Wednesday

Боловсролын түүх-Олон өнцгөөс...-1

Эх сурвалж: www.hicheel.mn
 
Мэргэжлийн анхан дунд боловсрол
  1926 онд төв больницын дэргэд асрагч нар бэлтгэх курс байгуулжээ.
  1929 онд сувилагчийн 6 сарын курс байгуулжээ.
 1929 онд “Монголтранс”-ын дэргэд авто машины жолооч нарын сургуулийг анх байгуулжээ. Энэ сургуулиар жолооч, засварчин, токарьчин зэрэг жинхэнэ техникийн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж эхэлсэн байна.
  1930-аад онд улсын хэвлэлийн үйлдвэр өөрийн хэрэгцээт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор дэргэдээ 20-50 хүнтэй курс байгуулжээ.
  1950-аад оны дунд үеэр Төв аймгийн Архуст, Сэлэнгэ аймгийн Шаамарт хөдөө аж ахуйн механикжуулагчдыг бэлтгэх сургуулийн комбинатыг байгуулжээ.
  1963 оноос тус бүр нэг ээлжинд 150, жилд 300 хүн сургах 4-6 сарын хугацаатай сургууль, комбинатыг Завхан, Баянхонгор, Дорнод аймагт байгуулжээ.
  1975 оноос техник-мэргэжлийн сургууль нь суралцагчдад ерөнхий дунд боловсролоос гадна мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол олгож байна.

Тусгай мэргэжлийн дунд боловсрол

  1922 онд Нийслэл хүрээнд багш нарыг бэлтгэх түр курсийг байгуулж, 1922 онд 8 хүн, 1923 онд 17 хүн төгсөв. Багш нарыг бэлтгэх түр тус сургууль          1924 онд оюутны сургууль, 1928 онд Багшийн сургууль болгов.

  1924 онд Нягтлан бодох бүртгэлийн ажилтныг бэлтгэх “Гаалийн нягтлан бодохын түр сургууль”-ийг Сангийн яамны дэргэд байгуулжээ.

  1924 онд Мал эмнэлгийн сургуулийг Сонгинод байгуулжээ.

  1931 онд сувилагчийн курсийг хүн эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх гурван жилийн хугацаатай техникум болгон өргөтгөжээ.

  1935 оны тавдугаар сард 4 сарын хугацаатай ший жүжиг, уран сайхны найруулагчид, үндэсний дуучид, хөгжимчдийн түр сургууль нээжээ.
 1940 оны 8-р сард циркийн сургуулийг шинээр байгуулжээ.

 1 937 онд утсан холбоо ба радио техникийн мэргэжилтэн бэлтгэх бие даасан түр сургуулийг, улмаар 1939 онд Холбооны сургуулийг дөрвөн жилийн сургалтын хугацаатай байгуулжээ.

  1938 онд Улаанбаатарт үйлдвэрийн тусгай мэргэжлийн дунд сургуулийг анх байгуулсан бөгөөд удалгүй аж үйлдвэрийн техникум болон өргөжжээ.

 1991 оноос Хувийн анхны тусгай мэргэжлийн дунд сургууль “Соёл” дүрслэх урлагийын сургууль үйл ажиллагаагаа эхэлжээ.

Дээд боловсрол, 

 1924 оны IY сарын 5-нд Халхын дєрвєн аймаг, шавиас зарлан дуудаж ирvvлсэн 18-30 насны 60 залуучуудаас бvрэлдсэн “Нам, улсын Тvр сургууль”-ийг байгуулсанаар Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Удирдлагын Академийн анхны шав тавигдсан. Энэхvv тvр сургуулийг байнгын болгох асуудлыг шийдвэрлэж 1925 оны IY сарын 28-нд Богд хааны зуны Хайстай ордон буюу одоогийн Удирдлагын Академи байрлаж буй газарт МАХН-ын тєв хорооны дэргэдэх “Намын тєв сургууль“-ийн нээлт баяр ёслолын байдалтай эхэлж тєр, засгийн удирдагчид оролцжээ. Анхдугаар Тєв сургуульд Монгол улсын аймаг, хошууд болон Тагна Урианхай, Баргаас хvрэлцэн ирсэн 130 залуус суралцсан байна. 1999 онд Удирдлагын Академи болгон єєрчилсєн.

 1940 оны 12-р сарын 6-нд “Улаанбаатар хотод улсын университетийг байгуулах тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, Ардыг гэгээрүүлэх яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэв. 1940 онд бэлтгэл курсийг 10 жилийн нэгдүгээр дунд сургууль дээр 17 хүний бүрэлдэхүүнтэй нээжээ.

 1942 оны 10 сарын 1-нд дээд боловсрол олгох анхны сургууль Монгол Улсын Их сургууль байгуулагдсан.

  1942 оны 10 сарын 5-нд МУИС-ийн анхны хичээлийн жилд хүн эмнэлэг, зоотехник, багш нарын 3 факультетийн жинхэнэ ангид 93, бэлтгэл ангид 57 оюутан хичээллэжээ.1958 онд 2080 хүн элсжээ.

 1946 онд Улсын их сургуулийн анхны төгсөлт болж 35 оюутан дээд боловсролын диплом авчээ.

 1951 онд Улсын багшийн институт байгуулагдаж анхны хичээлээ 4 салбар, 8 багш, 212 оюутантайгаар эхэлжээ. 1957 оноос 4 жилийн сургалттайгаар бүрэн дээд боловсролтой багш бэлтгэдэг болжээ.

 1958 онд МУИС-ийн мал эмнэлгийн факультетийг биеэ даасан Хөдөө аж ахуйн дээд сургууль болгов.

 1961 онд МУИС-аас салбарлан Анагаах ухааны дээд сургууль байгуулагдсан.

 1966 онд МУИС-аас салбарлан Политехникийн дээд сургуулийг (Техникийн их сургууль) байгуулжээ.

 1979 онд Ховд аймгийн төвд МУИС-ийн харьяа Ховдын Багшийн дээд сургуулийг байгуулжээ.

  1979 онд МУИС-ийн Орос хэлний багшийн дээд сургууль (Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль)

 1991 оноос Хувийн анхны дээд сургуулиуд үйл ажиллагаагаа эхэлсэн.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...