Монгол хэлэнд угтвар үг гэж байдаггүй тул англи
хэл эхлэн суралцаж байх үед англи хэлний угтвар үгсийг яриандаа орхих
буюу буруу газар хэрэглэхээс гадна монгол руу орчуулахад амаргүй байдаг.
Англи
хэлэнд at, in, on, about, for, of, from, to, over, with, across, after,
before гэх мэт үгсийг Prepositions гэнэ. Үүнийг монгол руу орчуулвал
“ямар нэгэн юмны өмнө” гэсэн утгатай учраас эдгээр үгсийг хэл зүйд
угтвар үг гэдэг.
Англи хэлний угтвар үгсийг утгаар нь цаг хугацаа, байршил, зүг чиглэл, учир шалтгаан заасан гэж хуваадаг.
Цаг хугацаа заасан угтвар үгст at, in, on, since, till, until, before, after, within, during, for ордог:
аt угтвар үг нь цаг, минут хэлэхэд ордог
Our lessons begin at nine. Манай хичээл 9 цагт эхэлдэг.
in нь цаг хугацаа, өдөр хоног болон он заахад хэрэглэгддэг.
Dad was born in 1956. Аав маань 1956 онд төрсөн.
He will come in an hour. Тэр хагас цагийн дараа ирнэ.
on нь өдөр хоног заахад ордог.
He will go there on Sunday. Тэр бүтэн сайнд явна.
The academic year begins on the first of September.
Хичээлийн жил 9 сарын 1-нд эхлэнэ.
Зүг чиглэл, хөдөлгөөн заасан угтвар үгс: to, into, from, out of, through, towards, down, off, up, throughout.
We’ll go to the bank. Бид банк руу явна.
May I come into your room? Өрөөнд чинь орж болох уу?
I am going from my lessons. Би хичээлээсээ явж байна.
He got out of the bus. Тэр автобуснаас буув.
We’ll better go through the forest. Бид ойгоор явах нь дээр.
Байршил
заасан угтвар үгс: in, on, behind, over, under, in front of, by, at,
against, above, around, along, about, across, among, below, near, upon,
I live here Би энд амьдардаг.
My book is on the table. Ном минь ширээн дээр байна.
Dad is behind Ann. Аав Анны ард байна.
There is a tree in front of the window. Цонхны өмнө мод байна.
Mary is sitting by the window. Мэри цонхны хажууд сууж байна.
There is a chair at the door. Сандал хаалганы дэргэд байна.
She is at the meeting. Тэр эмэгтэй хуралтай байна.
Учир шалтгаан заасан угтвар үгс: since, as, because of
Since the lesson is over… Хичээл дууссан учир…
As it is interesting Сонирхолтой учраас
Because of the bad weather Цаг агаар муудсанаас болж
Англи хэлний угтвар үгс нь бүтцийн хувьд ганц үгээс гадна хэд хэдэн үгээс бүрднэ.
thanks to ачаар
I’ve finished my book thanks to you. Таны ачаар номоо дуусгалаа.
because of -аас болж
We did not go because of you. Бид чамаас болж явсангүй.
according to this book энэ номын дагуу
instead of him түүний оронд
on behalf of my son хүүгийнхээ өмнөөс
in accordance with ёсоор, дагуу
in aid of the Red Cross Улаан загалмайн тусламжтайгаар
in front of the window цонхны өмнө
with respect to the law хуулийн дагуу
Англи
хэлний ихэнхи угтвар үг олон утгатай байдаг тул эхлэн суралцаж байх үед
орчуулахад төвөгтэй байдаг, тухайлбал, for гэдэг угтвар үгийг авч үзье.
Rob has brought a book for you. Роб чамд ном авчирлаа.
Leo has been here for two weeks. Лео энд 2 долоо хоногийн турш байж байна.
Did they pay you for the work? Ажлын чинь хөлсийг чамд төлсөн үү?
They went out for a walk. Тэд явган алхахаар явсан.
There is a man waiting for you. Таныг нэг эрэгтэй хүн хүлээж байна.
Thank you for helping me. Тусалсанд баярлалаа.
Англи хэлний угтвар үгсийг монгол руу орчуулахдаа ямар үгтэй орсоныг харгалзан үзэж дагавар болон дайвар үгээр орчуулдаг.
Англи хэлний асуух өгүүлбэрийг угтвар үгээр дуусгадаг.
Where are you from? Та хаанаас ирсэн бэ?
What are you afraid of? Та юунаас айгаад байна вэ?
Whom are you waiting for? Та хэнийг хүлээж байна вэ?
Who did you give the book to? Та хэнд тэр ном өгсөн бэ?
Who is Ann talking to? Анн хэнтэй ярьж байна вэ?
Who are you looking at? Та хэн рүү харж байна вэ?
What bus will you go by? Ямар автобусаар явах вэ?
Англи хэлний угтвар үгс нь үйл үгийн ард орж, үндсэн үгийн утгыг өөрчилдөг.
to be made of юугаар хийгдсэн
to be made in хаана хийгдсэн
This shirt is made of cotton. Энэ бол хөвөн даавуун цамц.
Үгчилбэл: энэ цамц бол хийсэн хөвөн даавууны
This shirt is made in Italy. Энэ цамц Итали улсад үйлдвэрлэгдсэн.
Үгчилбэл: энэ цамц бол хийсэн Италид
to be sick өвчтэй байх
to be sick of залхах
I’m sick today. Өнөөдөр би өвчтэй байна.
I’m sick of you. Би чамаас залхаж байна.
to tell хэлэх
to tell on ховлох
Tell me your name, please. Нэрээ хэлнэ үү.
I will not tell on you. Би чамайг ховлохгүй
to look харах, үзэх гэдэг үгийн ард дараахи угтвар үгс орсоноор үгийн утга яаж өөрчлөгдөж байгааг анхаарна уу.
look at харах
look for хайх
look after асрах
look back эргэж харах
look back on дурсан санах
Look at me! Над руу хар.
What are you looking for? Чи юу хайгаад байна вэ?
I can look after my little sister. Би бяцхан дүүгээ асарч чадна.
Don’t look back! Эргэж бүү хараарай!
We’ve looked back on our golden years. Бид алтан үеэ дурсан саналаа.
Зарим угтвар үгс адил утгатай боловч хэрэглэх нөхцөл нь өөр байдаг.
Look out! = Be careful! Болгоомжтой бай!
look out for you санаа зовох, сэтгэл тавих /амьгүй юман дээр хэрэглэнэ/
look out after you санаа зовох, сэтгэл зовних, халамжилах/ хүн дээр хэрэглэх/
The Government will look out for you. Засгийн газар таныг анхаарч үзнэ.
Does your husband look out after you? Нөхөр чинь чамайг халамжилдаг уу?
between хооронд, дунд /хоёр юм болон хүний дунд/
among хооронд, дунд / олны дотор/
It is between you and me. Бид хоёрын л дунд шүү.
She is among the children. Тэр хүүхдүүдийн дунд байна.
Англиар талархаж баярласнаа илэрхийлэхдээ for гэдэг угтвар үгийг хэрэглэдэг.
Thank you for calling. Утсаар ярьсанд баярлалаа.
Thank you for coming. Ирсэнд баярлалаа.
Thank you for teaching us. Бидэнд хичээл заасанд баярлалаа.
Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...
-
Хүн бүрт хамааралтай мэдээлэл санагдаад ганцаараа сонсохыг хүсээгүй учраас орчуулан эмэхтгэж бэлтгэлээ. Хэвлэгч хувилагчийн printer cart...
No comments:
Post a Comment