Wednesday

Англи хэлний эрүүл мэндийн үг хэллэг

Энэ удаагийн хичээлээрээ эрүүл мэнд болон хүний бие махбодтой холбоотой үг хэллэг, өвөрмөц хэлцээс орууллаа.


Бие муудахад хэрэглэдэг үг хэллэг

I’m not well.
Миний бие муу байна.

I'm on my last legs.
Хөл дээрээ арай л гэж тогтож байна.

I’m allergic to dust.
Би нарийн тоосны харшилтай.

I feel really rough.
Миний бие тааруу байна.

Jane has twisted her ankle.
Жэйн шагайгаа мулталчихлаа.

You look poorly.
 Царай чинь муу байна.

You look very pale.
Чи их цонхигор харагдаж байна.

I'm shattered.
Балбуулчихсан юм шиг  хүнд байна.

She's broken her arm. She'll be in plaster for a long time
Тэр гараа хугалсан учир нилээд урт хугацаагаар шохойтой явах болно.

John is under the care of a physician.
Жон эмчийн хяналтанд байдаг.

You have got a really bad cold.
Чи муухай ханиад хүрчээ.

I have a headache.
Миний толгой өвдөөд байна.

I've got backache.
Нуруугаар өвдөөд байна.

I've got food poisoning.
Би хоолны хордлого болчихлоо.

He has a boil.
Түүн дээр хатиг гарчээ.

Consult your doctor if symptoms persist.
Бие чинь сайжрахгүй байвал эмчээсээ зөвлөгөө ав.

Something has got into my eye.
Нүдэнд нэг юм орчихлоо.

I’ve broken my glasses. I need to change the lens.
Би нүднийхээ шилийг хагалчихлаа. Шилээ солиулмаар байна.

Always read the label.
Эмнийхээ зааврыг заавал унш.

Do not take more than the stated dose.
Эмчийн зөвлөснөөс хэтрүүлж бүү хэрэглэ.

Please take me to the hospital.
Намайг эмнэлэгт хүргээд өгөөч.

I would like to make an appointment with the doctor.
Би эмчид үзүүлмээр байна. /эмчид номер авмаар байна/

It’s hard for me to swallow / breathe/.
Надад залгихад /амьсгалахад/ хэцүү байна.

I have an insomnia.
Нойр муудаад байна.

Could you give me something for constipation, please?
Өтгөн хатахад уудаг ямар нэгэн эм байвал өгөөч.

Strip to the waist.
Цээжээ нүцгэл.

Breathe in deeply.
Амьсгаагаа гүнзгий ав.

Hold the breathe.      
Амьсгаагаа барь.

I have lost a filling. 
Миний шүдний ломбо уначихлаа.

Please put in a filling.
Ломбо тавиад өгөөч.

Бие сайжирхад хэлдэг үгс
I feel great!

Бие сайн байна.

She’s healthy.

Тэр эрүүл  байна.

He's glowing with health.
Түүний бие маш сайн байна

Бие эрхтэнтэй холбоотой хэлц үгс

Daniel makes my blood boil.
Даниэл толгойтой үсийг минь арзаалгачихлаа.
үгчилбэл: Даниэл цусыг минь буцалгаж байна.

They've been at each other's throats all morning.
Тэд өглөөнөөс хойш хэрэлдэж байна.
үгчилбэл: өглөөжингөө нэг нэгнийхээ хоолой дээр

When I saw Pauline, I could hardly recognize her because she was just skin and bones.
Яс арьс болтлоо турсан Паулиныг хараад бараг танихгүй байлаа.

If you continue to be bone-idle, your boss might sack you. 
Ингээд залхуураад байвал  ажлаасаа халагдаж магадгүй шүү.
 үгчилбэл: залхуу яс болоод үргэлжлээд байвал  дарга чинь ажлаас чинь халж мэднэ шүү.

It costs an arm and a leg!
Энэ асар их  үнэтэй.
үгчилбэл: гар хөлний үнэтэй

“Hands off my bicycle!" John shouted.
Миний дугуйнд гар бүү хүр гэж Жон хашгирав.

"I'm going to remain calm and keep my hair on," Bob said.
Би уурлахгүйгээр тайван байх болно гэж Боб хэлэв.

Meg is such a nice little girl, always ready to give a helping hand.
Бяцхан Мэг нь хүнд дандаа тус хүргэж явдаг сайн охин юм.

Keep your mouth shut and open your ears.
Ярихаасаа илүү сонс.

үгчилбэл: амаа жимийж, чихээ онгойлго

Нэр үгс

Бие - body
алга - palm
ам   - mouth
арьс  - skin
бөгс - bottom
бугуй - wrist
булчин - muscle
бэлхүүс - waist
гар зүүн, баруун - hand /left and right/
гуя - thigh
гэдэс, ходоод - stomach
дух - forehead
мөр  - shoulders
нударга- fist
нуруу - back
нүд - eye
өвдөг - knee
өсгий - heel
хамар - nose
хамрын нүх - nostril
хацар- cheek
хоолой - throat
хөл - leg
хөл, тавхай - foot /feet/ 
хөлний хуруу - toe
хөлний эрхий хуруу -  big toe
хөмсөг - eyebrow
хуруу - finger 
долоовор хуруу - index finger
дунд хуруу - middle finger
эрхий хуруу  - thumb
ядам хуруу - ring finger
хүзүү - neck
хэл - tongue
сормуус - eyelash
ташаа - hips
толгой - head
тохой  - elbow
уруул  - lip
үс - hair
цус  - blood        
цээж  - chest        
чигчий - little finger
чих - ear
шагай - ankle        
шилбэ  - calf           
шуу - forearm
шүд - tooth
эрүү - chin
яс 2 bone         

Үйл үгс

анивчих - blink  /eyes/
алгадах  -   slap  /hands/
алгадах -  smack  /hands/
амандаа бувтнах  -   mutter  /mouth/
амтлах - taste   /mouth/
амьсгаа авах - breathe   /mouth, nose/
бичих - write  /hands/
гар барих - shake   /hands/
гашуу оргих -   bitter taste in the mouth
гөлрөх, цоо ширтэх -  stare  /eyes/
даралт ихсэх - high blood pressure
долоох - lick  /tongue/
заах  -  point  /finger/
зажлах  - chew   /tooth/
залгих  - swallow  /throat/
алга таших  - clap /hands/
идэх  -  eat   /mouth/
исгэрэх - whistle  /lips/
маажих -  scratch  /nail/
мөрөө хавчих - shrug   /shoulders/
нударга зангидаж цохих  punch  /hands/
нүд ирмэх -  wink  /eyes/
өшиглөх  - kick   /foot/
сонсох  - listen  /ears/
сорох  -  sip
толгой дохих - nod  /head/
толгой сэгсрэх - shake   /head/
толгой эргэх - dizziness
хальт харах -  glance  /eyes/
хамраараа татах - sniff   /nose/
хазах  -  bite  /tooth/
хоолны дэглэм барих - follow a diet
хөлнийхөө хурууг цохих - stub  /toe/                
унших   -   read   /eyes/
үнсэх  -  kiss  /lips/
үнэрлэх -  smell  /nose/
шивнэх  - whisper  /mouth/
чимхэх - pinch /fingers/
эм уух - take medicine /mouth/
эвшээх - yawn  /mouth/
ярих  -  talk   /mouth/
дүлий  - deaf
ойрын хараа муу  - short-sighted
сонсгол муутай -  hard of hearing
Англи хэлний  slap, smack гэх хоёр үйл үг нь хоюулаа алгадах гэсэн утгатай боловч smack  нь “алганы амт үзүүлэх” гэсэн утга илэрхийлдэг, харин slap нь алгаараа биш  хурууныхаа үзүүрээр цохихыг хэлнэ. Үүнээс гадна slap  нь “хаана алгадсанаараа”  хэд хэдэн өөр утга илэрхийлдэг.
a slap in the face – доромжлол
a slap on the back- баяр хүргэх
a slap on the wrist –шийтгэл
She considered it a real slap in the face when she wasn't invited to the party.
Тэр нийллэгэнд уригдаагүйгээ томоохон доромжлол гэж үзжээ.
үгчилбэл: нийллэгэд уригдаагүйгээ тэр нүүрэн дээрээ жинхэнэ алгадууллаа гэж үзсэн.
We gave her a big slap on the back after the concert.
Бид концертны дараа түүнд баяр хүргэсэн.
үгчилбэл: бид концертны дараа түүний нуруун дээр том алгадсан.
I got a slap on the wrist for arriving late again.
Хоцорч ирсэнийхээ төлөө би дахиад л шийтгүүлсэн.
үгчилбэл: би бугуйн дээрээ оройтож ирсэн гэж дахин алгадуулсан.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...