Monday

Багш

Түй гэх шүлсгүй болтлоо самбарын өмнө чалчиж 
Түймрийн цагаан нурам шиг шохойн зам татуулж 
Түмний үрсийн төлөө тархиараа зул хатгасан ч 
Түүхэнд нэр нь бичигдэхгүй би багш хүн 



Зах зээлийн далайд амьдрал хөвөн зугаацахад 
Захад нь ганцаараа нүцгэн хоцорсон 
Самбар шиг бараан хорвоод шохой шиг цагаан мөртэй 
Соёлт ертөнцийн гунигт золиос би багш хүн 
Амь зуу гэж хайрласан төрийн минь хишиг 
Амьдралд минь хэзээ ч дүүрэн байхыг үзээгүй 
Алд улаан биений минь элч хөрөхөөс нь өмнө 
Амьдрал дээшилнэ гэж горьдож суугаа би багш хүн 
Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг 
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг 
Самбар шохой ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг би багш хүн

Копи паст шүү. Олон ургальч үзлийг дэмжээд оруулчихья


No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...