Sunday

Торт хийх энгийн заавар

Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Өөрийн гараар хийсэн амттанаар зочноо дайлах нь гэрийн эзэгтэй нарт сайхан байдаг байх. Иймд нээх гоё зурагтай торт хийх арга зааж өгий кк. Дамжуулж өгий гэхийм үү. 
Миний хувьд аль 7 дугаар ангидаа л нарийн боов, торт хийх курсад сурч байж. Гэвч одоо бараг идэхээс хэтрэхгүй болж дээ. Охин хүүхэдтэйгээ уг нь хамт амттан хийх нь бууз чимхэхээс илүү таатай л бдын. Бас ганц удаа ингэж зураг хөрөгтэй нь бүтээлээ тавьж байсангүй. Хүмүүсийг судалж байгаад өөрийн хийсэн тортны зургаа тавина аа. Мөн үүнийг уншиж буй бүсгүй та өөрийн хийсэн амттан, хоол, цайны зургаа надаар дамжуулан тавиулах бол дуртайяа хүлээж авна. 
Гэхдээ бүсгүйчүүлээ өглөө гэр бүлээ цайгаараа уядаг, өдөр ирсэн зочинг халуун цайгүй угтдаг гэрийн эзэгтэй хамгийн муу эзэгтэй шүү. Тэрний дараа харин тортны асуудал ... ккк. 
/Жич: Блогийг хувийн тал руу давуу хөгжүүлэхээр шийдээд байгаа ш дэ. Юмыг яаж мэдэх вэ кк/
Сонгодог найрлагаар хийх торт. Өндөг, сахар бас гурил орно. 28 см-ын диаметртэй торт хийхэд 5-6 өндөг шаардлагатай. Мөн нэг стакан сахар, ижил хэмжээтэй гурил хэрэгтэй.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Эхлээд өндөгний цагаан шар хоёрыг ялгаж, шарыг сахартай холино. Миксертэй бол амар бдгын.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Бэлэн болсон зуурмагийг гурилтайгаа холино.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Цагааныг мөн ингэж хөөтөл нь миксердэнэ.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Хамгийн хэцүү зүйл бол хөөсийг аль болох буулгахгүйгээр өмнөх зуурмагтай үүнээгээ холих.Хэрвээ хамаагүй хольчих юм бол таны торт пиццаны гурил шиг л болчихно.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Ингээд хэвэндээ гурилаа хэвэндээ хийнэ. Хэвээ пергаментаар бүрээд тосолчихдог юм байна. Миний хувьд зүгээр тослоод л хийчихдэг юм. 180 хүртэл халаасан духовканд 20 минут жигнэнэ. Духовканыхаа хаалгыг нээж болохгүй тул хийхээсээ өмнө шилийг нь сайтар угаагаад харах боломжтой болгоорой. /Хувийн туршлагаас кк/
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Энэ хооронд кремээ бэлтгэнэ. Энд бол бананатай крем бэлдсэн байна.2-3 ширхэг банана, хагас лимон, 1/3 стакан сахарны пудр, 80-100 г масло, 150 г цагаан шоколад орно.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Эхлээд шоколадаа жижиглэж халаана. Халаах савны ёроолд бага зэрэг ус хийвэл наалдахгүй. /Бага насандаа сахар халаагаад модон чихэр хийж идэх гэж шанаганд наалдуулдаг байсан хүмүүс энд байна уу кк/ .
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Энэ хооронд банан, лимон, сахарын пудрыг блендэрээр холино.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Үүнд дээоээ масла сахараа нэмнэ.Дахиад блендэрэнэ. Ер нь бол хуучны сонгодог крем бол сахар масло хоёрыг л хольж хийдэг байсан. Эсвэл шоколад халааж нэмэх. Одоо жимстэй ямар крем хийхэд иймэрхүү загвараар хийчихэж болох юм байна.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Зөөлөн амттай крем болох бөгөөд түр хугацаанд саванд хийгээд хөргөгчинд тавьж болох юм.Тортик на гостинчик. Готовим с ребёнком
Ингээд 20 минутын дараа тортны кексийг болсон эсэхийг шалгана. Ер нь ямар ч төрлийн жигнэж байгаа гурилан бүтээгдэхүүнд модон савх гол хүртэл нь /хамгийн найдвар муутай хэсэгт кк/ дүрээд үзэхэд мод хуурай байвал болсон гэсэн үг.Ингээд гаргаж ирж хэсэг хугацаанд хөргөөд бүтээлийн харагдах байдалд анхаарах үүднээс болгоомжтойгоор хэвнээсээ салгаарай. 
Тортик на гостинчик. Готовим с ребёнком

За тэгээд харин яаж чимэглэх нь таны сонголт. Торт идэж байхдаа анзаарч байсан байх. Голоор нь хуваагаад хөрстэй талыг нь дотогш нийлүүлж кремээ түрхдэг юм шүүү дээ хонгорууд минь.
Тортик на гостинчик. Готовим с ребёнком 
Зураг болон жорыг www.nnm.ru Гэхдээ орчуулга бол бараг хийсэнгүй. Өөрийнхөөрөө буудчихлаа кк. Сайхан амраарай.

9 comments:

  1. сайхан жор байна баярлалаа

    ReplyDelete
  2. uneheer saihan jor bna bi huudee tort gertee hij ugnu geed amaltsiin teged huu maani neheed boldgui nadad harin yamar ch anhni medegdehuun bdgui ih bayrallaa

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. goy jor bn gehdee dukow bhgvi bl budaa agshaagchind hiij boloh boluu

    ReplyDelete
  5. нэг зүйл хэлэхэд энэ жороор крем хйихэд Банан хийх хэрэггүй юм билээ. маслотой холилдсон банан муухай хар юм болчихсон. хальсыг нь аваад хэсэг ил байхаар харлачихдаг шүүдээ.

    ReplyDelete
  6. гоё мэдээлэл байна шүү ххэ
    гэхдээ пергамент гэдэг нь юу юм бол
    бас хэвээ 9н тосоор тослох юмуу

    ReplyDelete
  7. Сахарны пудр гэж хаана зардаг юM болоо?/


    ReplyDelete
  8. фергаментан цаас гэж наалдуулдаггүй цагаан цаас байдаг. Дээр үед зураг хордуулж буулгаж зурахад хэрэглэдэг, зурган дээр тавихад нэвь харагддаг тийм цаас байдаг юмаа.

    ReplyDelete

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...