Sunday

Багш, ажилтны ажлын агуулга, бүтэц, цалин хөлс, санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулдаг эрх зүйн орчин

Багш, ажилтны ажлын агуулга, бүтэц, цалин хөлс, санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулдаг эрх зүйн орчин

Ажлын хэрэгцээнд
Эх сурвалж: БШУЯ-ны цахим сайт
 
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад ажиллагчдын тухайлбал, багшийн ажлын агуулга, бүтэц, норматив, цалин хөлс, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудыг нэгтгэн танилцуулж байна.
Холбогдох журмууд нь үндэслэл, хамрах хүрээ, төрөл, хэлбэр, шалгуур үзүүлэлт, зохион байгуулалт, санхүүжилт, тайлагналт зэрэг бүтэцтэй тул таны сонирхсон асуултад хариу тодорхой өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Үндэсний хэмжээнд нийтээр даган мөрдөх хууль, тогтоомж, журмыг www.Legalinfo.mn сайтаас үзэх боломжтой.

Tuesday

Засгийн газрын 2011 оны 102 тоот тогтоол Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай

2011 оны 4  дүгээр                                                                                                     Улаанбаатар
сарын  6-ны   өдөр                                  Дугаар  102                                                       хот


                      Оюутны талаар авах зарим арга
хэмжээний тухай


Боловсролын тухай хуулийн 43.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

             1. Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.

            2. Дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

            3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


            Монгол Улсын Ерөнхий сайд                                                           С.БАТБОЛД
             Сангийн сайд                                                                               С.БАЯРЦОГТ
            Боловсрол, соёл, шинжлэх
                        ухааны сайд                                                                      Ё.ОТГОНБАЯР

Wednesday

2012 оны чарт

The full Official Top 40 Biggest Selling Singles Of 2012 is as follows:
1 SOMEBODY THAT I USED TO KNOW GOTYE FT KIMBRA 1318000
2 CALL ME MAYBE CARLY RAE JEPSEN 1143000
3 WE ARE YOUNG FUN. FT JANELLE MONAE 986000
4 TITANIUM DAVID GUETTA FT SIA 922000
5 IMPOSSIBLE JAMES ARTHUR 897000
6 GANGNAM STYLE PSY 878000
7 STARSHIPS NICKI MINAJ 864000
8 DOMINO JESSIE J 749000
9 PAYPHONE MAROON 5 FT WIZ KHALIFA 725000
10 WILD ONES FLO RIDA FT SIA 695000
11 DIAMONDS RIHANNA 672000
12 BENEATH YOUR BEAUTIFUL LABRINTH FT EMELI SANDE 663000
13 DON'T YOU WORRY CHILD SWEDISH HOUSE MAFIA/MARTIN 632000
14 NEXT TO ME EMELI SANDE 621000
15 WHISTLE FLO RIDA 620000
16 FEEL THE LOVE RUDIMENTAL FT JOHN NEWMAN 619000
17 MAMA DO THE HUMP RIZZLE KICKS 559000
18 TOO CLOSE ALEX CLARE 557000
19 SPECTRUM FLORENCE & THE MACHINE 554000
20 SKYFALL ADELE 547000
21 HALL OF FAME THE SCRIPT FT WILL.I.AM 529000
22 CANDY ROBBIE WILLIAMS 503000
23 DRIVE BY TRAIN 502700
24 HOT RIGHT NOW DJ FRESH FT RITA ORA 482000
25 PRINCESS OF CHINA COLDPLAY & RIHANNA 475000
26 WE ARE NEVER EVER GETTING BACK TOGETHER TAYLOR SWIFT 465000
27 BLACK HEART STOOSHE 456000
28 R.I.P. RITA ORA FT TINIE TEMPAH 453000
29 TROUBLEMAKER OLLY MURS FT FLO RIDA 441000
30 SEXY AND I KNOW IT LMFAO 434000
31 N****S IN PARIS JAY-Z & KANYE WEST 432000
32 WHERE HAVE YOU BEEN RIHANNA 422200
33 LOCKED OUT OF HEAVEN BRUNO MARS 421000
34 CALL MY NAME CHERYL 420700
35 TURN ME ON DAVID GUETTA FT NICKI MINAJ 417000
36 STRONGER (WHAT DOESN'T KILL YOU) KELLY CLARKSON 416685
37 DON'T WAKE ME UP CHRIS BROWN 416684
38 HEATWAVE WILEY FT MS D 416000
39 THIS IS LOVE WILL.I.AM FT EVA SIMONS 403000
40 WINGS LITTLE MIX 397000

Tuesday

Сургалтын төвд заадаггүй англи хэл #2

Шинэ оны анхны бичлэгээ мэдлэгийн мэдээллээр орууллаа. Мөн өмнөх жилийн бүх зүйл нэмэгдэн үргэлжилж байхыг бэлэгдээд өмнө нь оруулж байсан сэдвийг үргэлжлүүллээ. 

you`re on time- Чи яг цагтаа ирлээ
she`s out- Тэр гарагшаа гарсан
I1ll sleep on it- Бодож байгаад болё
Monkey's business- Аливаа зүйлийг арга ядарсан тэнэг аргаар бүтээх, эсвэл хүмүүсээс мөнгө зальдан авах үйлдэл
An innocent as a babe unborn - гэмгүй царайлах
Oh my *ss!- Өө чааваас даа, арай ч дээ, хөөрхий дөө
window shopping- зүгээр л дэлгүүр хэсэх, худалдаа хийхгүйгээр
Black out- Тог тасрах
black out - ухаан алдах , манарах, хэсэг зуур ухаан балрах
oh my *ss! - яг л тэгж харагдана шдээ . 
bull shit - яг ш дэ
take a back seat- өөрөө хойш сууж бусдаар хийлгэх
(to)stir things up - нөхцөл байдлыг догдлуулах зүйл хэлэх
be on cloud nine - Нисэх мэт жаргалтай
knock out - түр зуур ухаан алдах
never mind -болилоо
What gives- юу болоо вэ
Ladies man- хүүхэмсэг залуу
on the level?- нээрээ биз
Flunk out of school- Сурлагаар сургуулиасаа хасагдах
Pop quiz- Гэнэтийн шалгалт
John is teacher`s pet - John бол багшийн хайртай оюутан
flesh and blood- мах цусны тасархай
It`s up to you-Чи өөрөө л мэд
party animal-улаан шоучин
Don`t pull my leg-намайг битгий хошгируул
I`m clear- Би сохор ч зоосгүй
Don`t be zonked out- Битгий тас үсэрчихээрэй
As life goes on...- Амьдрал үргэлжилсээр...
Business is business- aжил бол ажил
Knowledge itself is power- мэдлэг бол өөрөө хүч юм
pulling your leg - чамаар наадаж байна
keep and touch - холбоо харьцаатай байгаарай
there`s no smoke without fire-Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ
Life is an abnormal business- Амьдрал бол амархан тоглоом биш
Penny saved is a penny earned- DДуслыг хураавал далай
Actions speak louder than words- Хошуу нэмхээр хуруу нэм
There`s no place like home- Ноорхой ч гэсэн гэр минь
Lazy people are always looking for something to do- Залхуу хүмүүс үргэлж хийх зүйл хайдаг
Never put off till tomorrow what you can do today- Өнөөдөр болох зүйлийг маргааш гэж бүү хойшлуул
Seeing is believing-Нүд үнэн чих худал
a friend in need is a friend indeed- Зовох цагт нөхрийн чанар танигдана
Keep an eye on-Нүд салгахгүй хараг
Not your cup of tea-Чиний хэрэг биш
Smell a rat-Ямар нэг муу совин төрөх, ямар нэг зүйл буруу болох
Gone to the dogs-Ямбийрчихсан, сүйрчихсэн
Fishy-Их хачин, этгээд
For the birds-Ямар ч сонирхолгүй, Утгагүй
Take one's luck - Аз турших
Get lost @#$% head - Тонил
shame on you- Онигоотойн, ичмээрийн 
grand - 1000$

Saturday

Дэлгэцийн зургийг хуулах



Өдөр тутам ашиглах шаардлага гардаг функцийн талаар. Мэддэг хүнд нь хэтэрхий энгийн боловч мэдэхгүй нэгэнд хэрэгтэй болов уу. 

Хэрхэн  Print screen хийх буюу Дэлгэцнийхээ зургийг хуулж  авах талаар хичээл.
Доорх дарааллаар үйлдлийг давтаж хийгээрэй:
1. Таны Keyboard-н дээр Insert, Home, Delete гэсэн товчлууруудын ойролцоо “Print screen” гэсэн товч байгаа.

Дэлгэцийг бүтнээр нь зургийг авах: 

2. Та зургыг нь авах буюу print screen хийх дэлгэцээ гаргаад Print screen гэсэн товчыг дарна .Дараа нь
3. Start->All Programs->Accessories->Paint гэсэн дарааллаар ороод CTRL+V товчны хослолыг дархад таны авсан дэлгэцний зураг Paint програм дээр гарч ирэх болно. Мөн шууд Microsoft Word зэрэг програм дээр CTRL+V дарахад зураг хэлбэрээр орж ирнэ

Зөвхөн идэвхтэй байгаа хэсгийг авах зургийг авах: 

2. Та зургыг нь авах буюу print screen хийх дэлгэцээ гаргаад Print screen+Alt гэсэн товчыг дарна. Ингэснээр зөвхөн хамгийн сүүлд идэвхжсэн програмын хуудас хэсэг хадгалагдана..Дараа нь
3. Start->All Programs->Accessories->Paint гэсэн дарааллаар ороод CTRL+V товчны хослолыг дархад таны авсан дэлгэцний зураг Paint програм дээр гарч ирэх болно.

Wednesday

Засгийн газрын 2012 оны 179 дүгээр тогтоол -ОУ хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ, НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 179


Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.8-ыг үндэслэн, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиудыг Улаанбаатар хотод байгуулсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосугай.

4. Ерөнхий боловсролын лаборатори сургуульд ажиллагчдад олгох нэмэгдлийг Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх, мөн тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-д хамаарах ажилтнуудад сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоож, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй. 

   5. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн ажиллагчдад 2012 онд олгох нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулж цаашид олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн ажиллагчдад олгох нэмэгдлийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх 

          ухааны сайд                                                                          Ё.ОТГОНБАЯР

Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоол


Хоолны зардлын дундаж норматив батлах тухай

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...