Monday

“Дэд бүтцийг өргөжүүлэх сорилтыг давахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах нь”

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас “Дэд бүтцийг өргөжүүлэх сорилтыг давахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах нь” сэдэвт илтгэлийн товчлол. 
Хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх. 
эх сурвалж: www.news.mn
  1.  Монгол улс өнөөдөр зэс, алт, нүүрс болон бусад ашигт малтмалын асар их нөөцөө ашиглаж эхэлсэнээр эдийн засгийн өөрчлөлтийн огтолцол дээр ирээд байна. Дэлхийн хэмжээнд ашигт малтмалын үнэ өсөж, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирсэн 2003 оноос Монголын эдийн засаг 9 гаруй хувиар өсөж ирсэн; дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг Оюу толгойн барилга байгууламж эхэлсэнээр 2011 болон 2012 онд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч эрчимжсэн; ирэх хэдэн жилд Оюу толгой болон түүнтэй адил асар том 100 жилийн нөөц бүхий Таван толгойн нүүрсний уурхай ашиглалтад орж, Монголын ашигт малтмалын үйлдвэрлэл болон экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байсаар байх бололтой байна. Хэрэв зөв зохион байгуулж, ухаалаг бодлого явуулах юм бол энэ бүхнийг Монголын өнөөгийн хүн ам болон ирээдүй хойч үеийн амьжиргааг тууштай сайжруулахад ашиглах боломжтой юм.
  2. Ийм боломж бололцоотой байна гэдэг нь хөгжил дэвшилд автоматаар хүрнэ гэсэн үг биш бөгөөд байгалийн асар их баялагтай олон орон ашигт малтмалын тэр хэмжээний баялаггүй орнуудын түвшинд хүрч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа жишээ олон байдаг ба энэ нөхцөлд “баялагын хараал” гэдэг танил болсон хэлц үгийг хэргэлдэг. Байгалийн баялагын үйлдвэрлэл нь эдийн засгийн бусад салбаруудтай төдийлэн холбогдохгүй “алс харьд” үйл ажиллагаа явуулж байдаг ба энэ нь уул уурхайн угшилтай ДНБ-ний өсөлт нь эдийн засгийн бусад салбарын хөгжилд автоматаар нөлөөлөхгүй эсвэл их хэмжээний ажлын байрыг бий болгодоггүй гэсэн үг юм. Хамгийн ноцтой асуудал бол ашигт малтмалын баялагаас орж байгаа орлого нь авилгалын боломжийг ихээхэн нэмэгдүүлдэг ба Монгол улсад явагддаж байгаа өөрчлөлтийн цар хүрээ, хурд болон байгалийн баялагаас хэт хамааралтай байгаа болон түүнчилэн улс төр, барилгын үйлдвэрийн бүлгүүд ойр хэлхээ холбоотой байгаа өнөөгийн нөхцөлд эрсдэл улам ч өндөр болж байна. 
  3. Эдийн засгийг өргөжүүлэх замаар эдгээр нөхцөл байдлаас зайлсхийж, тогтвортой өсөлтийг хангах гол механизмуудын нэг бол дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн хөрөнгө оруулалт хийх замаар бүтээгдэхүүнээр хангах, зах зээлийг уналтыг хазаарлах, хувийн хөрөнгө оруулалтын бөөгнөрөлийг задлах, дахин хуваарилалтын зорилгод хүрэх нөхцөл бүрэлдэнэ. Өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил сийрэг, эрс тэс уур амьсгалтай, зам тээврийн сүлжээ муу хөгжсөн, үйлчилгээг хүргэх нэгж өртөг өндөр Монгол шиг орны хувьд дэд бүтцийн асуудлыг анхааралдаа авах шаардлагатай юм. Уурхайнуудын үйлдвэрлэл бүрэн жигдэрч, цаашидын хэвийн ажиллагаа хангагдаж ирсэнээр засгийн газрын орлого ирэх долоон жилд гурав дахин өсөх тооцоотой байгаа учраас санхүүжилтийн хувьд бэрхшээл төдийлөн гарахгүй байх төлөвтэй байна. Хамгийн гол сорилт бол өсөн нэмэгдэх орлогыг үр ашигтай зарцуулах явдал бөгөөд Засгийн газрын төлөвлөлт, том төслүүдийг хэрэгжүүлэгч тогтолцоо гол хариуцлагыг хүлээх юм. 
  4. Энэхүү илтгэлийн зорилго нь төсвийн хөрөнгө оруулалтын одоогийн менежментийн тогтолцоонд гүнзгий дүн шинжилгээ хийх, макро эдийн засгийн тэргүүлэх салбаруудад чанартай төслүүдийг хэрэгжүүлэх чадвартай эсэхэд үнэлгээ хийх; тогтолцоог байгалийн баялагаас орох орлогыг үр ашигтай бодит үнэ цэнэтэй хөрөнгө болгох чадварыг нь сайжруулахын тулд юу хийх шаардлагатай талаар зөвлөмж гаргахад оршиж байгаа болно. 
  5. Энэхүү зорилтод хүрэхийн тулд дөрвөн өргөн хүрээтэй зарчмыг баримтлах шаардлагатай байна. Нэгдүгээрт, зарлагын “үр ашигтай хуваарьлалт” -ийг хангах явдал бөгөөд энэ нь бүтээмж бага салбараас бүтээмж өндөртэй салбарт хөрөнгийг шилжүүлэх \”зөв газарт хөрөнгийг зарах”\ асуудал юм. Хэдийгээр орлогын хэмжээ өссөөр байх боловч эрэлт хэрэгцээ байгаа нөөц боломжоос ямар ч гэсэн ойрын ирээдүйд давж байх учир тэргүүлэх чиглэлийг зөв тогтоох амаргүй шийдвэрийг гаргах хэрэгтэй болно. Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлийн муу нөлөөнөөс зайлсхийх, эдийн засгийн шингээх чадварийг өөрчлөхгүй хөрөнгө оруулалтын зарлагын тэсрэлтээс үүдэж бий болох бодит ханшийн өсөлтөөс сэрэгийлэх үүднээс төсвийн зарлага нь макро-санхүүгийн ухаалаг бүтэцид тулгуурлах ёстой. Гуравдугаарт, том төслүүдийг сайтар боловсруулж, ил тод бөгөөд эдийн засгийн өгөөжтэй байдлаар хэрэгжүүлж, сайн авч явах \”техникийн үр ашигтай байдал”\. Эцэст нь, барилгын салбар Засгийн газраас ноогдуулж байгаа өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг үр дүнтэй хангах шаардлагатай байгаа учраас энэ салбарын өсөлтийг хангахад хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих замаар эдийн засгийн шингээх чадавхийг нэмэгдүүлэх хэрэгтэй. 
  6. Өнөөдрийн байдлаар, Засгийн газар дээр дурдсан эдгээр дөрвөн зарчмын алийг нь ч дагаж мөрдөхгүй байгаа бөгөөд Засгийн газрын дэвшүүлээд байгаа дэд бүтцийг хөгжүүлэх том зорилтыг хэрэгжүүлэхэд эдгээр дутагдлуудыг засаж залруулах явдлаас юу юунаас илүү чухлаар тавигдаж байна. 2005 оноос хойш төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зардал хорь дахин өссөн ба саяхан ДНБ-ний 15 хувьтай тэнцэх, 1.5 тэрбум ам. долларын бондыг Засгийн газар гарган амжиллтай борлуулсан – үүнийг зам, төмөр зам болон эрчим хүчний дэд бүтцийг санхүүжүүлэх гэж байна. Хэрэв үйл ажиллагааг нэгдмэл байдлаар явуулахгүй бол уул уурхайн үсрэнгүй хөгжлийн зохих хишгийг Монголын иргэд хүртэж чадахгүйд хүрэх эрсдэл байна. 
  7. Засгийн газар энэ сорилтыг хүлээн зөвшөөрч, төсвийн зарлагын менежментэй холбогдсон зохицуулалтын бүтцийн гол гол шинэчлэлийг авч байгааг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр санаачилгад: макро-эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах Төсвийн тогтвортой байдлын тухай шинэ хууль \ТТХ, 2010\; төсвийн төсөл боловсруулалт болон гүйцэтгэлийг хангах Нэгдсэн төсвийн тухай шинэ хууль \НТХ, 2011\; төсвийн хөрөнгөөр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах үйл явцын чадавхи болон ил тод байдалыг хангах зорилго бүхий Төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийх тухай хуульд \ТХХХ, 2011\ оруулсан зохион байгуулалтын тухай нэмэлт өөрчлөлт. Эдгээр батлагдсан хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал чухлаар тавигдаж байгаа байгаа бөгөөд хувийн ашиг сонирхолын томоохон сорилттой тулгарах болно. Бусад хуулиуд, тухайлбал, Хөгжлийн банкны тухай хууль \2011\, Концессийн тухай хууль \2009\ зэрэг нь эрх зүйн шинэчлэлд тодорхой сөрөг үр дагавартай байж болох талтай. Авилгал ихээхэн сэтгэл түгшээх асуудал болж байгаа ба тухайлбал, улс төр, уул уурхай, барилгын үйлдвэрийн бүлэглэлүүд дээрээ нягт сүлбээтэй байгаа явдал юм. Түүнчилэн гол гол оролцогч агентлагуудын хооронд ажлын уялдаа зохицуулалт үгүйлэгдэж байгаа ба Засгийн газар хүний нөөцийнхөө чадавхийг сайжруулахын зэрэгцээ ажиллах хүч харьцангуй дутагдалтай байгаа асуудлыг авч үзэх шаардлагатай байна.
Шийдвэрлэх шаардлагатай гол гол асуудлууд
        8. Зохих газарт нь зардлыг төвлөрүүлж чадахгүй байна: Монголын бодлого боловсруулагчид төсвийн хөрөнгийг дээд зэргийн үр ашигтай зарцуулж чадахгүй, тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт дутуу хөрөнгө зарцуулж, төдийлөн ач холбогдолгүй салбарт хөрөнгийг хэтрүүлэн зарцуулж байна. Энэхүү үр ашиггүй хөрөнгийн хуваарилалтын үндсэн үзүүлэлт нь “өсөлтийн цэгүүдийг” буюу эдийн засгийн өсөлтийн голыг нугалж байгаа Монголын эдийн засгийн үйл ажиллагааны бодит кластруудын газар зүйн байршлыг анхаарлын гадна орхиж байгаа асуудал; дэд бүтцийн засвар үйлчилгээнд шаардагдах зардлыг хавтгайруулан дутуу олгож байгаагаас үүдэн үндсэн хөрөнгө хурдан хугацаанд муудаж, дахин сэргээх эсвэл солих зэрэгт асар их хөрөнгө шаардагдаж байна.

       9. Монгол улсын эдийн засгийн өсөлтийн цэгүүд нь нийслэл хот Улаанбаатар, Өмнөговийн уул уурхай болон нутгийн хойд бүс юм. Эдгээр бүс нутагт сүүлийн арваад жил нутгийн бусад хэсгээс шилжин суурьших хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдэж, энэ хандлага цаашид ч үргэлжлэх нь тодорхой болж байна. Улаанбаатар хотод Монголын нийт хүн амын 45 хувь нь амьдарч байгаа ба шилжин суурьшилт цаашид ч хурдацтай өсөх төлөвтэй байна. Гэвч, эдийн засгийн газар зүйн энэ асуудлыг дэд бүтэцид оруулах хөрөнгө оруулалтад тусгахгүй байна. Өмнөговийн дэд бүтцийн хөгжлийг уул уурхайн компаниуд голлон гүйцэтгэж байгаа бол Улаанбаатар хот улсын төсвөөс орох хөрөнгөөс хэт хамааралтай байгаа ба Засгийн газрын төсвийн хөрөнгө оруулалтаар замд оруулж байгаа нийт хөрөнгийн дөнгөж 30 хувь, эрчим хүчний салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын дөнгөж 20 хувь Улаанбаатарт ноогдож байна. Энэ бүхнээс үүдэн, Улаанбаатарын хотын замын түгжрэл ноцтой байдалд хүрсэн сүүлийн арваад жилд хотын төв хэсгийн замын авто машины хурд хоёр дахин буурсан  ба хотын гэр хороолол халаалтын төв системд холбогдоогүй учир өвлийн улиралд нүүрс түлж, хотын агаарын бохирдол аюулын түвшинд хүрээд байна. Тэргүүлэх асуудлыг зохих ёсоор тодорхойлж чадахгүй байгаа энэ асуудал Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнөөс бас л харагдаж байна. 2011-2016 онд зам барихаар төлөвлөж байгаа нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 21 хувийг Улаанбаатар хотод хуваарилсан байна.

     10. Улсын хэмжээний хатуу хучилттай замын 60 хувь доройтолд орсон ба нэн яаралтай их засвар хийж сэргээн засварлах шаардлагатай байна. Замын салбарт байнгын засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай хөрөнгийн дөнгөж 20 хувийг Засгийн газар гаргаж байна. Шинэ хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж, их засварт оруулж байгаа хөрөнгөөс хамаагүй давж байгаа нь  2005 оноос хойш шинэ төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалт хорин тав дахин өссөн бол засвар үйлчилгээний зардал дөнгөж арван гурав дахин өссөн  цаашид үндсэн хөрөнгийн засвар үйлчилгээнд тулгарч байгаа асуудлыг улам бүр ноцтой болгож байна. Энэ асуудлыг засаж залруулахын тулд шинэ хөрөнгө оруулалтын өчүүхэн хэсэг 20 хувийг засвар үйлчилгээнд шилжүүлэн хуваарьлах замаар өнөөдөр хялбархан шийдэж болох бөгөөд үүнд зөвхөн улс төрийн хүсэл эрмэлзэл л хэрэгтэй юм.

    11. Улсын төсвийн хөрөнгө оруулалт макро эдийн засгийн ухаалаг стратегид суурилж чадахгүй байна: Ашигт малтмалын баялаг нөөцтэй улс орнууд ашигт малтмалын үнийн хэлбэлзэлийг үр дүнтэй тооцоолж, хэтэрсэн зардлаас үүдэх бодит-ханшийн өсөлтээс \Голланд өвчин\ зайлхийх шаардлагатай тулгардаг юм. Хэрэв хөрөнгө оруулалт эдийн засгийн шингээх чадавхиас өндөр хурдацтай өсөх юм бол энэ нь инфляци болон бодит-ханшийн өсөлтийг бий болгож, улмаар макро эдийн засагт сөрөг нөлөөлнө. Монгол улсын хувьд, ийм байдал тод харагдаж байгаа ба энэ нь барилгын материалын үнэ огцом өсөж, барилгын салбар Засгийн газрын хурдацтай өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах хэмжээнд хүчин чадлаа нэмэгдүүлж чадахгүйд хүрээд байна. Тйим учраас, хамгийн боломжит стратеги бол эдийн засгийг хэт халалтаас сэргийлэхийн тулд хөрөнгө оруулалтын жигд хуваарьлалтыг хангах замаар жилд оруулах хөрөнгө оруулалтыг хязгаарлах явдал юм.

    12. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төсвийн тогтвортой байдлын тухай хууль эл байдлыг анхаарч, ашигт малтмалаас төсөвт орох орлогыг урт хугацааны үнийн нөхцөлөөр тусгах замаар үнийн хэлбэлзэлийг бууруулах болон төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувиас доогуур барих төсвийн сахилгыг чандлан дагах шаардлагатай байна; төсвийн зарлагыг ДНБ-ний нэрлэсэн өсөлтөөс бага хэмжээнд барих замаар эдийн засгийг хэт халалтаас сэргийлэх шаардлагатай байна; улсын өрийн дээд хэмжээнд хязгаар тавих замаар төсвийн төлбөрийн чадварыг урт хугацаанд хангах нь чухал.

   13. Дэд бүтцийн салбарт төсвийн гадуурхи санхүүжилт, тухайлбал төсвийн хүрээний тэнцэл болон зарлагын өсөлт, хийх замаар Төсвийн тухай хуулийг зөрчин, хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байна. Энэ төсвийн гадуурхи санхүүжилт нь, ялангуяа “түлхүүр хүлээлгэн өгөх”  хэлбэрээр зам болон эрчим хүчний салбарт компаниуд байгууламжийн явцад санхүүжилтийг өөрсдөө хийж, эцсийн шатанд төсвөөс нөхөн төлбөр хийх нөхцөл; Монголын Хөгжлийн банкнаас ялангуяа орлого бүтээхгүй дэд бүтцийн төслүүдэд улсын зээл хэтрүүлэн олгож байгаа хэлбэрээр илэрч байна. ТХ болон ХБ-ны төсвийн гадуурхи санхүүжилтийн хэмжээ 2008 онд нийт төсвийн хөрөнгийн 3 хувь байснаа 2012 онд 41 хувь болж өссөн нь төсвийн хувьд Засгийн газрын хүлээх хариуцлагыг ихээхэн өсгөж байна. 2012 онд ХБ-ны санхүүжүүлсэн орлого бүтээхгүй төслүүд ДНБ-ний 4 хувьтай тэнцэхээр байгаа ба 2013 онд үүнээс өндөр хувьд хүрэх бололтой байгаа нь ТТХ-ийн бүтцийн тэнцвэрийг хадгалах дүрмийг зөрчиж байна.

    14. Монгол улсад дэд бүтцийн салбарыг ургашлуулах санхүүжилтийн гол эх үүсвэр нь Хөгжлийн банк  байх бололтой бөгөөд макро эдийн засаг болон компаний засаглалын ухаалаг бүтэцтэй байж гэмээн Хөгжлийн банк нь улс орны хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэж чадах юм. Гэтэл Хөгжлийн банкны одоогийн эрх зүйн бүтэцид нэлээд олон сул тал байгаа бөгөөд улс төрийн хэтэрсэн нөлөөллийн дор буруу төслүүдийг санхүүжүүлэх эрсдэл байна. Эдгээр сул талуудад: Хөгжлийн банкны эрх мэдэл \мандат\ тодорхой бус, тухайлбал засгийн газрын төсвөөс Хөгжлийн банк  санхүүжүүлэх болон санхүүжүүлж байгаа төсслүүдийн зардлыг нөхөх тодорхой заалт байхгүй; Хөгжлийн банкинд тодорхой төслүүдийг санхүүжүүлэх талаар зааварчилга өгөх парламентийн хэтэрсэн эрх мэдэл нь түүний бие даасан байдлыг алдагдуулахад хүргэж байгаа; засгийн газрын хувьцаа эзэмшигч хэн болох нь тодорхойгүй; Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн бие даасан байдал хангалтгүй; үйл ажиллагаанд нь тавих хяналт тодорхой бус; олгох зээлийн хэмжээний эрх мэдэл хэтэрсэн \ хөрөнгийг 50 дахин нэмэгдүүлсэн\ байгаа нь цаашид засгийн газрын хүлээх төсвийн хариуцлагыг ихээхэн нэмэгдүүлэх юм. Хэрэв эдгээр асуудлыг нэн хурдан шийдвэрлэхгүй бол улс төрийн сэдэлтэй, муу төслүүдийг санхүүжүүлж, улмаар алдагдалтай ажиллаж, Засгийн газрын зээл тусламжид дулдуйдахад хүрч байгаа Африк, Латин Америк болон Азийн олон тооны хөгжиж байгаа орнуудын банкуудын алдааг Монгол улс давтах эрсдэлтэй байна.

    15. Муу боловсруулсан төслүүд: Монгол улсын хувьд тулгарч байгаа гол бэрхшээл бол төсөвлөгдөж байгаа дийлэнхи төслүүдийн боловсруулалт муу байна. Ийм төслүүдийн тооцоо бүрэн зөв хийгдэхгүй, төсвийн тодотголоор нэмэлт санхүүжилт авах шаардлага гарч байгаа ба тэдгээр төслүүдийн үндэсний болон салбарын тэргүүлэх ач холбогдол нь нотлогдоогүй, төслүүдийн цаашдын засвар үйлчилгээний өртөгийг тооцоогүй байдаг. Хэдийгээр НТХ-д боломжийн хэмжээнд хуульчилсан боловч Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яамны чиг үүрэг, хариуцлага практик амьдрал дээр нарийн зааглагдаагүй явж байгаа нь төсвийн хоёрдмол байдлын эрсдлийг бий болгож байна. Төсөвийн төслийг хэлэлцэх явцад төлөвлөлт болон төсвийн төслийг боловсруулах хэвийн үйл ажиллагааг үл харгалзан парламентийн гишүүд олон тооны төслийг ул суурьтай хийгдээгүй тооцоогоор төсөвт суулгаж байна.

    16. НТХ нь эдгээр сул талуудын заримыг хазаарлах зорилготой юм. Хуулинд зааснаар бол, зөвхөн зохих үнэлгээний үе шатыг дамжсан төслүүдийг санхүүжүүлэх ба томоохон хэмжээний стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг Эдийн засаг хөгжлийн яам хянаж, үнэлгээнд дүн шинжилгээ \техник эдийн засгийн урьдчилсан болон техник эдийн засгийн үндэслэл\ хийх үүрэг хариуцлагатай. Гэвч НТХ-ийн үр дүнтэй хэрэгжилтийг хангах асуудал сорилттой тулгарч байгаа бөгөөд энэ нь чадавхийн хязгаарлагдмал байдал болон салбарын яамдын, Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, ажлын уялдаа зохицуулалт сул байгаатай холбоотой юм. Тухайлбал, шинэ засгийн газрын 2012 оны бүтэцид заасанаар бүх төсөлд үнэлгээ хийх үүрэгийг Эдийн засаг хөгжлийн яаманд шилжүүлсэн байна. Үйл ажиллагааны институцийг ийм саланги байдалд оруулсанаар хөрөнгийг Эдийн засаг хөгжлийн яам , төсвийн эргэлтийн хөрөнгийг Сангийн яам  хариуцах \хоёрдмол төсөв\ болсон нь бодлого боловсруулах асуудлыг ч хуваагдмал байдалд оруулж байна. Жил бүр салбарын яамдаас хүлээн авах мянга гаруй төсөлд зохих ёсоор үнэлгээ хийх чадавхи Эдийн засаг хөгжлийн яаманд дутагдалтай байгаа учир төслийн боловсруулалтын хангалтгүй байдал цаашид үргэлжлэх бололтой.

    17. Төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийх үйл ажиллагаанд ил тод байдал, чадавхи дутагдаж байна: төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцооны хамгийн сул тал нь төсвийн хөрөнгийн худалдан авалт болж ирсэн ба засгийн газрын ажилтнууд асуудалд ялгавартай хандах, их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэхдээ “сонирхогч” талуудын нөлөөнд автагдах байдал гарч байдаг. Эл байдал Монголын хувьд илүү их ажиглагдаж байдаг нь албан секторын цар хэмжээ бага, яамдын сайд нар болон парламентийн гишүүд болон барилга байгууламжийн бүлэглэлүүдийн хооронд нягт холбоо оршиж байгаатай холбоотой. 2008-2012 оны парламентийн гишүүдийн ойролцоогоор 10 хувь нь барилгын компани болон орон нутгийн тэргүүлэх арван компаний хувьцаа эзэмшиж байсан ба сүүлийн таван жилд парламентийн гишүүдийн эзэмшлийн буюу гишүүдтэй ойр холбоо бүхий хүмүүс нийлээд зам барилгын контрактын 30 хувийг авч байжээ. Монголд худалдан авалтын төлөвлөлтийн аргачилал хангалтгүй, хүний нөөц хязгаарлагдмал зэрэг түгээмэл дутагдал оршиж байхын зэрэгцээ худалдан авалтад улс төрийн оролцоо хөндлөнгөөс орж, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжих цаг хугацаа болон өртөгийн хувьд мөнгөний үнэ цэнийг бууруулах байдал гарч ирсэн.

    18. Салбарын яамд худалдан авалтын ихэнхийг хариуцаж ирсэн ба худалдан авалт хариуцсан мэрэгжлийн ажилтан цөөн байдгаас 2006 оноос хойшхи хугацаанд худалдан авалтын зардал долоо дахин өссөн байна. Чадавхи ийнхүү хангалтгүй байгаа нь барилга байгууламжийн улирал богино – 4 сараас 10 сарын хооронд- байдаг Монгол улсын хувьд нэн асуудалтай бөгөөд төсвийг 12 сард баталж, тендерийн сонгон шалгаруулалт явуулж, барилга байгууламжийг эхлүүлэх хоёрын хоорондох хугацаа харьцангуй богино байгаа нь дараагийн барилга байгууламж эхлэх хугацааг наад зах нь зургаан сараар хойшлуулж байна. Худалдан авалтын төлөвлөлтийн үндсэн бэрхшээл нь өртөгийн тооцоог муу хийж байгаатай холбоотой бөгөөд энэ нь нэг талаас хуучирсан нормативийг хэргэлсээр байгаа явдал бөгөөд нөгөө талаар тендерт хамгийн бага үнийн санал өгсөн нь ялж байгаа нь компаниудыг бодит бус бага үнийн санал тавьж, дараа нь контрактын хэрэгжилтийн явцад өртөг нь өсөж ирдэгтэй холбоотой юм.

    19. Шууд контрактыг их хэмжээгээр байгуулж байгаа нь -2007 онд нийт контрактын 43 хувь, зам тавих контрактын 75 хувь – контракт байгуулах ажлын улс төрийн хөндлөнгийн оролцоо ямар хэмжээнд байгаагын тод үзүүлэлт юм. 2011 онд Парламентийн баталсан Худалдан авалтын \ТХХА\ Монгол улсын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иймэрхүү шууд контрактыг хориглосон. Гэсэн хэдий ч, ХБ нь энэ хуульд хамрагдахгүй ба замын хэд хэдэн төслийн санхүүжилтийг шууд контрактаар хэрэгжүүлэх чиглэлийг парламент өгсөн юм.

    20. Төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтын тухай хуульд 2011 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монголын худалдан авалтын тогтолцоонд үндсэн өөрчлөлт оруулсан. Тэрхүү хоёр үндсэн өөрчлөлт нь салбарын яамдын хариуцаж байсан \салбарын яамд хэрэгжилтийг урьдын адил хариуцана\ төсвийн хөрөнгөөр хийх бүх томоохон худалдан авалтыг хариуцах худалдан авах ажиллагааны төв агентлагыг \ХТА\ байгуулсан; тендерийн үнэлгээ болон контрактад хяналт тавих үүргийг иргэний нийгэмийн байгууллагуудад \ИНБ\ хариуцуулсан байна.

    21. Худалдан авалтын чадавхи, ил тод байдлыг бэхжүүлэх ба авилгалын эрсдлийг бууруулахаар ХТА-ыг байгуулсан. Зорилго нь худалдан авалтыг хариуцсан мэрэгжлийн байгууллагатай болох, салбарын яамдын ажилтнууд үндсэн ажлынхаа зэрэгцээ худалдан авалтыг эрхэлж байсныг өөрчлөн мэрэгжлийн хүмүүсийг ажиллуулахад оршино. Салбарын яамдаас худалдан авалтын үйл ажиллагааг ийнхүү салгасанаар яамд өөрсдийн үндсэн үүрэг болох бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих ажилдаа илүү анхаарал хандуулах боломжийг олгож байгаа юм.

    22. Худалдан авалтыг ийнхүү төвлөрүүлсэн нь авилгалын эрсдэл, улс төрийн хөндлөнгийн оролцоог нэмэгдүүлэх үү эсвэл бууруулах уу гэдгийг одоо таамаглан хэлэхэд эрт байна. Нэг талаас, буруу удирдлагаар хангах юм бол ХТА нь салбарын хэд хэдэн яамны хариуцаж байсан худалдан авалтыг төвлөрүүлсэнээр “тохиролцох” боломж нь асар их нэмэгдэх талтай. Нөгөө талаар, худалдан авалтыг төвлөрүүлж, худалдан авалтыг контрактын хэрэгжүүлэлтээс салгасан нь улс төрийн болон бизнесийн бүлгүүд ойр хэлхээ холбоотой байгаа нөхцөлд салбарын яамд аль аль үүрэг хариуцлагыг хүлээж байсантай харьцуулахад улс төрийн бүлэг үйл ажиллагааг гартаа авах эрсдлийг бууруулах талтай. Гарах үр дүнгийн хувьд гэвэл: худалдан авалтад тавих хяналтыг нэг төвлөрсөн газарт хийх нь хэд хэдэн салбарын яамдад тавихаас өртөгийн хувьд хямд байх; контрактыг өөрийн хувийн болон улс төрийн ашиг сонирхолын үүднээс авахыг эрмэлзэгчдийн хувьд “өртөг өсөх” бөгөөд тэд тендерийн үнэлгээний хороонд оролцогч ХТА болон холбогдох салбарын яамны ажилтантай ажиллах шаардлагатай тулгарах болно. Салбарын яамдад худалдан авалтын эрх мэдлийг байлгаж, худалтан авалтын мэрэгжлийн ажилтнуудыг ажиллуулсанаар энэхүү улс төр, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бөгөөд учир нь эдгээр ажилтанууд нь сайдынхаа нөлөөнд байсаар байх болно.

    23. Монгол улсын ТХХ тухай хуулиар ИНБ-уудад олгож байгаа эрх мэдэл нь бусад улс орнуудын ийм төрлийн хуультай харьцуулахад үнэхээр өргөн хүрээтэй бөгөөд хэрэв үр дүнтэй хэрэгжүүлж чадвал төсвийн хөрөнгийн худалдан авалтад тавих хяналтыг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж байгаа үнэхээр өвөрмөц орон Монгол болох юм. Энэхүү өөрчлөлт нь сүүлийн жилүүдэд олон улс оронд ил тод байдлыг хангах, ИНБ-ын зүгээс тавих хяналтыг төсвийн зарлагад илүү хүчтэй болгох чиг хандлагатай нийцэж байгаа юм. Иргэний нийгмийн холбогдох байгууллагууд саяхан Төр, хувийн хэвшлийн түншлэл нэртэй худалдан авалтын мониторингийн нэгдсэн сүлжээг хамтран байгуулсан байна.

    24. Төсвийн зарцуулалт уян хатан биш байна: Төсвийн хуваарилалтын 50-60 хувийг санхүүгийн жилийн дөрөвдүгээр улиралд, ойролцоогоор 30 орчим хувийг сүүлийн сард хийж байна. Энэхүү гаж буруу хэлбэр нь салбарын яамдын хувьд тухайн жил төсвөөс хуваарилагдсан хөрөнгийг зарцуулж дуусгахыг хөхиүлэн дэмжиж байгаа бөгөөд төсвийн үлдэгдэл хөрөнгийг санхүүгийн жилийн эцэст Сангийн яам дахин хуваарилалтад татан авдаг юм. Энэхүү шахалт нь санхүүгийн хяналт шалгалтыг сулруулж, барилгын компаниудад хийгээгүй ажилд нь мөнгө шилжүүлэн өгөхөд хүргэж байгаа юм. Өнөөдрийг хүртэл төсвийн хөрөнгийн зарцуулалт төслийн өртөгт тохиргоо хийх эсвэл парламентийн зөвшөөрөлгүйгээр төсөл хооронд хөрөнгө шилжүүлэх ямар нэг уян хатан нөхцөл байхгүй байна. Үр дүнгүй байдалд хүргэж байгаа өөр нэг зүйл бол Сангийн яамны төсвийн газар төслийн төлбөрийг гаргах зөвшөөрөл өгч байгаа явдал бөгөөд төслийн менежментийг эрхэлж байгаа салбарын яам эл асуудлыг шийдвэрлэж байх нь хамгийн зөв арга зам юм. Энэ мэт асуудлын заримыг шийдвэрлэх талаар НТХ-нд шинэчлэл хийсэн боловч санхүүжилтыг зөвхөн дараа жилийн эхний гурван сарын хугацаанд шилжүүлэх гэсэн заалтаар хязгаарласан.

    25. Барилга байгууламжийн салбарт чадавхи хязгаарлагдмал байна: Засгийн газрын төлөвлөлт, төсөвлөлт, худалдан авалт, контрак хэрэгжүүлэлт болон хяналтын тогтолцоог барилгын үйлдвэрийн салбарт өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах, чадавхийн хязгаарлагдмал байдлаа шийдвэрлэж салбарын өсөлтийг хангахад зохицуулалтын ямар нэг саад бэрхшээлгүй байх нөхцлийг хангахтай уялдуулан сайжруулах шаардлагатай байна. Монголын зам барилгын үйлдвэр нь дунд хугацааны төлөвлөгөөнд заасан асар их хэмжээний ажлыг гүйцэтгэх чадваргүй байна. Энэ нь барилгын материалын үний хөөрөгдөлөөр илэрч байна. Хэдийгээр энэ салбар тогтвортой өсөн хөгжиж байгаа ч гэсэн бүртгэлтэй замын 186 компаний дөнгөж 59 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээр 59 компаний дөнгөж 10 нь 50 км урт зам тавих чадвартай байна. Барилгын салбарт саад бэрхшээл учируулж байгаа зохицуулалтын гол бэрхшээл нь гадаадын ажиллагсадыг авч ажиллуулахад тавьсан хязгаарлалт болж байна. Ажиллах хүч дутагдалтай байгаагаас зам барилгын салбарт ойролцоогоор 500 инженер, 5000 мэрэгжлийн ажиллагсад ажиллаж байгаа нь шаардагдах хөдөлмөрийн хүчний дөнгөж тавин хувийг хангаж байгаа нөхцөлд гадаадаас ажиллах хүч авах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Гэвч Хөдөлмөрийн хуулийн дагуу орон нутгийн болон гадаадын ажиллагсадын тодорхой квот тогтоосон байна. Мөн хуулийн дагуу орон нутгийн барилгын ажилчны цалингийн дундачтай ойролцоогоор тэнцэх хэмжээгээр гадаадын нэг ажилчины цалингаас авах \сарын хураамж\ шимтгэл тогтоосон. Гаалийн хуулийн дагуу тоног төхөөрөмжийг импортлоход зарим нэг хязгаарлалт тавьсан нь салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Худалдан авалтыг өрсөлдөөнгүй хийж байгаа нь – \де юра\ шууд контракт байгуулах болон саяхан олон улсын өрсөлдөөнт тендерийн босгыг өсгөсөн болон \де факто\ контрактыг улс төрийн угшилтай олгож байгаа – тодорхой бэрхшээлийг бий болгож, улмаар барилгын үйлдвэрийн хөгжилд саад болж байна.

   26. Үр дүн: мөнгөний үнэ цэнэ доогуур байна: улсын хөрөнгө оруулалтын тогтолцооны эдгээр сул талууд болон барилга байгууламжийн салбарын чадавхи хязгаарлагдмал байгаа нь улсын хөрөнгө оруулалтын хөрөнгийн үнэлгээг бууруулж байна. Цаг хугацаа хожигдуулах болон өртөгийг хэтрүүлэх явдал хаа сайгүй байдаг үзэгдэл; замын ажлын хугацаа хожигдох явдал 120 орчим хувьтай, өртөг хэтрүүлэх явдал дундачаар 35 хувьтай байдаг.
Бодлогын зөвлөмж
    27. Улс төр эдийн засгийн хүчин зүйл нь улсын төсвийн зарлагын тогтолцооны эдгээр техникийн асуудлуудын олонхийн нь үндэс болж байна. Жишээ нь парламентийн гишүүдээс өөрсдийн хөдөөгийн тойрогтоо зориулан алслагдсан нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг чиглүүлж байгаа гаж үзэгдэл; төсвийн хөрөнгийн худалдан авалтад оршиж байгаа улс төр болон бизнесийн бүлгүүдийн хэлхээ холбоо нь эдгээр бэрхшээлүүд болон төсвийн гадуурхи санхүүжилттэй холбоо бүхий олон асуудлын тайлал болж байгаа юм. Нийгэм улс төрийн шилжилт хурдацтай явагдаж байгаа нь ямар нэг байдлаар улс төрийн төрх байдлыг өөрчилж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь Засгийн газраас явуулж байгаа улсын төсвийн хөрөнгийн зарлагын шинэчлэл –ТТХ, НТХ болон Худалдан авалтын хууль, түүнчилэн Ашиг сонирхолын зөрчлийн тухай хууль, Мэдээлийн эрх чөлөөний тухай хууль- нь харьцангуй цөөн тооны эрх дарх бүхий элитүүдийн зүгээс аливаа нөөц боломжийг “атгандаа оруулж” улс төрд давамгайлах байр суурь эзлэн, парламентийн дийлэнхи гишүүдийн улс төрийн нөлөөг бууруулах явдлаас сэрэмжлэх баталгааны зохицуулалтыг бий болгож байна. Монголын улс төр, эдийн засгийн нааштай хэд хэдэн онцлогууд нь – нэг үндэстэн болон хүн амын боловсрол харьцангуй сайн, харьцангуй сахилга дэг журам сайтай тодорхой чиглэл бүхий улс төрийн намууд \хөгжиж байгаа бусад орнуудтай харьцуулахад\ - дор санал болгож байгаа шинэчлэлийн зарим нь амжилттай хэрэгжих боломж байна гэсэн тодорхой өөдрөг сэтгэлийг төрүүлж байна.

     28. Эдгээр зөвлөмжүүдийг санал болгохдоо, энэхүү илтгэл нь ТТХ, НТХ болон ТХХАХ-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зарим нэг заалтуудыг тодоруулах асуудалд анхаарал төвлөрүүлсэн болно. Түүнчилэн, дөрвөн үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд эрсдэл учируулж байгаа одоогийн ихүчин төгөлдөр зарим хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлж байна. Улс төр, эдийн засгийн боломжтой бодлогын чанартай хувилбаруудыг санал болгохдоо, бодлого боловсруулагчдийн улс төрийн сонирхол нь техникийн шийдэлтэй хэрхэн нийцэж байгаад дүн шинжилгээ хийж зохих ойлголттой байна.

    29. Хөгжлийн чухал цэгүүдэд болон хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг өсгөх: Засгийн газрын өнөөгийн болон дунд хугацааны дэд бүтцийн зарлагын тэргүүлэх чиглэлийг дахин тогтоож, хөгжлийн өсөлтийн цэгүүдэд, ялангуяа Улаанбаатарт онцгой анхаарал хандуулах ба хөрөнгийн засвар үйлчилгээнд илүү анхаарал хандуулж, одоогийн “барьж байгуулах - зөнд нь хаях - дахин барьж байгуулах” гэсэн синдромоос салах шаардлагтай байна. Улаанбаатар хотын иргэдийн 60 хувь нь хотын дэд бүтэцид ч холбогдоогүй зөвхөн хотод амьдарч байна гэсэн төсөөлөлөөр амьдарч байгаа бөгөөд эл асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол хотод шилжин суурьших хүмүүсийн тоо нэмэгдэх тусам байдал улам бүр хүндрэх болно. Улаанбаатар хотод шилжин суурьшихийг дэмжихгүй, зохиомолоор суурьшилын төвүүдийг бий болгохын оронд дунд хугацааны Үндэсний хөгжлийн стратегийн төсөлд заасны дагуу Засгийн газар энэхүү шилжин суурьшилт нь сайтар зохион байгуулж чадвал, эдийн засгийн өсөлтийг хангах өргөн бааз суурь болох эдийн засгийн хүчнүүдийн бөөгнөрөл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.

       30. Гэр хорооллын иргэдийн амьдралыг сайжруулахын тулд замыг нь засах; цахилгаан хэмнэх, агаарын бохирдолыг буурууолахын тулд халаалтйн системийг сайжруулах; хатуу хог хаягдалын менежмент болон дэд бүтэцид хөрөнгө оруулах; дунд шатлалын газруудад иргэд хамтран хямд төсөр орон сууц барих; хотын цахилгаан, дулаан, усан хангамжийг өргөжүүлэх шаардлагатай байна. Замын салбарын тухайд гэвэл, аль их эрэлт шаардлага байгаа газарт шинэ зам барих асуудлыг анхаарах: Улаанбаатар хотын ачааны машины болон салаа замууд, олон улсын транзит тээврийн корридор болон уурхайнуудын зам болно.

      31. Энэ нь хөрөнгийн асуудлыг чухалчилан авч үзэхийг үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Монголын газар нутгийн хөдөө тал газрын байгалийн шороон болон хайрган зам нь авто машин явахад харьцангуй боломжийн гэдгийг анхаарч хөдөөгийн зам тээврийн сүлжээг бага өртөгөөр сайжруулах нь зөв шийдэл байх болно. Зарим нэг гүүр болон ус урсгах хоолойнуудыг улсын чанартай болон орон нутгийн гол гол шороон зам дээр байгуулан, эдгээр байгалийн замын тодорхой хэсгүүдийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх замаар жилийн турш ашиглах боломжтой болгоод, замын арчилгаа үйлчилгээг тогтмол хийж, хөдөөгийн иргэдийн тээвэр харилцааг сайжруулж болно.

    32. Засгийн газар замын арчилгаа үйлчилгээнд жил бүр гаргаж байгаа одоогийн 15 тэрбум төгрөгийг 75-90 тэрбум болгон нэмэгдүүлж, замын сүлжээний засвар үйлчилгээ болон хуримтлагдан овоорсон ажлыг нэг мөр цэвэрлэн цэгцлэх шаардлагыг хангах хэрэгтэй байна. Энэ ажлыг 2012 оны төсөвт шинэ зам, гүүр барихаар тусгасан 330 тэрбум төгрөгийн зөвхөн 20-30 хувийг замын засвар үйлчилгээнд хуваарилах замаар хялбархан шийдэх боломжтой юм. Энэ бол “түүхэд хялбар жимс” бөгөөд хэрэв үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл байвал үр дүн нь түргэн гарах шийдэл юм.

    33. ХБ үйл ажиллагаагаа ТТБ-ын тухай хуулийн хүрээнд явуулах нөхцлөөр хангах: төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зардлыг ухаалагаар үе шаттай, ТТБ-ын тухай хуульд заасан төсвийн дүрэм журмыг мөрдлөгө болгон альтернативний санхүүжилтийн хэлбэрүүдэд, ялангуяа ХБ-ны, зохих хамгаалалтыг бий болгох асуудал үүнд хамрагдана. Засгийн газрын тодорхой бодлого үүнд нэн чухал үүрэгтэй: а\ ХБ зөвхөн орлого бий болгох төслүүдийг санхүүжүүлэх; б\ хэрэв нийгмийн чанартай төслүүдэд зээл олгох бол \жишээ нь хөдөөгийн зам барихад 150 сая доллар зээл\ үүнийг улсын төсөвт тусгаж, ТТБ-ын хуулийн хүрээний тэнцэл ба зарлагын журмын дагуу дээд хязгаарыг тогтоох; в\ эдийн засгийг хэт халалтаас сэргийлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс ХБ-наас олгох нийт зээлийн хэмжээнд зарим нэг хязгаарлалт тогтоох. Энэ бүх заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд ТТБ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.

     34. ТХ хэлбэрээс татгалзах: ТХ хэлбэр нь Засгийн газрын эрсдлийг хувийн хэвшлийн түншид төдийлэн шилжүүлдэггүй харин ч тухайн төслийн өртөгийг өсгөдөг байна. Үүнтэй холбогдуулан өгөх зөвлөлгөө туйлын энгийн: нэгэнт ТХ хэлбэр нь муу практик учир үүнээс татгалзаж, оронд нь төслүүдийг төсвөөс санхүүжүүлдэг болох явдал юм.

      35. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зйүн бүтцийг бэхжүүлэх: Ерөнхийд нь авч үзэхэд, Концессын тухай \2010 оны\ хуулиар тогтоосон төр- хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн бүтэц туйлын сул байгаа юм. НТХ-ийн дагуу, Сангийн яаманд ТХХТ-ийн санхүүгийн эрсдэлд үнэлгээ хийх, баталгаа гаргах, Концессийн хуулийн сул талуудыг шийдвэрлэх эрхийг зөвхөн Сангийн яаманд олгосон нь зөв зүйтэй юм. Гэхдээ Монголын хувьд тулгарч байгаа тодорхой эрсдлүүдийг харгалзан үзэж энэхүү заалтыг улам бүр сайжруулах шаардлагатай. Зарим улс оронд ТХХТ-д засгийн газрын үүрэх санхүүгийн эрсдлийн тоо хэмжээнд хязгаарлалт тогтоох хуультай байдаг. Энэ нь ТХХТ-ийг боловсруулах болон хэрэгжүүлэх туршилтын хугацаанд засгийн газрын үүрэх эрсдлийг хязгаарлах ба засгийн газар эрсдлийн үнэлгээ хийх, контрактыг бэлтгэх, хэрэгжүүлэх чадавхитай болно.

    36. ХБ-нд компаний засаглалыг сайжруулах: Дэлхийн хөгжлийн банкны дийлэнхи нь 100 хувь буюу хувьцааны дийлэнхи нь засгийн газрын эзэмшилд байдаг ба амжилтад хүрэх, уналтад ороход зөвхөн засгийн газрын эзэмшил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй. Харин үйл ажиллагаа нь амжилттай явагдаж байгаа хөгжлийн банкнууд ухаалаг зохицуулалтын орчин, компаний засаглалын зарчмуудыг зөв хэрэгжүүлсэнээр тодорхойлогддог ба үүнд эрх мэдэл нь тодорхой байх, эзэмшлийн бүтэц нь тодорхой байх, ТУЗ-ын бие даасан байдал, улс төрийн хөндлөнгийн оролцоонд тавих хяналт, түннчилэн хүчтэй хяналт шалгалт, үйл ажиллагаандаа тогтмол үнэлгээ хийж байх зэрэг хамрагдана. ХБ-ны зохицуулалтын бүтэцид эдгээр зарчмуудыг оруулах нь нэн чухал бөгөөд илтгэлд үүнтэй холбогдсон саналууд орсон.

    37. Төсөл боловсруулалтыг сайжруулах: НТХ-д төслийн боловсруулалт болон үнэлгээний зохицуулалтын бүтцийг бэхжүүлэх, төлөвлөлт болон төсвийн уялдаа холбоог сайжруулах талаар тодорхой заалт орсон. Харин зохион байгуулалтын хувьд хийх ажил нэлээд байгаа юм. Хөрөнгө болон төсвийн эргэлтийн хөрөнгийг хариуцах чиг үүрэг ЭЗХЯ болон СЯ-ныы хооронд хуваагдах эрсдэл байна; төсөлд илүү нухацтай үнэлгээ хийх аргачилалыг ЭЗХЯ болон СЯ-ны өнөөгийн хязгаарлагдмал чадавхийн түвшинд нэвтэрүүлэх боломжгүй; парламент ТТХ-ийг үл хайхран төслүүдийг шахан оруулсаар байх болно.

    38. ЭЗХЯ болон СЯ-ны хариуцах чиг үүргийг НТХ-д санал болгосоны дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд харин томоохон төслүүдийн дүн шинжилгээ хийх ЭЗХЯ-ны босгыг 30 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон бууруулах зөвлөмжийг илтгэл дэвшүүлж байна. Босгыг яг хэдээр тогтоох вэ гэдэг бол шийдэх асуудал бөгөөд харин томоохон, цогц төслүүдийн тоо хэд байх, тэдгээрт бодитой үнэлгээ хийхийн тул ЭЗХЯ-ны одоогийн ажилтнуудын чадавхиас давахгүй байх талыг бодолцох нь чухал юм. Төсөлд үнэлгээ хийх аргачилалын тухайд гэвэл, Засгийн газар олонхи төслийн нийгэм-эдийн засгийн өртөг-үр ашигт дүн шинжилгээ хийхийн оронд төслийн өртөгт хийх үнэлгээнд илүү анхаарал хандуулахыг санал болгож байна. Парламентаас санал болгож байгаа төслүүд нь салбарын яамдын саналын нэг адил процедураар зохих хууль тогтоомж, журмын дагуу үнэлгээ хийгдэж байх шаардлагатай байна. Төсвийн мөчлөгийн хувьд гэвэл, парламентад төсвийн төслийг хэлэлцэх явцад дэвшүүлэн тавьж байгаа төслүүд нь ЭЗХЯ болон СЯ-ны үнэлгээний шаардлагыг хангаж байвал санхүүгийн дараа жилийн төсвийн хүрээнд оруулан санхүүжүүлж болох юм. Өөр нэг хувилбар бол парламент ямар нэг төслийг тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлэх бол эртнээс уг саналыг бэлтгэн төсвийн төслийг боловсруулах явцад санал болгон оруулж байх механизмийг ёсчилон тогтоож болох юм.

    39. Төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийх болон төслийн хэрэгжилтийг сайжруулах: ХТА-ын өмнө тулгарч байгаа үндсн гурван сорилт бол төвлөрсөн худалдан авалт хэрхэн авилгалыг бууруулж, ил тод байдлыг хангах; техникийн тодорхойлолтыг бэлтгэж байгаа салбарын яамтай хэрхэн үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах болон контрактын хэрэгжилтийг тухайн яам хариуцах асуудлыг тод томруун болгох; чадавхийг хэрхэн богино хугацаанд сайжруулах явдал болж байна.

    40. Нэгдүгээр сорилтын хувьд, хэдийгээр тендерийн үнэлгээнд хөндлөнгөөс оролцох улс төрийн нөлөөлөлийг бүхэлд нь шийдвэрлэн зогсоож чадахгүй ч гэсэн цахим-худалдан авалтыг аль болохоор өргөн нэвтэрүүлэх нь чухал юм. СЯ-гы худалдан авалтын хяналт шалгалтын газраас худалдан авалтын үйл ажиллагаанд тавих хяналт чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчилэн Засгийн газар Хяналтын зөвлөлийг Ерөнхий сайдын дор байгуулах асуудлыг судлаж байна. Энэ бүхэн бүгд чухал арга хэмжээ юм. Гэхдээ, Монгол улс жижигхэн, ашиг сонирхолын зөрчил газар авсан байдлыг харгалзаж ТХА-ын зарим нэг үйл ажиллагааг олон улсын хяналтад оруулах нь зүйтэй болов уу гэсэн зөвлөлгөө өгч байна. Өндөр ач холбогдолтой\эсвэл эмзэг \сенситив\ контрак байгуулахдаа ТХА нь “шудрага зөвлөгчдийг” авч ажилуулах асуудлыг судлаж үзэх нь зүйтэй бөгөөд тухайлбал олон улсын аудитын компанийг тендерийн үнэлгээний хороонд оруулах замаар аливаа асуудлаар санал зөрөх үед хөндлөнгийн экспертизийг ашиглах болон худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган идэвхижүүлэх боломжтой юм.

   41. ХТА-ийн үйл ажиллагаа амжилттай байх нь тендерийн техникийн тодорхойлолтыг үргэлжлүүлэн гаргаж, контрактын хэрэгжилтийг хариуцах салбарын яамд болон сонирхогч талуудын хариуцах чиг үүрэг болон хүлээх хариуцлагыг тодорхой болгон салбарын яамд болон сонирхогч талуудтай үйл ажилагаагаа хэрхэн уялдуулан зохицуулахаас хамаарах болно. ТХХТ тухай хуулийг хэрэгжүүлэх журамд ХТА нь захиргааны чанартай үйл ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй болохыг тодорхой зааж өгөх шаардлагатай ба үүнд сурталчилах, тендерийн баримт бичгийг түгээх, тендерийн баримт бичгийг хүлээн авах ба нээх, үнэлгээний хорооны ажлыг зохион байгуулах зэрэг ажил хамрагдана. Үүний зэрэгцээ, салбарын яамд\хэрэгжүүлэгч агентлагууд нь худалдан авалтын техникийн асуудлыг хариуцах чиг үүргийг журамд тодорхой зааж өгөх шаардлагатай: а\ тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт болон бусад шаардлагатай материалыг бэлтгэх, б\ техникийн үнэлгээ. Хэрэгжүүлэгч агентлагуудын чиг үүргийн ийнхүү тодорхой болгохгүй бол хүлээх хариуцлагын асуудал замхарч, салбарын яамд ХТА-ын үйл ажиллагаа үр дүнд хүрэхгүй нурах байдалд оруулах талтай байж мэднэ.

    42. ХТА нь ажиллах чадавхиа түргэн хугацаанд бэхжүүлэн авах шаардлагатай байна. Одоогийн байдлаар, ажил үүргийг шилжүүлэх үйл явц үргэлжилсээр байгаа – ТХХХ-ийн дагуу ХТА нь 2013 оны 1 сарын 1 гэхэд салбарын яамдаас ажил үүргийг шилжүүлэн авсан байх – нь барилга байгууламжийн ирэх жилийн ажлын улирал эхлэх үед контрактуудыг эцэслэн шийдвэрлэх чадвахи бүрэлдээгүй байх эрсдэл байна. ХТА нь зарим нэг контрактуудыг сонгон авч ажиллах ажлыг аажмаар эхлэж цаг хугацаа хожих нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа ба үүний тулд ТХХТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

    43. Засгийн газар болон ИНБ-ын саяхан байгуулагдсан худалдан авалтын сүлжээтэй холбогдсон асуудлаар илтгэлд зарим нэг тодорхой саналуудыг дэвшүүлж байгаа ба үүнд ИНБ-ын тендерийн үнэлгээний ажилд оролцох, контрактын хэрэгжилтэд хяналт тавих, Төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийх түншлэлийн бие даасан зохицуулалтын тогтолцоо болон ИНБ-ын үйл ажиллагааны урт хугацааны санхүүжилтийн арга хэмжээ авч, ИНБ-ууд олон улсын хандивлагчдийн баталгаат бус нөөц боломжоос хамааралтай байдлыг өөрчлөх зэрэг асуудал хамрагдаж байгаа болно. Тэдний бие даасан байдлыг хангах үүднээс ИНБ-ууд нь тендерийн үнэлгээнд ажиглагчаар оролцох, санал өгөх эрхгүй байх ба ажиглалтыг баримтжуулж, ажиглагчдийн бэлтгэдэг жишиг илтгэлийг бэлтгэн олон нийтийн хүртээл болгож байхыг зөвлөж байна. ИНБ-ын хяналт тавих контрактуудыг сонгох шалгуур нь ил тод байх ёстой бөгөөд ИНБ-д бүх холбогдох баримт бичигтэй танилцах боломжийг олгох үүднээс хяналт тавих эрхийг жилээр Засгийн газраас олгодог байх нь зүйтэй. ИНБ-ын сүлжээний хувьд гэвэл, тэдгээрийн өсөн хөгжих боломжийг дэмжих үүднээс тэдэнд сүлжээнд нэгдэх нэг их хатуу биш шаардлага тавих, тухайлбал засгийн газрын үйл ажиллагаанд өмнө нь хяналт тавьж байсан туршлага, салбаруудад сургалт заавал явуулах, ёс зүйн хуулийг хүлээн зөвшөөрөх, хэрэв зөрчвөл хар-дансанд оруулах зэрэг болно. Эцэст нь, дунд болон урт хугацааны тогтвортой санхүүжүүлэх асуудлын хувьд, ИНБ-дын худалдан авалтад тавих хяналт зэрэг бусад төрлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх улсын сан байгуулах нь зүйтэй юм. Тэрхүү сан нь хөрөнгийн баталгаат эх үүсвэртэй байх – төсөв, хөгжлийн түншүүд, уул уурхайн компаниуд – ба ИНБ бүрийн тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэх шийдвэр гаргадаг бие даасан ТУЗ эсвэл зөвлөлтэй байх юм.

    44. Төсвийн гүйцэтгэлийг сайжруулах: Монгол улсын төсвийн гүйцэтгэл гол хоёр сорилттой тулгарч байна: эрс тэс цаг агаарын нөхцөл нь барилга байгууламжийн улирлыг зөвхөн 6 сар болгон богиносгож байна; барилгын материалын үнийн хэлбэлзэл асар их байгаа нь төсвийн төслийг бэлтгэх явцад өртөгийг тэр бүр бүрэн тооцоолох ажлыг бэрхшээлтэй болгож байна. Энэ хоёр сорилтыг даван гарахын тулд төсвийн гүйцэтгэлийг аль болох уян хатан байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хамгийн түгээмэл хоёр арга зам бол төсвийг дараагийн жилд шилжүүлэх эсвэл хэд хэдэн жилээр төсвийн хуваарьлалтийг хийх, төсвийг зарцуулж байгаа агентлагуудад төсөв хооронд хөрөнгийг гулсуулах эрх олгох явдал юм. Сүүлийн арга замын хувьд гэвэл НТХ-д нэлээд ахицтай заалт орсон. Харин түрүүчийн арга замын хувьд гэвэл НТХ-иар төсөвлөгдсөн нийт хөрөнгийн 3 хувийг дараа жилийн эхний гурван сард шилжүүлэн ашиглахыг зөвшөөрч байгаа ба энэ нь дараа жилийн барилга байгууламжийн улирал эхэлдэг 5 сараас өмнө өмнөх жилийн төсвийн үлдэгдлийг зарцуулж дуусгана гэсэн үг болж байна. Тийм учраас хуулийн энэ заалт асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй юм. Харин үүний оронд, төсвийн үлдэгдэл хөрөнгийг дараа жилийн туршид шилжүүлэн ашиглахаар зааж, 3 хувь гэсэн хязгаарлалтыг хэвээр үлдээх нь ажлын гүйцэтгэлийг хангах боломжийн хугацаа олгож, төсвийн эрсдлийг бууруулах юм.

    45. Хүний нөөцийн чадавхи хязгаарлагдмал байгаа асуудлыг шийдвэрлэх: энэхүү илтгэлд дурдаж байгаа асуудалтай байгаа асуудлуудын олонхи нь ур чадвартай ажилтаны тоо хязгаарлагдмал байгаагаас үүдэлтэй юм. Монголын гол гол яамд болон агентлагууд нь ерөнхийдөө цомхон бөгөөд төлөвлөлт, төсөвлөлт, худалдан авалт, төслийн хэрэгжилтийг хариуцах мэрэгжлийн зохих мэдлэг чадвартай ажилтнуудыг авч ажиллуулах боломж нь бас хязгаарлагдмал байна. Санаа зовоох нэг асуудал бол өндөр цалинтай уул уурхайн салбар төрийн албаны хамгийн чадварлаг ажилтнуудыг татаж байгаа явдал ба уул уурхайн бус салбараас уул уурхайн салбарт шилжин ажиллах ерөнхий хандлага нь байгалийн баялагын хараалын бас нэг нийтлэг үзэгдэл юм.

    46. Төрийн албанаас “оюуны дайжил”-ийг хазаарлах болон төрийн албанд шинээр ажиллагсадыг татахын тулд Засгийн газар цалинг хавтгайруулан нэмэхийн оронд өндөр эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байрны цалинг зах зээлд тулгуурласан нэмэгдэл цалин олгодог илүү уян хатан арга замыг хэрэгжүүлэх шаардлагатай байж болох талтай. Түүнчилэн, төслийн үнэлгээ хийх, их хэмжээний худалдан авалт хийх, томоохон цогц контракт байгуулах зэрэг ажилд шаардлагатай мэрэгжилтнүүдиийг гэрээгээр авч ажиллуулдаг туршлагыг Засгийн газар авч хэрэгжүүлж болох юм.

    47. Мэдлэг чадвартай ажиллах хүчин дутагдалтай байгаа байдал зөвхөн Засгийн газарт хамааралтай биш бөгөөд барилгын салбарын талаар хэлэлцэх үед эл байдал бас л ажиглагдаж байгаа учраас боловсролын салбарт дунд болон урт хугацаанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай нь тодорхой болж байгаа бөгөөд үүнд дээд болон техник мэрэгжлийн сургалт хамрагдах ба эдийг засагт мэрэгжлийн техникийн ажиллагсад, операторууд, инженерүүд болон бусад мэрэгжилтний цувааг бүрэлдүүлэх шаардлагатай байна. Үнэндээ бол эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр хөлдөлмөр хүч дутагдалтай байгаа өнөөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй нь мэдээж учир Монгол улсын Засгийн газар байгалийн баялаг ихтэй, хөдөлмөрлөх хүч дутагдалтай бусад орны гадаадаас мэрэгжилтэй болон мэрэгжилгүй ажиллагсадыг авч ажиллуулдаг туршлагаас суралцах шаардлагатай байна. Өнөөгийн байдлаар Монгол улсад ирж байгаа гадаадын ажиллагсадын урсгал бага байгаа ба нийт хүн амын 0.4 хувьтай тэнцэж байна. Гадаадаас ажиллах хүч авахад тодорхой хязгаарлалт тогтоож байгаа бодлого нь барилгын салбарын цаашдын хөгжилд саад учируулж байгаа талаар дурдсан. Өндөр мэрэгжилтэй гадны ажиллагсадад хилээ нээлттэй болгох нь мэрэгжлийн өндөр ур чадварын дутагдалтай байдлыг нөхөх, хүний капиталын мэдлэгийг ахиулах үйл явцыг эрчимжүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ гэжээ.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...