Sunday

Багш, ажилтны ажлын агуулга, бүтэц, цалин хөлс, санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулдаг эрх зүйн орчин

Багш, ажилтны ажлын агуулга, бүтэц, цалин хөлс, санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулдаг эрх зүйн орчин

Ажлын хэрэгцээнд
Эх сурвалж: БШУЯ-ны цахим сайт
 
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад ажиллагчдын тухайлбал, багшийн ажлын агуулга, бүтэц, норматив, цалин хөлс, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудыг нэгтгэн танилцуулж байна.
Холбогдох журмууд нь үндэслэл, хамрах хүрээ, төрөл, хэлбэр, шалгуур үзүүлэлт, зохион байгуулалт, санхүүжилт, тайлагналт зэрэг бүтэцтэй тул таны сонирхсон асуултад хариу тодорхой өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Үндэсний хэмжээнд нийтээр даган мөрдөх хууль, тогтоомж, журмыг www.Legalinfo.mn сайтаас үзэх боломжтой.


Ажлын агуулга
Үндсэн чиг үүрэг
Гол үйл ажиллагаа
Үйл ажиллагаа
Цалин хөлсний хэмжээ
Эх үүсвэрийг баталгаажуулсан

эрх зүйн актууд
Үндсэн ажил:

Долоо хоногт 40 цаг



БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаал:

Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам



БСШУ-ны сайдын2007 оны 351 дүгээр тушаалын 1-р хавсралт:

ЕБС-ийн багшийн ажлын байрны тодорхойлолт

(2/6/30)
Боловсролын стандартыг хэрэгжүүлэх

(34 цаг)
Сургалтын хөтөлбөрөө төлөвлөх, боловсруулах

(10 цаг)
o  Заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллах

o  Боловсролын стандарт, бүх түвшний сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг судлах

o  Суралцагчдынхаа суралцах хэрэгцээ, сонирхлыг судлах

o  Судлах агуулгаа сонгох, төлөвлөх, боловсруулах

o  Сургалтын хэлбэрээ сонгох, арга зүйгээ боловсруулах

o  Сургалтын хэрэглэгдэхүүнээ судлах, сонгох, бэлтгэх

o  Сурагчдын сурлага, хүмүүжлийг үнэлэх үнэлгээний даалгавар, арга, хэлбэрээ сонгох, боловсруулах

o  Явцын болон үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах


























Тодорхой шатлалд харгалзах сар бүрийн

үндсэн цалин






















Засгийн газрын 2007 оны 351 дүгээр тогтоол (2007 оны 237-р тогтоол)







Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоол (2007 оны 236, 354-тогтоол)

Сургалтын хөтөлбөрөөр хичээл заах

(19 цаг)
o  Хичээлдээ бэлтгэх

o  Хичээлээ зохион байгуулах

o  Журнал хөтөлж, ажиглалт тэмдэглэл хийх
Сургалтын хөтөлбөрөө үнэлж сайжруулах

(5 цаг)

o  Бусад багш нарын болон өөрийнхөө хичээлд анализ хийх

o  Суралцагчдын хүмүүжил, төлөвшилд анализ хийх, зөвлөх

o  Сурагчдын суралцах үйл явц, үр дүнг үнэлэх, оношлох

o  Сургалтын хөтөлбөртөө анализ хийх

o  Сургалтын хөтөлбөрөө сайжруулах

o  Заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллах
Бусад ажил

(6 цаг)
Сургалтын үйл ажиллагааг дэмжих
o  Анги, танхим, кабинет, сургууль орчноо тохижуулах

o  Сургалтын баримт бичиг (журнал, судалгаа, хувийн хэрэг, мэдээ) хөтлөх

o  Олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох

o  Жижүүр багшаар ажиллах

o   
Өөрийгөө хөгжүүлэх
o  Судалгаа шинжилгээний ажил хийх

o  Илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах

o  Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бусад багш нарт зориулан сургалт, семинар зохион байгуулах

o  Мэргэжил, арга зүйгээ ажлын байран дээрээ тасралтгүй дээшлүүлэх
Иргэд, нийгэмтэй ажиллах
o  Дотуур байрны сурагчидтай ажиллах

o  Эцэг эх, иргэд, олон нийттэй ажиллах

o  Сургуулийн захиргааны болон сонгуульт ажил гүйцэтгэх

o  Шаардлагатай тайлан мэдээ, судалгаа гаргах

o  Урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажил зохиох, оролцох



Нэмэгдэл ажил

(3/4)
Анги удирдах
БСШУ-ны сайдын 2003 оны 339-р тушаалаар батлсан ЕБС-ийн анги удирдсан багшийн ажлын агуулгын хүрээ, чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Сар бүрийн үндсэн цалингийн 10%
Заах аргын нэгдэл удирдах
Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.6 дахь заалтын дагуу

сургуулийн Багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, захирлын баталсан ЗАН-ийн журамд дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Сар бүрийн үндсэн цалингийн 5%
Кабинет удирдах
БШУ-ны сайдын 1996 оны 253-р тушаалаар баталсан Кабинетэд тавигдах шаардлага, аттестачлах журамд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Сар бүрийн үндсэн цалингийн 5%
Нэмэгдэлүүд

(5)
Багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл
БСШУ-ны сайдын 2008 оны 73-р тушаалаар баталсан Багшийн мэргэжлийн зэрэг олгох журамд тавигдсан нийтлэг болон тусгай шаардлага хангасан багшид олгогдоно.
Сар бүрийн үндсэн цалингаас Зөвлөх-20%

Тэргүүлэх -15%

Заах аргач-10%
Орон нутгийн нэмэгдэл
Нийслэлийн сургуулийн багш нараас бусад бүх аймагт 8%, суманд 10%-ийн нэмэгдэл багш, ажилтанд олгогддог.
Сар бүрийн үндсэн цалингийн 8-10%
Ур чадварын нэмэгдэл
3 сайдын хамтарсан тушаалаар баталсан ЕБС, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийн дагуу сургуулийн цалингийн сангийн 2%-тай тэнцэх хэмжээний нэмэгдлийг захирал, эрхлэгчийн шийдвэрээр багшид олгож болно. Энэ нэмэгдлийн хүртээмж харьцангуй бага байдаг.
Сарын үндсэн цалингийн 30%-аас доошгүй байна
Засгийн газрын 1995 оны 96-р тогтоолын 4-р хавсралтын 3-р заалт;

БСШУ, НХХ, Сангийн сайдын 2010 оны 362/112/183 хамтарсан тушаал 
Тусгай сургалтын нэмэгдэл
Тусгай сургуулийн захирал, багш, арга зүйч, бусад ажилтны нэмэгдлийг тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх сургуулийн ажилтнууд авч байгаа. Цаашид Кэмбрижийн сургуульд ажиллагчдыг хамруулах шаардлагатай.  
Сарын үндсэн цалингийн 10-30%
Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Докторын зэргийн нэмэгдэл
Боловсролын докторын зэрэг хамгаалсан тохиодолд багш энэ нэмэгдлийг авах боломжтой
Сар бүрийн үндсэн цалингийн 15%
Урамшуулал

(3)
Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал
Боловсролд хийгдэж буй цогц өөрчлөлтөд хувь нэмэр оруулж байгаа үр дүнг харгалзан сургууль, цэцэрлэгт ажиллааж буй захирлаас эхлээд галч, үйлчлэгч хүртлэх бүх хүн журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан нөхцөлд энэ урамшууллыг авах боломжтой
Сар бүр үндсэн цалингийн 10-15%
Оны тэргүүний багшийн урамшуулал
Аймаг, нийслэлийн оны тэргүүний багш 30 хүн жил бүр энэ урамшуулалыг авах боломжтой
500,000.0 төгрөг
Улсын оны тэргүүний багш 5 хүн дээрх шагналтай давхардуулан жил бүр нийт 1,500,000.0 төгргөийн урамшууллыг авах боломжтой
1,000,000.0 төгрөг
Сонгон, секц амжилттай хичээллүүлсэн сургуулийн урамшуулал
2008 оноос эхлэж, Сайдын тушаалаар баталсан болзолын дагуу дүгнэж, 27-28 сургууль шалгаруулан тус бүрийг 5 сая төгрөгөөр урамшуулж байгаагийн 20%-аар багшийг урамшуулна. Сүүлийн 3 жилд энэ урамшуулалд зориулж, 83 сургуульд нийт 415 сая төгрөг зарцуулcан.
1 сая буюу нийт урамшууллын 20% нь багшийн урамшуулалд
Илүү цагийн хөлс

Илүү цагаар хичээл заасан хөлс
Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчоос илүү цаг ажлуулсан бол багш илүү цагийн хөлс авах боломжтой.
Хичээл заасан 1 цагийн хөлсийг 1,5- дахин өсгөж олгоно. 
Нэмэлт ажлын хөлс

(2)
Сургуулийн түвшинд
Гүнзгийрүүлсэн сургалт явуулсантай холбогдуулан эцэг эхээс төлсөн төлбөрөөс багшид нэмэлт хөлс олгогдоно.
Нийт зардлын 20%
БСШУ-ны сайдын 2009 оны 561-р тушаалын дагуу сургуулийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгуулсан нэмэлт ажлыг гүйцэтгэвэл, сургуулийн өөрийн үйл ажиллагааны орлогоос нэмэлт хөлс авах боломжтой.
Гэрээнд заасан хэмжээгээр
Тэтгэмж

(2)
Тогтвор суурьшилтай ажилласаны тэтгэмж
Сум, тосгон багт ажилласан багш нарт 5 жил тутамд тодорхой хэмжээний тэтгэмж авч байна. Цаашид бусад албан тушаалтныг хамруулж, тэгш байдлыг хангах шаардлагатай.
5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үеийн тэтгэмж
Боловсролын салбарын багш, ажилтан, эмч нар бүгд авч байна
Багш нийслэлд 12,  сум, тосгон багт 18 сарын, эмч 24 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж
Боловсролын тухай хуулийн 43.1.4-р заалт,

Эрүүл мэндийн тухай хуулийн 29,2

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...