёстойг илэрхийлэх баримт юм. 
Итгэж найдан, хэзээ ч бүү бууж өг!

Маргарет Терри

P.S. Я буду жить. Проснуться утром – это счастье

 Дэб болон түүний адилаар гайхамшигт итгэдэг бүх хүнд зориулав. 

Margaret Terry
DEAR DEB:
Хорт хавдартай бүсгүй
Хуваалцах нууцтай найз
Гайхамшиг болсон тэдний захидлууд
 Thomas Nelson Inc., a Tennessee corporation, и литературного агентства Nova Littera SIA.
Все права защищены
© 2012 by Margaret Terry

© ООО «Издательство АСТ» перевод на русский язык, 2013

2 comments:

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...