Friday

АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP-2015

Image 
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь улсын сургуулийн шилжилтийн 11-р ангид (2015 онд төгсөх) онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тухайн сургуулийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт /USAP/ оролцохыг урьж байна.

Хөтөлбөрт тэнцсэн оролцогчид манай боловсролын зөвлөх ажилтнуудтай ажиллан АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL iBT, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх зэрэг сургалтанд хамрагдаж, тэтгэлэг хүсэх хэрхэн маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.



Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL iBT, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. USAP хөтөлбөрт олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиодол элбэг гардаг тул хүүхдүүд бэлтгэл хугацаанд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.

Тавигдах шаардлага:
•    12 жилийн сургалттай улсын сургуулийн шилжилтийн 11-р ангийн сурагч байх
•    Сайнаас доошгүй дүнтэй байх (B /80/-аас дээш голч дүнтэй байх)
•    Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
/TOEFL PBT-570-аас доошгүй оноо авах чадвартай байх/
•    Сургалтын төлбөрийг гэрээс нь төлөх боломжгүй байх
•    Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх
•    Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна/
  • Өргөдлийн маягт /татаж авах/
  • 9-р ангийн суурь боловсролын гэрчилгээ, 10-р ангийн жилийн эцсийн дүн /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/, 11-р ангийн улирлын дүн
  • Өргөдлийн маягтанд өгөгдсөн сэдвээр 2 зохион бичлэг бичих /үгийн тоо 300-500/
  • Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
  • Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно./
  • Гэр бүлийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: БЗМТ дээр 2014 оны 1-р сарын 24-ны 17.00 цаг хүртэл

Хөтөлбөрийн тухай танилцуулга мэдээллийг 1 сарын 2-23 өдрийн хооронд Пүрэв гариг бүрийн 16.30 цагаас БЗМТөв дээр болох лекцэнд ирж авна уу.
Өргөдөл хүлээж авах хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг
МКМ-24-р байр, 1-р давхар
Улаанбаатар-210648
Утас: 976-11-319016;
Факс: 976-11-326941; E-mail: ariunaa@earcmn.org

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...