Thursday

Засгийн газрын 2013 оны 411 дүгээр тогтоол МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 
2013 оны 12 дугаар                                                                                                                                                                                                     Улаанбаатар
сарын  14-ний өдөр                                                                                                  Дугаар 411                                                                                         хот

                                                        
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
 
1. “Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
 
2. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бүх шатны төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай. 
 
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт тус тус үүрэг болгосугай.
 


Монгол Улсын Ерөнхий сайд                                         Н.АЛТАНХУЯГ


Монгол  Улсын  сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх  газрын  дарга                                                     Ч.САЙХАНБИЛЭГ


Monday

Багш

Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж 
Түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж 
Түмний үрсийн төлөө тархиараа зул хатгасан ч 
Түүхэнд нэр нь бичигдэхгүй би багш хүн 



Зах зээлийн далайд амьдрал хөвөн зугаацахад 
Захад нь ганцаараа нүцгэн хоцорсон 
Самбар шиг бараан хорвоод шохой шиг цагаан мөртэй 
Соёлт ертөнцийн гунигт золиос би багш хүн 
Амь зуу гэж хайрласан төрийн минь хишиг 
Амьдралд минь хэзээ ч дүүрэн байхыг үзээгүй 
Алд улаан биений минь элч хөрөхөөс нь өмнө 
Амьдрал дээшилнэ гэж горьдож суугаа би багш хүн 
Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг 
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг 
Самбар шохой ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг би багш хүн

Копи паст шүү. Олон ургальч үзлийг дэмжээд оруулчихья


Friday

АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP-2015

Image 
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь улсын сургуулийн шилжилтийн 11-р ангид (2015 онд төгсөх) онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тухайн сургуулийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт /USAP/ оролцохыг урьж байна.

Хөтөлбөрт тэнцсэн оролцогчид манай боловсролын зөвлөх ажилтнуудтай ажиллан АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL iBT, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх зэрэг сургалтанд хамрагдаж, тэтгэлэг хүсэх хэрхэн маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Thursday

Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын.28 ны өдрийн 294 тоот тушаал

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
 
2012 оны.12сарын  28 өдөр                                                                Дугаар  294                                                                             Улаанбаатар хот
 
 
       Журам батлах тухай
 
           Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт,19 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү тушаалыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.


                    
                                                                                        САЙД                                                             Ч.УЛААН

Сангийн сайдын  2012 оны
 12 дугаар сарын.28 ны өдрийн
                                                                                                              294тоот тушаалын хавсралт
 

Үр хүүхдүүд минь эрүүл байг



Сонсголын хичээл

 Англи хэлээ сайжруулахад минь тусалдаг сайт. Видео доороо текст нь давхар гардаг тул тулгаад сонсох боломжтой. Мөн Сонсох материалаас сонгоод текст нь давхар тулгаад сонсох боломжтой. Дэлхийн янз бүрийн сэдэв хөндсөн мэдээг Англи хэл суралцаж байгаа хүмүүсд тохируулан арай удаанаар, энгийн, ойлгомжтой ярьдаг. Сонсгол болоy яриа сайжруулахад хамгийн тохиромжтой. Энэ сайтыг сайн ухаж үзээрэй. хэрэгтэй юм их бий.





Англи хэлний өдөр тутам хэрэглэгддэг 200 өгүүлбэр


1. I see – Би ойлголоо
2. I quit! – Би болилоо
3. Let go! – Явуулаач
4. Me too – Би ч гэсэн
5. I will do my best ! – Би хамгийн сайнаараа ажиллах болно!


Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...