Tuesday

Ч.Дагмидмаа : Цагаан сарын мэндийн шүлэг

 Мөдхөн хэрэг болно доо

Энэ дашрамд та бүхэнд сар шинийн мэнд хүргэе.
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө төвшин сайхан
Төсөв гэж санаа зовохгүй
Тайлан гэж таталдаж суухгүй
Тайван сайхан шинэлээрэй /эртнээс бэлтгээд кк/


Ч.Дагмидмаа : Цагаан сарын мэндийн шүлэг


Есөн товчтой дээлээ эвхээс амраад өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
                                  Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
                                  Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
                                 Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
                                 Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...