Monday

Тэнэгийн туйлшрал буюу нэрэлхүү зангийн хар гай

Омог бардам монгол зан олон жилийн мутацид орсоор эцэстээ олиггүй нэрэлхүү зангаар дуусах нь. Цагаан сарын энэ их хийрхэл бидний амьдралыг хичнээн хүндрүүлж байгааг хараад бичихгүй байхын аргагүй. Гэтэл бурууд нүд хурц, нийгмийн эрүүлжүүлэгч дөрөв дөх засаглал маань чимээгүйхэн архи, буузны хэдэн компаний рекламанд цадаад чимээгүй байх юм. 

Орсон гарсанд цайтай ундтай гаргадаг монгол ёс, холын аянг идээтэй угтдаг эрхэм чанар нь хэн нэгэн ядруухан нэг нь цай хоол муутай байснаас хошуу нутгийн нэр гутаасан хоч зүүх болсон цагаас л нэрэлхүү цаг эхэлсэн биз ээ. 

Цагаан сарын маргааш өглөө л гэрээ буулгаж өгөхөөр тохирох шахуу шинийг угтдаг байсан зуун жилийн тэртээх Их хүрээний дундаж өрх одоогийн цалингаас цалингийн хооронд явдаг дундаж өрх зээл тавих дөхөн шинэлж байгаагаар залгамжлан үргэлжилж байна. 

 Нэрэлхүү зан бидэнд хичнээн төгрөгний үнэд хүрч байгааг үзий л дээ. Хамгийн багадаа зүгээр л хагас сая

1. Орсон гарсан хүний хөлийн тоос, олон хоногийн хадгалалтын нөхцөлөөс болж үнэртэхгүй л болохоос үзээд шинжилбэл муудах шахсан ууц, тавгийн идээ....
Ууц, өвчүү ерэнхийдөө ойролцоо бололтой /аавых маань өвчүү гэдэг зүйл тавьж байгаагүй болхоор сайн мэдэхгүй байна/ Өдрийн сонины энэ сарын дугаарт 250-360 мянган төгрөгтэй байна гэнэ. Тэгэхээр дундажаар 300.0 мянга гэж үзье. 
Нэг хониноос ойролцоор 40 кг мах гардаг гэж бодоё. зөвхөн ууцаар бодоход л  4 хүнтэй өрхийн хувьд нэг хүний 3 хоногийн махны хэрэглээ 10 кг давах нь. 2009 оны судалгаагаар /зураг дээр/ манай улсын нэг хүний жилийн махны хэрэглээ 80,2-91.4 кг бол 3 хоногт л бид нийт хэрэглээнийхээ 10-ны нэгийг иддэг байх нь. Зарим нэг улс орны иргэний бүтэн жилийн махны хэрэглээг 3 хоногт л хүүхэд хөгшингүй давуулан биелүүлэх нь.

Тавгийн идээг за бүр БНХАУ-ын ясны гурилаар хийсэн 1200 биш гэхэд /энэ бол бүр ноцтой сэдэв шүү/ Талх чихрийн атар хэвийн боов 2200 төгрөгийн үнэтэй. Энэнээс ч үнэтэй олон боов бас байнаа аа цаана чинь. Аав ээж хоёр маань бас л дээрдүүлж 3999 гэсэн урин дуудсан үнэтэй түмэн өлзий боовыг захиалаад 7 хоноод авч байхаад томчуул очер дайран 7-8 мянган төгрөгийн үнэтэй энгийн ардын бодож олоогүй хэвийн боов авч байх жишээтэй. За тэгээд ердийн залуухан 4 хүнтэй өрх байлаа гэхэд 3-аар 5 үе өрөхөд л 33.0 мянган төгрөг. Дээр нь тавих зүйл бас олоон. Цагаан идээ, чихэр жимс, еэвэн /за еэвэн ч бас тусдаа нэг сэдэв дээ/  гээд л за ойролцоогоор буюу бодоход амраар бол 50.0 мянган төгрөг болох нь.

ямар ч болсон хүнсний бүтээгдэхүүнийг 6 хэмээс халуунгүй нөхцөлд цаад тал нь 72 цаг, ялангуяа түргэн гэмтэх бү­тээгдэхүүнийг 36 цаг хад­галах ёстой байдаг.Тэгэхээр сайнаар бодоход л 3 хоног болсон л бол ямар ч хоол хоол биш хор болох нь. 

за мэдээж ингээд л бэлэг, золголтын мөнгө, халуун тостой бууз нэг суурин дээр идэх, хүйтэн төмсний салат, гаазтай ундаатай хольж уух, элдэв төрлийн спиртийн төрлийн ундааныг хольж болон хэтрүүлэн хэрэглэх, сайхан монгол баярт бэлтгэх нэрээр ажил хийдүүлэх гээд л бичээд л байвал их юм байна даа. 

харин залуус бид мэдсээр байж нэрэлхүү занд баригдан тостой бууз, төмстэй салатнаас татгалзаж, торго дурдан дээл хувцас, томчуул багачуулыг хуурах хятад бэлэгнээс илүү сэтгэх цаг нэгэнт иржээ. 

Уламжлал ёс заншилаа хүндэлж, хавар цагийг угтан золгох монгол шинэ жилээ цаг үетэйгээ тохируулан зүй зохистой хэм хэмжээнд тэмдэглэж занших нь цаашид үргэлжилсэн нэрэлхүү боловч ядуухан монгол иргэдийг залгамжлан бий болгохоос сэргийлэх биз ээ. 

Миний монголын ёс заншил

Эрээн хэмээх гадаадаас ирсэн элдэв бараанд байхгүй 
Эрээ цээрээ алдан элдэвлэж уух архи сарханданд ч байхгүй
Тогос мэт эрээлжлэн оёсон үстэй ноостой хувцсанд байхгүй
Тоос шороонд дарагдсан шарсан хуурсан хоолонд байхгүй ээ 

Уламжлалт ёс жаяг минь
Уул мэт аавын мэт уужим сайхан ухаанд бий
Уригдаж ирсэн зочныг угтах уяхан ээжийн сэтгэлд бий
Удам судраа танилуулан сургах урт холын заншилд бий
Урин хаврыг цэмцгэр угтах удамт Монголын түүхэнд бий...




No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...