Friday

Ногоон гарын үсэг уриалга

Төрийн албан хэрэгцээнд ноорог цаас ашигласан талаар сануулга ирсний дараахнаас энэхүү санал бодогдож эхэлсэн юм. 
Өдөр тутмын үйл ажиллагаандаа байнгийн ноорог цаас ашигладаг нь бидний хувьд байгаль дэлхийгээ хайрлаж буйтай огт холбоогүй зүгээр л албанаас сард нэг удаа өгдөг боодол бичгийн цаас нь яагаад ч хүрдэггүйтэй холбоотой юм. 
Ноорог цаас гэдэг нь 1 талдаа өмнө нь аль хэдийн ашиглаад хэрэгцээгүй болсон хэвлэмэл бичиглэлтэй цаасыг хэлээд хэвшсэн юм.

Асуудалгүй байсан жижиг мэт энэ асуудал албан бичгээр сануулга ирсэн тэр л мөчид өөр газраас ноорог цаасан дээр бичгийн хавсралт хэвлэснийг хараад /албан бичиг тусгай баланк дээр тул боломжгүй л дээ/ харьцуулсныхаа дараа бодлоо л доо ???

Тэгэхээр эх дэлхийгээ хайрлах үзэл гэж модоор хийсэн цаасан дээр зүгээр бичиж уриа уриалга гаргаад байх нь зөв гэж үү.

иймээс нэг жижигхэн хөдөлгөөнийг эхлүүлэхээр шийдсэн юм. 

"Ногоон гарын үсэг"

Энэхүү уриалгын дагуу хэвлэмэл материал, цахим нийтлэл, ажлын файл болон цахим шуудангийнхаа гарын үсэгт ийм зүүлт нэмлээ. Та ч бас нэгдээрэй. 
Цаасан дээр эх дэлхийгээ хайрлах гэж цэцэрхэж бичээд байгаа боловч амьдрал дээр ноорог цааснаас мэдээлэл унших дургүй хүмүүсээс таны энэ бяцхан ишлэл огт өөр хувь нэмэр болох болно. 

Монгол

Хэвлэхээсээ өмнө байгаль орчиноо эргэн нэг бодоорой.

Англи
Before printing, think about the environment

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...