Thursday

NEWS.MN сайтад гарсан ярилцлага

Та хүүхдээ цэцэрлэгт өгөхөд бэлэн үү?

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Сургуулийн сурагчдын хувьд сурах бичиг, дүрэмт хувцас, дэвтэр, бал гэх мэт сургуулийн бэлтгэл хийхэд толгой эргүүлэх зүйл байдаггүй. Харин хүүхдийг цэцэрлэгт өгөхөд олон янзын сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл шаардлагтай болдог. Иймээс энэ асуултад болон, нийслэлийн цэцэрлэгүүд хэзээнээс эхлэн хүүхэд бүртгэх тухай толилуулъя.

Энэ сарын 22-ноос бүртгэл эхэлнэ


Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгэж эхлэх тухай Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролыг хариуцсан ажилтан З.Болормаагаас тодрууллаа.


-Цэцэрлэгийн хүүхдүүдийг хэзээнээс бүртгүүлж эхлэх вэ?


-Боловсролын тухай хуулинд зааснаар тухайн цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй гэж заасан байдаг. Энэ бол цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Нийслэлийн боловсролын газрын дарга хүүхдийн бүртгэлийг хийх тухай зөвлөмж хийсэн байх ёстой гэсэн зөвлөмжийг бүх цэцэрлэгүүдэд хүргүүлсэн. Энэ зөвлөмжид хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг жил бүрийн наймдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийн сүүлийн гурван өдөрт хийдэг.

-Бүртгэл гурван өдөр үргэлжилнэ гэсэн үг үү?

-Урьд жилүүдэд цэцэрлэгүүд өөр өөр хугацаанд бүртгэл хийж иргэдийг төөрөлдүүлдэг байсан. Тиймээс бүртгэлийн үйл ажиллагааг цэгцэд оруулахын тулд дээрхи захирамжийг гаргасан. Энэ жилийн хувьд энэ сарын 22,23,24-нд цэцэрлэгт элсүүлэх бүртгэл явагдана. 

-Нийслэлд нийт хэдэн цэцэрлэг ажиллах вэ?

-Өнгөрсөн жилийн тоо баримтаа хэлнэ. Учир нь энэ хичээлийн жилийн статистик мэдээ ирэх есдүгээр сарын сүүлийн хоногуудад гарна. Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлд 308 цэцэрлэг бүртгэгдсэн. Үүний 128 нь төрийн бус өмчийн цэцэрлэг юм. Цэцэрлэгүүд ачааллаа дийлэхгүй шахам ажилладаг. 2011 онд хүчин чадлаа 21 хувиар хэтрүүлэн хүүхдүүдийг бүртгэн авсан байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн байдлаар төрийн өмчийн цэцэрлэг хүчин чадлаараа 41183 хүүхэд авах ёстой байсан. Гэвч нийт 170845 хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлсэн байна.

-Энэ жил нийт хэдэн хүүхдийн суудал бий болсон бэ?


-Төрийн болон хувийн өмчийн нийтдээ 2625 хүүхдийн суудал нэмэгдсэн. Хэдийгээр нэг багшид дээд тал нь 25 хүүхэд оногдох ёстой байтал одоогоор энэ тоо 50 гараад байна.

-Цэцэрлэгт бүртгүүлэхэд ямар нэг хэмжээгээр мөнгө төлөх үү?

-Хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг нэг удаа бэлтгэнэ. Үүнээс өөр эцэг эхчүүд нэг ч төлбөр төлөхгүйгээр хүүхдээ бүртгүүлэх эрхтэй.

-Цэцэрлэгийн багш нар хандив аваад байдаг. Энэ жил хандив авах болов уу?

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14.2.5.өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах мөн 14.2.6-д хүүхдэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд тусалж болно гэж заасан байгаа. Энэ хуулийн дагуу эцэг, эхчүүд хандив тусламж үзүүлж болно гэсэн үг. Гэхдээ хуулинд дээрхи хандивын мөнгийг нийтийг хамран, албадлагын шинжтэйгээр тэгшитгэн хураахыг хориглосон байгаа. Жишээлбэл, хандив цуглуулахдаа бүх эцэг эхчүүдийг 30 мянган төгрөг гэж мөнгөн дүнг зааж хураах нь хууль бус үйлдэл. Хандив гэж нэг сая төгрөг өгөх эцэг эх ч байна, 100 төгрөг өгөх ч хүн байна шүү дээ. Мөн заавал мөнгө бус материаллаг зүйлээр хандив өргөж бас болно.
Шаардлагатай хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл


 Тоо хэмжээ  


 Ердийн цэцэрлэг  
24 цагийн цэцэрлэг   
 №
Жагсаалт  
 Бага, дунд бүлэг 
Ахлах, бэлтгэл бүлэг   
Бага, дунд бүлэг 
Ахлах, бэлтгэл бүлэг   
 Сургалтын хэрэглэгдэхүүн      
Балын харандаа    
 2ш 
 2ш
2ш 
 2ш 
 2
Будгийн харандаа
 1 ком
(4 өнгөтэй)
1 ком
(6-12 өнгөтэй)  
1 ком
(4 өнгөтэй) 
 1 ком
(6-12 өнгөтэй)  
 3
Пламастер
1 ком  
1 ком   
1 ком 
1 ком  
 4
Зургийн дэвтэр  
3 ш 
4 ш 
4 ш   
5 ш 
 5
Ватман цаас     
1ш 
1ш  
1ш 
1ш 
 6
Бийр (Бүдүүн, нарийн)
2ш  
 2ш    
2ш 
2ш 
 7
Өнгийн цаас
2 ком  
3 ком  
2ком  
3 ком  
 8
Баримлын шавар
1 ком  
1 ком  
1 ком 
 1 ком    
 9
Цаасны хайч
1 ш 
 1ш  
1 ш   
1ш  
 10
Цавуу
2ш  
3ш  
3ш  
 4ш
 11
Скоч (өргөн, нарийн)
 2ш
2ш  
2ш   
2ш 
 12
Дэвтэр (дөрвөлжин, элемент)
=
 
Тус бүр 4ш  
=  
Тус бүр 4ш  
 13
Усан будаг
1ш  
2ш   
2ш 
3ш  
  Ариун цэврийн хэрэгсэл     
 14
Гарын саван
4ш  
4ш    
6ш 
6ш  
 15
Шүдний сойз
 1ш
1ш 
 2ш   
2ш 
 16
Шүдний оо (80гр)
2ш  
2ш  
4ш   
4ш 
 17
 Ариун цэврийн цаас    
 3ш 
3ш 
5ш 
5ш 
 18
Амны цаас
 3 боодол
3
боодол  
6 боодол  
 6
боодол 
 19
Барааны саван     
1ш 
3ш 
 3ш


Бүрдүүлэх материал, өгөх шинжилгээ


Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт харъяа дүүргийн цэцэрлэгт бүргүүлэх юм байна. Дээрхи материалуудаас өөр ямар нэгэн мөнгө, төгрөг шаардлагагүй гэнэ. Улсын  болон хувийн цэцэрлэгүүд хүүхдийг бүртгэхдээ цагаан хорхойн болон шээсний шинжилгээ өгсөн байхыг шаарддаг. Хувийн эмнэлэгт дээрхи шинжилгээг өгөхөд нийт 6000 төгрөг болдог. Хэдийгээр улсын эмнэлэгүүд энэ шинжилгээнүүдийг эрүүл мэндийн паатгалаар үнэгүй авдаг хэдий ч өглөөний 06.00 цагаас эхлэн хүүхдээ тэврэн урт дараалалд зогсох шаарлагатай болдог. Тэгвэл энэ жилээс эхлэн есдүгээр сарын эхээр дүүргийнхээ цэцэрлэгүүдээр явж хүүхдүүдийн шинжилгээг нэгдсэн журмаар авах ажээ.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...