Эх сурвалж: http://ny-shadow.blogspot.com/
Дэлхийн боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- уг сэдвийг хамруулсан судалгаа шинжилгээ, түүхийн баримт, материал зэргийг эмхэтгэн хүргэж байнаа... Маш олон хуудас энэхүү материал нь бидний боловсролын талаар түүхийг бараг бүхэлд нь өгүүлэх болноо...

Гарчиг
Нэг. Эртний үе
1. Эртний Грек
1.1. Афины хүмүүжил
1.2. Спартын хүмүүжил
1.3. Эллинизмийн үе
2. Эртний Рим
2.1.Эртний Рим дэхь сургалт, хүмүүжлийн тогтолцоо
2.2. Бага боловсрол
2.3. Дунд боловсрол
2.3. Дээд боловсрол
2.4. Римийн сургуулиуд дахь багш, сурагчийн харилцаа
2.5. Римийн сургуулиуд дахь шийтгэлийн хэлбэрүүд
3. Эртний Египет
4. Эртний Хятад
4.1. Сургууль
4.2. Күнзийн сургаал
5. Эртний Энэтхэг
Хоёр. Дундад зуун
6. Дундад зууны үеийн Европ
6.1.Дундад зууны үеийн Европийн сургууль, боловсрол
6.2.Дундад зууны эхэн үеийн боловсролын тогтолцоо
6.3.“Каролингийн дахин сэргэлтийн” үеийн соёл, боловсролын өсөлт
6.4. Их, дээд сургуулиуд байгуулагдсан нь
6.5. Дундад зууны үеийн томоохон их, дээд сургуулиуд
Гурав. Сэргэн мандлын (ренессанс) үеийн боловсролын тогтолцоо
7. Боловсрол ба сурган хүмүүжүүлэх ухаан
7.1. Боловсрол, хүмүүжилд гарсан өөрчлөлтүүд
7.2. Гимназ байгуулагдсан нь
Дөрөв. Соён гэгээрүүлэгчдийн үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролын тогтолцоо
4.1. Жан-Жак Руссо
4.2. Клод Анри Гельвеций
4.3. Дени Дидро
4.4. XVIII зууны Францын хувьсгалын үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба сургалтын байгууллагууд
Тав. Шинэ үеийн эхний сургалт боловсролын тогтолцоо, үзэл баримтлал (XVII-XVIII зуун)
5.1. Френсис Беконий сургалтын арга, техник
5.2. Вольфган Раткегийн шинэчлэл
5.3.Ян Амос Коменский орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааныг үндэслэгч болох нь
5.4.Жон Локк ба мэдрэхүйд тулгуурласан сургалт
5.5. XVIII зууны үеийн Орос дахь боловсрол
Зургаа. XIX зууны үеийн сурган хүмүүжүүлэх ухааны сонгодог төлөөлөгчид
6.1. Иоганн Генрих Песталоцци
6.2. Иоганн Фридрих Гербарт
6.3. Фридрих Адольф Вильгельм Дистервег
6.4. Роберт Оуэн
6.5. XIX зууны үеийн Орос орон дахь сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролын тогтолцоо
Долоо. ХХ зууны эхний хагасын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролд гарсан шинэчлэлүүд
7.1. Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй
7.2. Чөлөөт хүмүүжлийн онол
7.3. Туршилтын сурган хүмүүжүүлэх зүй
7.4. Прагматик сурган хүмүүжүүлэх зүй
7.5. Хөдөлмөр сургууль
Найм. ХХ зууны дунд үе хүртэл боловсролын салбарт гарсан шинэчлэлийн үр дүн
Ес. XX зууны төгсгөл XXI зууны эхний дэлхийн боловсролын тогтолцоонд гарсан хандрага, чиглэлүүд
Төгсгөл
Ном зүй, ашигласан материалууд

Эртний
Грект бүр анхнаасаа хүүхдийн хүмүүжилд ихээхэн анхаарал тавьж байв.
Афин дахь хүмүүжлийн гол зорилго оюун ухаан, гоо зүй, бие бялдрын
хөгжилтэй, биеийн гоо сайхныг ёс суртахууны сайн үйлтэй хослуулсан Афины
чөлөөт нийгмийн хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байжээ. Бүр МЭӨ Y зуун
гэхэд Афины чөлөөт иргэдийн дунд бичиг үсэг мэддэггүй хүн алга байв. Энэ
үед гэрийн сургалт сургууль уруу шилжиж, Хөвгүүд өөрийн “багшийн”
(итгэлтэй боолуудын) хяналтан дор грамматист, кифарист, палестр
сургуульд явах болов.
Грамматист сургуульд хөвгүүд эрдэм мэдлэгийг ивээн тэтгэгч охин тэнгэрийн хөргөн дор уншиж, бичиж, тоолж сурдаг байв. Сургуульд гол төлөв лааны тосон самбар болох диптих хэмээн нэрлэдэг ном шиг нээгддэг нэг талаар нь нугалсан холбоотой хоёр самбарыг ашиглаж байжээ. Энэ самбарын дотор талд лааны тос түрхээд түүн дээрээ төмөр саваагаар үсэг, тоо бичих ба түүнийгээ амархан арилгадаг байв. Бичиж дуусаад самбараа хоёр нугалан эвхэх нь хялбар байсан байна.

Диптих самбар
Энэ
тохиолдолд самбарыг бичсэн зүйлээ хадгалах, мөн нуух зорилгоор ч
ашиглана. Сургуульд аливаа зүйлийг сонсоод ойлгож сурах ба хэдийгээр
өдөр дутмын хэлний баялагаас ялгаатай боловч тухайн үедээ грекүүдийн
сүм, хийдийн хэл мэтээр хэрэглэж байсан алдарт туульч Гомерийн зохиолоос
бүтэн бадгаар нь цээжлүүлж, уншуулдаг байв.
Гомерийн араас Гесиод ба Феогнидийн ёс суртахууны сургаалиуд, Солоний амьдралын түүх, Эзопийн зохиолуудыг мөн адил сурах бичгийн журмаар хэрэглэж байв. Энд мөн чулуугаар тоолж сургана. Арай хүндэвтэр арифметик үйлдлийг савх модоор ч гүйцэтгэдэг байв. Боловсролынх нь хөтөлбөрт чухал байр эзэлдэг нэг зүйл бол Грекийн хотуудын чөлөөт иргэд оролцдог шашны баярт бэлтгэх явдал байв. Энд хөвгүүдийг зан үйлийн дуу болон нийтээр дуулах дуу, гоцлол дуунд сургаж, хамтад нь ёслолын сүлд дуу дуулуулж сургана.
Кифарист сургуульд ятга ба кифар хөгжим тоглож сургадаг ба үүнийг тоглож чадахгүй хүнийг боловсролгүй хүн хэмээн тооцож байв. Энэхүү хөгжмийн аялгуунд хөвгүүд Паллад бурханыг магтан дуулсан афины хуучин сүлд дууллууд, Стесихор, Симонид нарын яруу найргаас дуулдаг. 12 наснаасаа эхлэн хүүхэд гимнастик хичээллэнэ. Энэ хичээлийг педотриб (үгчилбэл дасгалжуулагч хөвгүүн гэсэн үг) удирдан явуулна. Төр болон гэр бүлээс хөвгүүдийг авхаалжтай, хүчтэй, уян хатан байж, цэргийн эрдэмд эртнээс боловсрохыг ихэд чухалчилж байв. Педотрип нь хөвгүүдэд жад болон зээрэнцэг хэрхэн шидэхийг зааж, гүйлт, харайлтад сургаж, гимнастикийн төрөл бүрийн тэмцээнд бэлддэг. Спортын тэмцээнүүд энэ талын арга хэмжээнд зориулан байгуулсан байр буюу палистрад явагдана. Ихэнх хичээл флейт буюу бишгүүр хөгжмийн аянд явагддаг байв. Палестра нь жирийн нэг өрөө биш том хэмжээний баганат ордон бөгөөд тэнд өөрийн хөвгүүдийг харахаар эх, эцгүүд болон албаны хүмүүс олноор ирдэг байв. Чухам ийм байрнуудад Сократ зэрэг алдарт философчид өөрийн сургаалаа айлдаж байжээ. Хүмүүжлийн энэ гурван хэрэгсэл дээр нэмэгдээд дээрх гурвыг нэгтгэсэн хорей хэмээх сургалт явагдаж байсан бөгөөд үүнийг төгсөгчдийг түүхч Аристофан “палестрт сурч, дуунд суралцаж, урлагийг эзэмшигчид” хэмээн нэрлэж байв.

Эртний Грект ийм байрнуудад сургалт явуулна
16
наснаас эхлэн хөвгүүд өөрийн боловсролыг гимнасид үргэлжлүүлнэ.
“Гимнас” гэсэн нэр нь эртний грекийн gymnos гэсэн үгнээс гаралтай бөгөөд
“нүцгэн” гэсэн утгатай аж. Эртний Грект биеийн тамир ба гимнастикаар
хичээллэхэд зориулсан байрыг гимнас хэмээн нэрлэж байв. Палестрад
суралцаж дууссан 16-18 насны язгууртан хөвгүүд гимнасид суралцаж, ямар
нэг тэмцээнд бэлтгэх буюу аливаа шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судалдаг.
Гимнасид байрладаг хамгийн уужим том байрыг эфебион хэмээн нэрлэдэг ба
тэнд тамирчид бөх болон гар зодооноор хичээллэдэг. Удаан хугацаанд
бэлтгэл хийсний дараа хөлс, хирээсээ салахын тулд халуун, хүйтэн усаар
урьдчилан дүүргэсэн онгоц ашигладаг байв. Үүнийхээ дараа амрах
зориулалтын тусгай өрөө бэлтгэсэн байдаг.
Алдарт гүн ухаантнуудын байгуулсан Афины сургууль
Мөн
тэндээ хөвгүүд багш нартайгаа маргах урлагаар хичээллэн том илтгэгч,
гүн ухаантнууд тэдэнд зориулан лекц уншдаг. Зарим гимнасийн дэргэд
илтгэх урлагийн ба гүн ухааны сургуулиуд ажилладаг ба тэдгээр нь өөрийн
багш нараараа алдаршиж байв. Тухайлбал МЭӨ IV зуунд гүн ухаантан Платон
өөрийн Академиа байгуулжээ. Түүний сурагчид Акадёма баатрын нэрээр
нэрлэгдсэн гимнасид цугларч байв. Мөн Афинаас холгүй газарт Аристотелийн
байгуулсан Ликей (өнөөгийнхөөр Лицей) ажиллаж байсан бөгөөд түүний
дэргэд мөн гимнас ажиллаж байв.
Пифагор (МЭӨ 580 - 500 он)
Пифагорын
үзэж байгаагаар сургалт нь хүний нас зүйд тохирох ёстой ба (нас зүйн
үечлэлийн гол үндэс нь цаг хугацааны 7 жилийн ангилал байв) ой
тогтоолтыг хөгжүүлж, бэрхшээлийг бие даан даван туулах ажиллагаанд
сургахад чиглэнэ. Тэрээр өдрийн дэглэмийг ухамсараа цэгцлэх зорилгоор
өглөөний ганцаарчилсан зугаалга хийх, сүмд очиж ёс зүйд суралцах,
ариутгах, гимнастик, өглөөний цай, нөхөдтэйгээ хамтран олсон мэдлэгээ
баталгаажуулах, унших, багшаас суралцах хэмээн ангилжээ. Сургалт сайн
дурынх бөгөөд сурагч ба багшийн харилцан сонирхолын үндсэн дээр
явагдана. Ингэхгүйгээр үр дүнд хүрэхгүй. Багш сурах үйлийг хөнгөвчлөх
ёсгүй хэмээн тэрээр сургажээ.
Цаг өнгөрөх тусам гимнасийн байр улам том, уужим болж, түүнд зориулан дээвэртэй баганат байр баригдан өвөл ч гэсэн хичээллэх болов. Амралтын өрөө буюу экседрүүдийг урлагийн бүтээлээр чимэглэн, усан сан бүхий өрөөнүүдийг өнгөт хавтан, гантиг барималуудаар чимэглэх болжээ. Гимнасид энд тэндгүй гавшгай, хүчтэй тамирчдыг ивээн тэтгэгч Гермес бурханы хөргийг зална.

Пифагорын теоромыг баталсан эртний Грекийн бичвэр
Гераклит (МЭӨ 544 - 483 он)
Олон
юм мэдсэнээр ухаан суухгүй хэмээн Гераклит үзэж байв. Түүнийхээр хүн
суралцах чадвартай. Үнэнийг танин мэдэхийн тулд маш мэрийлттэй сурагч
байх шаардлагатай. Танин мэдэхүйн хоёр үндсэн зэвсэг бол сэрэл
(мэдрэхүйн эрхтэний тусламжтайгаар хүн хүрээлэн буй орчинтойгоо
харьцаанд орж, сэтгэх аргад суралцдаг), оюун ухаан (түгээмэл танин
мэдэхүй бол үнэний шалгуур бөгөөд түүнийг ойлгож сурах хэрэгтэй) юм.
Мэдрэхүй бус харин оюун ухаан үзэгдлийн жинхэнэ гэрч мөн. Оюун ухааны ба
ёс суртахууны хүмүүжил нэгдмэл үйл явц мөн хэмээн Гераклит үзэж байв.
Түүнийхээр бие даан сэтгэх чадварын хөгжил ба байгальд нийцүүлэн ажиллаж
сурах нь хамгийн чухал сургалт ажээ. Хүмүүжилдээ байгалийн хуулийг
дагахыг уриалж байв.
Харин охидууд өөрийн эхийн дэргэд суралцах боловч, энэ шинжлэх ухаан нь нилээд нарийн төвөгтэйд тооцогдож байв. Тэдний хувьд аж ахуй хөтлөх аргад суралцахын зэрэгцээ гэр ахуйн анагаах ухаанд суралцах үүрэг ноогддог. Учир нь үр хүүхэд төдийгүй гэр бүлийн бүх гишүүдэд санаа тавих үүрэг гэрийн эзэгтэйн заавал сурах үүрэг байв. Тэдний хоёр дахь сургууль бол дээр дурьдсан хорей бөгөөд тэднийг бусдын нэг адил төрөлх бурхандаа үнэнчээр зүтгэхэд сургадаг. Охидууд зан үйлийн баярт бэлтгэгдэх зорилгоор заавал дуулж, бүжиглэж сурна. Тэд мөн утга зохиолтой ч танилцдаг байв. Бүр МЭӨ YII зууны үед Грекийн зарим нэг мужуудад охидуудад хөгжим, яруу найраг, дуу, бүжиг заадаг эмэгтэйчүүдийн сургууль ажиллаж байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Демокрит (МЭӨ 470/460 - 371 он)
Хүмүүжлийг
хүүхдийн мөн чанартай холбон зохицуулахын зайлшгүйг илэрхийлж байв.
Түүнийхээр байгаль ба хүмүүжил адил бөгөөд хүмүүжил нь хөдөлмөр, ёс
суртахууны тасралтгүй үйлдэл, биеэ зөв авч явах тасралтгүй дасгалуудын
үндсэн дээр хүнд хоёр дахь байгалийг бий болгодог. Хөдөлмөр нь
хүмүүжлийн чухал нөхцөл учраас хөдөлмөрт хүчээр бус дасган сургах ёстой.
Тэрээр өөрийгөө хөгжүүлэх үндсэн сэдэл тэмүүлэл нь хүүхдийн сониуч зан
хэмээн үзжээ. Түүнийхээр сургалтад мэдлэгийн тоо чухал бус харин
сэтгэлгээ, оюун ухааны хөгжил чухал байдаг. Ингэхэд гэр бүл, эцэг, эх их
үүрэг гүйцэтгэнэ.
Домог ярианд өгүүлсэнээр ийм сургуулиудын нэгийг алдарт яруу найрагч эмэгтэй Сапфо удирдаж байжээ. Түүний бичсэн шүлгүүдэд гоо сайхан, төгс төгөлдөрийн орчинд хүмүүжсэн өөрийн сурагч охидуудад зориулсан эелдэг яруу тунгалаг мөрүүд олонтоо тохиолддог. Өөрийн эхнэрээс нөхөр нь олон насаар ахмад байдаг Грекийн заншил ёсоор охидын боловсрол нөхөрт гарсанаар төгсгөл болдог ажээ.
Афины боловсролын энэ тогтолцоонд сүүл үрүүгээ дээд боловсрол хэмээн хэлж болохуйц элемент агуулсан төрлүүд нэмэгдэх болжээ. Тухайлбал, биеийн болон оюуны сургалтыг хамтатгасан эфебии буюу 16 ба түүнээс дээш насны хөвгүүдийг ард түмний сонголтоор төрөөс тавьсан “софронист” ба “космет”-уудын хаяналтын дор сургах сургалт, түүний дараа математик, байгалийн ухаан, ялангуяа ёс зүй-улс төрийн ухааныг софистууд болон Платон, Антисфен, Аристотель зэрэг гүн ухаантнуудын удирдлага дор суралцах сургалт гарч ирсэн юм.

Сократ (МЭӨ 469 - 399 он)
Философийн
мэдлэг хүний бие даасан шинж үрүү хандах болсон үеийн үзэл баримтлал
болох Сократын сургаал нь хүн ба хүмүүнлэг үзлийн асуудал төлөвшин
тогтохтой холбоотой. Түүнийхээр философийн зорилго “өөрөө өөрийгөө танин
мэд” гэсэн сайн үйлийн үнэнийг танин мэдэх хувийн танин мэдэх шинжид
оршино. Түүний сургаалийн мөн чанар хүний санаа бодлын ёс зүйн чанарт
чиглэсэн философи юм. Ёс суртахуунт чанарын чин эрмэлзэл нь мэдлэг ба
цэцэн мэргэнтэй адил сайн үйл билээ. Хүн биеэ муу авч явах нь түүний
мэдлэггүйтэй холбоотой. Сайн үйл бүтээгч гэдэг нь сайн үйл ба алдар хүнд
бүтээх тухай ойлголтоор нөхцөлдсөн бөгөөд хүнээс бие даан боловсруулсан
чанар юм. Өөрийгөө танин мэдэхүй нь хамгийн дээд сайн үйл мөн. Багшийн
эзэмшсэн урлаг бол ярилцлагыг чадварлаг хийж, үнэнийг эрэлхийлсэн
асуудлыг ухаалаг тавих явдал ажээ. Тэрээр үнэнийг маргааны явцад танин
мэднэ хэмээн үзсэн. Хүн аливаад бодитойгоор дасан зохицох урьдач нөхцөл
нь жинхэнэ үнэн тус авчрагч зан төлөвийн ёс суртахууны үндэс болох
өөрийгөө танин мэдэхүй юм. Сократын сурган хүмүүжүүлэх гол арга нь багш
сурагчдаа үнэнийг буй болгоход туслахад оршдог ажээ. Мөн ярилцагчийнхаа
хэт өөртөө итгэлтэй байдлыг алдагдуулж, түүнийг өөрийн амьдралын мөн
чанарыг дотроо тунгаан бодоход хүргэх явдал юм. Өөрийн мэдлэггүйг
ойлгосон сурагч бие даан сэтгэх үйл ажиллагаанд ордог. Иймээс боловсрол
дахь бие хүний хөгжилд чиглэсэн хөгжигч, хүмүүнлэг хандлага, сургалтын
эвристик аргын төлөвшил, ярилцлагын арга түүний нэртэй салшгүй
холбоотой.
1.2. Спартын хүмүүжил
Спартын
хүмүүжлийн үндсэн зорилго нь тэвчээртэй, зоригтой, дайснаа үл өрөвдөгч
дайчин эрийг хүмүүжүүлэхэд оршино. Энэ нь тэдний хүмүүжил, сургалтын
тогтолцооны зорилтыг тодорхойлдог байна. Хүмүүжлийн хатуу чанд тогтолцоо
нь хөвгүүд хүчтэй, дуулгавартай, аймшиггүй болон төлөвшихөд
чиглэгдэнэ.
Платоны академи
Платон (МЭӨ 427 - 347 он)
Сократын
шавь болох Платон нь бүх бодитой зүйлсийн үндэс болох мөнхийн санааны
тухай сургаалыг боловсруулсан юм. Тэрээр төрийн үндэс бол нийтийн сайн
үйл хэмээн үзэж байв. Боловсролын зорилго нь дээрх үзлийг хэрэгжүүлэхэд
төрд зайлшгүй хэрэгтэй тийм чанаруудыг нийгмийн гишүүдэд төлөвшүүлэх
явдал ажээ. Иймд боловсрол нь хүнийг субьектив, хувийн сонирхолоос
хөндийрүүлж, нийтийн эрх ашигт зохицоход сургах үүрэгтэй. Тэрээр гэр
бүлийн хүмүүжлийг хэт үгүйсгэж үзсэн байна. Тэрээр гэр бүл зохиохыг
төрөөс хянаж, хүүхдийг төрийн мэдлийн хүмүүжүүлэх газруудад нийтээр нь
хооллож, 3-6 насанд нь тусгай хүмүүжүүлэгч хүмүүжүүлж, 7 наснаас нэгдсэн
төрийн сургуулиудад сургах ёстой хэмээн үзэж байв. Боловсролыг төрийн
хяналтын дор явуулна. Түүний удирдаж байсан Академид математик,
диалектик, одон орон, байгаль шинжлэл үзэж үүнийгээ зааж сургахад
ярилцлага, маргаан, харилцан яриа зэрэг янз бүрийн аргуудыг хэрэглэж
байв. Мөнхийн санаа бол бие хүний төлөвшилтөд дотоодоос нь нөлөөлөх
хүчирхэг зэвсэг ажээ. Хүүхдийг багаас нь бодол санаанд нь төгс төгөлдөр
ертөнцийн тухай мэдлэг төлөвшихөд хүргэх сайхан ба сайн үйлийн хүрээлэлд
өсгөх ёстой.
Спартад хүүхэд хүмүүжүүлэх нь иргэн хүний нийгмийн нэг чухал үүрэг бөгөөд энэ үйл ажиллагаа төрийн мэдэлд байв. Тухайлбал, гурван хүү төрүүлсэн Спартын иргэн харуулын албанаас чөлөөлөгдөж, таван хүү төрүүлсэн хүн аливаа үүрэгт ажлаас бүрэн чөлөөлөгдөх жишээтэй. Хүүгээ хүмүүжүүлэх нь эцгийн хүсэл зоригоос төдийлөн хамаарахгүй. Тэрээр хүүгээ ахмад хүмүүс хүүхэд хүмүүжүүлэхийн тулд тусгайлан байрладаг “лесхэд” аваачдаг. Хэрэв хүүхэд эрүүл чийрэг болох нь тогтоогдвол эцэгт нь буцааж өгөх ба тэгэхдээ эцэгт нь бага хэмжээний газар ч өгдөг байна. Харин сул биетэй болон оюун ухаан хомсдолтой хүүхэд гаргуундаа хаягдах хувь тохионо.

Эрдэмтэн, дайчин хоёр Спартын бэлэг тэмдэг болж байв
Хүүхэд
хүмүүжүүлэгч тусгай хүн байх ба тэрээр хүүхдийг багаас нь өлгийдөхгүй.
Харин бүх биеийг нь үргэлж чөлөөтэй байлгаж, их идүүлэхгүй, хоолонд
шуналтахгүй, харанхуйгаас болон ганцаараа үлдэхээс айхгүй, зөрүүдлэхгүй,
уйлахгүй байхад сургадаг. Долоон нас дөнгөж хүрэнгүүт хөвгүүдийг
цуглуулж, “агел” хэмээн нэрлэгддэг бүлгүүдэд хуваарилна. Тэд хамтдаа
амьдарч, хооллож, тоглож өөрөөр хэлбэл цагийг үргэлж хамтдаа өнгөрүүлдэг
байна. Аливааг бусдаасаа түрүүлж ойлгодог, гимнастик илүү сайн хийдэг
хүүхдийг агелийн ахлагчаар томилно. Бусад нь түүнээс суралцах ёстой ба
түүний үгийг ягштал биелүүлж, гаргасан шийтгэлийг нь үг дуугүй
биелүүлнэ. Учир нь сургууль бол дуулгавартай байхад сургадаг газар ажээ.
Ахмадууд хүүхдүүдийн тоглохыг алсаас ажиглаж, тэдний дунд яс хаян
зодолдуулж, хэн нь хэн бэ гэдгийг тогтоодог байв.
Антисфен (МЭӨ 435 - 370 он)
Киникийн
сургуулиудыг үндэслэгч. Хүмүүжлийн үндсэн хэрэгсэл бол багшийн үзүүлэх
үлгэр жишээ хэмээн үзэж байсан. Хүний сайн сайхан гэдэг бол түүний
хөдөлмөрийн үр дүн учраас хөдөлмөрөөс олж авсан сэтгэл ханамжаараа
баясах ёстой гэсэн байна. Хүүхэд хүндрэл бэрхшээлийг даван туулахад
суралцах ёстой. Иймээс хүмүүжлийн нэг чухал зорилт аливаад хатаагдаж,
эрс тууштай занд суралцаж, зовлон бэрхшээлийг даван туулж, эд
хөрөнгөнөөс зайлсхийхэд оршино. Түүний үзэж байгаагаар сургуулийн
үндсэн зорилго сайн үйлд сургаж, зориг тэмүүлэлээр хүмүүжүүлэх явдал юм.
Сайн үйлийн шалгуур нь мэдлэггүй байх явдал бус харин сурагчдын
өөрсдийн үйл хөдлөл. Иймд тэднийг гимнастикийн төрөл бүрийн дасгалаар
хүмүүжүүлнэ. Амьдрал дахь гол хүмүүжүүлэгч, удирдагч нь хүний оюун ухаан
учир хүний ухааны хөгжил тэргүүн зэрэгт тавигдана хэмээн үзсэн.
Ксенофонт (МЭӨ 430 - 355 он)
Сократын
шавь, “Кирийн хүмүүжил” хэмээх удирдагчийн боловсрол, хүмүүжлийн тухай
сурган хүмүүжүүлэх ухааны ном бичсэн. Сургалтад яриа, маргааны урлагийн
гүйцэтгэх үүргийг өндрөөр үнэлж, аливаа зүйлийг харьцуулж, дүгнэж сурах
нь мэдлэг эзэмших үндсэн арга хэмээн үзсэн. Нийгэмд хэрэгтэй төгс
иргэнийг төлөвшүүлэхийн тулд боловсролын тогтолцоог төрийн мэдэлд
байлгах хэрэгтэй хэмээн үзэж байв. Төгс хүнийг бага наснаас нь
сургуулиар бэлтгэнэ. Тэр эргээд төрд үйлчлэх ёстой. Бие бялдрын
хүмүүжлээс гадна оюун ухааны хүмүүжил чухал нөлөөтэй. Хүүхэд бол гэр
бүлийн бүтээгдэхүүн бус төрийн бүтээгдэхүүн юм. Тэднийг төрд үйлчилж
сургах нь боловсролын хамгийн том зорилт болдог. Хүүхэд философ
боловсрол хир зэрэг гүнзгий авна төр тэр хэмжээгээр хүчтэй байна гэж
үзсэн.
Уншиж, бичихэд зайлшгүй суралцах ба хүмүүжлийн бусад хэрэгслүүд үг дуугүй захирагдах, тэвчээртэй байх, ялж сурахад чиглэдэг байна. Жил өнгөрөх тусам тэдний хүмүүжлийн арга хэрэгсэл улам чангарах ба үсийг нь хусч, хөл нүцгэн явуулж, нүцгэнээр хамтдаа тоглож сургах болжээ. 13 наснаас эхлэн бүх хувцасаа тайлж, жилдээ ганц удаа хувцас авах болдог. Тэдний арьс наранд түлэгдсэн эв хавгүй байв. Тэд халуун усанд ордоггүй, жилд ганц хоёр удаа л хирнээсээ сална. Тэд модны мөчрөөр хийсэн дэвсгэр дээр унтах ба энэ дэвсгэрээ Эврот голын эргээс түүсэн модноос нүцгэн гараараа бэлтгэдэг байв. Өвөл “зарааны хөл” хэмээх ургамлаар хийсэн хувцсыг доод хэсгээ халхлах зорилгоор өмсөнө. Энэ ургамлыг дулаацуулах чанартайг нь тооцон дэвсгэртээ мөн адил зулна. Хүүхэд наснаасаа өнгөрөөд жил болсон залуусыг “иренүүд” хэмээн нэрлэх ба 20 настай ирен өөрийн удирдлагад байгаа багачуудыг удирдан бүхнийг бэлтгэнэ. Арай томхон хөвгүүдээр түлээ мод бэлтгүүлж, багачуудаар хүнсний ногоо бэлтгүүлнэ.

Аристотель (МЭӨ 384/3-322/1 он)
Платоны
шавь, Македоны Александрийн хүмүүжүүлэгч, нэрт философч. Аристотелийн
бүтээлүүд тэр үеийн мэдлэгийн бүхий л салбарыг хамарч байв. Төрийн
боловсролын бодлогыг дэмжиж байсан боловч, гэр бүл дэхь хүмүүжлийг
үгүйсгээгүй. Гэр бүлийн ба нийгмийн боловсрол нь ерөнхий ба нэгжийн
харилцан хамаарлаар зохицуулагдана. Түүнийхээр хүн бол нийгмийн ба улс
төрийн амьтан юм. Тэрээр мөнхийн санааны тухай Платоны үзлийг шүүмжилж,
хүүхдийн оюун ухаан төрөх үедээ “цэвэр самбар” мэт байдаг хэмээн үзсэн
байна. Хүмүүжлийн гол зорилт хүүхдэд асар олон салбараас мэдлэгийн гол
үндсийг өгч тэднийг бие даан сэтгэхэд сургах явдал ажээ. Хүмүүжлийн
зорилго залуу үеийнхнийг сайн үйлд сургах явдал мөн. Хүмүүжүүлэгч юуны
өмнө ургамлын (хооллох, үржих), амьтны (мэдрэх, сэрэх), оюун ухааны
(сэтгэх, танин мэдэх) гэсэн янз бүрийн үүрэг бүхий 3 хэсгийг багтаасан
оюун санааг хүүхдэд төлөвшүүлэх ёстой. Санаа бодлын дээрх 3 төрөлд
тохирох хүмүүжлийн 3 төрөл нь бие бялдрын, оюун ухааны, ёс зүйн хүмүүжил
юм. Хүмүүжлийн хүчин зүйл бол гадаад ертөнц, хүнд шингэсэн нөөц
бололцоог хөгжүүлэгч дотоод хүч, нийгэмд хэрэгтэй чиглэлийн зорилготой
хүмүүжүүлэх ажээ. Харин сургалтын үе шат гэвэл бичиж, уншиж, тоолох
чадвар эзэмших, бие бялдрыг төгөлдөржүүлэх, гоо сайхны хөгжил болно.
Боловсрол дахь биеийн хөдөлмөрийг боолын хөдөлмөр хэмээн үгүйсгэж байв.
Түүний сургалтын аргад өдөөх, жишээ үзүүлэх, сэтгэл хангамж үүсгэх
дасгал сургуулилт ордог.
Тэдний олж ирсэн бүхэн хулгайн зүйл байдаг байв. Үүнийгээ янз бүрийн аргаар гүйцэтгэнэ. Баригдсан хөвгүүнийг овсгоогүй хулгайч хэмээн ташуурддаг.
Тэднийг бүр багаас нь сайн, муу зүйлийг ялгаж сургах ба бусад хүнийг үнэлж, цэгнэхэд сургадаг байна. Аливаа хариултад тухайн хариултын шалтгаан, баталгааг товч хэлбэрээр заавал багтаана. Хариулагч анхааралгүй байвал ирен дунд хуруугаараа няслана. Харин энэ үед хүмүүжлийн арга, хэрэгсэл нилээд сулрах ба хөвгүүдийг үсээ ургуулж, зэвсэг зүүж, хувцас өмсөхийг зөвшөөрдөг. Маш хурц ярьж, тулалдаанд шийдэмгий орсон хөвгүүнийг сайшаана. Бусад талаараа тэдгээр хүүхдүүдийн амьдрал төдий л хүнд биш бөгөөд учир нь тэднээс хүмүүжлээс гадуур зүйл нэг их шаарддаггүй. Иймд тэд аливаа аялал, аян дайныг бараг л амралт мэтээр хүлээн авдаг байна.
Төрөөс хөвгүүдийг ингэж хүмүүжүүлэх хүмүүжил 18-20 насанд дуусах ба энэ үед хөвгүүд цэргийн эрдэмд суралцаж, гүн ухааны болон бусад сургуульд суралцаж амжсан байдаг. Спартын хүмүүжлийн аргын хатуу чанга, харгис шинжийг янз бүрээр хүлээн авдаг. Тэдний тэсвэр, тэвчээртэй байдал товч тодорхой ухаан үргэлж магтагддаг боловч, харгис, хэрцгий чанар, цэргийн эрдэмд хэт улайрсанаас оюун ухааны болон уран сайхны хүмүүжлийн тал дээрээ доголдох болсон нь гоо сайхан ба сайн үйлыг хамтад нь хөгжүүлэгч “калогат” үзэл ноёрхсон бусад полис хотуудын зүгээс хурц шүүмжлэлд өртөж байжээ.

1.3. Эллинизмийн үе (МЭӨ 3 - 1 он)
Македоны
Александр нас барсан үеэс (МЭӨ 323 он) эхлэн эртний Грек Римийн эзэнт
улсын мэдэлд орох хүртэлх үеийг эллинизмийн үе хэмээн нэрлэдэг. Энэ
үеийн хүмүүжлийн үндсэн үзэл баримтлал бие даасан, хэнээс ч үл хамаарах,
хүчтэй цэцэн мэргэн бие хүнийг төлөвшүүлэх явдал байв. Энэ үед
сургалтын төрийн байгууллагууд Грект олноор байгуулагдах болжээ. Чөлөөт
иргэдэд зориулагдсан энгийн боловсролыг 7-12 насны хүүхдүүд эзэмшинэ.
Илүү гүнзгий сургалтыг утга зохиол, яруу найргын урлаг судлах хэлний
сургуулиудад олдог байв. Гимнасид хичээл гол төлөв утга зохиол, философ,
хөгжмийн тухай ярилцлага өрнүүлж, газар зүй, математик, илтгэх урлагт
сургаж байв.
Эпикур (МЭӨ 341 - 270 он)
Демокритийн
атомист үзлийг үргэлжлүүлэгч, мэдрэхүйд мэдрэгдсэн зүйлс үнэн бөгөөд
танин мэдэхүй дэхь буруу тайлбарууд алдаанд хүргэдэг хэмээн үздэг
сенсуалист үзлийг үндэслэгчдийн нэг. Сургалтын зорилго нь хүнийг зөвөөр
сэтгэхэд оршино хэмээн үзсэн. Хүн хувь заяаныхаа тоглоом бус харин хувь
заяагаа өөрөө шийдэгч юм. Ингэхэд түүнд болж буй үйл явцын хуулиудын
мэдлэг туслах ба түүний үндсэн дээр тэрээр хийж буй үйлийнхээ зорилгыг
чөлөөтэй сонгож, амьдралаа зөвөөр зохицуулдаг. Зайлшгүй нөхцөлийн
хүрээнд хүн эрх чөлөө, аз жаргалд хүрэх замаа олно. Байгалийн хуульд
захирагдаж, аливаа шаардлага зохистой бол түүнийг биелүүлж, хортой бол
эрс шийдэмгий дарахад хүүхдийг сургах ёстой хэмээн үзжээ. Хүний аз
жаргалын шалгуур бол сэтгэл ханамжийн мэдрэмж бөгөөд сэтгэл ханамж буй
болгох нь сайн үйл юм. Харин зовлон зүдгүүр бий болох нь муу үйл ажээ.
“Сэтгэл баясал бол эцсийн зорилго хэмээн ярихдаа бид мэдрэмжээсээ олж
авсан баясалыг ярьж байгаа бус харин бие бялдрын зовлон, сэтгэлийн
шаналалаас чөлөөлөгдөж буйг ойлгодог” хэмээн тэр өгүүлсэн байна. Аз
жаргал, эрх чөлөөнд танин мэдэхүйгээр дамжин хүрнэ. Түүний сурагчид
сургуульдаа гүн ухаан судалж, түүнээсээ асар их таашаал авч байжээ. Учир
нь түүний сургаал нийгмийн гишүүн болох хүнд хандах шинэ хандлагад
үндэслэж байв.
2. Эртний Рим
2.1. Эртний Рим дэхь сургалт, хүмүүжлийн тогтолцоо
Римийн
төрт ёс тогтнож байсан эхний 2 зуунд боловсролын ямар тогтолцоо оршиж
байсан талаар мэдээ түүхэнд үлдээгүй байна. Сургууль, сургалтын тухай
анхны мэдээ МЭӨ 449 оны үед хамаарах бөгөөд залуу Вергиний өдөр бүр
асрагчаа дагуулан сургуульд явж байсан тухай тэмдэглэгдэн үлджээ.
Камилла хааны үед Италийн жижиг хотуудад баян иргэдийн хүүхдүүд
суралцдаг сургууль ажиллаж байсан байна.
Тухайн үеийн римчүүдийн хүмүүжлийн тухай төсөөллийг өөрийн хүүг Катон хэрхэн хүмүүжүүлж байсан тухай өгүүлсэн Плутархийн зохиолуудаас олж үзэж болно. Катонд мэдлэг боловсролтой боол байсан бөгөөд тэрээр хүүхдүүдийг сургах үүрэгтэй байсан боловч Катон түүнд өөрийн хүүгээ сургах ажиллагааг итгэж өгөөгүй байна. Тэрээр хүүгээ хүмүүжүүлэх ажлыг өөртөө хүлээж, түүнийг бичиг үсэг, эрх зүйд сурган биеийн тамираар хичээллүүлж байжээ. Тэрээр хүүдээ зориулж олон дэвтэр дүүрэн зүйл бичжээ. Гэхдээ өөрийн үлгэр жишээгээр гүнзгий нөлөөлж байв. Тэр жишээнд нь морь унах, зэвсэг хэрэглэх, тэмцэх, гол хэрхэн гатлах, халуу, хүйтнийг хэрхэн тэсвэрлэх зэрэг орж байсан нь жинхэнэ рим хүн болон төлөвшихөд шууд нөлөөлж байв. Хүмүүжлийн ийм практик тогтолцоо тэр үеийн язгууртан римчүүдэд түгээмэл байжээ. Хэрэв тухайн хүүхэд эцэггүй байсан ч хүмүүжүүлж, чиглүүлэх ахмад насны хэн нэгэн заавал олдоно. Хөвгүүд эцгийн бүрэн хяналтан дор өсөж, торнино.

Марк Туллий Цицерон (МЭӨ 106 - 43 он)
Уран
илтгэгч, улс төрийн зүтгэлтэн, гүн ухаанч, сурган хүмүүжүүлэгч. Илтгэх
урлагийн тухай сурах бичиг бичсэн. “Илтгэх урлагийн тухайд” товхимолдоо
сургалтын явцад боловсрогдсон хурц ухаантай бүх талаар боловсорсон гүн
ухаантан-илтгэгчийн төгс дүрийн тухай зураглан үзүүлжээ. Хүмүүжлийн чин
зорилго бол төгс илтгэгч, үгийг урлан бүтээгч, нийгмийн зүтгэлтэнг
төлөвшүүлэх явдал гэж үзсэн. Хүний мөн чанарыг “хүнлэг энэрэнгүй чанар”
гэсэн ойлголтоор тодорхойлсон. Төгс хүн болохын тулд тасралтгүй
боловсрол эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж, нийтийн соёлыг эзэмших ёстой. Төгс
бие хүний шинжид эвсэл, мэдрэмж, эр зориг, дөлгөөн чанар, ухаалаг оюун,
шударга ёс, нөхөрсөг шинж, нийгэмд үйлчлэх хүслийг оруулсан ба хүний
гол дутагдал бол эгоизм гэж үзжээ.
Хүүхдийн цэвэр ариун сэтгэл, гэмгүй занг гутаасан үйлдэл хатуу цээрлэл хүлээж байв. Тухайлбал, хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан Катон өдрийн цагаар олон хүний дэргэд охиныхоо хажууд эхнэрээ үнссэн хэмээн Манлийг сенатаас хөөж байв. Мөн ямар нэг баяр ёслолын арга хэмжээний төгсгөлд агуу их хүмүүсийг магтсан дууг нийтээрээ дуулдаг ба үүнд хүүхдүүд олноор оролцоно. Энэ нь эрүүл чийрэг биетэй, хатуу чанд зантай, сахилга баттай, хуулийг сохроор дагаж мөрддөг болгон хүмүүжүүлэх нэг арга байжээ. Ийм иргэдтэй байсан Рим асар хүчирхэгжиж, хүнд бэрх цагт ч римчүүд зовлонг нэр төртэйгээр даван гарч чаджээ. Тухайлбал Пунийн хоёрдугаар дайн римчүүдэд асар их гай, зовлон авчирсан боловч, энэ нь римчүүдийн сэтгэлийн хатыг улам бүр чангалж өгсөн байна.
Гэхдээ хүмүүжлийн ийм тогтолцоо бас өөрийн гэх сул талыг ч харуулжээ. Практик сонирхол амьдралын цорын ганц чиглүүлэгч дүрэм болсоноор оюун санааны сэтгэл ханамжийн нарийн мэдрэмж тогтоох хүний нинжин сэтгэлийн төлөвшилтөд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Үүний үр дүнд Римийн ном зохиолд гардагчлан дахин үйлчлэх аргагүй болтолоо хөгширсөн боолоо зарахаар шийдсэн Катон, юу ч бодолгүйгээр урлагийн үнэт бүтээлүүдийг Коринфэд шатааж буй Муммийн дүр жинхэнэ рим хүний шинж болон тогтсон байна. Гэсэн хэдий ч ийм хатуу чанга сэтгэлийн үр хөврөлийн оронд оюун ухааныг дээдэлсэн грекийн хүмүүжлийн нөлөө түрэн орж иржээ.

Рим
дэхь сургуулиудыг schola бус харин ludus хэмээн нэрлэдэг байсан ба ийм
маягийн сургууль нээх нь маш энгийн үзэгдэл байв. Хүссэн хүн бүр багш
болж гар урчуудын нэг адил гудамжны нэг өнцөгт лангуу тавиад л болно.
Энэ тал дээр төр ямар нэг нөлөө огт үзүүлэхгүй. Хүүгийн эцэг хэнд итгэж
сургах вэ гэдгийг өөрөө шийднэ. Ийм бага сургуулиудад уншиж, бичиж,
тоолж сургадаг байв.
Бага сургуулийн багш ширээ сандалтай байхад л хичээлээ явуулах бололцоотой. Нийгмийн доод анийнхан, боолоос чөлөөлөгдөгсдийн хүүхдүүд Ludi magister хэмээх задгай талбайд хичээллэнэ. Гэр бүлийн хүрээнд litteratus буюу paedagogus хэмээн нэрлэгдэх боол багшилна. Хэлний хичээлд сурагчид хэмнэлтэйгээр хэлэх ёстой хуулийн ишлэлүүдийг цээжээр уншина. Бүр Цицерон хүүхэд ахуй насандаа Арван хоёр хүснэгт хэмээх хуулиас цээжээр уншдаг байв.
Бичиг үсэг римчүүдийн дунд ихэд дэлгэрчээ. Хүүхдийг үе шаттайгаар уншиж сургадаг байв. Хүүхэд эхлээд үсгээ цээжилнэ. Дараа нь түүнийгээ үеэр нийлүүлж сураад бүхэл үг уншиж сурдаг. Эцэст нь өгүүлбэр уншиж сурдаг байна. Бичиж сурахын тулд самбар хэрэглэнэ. Үүнийг хүүхэд гэртээ бэлтгэн авчирдаг байна. Бичиж сургахын тулд хүүхдийн гарыг удирдан бичих буюу эсвэл багшийг яг дууриаж бичиж сургана. Дараа нь хүүхдийг үг, өгүүлбэрийг хуулж бичихэд сургадаг байна. Тоолоход бол нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэх жишээгээр чанга дуугаар сургана. Дараа нь хуруугаар, савх модоор үйлдэл хийж сургаад эцэст нь самбар дээр бичүүлж сургадаг. Бага сургуулийн сургалтын ерөнхий дүр төрх эртний Римд иймэрхүү янзаар явагдаж байв.

Дунд
боловсролын сургалт грамматик хэмээн нэрлэгдэх сургуульд явагдана.
Долоон настайдаа бага сургуульд орсон хүүхэд 12-13 насандаа грамматикт
шилжин ордог. Грамматикын хичээлийн байр бага сургууль буюу ludus-аа
бодвол илүү тансаг байсан байна.
Дунд сургалтын хичээлийн байранд багшийн суух сандал ихээхэн онцлогтой. Сathedra буюу багшийн суух түшлэгтэй сандал өндөр тавцан дээр байрладаг нь ангийг бүхэлд нь харах бололцоог багшид өгдөг. Түүний дэргэд туслах нь суух ба түүний суух сандал буюу sella түшлэггүй бөгөөд шалан дээр байрлана.

Луций Анией Сенека (МЭӨ 4 - МЭ 65 он. )
Философч,
илтгэгч. Түүнийхээр хүмүүжлийн гол зорилго нь ёс суртахууны
төгөлдөржилт ажээ. Байгаль болон өөрийгөө эзэмшинэ гэдэг нь хүний ёс
суртахууны төгөлдөржилтийн үндсэн хэрэгсэл болох гүн ухааныг судлах
явдал юм. Өөрийн ном бүтээлдээ хүний ёс суртахууны төгөлдөржилтийн
хөтөлбөрийг боловсруулсан байна. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга нь
хүнийг өөрийгөө хөдөлгөх болон бурханлаг чин хүсэлд хөтлөх явдал юм.
Харин үндсэн хэрэгсэл нь наминчилсан, сурталчилсан харилцан яриа ажээ.
Хүмүүжлийн үйл явцыг тодорхойлогч үндсэн ойлголт бол хэм хэмжээ мөн.
Учир нь багш тогтсон хэм хэмжээнээс гажих ёсгүй ба өөрийн байр
байдлаараа түүнийг тогтоох ёстой. Хүний мэдлэгийн дэвшлийн хязгааргүй
боломжийн тухай үзлийг илэрхийлсэнээрээ боловсрол дахь эмпирик чиглэлийн
суурийг тавьсан.
Багш ихэвчлэн суугаагаараа ярих бөгөөд онцгой тохиолдолд босож зогсоод ярих ёстой. Сурагчид мөн адил сууж хичээллэнэ. Тэд хичээл хариулах буюу ярихдаа л босно. Тэд түшлэггүй вандан сандал дээр сууж, зарим үед хөлөө жижиг сандал дээр тавина. Харин ширээ байдаггүй байв. Тэд өвдөг дээрээ самбараа тавиад бичнэ. Хананд домог болон сонгодог яруу найргийн үйл явдлаас сэдэвлэсэн зургийг гантиг болон гипсэн дээр зураад өлгөсөн байдаг. Тухайлбал Августыг сурч байх үед Суллийн үеийн Илиадийн домгоос сэдэвлэсэн гантиг зураг бидний үе хүртэл хадгалагдсан байдаг. Мөн Одиисейг дүрсэлсэн зураг ч хадгалагдсан байна.
Сурагчийн хэрэгсэл хүртэл онцлогтой байсан байна. Түүний дотор номоо хийх зориулалттай модон цилиндр хайрцаг их үүрэгтэй. Энэ номнууд нь гар бичмэл бөгөөд гарчгийг тусгай хуудсан дээр бичиж, бусдыг өөр хуудсан дээр бичсэн байдаг. Ийм ном эхэндээ цөөн байсан бөгөөд ганц нэг номыг сурагчдад хэлж бичүүлдэг байв. Иймэрхүү хэд хэдэн ном бидний үед хадгалагдан үлджээ.

Сурагчид
аливаа зүйлийг самбар дээр бичнэ. Тэр самбар нь хоёр буюу гурван давхар
нимгэн хавтас бөгөөд дотор нь лааны тос нимгэхэн түрхсэн байдаг.
Үзэгний оронд савх хэрэглэх ба нэг үзүүр нь бичсээр байгаад маш шовх
болсон байхад нөгөө үзүүр нь бичсэн зүйлээ арилгасаар байгаад мохоо
хэлбэртэй болсон байдаг байна. Тэр үзгээ саванд хийж бүснээсээ зүүж
явдаг. Ингэх нь зарим талаараа хутга зүүсэн мэт харагдах ба онцгой
тохиолдолд хутганы оронд ч хэрэглэдэг байв. Ийм зэвсэг хүүхдийн гарт
байх нь аюултай байсан учир түүнийг сүүлдээ жирийн ясаар зарим
тохиолдолд зааны ясаар хийх болов. Үүнээс гадна римчүүд янз бүрийн
папирус болон арьсан цаасыг хэрэглэж байсаны зэрэгцээ бэхийг өргөнөөр
хэрэглэж байв. Бичгийн хүмүүс бэхийн саваа бүсэндээ зүүж явах нь элбэг.
Сэрэнгээ өөрийн calamus буюу бидний мэдэх өдөн үзэгтэй адил хулсан үзгээ
шүүрч авдаг тухайгаа Гораций өөрийн зохиолд тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү самбар дээр хичээнгүйлэн бичих, хулсаар папирус болон арьсан цаасан дээр бичих гэсэн бичлэгийн хоёр хэлбэр оршиж байв. Сургуульд голчлон самбар дээр бичих ба түүхч Квинтилиан “бичсэн зүйлээ арилгахад амар байдаг тул самбар дээр бичих нь илүү ашигтай” хэмээн тэмдэглэсэн байна. Тэрээр залуу хүмүүст нүд чинь өвдөөгүй л бол арьсан дээр бичихээс аль болох зайлсхий гэж захиж байжээ. Сургууль дахь сургалтын тухай дурьдсан сурвалж бичгүүдэд зөвхөн самбарын тухай өгүүлсэн байдаг боловч хүүхдүүд бичлэгийн хоёр хэлбэрт хоёуланд нь суралцаж байв.
Сурагч маш эрт босох ёстой. Тахиа дуугараас өмнө бүх Рим унтаж байхад хүүхдүүд л хичээлдээ гүйлддэг байв гэж сурвалж бичигт тэмдэглэн үлдсэн байдаг. Цүнхийг нь боол барьж явах ба язгууртан гаралтай хүүхдийн цүнхийг capsarius хэмээх тусгай боол барьж явна. Сургуульдаа ирсэн хойно багштайгаа заавал мэндэлж, суудалдаа суунгуут хичээл эхэлнэ. Хичээл хэдэн цаг үргэлжилдэг байсан нь тодорхой бус боловч, сурагч өдрийн хоолондоо гэртээ ирээд буцаж сургуульдаа явдаг хэмээн тэмдэглэсэн байдаг. Иймд өглөө, оройн хичээл 6 цаг үргэлжилдэг байсан бололтой. Хичээл ихэвчлэн ангид багшийн нүдэн дээр явагдана. Гол хичээл унших, яруу найргийг тайлбарлах, грек ба латин хэлээр бичих, цээжлэх явдал байв. Crammaticus-т эхэндээ үргэлж латинаар ордог байсан ба грекийн утга зохиолтой орчуулан танилцаж байв. Тухайлбал Гомерийн зохиолуудтай Ливий Андроникын орчуулгаар, грекийн эмгэнэлт ба инээдэмт зохиолуудтай Плавт, Теренцийн орчуулгаар танилцаж байжээ. Харин Римд грек хэлийг ихээр хэрэглэх болсоноос үүдэн дээрх зохиолуудыг эх хэлээр нь судлах болов. Римийн эзэнт гүрний үед сургуулиудад хэл, утга зохиол бүрээр дагнасан багш нар багшлах болжээ. Тэд Гомер, Гесиод, Менандр, Эзоп нарыг грекээр уншиж, Ливий Андроник, Энний, Нэвий, Пакувий, Акций, Афраний, Цецилий, Плавт, Теренцийг латинаар уншина.
Түүхийн хичээлийг Тит Ливий, Саллюсти, Вергилий, Гораций, Овидий, Лукана, Стаций нарын номоор үзнэ. Грек хэлийг ихэвчлэн латин хэлнээс өмнө сурдаг болсон байна. Сурагч аль болох ихээр бичихийг хичээх ба бичсэнээ эргэж уншиж, давтана. Гэхдээ түүний үүрэг тийм ч идэвхигүй байгаагүй. Түүний заавал биелүүлэх ёстой даалгаварт анги дахь бичгийн ажил, шүлгийг яруу найраг болгох, яруу найргийн хэсгийг янзлах, домог ба яруу найргийн сэдвээр жижиг өгүүллэг бичих зэрэг багтдаг. Харин орчуулга грамматикын сургалтын төлөвлөгөөнд ордоггүй байв. Нэг ангийн сурагчид нас, авьяасаараа дотроо хэд хэдэн бүлэгт хуваагдана. Энэ бүлгийн ахлагчаар хамгийн сайн сурагч сонгогдоно. Тухайлбал Веррий Флакк гэдэг багш хамгийн сайнаар шалгарсан сурагчдаа номоо бэлэглэдэг байсан нь өнөөгийн сурагчийн урамшууллын эх гэлтэй.
Эртний Римийн сурган хүмүүжүүлэгч-зохиолчид Гесиод, Тит Ливий, Вергилий
Сургуулийн амралт 6 сараас 10 сар хүртэл үргэлжилнэ. Сургууль эхэлсэнээс хойш 2 сарын дараа Сатурналийн баярын үеэр болон өнөөгийн улаан өндөгний баяраар амардаг байв. Мөн бүх урлагийг ивээн тэтгэгч Минервийн өдрүүдээр амарна. 9 хоноод 1 өдөр амрах ба эцэст нь шашны баяраар мөн амардаг байв. Сүүлд хийсэн тооцоогоор МЭӨ I зуунд жилд 62 өдөр амарч байжээ. Гэхдээ тэр үед энэ өдрүүд яг ч амралтын өдөр биш байв. Ихэвчлэн баяр таардаг тул олноор нийлж баясах, тоглох нь цөөнгүй.

2.4. Дээд боловсрол
Грамматика
сургууль төгссөний дараа хөвгүүд 16 орчим насандаа ритор хэмээх дээд
шатны сургуульд шилжин суралцдаг. Энэхүү ритор сургуулийн зорилго нь
сурагч багачуудыг улс төр болон хууль, эрх зүйн илтгэх урлагийн практик
үйл ажиллагаанд бэлтгэхэд чиглэгдэж байв. Үүнээс улбаалаад тэдний
хэрэглэж буй зохиол бүтээлүүд ямар нэг ерөнхий үзэл баримтлалыг
хөгжүүлэхэд чиглэгддэгүй байв. Тэднийг гол төлөв тодорхой гэмт хэрэг,
муу үйлийн эсрэг ялын төлөвлөгөө маягийн юм зохиож чанга дуугаар уншихад
сургана. Тэд зарим үед хэн нэгэн нэрт хүн болон баатар тэр ч бүү хэл
ямар нэг бурханы нэрийн өмнөөс үг зохион хэрэглэдэг байв. Тухайлбал,
өөрийн тэргийг Фаэтонд өглөө хэмээн нарыг зүхэж буй Юпитерийн үг, төрсөн
хүүхдүүдээ золигт гаргасан Медейн хэлсэн үг, үр хүүхдийнхээ хойноос
гашуудаж буй Ниоба, Агамемноны эсрэг хурц ширүүн тэмцэж буй Ахилл
зэргийг дууриасан бичлэгүүд сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг.
Ритор сургуулийн сурагч
Зарим
үед сурагчдад илүү өргөн хүрээний тухайлбал, лакедомын Венера бурхан
яагаад зэвсэг хэрэглэдэггүй вэ? гэх зэрэг ухаан сорьсон зохион бичлэг
хийлгэнэ. Гэхдээ риторын сурагчид зөвхөн зохион бичлэгээр
хязгаарлагдахгүй. Тэд найз нөхөд, багш нарынхаа өмнө болон албаны
хүмүүсийн өмнө өөрийн зохион бичлэгээ цээжээр уншиж гар, хөлөө хэрхэн
хөдөлгөх, дуу хоолойгоо хэрхэн тохируулах зэргээр зөвлөлгөө авдаг байв.
Сайн илтгэсэн хүүхэд зохих урамшил хүртэх бөгөөд зарим үед илтгэгчийг
ирээдүйн Цицерон хэмээн магтах үе ч тохиолдоно.
Ритор сургуулийнханд грамматик сургуультай адил хичээл заах өөрийн гэх мэргэшсэн төрлүүд байв. Грек ба латин хэлээр мэргэшсэн багш нар байсан нь зарим талаар зөрчилд ч хүргэх болов. Хүмүүжлийн хуучин тогтолцооны талынхан грек хэлээр хичээл орохыг дэмжиж байсан боловч, римчүүд өөрсдийн нэр нөлөө, хэл соёл улам бүр хөгжиж байгааг мэдэрсэнээс латин хэлийг илүү өндөрт тавих болсон байна. Энэ зөрчлийг шийдэх үүднээс МЭӨ 92 онд rhetores latini хэмээх латин илтгэх урлагийг хорих хууль гарсан боловч, практик амьдрал дээр илтгэх урлаг маш хүчтэй дэлгэрснээс түүнийг ямар ч хуулиар хориглох аргагүй болсон байна. Залуучууд илтгэх урлагийг эзэмшихийн зэрэгцээ тодорхой шинжлэх ухааны салбаруудыг ч судлах болов. Байгалийн болон математикийн шинжлэх ухаанууд өөрийн нарийн, ухаан шаардсан шинжээрээ римчүүдийн практик оюун ухаанд ихэд нийцэж байв. Гэсэн хэдий ч эдгээр шинжлэх ухааныг судлах нь нилээд доод түвшинд байсан бололтой. Цицероний тэмдэглэсэнээр геометрийг гэхэд л хэмжих урлагтай адилтган, геометрийн шинжлэх ухаан гэхээсээ газар хэмжих ухаан мэтээр тайлбарлаж байжээ. Августын төр барьж байх үед геометр үздэг тусгай сургуулиуд байсан боловч, тэдгээр нь дээрхийн адил геометрт хандаж байв. Мөн одон орны шинжлэх ухаан жирийн амьдралын хүрээнд эргэлдэж, яруу найрагчид бүтээлдээ дурьдсан хэмжээнд л ойлгогдож байв.

Яруу найргийн хичээл орж буй багш
Харин
урлагийн төрлийн хичээлүүд римийн нийгэмд грекүүдийн нөлөөгөөр гүн
шингэсэн боловч, гоо сайхны энэхүү хөгжил удаан явагдаж, ямар нэг онцгой
үр дүнд хүргээгүй байна. Хэдийгээр Фабий Пиктор зэрэг язгууртан
гаралтай нэрт уран барималчид байсан боловч ерөнхийдөө уран барималч,
зураачдыг жирийн гар урчуудын хэмжээнд авч үзэж байв. Язгууртан Мессала
өөрийн хүүг уран зурагт сургасан нь хүү нь хэлгүй байсан бөгөөд уран
зураг сонирхсоноор цаг нөхцөөх аргад сургаж буй хэрэг байсныг түүхэнд
тэмдэглэжээ. Дуу бүжгийг болохоор шашны сүлд дуу, шашны зан үйлийн
салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж байв.
Залуу хүн сургуулиа төгсөн эр хүний хувцас хэрэглэх болсон үед эцэг нь хүүгээ гол төлөв харийн оронд боловсролоо дээшлүүл хэмээн явуулдаг. Ихэвчлэн Афин, Родос, Митилен, Пергам, Александр уруу явах ба тэнд нэрт багш нар хичээл ордог байжээ. Харин зарим залуучууд ритор сургуулиа төгссөний дараа нийгмийн амьдралд оролцоно. Үлдсэн хэсэг нь өөрийн аж ахуйдаа буцаж ирнэ.
Римийн эзэнт гүрний түүхийн төгсгөл хүртэл дээр дурьдсан сургалтын хөтөлбөр хэрэгжиж байсныг түүхэнд тэмдэглэсэн боловч, цаг хугацааны эрхээр төрөөс зарим талаар энэ үйл ажиллагаанд оролцох болжээ. Эзэн хаад зарим үед боловсролд анхаарал хандуулах ч болов. Август төр барьж байх үедээ ордондоо сургууль байгуулж, багш нарыг урамшуулж байв. Тиберий хаан багш нарын давхаргыг хөхүүлэн дэмжиж, жирийн багшийг сенатын гишүүн болгож байв. Траян хаан гэхэд өвөрмөц байгууллагын тусламжтайгаар 500 итали хүүхдэд боловсрол олгосон байна. Харин Адриан хаан энэ санаачлагыг Италийн бүх мужуудад дэлгэрүүлж, олон сургууль байгуулан багш нарыг төрөөс цалинжуулж байжээ. Тэрээр Атена хэмээн нэрлэгдэх томоохон сургууль байгуулж, тэнд нь грек, латин илтгэгчид өөрийн үзэл бодлыг тайлбарлаж байв. Антонии хааны үед илтгэгч, гүн ухаантан, багш, эмч нар янз бүрийн татварын дарамтаас чөлөөлөгдөж, хот бүрт хүн амаас нь хамаарсан тоог гаргасан байна. Тухайлбал, хамгийн бага хотуудад 5 эмч, 3 илтгэгч, 3 багш татвараас чөлөөлөгдөнө гэх мэт. Сургууль ажиллуулах хөрөнгийг ихэвчлэн хотууд гаргах ба эзэн хаадууд энд хандив оруулах нь элбэг.

Трир хот дахь ритор сургуулийн хичээлийн байр
176
онд Марк Аврелий Афин хотноо философийн 4 тэнхим, тод хэллэгийн 2
тэнхим, софистик философийн нэг тэнхим, практик ажлын нэг тэнхим
ажиллуулахад ихээхэн хөрөнгө зарцуулж байв. Мөн Александр Север хаан
грамматик, илтгэх урлаг, анагаах ухаан, математик, механикийн сургууль
байгуулсан ба эх, эцэг нь төлбөр төлөх чадваргүй ядуу айлын хүүхэд нэг
жил үнэгүй сурах эрхээр хангагдаж байжээ. Ийнхүү төрөөс ард түмний
боловсролын хэрэгт оролцох нь ил тод болсон байна. Юлиан хааны гаргасан
нэг хуульд нийтийн боловсролын газарт багш томилох асуудал эзэн хааны
мэдэлд байна гэж заагаад хааны нэрийн өмнөөс хот болгоны захиргаа энэ
ажлыг гүйцэтгэхээр заасан байдаг. Ингэснээр Марсель, Бордо, Отен, Трир
зэрэг хотууд боловсрол, гэгээрлийн нэрд гарсан төвүүд болон хувирсан
байна. Энэ үед төр барьж байсан Грациан, Феодосий нар багш нарын
цалингийн хэмжээ, сургуульд байх тэнхимийн тоог тогтоож байв. 370 онд I
Валентиний гаргасан хуульд римийн сурагчдад тавих хяналтын тухай асуудал
оржээ. Энэ хуулиар залуу хүн бүр түүний төрсөн газрын магистрын бичиж
баталгаажуулсан гэрчилгээтэй байна. Энэ гэрчилгээнд түүний төрсөн он,
нас, олж авсан боловсрол бичигдэхээс гадна тэрээр өөрийн биеэр орон
нутгийн удирдлага дээр ирж ямар ажил хийх, хаана амьдрахаа мэдэгдэх
үүрэг заагджээ. Үүнийг нь орон нутгийн захиргаа шалгаж мэдээд хэрэв тэр
хүн өмнө нь дутагдал гаргаж байсан бол орон нутагт нь буцаах хүртэл арга
хэмжээ авч байв. Залуус 20 нас хүртлээ нийслэлд амьдрах ба 20 хүрэнгүүт
нийслэлийг орхиж явна. Римчүүд эмэгтэйчүүдийн хүмүүжил боловсролд их
анхаарч байв. Эмэгтэйчүүд утга зохиол, бичиг үсэг, илтгэх урлагтай
заавал танилцаж, дуулж, бүжиглэж сурахаас гадна зарим нэг нь газар зүй,
геометр, математик болон анагаах ухаанаар ч хичээллэж байв. Иймд эрдэм
эзэмшсэн залуу рим хүүхнийг “puella docta” буюу ухаант доктор хэмээн
нэрлэх ч тохиолдол байв.
Сургууль төгссөний дараах болон сургуульд сурч байх үеийн Рим залуу
2.5. Римийн сургуулиуд дахь багш, сурагчийн харилцаа
Римийн сургуулиудад багш сурагчийн харилцаа ямар байсан тухай баримтыг нэрт түүхч-сурган хүмүүжүүлэгч Квинтилиан “Илтгэгчийн хүмүүжлийн тухай” номондоо тодорхой бичиж үлдээсэн байна.
Марк Фабий Квинтилиан (42 г. - ок. 118 г. )
“Илтгэгчийн
хүмүүжлийн тухай” хэмээх 12 боть номондоо тухайн үеийн грек-римийн гүн
ухаан, сурган хүмүүжүүлэх ном бүтээлийг нэгтгэн дүгнэж, мөн илтгэх
урлагийн сургуулийн багш болох өөрийн туршлагаа ч оруулжээ. Энэхүү ажил
сургуулийн практик үйл ажиллагаатай нягт холбоотой ажил болсон юм.
Тэрээр хүмүүжлийн үүрэг, хүүхдийн хүч, авьяаст итгэх итгэлийг өндөр
үнэлж, сурагчийн мөн чанарт ихээхэн анхаарч байв. Хүмүүжил, сургалтын
зорилго нь нийгмийн зүтгэлтнийг бэлтгэхэд оршино. Тэрээр багшид тавигдах
шаардлагад боловсрол эзэмшсэн түвшин, хүүхдийг хайрлах хайр, тэдэнд
болгоомжтой, анхааралтай хандах хандлага, хүүхдийг судлах, биеэ барих
чадвар, шагнал, шийтгэлд ухаалаг хандах зэргийг оруулж үзжээ. Багш
аливаа тодорхойлолтод догматик бус харин чөлөөтэй, бүтээлч хандахыг
уриалж байв. Хүүхдийн хэл ярианы хөгжил, зөв дуудлагад ихээхэн анхаарч
байсан. Үүний тулд хүүхдэд зөв үлгэр үзүүлэх асрагч олж, хөгжим, яруу
найрагт багаас нь сургах ажээ. Түүний бүтээлүүд сэргэн мандлын үеийн
сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд томоохон нөлөө үзүүлсэн юм.
“…Багш юуны өмнө сурагчдаа эцэг шиг нь хандаж сурах хэрэгтэй, тэрээр юуны өмнө өөрийгөө үр хүүхдээ итгэн үлдээсэн газар хэмээн харж сурах хэрэгтэй, багш өөртөө болон бусдад байгаа нүглийг үл тэвчигч байх ёстой; түүний хатуу чанга арга барилд хар муу санаа байх ёсгүй, төлөв даруу зан нь хайнга байдалд хүрэхээс болгоомжилно, хар муу санаа үзэн ядалтад хүргэдэг бол төлөв даруу зан хайнга байдалд хүргэдэг. Багш сайн ба үнэнч чанарын тухай байнга ярих ёстой. Учир нь итгүүлэх тусам шийтгэл багасдаг, ямар ч тохиолдолд уур уцаараа барих ба засаж болох зүйлийг харахгүй өнгөрч болохгүй. Хичээл заахдаа энгийн, хөдөлмөрч, идэвхитэй бай. Багш асуултад идэвхитэй хариулах ба юм асуудаггүй сурагчаас өөрөө сайн асуу. Өөрийн шавь нарын хийсэн үйлийг сайшаахдаа хэтрүүлж, дутуудуулж болохгүй. Хэтрүүлбэл шавиа хийсэн зүйлдээ сонирхол буурахад хүргэдэг бол дутагдуулбал онгироо занд хүргэнэ. Шавийнхаа алдааг засахдаа багш хатуу чанга зэмлэл, хараалаас зайлсхий. Учир нь өөрийг нь үзэн ядсан байдлаар хараавал олонхи сурагч сурах сонирхолгүй болдог. Харин өдөр бүр шавийнхаа сэтгэлд шингэсэн зүйл ярих хэрэгтэй. Номонд сайн үйлийн талаар их бичдэг боловч, амьд үг ялангуяа багшийн үг шиг хүчтэй жишээ байхгүй. Бид хайрладаг зүйлдээ хүрэхийн тулд хэрхэн тэмүүлдэгийг үгээр хэлэхийн аргагүй. Зөвшөөрсөнөө илэрхийлэхийн тулд сурагч суудлаасаа босон харайж болохгүй. Залуус өөрийн сэтгэлийн хөдлөлөө даруухан илэрхийлэх ёстой. Ингэснээр шавь зөвхөн багшийн санал бодлоос хамааралтай болж, багшийн зөвшөөрсөн хариултыг л сайн боллоо гэж үзэх болно.
Сонсож байгаа, ярьж байгаа сурагч багшийн нүд үрүү эгцлэн харах ёстой. Ингэснээр багш шавиа магтах уу, зэмлэх үү гэдгээ шийдэх боломжтой болно. Ингэснээр нэг хэсэг нь сайн бичиж сурах ба нөгөөдүүл нь түүнийг үнэлж сурна. Ингэх нь сурагчдад бахархал төрүүлдэг. Багш хүртэл өөрөө аливааг анхааралтай сонсож, биеэ барих ёстой. Багш сурагчдаа бус харин сурагч багшдаа таалагдахын тулд хичээх ёстой. Харин хэлсэн бүрийг нь магтаад байх нь одоо их хортой болоод байна. Ингэх нь зохимжгүй бөгөөд хэт хиймэл санагдана...” хэмээн бичжээ.

2.6. Римийн сургуулиуд дахь шийтгэлийн хэлбэрүүд
Даруу
зан багш нарын дунд ягштал хэвшсэн зүйл бас биш байв. Тэд хүн юм хойно
биеэ барилгүй уурлаж, хатуу чанга үг хэлэх нь элбэг. Уур уцаар хичээл
бүр дээр давтагддаг байв. Цицероний ихэд хүндэтгэдэг байсан эрдэм оюунт
Денис гэдэг багш сурагчидтайгаа эелдэг харьцдаг боловч, өөрийн хүү, дүү
нартайгаа хичээллэхдээ жинхэнэ уур уцаарыг гаргадаг байсан хэмээн
тэмдэглэгджээ. Мэдээж хэрэг эх, эцэг даруу, төлөв багш нарт дуртай
боловч, хатуу чанга шаардлагатай багш римийн нийгэмд ихэд эрэлт,
хэрэгцээтэй байв. Үүний зэрэгцээ багшийн уур уцаар өөрийн гэх учир
шалтгаантай байдаг. Тэр биеэ барилгүй уурласан бол өөрийн ажилдаа үнэн
зүрхнээсээ хандаж байна гэсэн үг юм. Цицерон “багш сайн, авьяаслаг байх
тусам хичээл дээрээ уур уцаар ихтэй байдаг. Тэрээр өөрийн амар, хялбар
ойлгосон зүйлийг шавь нь ойлгож өгөхгүй байхад уур нь хүрэх нь
гарцаагүй” хэмээн тэмдэглэсэн.
Харин багшийн уур зөвхөн үгээр илэрдэггүй байв. Үг хэл нь бодит ажилд шилжих нь амархан. Эртний Римийн түүхч том Плинигийн тэмдэглэсэнээр ой тогтоолт чихний доод талд байрлах ба багш юм ойлгохгүй байгаа шавийнхаа чихний дор цохих нь элбэг байв. Тэдний мэдэлд сурган хүмүүжүүлэх өөр ширүүн арга байсныг ч тэмдэглэх хэрэгтэй. Багшийн хэрэглэх дуртай нэг “зэвсэг” нь ферула хэмээх шугам байжээ. Римчүүдийн ойлголтоор шугам ба сургууль хоёр салшгүй ойлголт юм. Яруу найрагч Ювенал энэ ойлголтыг зохиол бүтээлдээ хүртэл хэрэглэж, “Шугам барьсан багшаасаа эмээсэн Ахиллес нутгийнхаа уулан дээр гараад дууг улам чанга дуулав” хэмээн шүлэглэжээ. Ферула нь заагуур модны үүрэг гүйцэтгэх ба идэвхигүй байдал гаргасан сурагч уруу шууд чиглэнэ. Гэм хийсэн сурагч алгаа тэнийлгэн шугамаар гар дээрээ цохиулдаг байв.
Бүр хүнд дутагдал гаргасан сурагчид суран бүсний амт үзүүлнэ. Мэдээж төмөр саваа хэрэглэхийг хориглож байв. Геркуланумын сургуульд дутагдал гаргасан сурагчийг хэрхэн ташуурдаж байгаа зураг хадгалагдан үлджээ. Дутагдал гаргагчийн мөрнөөс хэн нэг нь барьж нөгөө нь хөлнөөс нь барьсан байдаг. Бусад нь тэднийг дуугүй хараад зогсож байна. Ташуур барьсан багш хажууд нь залхаахаар зогсож байна. Зодуулсан сурагч өвдсөндөө хашгирч байгаа нь тод харагддаг. Зарим үед багш сурагчийнхаа хөлнөөс нэг гараараа толгойг нь уруу харуулан бариад нөгөө гараараа зодож буй зураг ч байдаг.
Ер нь Римийн сургуулиуд хатуу чанга, хагас цэргийн зохион байгуулалттай байв. Зарим үед үүнийг эсэргүүцсэн дуу хоолой гарч байсан боловч, сургалтын ийм уламжлалт арга амь бөхтэй оршсоор байжээ. Энэ аргыг бага сургууль төдийгүй бидний өнөөгийн ойлголтоорх дунд сургуульд ч хэрэглэж байв. Ювенал илтгэх урлагийн тухай ном бүтээлээ туурвиж байх үедээ ч ферулагийн дор гараа тавьж өгч байснаа дурссан байдаг. Алдарт Орбилий багш яруу найрагч Горацийтай хэрхэн хатуу чанга харьцаж байсныг тэрээр тэмдэглэсэн байдаг. Римийн эзэнт гүрний төгсгөл үед төр барьж байсан Ариун Августин хаан грек хэл сургахын тулд хэрхэн зодуур амссанаа дурсдаг байжээ.
Ийнхүү ташуурын хүмүүжил римийн эзэнт гүрний туршид сургуулиудад тогтсон хэвшил мэт үйлчилсээр байв. Римийн нийгмийн давхаргынхан ч үүнд янз бүрээр хандаж байсан юм.

Римийн сургуулийн жирийн нэг өдрийн дүр төрхийг тэр үеийнзураач ингэж дүрсэлжээ.
3. Эртний Египет
Одоогоос
5000 орчим жилийн тэртээд өнөөгийн Египетийн нутаг дэвсгэр дээр манай
гаригийн хамгийн ууган соёл иргэншлийн нэг үүсэн бий болжээ. Энэхүү
түүхэн баримт бий болохоос өмнө бие даасан улс төрийн жижиг
байгууламжуудын ноёрхолоо тогтоох зорилготой бидэнд үл мэдэгдэх тэмцэл
олон зуун жил үргэлжилсэн үргэлжилсэн байна. Энэ тэмцэл ойролцоогоор МЭӨ
IY-III зуунд төгсгөл болж, 40 орчим жижиг улсууд нэгдэн Дээд Египетийн
хаант улс, Доод Египетийн хаант улс гэсэн хоёр том төрт улс
байгуулагджээ. Эцсийн дүндээ Дээд Египет нь Доод Египетээ өөртөө нэгтгэн
нийт Египет даяараа нэг хаан буюу фараоны захиргаанд оржээ. Нэгдсэн
Египетийн түүх нь 3000 орчим жилийг хамарсан маш урт хугацааг эзэлдэг.
Шинжлэх ухаанд тогтсон үечлэл ёсоор Египетийн түүхийг Эртний хаант үе,
анхны шилжилт, Дундад хаант үе, хоёрдахь шилжилт, Шинэ хаант үе, сүүл үе
хэмээн ангилдаг. МЭӨ 332 онд Египет Македоны Александрийн захиргаанд
орж, МЭӨ 30 онд Ромын эзэнт гүрний нэг муж болсон байна. Ингэснээр үе
залгамжилсан шинж Египетийн түүхийн үечлэлд төдийгүй мөн түүний соёлын
түүхэд үргэлжилсэн байна.
Эртний Египетчүүдийн сургууль, боловсролын тухай анхны мэдээ бүр МЭӨ III зуунд хамаардаг. Тэндэхийн боловсролын тогтолцоо анхандаа хүүхэд, залуучуудыг томчуудын ертөнцөд хөтлөн оруулахад чиглэгдэж байв. Олон мянга жилийн туршид Нил мөрний хөндийд бие хүний тодорхой сэтгэл зүйн хэв маяг төлөвшин тогтжээ. Эртний Египетчүүдийн төгс хүний ойлголт дуу цөөнтэй, хувь заяаны зовлон зүдгүүр, цохиолтод тэвчээртэй бие хүн байв. Ийм хүсэл мөрөөдлийн логикын хүрээнд сургалт, хүмүүжил хэрэгжиж байжээ. Эртний Египетэд гэр бүлийн хүмүүжил ба сургалт нь гэр бүлд харилцан тэгш эрхтэй байсан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн харилцан хамаарлыг тусгадаг. Иймд охид, хөвгүүдийг сургахад адилхан анхаардаг байв. Зөвхөн нийгмийн дээд давхаргынхан мэдлэг эзэмших бололцоотой ба эртний түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр “бүхнийг нэг зүйлд зангидах” хэмээн тодорхойлж байжээ. Иймээс эртний Египетэд “мэдлэг”, “сургаал”, зангилаа” гэсэн үг нэг дүрс үсгээр тэмдэглэгддэг байна.

Эртний Египет дахь сургууль
Эртний
Египетийн түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр хүүхдэд ихээхэн
анхаардаг байв. Учир нь египетийн шүтлэг ёсоор охид, хөвгүүд эх, эцэгтээ
шинэ амьдрал авчирдаг ажээ. Харж, хамгаалах эх, эцгийн үүргээ гүйцэтгэж
буй хүмүүс ингэснээрээ өөр ертөнцөд амьдарч буй өвөг дээдсийнхээ аз
жаргалтай амьдралыг хангаж байна гэдэгтээ итгэдэг байв. Тэдний итгэл,
үнэмшлээр бол бурхад нас барсан хүний оюун санааг дэнсэлж үзээд жингийн
туухайн нэг талд оюун ухааныг нөгөө талд “зан төлвийн хэм хэмжээг”
тавьдаг байна. Хэрэв жингийн туухай тэнцэж байвал нас барагч нөгөө
ертөнцөд шинэ амьдрал эхэлж болох ажээ. Нөгөө ертөнцөд амьдрах
амьдралд бэлтгэх хүрээнд хүүхдэд хандсэн сургалт, хүмүүжлийн ажил
явагдах ба энэ нь ёс суртахуун төлөвших хөшүүрэг болж, сургалт,
хүмүүжлийн чухал үзэл болох “Эцэг нь сургаагүй хүүхэд ургаа хад мэт
байдаг” гэсэн зарчмыг тусгаж байв.
Египетчүүд төгс хүнийг ингэж дүрсэлж байв
Эртний
Египетэд хэрэглэж байсан сурган хүмүүжүүлэх арга, барил сургалт,
хүмүүжлийн зорилго, тэмүүлэлд нь нийцэж байв. Сурагч юуны өмнө багшийг
сонсож сурна. “Сонсож сурах нь хүний хамгийн сайн чанар” гэсэн хэллэг
ихэд дэлгэрсэн байв. Багш ихэнхдээ сурагчдаа хандан: “Анхааралтай байж,
миний хэлэхийг сонс. Чамд ярьж байгаа зүйлээс юуг ч бүү март” хэмээн
анхааруулдаг. Ийм төрлийн дуулгавартай байдалд дасгах хамгийн дөт арга
нь зодуурын арга байсан бөгөөд үүнийг байх ёстой хүмүүжлийн арга хэмээн
нийтээр хүлээн зөвшөөрч байв. Сурагчид байнга зодуулна. Эртний нэгэн
сударт тэмдэглэн үлдээснээр “бяцхан хүүхдийн чих нуруундаа байх бөгөөд
тэрээр хэлсэн зүйлийг сайн сонсож сурахын тулд нуруунд нь зодох
хэрэгтэй” хэмээсэн байдаг. Эцгийн болон багшийн хөдөлшгүй нэр хүнд олон
мянган жилийн уламжлалтай юм. Ийм уламжлалыг баримтлагч нэр үл мэдэгдэх
зохиолч “Гераклеонолийн хаан” (МЭӨ XIII зуун) номондоо “Өөрийн эцэг ба
өвөг дээдсийнхээ араас үргэлж дага” хэмээн сургамжилсан байдаг. Энэ
уламжлалыг дагалдан өөрийн мэргэжлийг эцгээс хүүд өвлүүлэх уламжлал нягт
уялджээ. Нэгэн эх сурвалжид 25 үе дамжин барилга барьсан гэр бүлийн
тухай өгүүлсэн байдаг.
Гэхдээ эртний египетийн соёл иргэншил консерватив шинжтэй байсан хэдий ч түүний хүмүүжлийн зорилго, тэмүүлэл байнга шинэчлэгдэж байсныг тэмдэглэх хэрэгтэй. МЭӨ 1 дэхь мянган жилд хамаарах сурвалж бичигт хүн ямар байх тухай эрс өөр үзлүүдийг тэмдэглэсэн байдаг. Энэ сурвалжийг зохиогч хуучин уламжлалаа баримтлагчдыг ус, агааргүйгээр ургамал ургуулж буй хүнтэй адилтган шүүмжилсэн байна.
Эртний Египет дахь ёс суртахууны хүмүүжил гол төлөв “Авдартай алтыг тэвэрснээс хүнийг хайрлах сэтгэлийг тэвэрсэн нь дээр”, “уй гашууд хүрэх гэж баян болсоноос сэтгэл зүрхээрээ баясах гэж хатсан талх идсэн нь дээр” зэргийн ёс зүйн номлолын дагуу явагдана. Ийм сургаалуудыг уншиж, бичиж, тогтоож сурах нь тийм ч амар байсангүй. Учир нь тэдгээр нь амьд ярианаас ялгаатай дуудлага бүхий дүрс үсгээр бичигддэг байв.

Эртний Египетийн дүрс үсэг
Сургалтын
зорилго нь гэр бүлийн гишүүд уламжлал ёсоор оролддог үйл ажиллагаанд
бэлтгэх явдал байв. Иймд гэр бүл сургалтын хамгийн анхны нэгж болдог
ажээ. Өөрийн мэргэжлийг үр хүүхэддээ шашны зүтгэлтнүүд, хөгжимчид, гар
урчууд өвлүүлнэ.
Египет багш
Гар
урлаач эцгүүд гэхэд газар тариалангийн багажийг дууриалган хийсэн
тоглоомоор хүүхдээ тоглуулдаг. Зөвхөн цэргийн сургуулийг тусгайлсан
хатуу чанд мэргэжлийн давхаргын сургалтаар зохион байгуулдаг байв.
Ирээдүйн дайчдыг зэвсэг хэрэглэх, хүч тамир нэмэгдүүлэх тусгай дасгалаар
хичээллүүлэх, уян хатан, авхаалжтай байхад сургана.
Сургуулиуд эртний Египетэд гэр бүлийн институт маягаар үүсчээ. Түшмэдүүд, шашны дээд тушаалтнууд хүүгээ ирээдүйд өөрийх нь байр суурийг эзлэнэ гэсэн зорилгоо сургадаг. Сүүл үрүүгээ ийм гэр бүлүүдэд цөөхөн тооны бүлэг бүхий сурагчид хичээллэх болжээ. Бичиг үсэг сурах, бичээч болох нь нийгмийн сайн сайхан байдлын үндэс болж байв. Сурвалж бичгүүдэд “Хараач, хүн хэзээд дарга байдаг бичээчээс өөр албан тушаал байхгүй” гэсэн илэрхийлэл олонтоо тохиолддог.
Боловсрол олох нь нилээд хөдөлмөр зарсан ажил байв. Сургууль өглөөнөөс орой болтол хичээллэнэ. Залхуучуудыг хатуу шийтгэж, тогтсон ёсыг зөрчих нь хүнд цээрлэл хүлээдэг байв. Амжилтад хүрэхийн тулд хүүхэд жирийн амьдралаа мартах үе ч гарна. Дуулгаваргүй сурагчаа сургаж байгаа үгийг эртний нэгэн сурвалж бичигт дараах байдлаар тэмдэглэн үлдээсэн байна. “Байрандаа босоод зогс. Чиний нөхдийн өмнө ном дэлгээстэй байна. Номоо зохих ёсоор унших хэрэгтэй. Юм бичихэд дурла, бүжиг, наадмыг үзэн яд. Өдөржин бичиж, шөнөжин унш. Өдрийг баярлаж өнгөрвөл чамд л муу юм болно. Өөрөөсөө ихийг мэддэг хүнээс зөвлөлгөө ав. Чамайг хичээлээ хаяад, найр наадам хөөдөг гэдгийг надад хэлсэн. Чи гудамжнаас гудамжинд дарс эрүүлэн тэнэж байна. Дарс санаа бодлыг хордуулдаг. Чи залбиралгүй бурхан, талхгүй айл шиг болоод байна. Чиний оршуулганд хэрэглэх цэцэг аль эрт хүзүүнд чинь зүүлттэй байна. Тэнээд байвал чиний хөлийг тушаад усны үхрийн уяагаар ороолгох болно” гэсэн байдаг.

Ийм цагаан толгой сурахад ихээхэн хүч, хөдөлмөр шаардагдана
Түүхээс
харахад сургуулиуд сүм хийдийн дэргэд, хааны ордон ихэс дээдсийн
өргөөнд байгуулагддаг байв. Хүүхдийг 5 наснаас эхлэн сургана. Эхэндээ
хүүхэд зөв, цэвэр бичихэд суралцах, дараа нь ажил төрлийн бичгийг
шаардлагын дагуу боловсруулж сурах ёстой. Бичиг үсэг сурахын тулд сурагч
700 орчим дүрс үсэг сурч, товчилсон хурдан бичлэг ба сонгодог бичлэгийг
ялгаж сурах ёстой. Үүний үр дүнд тэрээр төрийн хүний арга маягт
тохирсон албаны хэрэг, шашны ном зохиол бичихэд зориулсан шашны зан үйлд
суралцдаг. Эртний хаанчлалын үед шавар самбар, арьс, ясан дээр бичдэг
байсан боловч, чухам энэ үед намгийн ургамлаар хийдэг папирус хэмээх
цаас буй болжээ. Сүүлдээ папирус бичгийн үндсэн цаас болсон юм. Бичээч
болон сургуулийнхан бичгийн өвөрмөц хэрэгсэлтэй байсан. Энд устай аяга,
будаг хийхэд зориулан нүхэлсэн модон самбар, бичихэд зориулагдсан хулсан
саваа зэрэг орно. Бүх текстийг хар өнгөөр бичдэг байв. Гэхдээ чухал
зүйлийг улаанаар тэмдэглэсэн тааралддаг.
Бичээчийн мэргэжил эртний Египетэд хамгийн өндөр үнэлэгдэнэ
Бичээч Каигийн баримал МЭӨ III зуун
Сургуульд хэрэглэдэг папирусыг олон дахин ашигладаг байв. Хэрэглэхийн өмнө өмнө бичсэнийг арилгана. Бичээч нар папирус дээр тухайн хичээлийн өдөр, сар, оныг бичнэ. Хуулж, цээжлэх зориулалтай сурах бичиг ч байв. Сургалтын эхний шатанд дүрс үсгийг бичих техник ажиллагаанд суралцана. Дараа нь агуулгын талд анхаарч эхэлнэ. Энэ шатанд мөн цэвэр, хурц хэллэгт сургадаг. Учир нь Египетэд “Үг зэвсэгээс хүчтэй”, “Үгээр амьдруулж, алж бас болно” гэсэн зарчим хүчтэй үйлчилдэг. Зарим сургуульд математик, газар зүй, одон орон, анагаах ухаан, бусад улсын хэл заадаг байв. Суваг шуудуу, сүм хийд, пирамид, ургацын хэмжээг тогтоох зорилгоор математик, Нил мөрөн хэзээ үерлэхийг тогтоох зорилгоор одон орны ойлголтуудыг ашиглаж байсан мэдээ олон тааралддаг. Тухайлбал “Агуу их Осирис (одны нэр) тэнгэрт мандахад Нил мөрөн эргээсээ халина” гэж эртний Египетэд ярьдаг байв. Орон нутгийн байдлаа төлөвлөн зурахад сургахын тулд хүүхдэд газар зүй ба геометрийн хичээлийг хамтад нь орно.
Математикийн томьёолол бичсэн эртний Египетийн тэмдэглэгээ
Египетийн дүрс үсэгт тэдний амьдралын хэв маяг бүрэн тусгагдсан байдаг
Ийнхүү
сургалт улам бүр нарийсаж ирсэн байна. Тухайлбал, Шинэ хаанчлалын үед
(МЭӨ Y зуун) эмч нарыг бэлтгэх сургууль бий болжээ. Энэ үед бараг 50
орчим өвчний шинжийг оношилж, эмчлэх мэдлэг хуримлагдаж, ном бүтээл
гарчээ. Мөн энэ үед дээд давхаргын хүүхдүүд фараоны гэр бүлийн гишүүдтэй
хамт суралцдаг хааны сургуулиуд байгуулагдсан байна. Энэ сургуульд
эртний бичвэрүүдийг тухайн үеийнхээ хэлэнд орчуулах орчуулгад ихэд
анхаарч байжээ. Ийм бичвэрүүдийн нэгэнд: “Би эзэн хааны төлөө үнэнийг
бүтээлээ, би түүний хүслийг биелүүллээ, би үнэн ярьж, зөв алхам хийсэн,
би сайныг ярьж, сайныг давтсан. Би ах, эгч хоёроо эвлэрүүлэхийн тулд зөв
сэтгэсэн. Би азгүй нэгнийг хүчтэй нэгнээс аварсан. Би өлсгөлөн хүнд
талх өгч, нүцгэн хүнд хувцас өгсөн. Би завьгүй хүмүүсийг өөрийн завиараа
зөөсөн. Би өөрийг нь оршуулах хүүгүй хүнийг оршуулсан… Би өөрийн гэх
завьгүй хүнд завь хийж өгсөн. Би өөрийн эцгээ хүндэлж, өөрийн эхээ
хайрладаг. Би тэдний хүүхдийг өсгөсөн” гэж бичсэн байна. Иймэрхүү
бичвэрүүд Египетийн утга зохиол ба ер нь боловсролд гүнзгий шингэсэн
хүчтэй хүмүүнлэг шинжийг тод харуулдаг.
Папирус цаасан дээр бичсэн эртний Египетийн бичвэр
Сургалтад
мөн сургалтын арга зүйн материал их ашиглаж байв. Эртний хаанчлалын үед
зохиогдсон боловч, дунд хаанчлалын үед улам баяжин, засагдсан алдарт
“Птахотепийн сургаал”-д Птахотеп хүүдээ: “Хэрэв чи олон хүнд тушаал
өгдөг дарга юм бол чиний тушаал муу үйлгүй байхын тулд үргэлж сайн үйлд
тэмүүл. Шударга ёс агуу бөгөөд бүх сайн зүйл тогтвортой” хэмээн захидаг.
Туршлагатай түшмэл энд харгис ширүүн зан ба хууль хөсөрдүүлэхээс хүүгээ
сэргийлэн дээрх үгийг хэлж байна. Бүр Эртний хаанчлалын үед Египетчүүд
цэцэн хэллэг, илтгэх урлагийг үнэлж хүүхдийг бүр багаас нь үүнд сургаж
байв. Дээрх Птахотеп “Хэрэв чи хааны ойрын хүрээлэлд байж, ертөнцийн
эзний зөвлөлд зөвлөлддөг бол анхааралтай байж, дуугүй суу… Бүхний учрыг
олсон үедээ л ярьж эхэл” гэж сургасан нь үүний баталгаа мөн.
4. Эртний Хятад
4.1. Сургууль
Хүн
төрөлхтөний анхдагч соёл иргэншлүүдийн нэг адил эртний Хятадын сурган
хүмүүжүүлэх баялаг, өвөрмөц уламжлалийн үндсэнд бүр хүй нэгдлийн үеэс
улбаатай гэр бүл-нийгмийн хүмүүжил оршиж байв. Аливаа гэр бүл дэхь
амьдрал олон зуун жилийн туршид төлөвшин тогтсон уламжлал, зан үйлийн
хүрээнд явагдана. Айл гэр бүрд тухайн гэр бүлийн гишүүдийн зан төлөв,
хөдөлмөр, байр суурийг үнэлдэг өөрийн гэх ивээн тэтгэгч байна. Гэр
бүлийн гишүүдэд заавал даган мөрдөх ёстой дүрэм, хязгаарлалт оршиж байв.
Тухайлбал, болчимгүй үг хэлэх, ахмад хүн ба гэр бүлийн бусад гишүүдийг
гомдоох үйлдэл зэрэг нь тодорхой дүрмээр шийдэгдэнэ. Дэлхий ертөнц дэхь
хүний ёс зүйг харж байдаг бурхан бий гэдэгт тэд итгэдэг байв. Ёс
суртахууны ийм зан үйл амьдралд гүнзгий шингэж айл гэр бүрт ёс суртахуун
номлосон зургийг өлгөж байв.
Хүмүүжлийн харилцааны үндсэнд ахмад настнаа хүндлэх харилцаа оршино. Багшийг эцэг шигээ хүндэтгэнэ. Багшийн ажил хамгийн хүндтэй мэргэжлийн нэг. Учир нь боловсрол олно гэдэг хамгийн чухал зорилтуудын нэг байсан юм. Эртний Хятадын ном, сударт өгүүлсэнээр анхны сургуулиуд тэнд МЭӨ III мянган жилд бий болсон бөгөөд сян ба сюй гэж нэрлэдэг байв. Сян нь ахмад настнуудын амьдардаг газар буй болж, тэд залуучуудыг сургаж, хүмүүжүүлэх ажлыг гүйцэтгэдэг байна. Харин сюйд эхэн үедээ цэргийн эрдэмд сургаж байв. Сүүл үе үрүүгээ эдгээр сургуулиудыг нийтэд нь сюэ гэж нэрлэх болжээ. Сюэгийн тухай мэдээ Шан гүрний үеийн (МЭӨ XYI-XI зуун) зарим нэг сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр үеийн сюэд зөвхөн чөлөөт ба чинээлэг айлын хүүхдүүд суралцаж байв. Сургалт, хүмүүжлийн хөтөлбөрт нь ёс зүй, бичиг, тоо, хөгжим, нум сум харвах, морь унах гэсэн 6 урлаг орно.
Шаний үе Жоугийн үеэр (МЭӨ XI-III зуун) солигдоход сургуулиудад нийгмийн дээд давхарга буюу госюэгийн хүүхдүүд түүнээс арай доод давхарга буюу сансюэгийн хүүхдүүд суралцдаг болов. Гэхдээ госюэгийн хүүхдүүд хотод, сансюэгийн хүүхдүүд орон нутагт суралцах жишээтэй. Сургалтын гол зорилго нь ханз үсэгт суралцах явдал байв. Анхны сургууль байгуулагдаж байх үед шашны бичээч нарыг тооцохгүй бол ханз үсгийг эзэмшсэн хүн төдий л их бус байжээ. Ханзаар бичих нь үе дамжсан шинжтэй байсан тул хэрэглээ нь нийгэмд удаан тархаж байв. Анхны ханз үсгүүдийг яст мэлхийн хуяг болон янз бүрийн амьтны ясан дээр зурсан байдаг.

Сюэгийн сурагчид
Харин
X зууны үеэс эхлэн шавар вааран дээр янз бүрийн юм бичих болжээ. МЭӨ
YIII-аас МЭ анхны он хүртэх үед өнгөлсөн хулсан самбар ба торго ашиглах
болж түүн дээрээ үзүүрлэсэн хулсан савхны тусламжтайгаар цавууны модны
шүүсээр бичдэг болов. Харин МЭ-ий II зууны үед цаас, будаг гаргаж
авсанаар ханз үсгэнд сургах ажил хурдацтай явагдах болжээ.
Фэнь-шуй хэмээн бичсэн хятад ханз
Сургалтад
хандах эртний Хятадын хандлага товч боловч, ихийг агуулсан томьёоллоор
явагдана. Энэ нь хөнгөн шинж, багш шавийн харилцан ойлголцол, шавь нарын
бие даасан байдал зэрэг болно. Багшийн гол зорилго бол янз бүрийн
асуудлыг бие даан тавьж, шийдвэрлэхэд сургах явдал байв. Хятад нь гүн
ухааны сэтгэлгээний хөрс суурин дээр хүмүүжил, боловсролын асуудлыг
онолын хувьд ойлгох оролдлого хийсэн эртний цөөхөн соёл иргэншлийн
нэгэнд зүй ёсоор тооцогддог. Гүн ухааны анхны сургуулиуд тэнд МЭӨ YI
зууны үед бий болсон ба тэдний тоонд моизм, легистуудын сургууль,
күнзийн сургууль ордог.
4.2. Күнзийн сургууль
Күнз (МЭӨ 551 - 479 он)
Эртний
Хятадын болон ер нь дэлхийн томоохон гүн ухаантан, сэтгэгч, сурган
хүмүүжүүлэгчдийн нэг Күнз нь хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд
томоохон байр эзэлдэг хүмүүсийн тоонд ордог. Тэрээр өөрийн гэх сургууль
байгуулсан бөгөөд домог яриагаар тэр сургуульд нь 3000 гаруй хүүхэд
суралцаж байжээ. Энэ үеэс эхлэн тэрээр шинжлэх ухаан, боловсролыг дэмжин
тэтгэгч болон шүтэгдсэн байна. Күнзийн сургууль дахь сургалтын заах
арга нь багш, шавийн харилцан яриа, баримт, үзэгдэл, үйл явцыг ангилах,
харьцуулах, дүрийг хөгжүүлэн баяжуулахад тулгуурлаж байв. Күнз нь эртний
Хятад дахь хүмүүжил, боловсролын туршлагыг нэгтгэн дүгнэж, үүнийхээ
үндсэн дээр тухайн салбарт хэрэглэгдэх өөрийн гэх өвөрмөц үзэл
баримтлалыг боловсруулсан юм. Тэрээр хүмүүжил, ёс суртахууны хувийн
төгөлдөржилтийг хүний ахуйн үндсэн мөн чанар, сайн сайхан байдлын
зайлшгүй нөхцөл хэмээн үзжээ. Нийгмийн тогтвортой байдал гэдэг нь
Күнзийнхээр “Эзэн хаан эзэн хаан шиг, түшмэл түшмэл шиг, эцэг хүн эцэг
хүн шиг, хүү хүү шиг байх байх ёстой” гэсэн нийгмийн зорилгод
тулгуурладаг.
Күнзийн сургуульд 4 төрлийн хичээл орох ба эдгээр хичээлүүдийг ёс суртахуун (Шизин), хэл (Шузин), улс төр (Лизи), утга зохиол (ёэзин) гэсэн сурах бичгийн дагуу үздэг. Түүнийхээр төгс хүмүүжилтэй хүн гэдэг нь сайхан сэтгэл, үнэнд тэмүүлсэн тэмүүлэл, үнэнч шударга, хүндлэл эзэмшсэн зан, оюуны соёлын баялаг шинжүүдээр илэрдэг чанарыг эзэмшсэн байх ёстой. Үнэн хэрэгтээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хятадын энэ алдарт гүн ухаантан ёс суртахууныг боловсролоос дээгүүр тавьсан бие хүний бүх талын хөгжлийн талаар томьёолсон юм. Ёс суртахуун, оюун ухаан, гоо сайхан, бие бялдрын хүмүүжлийн хөтөлбөрт 6 урлагийн тусламжтайгаар “тэнгэрийн хүү”, сайхан эрчүүдийг” төлөвшүүлэх зорилт багтдаг.
Күнзийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал түүний шавь нарын эмхэтгэн гаргасан “Луньюй” буюу “Ярилцлага ба бодрол” хэмээх номонд тусгагджээ.
Энэ ном Күнз өөрийн шавь нартай ярилцаж буй мэтээр бичигдсэн бөгөөд МЭӨ II зуунаас эхлэн энэ номыг Хятадын бүх сургуулиудад заавал үзэх сурах бичиг болгосон байна. Тухайлбал энэхүү номонд Күнзийн сурган хүмүүжүүлэх аргын үндсэн зарчмыг “Сэтгэхгүйгээр суралцах нь цаг алдахын дохио, сурахгүйгээр сэтгэх нь өөрийгөө хорлохын дохио”, “Чи өөрийгөө гэгээрүүлж чадахгүй юм бол бусдыг яаж гэгээрүүлэх юм бэ?”, “Суралцахад тохирсон тун хэрэгтэй”, “Сурсанаа цаг дутам давт” зэргээр томьёолжээ.
Мөн Күнзийн сургаалынхан 4 зууны туршид түүний зохиол бүтээлүүдийг эмхэтгэн “Зан үйлийн ном” хэмээх (МЭӨ IY-Y зуунд) бүтээлийг нь гаргасан байна. Энэхүү бүтээлд сургуульд эзэмших боловсролыг хүний зайлшгүй, анхдагч хэрэгцээ хэмээн үзжээ. Энд сурган хүмүүжүүлэх зүйн зарчим, арга, барилуудын тогтолцоог дараах байдлаар тодорхойлсон: “Тэнэг зүйлийг гарч ирсэн үед нь устгахгүй бол цаашид устгахад хэцүү болно”, “Ухаантай хүн зөвлөхөөс биш араасаа дугуулдаггүй, итгүүлэхээс бус тулгадаггүй, зам зааж өгөхөөс бус замаар эцэст нь хүртэл хамт явдаггүй”, “Ухаант хүн сурах явцдаа хатуужиж, гэгээрч, баяр цэнгэлээс мэдлэг олж авдаг”, “Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй”, “Тууштай занг хүндэл” “Ганцаараа сурвал мэдлэгийн хүрээ хязгаарлагдана”, “Багш шавь хоёр сургалтын явцад адилхан ухаан тэлэгдэнэ” гэх мэт.

Хүний мэдлэгийн түмэн салааг бэлэгдсэн модны дор зогсож буй Күнз
Дээрх
бүтээлд “Мэдлэгийн тухайд” хэмээх бүлэг байдаг бөгөөд энэ бүлэгт
Күнзийн сургаалын хүрээн дэхь заах аргын дэлгэрэнгүй үзэл баримтлал
тусгагджээ. Энд 9 жилийн боловсрол, хүмүүжлийн зорилго, хөтөлбөр
боловсрогдсон байна. Сургалт 7-8 насанд эхэлнэ. Эхний хичээлийн жил
дууссаны дараа сурагч уншиж чадаж байна уу, тэр ямар авьяастай вэ гэдэг
нь харагддаг. 3 жилийн дараа сурагч сурах сонирхолтой байна уу, хамт
олонтой байх сонирхолтой юу гэдэг нь тогтоогдоно. 5 жилийн дараа түүний
олж авсан мэдлэг хир зэрэг гүнзгий, багшдаа хир зэрэг итгэдэг нь
тогтоогдоно. 7 жилийн дараа тэрээр аливаад бие даан сэтгэж хандаж байна
уу, найз нөхдөө сонгон авч чадаж байна уу гэдэг нь харагдах бол 9 жилийн
дараа сурагч “эрдэм мэдлэгийн их далайд хөл дээрээ баттай зогссон байх
ёстой.
Күнзийн сургалт, хүмүүжлийн үзэл баримтлалыг Мэн-зы (МЭӨ 374-289 он), Сун-зы (МЭӨ 298-238 он) нарын сэтгэгчид цаашид хөгжүүлсэн байна. Энэ хоёр сэтгэгч хоёул өөрийн гэх сургууль байгуулж, олон зуун хүүхдийг сургасан бөгөөд Мэн-зы хүний сайн мөн чанарын тухай үзэл баримтлал гаргаж, түүнийхээ үндсэн дээр хүмүүжлийг өндөр ёс суртахуунтай хүний төлөвшил хэмээн тодорхойлжээ. Сун-зы үүний эсрэгээр хүний муу мөн чанарын тухай үзэл баримтлал боловсруулж, хүмүүжлийн зорилго бол энэхүү муу үйлийн үндсийг даван гарах явдал хэмээн үзжээ.
МЭӨ2 - МЭ2 дугаар онуудад эртний Хятадад күнзийн сургаал албан ёсны үзэл суртал болон төлөвшив. Үүнийг дагалдаад сургалт, хүмүүжил ч албан ёсны шинжийг олжээ. Боловсрол улам бүр олныг хамрах болж, боловсролтой хүний нэр хүнд өсөхийн зэрэгцээ боловсролыг тахин шүтэх болов. Сургууль, боловсрол төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болж, түшмэлийн албан тушаалд заавал шалгалт авч байж тавьдаг ёс дэлгэрэв. Сургуульд боловсрол эзэмшигчид ийм шалгалт өгсөнөөр нийгэмд өөрийн гэх байр сууриа эзлэх болжээ.

Энэтхэгт хүнийг сургах үйл ажиллагаа нь ариун ном буюу вед, түүний зан
үйлд сургахад оршино. Бичиг үсэг үүсэхээс өмнө энэ сургалт хүүхдийг
багшийн ярьсаныг сонсголоороо цээжлүүлэх замаар явагддаг байсан бөгөөд
бичиг үсэг бий болсоноор уншиж, бичих хэрэгцээ гарч иржээ. Санскрит хэл
ведийн шашинд ариун хэл хэмээн тооцогдож байсан учраас түүнийг мөхмөл
хэл болгосоны дараа хүүхэд суралцах ёстой. Харин буддизмд санскрит
хэлийг ариун гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй учир түүний бүхий л номлол
амьд ярианы хэлэнд тулгуурлан явагдана.
Эртний Энэтхэгт багшийг ингэж дүрсэлж байв.
Дундад зууны үеийн сургалтын үндсэн хөтөлбөр нь “Чөлөөт 7 урлаг” хэмээх хичээл байв. Бүр дундад зууны эхэн үед сүм, хийдийн дэргэдэх сургуулиудад эдгээр хичээлийг үзэж байсан юм. Эдгээр хичээлүүд нь бүр Римийн эзэнт гүрний төгсгөл үед бий болсон багц хичээлүүд байв. Эдгээр хичээлийг “гурвалсан зам” буюу “тривиум”, “дөрвөлсөн зам” буюу “квадривиум” хэмээн хоёр хэсэгт хуваадаг.
Сурагчид юуны өмнө хэл зүй, диалектик, илтгэх урлагийг багтаасан тривиум хичээлийг үзнэ. Хэл зүйн хичээлд латинаар уншиж, бичих хичээл орох ба диалектикийн хичээл нь өнөөгийн бидний мэдэх формаль логикын хичээлтэй төстэй байв. Энэ үеийн сурагчдыг ерөнхийд нь школяр хэмээн нэрийддэг. Диалектикийн хичээлийн явцад школярууд маргаан өрнүүлж, баталгаа гаргах аргад суралцана. Харин илтгэх урлагийн хичээлийн хувьд шүлэг, зохиол бичих, илтгэж сурах зэрэгт суралцана.
Тривиум хичээлүүд нь илүү гүнзгий, хүнд хичээлүүд болох квадривиумд бэлтгэх зорилготой. Эдгээр хичээл нь арифметик, геометрийн хичээлээр эхэлж, цаашдаа хөгжим, одон орны хичээлээр үргэлжилдэг. Гэхдээ эдгээр хичээлүүд нь өнөөдөр бид энэ нэрээр нэрлэдэг хичээлүүдтэй адил бус гэдгийг тэмдэглэх нь чухал. Тухайлбал, одон орны хичээл гэхэд л од, гариг хүний хувь заяанд хэрхэн нөлөөлдөг тухай дундад зууны үеийн зурхайн ухаанд голчлон тулгуурлан явагдана. Харин хөгжмийн хичээл нь янз бүрийн хэмнэл, үргэлжлэлийн харьцааны тухай онолын хичээл үздэгээрээ математиктай илүү төсөөтэй байв.
Квадривиум сургалтыг ихэнх школярууд дуусгадаггүй ба зөвхөн илүү сэргэлэн, мэрийлттэй хэсэг нь л төгсөж, цаашдаа Париж, Салерно, Болоний их сургуулиудад суралцахаар оддог.
Боловсролын салбарт өөрийн хийсэн шинэчлэлээ тайлбарлан Флакк Алкуин: “Ингэснээр франкуудын газар нутаг дээр эртний үеэ бодвол илүү гайхамшигт хүрсэн шинэ Афин сүндэрлэн босно. Учир нь бидний бүтээсэн Афин Христийн сургаалаар цэцэглэсэн учир Академийн (Платоны байгуулсан сургуулийг хэлж байна. Зох) бий болгосон цэцэн мэргэнийг даван гарах юм” хэмээн өгүүлсэн байдаг. Түүний боловсруулсан сургалтын хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн нь тодорхой бус боловч, дээр дурьдсан чөлөөт урлагийн төрөл тус бүрээр сурах бичиг бичсэн нь боловсролын салбарт томоохон дэвшил авчирсан юм.
Ийнхүү боловсролын салбарт ахиц, дэвшил гарахын зэрэгцээ хүний мэдлэг эзэмших хэрэгцээ ба шашны хэрэгцээг хооронд нь зохицуулах шаардлага гарч ирэв. Үүнийг тухайн үеийн гүн ухааны нэгэн урсгал болох схоластик чиглэлийнхэн шийдвэрлэх оролдлого хийсэн байна.
Схоластик нь шашны философийн нэг төрөл бөгөөд шашныг хүний оюун ухаантай зөв зохистой харьцаанд оруулах шаардлагын дагуу гарч иржээ. Шашны тогтсон үзэл баримтлалд эргэлзэх, мухар сүсгийг шүүмжлэх, тэрс үзэл гаргах зэрэг нь схоластик философи үүсэх үндсэн хөрс суурь мөн. Энд философч, шашин судлаач Фома Аквинский ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Фома Аквинскийн үйл ажиллагаа шашны сургаалд шинжлэх ухааны мэдлэгийн агуулга оруулахад бүхэлдээ чиглэгдэж байв. Түүний боловсруулсан сургаал Аристотелийн формаль логик ба хийсвэр бурханы үзэлд тулгуурласан соёлын шинэ хэв маяг төлөвшихөд нөлөөлсөн аж. Үүний үр дүнд философийн шинжлэх ухаанд ерөнхий ойлголт гэж байхгүй зөвхөн тэднийг нэрлэсэн нэр л байдаг хэмээн үздэг номинализм, ерөнхий ойлголтууд юмсаас түрүүнд буй болсон хэмээн үздэг реализм гэсэн урсгал, чиглэл бий болж, түүний төлөөлөгчид ширүүн маргаан өрнүүлж байв. Схоластик чиглэл хөгжсөнөөр сүм, хийдийн дэргэдэх хуучин сургуулиуд уналтад орж, илтгэх урлаг, хэл шинжлэлийн оронд формаль логик, шинэ латин хэл түлхүүтэй заагдах болов.
Сэргэн мандалтын үеийн боловсролын зүтгэлтнүүд сонгодог хүмүүжлийн агуулгыг улам баяжуулж, түүний арга хэрэгслийн тоонд эртний Грек хэл, шинэ латин хэлийг оруулж иржээ. Хотууд нь өөрийн бие даасан статусын төлөө тэмцэх явцдаа хүмүүжлийн асуудлыг тэргүүн зэрэгт гаргаж ирсэн Итали улс энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг манлайлсан байна. Энэ тэмцлийн гол зорилго нь христийн аскетизмийг үл зөвшөөрөгч, хөдөлмөрийн явцад бие бялдар, оюун санааны хувьд хөгжсөн бие хүнийг төлөвшүүлэх явдал байв.
Италийн нэрт энэрэнгүй үзэлтэн-сурган хүмүүжүүлэгч Л.Альберти (1404-1472 он) энэ шинэчлэлийн үр дүнг “төгс сайн үйл, бүтэн аз жаргалд хүрэх” хэмээн томьёолсон. Тэднийхээр хүмүүжлийн хамгийн сайн арга бол эртний Грек-Римийн сонгодог бүтээлээс суралцах явдал ажээ.
Энэхүү үзэл баримтлалыг Италийн өөр нэг энэрэнгүй үзэлтэн Витторино де Фельтре (1378-1446 он) мөн сурталчилж байв. Тэрээр аз жаргалд суралцах гэсэн зарчимд үндэслэсэн өөрийн өвөрмөц сургууль “Аз жаргалын ордон”-г байгуулсан байна.
Туршилтын сурган хүмүүжүүлэх ухааны өөр нэг төлөөлөгч А. Лай (1862-1926) хүүхдийн физиологийн хөгжлийн үе шатны үсрэлт маягийн шинжийг нээсэн лабораторийн туршилтууд хүмүүжлийн шинэ чиглэл, замыг тодорхойлоход үнэт материал болж өгсөн хэмээн үзэж байв. А.Лай нь хүүхдийн үйл хөдлөлийн үндсэнд лабораторийн болон жирийн нөхцөлд судлах шаардлагатай төрөлхийн буюу эсвэл олдмол рефлекс оршино гэж үзжээ. Хүүхдийн физиологийн онцлогийг гүнзгийрүүлэн судалсан нь цаашдаа хүмүүжлийн үндсэн хандлагыг сенсорик байдлаар авч үзэхэд хүргэсэн байна. Түүнийхээр хүүхдийн сонирхол юуны өмнө урьдаас төлөвлөгдөөгүй гэнэтийн рефлексийн үндсэн дээр төлөвшдөг. Иймээс хүмүүжлийн үйл явцын гол цөмийг тэрээр хүүхдийн өөрийнх нь үйл ажиллагааны хүрээнд аваачсан ба үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд хариу үйлдэл үзүүлэх үйлчлэл гэж үзсэн учраас энэ хүрээг Лай нийгмийн ба байгалийн орчны хамгийн идэвхитэй хүч хэмээн үзжээ. Иймд энэ үйл ажиллагааг хүүхдийн физиологийн ба психологийн онцлог, рефлекс, хэрэгцээг тооцон үзсэний үндсэн дээр зохион байгуулах ёстой байна.
Дэлхийн
боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- уг сэдвийг хамруулсан
судалгаа шинжилгээ, түүхийн баримт, материал зэргийг эмхэтгэн хүргэж
байнаа... Маш олон хуудас энэхүү материал нь бидний боловсролын талаар
түүхийг бараг бүхэлд нь өгүүлэх болноо...
Хоёр. Дундад зуун
2.1. Дундад зууны үеийн Европийн сургууль, боловсрол
Дундад
зууны эхэн үед дэлхийн соёлын хөгжилд томоохон өөрчлөлт гарч,
боловсрол, соёлын шинэ төвүүд бий болсон байна. Лалын ертөнц тэр
чигээрээ сэргэн мандаж, тэнд соёл, боловсрол өндөр хурдацтайгаар хөгжих
болов. Дорно зүгт томоохон эзэнт гүрнүүд байгуулагдан түүхийн тавцанд
гарч ирсэнээр өрнө ба дорны соёлын хөгжил олон газраар огтлолцох болжээ.
Ялангуяа XIII-XIY зууны үеийн Монголын эзэнт гүрний их байлдан
дагуулалт өрнө, дорны харьцааг үндсээр нь өөрчилж, түүхийн шинэ үеийг
нээсэн юм.
Энэ үед өнөөгийн Европийн ихэнх улсууд Римийн эзэнт гүрний уналт ба дорно зүгийн улсуудын довтолгооноос үүдэлтэй хямралд автагдах болов. Гэхдээ энэ үед эхэлсэн өрнийн христ шашны сэргэлт нь араасаа соёл, боловсролын хөгжлийг дагуулах болсон байна. Сүм хийдүүдийн нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг хязгааргүй нэмэгдэж, сүм хийдийн тогтолцооны хүнд нүсэр байгууламжийг ажиллуулах боловсон хүчний эрэлт эрс нэмэгджээ.

Августин (353 - 430)
Христийн
үзэл санааг соёл, боловсролын салбарт нэвтрүүлэгч. Хүмүүжлийн зорилго
бол Бурханы таалалд нийцэх явдал бөгөөд үүн дээр үндэслэн Бурханыг
хайрлах сэтгэлийг төлөвшүүлнэ гэж үзсэн. Христийн хүмүүжил дэхь буруу
номтоны илрэлүүдтэй тэмцэхэд уриалж байв. Түүнийхээр хүний амьдралын гол
утга Библи судрыг судлах явдал бөгөөд гэгээрэл, боловсрол хоёрдугаар
зэргийн асуудал мөн.
Дундад зууны үед зөвхөн сүм, хийдүүд л хажуудаа сургууль ажиллуулж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ялангуяа XII зууны үед сургуулиуд сүм хийдийн хувьд өвөрмөц үүрэг гүйцэтгэх болсон байна. Сүм бүр өөрийн гэх сургуультай байж, дундад зууны үеийн дундуур эдгээр сургуулиудын хамгийн тэргүүний гэсэн хэсгүүд Францын урлаг, соёл болон Готын үеийн урлаг цэцэглэн хөгжиж байсан тэр газруудад байрлах болжээ. Мэдээж хэрэг сүм хийдүүд сургуультай боловч, яг түүний дэргэд сургууль, боловсрол маш хязгаарлагдмал хүрээнд үйлчилж байв. Иймд XYII зууны үед сургууль, соёлын газрууд сүм, хийдийн нөлөөнөөс гарах үйл явц эрчимжсэн байна. Католик сүм хийдийн шинэчлэлийн үр дүнд сүмийн удирдлагуудад боловсролтой туслахууд, сайтар тохижуулсан анги, танхим, түүнд хэрэглэх ном, судар, түүнийг тайлбарлах шаардлага зайлшгүй урган гарчээ. Мөн энэ үед шинжлэх ухаан, сургалтын газрууд төвлөрсөн томоохон төвүүд байгуулагдах болов. Тухайлбал, Готын үеийн урлагийн шилмэл бүтээлүүд төвлөрсөн Лан, Шартр болон соёл, боловсролын хувьд маш хурдан цэцэглэн мандсан Париж хотууд хөгжсөн байна. Ингэснээр оюун ухааны эрэлхийлэл ба урлагийн салбар дахь ололт амжилтуудын голомт давхцах болов.

Нурсийн Бенедикт (480 - 533 он)
529
онд бенедиктинчүүд буюу анахоретүүдийн орденг үндэслэгч. Энэ газраа XI
зуун хүртэл ноёрхсон анхны сүм, хийдийн сургуулиудыг байгуулсан.
Сургалтыг латин хэл дээр явуулж, латин хэлээр хичээл явуулах уламжлал
тогтоожээ. Мөн латин хэлийг эрдэмтдийн хэл хэмээн нэрийдсэн байна.
Шашны зан үйл, үйл ажиллагаа өөртөө зайлшгүй боловсролыг дагуулсан учраас бүр XII зууны үеэс сүм хийдийн дэргэдэх сургуулиуд их сургууль болон өргөжжээ. Байгуулагдсан эхний үеэсээ их сургуулиуд оюун ухааны төвүүдийн үүргийг гүйцэтгэж байв. Чухам эдгээр төвүүдэд эртний үе ба лалын ертөнцийн соёл, боловсролын их өв уламжлалыг судалж байв. Араб ба грекийн сонгодог бүтээлүүд латин хэлэнд хөрвүүлэгдэж, тэр үеийн их сургуулиуд үүнийг судлан, сургах болжээ. Үнэндээ Европчууд өөрийн соёлын үндэс болж байсан эртний соёлыг дахин судалж эхэлсэн байна. Чухам энэ үед боловсролын орчин үеийн тогтолцоо болох их сургуулиуд байгуулагджээ. Тухайлбал, 1100 онд Болонье хотод анхны их сургууль байгуулагдсан бол мөн онд Париж, Оксфордод, 1218 онд Саламанкад, 1366 онд Гейдельбергт, 1636 онд Гарвардад их сургууль байгуулагдсан байна.

2.2. Дундад зууны эхэн үеийн боловсролын тогтолцоо
Дундад
зууны үеийн эхэн үеийн нэгэн сударт: “Зууван маягийн намхан таазтай
жижиг өрөө. Нарийн хавчиг цонхоор нь нарны гэрэл бүдэг тусна. Урт
ширээний ард янз бүрийн насны хөвгүүд зэрэгцэн суужээ. Гайгүй
хувцасласан нь энд чинээлэг гэр бүлээс гаралтай хүүхдүүд байгааг
илтгэнэ. Ширээний эхэнд хувраг зогсож байна. Өмнө нь том гар бичмэл
дэлгээстэй байх бөгөөд хажууд нь өдөн үзэг зоолттой харагдана. Хувраг
латин хэлээр дүнгэнэтэл ном уншина. Хүүхдүүд түүнийг дагалдан ойлгомжгүй
үгийг давтан хэлнэ. Энд сүмийн хичээл явагдаж байна” хэмээн бичсэн нь
чухамдаа тухайн үеийн сургуулийн дүр төрхийг бодитойгоор дүрслэн
үзүүлсэн хэрэг байв.
Пьер Абеляр (1079 - 1142 он)
Бурхан
судлаач, диалектик схоластик онолыг үндэслэгч. Өөрийн гэх сургуулийг
үндэслэсэн ба тэр сургуулийн заах аргын онцлог ярилцлага, маргаанд оршиж
байв. Шавь нар нь түүнд ямар ч асуулт тавьж болох ба багш харилцан
ярианы явцад хариултаа өгч, шавь нар нь хариултанд нь суралцдаг байв.
Дундад зууны эхэн үеийг түүхэнд “харанхуй үе” хэмээн нэрлэдэг. Эртний үеэс дундад зуунд шилжих үед Өрнөд Европ даяараа соёлын гүнзгий уналтад өртсөн юм. Зөвхөн зэрлэг омог, аймгуудын довтолгоо Баруун Римийн эзэнт улсыг мөхөөж, түүний эртний соёлын үнэт зүйлсийг устгасан бус мөн сүм, хийдийн зүгээс эртний соёлын өв уламжлалд дайсагнан хандаж байсан явдал ийм уналт гарахад их үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, соёл, боловсролын эсрэг I Пап лам Григорий ил тод тэмцэл хийж, эртний сэтгэгчдийн ном, бүтээл уншихыг хориглон математикыг муу ёрын шинжлэх ухаан хэмээн зарлаж байв. Ялангуяа соёлын хүрээний чухал салбар болох боловсрол ихээхэн хэлмэгджээ. I Пап лам Григорий “Бүдүүлэг байх нь шударга үнэний эх мөн” хэмээн хэлсэн нь үүний баталгаа мөн.
МЭ -ий 5-10 дугаар зуунд Өрнөд Европод чухамдаа бүдүүлэг ёс ноёрхож, бичиг үсэгтэй хүнийг жирийн тариачид төдийгүй, дээдсийн хүрээлэлээс ч олоход бэрхтэй байв. Олонхи рыцариуд гарын үсгийнхээ оронд хэрээс зурдаг байсан нь үүний гэрч мөн. Теодорих Остготский хэмээх төрийн зүтгэлтэн гарын үсгийнхээ оронд өөрийн нэрийг сийлсэн тамга дардаг байсан бол Агуу их Карл хаан амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл бичиг үсэг сурах гээд чадаагүй байна.

Агуу их Карл (742 - 814 он)
Франкуудын
эзэн хаан. Гэгээрэл боловсролын хүрээнд томоохон үйл ажиллагаа
явуулсан. Насныхаа эцэс хүртэл бичиг үсэггүй байсан боловч, сургууль,
соёлын газруудыг төрт ёсны томоохон зэвсэг гэдгийг ойлгож байв. 789 онд
сүм хийд, вант улс бүрийн дэргэд хөвгүүдэд зориулсан сургууль байгуулах
зарлиг гаргажээ. Орчин үеийн Францад Ариун Шарлийн өдөр буюу энэ хууль
гарсан өдрийг сургуулийн баяр хэмээн тэмдэглэдэг.
Харин тэрээр боловсрол, шинжлэх ухааныг дэмжиж, эрдэмтэн мэргэдэд сайнаар ханддаг байсан нь сүм хийдийн дэргэд сургууль байгуулах зарлиг гаргаж, чөлөөт иргэдийн хүүхдүүд заавал суралцах ёстой боловсролын хуулийг санаачилж байснаас харагддаг. Гэхдээ түүний эдгээр арга хэмжээ боловсролтой хүн цөөн байснаас үүдэн хэрэгжиж чадаагүй юм. Гэсэн хэдий ч ордны дэргэд улс орныг удирдах хүн бэлтгэх зорилгоор өвөрмөц сургууль байгуулж байв. Карл хаан Европийн өнцөг булан бүрээс эрдэм мэдлэгтэй хүмүүсийг урьж, төрийн ба шашны албан тушаалд дэвшүүлж байжээ.

Сен-Викторийн Гуго (1096 - 1141 он)
“Дидаскаликон”,
“Ертөнцийн зураглал”, “Хэлзүйн тухайд” зэрэг бүтээл туурвисан Францын
шашин судлалын эрдэмтэн. Заах аргын зорилго бол хүний амьдралын утга
учир, мөн чанарыг сургалтын утга учиртай уялдуулахад оршино хэмээн
үзжээ. Шавь хүнд тавигдах үндсэн шаардлага бол байгалаас заяасан авьяас,
чадвар, хичээл зүтгэл, сайхан сэтгэл мөн.
Тэд тэндээ эртний Грекийн гүн ухаантан Платоны байгуулсан сургуулийн нэрээр Академи гэж нэрлэгдсэн эрдэмтдийн дугуйлан маягийн төвүүдийг байгуулах болов. Энэхүү Академи нь уулзалдахаараа гүн ухаан ба шашны асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүлж, бүтээл, туурвил гаргадаг найз нөхдийн хүрээлэл ба эрдэмтдийн нийгэмлэг хоёрын завсрын байгууллага мэтээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Академийн гишүүд Карл хааны үзэл баримтлал дахь эртний ба христийн үзэл санааг илэрхийлсэн өвөрмөц нэрийг зүүдэг. Тухайлбал, Карл хаан өөрөө бурхан шүтэгч хаадын дүр болох Библийн Давид хааны нэрээр өөрийгөө нэрлэж байв.

Винцент из Бове (1190 - 1264)
Мэдлэгийн
олон талын боловсрол эзэмшсэн лам хүн. “Язгууртан гаралтай хүүхдийг
хүмүүжүүлэх тухайд” хэмээх сурган хүмүүжүүлэх чиглэлийн номондоо шавь
хүн багшдаа ухамсартай, баяр хөөр бялхсан, төлөв төвшин хандахыг уриалж,
багшаас ирэх шийтгэлийг өөртөө хэрэг болох хэмжээнд ойлгон хүлээн авах
ёстой хэмээн сургажээ. Түүний хүмүүжилд тавьдаг гол зарчим “Хэн
захирагдаж чадахгүй байна, тэр удирдаж чадахгүй” гэдэгт суурилдаг.
Түүний зарлигаар Ахенд сүм барьж, франк хэлний цагаан толгой зохиож, герман хэл дээр аман зохиол цуглуулж байв. Ахенд түүний байгуулсан сүм боловсролын том төв болсон байна. Тэнд тусгайлан байгуулсан сургуульд алдарт эрдэмтэн, зохиолч Флакк Алкуин багшилж, хаан ба ордны ихэс дээдсийн хүүхдийг сургаж байв. Ахенд бичиг үсэггүй Европийн өнцөг булан бүрээс цөөн тооны боловсролтой хүмүүс цугларч дээр өгүүлсэнээр эртний Грекийн ёсоор эрдэмтдийн нийгэмлэгээ Академи хэмээн нэрлэх болсон байна. Алкуин өөрөө Тур хот дахь Ариун Мартины сүмийн аббат болсон бөгөөд тэндээ сургууль байгуулсан нь төгсөгчидөөс нь олон хүн Франц дахь сүм хийдийн сургуулиудын нэрд гарсан багш нар болжээ.

Флакк Алкуин гар бичмэлээ Их Карл хаанд өргөн барьж байгаа нь
2.3. “Каролингийн дахин сэргэлтийн” үеийн соёл, боловсролын өсөлт
Их
Карл хаан болон түүний залгамжлагчид төр барьж байх үеийн соёл,
боловсролын сэргэлтийг түүхэнд “каролингийн сэргэн мандлын үе” хэмээн
нэрлэдэг. Гэхдээ энэ үе төдийлөн удаан үргэлжлээгүй юм. Удалгүй соёлын
амьдрал дахин сүм хийдийн гарт төвлөрөх болсон байна.
Дундад зууны үеийн сүм, хийд соёлын өвийг хадгалагч, түүний гол төвийн үүрэг гүйцэтгэж байв. Тэдгээрт томоохон номын сан ажиллаж, сүм хийдийн тэргүүнүүдийн туурвисан бүтээлийг хувилж, грек-римийн сонгодогуудын номыг орчуулах өргөн цар хүрээтэй ажил хийгдэж байсан юм. Хэдийгээр иргэний зарим нэг сургууль ажиллаж байсан боловч дундад зууны эхэн үеийн сүм, хийдүүд тухайн үедээ боловсрол, сургалт явуулж байсан цорын ганц төв болж байв. Тэдгээрийн дэргэдэх сургуулиуд шашны боловсрол олгож байсан хэдий ч дээр дурдсан Агуу их Карл хааны хүч чармайлтаар боловсролын байдал зарим талаар өөрчлөгдөж, агуулга нь илүү өргөн хүрээтэй болсон байна.
XIII зуун хүртэл сүм, хийдийн дэргэд бие даасан ханлигуудын хийдийн, томоохон сүм хийдийн епископийн, иргэний зориулалттай палациум гэсэн гурван төрлийн сургууль ажиллаж байв. Томоохон сүм хийд болон бие даасан ханлигуудын дэргэдэх сургуулиуд нь зэрлэг омог, аймгуудын довтолгооны үед сонгодог соёлын өв уламжлалыг хадгалах газар болж байсан юм. Епископ сургуульд гол төлөв бага боловсрол олгоно. Гэсэн хэдий ч ард түмний соёл, боловсролын амьдралд хамгийн үнэтэй хувь нэмрийг иргэний зориулалтын палациум сургуулиуд оруулж байв. Ийм сургуулиудын нэгний захиралаар дээр бидний дурьдсан Флакк Алкуин ажиллаж байжээ. Түүний хүч чармайлтаар палациум сургуульд 3 шатлал бүхий сургалтыг явуулах болсон байна. Тэдгээрийн тоонд:
1. Унших, бичих, энгийн ярианы латин хэл, Библийн тухай анхны төсөөлөл авах хичээл
2. Хэл зүй, илтгэх урлаг, диалектик, арифметик, геометр, одон орон, хөгжим зэргийг багтаасан 7 чөлөөт урлагт суралцах хичээл
3. Ариун судрыг гүнзгийрүүлэн судлах хичээл гэсэн шатлал ордог.

Чөлөөт 7 урлаг хичээл. XY зууны үеийн ханын зураг
Дундад зууны үеийн сургалтын үндсэн хөтөлбөр нь “Чөлөөт 7 урлаг” хэмээх хичээл байв. Бүр дундад зууны эхэн үед сүм, хийдийн дэргэдэх сургуулиудад эдгээр хичээлийг үзэж байсан юм. Эдгээр хичээлүүд нь бүр Римийн эзэнт гүрний төгсгөл үед бий болсон багц хичээлүүд байв. Эдгээр хичээлийг “гурвалсан зам” буюу “тривиум”, “дөрвөлсөн зам” буюу “квадривиум” хэмээн хоёр хэсэгт хуваадаг.
Сурагчид юуны өмнө хэл зүй, диалектик, илтгэх урлагийг багтаасан тривиум хичээлийг үзнэ. Хэл зүйн хичээлд латинаар уншиж, бичих хичээл орох ба диалектикийн хичээл нь өнөөгийн бидний мэдэх формаль логикын хичээлтэй төстэй байв. Энэ үеийн сурагчдыг ерөнхийд нь школяр хэмээн нэрийддэг. Диалектикийн хичээлийн явцад школярууд маргаан өрнүүлж, баталгаа гаргах аргад суралцана. Харин илтгэх урлагийн хичээлийн хувьд шүлэг, зохиол бичих, илтгэж сурах зэрэгт суралцана.
Тривиум хичээлүүд нь илүү гүнзгий, хүнд хичээлүүд болох квадривиумд бэлтгэх зорилготой. Эдгээр хичээл нь арифметик, геометрийн хичээлээр эхэлж, цаашдаа хөгжим, одон орны хичээлээр үргэлжилдэг. Гэхдээ эдгээр хичээлүүд нь өнөөдөр бид энэ нэрээр нэрлэдэг хичээлүүдтэй адил бус гэдгийг тэмдэглэх нь чухал. Тухайлбал, одон орны хичээл гэхэд л од, гариг хүний хувь заяанд хэрхэн нөлөөлдөг тухай дундад зууны үеийн зурхайн ухаанд голчлон тулгуурлан явагдана. Харин хөгжмийн хичээл нь янз бүрийн хэмнэл, үргэлжлэлийн харьцааны тухай онолын хичээл үздэгээрээ математиктай илүү төсөөтэй байв.
Квадривиум сургалтыг ихэнх школярууд дуусгадаггүй ба зөвхөн илүү сэргэлэн, мэрийлттэй хэсэг нь л төгсөж, цаашдаа Париж, Салерно, Болоний их сургуулиудад суралцахаар оддог.
Боловсролын салбарт өөрийн хийсэн шинэчлэлээ тайлбарлан Флакк Алкуин: “Ингэснээр франкуудын газар нутаг дээр эртний үеэ бодвол илүү гайхамшигт хүрсэн шинэ Афин сүндэрлэн босно. Учир нь бидний бүтээсэн Афин Христийн сургаалаар цэцэглэсэн учир Академийн (Платоны байгуулсан сургуулийг хэлж байна. Зох) бий болгосон цэцэн мэргэнийг даван гарах юм” хэмээн өгүүлсэн байдаг. Түүний боловсруулсан сургалтын хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн нь тодорхой бус боловч, дээр дурьдсан чөлөөт урлагийн төрөл тус бүрээр сурах бичиг бичсэн нь боловсролын салбарт томоохон дэвшил авчирсан юм.
Ийнхүү боловсролын салбарт ахиц, дэвшил гарахын зэрэгцээ хүний мэдлэг эзэмших хэрэгцээ ба шашны хэрэгцээг хооронд нь зохицуулах шаардлага гарч ирэв. Үүнийг тухайн үеийн гүн ухааны нэгэн урсгал болох схоластик чиглэлийнхэн шийдвэрлэх оролдлого хийсэн байна.
Схоластик нь шашны философийн нэг төрөл бөгөөд шашныг хүний оюун ухаантай зөв зохистой харьцаанд оруулах шаардлагын дагуу гарч иржээ. Шашны тогтсон үзэл баримтлалд эргэлзэх, мухар сүсгийг шүүмжлэх, тэрс үзэл гаргах зэрэг нь схоластик философи үүсэх үндсэн хөрс суурь мөн. Энд философч, шашин судлаач Фома Аквинский ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Фома Аквинскийн үйл ажиллагаа шашны сургаалд шинжлэх ухааны мэдлэгийн агуулга оруулахад бүхэлдээ чиглэгдэж байв. Түүний боловсруулсан сургаал Аристотелийн формаль логик ба хийсвэр бурханы үзэлд тулгуурласан соёлын шинэ хэв маяг төлөвшихөд нөлөөлсөн аж. Үүний үр дүнд философийн шинжлэх ухаанд ерөнхий ойлголт гэж байхгүй зөвхөн тэднийг нэрлэсэн нэр л байдаг хэмээн үздэг номинализм, ерөнхий ойлголтууд юмсаас түрүүнд буй болсон хэмээн үздэг реализм гэсэн урсгал, чиглэл бий болж, түүний төлөөлөгчид ширүүн маргаан өрнүүлж байв. Схоластик чиглэл хөгжсөнөөр сүм, хийдийн дэргэдэх хуучин сургуулиуд уналтад орж, илтгэх урлаг, хэл шинжлэлийн оронд формаль логик, шинэ латин хэл түлхүүтэй заагдах болов.
Фома Аквинский (1225/6 - 1274 он)
Шашин
судлаач, гүн ухаантан, схоластик чиглэлийг үндэслэгч, сүм хийдийн гол
үзэл сурталчдын нэг. Оюун ухаан бол итгэл, үнэмшлээс үл хамаарагч хүний
жинхэнэ мөн чанарын дотоод хүчин зүйл хэмээн үздэг. Бурханы бараг бүх
мөн чанар оюун ухаанд хүртэгдэх бөгөөд хүний ахуйг Бурхан бүтээсэн гэж
томьёолсон. Түүнийхээр танин мэдэхүйн бүхий л тогтолцоо хамгийн дээд
сайн сайхан болох бурханыг танин мэдэхэд чиглэгдэх ёстой.
Схоластик философчдын боловсролын хүрээнд оруулж ирсэн үзэл баримтлалыг шашны үзэл баримтлалын хүрээнд чөлөөт урлагийн хичээлийн төрлүүдэд диалектик ба гүн ухааныг нэгтгэсэнээрээ Английн сэтгэгч Скот Эриугена даван гарч чаджээ. Түүний үеэс эхлэн сургалт бясалгалын шинжээсээ салж, аажмаар судалгааны шинжийг агуулах болсон байна.
Гэсэн хэдий ч цаг хугацаа улиран өнгөрч хөгжиж, томорч буй хотууд, үүнийг даган хүчирхэгжиж буй төрт улсуудад боловсролтой хүн улам бүр шаардагдах болов. Нийгмийн бүхий л салбарт шүүгч, багш, түшмэл, эмч хэрэгтэй болж байв. Иймээс боловсролд нийгмийн дээд давхаргынхан ихээр татагдаж, тэдний өсөн нэмэгдэж буй боловсролын хэрэгцээг хангах өөр хөшүүрэг хэрэгтэй болох нь гарцаагүй болов. Ийнхүү их, дээд сургууль байгуулагдах нийгмийн зайлшгүй шаардлага гарч ирэв.

2.4. Их, дээд сургуулиуд байгуулагдсан нь
XIII
зуунаас эхлэн схоластик сургуулиудын тоо өсөхийн зэрэгцээ сурган
хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн тоо нэмэгдэв. Сурагч, багш нар
тодорхой чиглэлээр төрөлжсөн нэгдлүүдэд аажмаар хуваагдаж энэ нэгдлийг
их сургууль хэмээн нэрлэх болжээ. Universitas буюу их сургууль бол
дундад зууны үеийн цэвэр бүтээгдэхүүн юм. Хэрэв тухайн үеийн бага, дунд
сургуулиуд эртний грек-римийн үеийн сургуулиудыг ихэд хуулбарласан
байдаг бол их сургууль нь ингэж хуулбарлах суурь дэвсгэргүйгээр буй
болжээ. Ийм эрх мэдэл, тогтсон сургалтын хөтөлбөр, диплом, зэрэг цол
бүхий суралцагч, сургагч нарын мэргэжлийн холбоо эртний үед байхгүй
байв. Ер нь “их сургууль” гэсэн нэр томьёо анхандаа сургалтын төвийг
илэрхийлэх бус харин өнөөгийн ойлголтоор бол тодорхой категорийн
хүмүүсийн сонирхолыг хамгаалагч ямар нэг “синдикат” маягтай
байгуулагдсан хамтарсан байгууллагыг тэмдэглэж байв. Анхны их
сургуулиудад бэлтгэл анги, бурхан судлал, анагаах ухаан, хууль эрх гэсэн
4 факультет ажиллаж байв. Бэлтгэл факультетад чөлөөт 7 урлагийн
хичээлийг гүнзгийрүүлэн заах бөгөөд үүнийхээ дараа оюутнууд бурхан
судлал, анагаах ухаан, хууль эрхийн чиглэлээр дагнан суралцана.
Дундад зууны үеийн их сургуульд хичээл орж байгаа нь
Энд
ялангуяа Париж хот бусад их сургуулиуд үлгэр жишээ авдаг сургалтын том
төв болон хувирсан юм. Париж хотод “университас магистрооум эт
сколарум” хэмээн нэрлэгддэг магистр оюутнуудын нэгдсэн корпорацууд
голдуу төвлөрч байв. XII зуунд гэхэд л Нотр-Дам хэмээх кафедраль
сургууль өөрийн эгнээндээ Европийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудыг
нэгтгэсэнээрээ нэрд гарч Ромын пап ламын анхаарлыг хүртэл татах болов.
Их сургуулиудын бие даасан байдал эзэн хаан, их хамба, түүний тамгын
газрын бүрэн ивээл дор хэрэгжиж байв. Мөн Ромын папын зүгээс ч зохих
анхаарал тавьж байсан байна.
Их сургуулиудын үйл ажиллагаа нийгэмд үндсэн хоёр хүчин зүйлээр нөлөөлжээ. Нэгдүгээрт, энэ нь үнэнд хүрэх жинхэнэ замыг олох зорилгыг сүм хийдээс хариуцуулсан эрдэмтэн, шашны зүтгэлтэн, жирийн иргэдийн шинэ давхарга төрөн гарах эх үндэс болсон байна. Энэ үзэгдэл, үйл явцын түүхэн ач холбогдол нь тэр үеийг хүртэл сүм, хийдийн албан ёсны үзэл суртал зөвхөн сүм, хийдийн давхаргынханд оногдож байсан явдал юм. Харин энэ үеэс магиструуд итгэл, үнэмшлийн асуудлыг албан ёсоор судлах болжээ. Ийнхүү нийгмийн амьдралд сүм хийд ба төрийн гэсэн захиргааны зэрэгцээ нийгмийн амьдралд улам бүр хүчтэй нөлөөлөх болсон эрдэмтдийн захиргаа гарч ирэв. Хоёрдугаарт, Нийгмийн бүхий л давхаргын оюутан, багш нар цугларсан Парижийн их сургууль байгуулагдсан явдал байв. Парижийн их сургуулийн захиргаа анхнаасаа л нийгмийн давхаргын ялгааг үл харгалзан үйл ажиллагаа явуулж байсан нь эцсийн дүндээ нэгэн шинэ давхарга бий болох үндэс болж өгсөн юм. Дараагийн үеүдэд их сургуулиуд язгууртны шинжийг улам бүр олсон боловч, үүсэн бий болж байх үедээ жинхэнэ утгаараа “ард түмнийх” байсан бөгөөд тариачид, гар урчуудын хүүхдүүд бага төлбөр, үнэгүй байр сууц зэрэг хөнгөлөлттэй нөхцөлийнх нь дагуу ихээр ирж суралцаж байв.
XY зууны эхэн үед Европийн оюутнууд 65 их сургуульд суралцаж байсан бол энэ зууны сүүл гэхэд 79 их сургуульд суралцах болов. Хамгийн анхны их сургуулиуд XI-XIY зууны үед байгуулагджээ. XI зуунд Европийн хамгийн ахмад их сургууль болох Болоний их сургууль хойд Италид байгуулагдав.

Парижийн (Сорбонны) их сургууль
Европод
Италийн Болонье, Францын Париж хотуудын их сургуулиуд XII зууны үед
хамгийн сайн боловсрол олгож байсан анхны их сургуулиуд юм. Харин
XIII-XY зууны үе гэхэд Европийн бараг бүх улсууд их сургуультай болсон
байна. Эдгээр их сургуулиудыг пап болон хамба ламтнууд, эзэн хаадууд,
ван, гүнгүүд үндэслэн байгуулна. Англид гэхэд Оксфорд, Кембриджийн их
сургуулиуд байгуулагдав. Эх сурвалжид тэмдэглэсэнээр Кембриджийн их
сургууль нь зөвхөн нэг модон пинд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд
түүнийг Францаас ирсэн 4 багш анх байгуулжээ. Италид дээр дурдсан
Болоний их сургуулиас гадна эзэн хаан II Фридрих Неаполитаний их
сургуулийг байгуулсан байна. Испаний христ шүтлэгтэнүүдийн дунд Саламанк
дахь их сургууль их нэр хүндтэй байсан бол Ариун Римийн эзэнт гүрний
бүрэлдэхүүний Чехэд 1348 онд Прагийн их сургууль, 1365 онд Австрид
Венийн их сургуулиуд байгуулагдав. Мөн Германд Гейдельберг, Кёльн,
Эрфурт хотуудад их сургууль байгуулагджээ. 1364 онд Краков хотноо
Польшийн анхны их сургууль байгуулагдав.
Германы Гейдельбергийн их сургууль анх ийм байранд байрлаж байв
Jul
29
Дэлхийн боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- Сэргэн мандалтын (ренессанс) үеийн боловсролын тогтолцоо
Дэлхийн
боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- уг сэдвийг хамруулсан
судалгаа шинжилгээ, түүхийн баримт, материал зэргийг эмхэтгэн хүргэж
байнаа... Маш олон хуудас энэхүү материал нь бидний боловсролын талаар
түүхийг бараг бүхэлд нь өгүүлэх болноо...
Гурав. Сэргэн мандалтын (ренессанс) үеийн боловсролын тогтолцоо
3.1. Боловсрол, хүмүүжилд гарсан өөрчлөлтүүд
Дэлхийн
соёл, боловсролын түүхийн хамгийн сайхан үеүдийн нэг нь XIY-XYII зууны
үед хүмүүнлэг, энэрэнгүй уриан дор дундад зууны Европийн түүхэнд гарч
ирсэн сэргэн мандалт буюу ренессансийн үе юм. Тухайн үеийн Европийн их
сургуулиудад суралцан боловсрол эзэмшсэн ухаантнууд энэ дэлхийн хамгийн
нандин зүйлээр хүнийг тунхаглан, хүний мөн чанарыг шинжлэх ухаан,
хүмүүнлэгийн үүднээс тайлбарлах оролдлого хийж эхэлжээ. Гүн ухаан-сурган
хүмүүжүүлэх зүйн шинэчлэгдсэн сэтгэлгээнд оюун санаа, бие бялдрын
хувьд төгс хөгжсөн хүний асуудал орж ирэв. Хүнлэг, энэрэнгүй үзэл нь
католик сүм, хийд гол үндэс суурь нь болж байсан дундад зууны үеийн
ертөнцийг үзэх үзэлд гарсан өөрчлөлтийн үр дүн билээ. Хэрэв сүм, хийд
хүн өөрийн итгэл, үнэмшлээ бурханд хандуулах ёстой гэж үзэж байсан бол
шинээр төлөвшин гарч ирсэн ертөнцийг үзэх үзэлд бүхний голд хүн
тавигдаж, хүн өөрөө өөртөө эзэн байх номлол гарч иржээ. Ингэснээр
гуманизм буюу хүнлэг, энэрэнгүй үзэл Европийн олон оронд тархсан байна.
Мөн тухайн үеийн газар зүйн их нээлтүүд болон ном хэвлэх шинэ
технологи гарсан нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Энэрэнгүй үзэлтнүүд
эртний Грек-Римийн соёлыг эрхэмлэн үзэж түүний баялаг өв уламжлалыг
дахин сэргээх зорилт тавьсан нь “сэргэн мандалт” хэмээх нэр томьёо
үүсэхэд хүргэжээ. Юуны өмнө тэд эртний сонгодог утга зохиол, урлагийн
чөлөөтэй, ил тод сэтгэлгээнд татагдан өөрсдийн шинэ хүмүүжлийн үндэс
болгосон байна. Мартагдсан сонгодог соёлоос бие бялдар, гоо сайхны
хувьд хөгжсөн бие хүний асуудлыг өвлөн авч, түүний бие даасан нийгэмд
тустай үйлдлийг үйл ажиллагааныхаа эх сурвалж болгожээ. Үүний үр дүнд
сэргэн мандалтын үеийн хүмүүжлийн тогтолцоо эртний үе, дундад зуун,
шинэ үеийнхэн гэсэн 3 зааг дээр шинээр төлөвшин гарч ирэв.
Сэргэн мандалтын үеийн боловсролын зүтгэлтнүүд сонгодог хүмүүжлийн агуулгыг улам баяжуулж, түүний арга хэрэгслийн тоонд эртний Грек хэл, шинэ латин хэлийг оруулж иржээ. Хотууд нь өөрийн бие даасан статусын төлөө тэмцэх явцдаа хүмүүжлийн асуудлыг тэргүүн зэрэгт гаргаж ирсэн Итали улс энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг манлайлсан байна. Энэ тэмцлийн гол зорилго нь христийн аскетизмийг үл зөвшөөрөгч, хөдөлмөрийн явцад бие бялдар, оюун санааны хувьд хөгжсөн бие хүнийг төлөвшүүлэх явдал байв.
Италийн нэрт энэрэнгүй үзэлтэн-сурган хүмүүжүүлэгч Л.Альберти (1404-1472 он) энэ шинэчлэлийн үр дүнг “төгс сайн үйл, бүтэн аз жаргалд хүрэх” хэмээн томьёолсон. Тэднийхээр хүмүүжлийн хамгийн сайн арга бол эртний Грек-Римийн сонгодог бүтээлээс суралцах явдал ажээ.
Энэхүү үзэл баримтлалыг Италийн өөр нэг энэрэнгүй үзэлтэн Витторино де Фельтре (1378-1446 он) мөн сурталчилж байв. Тэрээр аз жаргалд суралцах гэсэн зарчимд үндэслэсэн өөрийн өвөрмөц сургууль “Аз жаргалын ордон”-г байгуулсан байна.
Витторино да Фельтре (1378 - 1446 он)
Боловсрол-сургалт
дахь энэрэнгүй үзлийн зарчмыг анх гаргаж ирсэн “Аз жаргалын сургууль”
ордонг үндэслэгч. Энэ сургуульд хүнийг бие бялдар, оюун санааны хувьд
төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч байв. Тэр сургуульд язгууртан, герцогийн
хүүхдүүдээс гадна нийгмийн доод давхаргын 70 гаруй хүүхэд суралцаж
байжээ. Хөвгүүд, охидыг хамтад нь сургаж байсан нь цоо шинэ үзэгдэл
байв. Сургуульд оюун ухааны чадвар, гоо сайхны хүмүүжил олгохын зэрэгцээ
рыцарийн хүмүүжил ч хадгалагдан үлдсэн байна.
Италийн энэрэнгүй үзэлтнүүдийн дотор Томазо Кампанелла (1568 - 1639 он) том байр эзэлдэг. Тэрээр тухайн үеийн хүмүүжлийн чин эрмэлзлийг тусгасан “Нарны хот” хэмээх алдарт бүтээлийг туурвисан байна. Энэхүү бүтээлд хүн аливаа нэг зүйлийг сохроор бишрэн шүтэхийг шүүмжилж, хүний гол зориого бол бүх талын мэдлэг эзэмшсэн байх явдал мөн гэж үзсэнээрээ энциклопедист чиг баримтлалыг анх тунхаглажээ. Түүнийхээр хөвгүүд, охид хамтдаа суралцах ба тэдэнд унших, бичих, түүх, математик, газар зүй, байгалийн ухааны хичээл заана. Мөн гүйх харайх, гимнастик, зээрэнцэг шидэлт зэрэг бие бялдар хөгжүүлэх хичээл ч ордог. Тэднийг мөн гар урлалд сургана. Хүүхэд 7 нас хүртлээ төрөлх хэлээ үзэж, гимнастикаар хичээллэнэ. 7-10 насандаа нэмээд байгалийн шинжлэлийн хичээл үзнэ. 10 наснаас эхлэн анагаах ухаан зэрэг хүнд хичээлүүдийг үзэх ёстой. Сургалтад үзүүлэн таниулах материал ихээр ашиглах ба сурагчдын хооронд янз бүрийн өрсөлдөөн их явуулна. Тэрээр хүүхдийг багаас нь нийгмийн тустай хөдөлмөрт оруулахыг дэмжиж байв.

Томазо Кампанелла (1568-1639 он)
Италийн
энэрэнгүй үзэлтэн, шинжлэх ухааны утопизмыг үндэслэгч. Түүний үзэл
баримтлал дундад зууны сэргэн мандалтын үеийн гол үзэл суртал болсон юм.
Зарим түүх, сударт орчин үеийн сургалт-боловсролын тогтолцоог
үндэслэсэн гэж үздэг. Хүн аливаа нэг зүйлийг сохроор бишрэн шүтэхийг
шүүмжилж, хүний гол зориого бол бүх талын мэдлэг эзэмшсэн байх явдал мөн
гэж үзсэнээрээ энциклопедист чиг баримтлалыг анх тунхаглажээ.
Ийнхүү Италид үндэс сууриа тавьсан энэрэнгүй үзлийн үзэл баримтлал хүрээгээ тэлж удалгүй Францад нэвтэрч Парижийн их сургууль сэргэн мандалтын үеийн үзэл санааны гол төв болон хувирсан байна.
Францын сэргэн мандалтын үеийн төлөөлөгчдийн дотор Франсуа Рабле (1494 - 1553 он) ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр дундад зууны үеийн боловсрол, сургалтын хор хөнөөлтэй талыг уудлан илрүүлж, энэрэнгүй хүмүүжлийн гол үзэл баримтлал болох оюун санаа, бие бялдрын хөгжилтэй бие хүний асуудлыг гарган иржээ. Ф.Рабле нь хүмүүжлийн хүнлэг бус шинжийг шүүмжилж, сургууль дахь сургалтын ажлын замбараагүй, үр ашиггүй шинжийг гаргасан байна. Үүний оронд сургалтын хөтөлбөрт шинэ латин хэл, арифметик, газар зүй, одон орон, хөгжмийн хичээл оруулах санал тавьж, тоглоомыг сургалттай холбох, оюун ухаан шаардсан хичээлийг тоглоом, биеийн тамир, гимнастиктай холбон явуулахын чухал болохыг тэмдэглэж байв. Морь унах, сэлмээр тулалдах, барилдах, сэлэх, хүндийг өргөх, биеийн хүчний хөдөлмөр зэргийг сургалтын салшгүй хэсэг мөн хэмээн үзсэн.

Франсуа Рабле (1494 - 1553)
Өөрийн
“Гаргантюэ, Пантагрюэль хоёр” алдарт бүтээлдээ схоластик сургалт,
дундад зууны үеийн боловсролын аскетизмыг шүүмжилж, тэдгээрт энэрэнгүй
үзэл баримтлалыг сөргүүлэн тавьсан байна. Олон талын боловсрол, хичээл,
амралтын зөв зохистой харьцаа, сэтгэлгээний бие даасан хөгжил, бүтээлч
үйл, идэвхит шинж бүхий хүүхдийг хүмүүжүүлэх энэрэнгүй хүмүүжлийн
загварыг анхлан гаргаж ирсэн.
Раблегийн томоохон зохиолын баатар болох Гаргантюа багаасаа бурхадын захисан зүйлийг мартдаг хүүхэд байв. Иймд хүмүүжүүлэгч багш нь түүнийг бие бялдрын хувьд эрүүл чийрэг, бүх талаар хүмүүжил, боловсролтой хүн болгох зорилт тавина. Ном уншсанаар бусадтай ухаалаг ярилцах болж, латин хэл, арифметик, геометр, одон орон, хөгжмийн үндсийг судалдаг. Хөзөр тоглох явцдаа тооцоолж сурч, оюун ухаан шаардсан ажлыг биеийн хүчний ажилтай хослуулна. Тэрээр морь унаж, сэлмээр тоглож, усанд сэлж сурах ба хүмүүжүүлэгч багштайгаа амьдралын мөн чанарын тухай маргалдаж, шөнө орой болсон хойно одот тэнгэрийг судлах болов. Бороотой үдшээр түлээ хагалж, талх барьж, гар урчууд, худалдаачидтай уулзалдан, эрдэмтдийн үгийг сонсож, зарим үед өдөржин байгалийн сайханд зугаацдаг болно. Ийнхүү Ф.Рабле нь энэрэнгүй үзлийн мөн чанарыг илэрхийлсэн шинэ бие хүн төлөвших үйл явцыг яруу тодоор өгүүлсэн байдаг. Чухам энэ зохиолд Бурхан бол бүх юмны эхлэл байдаг бол хүн бүх ертөнцийн гол төв гэсэн санааг анх оруулж иржээ.

Мишель Монтень (1533 - 1592)
Францын
агуу их энэрэнгүй үзэлтнүүдийн нэг. Түүний “Туршлагууд” хэмээх зохиолд
боловсролд хандсан орчин үеийн бие хүний шаардлагуудтай давхацдаг олон
санаа анх тусгагдсан. Хүч хэрэглэх, дарамт шахалт учруулахаас
татгалзахын зайлшгүй тодорхойлж, багшийн хэмжээгүй их эрх дархыг
хязгаарлахыг уриалжээ. Сурах явцад “судалж буй зүйлийнхаа утгыг
эрэлхийлж сурах хэрэгтэй” гэсэн зарчмыг тунхагласан.
Францын өөр нэг энэрэнгүй үзэлтэн Мишель Монтень (1533 - 1592 он) “Туршлагууд” хэмээх алдарт зохиолдоо дундад зууны схоластик үзлийг эрс шүүмжилж, хүн бол хамгийн дээд үнэт зүйл бөгөөд хүүхдийг сургах сургалтыг практикаар дамжуулан хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзжээ. Түүнийхээр хүүхдэд байгалаас заяасан бие даасан шинж байдаг. Дундад зууны сургалт үеэ өнгөрөөсөн бөгөөд сургалтад аюул учруулж байна гэж үзсэн. Иймд тогтсон уламжлалт сургалт ашиг тус авчирахаа больсон бөгөөд сурагч аль болох ихээр ярьж, багш аль болох ихээр сонсох цаг ирлээ хэмээжээ. Хүүхдийг хүрээлэн буй орчноо судлах дадлагатай болгож, сурсанаа практикт шалгадаг чадвартай болгох хэрэгтэй. Эртний үеийн өв уламжлалд хадгалагдаж буй оюун санааны үнэт зүйлстэй танилцуулах нь хүүхдийн танин мэдэхүйд ихэд тустай ажээ. Эртний гүн ухаантнуудын үзлийг баримталдаг боловч, Платоноос ялгаатай нь оюун санаа биеийг удирдахгүй харин бие оюун санаагаа удирдана гэж үзсэн. Хүмүүжил, сургалтын гол зорилго сурагчийн бие хүний шинжийн боловсролд оршино. Харин ёс суртахууны хүмүүжлийн зорилго ёс зүйг шүтэхэд бус өсөн өндийж буй залуу хүүхдийг сайн үйл бүтээхэд туслах явдал юм. Тэрээр хүч үл хэрэглэх ёс зүйг гарган ирж, хүний нандин чанар бол бие хүн өөртөө хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, үнэт зүйлс юм гэж үзжээ.
Ийнхүү Итали, Францад хүчтэй түгэн дэлгэрч үр ашгаа өгсөн сургалт – боловсролын салбар дахь энэрэнгүй үзлийн давалгаа улам цааш дэлгэрч нийт Европийг хамрах боллоо. Энэхүү хөдөлгөөний манлайд Эразм Роттердамский, Хуан Луис Вивес, Томас Мор, Рудольф Агрикола, Ульрих фон Гуттен зэрэг томоохон сэтгэгчид гарч ирж өөрсдийн бүтээл туурвилдаа шинэ хүнийг хүмүүжүүлж, сургах бүхэл бүтэн тогтолцоог боловсруулсан байна.
Эдний дотроос английн утопи үзэлтэн Томас Мор ихэд алдаршжээ. Өөрийн үл гүйцэлдэх (утопи) үзэл баримтлалын төвд бүх талын өв тэгш хүмүүжил авах эрхтэй хүнийг гарган тавьсан байна. Түүнийхээр хүний үйл ажиллагаанд нийгмийн ба хувийн талууд тод илэрдэг. Иймд өндөр ёс суртахуунаар хүмүүжүүлэх нь нийгмийн эн тэргүүний зорилт мөн. Тэрээр чөлөөт шашин шүтлэгийг дэмжиж байв. Дундад зууны үеийн сургалтын тогтолцооны хатуу чанд, харгис талыг шүүмжилж, чөлөөтэй боловсрол эзэмшсэн хүн л аз жаргалд хүрнэ гэж үзсэн. Бусад утопи үзэлтнүүдийн адил унших, арифметик, хөгжим, байгаль шинжлэлийн хичээлийг онцолж, сургалтын цэвэр орчныг магтан сайшаажээ.

Томас Мор (1478 - 1535 он)
Английн
утопи үзэлтэн. “Ашигтай бөгөөд, сонирхолтой алтан ном, төрийн хамгийн
төгс тогтолцоо ба Утопи хэмээх шинэ арлын тухайд” суурь бүтээлдээ бүх
нийтийн боловсролыг үйлдвэрлэх хөдөлмөртэй нягт хослуулан зайлшгүй
эзэмших ёстой ангигүй нийгмийн тухай үзлийг анх гаргаж тавьсан. Энэхүү
бүтээлд тэгш эрх, аз жаргал, шударга ёс нийгмийн бүх гишүүдэд тэнцүү
үйлчилж, боловсрол, өөрийн боловсролын зайлшгүйн тухай үзэл нэвт
шингэжээ. Сайн сайхан байдлын үндэс бол хувийн өмч, боломжтой бол амины
өмчөөс татгалзах явдал бөгөөд “бүхнийг тэнцүүгээр” гэсэн зарчмын үндсэн
дээр нийгмийн баялгийг шударгаар хуваарилах явдал мөн.
Утопи арлынхны аз жаргал тэдний гэдэс цатгалан байдалд илэрдэг. Нийгмийн гишүүд ямар нэг бие даасан үйлдэл хийхгүй. Бүхнийг хамтарч гүйцэтгэнэ. Сурган хүмүүжүүлэх гол үзэл баримтлал нь бүх хүүхдийг нийгмийн зүгээс тэгш хүмүүжүүлэх, эрэгтэй, эмэгтэйчүүд ялгалгүй адил боловсрол эзэмших, төрөлх хэл дээрх бүх нийтийн сургалт, оюуны ба биеийн хөдөлмөрийг хослуулах, амин хувиа хичээх, баяр цэнгэл хөөхөөс татгалзах, хөдөлмөрийн хүмүүжил ёс суртахууны итгэл хүмүүжилд нөлөөлөх зэрэг болно. Хүмүүжлийг төрдөө үнэнч байхаар чиглүүлнэ. Биеийн хөдөлмөр, хөдөлмөрийн үйл ажиллагаанд бэлтгэх нь сургалтын үндсэн зорилго мөн.

Эразм Роттердамский (1467 - 1536 он)
“Сургалтын
аргын тухай”, “Хүүхдийн сайн үйл, шинжлэх ухаанд хэрхэн хурдан,
чанартай сургах тухай” зэрэг боловсрол-сургалтын суурь бүтээлүүд
туурвисан. Хүмүүжил нь ертөнцийг өөрчлөх, төр ба сүм хийдийн хэвшлийг
шинэчлэх, аз жаргалд хүргэх хэрэгсэл мөн хэмээн үзжээ. Хөдөлмөр бол ёс
суртахуунт чанарын шалгуур гээд ардын боловсролын үзэл санааг анх
дэвшүүлсэн. Хүүхдийг төлөвшүүлэх хамгийн дээд зорилго бол ёс суртахууны
үүргээ мэдэрч, шашны хувьд дуулгавартай байх явдал мөн.
Дээрх үл гүйцэлдэх үзэлтнүүдийн үзэл баримтлалд харагддаг адил тал нь гэвэл тэд бүгд боловсролын чөлөөт шинжийг тэргүүн зэрэгт тавьж байв. Үнэн хэрэгтээ Томас Мор, Томазо Кампанелла нар үл гүйцэлдэх-социалист үзэлтнүүд байсан бол Витторино де Фельтре, Франсуа Рабле, Мишель Монтень нар сурган хүмүүжүүлэгч-энэрэнгүй үзэлтнүүд байжээ. Гэхдээ сэргэн мандалтын үеийн үзэл баримтлал ба боловсрол, хүмүүжлийн бодит нөхцөл байдлын хооронд асар их ялгаа оршиж байв. Мэдээж хэрэг сэргэн мандалтын үе сургалт, сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт эерэг нөлөө үзүүлсэн. Үүний зэрэгцээ тэдний хүсэл тэмүүлэл амьдрал дээр бодитойгоор хэрэгжиж чадаагүй юм. Учир нь хэрэгжих үндэс суурьгүй үл гүйцэлдэх шинжтэй байжээ. Эндээс утопи буюу үл гүйцэлдэх үзэл гэсэн нэр томьёо гарч ирсэн байна.
XVI зууны үеэс өрнөд ба төв Европийн улсуудад рим-католикын сүм хийдийн эсрэг чиглэсэн Реформацийн хэмээх нийгмийн хөдөлгөөн ихээр гарах болов. Энэхүү Реформацийн хөдөлгөөний сурган хүмүүжүүлэх-боловсролын үзэл баримтлал төлөвшин тогтоход М. Лютер (1483 - 1546 он), Ж. Кальвин (1509 - 1564 он) нар чухал үүрэг гүйцэтгэжээ. Реформац бол ноёрхогч үзэл суртал болох католицизмын эсрэг тэмцэл бөгөөд христийн шашны зохистой тайлбарлалын хүрээнд шашны ухамсрыг зөв чиглэлд өөрчлөх тэмүүлэл ажээ. Энэ хөдөлгөөний гол уриа нийгмийн бүх давхаргын хүүхдүүдийг төрөлх хэл дээр нь тэгш эрхтэй сургах гэсэн зарчим байв. Ингэж боловсрол нийгмийн өргөн давхаргад тархахад “ахан дүүсийн нийгэмлэг” хэмээх христийн коммунизмын үзэл баримтлал бүхий иргэний сургуулиуд их үүрэг гүйцэтгэсэн байна. Ер нь Реформацийн үзэл санааны гол үндэс нь бие хүнийг өөртөө захируулсан нийгэмлэг байгуулах явдал ажээ. Энд хүмүүжил, сургалтын ажил засаг, төрөөс хүмүүсийг удирдах зэвсэг болон ашиглагдана.
Ингэж сүм, хийдийн эсрэг чиглэсэн хөдөлгөөн үүсэхэд сүм, хийд ч зүгээр байсангүй. Реформацийн эсрэг хөдөлгөөнийг (контрреформац) өрнүүлжээ. Энэ нь католик сүм хийдээс протестант сүм хийдийн эсрэг явуулсан тэмцэл байв. Тэдгээр нь энэрэнгүй үзлийн зарчмын эсрэг тэмцэж, түүн сөргүүлэн хүмүүжил, боловсролын иезут тогтолцоог гаргаж иржээ. Ингэхдээ үнэ төлбөргүй нийтийн сургуулиуд олноор байгуулан, тэндээ түгэн дэлгэрч байсан сургалтын дэвшилтэт аргуудын оронд авторитаризм ба формализмыг ихээр ашиглах болов. Ингэснээр сургалт-хүмүүжлийн зорилго католик сүм, хийдийг фанатаар даган мөрдөх хэм хэмжээ болсон байна. Католик ба протестант шашны хоорондын тэмцэл цаашдаа сургалт-боловсролын хүрээнээс хальж улс төрийн шинжийг олсон ба өнөөдөр хүртэл энэ зөрчилдөөн амь бөхтэй оршсоор байгаа билээ.

3.2. Гимназ байгуулагдсан нь
Сүм,
хийдийн олон урсгал чиглэлийн хоорондын ширүүн тэмцэл, түүний
боловсрол-хүмүүжлийн хүрээнд үзүүлсэн сөрөг нөлөө ихэд хурцадсан боловч,
энэрэнгүй үзэлтнүүдийн хүч чармайлт, нийгмийн дэвшлийн нөлөөгөөр
сургалтын шинэ хэлбэрүүд бий болж байсны нэг нь гимнази үүссэн явдал
билээ. Гимнази бол сэргэн мандалтын үеийн боловсролын хөгжлийн
бүтээгдэхүүн мөн.
Анхны гимназиуд Германд үүссэн байна. Эдгээр сургалтын байгууллагуудыг бий болгосон хүн бол Филипп Меланхтон юм. Тэрээр “Саксоны сургалтын хөтөлбөр” хэмээх бүтээлдээ хотын бага ба ахлах сургуулиудыг нэгтгэн сургалтын 3 дахь шат буюу гимнази байгуулах санааг анх гаргажээ. Энэ үе шатанд хамгийн авьяаслаг, сэргэлэн багачуудыг сургана. Сургалтын хөтөлбөр эрс нэмэгдэж, тухайлбал, римийн утга зохиолыг судлах дээр нэмээд Цицерон, Овидий, Вергилий нарыг заавал судлах болсон байна. Ингэхдээ сурагчид өөрсдөө бие даан зохиол бичих дасгал ихээр хийнэ. Мөн латин хэл шинжлэлийн оронд диалектик, илтгэх урлагийн хичээл орох болов. Гэхдээ бүх харилцааг зөвхөн латин хэл дээр хийхийг хуульчлан баталсан байна. Ф.Меланхтон гимназид немц хэл үзэхийг таашаадаггүй байжээ. Энэ бүхний үр дүнд XVI зууны 20-иод он гэхэд хотын олонхи сургуулиуд гимнази болон хувирсан байна.

Филипп Меланхтон (1497 - 1560 он)
Немцийн
энэрэнгүй үзэлтэн, шашин судлаач, сурган хүмүүжүүлэгч, Герман дахь
Реформаци хөдөлгөөний удирдагчдын нэг. Анхны гимнази байгуулж, түүний
сургалтын хөтөлбөрийг зохиосон гэдгээрээ боловсролын түүхэнд орсон.
Энэрэнгүй үзлийн уриан дор байгуулагдсан гимнази сургуулийн бэлэг тэмдэг нь 1537 онд Страсбург хотноо И.Штурмын (1507-1589 он) байгуулсан гимнази болж байв. Энэ гимназын сургалтын гол цөм нь сонгодог хэл, утга зохиол судлах явдал байв. Энэ гимназид олон зуун хүүхэд суралцаж, 1578 онд 7-16 насны 3000 гаруй хүүхэд сурч байв. Гимназид сургалтын өвөрмөц арга барил ашиглаж байсан нь эртний хэлний толь бичгийг өргөнөөр ашиглаж байсан явдал мөн. Гол хичээл нь латин хэл, илтгэх урлаг, диалектик байв. Мөн математик, уран зохиол, эртний грек ба эртний европ хэлнүүд заана.
Хатуу чанд сурган хүмүүжүүлэх арга барилын дэвсгэр дээр авч үзвэл зарим гимназын сургалтын арга барил шинэлэг, дэвшилтэт шинжийг агуулж байв. Тухайлбал, Фридланд Троцендорфийн (1490 - 1556 он) удирдаж байсан Германий Гейдельбергийн гимназид сургуулийн өөрийгөө удирдах байгууллага маягийн зүйл ажиллаж байв. Энд сурагчид”бүгд найрамдах улс” маягаар амьдарч, “сенат”, “консул”, трибун”, “цензор” зэрэг албан тушаалтныг сонгоно. Энэ гимнази дотроо хэд хэдэн хэсэгт хуваагдсан 6 ангитай байв. Анги бүр сахилга бат хангагч “квестор”, хоол унд, ариун цэврийн хэрэгсэл хариуцагч “эфор”-ийг сонгоно. Сургуулийн удирдагч “мөнхийн дарангуйлагч” нэрийг зүүнэ. Дутагдал гаргасан сурагчид “бүгд найрамдах улсын” төлөөлөгчдийн өмнө хариуцлага хүлээнэ. Сурагчид сурлагаар хоцорч яваа нэгэндээ туслах ёстой. Ахлах ангийнхан бага ангийнхандаа хичээл заана. Үздэг гол хичээл нь гот хэл байв. Мөн грек, латин хэл, диалектик, илтгэх урлаг, гүн ухаан, хөгжмийн хичээл ордог. Уран зохиол бичих бэлтгэл их хийнэ. Иймд Европийн олонхи гимназууд Штурмын байгуулсан гимназийн жишээг өөртөө авч, үйл ажиллагаагаа түүний арга маягаар зохион байгуулах болсон байна.
Ер нь сэргэн мандалтын сүүл үед байгуулагдсан гимназууд сүм, хийдийн аскетик үзэл баримтлалыг таягдан хаясан юм. Тэд хүний чин эрмэлзлэлийг амьдралын бүрэн дүүрэн хэрэгцээгээр амьдарч буй хүн, хүүхдийн сэтгэхүйн мөн чанарыг нээх явдал хэмээн тунхагласан байна.
Ингэснээрээ Дидро хүмүүжил бүхнийг чадна гэсэн Гельвецийн үзлийн эсрэг байр сууринд зогсож байв. Түүнийхээр хүмүүжлийн тусламжтайгаар олон зүйлд хүрч болох хэдий ч хүмүүжил нь зөвхөн хүүхдэд байгалиас заяагдсан тэр зүйлийг нь л хөгжүүлдэг ажээ. Хүний хүмүүжилд түүний биеийн зохион байгуулалт, анатоми-физиологийн үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой гээд оюун ухааны үйлдлүүд хүний биеийн тодорхой төлөв байдал, уураг тархины зохион байгуулалтаас хамаардаг гэжээ. Түүнийхээр хүн бүрт байгалиас заяасан өөрийн гэх онцлог, дүр төрх бий. Хүмүүсийн байгалиас заяасан зохион байгуулалт, физиологийн онцлог нь тэднийг хөгжилд хүргэх төрөлх шинжийг тодорхойлох ба гэхдээ түүний илрэл нь бүхэлдээ нийгмийн шалтгаан, түүний дотроос хүмүүжлээс хамаардаг.
Дидрогийн энэхүү үндэслэл нилээд дэвшилтэт, шинжлэх ухааны үндэслэлтэй боловч, тухайн үеийн нийгэм-эдийн засгийн хязгаарлагдмал байдлаас үүдэн тэрээр хүний жинхэнэ мөн чанарыг ямар нэг үл өөрчлөгдөгч, хийсвэр зүйл хэмээн үзсэн юм. Гэхдээ ард түмний дунд нуугдмал байдалтай оршин байгаа их авьяас билэг яалт ч үгүй устан үгүй болж байна гэдгийг тэмдэглээд энэ нь урагшгүй нийгмийн байгуулал ард түмний хүүхдийг зөв хүмүүжүүлж, боловсруулж чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэрээр ард түмнийг өргөнөөр гэгээрүүлэх талд баттай зогсож, ард түмний дунд нийгмийг чөлөөлөгч их хүч нуугдаж байгааг онцолжээ. Түүнийхээр “гэгээрэл хүнд нэр төр өгөх ба гэгээрсэн боол өөрийгөө боолчлогдохын төлөө төрөөгүй гэдгээ шууд ойлгоно” гэж бичсэн. Дидро нь Гельвецийн нэг адил тухайн үеийн боловсролын тогтолцоог эрс шүүмжилж, шашин, сүм хийдийнхний мэдэлд байгаа бага сургуулиуд нь ард түмний хүүхдийг сургах үйл хэргээ умартаж, сонгодог хэлбэрийн дээдсийн дунд сургуулиуд шинжлэх ухаанд бүрэн харш, өчүүхэн мэдлэгийг олгож байгааг хурцаар шүүмжилжээ. Иймд сургалт, хүмүүжлийн одоогийн бүхий л тогтолцоо үеэ өнгөрөөсөн бөгөөд “ардын боловсролын аргыг хамгийн гүнд нь хүртэл өөрчлөх шаардлагатай байна” гэдгийг цохон тэмдэглэж байв.
Хэрэв хүүхдэд байгалиас заяагдсан эерэг шинжүүдийг нь хөгжүүлж, сөрөг шинжийг нь арилгаж чадаж байвал хүмүүжлийн үр нөлөө илэрнэ гэж үзсэн ба ингэхийн тулд сургуулиудыг сүм, хийдийн нөлөөллөөс гаргаж, төрийн мэдэлд өгөх хэрэгтэй хэмээн үзэж байв. Тэрээр сургуулиуд дахь сонгодог боловсрол олгох аргыг эсэргүүцэж, эхний ээлжинд байгалийн болон гүн ухааны хичээлүүдийг түлхүү оруулах хэрэгтэйг тэмдэглэж байв. Мөн тэрээр нийгмийн ялгавараар нь боловсрол олгохын эсрэг дуугарч, бие хүн төлөвшихөд боловсрол адил тэнцүү үйлчилдэг хэмээн үзэж байсан юм. “Хүүхдийг өвс, ногоо чөлөөтэй ургадагийн адил дураар нь тавивал энэ бяцхан амьтан хүүхдийн гэнэн төсөөлөлдөө 30 настай эр хүний төсөөллийг шингээж авах болно” гэж бичиж байв.
Тэрээр “ухаантнууд ордоноос илүүтэйгээр овоохойноос төрдөг” хэмээсэн алдарт афоризмаа хэлсэн юм. Түүнийхээр хичээлийн жил бүхэнд сургалтыг механик, математик, анатоми зэрэг тодорхой хөтөлбөрөөр явуулахын чухлыг тэмдэглээд үүнтэй зэрэгцүүлэн гүн ухаан, ёс зүй, түүх, газар зүй, зураг, уран барилга, хөгжим, сэлэмдэх урлаг, бүжиг, морь унах, усанд сэлэлт гэсэн хичээлүүдийг 3 бүлэгт хуваан оруулах хэрэгтэй гэж үзсэн байна. Багш хүн зааж буй хичээлээ гүнзгий эзэмшсэн байхын зэрэгцээ даруу, шударга, ёс суртахууны өндөр зарчмыг эзэмшсэн байх ёстой. Иймд багш нарт сайн материаллаг нөхцөл бүрдүүлж, түүнийг бүх талаар харж үзэх шаардлагтайг цохон тэмдэглэсэн байна.

Дэлхийн боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- Соён гэгээрүүлэгчдийн үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролын тогтолцоо
Дэлхийн
боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- уг сэдвийг хамруулсан
судалгаа шинжилгээ, түүхийн баримт, материал зэргийг эмхэтгэн хүргэж
байнаа... Маш олон хуудас энэхүү материал нь бидний боловсролын талаар
түүхийг бараг бүхэлд нь өгүүлэх болноо...
Дөрөв. Соён гэгээрүүлэгчдийн үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролын тогтолцоо
4.1. Жан-Жак Руссо
Нийгмийг
давхаргаар нь ялгах үзлийг шүүмжилж, сургалт, хүмүүжлийн шинэ үзэл
баримтлалыг боловсруулахад Сэргэн мандалтын сүүл болон XVII зууны эцсээс
XVIII зууны төгсгөл хүртэлх үеийн Соён гэгээрүүлэгчдийн хөдөлгөөний
төлөөлөгчид ихээхэн хувь нэмэр оруулжээ. Янз бүрийн үзэл баримтлалаас
бүрдсэн энэхүү хөдөлгөөний төлөөлөгчид өмнөх үеийн боловсролын
тогтолцоог шүүмжлэх тал дээр санал нэгдэж, сургууль, сурган хүмүүжүүлэх
ухааныг өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн нөхцөлд тохируулж, ингэхдээ
хүний жинхэнэ мөн чанарыг тэргүүн зэрэгт тавих шинэ үзэл баримтлалуудыг
боловсруулсан байна.
Ийнхүү Сэргэн мандалтын үеийн боловсрол, хүмүүжлийн шинэчлэлийг Соён гэгээрүүлэгчдийн үеийн төлөөлөгчид хүлээн авч шинэ шатанд гаргах түүхэн үүргийг хүлээжээ. Ингэхдээ тухайн улс үндэстний үндэсний онцлог, уламжлалын дагуу хөгжүүлсэн байна. Соён гэгээрүүлэгчдийн үзэл санааны гол цөм нь Францад төвлөрч байв. Энэхүү хөдөлгөөний үндсийг тавигчдын дотор францын сурган хүмүүжүүлэх ухааны төлөөлөгчид болох Франсуа Фенелон, Шарль Голлен голлох үүрэгтэй байсан юм. Францын соён гэгээрүүлэгчдийн үйл ажиллагааны нэг үндсэн тал нь дундад зууны үеийн сүм, хийдийн схоластик, ортодоксаль үзэл, хүмүүжил, боловсролын тогтолцоог шүүмжлэх явдал байсан бөгөөд энэ шүүмжлэлийн эхлэлийг Шарля Луи Монтескье (1689-1755 он)-ийн 1748 онд бичсэн “Хуулиудын үзэл санаа” хэмээх бүтээл тавьжээ. Тэрхүү бүтээлдээ үндсэн хуульт төрийн үзэл баримталын үндсэн дээр залуу үеийг төлөвшүүлэх, абсолют хаант засгийг үл зөвшөөрөх, нийгмийг давхаргаар нь ялган үздэг сургуулийн тогтолцоог ардчилсан, нийт үндэстний боловсролоор солих зэрэг хөтөлбөрүүдийг дэвшүүлэн гаргасан байна.
Гэхдээ Франц дахь соён гэгээрүүлэх хөдөлгөөнд сургууль, боловсролын шинэчлэлийн талаар хамгийн жинтэй онолыг боловсруулсан төлөөлөгчдийн нэг нь Жан-Жака Руссо (1712 - 1778 он) билээ.Ж.Ж.Руссо нь хамгийн тууштай, эрс шийдэмгийгээр Соён гэгээрүүлэгчдийн үеийн боловсролын тогтолцооны хөтөлбөрийг ардчилах тал дээр зогсож байв. Түүний сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын үндэс нь өөрийнх нь дуалист , сенсуалист ертөнцийг үзэх үзэл юм. Тэрээр хүн ардын байгалаас заяасан эрх чөлөө ба тэгш эрхийн үзлийг дэвшүүлэн тавьжээ. Нийгмийн шударга бус ёсыг хүмүүжлийг өөрчлөх замаар устгахыг мөрөөдөж ингэхийн тулд сургалт, хүмүүжлийн ажлыг нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн хүчтэй хөшүүрэг болгох хэрэгтэй гэж үзжээ.
Түүний үзэл баримтлалд 1749 он эргэлтийн жил байв. Энэ үед тэрээр Дижоны академиас зарласан “Шинжлэх ухаан, урлаг дахь амжилт ёс суртахууныг дээшлүүлэхэд нөлөөлөх үү?” сэдэвт конкурсэд орсон байна. Энэхүү конкурст орох бүтээлдээ Руссо байгалаас сайн сайхан, аз жаргал, тэгш эрхтэй төрсөн хүний мөн чанартай зөрчилдөгч нийгмийн хэвшлийг эрс шүүмжилжээ. Ингэснээрээ нийгмийн шударга бус ёсны эсрэг тэмцсэн юм.

Жан-Жака Руссо (1712 - 1778 он)
Францын
соён гэгээрүүлэгч, сенсуалист философийн талыг баримтлагч, 1789 оны
Францын их хувьсгалыг үзэл санааны хувьд бэлтгэгчдийн нэг. Франц дахь
соён гэгээрүүлэх хөдөлгөөнд сургууль, боловсролын шинэчлэлийн талаар
хамгийн жинтэй онолыг боловсруулсан төлөөлөгч. Тэрээр хүн ардын
байгалаас заяасан эрх чөлөө ба тэгш эрхийн үзлийг дэвшүүлэн тавьжээ.
Нийгмийн шударга бус ёсыг хүмүүжлийг өөрчлөх замаар устгахыг мөрөөдөж
ингэхийн тулд сургалт, хүмүүжлийн ажлыг нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн
хүчтэй хөшүүрэг болгох хэрэгтэй гэж үзжээ.
1756-1762 онуудад “Юлия ба шинэ Элиоза”, “Нийгмийн гэрээний тухайд”, “Ёс суртахууны тухай захидлууд” зэрэг бүтээл нь хэвлэгдэв. “Ёс суртахууны тухай захидлууд”-даа бие хүний мөн чанарын тухай асуудлыг хөнджээ. Тэрээр хүнд сайн сайхан зүйл байгалаас заяагддаг бөгөөд түүнийх нь үндсэн дээр хүмүүжүүлэх ёстой гэж үзсэн байна. Мөн “Юлия ба шинэ Элоиза” бүтээлдээ нийгмийн хэвшилд шингэсэн бузар булайг шүүмжилж, хүнийг мэдрэхүйгээр нь дамжуулан хөгжүүлэх үзлийг дэвшүүлэн тавьсан байна. Энэхүү бүтээл нь тухайн үедээ хүнийг энэрэнгүй үзлийн үндсэн дээр, түүний төрөлх мөн чанарт нь хянамгай хандах байдлаар хүмүүжүүлэх тухай тунхаглал болж байв. “Нийгмийн гэрээний тухайд” бүтээлд нь төрийн үүсэл, мөн чанар, ард түмний бие даасан байдал, хүний төлөвшил дэхь нийгмийн болон байгалын хүчин зүйлсийн нөлөөллийн тухай үзэл баримтал хөндөгдөв. Гол үзэл санаа нь хүний мөн чанар дахь нийгмийн ба байгалийн зүйлсийн тэнцвэрийг хангах тухай асуудал байв.
Өөрийн сурган хүмүүжүүлэх ухааны оргил бүтээл болсон “Эмиль буюу хүмүүжлийн тухайд” (1762 он) алдарт бүтээлдээ Руссо хүмүүжлийг зохион байгуулж буй тухайн үеийнхээ практик аргыг эрс шийдэмгий шүүмжилжээ. Энэ бүтээлдээ нийгмийн гишүүдийг гарлаар нь ялгаварлах үзэл, хүүхдийг багаас нь хамт олны хүрээллээс тусгаарладаг язгууртны хүмүүжил, боловсролын хязгаарлагдмал шинжийг шүүмжилсэн байна. Тэрээр хүмүүжлийг байгалаас заяагдсан шинжтэй болгохыг мөрөөдөж байв. Хүний байгалаас заяагдсан хамгийн гол эрх бол эрх чөлөөтэй байх явдал мөн. Иймээс тэрээр чөлөөт хүмүүжлийн үзэл санааг дэвшүүлсэн байна. Түүний дэвшүүлэн гаргасан шинэ хүмүүжлийн гол хэрэгсэл нь хиймэл соёлоос хамааралгүй байгаль дахь эрх чөлөө, байгалаас заяагдсан амьдрал ажээ. Багш хүний хамгийн гол нарийн төвөгтэй хүмүүжүүлэх урлаг бол хүүхэдтэй юу ч хийгээд хэрэггүй гэж үзсэн нь Руссогийн чөлөөт хүмүүжлийн онолын хамгийн сонирхол татсан хэсэг юм. Хүүхдэд байгаль (мэдрэмж, авьяас хөгжүүлэх), хүмүүс (авьяасаа хэрхэн ашиглахад сурах), нийгэм (хүний амьдралдаа олж авсан туршлагыг нэгтгэх) гэсэн хүмүүжлийн гурван хүчин зүйл нөлөөлдөг хэмээн Руссо үзжээ. Энэ 3 хүчин зүйл хамтдаа үйлчилсэнээрээ хүүхэд жинхэнэ ёсоор хүмүүжинэ. Харин хүмүүжүүлэгчийн зорилго бол энэхүү 3 хүчин зүйлсийг зүй зохистой хослуулах явдал юм. Хүмүүжүүлж буй хүндээ бие даан амьдралын туршлага хуримтлуулах чадвар олгож буй хүмүүжүүлэгч хамгийн сайн багш мөн гэж Руссо үзсэн. Иймд түүний сурган хүмүүжүүлэх онолын үндсэн агуулга нь хүүхдийн байгалаас заяагдсан хүмүүжил буюу хүүхдийг байгаль дахь төрөлх шинжид нь тулгуурлан нас харгалзан хөгжүүлэх явдлаар илэрдэг. Хүүхэд багаасаа байгальтай харьцсанаар эрүүл чийрэг торниж, мэдрэхүйн эрхтэнээ ашиглан чөлөөтэй хөгжих бололцоотой болдог. Байгальд тулгуурлан хүмүүжүүлэхэд багшаас тавих шаардлага эрс хязгаарлагдаж чөлөөт байдал илүүтэй үйлчилдэг. Ингэснээр багш, сурган хүмүүжүүлэгчийн санаагаараа бодож олсон шийтгэлийн оронд хүүхдийн буруу үйлдлийг засах жинхэнэ байгалийн хүмүүжлийн нөлөө гарч ирдэг байна.
Байгальд тулгуурласан хүмүүжилд нэг талаас хүүхдийн сонирхол, хэрэгцээг тооцож үзэх ба нөгөө талаас хүүхдийг нийгмийн харилцаа, үүрэгт бэлтгэх зайлшгүй нөхцөл анхаарлын төвд байдаг. Сурган хүмүүжүүлэх үйл явцын дотоод сэдэл тэмүүлэл хүүхэд өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлд оршино. Иймд хүүхдийг байгальд тулгуурлан хүмүүжүүлэх үзэл баримтлалын нэг бүрэлдэхүүн хэсэг нь сурган хүмүүжүүлэх үйл явцад аливааг хязгаарлах замаар илэрдэг хүмүүжлийн хязгаарлалтыг үгүйсгэх үзэл ажээ. Хүмүүжлийн зорилго нь мэдрэхүйн эрхтэний тогтолцоог бие хүн төлөвших суурь дэвсгэр хэмээн үзэж хөгжүүлэхэд оршино. Энд бие бялдрын хүмүүжилд чухал ач холбогдол өгөх ба түүнийг хүн байгалийн хооронд зохист харьцаа тогтоох хэрэгсэл, ёс суртахууны үзэл баримтлал төлөвшихөд үйлчилдэг социум гэж үзсэн.
Хүүхдийг бүр багаас нь тэсвэр, тэвчээртэй болгон хүмүүжүүлэх ёстой. Бие бялдрын хүмүүжил олгох арга зүй, зөвлөмжийг Руссо амьдарч буй орчин, байгаль, гар хөдөлмөрийн ажиллагаанд илүүтэй дөхүүлэн боловсруулсан байна. Гар хөдөлмөр (тариа ногоо тарих, дархан, мужаан хийх г м) бол түүнийхээр хүмүүжлийн маш чухал хэрэгсэл ажээ. “Эмиль” зохиолдоо тэрээр бүрэн төлөвших хүртэлх хүний хөгжлийн үндсэн үе шатуудыг гаргаж, түүнд тохирох хүмүүжлийн арга, хэрэгслүүдийг боловсруулах оролдлого хийжээ.

Руссогийн зохиосон хүний хөгжлийн үе шатууд:
1.
Төрсөнөөсөө 2 нас хүртэлх үе. Энэ үе нь хүүхэд бие бялдрын хувьд эрүүл
чийрэг өсөх үе. Энд Руссо хэл ярианд ямар нэг саатал гарах магадлалтай
гэж үзээд хүүхдийн хэл яриаг багаас нь гадны нөлөөгөөр эвдэхээс
болгоомжлуулж байв. Хүүхдийн хэлний баялаг төлөвшсөн төсөөллүүдтэй нь
хамт хөгжих ёстой.
2. 2-оос 12 нас хүртэлх үе. Энэ үе нь хүүхдэд аль болох өргөн төсөөлөл суулгаж, хүрээлэн буй юмс, үзэгдлийг зөвөөр сэрж, мэдрэхэд туслах нас юм. Ингэхийн тулд Руссо сонсгол, хараа, мэдрэх эрхтнийг хөгжүүлэх дасгалыг санал болгожээ. Тэрээр номгүйгээр сургах аргыг зөвлөж, хүүхэд практик амьдрал дээр янз бүрийн байгалийн ба тодорхой шинжлэх ухааны элементүүдийг эзэмших ёстой хэмээн үзэж байв. Хүүхдийн хэрэгцээ төлөвшөөгүй байхад түүнд ёс суртахууны үзэл баримтлал заах нь хүүхдэд л хохирол учруулна гэж үзсэн.
3. 12-оос 15 нас хүртэлх үе. Хүүхэд оюун санааны системтэй хүмүүжилд бэлтгэгдэх үе. Боловсрол олгох хичээл сонгохдоо байгаль судлал, математик зэрэг ашигтай мэдлэгт сургахыг Руссо зөвлөж байв.
4. 15-аас 25 (насанд хүрэх) хүртэлх нас. Хүний ёс суртахууны төрх төлөвшиж дуусна. Энэ бүх жилүүдэд хүүхэд хүрээлэн буй ертөнцийн хэм хэмжээ, тогтсон ёс журамтай танилцана. Ёс суртахууны хүмүүжил нь сайн үйлийн мэдрэмж, зориг хүсэл зэрэг практик ач холбогдлыг олно. Ёс суртахууны хүмүүжлийн гол хэрэгсэл энд түүхэн зохиолуудтай танилцах явдал болдог.
Руссо нь хүний мөн чанарыг гүнзгий ойлгож, түүний хөгжлийн өвөрмөц шинжийг илрүүлэхийг оролдож байв. Гэхдээ тэрээр хүүхдийн хөгжлийн хуулийг зөв тогтоож чадаагүй байна. Хүүхэд 2-12 насандаа логик сэтгэлгээгүй байна гэдэг үндэслэлгүй зүйл бөгөөд ёс суртахууны тухай ойлголт энэ насны хүүхдээс хол хөндий байдаг тухай асуудал дэвшүүлсэн нь дараа үеийн сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс шүүмжлэлд ихээр өртөх болжээ. Тэрээр хүмүүжлийн үйл явцыг хөгжлөөс тусад нь авч үзээгүйгээс хүмүүжлийг хэт биологчилж үзэх хандлагад автсан юм. Гэхдээ тэрээр хүүхдийн нас зүйн онцлогийг тооцох шаардлага тавьсан нь томоохон дэвшил байв. Тэрээр мөн хүүхэд бүр амьдралын явцдаа өөрийн гэх темперамент гаргадаг бөгөөд энэ нь түүний авьяас , чадвар, зан төлвийг тодорхойлж, цаашид юуг нь өөрчилж, хөгжүүлэх шаардлагатайг тогтоох боломж олгодог гэж үзсэн нь сурган хүмүүжүүлэх зүйн талаасаа том ололт байв. Мөн хүмүүжилд адил байдлаар хандахыг шүүмжилж, хүүхдийн нас зүйн онцлогийг сайн мэдэж, түүний бие даасан авьяас, чадварыг гүнзгий судлахын чухлыг тэмдэглэжээ.
Хүүхдийн 2 нас хүртэлх нялх үед гол нь бие бялдрын хүмүүжил чухал. Боломж гарвал энэ үед нь хүүхдийг хөхөөр хооллох хэрэгтэй. Хөл, гар, толгойг нь хөдөлгөөнгүйгээр өлгийддөг нь буруу бөгөөд үүнийг шүүмжилж “ядахдаа түүнд амьсгал авах боломж олговол их юм” хэмээн Руссо бичсэн байдаг. Хүүхдийг багаас нь ингэж өлгийдсөнөөр түүнээс эрх чөлөөг нь булааж буй хэрэг бөгөөд байгальд чөлөөтэй өсгөх хэрэгтэйг анхааруулж байв. Түүнийхээр 2 наснаас эхлэн хүмүүжлийн шинэ үе эхэлнэ. Энэ насанд хүүхдийг янз бүрийн асуултаар булж, заавар өгч, аливааг цээжлүүлэхээс зайлсхийх ёстой. Харин хүүхдийн гадаад мэдрэмжийг хөгжүүлэх нь чухлыг тэрээр тэмдэглэсэн байна. Ингэхдээ хүүхдийн бие бялдрын хөгжилд урьдын адил анхаарах ба гэхдээ хүүхэд хэрэгтэй гэсэн үедээ өөрөө бүгдийг хэмжиж, жигнэж, тооцож, харьцуулж сурах нь чухал. Хүүхдэд 12 нас хүртэл нь ном уншуулах хэрэггүй бөгөөд хэрэв хүүхэд нэгэнт уншаад сурчихсан бол түүнд гол баатар нь эзэнгүй арал дээр өөртөө хэрэгтэй бүхнийг бүтээж буй талаар өгүүлсэн “Робинзон Крузо” номыг л уншуулах хэрэгтэй аж.
Руссогийн үзэж байгаагаар хүүхэд энэ насандаа ёс суртахууны талаархи төсөөлөлгүй байдаг боловч, түүнийг хүмүүжүүлэгч үлгэр жишээ асар их нөлөөтэй. 12 хүртэлх насны хүүхдэд ямар ч ёс суртахууны болон хийсвэр ойлголтууд ойлгомжгүй байдаг ч эдгээр зүйлийг танин мэдэхтэй холбоотой үйлдэлд сургах нь чухал. Иймд тэрээр хүүхэд энэ насандаа ганц чухал зүйлийг буюу хувийн өмчийн тухай ойлголтыг л олж авдаг хэмээн үзсэн байна.
Хүмүүжил дэхь шийтгэлийн хэлбэрүүдийг Руссо үгүйсгэж үзсэнээрээ “төрөлхийн үр дагавар” хэмээх аргыг дэвшүүлэн тавьжээ. Хүүхдийн эрх чөлөө зөвхөн биет зүйлсээр л хязгаарлагдах ёстой. Хүүхэд байгальтай тулгарсанаараа түүний хуулинд захирагдах ёстойг ойлгож авна. Ийм төсөөлөл хүмүүст хандах хандлагын үндэс ч болж өгдөг. Хэрэв хүүхэд хүрсэн бүхнээ эвдээд байвал түүнийг зэмлэх хэрэггүй. Харин түүний гарт өртөх зүйлийг аажмаар холдуулах хэрэгтэй гэж Руссо үзсэн. Хэрэв тэр сандал эвдэллээ гэхэд шинийг авч өгөх гэж яараад хэрэггүй. Харин сандалгүйгээр ямар хэцүү байдгийг биеэрээ мэдэртэл хүлээх хэрэгтэй. Хүүхэд өөрийн өрөөний цонхыг хагалчихлаа гэхэд дахиж шиллээд хэрэггүй. Тэр ухаан суухаасаа өмнө хатгалгаа авч хаширсан нь дээр хэмээн Руссо сурган хүмүүжүүлэх арга барил дахь шийтгэлүүдээ томьёолжээ. Харин дахин дахин цонх хагалаад байвал түүнийг харанхуй өрөөнд түгжих буюу буланд зогсоох хэрэгтэй. Энэ бол шийтгэл биш бөгөөд харин хүүхдийн үйлдлийн “төрөлхийн үр дагавар” ажээ. Ингэж “харанхуй өрөө” буюу “буланд зогсоох” тухай Руссогийн санаачилсан шийтгэл нь цаашдаа манай гаригийн олон эх, эцгүүдийн хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга болон тогтжээ.
Руссогийн сурган хүмүүжүүлэх арга, барил хүүхдийн бие даасан байдал, ажиглах чадвар, аливааг сэтгэх дадлын хөгжилд тулгуурласан байна. Бүх зүйл хүүхдийн мэдрэхүйд ил тодоор тусах ёстой. Түүнийхээр ил тод үзүүлэн бол байгаль өөрөө, амьдрал дахь олон янзын тогтсон баримтууд юм. Шинэ, чөлөөт хүний оюун ухааны хүмүүжлийг тодорхойлохдоо Руссо хүүхдийн хувийн туршлага, ажиглалтын үр дүнг шинжлэх ухаанд илрэлээ олсон хүн төрөлхтөний хуримтлуулсан туршлагатай холбож чадаагүйг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр номноос бус харин байгалиас өөрөөс нь олж авдаг бодит мэдлэгийг сурталчилж байв. Үүний зэрэгцээ тэрээр хүүхдийн ажиглах чадвар, тэсвэрт чанар, идэвхит шинжийн хүмүүжлийн ач холбогдлыг тод харуулж, түүнийг байгаль ба амьдралтай салшгүй холбоонд сургахын чухлыг онцлон тэмдэглэжээ.
Биеийн хүчний хөдөлмөр бол нийгмийн хүний зайлшгүй үүрэг мөн. Тэрээр “баян ч ядуу ч тэр, хүчтэй сул дорой ч тэр аливаа хүн бүгд анжис л юм” гэж тэмдэглэсэн. Иймээс чөлөөт хүн хөдөө аж ахуй, гар урлалын янз бүрийн багаж эзэмшсэнээр өөртөө хоол хүнс олж, эрх чөлөөтэй байж чадна. Учир нь Руссогийнхоор хөдөлмөр бол чөлөөт хүний нийгмийн үүрэг бөгөөд хүмүүжлийн хэрэгсэл мөн.
Энэ үед хүүхэд амьдралд бэлтгэгдэж, 16 наснаасаа нийгэмд орж ирдэг. Ингэснээр амьдралын 4 дэхь үе буюу ёс суртахууны хүмүүжлийн үе эхэлж байгаа юм. Энэ хүмүүжил харин нийгмийн дотор явагддаг. Өмнөх амьдралдаа хатуу хүтүүг үзэж, бие бялдрын талаар бэлтгэгдсэн хүүхэд хотын бохирдсон амьдралд хөл алддагүй. Ер нь Руссо “гурав дахь давхаргын” тэргүүний хүмүүс нийт хүн төрөлхтөний хүсэл эрмэлзлийг илэрхийлэгч мөн гэсэн үзлээр хүмүүжсэн бөгөөд удалгүй Францад их хувьсгал эхлүүлсэн тэр ангийн төлөөлөгч билээ. Иймд тэрээр бусад хүнийг хайрлах гэсэн үзлээр өөрөө хүмүүжсэн хүн юм. Энэ үзэл баримтлалдаа тулгуурлан тэрээр ёс суртахууны хүмүүжлийн 3 зорилт болох сайн мэдрэмж, саруул ухаан, сайхан сэтгэл гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Залуу хүн хүний зовлон, зүдгүүр, уйтгар гунигийг сайтар ажиглавал үүний хажуугаар сайн мэдрэмж олж, түүнд сайхан сэтгэлийг ёс суртахууны сургаал бус харин бодит зүйлс өгөх болно. Саруул ухаанаар хүмүүжүүлэх ажлыг Руссо агуу их бие хүмүүс, түүхэн үйл явдалтай танилцуулсанаар хэрэгжүүлнэ гэж үзсэн. Харин сайхан сэтгэл сайн үйл бүтээх явцад л хүнд төлөвшдөг ажээ.
Энэ насанд хүүхдэд бэлгийн боловсролыг мөн адил олгох ёстой. Ингэхийн тулд садар самуун бүхий ном унших зэрэг муу муухайг өгөх зүйлээс хүүхдийг бүрэн холдуулна. Мөн суугаа, дүнсгэр амьдралаас аль болох татгалзах хэрэгтэй. Залуу хүн хөдөлгөөнт амьдралаар амьдарч, биеийн хүчний ажил хийж, байгалийн сайханд баясах ёстой. Тэрээр хүүхэд бэлгийн амьдралын тухай ямар нэг асуулт тавих нөхцөл бий болгохгүйг анхааруулж, ийм асуулт тавьсан тохиолдолд худлаа хариулт өгсөнөөс хүүхэд дахин энэ талаар асуулт тавихгүй болтол хариулт өгсөн нь дээр гэж үзжээ. Түүнийхээр ийм хандлага хүүхдийг төдийлөн гайхашруулдаггүй ба учир нь өмнөх насанд хүмүүжүүлэгч хүүхдийн нас зүйн онцлогт тохироогүй хариулт өгдөггүй байсантай холбоотой.
Руссогийн үзэж байгаагаар 17-18 насны хүүхдэд шашны тухай ярих, ойлгуулах ёсгүй ажээ. Учир нь хүүхэд энэ насандаа далдын хүчнийг танин мэдэх асуудалд өөрөө хүрдэг. Түүнийхээр жинхэнэ шашин гэдэг нь сэтгэл зүрхэнд оршдог. Бурхангүйн үзэлтэн байсныхаа хувьд Руссо ертөнц дахины гайхамшигт тогтолцооны тухай бодож үзсэн цагтаа хүүхэд заавал түүнийг бүтээгчийн тухай асуудалтай тулгардаг хэмээн үзэж байв.
Түүний дээр дурьдсан зохиолын баатар Эмиль унших, судлахад төдийлөн яардаггүй бөгөөд өмч хөрөнгө, бусад хүнд хандах хандлага, түүний хөдөлмөрийг хүндлэх ёсонд ойр тойрноосоо л суралцдаг. Эмильд ертөнц, дэлхийн тухай номноос өөр ном байхгүй бөгөөд зөвхөн баримт материал, туршлагаас л суралцдаг. Тэрээр бүх зүйлийг өөрийн нүдээр харж байж үнэмшил авах ба өөрийн оюун ухаанаас өөр нэр хүндийг үл зөвшөөрч, зөвхөн өөрийн сэтгэл зүрхээр мэдэрсэн зүйлийг л хүлээн авдаг. Ингэснээр Ж.-Ж.Руссо байгалаас заяагдсан оюун ухаан, бие бялдар, ёс суртахуун, хөдөлмөрийн хүмүүжил бүхий бие хүнийг төлөвшүүлэх цогц хөтөлбөрийг боловсруулсан байна. Тэрээр нийгмийг давхаргаар хуваах хүмүүжилд сөргөөр хандаж, хүүхдэд байгаа бие хүний төлвийг хохироодог хэмээн үзсэнээрээ анги-хичээлийн тогтолцоог шүүмжилж байв.
Руссогийн хүмүүжлийн зорилго байгалиас заяасан, чөлөөт, байгальд түшиглэсэн тэмцэгч (хүмүүжүүлэгчийн нэр хүндийн эсрэг тэмцэгч) хүнийг төлөвшүүлэхэд оршино. Иймээс бие даасан сургалтыг дэмжиж байв. Эндээ судалгааны, эрэлхийлсэн, практик ажлуудыг идэвхитэй сургалт хэмээн үзэж, багтаасан байна. Түүний “Эмиль” гэдэг энэ бүтээл хуучин хүмүүжил, сургалт төгсгөл боллоо гэдгийг тунхагласан уриа болжээ. Ялангуяа энэ зохиолын дөрөв дэхь хэсэг дэхь аливаа шашин, сүм хийдийн номлолын эсрэг тэмцсэн хэсэг шашны байгууллагуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Иймд ном худалдаанд гарсан даруйдаа хаагдаж, Римийн Пап Ш Клементий Ж.-Ж.Руссог буруу номтон хэмээн зарлаж байжээ.
Хэдийгээр гүн ухааны сенсуалист үзэл баримтлал дээр зогсож, хүний оюун ухааны чадварыг төдийлөн үнэлж үзээгүй боловч, биеийн хүчний хөдөлмөр, байгалийн танин мэдэхүй, бие хүний хувийн авьяас чадварт түшиглэсэн түүний сургалтын онол практик ач холбогдол ихтэй бөгөөд тухайн үеийн боловсролын тогтолцоонд томоохон хувь нэмэр оруулж чаджээ. Ялангуяа боловсрол дахь анги, нийгмийн ялгааг эрс хүчтэй шүүмжилж байсан нь цаашид бүх нийтийн заавал эзэмших боловсролын тухай үзэл баримтлал буй болоход томоохон хувь нэмэр болсон байна.
Ж.-Ж.Руссо ийнхүү соён гэгээрүүлэгч-гүн ухаантнуудын дотор чухал байр эзэлж, 1789 оны Францын хувьсгалыг үзэл санааны талаар бэлтгэхэд их хувь нэмэр оруулсан юм. Сургалт-боловсролын салбарт зарим нэг зөрчилтэй үзэл баримталж байсан хэдий ч түүний сурган хүмүүжүүлэх зүйн үзэл баримтлалууд түүхэн дэвшилтэт үүрэг гүйцэтгэжээ. Түүний үзэл өмнөх үеийн сурган хүмүүжүүлэх зүйд шууд эсрэг байж, хүүхдийг хайрлан, энхрийлэх үзлээр нэвт шингэсэн байв. Түүний сургалтын идэвхитэй арга, нас зүйн онцлог, хөдөлмөрийн хүмүүжил нь цаашдаа боловсролын салбарын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан юм. Түүний боловсрол, сургалтын үзэл баримтлалыг дагагчид олон байсан бөгөөд Орост гэхэд л нэрт зохиолч Лев Толстой түүний үзэл баримтлалын талд тууштай зогсож байв. Гэхдээ Францын соён гэгээрүүлэгчдийн боловсрол, сургалтын үзэл баримтлал Ж.-Ж.Руссогоор дууссангүй Клод Анри Гельвеций, Дени Дидро нараар үргэлжилсэн байна.

гүн ухаантан, энциклопедист К.Гельвеций нь 1758 онд туурвисан “Оюун
ухааны тухайд” номоороо алдаршсан юм. Мөн хүний оюун ухааны авьяас
чадварын хөгжлийн үйл явцыг нээсэн “Хүний тухай” хэмээх бүтээл ч
туурвижээ. Энэ бүтээлүүддээ тэрээр хүний төлөвшилд нөлөөлөх хүчин
зүйлсийг авч үзсэн байна. Сенсуалист үзэл баримтлагчийн хувьд тэрээр
хүний ойлголт ба төсөөлөлүүд мэдэрч-хүртэхүйн үндсэн дээр бүрэлдэх ба
сэтгэхүй бол мэдрэх чадвар юм хэмээн үзжээ. Хүн төлөвшихөд нөлөөлдөг
хамгийн чухал хүчин зүйл бол орчны нөлөө мөн. Хүн бол нийгмийн орчин ба
хүмүүжлийн бүтээгдэхүүн ажээ. Санаа бодол ертөнцийг удирдан чиглүүлэх
ба хүмүүжил нь ертөнцийг өөрчлөх хэрэгсэл юм. Энэ бүхэнд үндэслэн
К.Гельвеций хүмүүжил, боловсролын зорилгоо томьёолжээ. Тэр нь нийт
нийгмийн сайн сайхны төлөө тэмүүллийг хүн нэг бүрийн хувийн сонирхолтой
зохицуулан нийгмийн зүтгэлтнийг хүмүүжүүлэх явдал юм. К.Гельвеций
нийгмийн хүмүүжлийг шашин, сүм хийдийн савраас салгаж иргэний шинжтэй
болгохыг уриалж байв. Тэрээр сургууль, боловсролын байгууллагуудад латин
хэл хэтэрхий хүч түрэн орсоныг шүүмжилж, хүүхэд, залууст байгалийн
шинжлэл, төрөлх хэл, түүх, ёс зүй, улс төр, яруу найргийн мэдлэг
эзэмшүүлэх саналыг тавьжээ. Сургалтанд амь бөхтэй оршиж байсан схоластик
аргыг эрс шийдэмгий шүүмжилж, сургалтыг үзүүлэн таниулах материалын
тусламжтайгаар хүүхдийн хувийн туршлагад тулгуурлан явуулахыг шаардаж
байв. Түүнийхээр бол сургалтын материал энгийн ойлгомжтой хэлээр хүүхдэд
зориулагдан бичигдсэн байх ёстой.
Гельвецийн боловсролын тогтолцоон дахь үзэл баримтлалын нэг чухал хэсэг нь бүх нийтээр боловсрол эзэмших эрхийн асуудал мөн. Түүнийхээр хүн бүр байгалиас заяагдсан адил тэнцүү авьяас чадвартай бөгөөд цаашид хөгжих боломжийг эзэмшдэг. Тэрээр нийгмийн гарал, үндэстний ба арьс өнгөний хамаарлаасаа болоод хүмүүсийн оюун ухааны хөгжил харилцан адилгүй байдаг тухай үзлийг эрс шүүмжилсэн байна. Мөн нийгмийн хүмүүжлийг гэр бүлийн хүмүүжлээс дээгүүр тавьж үзжээ. Багш хүн гэдэг гэгээрсэн хүн байх ёстой тул тэдний материаллаг байдлыг дээшлүүлэх нь зайлшгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Түүнийхээр хүүхэд сайн буюу муу зан төлөвтэйгээр төрдөггүй. Харин түүнийг нийгмийн орчин ба хүмүүжил тийм болгодог аж. “Хүний тухай” хэмээх бүтээлдээ тэрээр хүүхдийг хүмүүжүүлэгчийн бодож олсон “элдүүрийн материал” гэж нэрлэсэн байдаг.

Клод Анри Гельвеций (1705 - 1771он.)
Сенсуалист
үзэл баримтлагчийн хувьд тэрээр хүний ойлголт ба төсөөлөлүүд
мэдэрч-хүртэхүйн үндсэн дээр бүрэлдэх ба сэтгэхүй бол мэдрэх чадвар юм
хэмээн үзжээ. Хүн төлөвшихөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол
орчны нөлөө мөн. Санаа бодол ертөнцийг удирдан чиглүүлэх ба хүмүүжил нь
ертөнцийг өөрчлөх хэрэгсэл юм. Энэ бүхэнд үндэслэн хүмүүжил,
боловсролын зорилгоо томьёолжээ. Тэр нь нийт нийгмийн сайн сайхны төлөө
тэмүүллийг хүн нэг бүрийн хувийн сонирхолтой зохицуулан нийгмийн
зүтгэлтнийг хүмүүжүүлэх явдал юм.
Мөн боловсролыг ардчилсан үзэл баримтлал ба сургалтын бие даасан аргад (индивидуализм) тулгуурлан зохион байгуулахад уриалж байв. Оюун ухааны ялгаа бүхий хүмүүст өөр өөр төрлийн боловсрол эзэмшүүлэх шаардлагатай. Ингэхдээ хүмүүжилд нийгмийн чиг баримжааг гол болгох нь чухал гэж үзсэн байна. Тэрээр хүний төлөвшилтөд хүрээлэн буй орчин, улс оронд ноёрхож буй нийгэм-улс төрийн байгууламж чухал нөлөөтэй хэмээн үзэж байсныг дээр тэмдэглэсэн. “Залуу хүнийг хүмүүжүүлэх гол хэрэгсэл нь түүний амьдарч буй төрийн байгууламж, энэ байгууламжийн хэлбэрт байгаа ард түмэнд тогтсон ёс зүй хэм хэмжээ мөн” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэр үеийг хүртэл тогтож байсан нийгэм нь хүмүүсийг эрэмдэг, зэрэмдэг болгодог ажээ. Сүм, хийд хүний зан төлвийг эвдэж, шашны ёс суртахуун хоёр нүүр гаргасан хүнлэг бус шинжтэй гэж үзсэн байна. Иймд “хар ламтанд өөрийн иргэдээ хүмүүжүүлэхээр даатгаж буй үндэстэн эмгэнэлтэй” хэмээн халаглан бичиж байв. Иймээс ёс суртахууны сурталыг иргэний нийгмийн гарт өгөх цаг ирлээ хэмээн тэр бичжээ. Өнөөг хүртэл оршин тогтсоор ирсэн ёс суртахуун шашин ба төөрөгдөлд тулгуурладаг учир зөвөөр ойлгогдох бие хүний сонирхолоос үүдэн гарсан шинэ ёс суртахууныг бий болгох цаг ирлээ гэсэн нь бие хүний сонирхолыг нийгмийн сонирхолтой хослуулах гэсэн утгыг илэрхийлж байв. Гэхдээ түүнийхээр нийгэм оршин тогтнох гол үндэс нь хувийн өмч хэмээн үзэж байв.
Гельвеций нийт иргэдэд зориулсан хүмүүжлийн нэгдмэл зорилтыг томьёолохын зайлшгүйг онцолжээ. Энэ зорилго нийгмийн сайн сайхан, аль болох олон иргэдийн сэтгэл ханамж, аз жаргалд тэмүүлсэн тэмүүлэлд оршино. Иймд хувийн сайн сайхан ба үндэстний сайн сайхны үзлийг нэгтгэх чадвартай эх орончдыг хүмүүжүүлэх шаардлагатай ажээ. Хэдийгээр “үндэстний сайн сайхан” гэсэн ойлголтыг Гельвеций хязгаарлагдмал хүрээнд авч үзэж байсан хэдий ч хүмүүжлийн ийм зорилго ерөнхийдөө түүхэн дэвшилтэт шинжийг агуулж байв. Түүнийхээр бүх хүн адилхан боловсрол эзэмших чадвартай бөгөөд учир нь тэд оюун ухааны адил хэмжээний чадвартай төрдөг. Түүний “хүний байгалиас заяагдсан тэгш эрх”-ийн тухай үндэслэл нь ерөнхийдөө гүнзгий ардчилсан шинжийг агуулсан байснаас нийгмийн гарлаар нь нөхцөлдсөн хүмүүсийн тэгш биш шинж нь байгалиас заяагдмал шинжтэй гэсэн онолыг баримталж байсан тухайн үеийнхээ язгууртны үзэл сурталд үхлийн цохилт өгчээ. Гэхдээ хүн зөвхөн хүрээлэн буй орчин ба хүмүүжлийн нөлөөн дор төлөвшдөг гэж үзэхдээ “хүмүүжил” гэдэг ойлголтыг ихэд өргөн хүрээгээр авч үзсэн байна. Тэрээр хүмүүжлийг жинхэнэ утгаар нь бус харин бодгаль хүний амьдралын бүхий л нөхцөлийг багтаасан ойлголт мэтээр тайлбарласан юм. Тэрээр “хүмүүжил биднийг хэн болохыг төлөвшүүлж өгөх ба тэр бүхнийг чадна” хэмээн хэт хийсвэр хэмжээнд аваачин тавьжээ. Ингэснээрээ хүмүүжил болон орчны нөлөөг хэт үнэлсэн байна. Ийм тайлбарлал эцсийн дүндээ хөндлөнгийн хүчин зүйлсийг хэт үнэлж, хүний төлөвшил дэхь зохион байгуулалттай хүмүүжлийн хэрэгслийг үл зөвшөөрөх байдалд хүргэх дутагдалтай байдаг. Хүүхдийг шашны үзэл баримтлалаар мунхруулдаг схоластик сургуулиуд нь жинхэнэ хүнийг хүмүүжүүлж чадахгүй төдийгүй ер нь зөв сэтгэдэг бие хүнийг төлөвшүүлж чадахгүй хэмээн Гельвеций үзэж байв. Иймд сургуулиудыг үндсээр нь өөрчилж, иргэний, төрийн шинжтэй болгох хэрэгтэй ба нийгмийн дээд ангийнхнаас боловсролын салбарт тогтоосон монополь эрхийг устгах хэрэгтэй хэмээн үзжээ. Хүн ардыг өргөнөөр гэгээрүүлж, хүмүүсийг дахин хүмүүжүүлэх шаардлагатай. Үүний үр дүнд төөрөгдөл, мухар сүсгээс ангижирсан жинхэнэ атеист, эх оронч төлөвших ба тэр хүн өөртөө хувийн аз жаргалаа “үндэстний сайн сайхан” байдалтай хослуулах чадвартай байх болно хэмээн Гельвеций тунхагласан байна.

XVIII
зууны Францын материализмын нэрт төлөөлөгчдийн нэгд Дени Дидро зүй
ёсоор ордог. Тэрээр “Шинжлэх ухаан, урлаг, гар урлалын энциклопед”
хэмээх суурь бүтээл туурвисан нь тухайн үейинхээ сэхээтний бүхэл бүтэн
хүрээллийг буй болгож, францын хөрөнгөтний хувьсгалыг үзэл санааны
талаар бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулжээ. Францын бусад
материалист-философчдоос илүүтэйгээр үзэл баримтлалдаа тууштай байж,
материйн үл устах шинж, мөнхийн амьдралын үзэл, шинжлэх ухааны нийгэмд
гүйцэтгэх үүрэг зэргээ идэвхийлэн хамгаалж байв.
Дени Дидро (1721 - 1784 гг.)
XVIII
зууны Францын материализмын нэрт төлөөлөгч. Тухайн үейинхээ сэхээтний
бүхэл бүтэн хүрээллийг буй болгож, францын хөрөнгөтний хувьсгалыг үзэл
санааны талаар бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Францын бусад
материалист-философчдоос тэрээр илүүтэйгээр үзэл баримтлалдаа тууштай
байж, материйн үл устах шинж, мөнхийн амьдралын үзэл, шинжлэх ухааны
нийгэмд гүйцэтгэх үүрэг зэргээ идэвхийлэн хамгаалж байв.
Тэрээр танин мэдэхүйн хувьд сэрлийн гүйцэтгэх үүргийг товойлгон үзсэнээрээ сенсуалист-материализмын байр сууринд байсан боловч, түүнийг танин мэдэхүйтэй бүхэлд нь адилтгаж үзээгүй байна. Түүнийхээр мэдрэхүйн эрхтэнүүд гэдэг нь зөвхөн мэдрэх үүрэгтэй бөгөөд оюун бодомж бол түүнээс олж авсан зүйлсийн үндсэн дээр буй болсон оюун ухааны үйл ажиллагааны үр дүн гэж үзжээ. Тэрээр боловсрол, гэгээрлийг төгөлдөржүүлж, хүнийг зөв хүмүүжүүлсэнээр нийгмийг үндсээр нь өөрчилнө хэмээн үзсэн юм. Дидро нь хүмүүжил, боловсролын талаархи өөрийн байр сууриа “Гельвецийн “хүний тухай” номыг системтэйгээр шүүмжлэх нь” бүтээлдээ гаргаж тавьсан байна. Хүмүүжил бол бүхнийг чадагч, түгээмэл шинжтэй бөгөөд хүнд бие даасан шинж үгүй хэмээн үзсэн Гельвецийн үзлийг шүүмжилсэн боловч, хүмүүжлийн тусламжтайгаар олон зүйлийг өөрчилж болно хэмээн бас үзжээ.
Дээр дурьдсан зохиолоо тэрээр харилцан ярианы хэлбэрээр бичсэн бөгөөд хүмүүжилтэй холбогдолтой хэсгийг Гельвецийтэй маргалдаж буй мэтээр дараах байдлаар үзүүлсэн байна.

“Гельвеций: Оюун ухаан, ухаантан, сайн үйлийг би хүмүүжлийн үр дүн хэмээн үздэг.
Дидро: Зөвхөн хүмүүжлийнх гэж үү?
Гельвеций: Энэ санаа надад хамгийн үнэн мэт санагддаг.
Дидро: Энэ бол худлаа. Учир нь түүнийг ямар ч аргаар батлах аргагүй юм.
Гельвеций: Минийхээр хүмүүжил нь ухаантнууд ба хүмүүсийн зан төлөвт бидний боддогоос илүүтэй нөлөөлдөг.
Дидро: Зөвхөн энэ л тантай санал нийлж болох ганц зүйл байна”
Дидро: Зөвхөн хүмүүжлийнх гэж үү?
Гельвеций: Энэ санаа надад хамгийн үнэн мэт санагддаг.
Дидро: Энэ бол худлаа. Учир нь түүнийг ямар ч аргаар батлах аргагүй юм.
Гельвеций: Минийхээр хүмүүжил нь ухаантнууд ба хүмүүсийн зан төлөвт бидний боддогоос илүүтэй нөлөөлдөг.
Дидро: Зөвхөн энэ л тантай санал нийлж болох ганц зүйл байна”
Ингэснээрээ Дидро хүмүүжил бүхнийг чадна гэсэн Гельвецийн үзлийн эсрэг байр сууринд зогсож байв. Түүнийхээр хүмүүжлийн тусламжтайгаар олон зүйлд хүрч болох хэдий ч хүмүүжил нь зөвхөн хүүхдэд байгалиас заяагдсан тэр зүйлийг нь л хөгжүүлдэг ажээ. Хүний хүмүүжилд түүний биеийн зохион байгуулалт, анатоми-физиологийн үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой гээд оюун ухааны үйлдлүүд хүний биеийн тодорхой төлөв байдал, уураг тархины зохион байгуулалтаас хамаардаг гэжээ. Түүнийхээр хүн бүрт байгалиас заяасан өөрийн гэх онцлог, дүр төрх бий. Хүмүүсийн байгалиас заяасан зохион байгуулалт, физиологийн онцлог нь тэднийг хөгжилд хүргэх төрөлх шинжийг тодорхойлох ба гэхдээ түүний илрэл нь бүхэлдээ нийгмийн шалтгаан, түүний дотроос хүмүүжлээс хамаардаг.
Дидрогийн энэхүү үндэслэл нилээд дэвшилтэт, шинжлэх ухааны үндэслэлтэй боловч, тухайн үеийн нийгэм-эдийн засгийн хязгаарлагдмал байдлаас үүдэн тэрээр хүний жинхэнэ мөн чанарыг ямар нэг үл өөрчлөгдөгч, хийсвэр зүйл хэмээн үзсэн юм. Гэхдээ ард түмний дунд нуугдмал байдалтай оршин байгаа их авьяас билэг яалт ч үгүй устан үгүй болж байна гэдгийг тэмдэглээд энэ нь урагшгүй нийгмийн байгуулал ард түмний хүүхдийг зөв хүмүүжүүлж, боловсруулж чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэрээр ард түмнийг өргөнөөр гэгээрүүлэх талд баттай зогсож, ард түмний дунд нийгмийг чөлөөлөгч их хүч нуугдаж байгааг онцолжээ. Түүнийхээр “гэгээрэл хүнд нэр төр өгөх ба гэгээрсэн боол өөрийгөө боолчлогдохын төлөө төрөөгүй гэдгээ шууд ойлгоно” гэж бичсэн. Дидро нь Гельвецийн нэг адил тухайн үеийн боловсролын тогтолцоог эрс шүүмжилж, шашин, сүм хийдийнхний мэдэлд байгаа бага сургуулиуд нь ард түмний хүүхдийг сургах үйл хэргээ умартаж, сонгодог хэлбэрийн дээдсийн дунд сургуулиуд шинжлэх ухаанд бүрэн харш, өчүүхэн мэдлэгийг олгож байгааг хурцаар шүүмжилжээ. Иймд сургалт, хүмүүжлийн одоогийн бүхий л тогтолцоо үеэ өнгөрөөсөн бөгөөд “ардын боловсролын аргыг хамгийн гүнд нь хүртэл өөрчлөх шаардлагатай байна” гэдгийг цохон тэмдэглэж байв.
Хэрэв хүүхдэд байгалиас заяагдсан эерэг шинжүүдийг нь хөгжүүлж, сөрөг шинжийг нь арилгаж чадаж байвал хүмүүжлийн үр нөлөө илэрнэ гэж үзсэн ба ингэхийн тулд сургуулиудыг сүм, хийдийн нөлөөллөөс гаргаж, төрийн мэдэлд өгөх хэрэгтэй хэмээн үзэж байв. Тэрээр сургуулиуд дахь сонгодог боловсрол олгох аргыг эсэргүүцэж, эхний ээлжинд байгалийн болон гүн ухааны хичээлүүдийг түлхүү оруулах хэрэгтэйг тэмдэглэж байв. Мөн тэрээр нийгмийн ялгавараар нь боловсрол олгохын эсрэг дуугарч, бие хүн төлөвшихөд боловсрол адил тэнцүү үйлчилдэг хэмээн үзэж байсан юм. “Хүүхдийг өвс, ногоо чөлөөтэй ургадагийн адил дураар нь тавивал энэ бяцхан амьтан хүүхдийн гэнэн төсөөлөлдөө 30 настай эр хүний төсөөллийг шингээж авах болно” гэж бичиж байв.
Тэрээр “ухаантнууд ордоноос илүүтэйгээр овоохойноос төрдөг” хэмээсэн алдарт афоризмаа хэлсэн юм. Түүнийхээр хичээлийн жил бүхэнд сургалтыг механик, математик, анатоми зэрэг тодорхой хөтөлбөрөөр явуулахын чухлыг тэмдэглээд үүнтэй зэрэгцүүлэн гүн ухаан, ёс зүй, түүх, газар зүй, зураг, уран барилга, хөгжим, сэлэмдэх урлаг, бүжиг, морь унах, усанд сэлэлт гэсэн хичээлүүдийг 3 бүлэгт хуваан оруулах хэрэгтэй гэж үзсэн байна. Багш хүн зааж буй хичээлээ гүнзгий эзэмшсэн байхын зэрэгцээ даруу, шударга, ёс суртахууны өндөр зарчмыг эзэмшсэн байх ёстой. Иймд багш нарт сайн материаллаг нөхцөл бүрдүүлж, түүнийг бүх талаар харж үзэх шаардлагтайг цохон тэмдэглэсэн байна.
4.4. XVIII зууны Францын хувьсгалын үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба сургалтын байгууллагууд
XVIII
зууны 70-80-аад онуудад Франц их хувьсгалын босгон дээр тулж ирэв.
Дундад зуны нийгмийн хэвшил бүхий байгууламжийн хөрсөнд шинээр төрөн
гарч ирж буй бидний капитализм хэмээн нэрлэж дадсан аж үйлдвэржсэн
нийгэм бүрэлдэж эхэллээ. Гэсэн хэдий ч үеэ өнгөрөөж буй хуучин нийгэм
шинэ бүрэлдэж буй нийгмийн хэвшил, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдааны
хөгжлийг хойш татсаар байв. 1789-1794 онуудын Францын хөрөнгөтний
хувьсгал дээрх хуучинсаг хүчийг таягдан хаяж, хүн төрөлхтөний нийгмийн
амьдралд үндсэн эргэлт авчирсан юм. Түүхэн нөхцөл ёсоор Францын шинээр
төрөн гарсан хөрөнгөтнүүд тэргүүний, дэвшилтэт ангийн үүрэг гүйцэтгэж
байсан хэдий ч ард түмний өргөн давхарга энэхүү хувьсгалын гол хөдөлгөгч
хүч байсныг тэмдэглэх хэрэгтэй. Жирийн ард түмнээс хувьсгалын үйл
хэрэгт өргөнөөр оролцсон нь нийгмийн бүхий л амьдрал тэр дундаа
боловсролын салбарт тусгалаа олсон байна. Ард түмэн гэгээрэлд тэмүүлж,
мэдлэг эзэмшихийг хүсэх болсон нь энэ үеийн бодит байдал болоод байв.
1790 он гэхэд Францын нийт эрэгтэй хүн амын 53 хувь, эмэгтэйчүүдийн 73
хувь нь бичиг үсэг үл мэдэгчид байжээ. Шинэ нөхцөлд сургууль,
боловсролын байгууллага байгуулах ажил нийт олны анхаарлыг зүй ёсоор
татсан байна.
Боловсролын салбарт дэвшүүлэн тавьсан төсөл, санаачлагуудад Руссо тэргүүтэй францын соён гэгээрүүлэгчид, Гельвеций, Дидро тэргүүтэй францын материалистууд идэвхитэй нөлөө үзүүлэв. Ард түмний боловсролын тогтолцоог өөрчлөн зохион байгуулах төслүүдийн эргэн тойронд янз бүрийн маргаан үүсэж, 1789-1794 онуудад тэр үед шинээр түүхийн тавцанд гарч ирсэн хөрөнгөтөн ангийнхан хэд хэдэн шинэ санаачлага гаргасан боловч, хэрэгжиж чадаагүй ажээ. Термидорын 9-нд (1794 оны долоодугаар сарын 27-нд) гарсан хувьсгалын эсэргүү эргэлтийн дараа засгийн эрхэнд шинээр гарч ирсэн анги өөрийн эрх ашигт тохирсон боловсролын тогтолцоог бий болгожээ.
Ард түмэнд боловсрол олгох хамгийн дэвшилтэт хэмээн тооцогддог төслүүдийг зохиосон хүмүүсийнх нь нэрээр тухайн үедээ Кондорсе ба Лепелетьегийн төсөл хэмээн нэрийдэж байсан ба эдгээрийг товчхон авч үзье.

Кондорсегийн төсөл.
Жан
Антуан Кондорсе (1743 - 1794 он) тухайн үедээ томоохон философчийн
тоонд орж байсан бөгөөд мөн сайн эдийн засагч, математикч, физикч байсан
төдийгүй, жирондист намын удирдагчдын нэг байв. Тэрээр өөрийн
санаачилсан төслөө Хууль тогтоох хурлаас зохион байгуулсан нийгмийн
боловсролын хороонд өргөн барьсан байна. Тэрээр ардын боловсрол бол
нийгмийн гарлыг үл харгалзан нийт ард түмэнд хандсан төрийн үүрэг
гэдгийг тунхаглаад, сургалт нь сургалтын бүх шатанд нийтийн, төлбөргүй
байх бөгөөд хүйс ялгалгүй бүх залуу хүнд тэгш эрхтэй үйлчилнэ хэмээн
үзжээ. Шашныг сургуульд заахыг хориглоно гэж заав. Үүнийгээ
хэрэгжүүлэхийн тулд Кондорсе сургуулийн дараах тогтолцоог санал
болгожээ. Үүнд:
1. Анхдагч буюу бага сургуульд 4 жил суралцана. Энэ сургуульд нийгмийн гарал, эх эцгийн мэргэжлийг үл харгалзан бүх эрэгтэй, эмэгтэй багачууд хамрагдах ёстой. Эдгээр сургуулиуд нь 400 ба түүнээс дээш хүн амтай бүх суурин газруудад нээгдэнэ. Сургалтын хөтөлбөрт нь унших, бичих хичээл, хэл зүй ба математикийн анхан шатны мэдлэг, геометрийн эхлэл, хөдөө аж ахуй ба гар урлалын анхан шатны мэдлэг, улс орны үйлдвэржилтийн талаархи ерөнхий мэдлэгийн хичээлүүд багтжээ. Үүнээс гадна эдгээр сургуулиудад нийгмийн байгуулал, ёс зүйн хичээлүүд орно. Өөрөөр хэлбэл бүх нийтээр заавал суралцах сургуулиудад ерөнхий боловсролын өргөн хөтөлбөр, хөдөлмөр сургалтыг багтаажээ.
2. Хоёр дахь шатны сургуульд 3 жил суралцана. Түүнд бага сургууль төгссөн хүүхдүүд дэвшин суралцах ёстой. Энэхүү сургуулиуд 4000 –аас багагүй хүн амтай хот, тойрог бүрт байгуулагдах аж. Сургалтын хөтөлбөрт нь математик, байгаль шинжлэл, худалдааны анхан шатны мэдлэг, ёс зүйн зарчмууд ба нийгэм судлалын хичээлүүд багтсан. Сургууль бүр өөртөө номын сан, машин техникийн загвар бүхий кабинет, байгалийн шинжлэлийн цуглуулга, гар урлалын багажийн цуглуулга, цаг агаар ажиглах багаж хэрэгсэлтэй байх ёстой.
3. Институт хэмээх сургалтын байгууллагуудад 5 жил суралцсанаар дунд боловсрол эзэмшиж дуусах ба түүний дараа залуус амьдралд хөл тавихын тулд зарим нэг мэргэжлийн бэлтгэл олж авдаг байна. Кондорсе улс орон даяар нийтдээ 110 институт нээх санал тавьжээ. Түүнийхээр институтэд хүн бүрт мэргэжлээс нь үл хамааран хэрэг болдог шинжлэх ухаан ба хөдөө аж ахуй, механик, цэргийн мэдлэг, анагаах ухаан зэрэг тодорхой мэргэжлийн ухааныг судлана.
4. Лицей буюу сургалтын дээд байгууллагуудыг хуучин үеэ өнгөрөөсөн схоластик сургалт бүхий их сургуулиудын оронд байгуулах санал тавьсан байна. Ингэснээрээ тэр өөрийн төсөлдөө сургалтын бүх үе шатууд хоорондоо засаг захиргаа, хөтөлбөрийн хувьд уялдан, холбогдсон иргэний нэгдмэл сургуулиуд байгуулах санааг оруулсан байна. Учир нь институтууд өөрийн департамент дахь сургуулиудыг удирдах бол лицейнүүд нь өөрийн тойрог дахь институтуудыг удирдах боломжтой гэж тэр үзсэн байна. Гэхдээ сургалтын байгууллагуудын тогтолцоог нийтэд нь Шинжлэх ухаан ба соёлын үндэсний институт гэдэг засаг захиргаа, судалгааны төв удирдан чиглүүлнэ гэжээ.
Сургалтын байгууллагуудын тухай өөрийн тогтолцоог үндэслэхдээ Кондорсе боловсролын нөлөөн дор хүний оюун ухаан хязгааргүй хөгжих бололцоотой бөгөөд шинжлэх ухааны амжилтаас хүн төрөлхтөний урагшлах хөдөлгөөн хамаарна гэдэгт тулгуурлаж байсан юм. Кондорсегийн төсөл ерөнхийдөө дэвшилтэт шинжийг агуулж байсан хэдий ч зарим зүйл дээр зөрчилтэй тал ажиглагдаж байв. Тухайлбал, суралцагчдын материаллаг хангамжийн тал дээр ямар нэг санал гаргаагүй бөгөөд бага орлоготой гэр бүл хүүхдээ хөдөлмөр хийлгэхгүйгээр сургах боломж тэр үед тун бага байсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч түүний төсөлд шашин судлалыг сургуульд үзэхийг зогсоох, физик-математикийн хичээлийн ач холбогдлыг өргөх, боловсролын салбар дахь хүйсийн ялгааг арилгах зэрэг шинэ санаа олноор орсон байв.Түүний төслийг Конвентэд оруулж, 1793 оны тавдугаар сарын 30-нд Конвент Кондорсегийн төсөлд тулгуурласан хуулийг гаргасан байна. Энэ хуулиар бага сургуулийн хүрээнд бүх хүн амд зайлшгүй хэрэгцээт мэдлэг олгох ажлыг төр өөртөө хүлээжээ. Үүнийг боловсролын түүхэн дэхь жирондистуудын хууль хэмээн нэрлэдэг. Энэ үеэс эхлэн дэлхийн улс бүрийн боловсролын тогтолцоонд институт, лицей гэсэн хэллэгүүд мөн адил хэрэглэгдэх болсон байна.

Лепелетьегийн хууль.
Жирондистуудыг
Конвентаас зайлуулсаны дараа засгийн эрх тухайн үедээ хамгийн
хувьсгалч шинжтэй байсан якобинчуудын гарт оржээ. Якобинчууд өргөн олон
ард түмний шаардлагад нийцсэн хэд хэдэн арга хэмжээ авсаны дотор ардын
боловсролын асуудлыг ч өөрөөр гаргаж тавьсан байна. Юуны өмнө нийгмийн
боловсролын хороог шинээр эмхлэн байгуулав. Чухам энэ үед
Лепелетьегийн төсөл гэгч ихэд алдаршиж нийтээр хүлээн зөвшөөрөгдөх
болсон байна. Түүний энэ амжилт хоёр нөхцөл байдлаар тайлбарлагдана.
Нэгдүгээрт, Лепелетье Кондорсегийн төслийн сул талыг чадамгай ашиглан
хүн амын хүсэл сонирхолд зохицуулан боловсролыг нийт ард түмний үйл
хэрэг болгох зорилт тавьжээ. Хоёрдугаарт, түүний өөрийн нэр хүнд
ихээхэн нөлөөлсөн байна. Хэдийгээр Луи Мишель Лепелетье (1760—1793он)
нь язгууртан гэр бүлээс гаралтай боловч тэрээр үнэн сэтгэлээрээ
якобинчуудыг дэмжиж, эзэн хааныг цаазлах тал дээр гар өргөж байсан
учраас эзэн хааны гвардын офицерийн гарт амь үрэгдсэн байна. Түүнийг
нас барсаны дараа зохиосон төслийг нь боловсролын тухай шинэ хууль
боловсруулах комиссоос хүлээн авчээ. Тухайн түүхэн цаг үеийнхээ хамгийн
дэвшилтэт баримт бичгүүдийн нэг болох түүний төсөлд бүх ард түмнийг
нийтээр нь сургалтад хамруулах хүслийг ил тод тунхагласан байна. “Ядуу
хүүхэд. Түүнд та боловсрол санал болгож байна уу? Гэхдээ юуны өмнө
түүнд талх өгөөдөх” хэмээн Лепелетье бичиж байсан нь чухамдаа энэ байр
сууринаас Кондорсег шүүмжлэх шалтгаан болж байв. Түүний хэлж байгаагаар
төсөлд бүх нийтийн бага боловсролыг зөвхөн хуульчилсан бөгөөд хамгийн
гол нь энэ боловсролыг бага орлоготой хүн ам эзэмших бололцоог хангах
ёстой гэж тэрээр үзсэн байна. Францын соён гэгээрүүлэгчдийг тууштай
дэмжигч болохынхоо хувьд Лепелетье нь шинэ хүний төлөвшилд хүмүүжил
шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байсан юм. Энэ зорилгоор төрийн
санхүүжилтээр “үндэстний хүмүүжлийн ордон” байгуулах санал тавьж, тэнд
нь 5-12 насны хөвгүүд, 5-11 насны охид бэлтгэгдэнэ гэж үзжээ. 600
хүртэл хүүхэд багтаах энэ ордон нь хот, тосгон бүрт байгуулагдах аж.
Руссогийн үзлийн дагуу Лепелетьегийн боловсруулсан интернат хэмээх энэ
ордонд орсон хүүхдүүд орчны сөрөг нөлөөнөөс бүрэн ангижрах юм. Ийм
ордонг хуучны баян язгууртны хураагдсан ордонд буюу сүмийн барилгад
байгуулж болно. Түүнийг санхүүжүүлэх нэг эх сурвалж нь татварын
оновчтой бодлого бөгөөд тэгсэн цагт “ядуусын хүүхдүүд баячуудын
хөрөнгөөр суралцах бололцоотой болох” ажээ. Үүнээс гадна тэнд суралцаж
буй хүүхдүүдийн үйлдвэрлэлийн дадлага орлогын нэмэлт эх сурвалж болж
болно. Ийм “үндэстний хүмүүжлийн ордон”-д хүүхдүүдийн бие бялдрын
хүмүүжилд онцгой анхаарах шаардлагатай. Мөн тариан талбайд
төлөвлөгөөтэйгээр биеийн хөдөлмөр эрхэлж, тусгайлан тохижуулсан
газруудад гар урлалд суралцана. Тэр ордонд үйлчлэгч гэж байхгүй бөгөөд
бүх зүйлийг хүүхдүүд өөрсдөө гүйцэтгэнэ. Ажил хийх нь хүүхдийн биеийг
чангаруулж, хамгийн гол нь хөдөлмөрт хандсан зөв хүмүүжил төлөвшүүлэх
юм.
Мөн Лепелетье оюуны боловсролын өргөн хүрээтэй хөтөлбөрийг дэвшүүлжээ. Дээрх ордонуудад унших, бодох хичээл, геометрийн элементүүд, ёс зүй, нийгмийн байгуулал, чөлөөт ард түмнүүдийн түүх, францын хувьсгалын түүх, хөдөө аж ахуйн үндэс хичээл үзнэ. Үүний үр дүнд шинэ залуу үе, шинэ иргэн, хүчтэй, хөдөлмөрч, сахилга баттай, үнэнч шударга эх орончид төрөн гарна хэмээн Лепелетье үзсэн байна. Лепелетьегийн төсөл тухайн үедээ хувьсгалч, ардчилсан шинжтэй байсан боловч зарим талаараа бас утопи шинжийг агуулж байв. Түүний “үндэстний хүмүүжлийн ордонууд” богино хугацааны энхийн хувьсгалыг хийж, нийгмийн тэгш бус байдлын бузар булайг баячуудын хөрөнгийн хүчээр ядуусыг хүмүүжүүлсэнээр арилгаж чадна гэж үзсэн үзэл нь үнэндээ үл гүйцэлдэх шинжтэй байв. Гэсэн хэдий ч түүний төсөл ард түмний хүсэл сонирхолд нийцсэн боловсролын шинэчлэлд чухал хөшүүрэг болж чаджээ. Конвентэд түүний төсөл нилээд шүүмжлэлд өртсөн боловч хүүхдийг “үндэстний хүмүүжлийн ордонд” байлгах албагүй гэсэн тайлбартайгаар батлагдан хуульчлагджээ.

Дэлхийн боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- Шинэ үеийн эхний сургалт боловсролын тогтолцоо, үзэл баримтлал (XVII - XVIII зуун)
Дэлхийн
боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- уг сэдвийг хамруулсан
судалгаа шинжилгээ, түүхийн баримт, материал зэргийг эмхэтгэн хүргэж
байнаа... Маш олон хуудас энэхүү материал нь бидний боловсролын талаар
түүхийг бараг бүхэлд нь өгүүлэх болноо...
Тав. Шинэ үеийн эхний сургалт боловсролын тогтолцоо, үзэл баримтлал (XVII - XVIII зуун)
5.1. Френсис Беконий сургалтын арга, техник
XVII-XVIII
зуунд Өрнөд Европ ба тэр үед хөл дээрээ босож ирсэн Хойд Америкийн
улсуудад боловсрол, сургалтын байгууллагууд хүн төрөлхтөний түүхэнд
түүхэн эргэлт болсон эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд хөгжих болж
хүн төрөлхтөний соёл иргэншлийн судалгааны хүрээнд энэ үеийг Шинэ үе
хэмээн нэрийдэх болсон байна. Сурган хүмүүжүүлэх ухааны асуудлууд өөрөө
шинжлэх ухаан-судалгааны обьект болон тогтсон байна. Шинээр төлөвшин
тогтсон сурган хүмүүжүүлэх ухааны сэтгэлгээ энэ салбарыг судалгааны бие
даасан салбар болгож, сурган хүмүүжүүлэх үйл явцын хуулиудыг томьёолох
оролдлого хийж эхлэв. Бие хүний шинэ үзэл баримтлал нь хүрээлэн буй
бодит байдлыг нэгэн бүхэл зүйлийнх нь хүрээнд танин мэддэг хүнийг
төлөвшүүлэхэд чиглэх болов. Энэ үйл явц үргэлжилсээр XIX зуун гэхэд Шинэ
үеийн сонгодог сурган хүмүүжүүлэх зүй, боловсролын тогтолцооны
төлөвшил дууссан байна. Судалгааны хүрээнд хувь хүний шавхагдашгүй
боломж, бололцоо, бие даасан шинж орж ирж, сургалт-хүмүүжлийн ажлын
сэтгэл зүйн үндэслэл боловсрогдож эхлэв. Энэхүү үйл явцыг эхлүүлэн
хөгжүүлэгчдийн дотроос Английн философч Френсис Бекон буюу Веруламийн
Бекон, Германий сурган хүмүүжүүлэгч Вольфганг Ратке нарын үйл ажиллагаа
онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Френсис Бекон нь 1561 онд Английн Лондон хотноо мэндэлжээ. Түүний үндэслэсэн гүн ухааны тогтолцоонд идеализмийн оронд реализм тэргүүлэх байр эзэлж, догматизмын орыг критицизм хэмээх үзэл эзлэх болсон байна. Тэрээр танин мэдэхүйн туршилтын буюу эмпирик арга, техник нь сэтгэж танин мэдэхүйгээс давуутай хэмээн үзсэн. Үүнийхээ үндсэн дээр шинжлэх ухааны бүтцийг үндсээр нь өөрчлөх зорилт тавьсан байна.

Френсис Бекон
Танин
мэдэхүйн туршилтын буюу эмпирик арга, техник нь сэтгэж танин
мэдэхүйгээс давуутай хэмээн үзсэн. Үүнийхээ үндсэн дээр шинжлэх ухааны
бүтцийг үндсээр нь өөрчлөх зорилт тавьсан байна. Хүн байгалийн нэг хэсэг
учраас танин мэдэхүй, ба хүмүүжил-сургалт байгалийн шинжтэй гэж үзсэн.
Иймээс шинжлэх ухааныг схоластик ба шашны догматик сэтгэлгээнээс
чөлөөлөх шаардлагатай. Шинжлэх ухааны хамгийн дээд зорилго бол аливаа
зүйлсийн эцсийн нэгдэл, бүх шалтгааны ерөнхий шалтгааныг танин мэдэх
явдал мөн. Иймд боловсролын зорилго бол нилээд хэмжээний мэдлэгтэй
болоход бус харин мэдлэг эзэмших аргуудыг чадварлаг эзэмших явдал
юм.
Иймээс “Шинжлэх ухааны агуу их цагаадал” хэмээх суурь бүтээлдээ бүхий л шинжлэх ухааныг судлан үзсэн бол хоёр дахь том суурь бүтээл болох “Шинэ Органон” бүтээлдээ өөрийн үндэслэсэн шинэ шинжлэх ухааны үндсэн аргуудыг томьёолсон байна. Шинжлэх ухааныг өөрчлөх асуудал нь обьектив буюу шинжлэх ухааныг туршилт, байгалийн философид буцаан оруулах, субьектив буюу оюун ухаан, мэдрэхүйг аливаа төөрөгдсөн онолоос чөлөөлөх гэсэн хоёр үндсэн нөхцөлөөс хамаардаг. Эдгээр нөхцөлийг биелүүлсэнээр индукцийн аргаас өөр юу ч бус байгалийн шинжлэлийн хамгийн зөв аргыг олж авдаг байна. Аливааг зөв баримжаалснаас хүний бүх амжилт, ололт, шинжлэх ухааны хөгжилт хамаарна. Энэ аргын эхний зорилт бол тодорхой баримт, фактуудыг нэг мөр тогтоох бөгөөд ингэснээр шинжлэх ухааны элементар бүтцийг бүрдүүлдэг материалтай болдог. Үүний дараа зөв сонгон авсан индукцийн арга нэг баримтаас нөгөөд амархан шилжиж, адил баримтууд олон талаар хоорондоо харьцуулагдана. Энэхүү харьцуулалтаас байгаль өөрөө хөгжиж байдаг хамгийн ерөнхий үнэн зөв хууль, зарчим, аксиомууд гарч ирдэг. Энэ бол байгалийн тухай мэдлэг олж авах гол түлхүүр хэмээн Бекон үзсэн байна. Баримт материалуудын туршилтын судалгаа нь шалтгааныг танин мэдэхэд хүргэнэ. Шалтгааны танин мэдэхүйд л аливаа үнэн мэдлэг нуугдаж байдаг байна. Иймд мэдлэгийн зорилго нь хүнээс байгалийг ноёрхох ноёрхолыг нэмэгдүүлэхэд оршдог. Үүнийхээ үндсэн дээр Ф.Бекон индуктив аргаа батлах зорилгоор янз бүрийн анги, бүлгүүдийн аливаа юмс, баримт, үзэгдлийн илрэл, дутагдал, ялгааны түвшний хүснэгтийг боловсруулсан байна. Тэрээр бүх шинжлэх ухааныг хүний оюун ухааны 3 чадвар болох ой тогтоолт-түүх, төсөөлөл-яруу найраг, оюун санаа-гүн ухаан гэсэн хэсгүүдэд тохируулан ангилжээ. Хүн байгалийн нэг хэсэг учраас танин мэдэхүй, ба хүмүүжил-сургалт байгалийн шинжтэй гэж үзсэн. Иймээс шинжлэх ухаан, боловсроллыг схоластик ба шашны догматик сэтгэлгээнээс чөлөөлөх шаардлагатай. Шинжлэх ухааны хамгийн дээд зорилго бол аливаа зүйлсийн эцсийн нэгдэл, бүх шалтгааны ерөнхий шалтгааныг танин мэдэх явдал мөн. Иймд боловсролын зорилго бол нилээд хэмжээний мэдлэгтэй болоход бус харин мэдлэг эзэмших аргуудыг чадварлаг эзэмших явдал юм.

Беконы
судалгааны арга, техникийг бүтээлчээр ашиглаж, түүнийг
сургалт-хүмүүжлийн ажилд хэрэглэсэн хүн бол Германий сурган хүмүүжүүлэгч
Вольфган Ратке (Ратихий) юм. Тэрээр 1612 онд оршин тогтнож буй
сургалтын тогтолцоог судалж, цаашид хэрхэн шинэчлэх талаар өөрийн санал
бодлоо тусгасан “Дурсамж” хэмээх бүтээлээ хууль тогтоох байгууллага
болох сеймд өргөн барьсанаар аливаа хичээлийг төрөлх хэл дээр орох санал
нь дэмжигдсэн байна. 1614 онд Аугсбург хотын захиргааны урилгаар
тэндэхийн сургуулиудыг өөрчлөн шинэчлэх зорилгоор уригдсан боловч,
төдийлөн амжилтад хүрсэнгүй. Үүний дараа Веймарт латин хэлний багшаар
ажиллах болжээ.
Тэрээр сургалтад байгалийн шинжлэлийг голлон үзэх талыг баримтлагч юм. Түүнийхээр багш хүн чөлөөтэй, энгийнээр хичээлээс хичээлд нэг хичээлийг нөгөөд ашиглах замаар сургалт явуулах ёстой. “Түгээмэл зөвлөмж” хэмээх номондоо ардчилсан чиг баримжаатай сургалтын байгууллагууд бий болгох санал тавьсан. Сургалтын үндсэн обьект бол бие хүний төлөвшил мөн. Сургалтад үзүүлэн таниулах материал ихээр ашиглаж, тодорхойгоос хийсвэрт шилжих аргыг өргөнөөр хэрэглэх нь чухал гэж үзсэн. Ингэхдээ дасгал ажлыг системтэйгээр ашиглаж, сургалтад хандсан хүүхдийн сонирхолыг аль болох ихээр дэмжих шаардлагатай гэжээ. Мөн төрөлх хэл дээр дуут дохионы аргыг хэрэглэхийг санал болгож байв. Түүний сургалтын тогтолцоонд оруулж ирсэн үндсэн аргууд дараах хэсгүүдэд хуваагддаг. Үүнд:
1. Хүмүүжлийн үйл явц дахь бүх зүйл байгалийн өөрийнх нь явц, хэм хэмжээний дагуу явагдана.
2. Мэдлэгийг бүгдийг нэг дор шууд бус харин аажмаар, илүү зүйлгүйгээр эзэмших ёстой.
3. Аливааг үргэлж давтах нь чухал. Учир нь бидний оюун санаанд давтсан зүйл удаан хадгалагддаг.
4. Бүх сургалт төрөлх хэл дээр явагдана.
5. Ямар нэг хүч хэрэглэхээс аль болох зайлхийх хэрэгтэй. Сурагч багшаасаа айх бус харин хүндлэх ёстой.
6. Ой тогтоолтод найдаад хэрэггүй. Нэг зүйлийг олон дахин давтсанаас уян хатан чанар, хурц ухаан алга болдог.
7. Сургалт бүх талаар нэгдмэл байна.
8. Багш эхлээд хичээлээ зааж, дараа нь тайлбарлах ба сурагч материалтай гүйцэд танилцтал хүлээцтэй хандах хэрэгтэй.
9. Багш хүн сурагчдаа аливааг өөрийн туршлагадаа тулгуурлан эхлээд хэсэг хэсгээр нь дараа нь бүхэл нэгдэлд нь тайлбарлана зэрэг ордог.
Вольфган Раткегийн сургалтад оруулж ирсэн энэ арга тухайн үеийнхээ тэргүүлэх олон сургуулиудад үр бүтээлтэй ашиглагдаж байсан бөгөөд түүний дараах үеийн олон сурган хүмүүжүүлэгчдийн гарын авлага болон ашиглагдсанаар сурган хүмүүжүүлэх ухааны төлөвшилтөд чухал хувь нэмэр болжээ.

5.3. Ян Амос Коменский орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааныг үндэслэгч болох нь
Шинэ
үеийн эхний сурган хүмүүжүүлэгч, боловсролын онолчдын дотроос Чехийн
сурган хүмүүжүүлэгч Ян Амос Коменский (1592-1670 он) онцгой байр
эзэлдэг. Түүнийг албан ёсоор орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны эцэг
хэмээн тооцдог билээ. Тэрээр өмнөх үеийн сурган хүмүүжүүлэгчид шийдэж
чадаагүй асуудлуудыг цогцоор нь шийдэж, хүмүүжил, сургалтын обьектив зүй
тогтлыг нээж, түүнийгээ боловсролын тогтолцоонд оруулж ирэх оролдлогыг
анхлан хийсэн юм. Я.А.Коменский Моравын Ривниц хотноо “Чехийн ахан
дүүс” омгийн гишүүний гэр бүлд төрж, тэндээ бага боловсрол эзэмшин,
цаашдаа хотын латин сургуулийг амжилттай дүүргэсэн байна. Боловсролыг
Прагийн Карловын их сургууль, Гернборн, Гейдельбергийн их сургуулиудад
эзэмшиж, латин сургуулийн захиралаар ажиллажээ. Католик сүм хийдийн
зүгээс учруулсан дарамт шахалтын нөлөөгөөр эх орноо орхин олон газраар
хэсүүчлэн амьдрах явцдаа сургалт-хүмүүжлийн асуудал хөндсөн хэд хэдэн
ном бичсэн байна. Үүний эцэст сургалт-хүмүүжил, сургууль судлал, сурган
хүмүүжүүлэх зүй, гэр бүлийн хүмүүжил зэрэг асуудлуудыг сенсуалист
сурган хүмүүжүүлэх зарчмын үндсэн дээр цогцоор нь авч үзсэн “Агуу их
дидактик” бүтээлээ хэвлүүлсэн нь түүний сурган хүмүүжүүлэх ухааны
зарчмуудыг нэг мөр багтаасан суурь бүтээл болон түүхэнд орсон билээ.
Тэрээр ухамсрыг нь баяжуулах үүднээс мэдрэгдэгч ертөнцийн юмс, үзэгдлүүдтэй хүүхдийг багаас нь танилцуулахын чухлыг юуны өмнө онцлон тэмдэглэсэн. Түүний хөгжлийн онол ёсоор бол байгальд болон түүнээс үүдэн хүмүүжилд ямар нэг үсрэлт байх ёсгүй. “Бүх зүйл өөрийн хөгжлийн дагуу явагдах ба хүчирхийлэл нь юмсын мөн чанарт үл тохирно” хэмээн тэмдэглэсэн байдаг. Дээрх зохиол нь сурган хүмүүжүүлэх үйл явцын зүй тогтлын тухай мэдлэгийг сурган хүмүүжүүлэх практикт ашиглах нь зайлшгүй болох тухай санаагаар нэвт шингэжээ. Учир нь сурган хүмүүжүүлэх практик туршлага нь бие хүн мэдлэг, чадвар олж авч, оюун санаа болон ёс суртахууны хувьд төгөлдөржих үйл явцыг хангадаг ажээ.
Нас барахаасаа 4 жилийн өмнө Я.А.Коменский өөрийн “Хүний үйл ажиллагааг засаж, сайжруулах тухай түгээмэл зөвлөмж” хэмээх суурь бүтээлийнхээ хэсгийг хэвлүүлж, энэ бүтээлдээ хүн төрөлхтөн энх тайван, хамтын ажиллагаанд нэгдэн тэмцэхийн зайлшгүйг цохон тэмдэглэсэн байна. Мөн энэ бүтээлдээ сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаа томьёолон гаргажээ. Энэ нь бүх нийтийн ардын боловсрол, сургуулийн тогтолцооны ардчилал ба залгамж чанар, залуу үеийг хөдөлмөрт бэлтгэх, боловсролыг нийгмийн хэрэгцээнд ойртуулах, энэрэнгүй үзлийн үндсэн дээр ёс суртахууны хүмүүжил олгох зэрэг юм. Я.А.Коменскийн ертөнцийг үзэх үзэл бие биеэ ямар нэг хэмжээгээр үгүйсгэдэг үзэл санааны урсгалуудаас бүрддэг. Түүнд нь эртний философи, протестантизм, сэргэн мандлын үзэл санаа нэгэн зэрэг багтсан байдаг. Түүний хүнийг үзэх үзэл баримтлал нь дундад зууны үзэл баримтлалд шууд эсрэг юм. Я.А.Коменский хүн нэг бүр байгалийн төгс бүтээгдэхүүн мөн хэмээгээд бүх авьяас чадвараа хөгжүүлэх хүний түгээмэл эрхийг хамгаалан тэмцэж байв. Хүнийг нийгмийн тусын тулд үйлчлэх чадвар төлөвшүүлэх зорилготой хүмүүжил, боловсролд тэрээр асар их ач холбогдол өгчээ. Түүнийхээр танин мэдэхүй нь практик үйл ажиллагаанд үр ашиг авчирах ба иймээс нийгмийн бодит ашигт сургалт байхын зайлшгүйг цохон тэмдэглэжээ. Түүний хувьд хүүхдийн мэдрэхүйн эрхтэний тогтолцооны хөгжил чухал ач холбогдолтой ажээ.

Ян Амос Коменский (1592 - 1670 он)
Түүнийг
албан ёсоор орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны эцэг хэмээн тооцдог
билээ. Тэрээр өмнөх үеийн сурган хүмүүжүүлэгчид шийдэж чадаагүй
асуудлуудыг цогцоор нь шийдэж, хүмүүжил, сургалтын обьектив зүй тогтлыг
нээж, түүнийгээ боловсролын тогтолцоонд оруулж ирэх оролдлого хийсэн
байна. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаа бүх нийтийн ардын боловсрол,
сургуулийн тогтолцооны ардчилал ба залгамж чанар, залуу үеийг
хөдөлмөрт бэлтгэх, боловсролыг нийгмийн хэрэгцээнд ойртуулах, энэрэнгүй
үзлийн үндсэн дээр ёс суртахууны хүмүүжил олгох гэж томьёолсон.
Я.А.Коменский хүмүүжил дэхь байгальд тулгуурлах зарчмыг үндэслэсэн цөөн тоны сурган хүмүүжүүлэгчдийн нэг юм. Хүнд буй байгалийн зүйл бол өөрийн үйлдэлт, өөрөө хөдлөгч хүчийг эзэмдэх ба үүнээс үндэслэн суралцагчаас ертөнцийг эзэмших бие даасан шинж гарч ирдэг. Энэ санаагаа “Сургуулийн орооцолдооноос гарахуй нь” бүтээлдээ хөгжүүлжээ. Энэхүү зарчмын нотолгоо нь сурган хүмүүжүүлэх ухааны залгамж хөгжилд асар том үсрэлт болсон юм. Коменский нь сурган хүмүүжүүлэх үйл явцыг бүрдүүлэгч хэсэг болох суралцагчийн зориг хүсэл, үйл ажиллагаа, ухагдахууны тухай асуудлыг тунхаглажээ. Түүний “Агуу их дидактик” дахь сурган хүмүүжүүлэх тогтолцоо нь шашнаар дамжин олж авдаг далдын ертөнц, шинжлэх ухаанаар дамжуулан олж авдаг бодит ертөнц зэрэг хүүхдийн оюуны ертөнцийг эзэмдэх бүх зүйлийг тодорхой харуулсан “Зургаар харуулсан үзүүлэн дэхь мэдрэгдэгч юмсын ертөнц” хэмээх номонд нь бүтээлчээр ашиглагджээ. Энэ зохиолдоо хүмүүжил-сургалтын философи үндэслэл анх удаа тавигдсан төдийгүй мөн бие бялдар, оюун ухаан, ёс суртахуун, гоо сайхан, шашны хүмүүжлийн бүх тогтолцоог анхлан боловсруулсан байна. Мөн энэ бүтээлд арддчилсан, энэрэнгүй зарчим, байгальд тулгуурласан ардын, эмэгтэйчүүдийн боловсролын эхлэл анхлан хөндөгдөж, төрөлх хэлний сургалтын ач холбогдлыг өндөрт өргөжээ.
Түүнийхээр сургалтын явцад дараах үндсэн зарчмуудыг баримтлах ёстой. Үүнд:
1. Мэдлэг эзэмшихийг өөрийн үүрэг болгосон хүнийг л сургах
2. Сургалтын явцад аливаа зүйлсийг хөндлөнгөөс танин мэдэх бус харин шууд, бодитойгоор танин мэдүүлэх
3. Мэдлэг шууд, бодитой байх
4. Шалтгаан үр дагаварын холбооны дагуу судалж буй бүх зүйлээ байгаагаар нь судлах
5. Аливаа зүйлийг эхлээд бүхэл хэлбэрээр дараа нь хэсэгчилэн авч үзэх
6. Бүхнийг, тэр ч бүү хэл маш жижиг эгэл хэсгийг хүртэл эзлэх байр, байдал, харилцан хамаарлын дагуу тогтолцоот байдалд оруулах
7. Нэгээс нөгөөд шилжихдээ нарийн дэс дарааг баримтлах
8. Нас, мэдлэгийн төвшнийг харгалзан суралцагчид ойлгогдох хүртэл аливаа хичээлийн гүнзгийрэлтийг түр хүлээх
9. Мэдлэгийн тодорхой шинж илрэхэд нөлөөлдөг учир аливаа юмсын шинжүүдийн ялгаанд анхаарал хандуулах. Төрөлх шинж, хийсэн материал, хэрэглэх багаж зэрэг бүх нөхцөл байгаа цагт аливаа зүйлийг гүйцэтгэх урлаг цаашдаа зөв хэллэг, анхааралтай удирдлага, байнгын дасгалыг шаарддаг.
Үүний дараа дээрх 3 нөхцөл тус бүрт хамаарах дүрмийг боловсруулсан байна. Үүнд:
• Бүх зүйлийг яг байгаагаар нь судална
• Хэн нэг нь ямар нэг зүйл барьж авбал түүнд тэр зүйлд нь шингэсэн хэм хэмжээ шингэсэн байх ёстой.
• Аливаа багаж, хэрэгслийг үгээр бус үйл хөдлөлөөр сургах ёстой
• Аливаа дасгал хамгийн энгийнээс эхлэх ёстой
• Анхны дасгал хамгийн танил материалаас эхлэх ёстой
• Эхлээд бүх зүйл дүрээр илрэх ёстой ба түүний чөлөөт шинж үр дүнд нь илэрнэ
• Дүрүүд суралцагчид аливааг төгс эзэмшихэд хурдавчилсан байдлаар нөлөөлөх ёстой
• Сэтгэл татагдал дүрдээ аль болох ойр байх ёстой
• Алдааг дор нь засах ёстой зэрэг болно.
Харин ёс суртахууны үндсүүдийг Я.А.Коменский дараах байдлаар томьёолжээ. Үүнд:
1. Залуу үеийнхний оюун санаанд сайн үйлийг бага гэлтгүй суулгаж өгөх
2. Гэхдээ эхлээд хамгийн чухал зүйл болох сэргэг ухаан, даруу зан, шийдэмгий байдал, шударга ёсыг шингээнэ
3. Сэргэг ухааныг сайн сургалт өгнө
4. Даруу занг хооллох, хувцаслах, унтахдаа, сэргэг зан, хөдөлмөр, тоглоом, үйл хөдлөлөөсөө олдог
5. Шийдэмгий занг өөрийгөө эзэмших чадвараас олно
6. Шударга ёсыг доромжлол, худал хуурмаг, муухай зангаас татгалзсан цагт олдог
7. Сайн үйлийг муу муухай зүйл алга болохоос өмнө хөгжүүлэх ёстой
8. Сайн үйл үйл ажиллагааны явцад төлөвших ба үүнд хүний хувийн үлгэр, жишээ чухал
9. Оюун санааг хордуулагч нийгмийн бузар булай бүхнээс хүүхдийг хол байлгах хэрэгтэй
10. Аливаа муу муухай зүйлээс болгоомжлохын тулд хатуу чанд сахилга батыг үргэлж сахих зэрэг болно.
Байгальд тулгуурлан сэтгэнэ гэдэг нь Я.А.Коменскийнхээр хүмүүсийн байгалиас заяагдсан тэгш эрхийг хүлээн зөвшөөрч буй хэрэг ажээ. Хүн нэг бүр байгалиас адил заяагдсан байдаг учраас адил хэмжээгээр оюун санаа болон ёс суртахууны хүмүүжил эзэмших боломжтой бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд л хэрэгтэй зүйл юм. Ингэснээр хүн нэг бүрийн боловсрол эзэмших эрх адил байдаг. Гэхдээ Коменский хүний төрөлхийн бие даасан авьяас чадварыг үгүйсгээгүй байна. Тэрээр хүүхэд үйл ажиллагаанд тэмүүлэх тэмүүлэлтэй гэж үзэж байв. Иймд хүмүүжлийн зорилго хүүхэд мэдрэхүйн эрхтнийхээ тусламжтайгаар хүрээлэн буй юмс, үзэгдэлтэй танилцан, түүний илрэх дүрийг эзэмдэн, идэвхитэй үйл ажиллагаа явуулахад суралцах явдал юм.
Чехийн зураач Альфонса Мухийн “Ян Амос Коменский-Наарден дахь сүүлчийн өдрүүд” хэмээх зураг. Я.А.Коменский католик сүм хийдийн фанатуудын дайралтаас зугтаж байхдаа тухайн үеийн сургалт-хүмүүжлийн тогтолцоо л хүний зовлон зүдгүүр, уй гашууг буй болгож байна гэдгийг ухаарч энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагатайг ойлгосон гэх санааг энэ зурагт гаргажээ.
Байгальд тулгуурлан сэтгэх зарчим нь байгалийг шүтэн бишрэхтэй шууд холбоотой ба үүнийг боловсролын байгалиас заяагдсан арга гэж нэрлээд сурган хүмүүжүүлэх ухааны хуулиудыг байгалийн хуулиудтай зохицуулахын чухлыг тэмдэглэсэн байна. Энд Коменский эдгээр хуулиуд төлөвших 4 үе шатыг боловсруулжээ. Үүнд:
1. Автопи (бие даасан ажиглалт)
2. Автопракс (практик хэрэгжилт)
3. Автохрес (мэдлэг, чадвараа шинэ нөхцөлд ашиглах)
4. Автолекс (өөрийн үйл ажиллагааны үр дүнг бие даан илэрхийлэх) зэрэг орно.
Тэрээр өөрийн зохиол, бүтээлүүддээ тэр үеийн олонхи сургуулиуд нарийн тогтсон зорилго, хэрэгсэл байхгүй байгааг шүүмжлээд эдгээр хэрэгсэлүүд ямар ч тодорхой дүрэм, журамгүй хэрэглэгдэж байгааг тэмдэглэсэн байна. Эндээс тэр хүний мөн чанарт тулгуурласан шинэ арга болох байгалийн аргыг хэрэглэхийн зайлшгүйг тогтоожээ. Ингэсэн тохиолдолд сургууль-сургалтын зорилго өөрийн мөн чанарт нийцэх бөгөөд хүүхэд хүний байгалиас заяагдсан мөн чанарт тохирсон боловсролыг олж авах ажээ. Байгалиас заяагдсан хэрэгцээгээр үйл ажиллагаа явуулж буй сургуулиуд онол ба практик болон бүхий л ашигтай зүйлийг ашиглахад сургах нь чухал. Байгалийн арга бол бүхий л сайн зүйлийг судалж, энэхүү сайн зүйлээ хийх ёстой зүйлд сургадаг арга юм. Иймээс сургуулиуд сургалтын арга, хэрэгслээр сайтар хангагдах ёстой ажээ. Сургалтын явцад буюу ажиглалт, хэл яриа, практик явцад аливаа мэдлэгийн цорын ганц үндэс болох сайн үйлд хүүхдийг сургах ёстой. Энэхүү арга нь оюун санааг аливаа хэрэггүй зүйлсээс чөлөөлж, сурагчдад бага боловч, амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйлийг олгодог. Үүнээс гадна энэхүү арга механик шинжтэй байх бөгөөд өөрөөр хэлбэл хүүхэд яаж ч оролдсон заавал амжилтад хүрч байх энгийн зүйл байна гэсэн үг. Ер нь энэрэнгүй үзлийн сургалтад татагдан орсон хүүхэд тэндээсээ өөрөө өөрийгөө бүрэн эзэмдсэн жинхэнэ хүн болон гарах ёстой.
Тэрээр аливаа сургалтын үйл ажиллагааг ямар нэг машины эд ангийн механик бүтэцтэй харьцуулан үзэж, ингэхдээ энэ бүтцийн юунд нь анхаарал хандуулахыг заасан байна. Үүнд:
1. Тухайн машин заавал гүйцэтгэх ёстой зорилгогүй үйл
2. Тухайн машин гүйцэтгэх чадвартай арга, хэрэгсэл
3. Тухайн ажлын үр дүнг шууд гаргахын тулд дээрх арга, хэрэгслийг зохион байгуулж, хуваарилах арга эдгээр болно.
Үүнтэй нэгэн адил сурган хүмүүжүүлэх ухааны машины хувьд дараах зүйлийг тогтоох ёстой. Үүнд:
1. Нарийн чанд тогтоосон зорилго
2. Энэ зорилгод хүрэх нарийн боловсруулсан арга, хэрэгсэл
3. Зорилгодоо хүрэхийн тулд дээрх арга, хэрэгслийг ашиглах нарийн тогтсон журам эдгээр болно.
Энэхүү механик арга, хэрэгслийн нарийн тогтоосон зорилго дараах 3 зүйлээр илэрдэг. Үүнд:
• Мэдлэг
• Үйл ажиллагаа
• Хэл яриа орно.
Өөрөөр хэлбэл бүхнийг зөвөөр танин мэдэх, бүхнийг зөвөөр гүйцэтгэх чадвартай болох, сурсанаа бусдад ойлгомжтой тайлбарлах гэсэн үг юм. Механик арга нь судлах ёстой бүх зүйлийг амар аргаар, хурдан хугацаанд, үндэслэлтэйгээр судлахыг шаарддаг. Энэ зорилгод биднийг хүргэх арга хэрэгслийн мөн чанар нь бясалгах явцдаа бид өөртөө цэцэн мэргэнийг шинээр нээдэг 3 универсаль обьект буюу бурхан, ертөнц, хүн юм.
Биднийг боловсролд хүргэх 3 үндсэн тал бол оюун ухаан, зориг хүсэл, үйлдэлд хүргэх авьяас, чадвар мөн. Ийм боловсролд хүргэх арга хэрэгсэл бол мэдрэхүй, оюун ухаан, илэрхийлэл гэж Я.А.Коменский үзсэн. Өөрийн бүтээлүүддээ тэрээр зорилгодоо хүрэхийн тулд эдгээр арга хэрэгслийг ашиглах механизмийг авч үзсэн байна. Мөн маш бат бөх шинжийг олгох дидактик хуулиудыг томьёолжээ. Эдгээр хуулиуд гэвэл:
1. Тэр ихийг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл түүнд түүнд ихийг таниул, харин цөөн тооны зүйлээр бүү хуур.
2. Тэрээр нэгийг дуусгаад нөгөөг шаардах болно. Иймд түүнийг нэг дор олон зүйлээр бүү шах. Түүнд хэсэг хугацааны дараа шинэ зүйлийг таниул. Олон зүйлийг танин мэдэх тусам оюун ухаан баярладаг. Иймд ашигтай зүйлийг сэтгэлд нийцсэн зүйлтэй холбож өг.
3. Тэрээр үргэлж шинэ обьект шаардаад байна уу? Иймд тэрээр өөрт таалагдаагүй зүйлтэй учрахгүйн тулд түүнд үргэлж ямар нэг шинэ зүйл санал болгохыг хичээ.
4. Тэрээр өөрийн ажиглалтдаа аливаа зүйлийг зөвхөн ганц талаас нь бус харин гадаад, дотоод олон талаас нь бүхэл зүйл хэмээн судлахыг хүсдэг. Иймд түүнд эхлээд аливааг бүхлээр нь үзүүлээд дараа нь түүнийг гадаад, дотоод талаар нь хэсэгчилэн харуул.
5. Оюун ухааныхаа мэдэж буй зүйлийг хүн яг таг мэдэж авахыг хүсдэг учир аливаа нэг зүйл дээр алдаа гаргах нь түүнийг ухарч, няцахад хүргэдэг. Иймд түүнийг хуурах бус харин зөвхөн үнэнийг л санал болго.
6. Тэрээр зөвхөн баттай үнэнд баясдаг ба эргэлзээ түүнийг санаагаар унагаадаг. Иймд түүнд ямар нэг эргэлзээтэй зүйл бүү санал болго.
7. Оюун санаа зөвхөн үнэнээр батлагдсан зүйлийг л шаарддаг. Иймд түүнд ямар нэг баталгаат зүйл санал болгож байгаа бол энэ баталгаанд ямар нэг алдаа байх ёсгүйг анхаар.
8. Оюун ухаан зөвхөн маргаангүй зүйлийг шаарддаг учир түүний итгэдэг зүйлийг л санал болго.
9. Аливааг танин мэдэхэд оюун санаа аажмаар дээшилдэг учир тэрээр нэгдүгээрт, ямар нэг зүйл оршин байгааг мэдэж байх ёстой, хоёрдугаарт, өөрийн шалтгаанаар тэр юу вэ гэдгийг мэдэж байх ёстой, гуравдугаарт, өөрийн мэдлэгээ хэрхэн ашиглах вэ гэдгээ мэдэж байх ёстой.
Түүнийхээр зориг, хүсэлд хамаарах дидактикийн дүрмүүд дараах байдлаар илэрдэг. Үүнд:
1. Оюун ухаан үнэнийг шаарддаг бол зориг хүсэл сайн үйлийг шаардана.
2. Сайн зүйл их байх нь зориг хүслийг ихээр төрүүлэх ба бага байх нь зориг, хүсэл бага төрүүлдэг.
3. Хүнд агуу их ухаалаг чанар хэрэгтэй.
4. Зориг хүсэл бол цөөн тооны сайн зүйлээр дүүргэдэг сав бус харин ёроолгүй сав юм.
5. Зориг хүслийг нэг байранд нь байлгаад байвал буруу замаар орох ба нэг зүйлээр цэнэглээд байвал эсэргүүцэл үзүүлдэг.
6. Зориг хүсэл нь аливаа зүйлийг бүтнээр нь хүртсэн цагт сэтгэл ханамж авах учир хэсэгчилсэн зүйл гэж байх ёсгүй.
7. Зориг хүсэл жинхэнэ сайн үйлээс л сэтгэл ханамж авдаг болохоос хуурамч зүйлийг хүлээн авдаггүй.
8. Зориг хүсэл нь сайн үйлд аажмаар хүрдэг.
Үүнээс гадна Я.А.Коменский хүний цэцэн мэргэн чанарын 3 үе шатыг тогтоосон байна. Эдгээр үе шат гэвэл:
• Аливаа юмсын төсөөлөл, анализ, автопсийн тусламжтайгаар шийдэгддэг онол
• Дүр, синтез, автопракс шаарддаг практик
• Дүрэм, журам ба автохрес хамаардаг хэрэглээ эдгээр болно.
Ийнхүү Я.А.Коменскийн үзсэнээр сургалтын урлаг механик байдлаар явагдах ба түүний бүх бүрэлдэхүүн хэсгүүд өөр хоорондоо зохион байгуулалттай, үр дүн өгөгч холбоо, хамааралд оршдог байна. Гэхдээ ямар ч техникийн машин хүний оюун ухааныг орлож чадахгүй. Харин дидактикийн машин энэ бүхнийг орлож чадах ажээ. Тэрээр сургах үйл явц бодитой зүйлээс эхлэх ёстой гэдгийг байнга тэмдэглэж байв. Сайн үр дүнд хүрэхийн тулд хийж буй ажлынхаа мөн чанарыг сайтар ухаарсан байх ёстой.
Я.А.Коменскийн сурган хүмүүжүүлэх зүйн тулгын чулуу нь пансофизм буюу хүн төрөлхтөний соёл иргэншлийн хүрээнд олж авсан мэдлэгийг баяжуулах, эдгээр мэдлэгийг сургуулиудаар дамжуулан бүх хүмүүст төрөлх хэл дээр нь хүргэх асуудал мөн. Тэрээр хүн төрөлхтөнийг бүх нийтийн цэцэн мэргэнд хүргэж, жинхэнэ мэдлэг буюу пансофийгаар зэвсэглэхийг мөрөөдөж байв. “Хэн ухаалаг байна тэр хаана ч гэсэн хэрэгтэй бөгөөд аливаа санамсаргүй зүйлд үргэлж бэлтгэлтэй байдаг” хэмээн тэр бичсэн. Ингэснээрээ сайн үйл, бие даасан сэтгэлгээ, аливаа хөдөлмөрт хандсан авьяас, чадвар төлөвшүүлэхийг зорьж байв. Тэрээр сургалын үйл ажиллагаан дахь энэрэнгүй үзлийн тал дээр зогсож байв. Түүнийхээр “төгс төгөлдөр сургууль гэдэг нь хөдөлмөрийн талбарт үр ашигтай ажиллах үр дүнт сургалтаар хүмүүжсэн энэрэнгүй үзэлт хүмүүсийг бэлтгэх лаборатори мөн”.
Сургалтын хамгийн ерөнхий зорилт өөрөө өөрийгөө танин мэдэх, өөрийгөө удирдах, бурханд тэмүүлэх явдал мөн. Иймээс дидактикийн бүхий л тогтолцоо байгальд тулгуурлах, энэрэнгүй үзэл, ардчилалд суурилна. Тэрээр хүмүүжлийн насны ангилал ба тогтолцоог дараахь байдлаар боловсруулсан байна. Мөн энд ямар бүтээлдээ тухайн насны ангилалыг авч үзсэнийг харууллаа.Үүнд:
• 6 хүртэлх нас буюу бага нас. Гэр бүл дэхь хүмүүжил. “Гэр бүл дэхь хүмүүжлийн гарын авлага”
• 6-12 нас буюу төрөлх хэл дээрээ суралцах нас. “Зургаар үзүүлсэн мэдрэгдэгч ертөнц”. Үзүүлэн таниулах аргыг ашиглана.
• 12-18 нас буюу идэр нас. Латин хэл дээр сургаж, практик үйл ажиллагаанд бэлтгэнэ. “Хэлэнд хандсан нээлттэй хаалга”.
• 18-24 нас буюу насанд хүрсэн үе. Академийн ба их сургуулийн сургалт зэргийг оруулж үзжээ.
Я.А.Коменский нь уламжлалт сургалтын тогтолцоог үндэслэгч бөгөөд анх удаа анги-танхимын сургалтын хүрээнд сургалтын агуулгыг сургалтын нэгж болох хичээл гэсэн нэгжид хуваан үзсэн хүн юм. Энэ үеэс эхэн сурган хүмүүжүүлэх зүйд хичээл хэмээх нэр томьёо баттай орж ирсэн байна.
Тэрээр хичээлийг чөлөөтэй байдлаар томьёолж, хичээлийн жилийн хугацааг анх тодорхойлжээ. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг тодорхой хэсгүүдээр хуваан ангид суралцах суралцагчдын тоог ойролцоогоор тооцоолсон нь мөн л сурган хүмүүжүүлэх зүй дэхь анхны оролдлого мөн. Тэрээр нэг ангид нэг насныхан суралцах ёстой гэж үзэж байв. Хичээл явуулах хамгийн гол зүйл бол зорилгоо зөв тодорхойлох явдал мөн. Иймээс хичээлийг дараахь зүйлээр юуны өмнө хангах ёстой. Үүнд:
1. Мэдлэг
2. Үйл ажиллагаа
3. Ярианы хөгжил
Ингэхдээ бага ангийн хичээл зөвхөн төрөлх хэл дээр явагдана.
Харин хичээлийн бүтцийг тэрээр:
• Зохион байгуулалтын үе
• Бодит ажиглалт
• Багшийн тайлбарлал
• Дасгал
• Гэрийн даалгавар гэж хуваан үзсэн байна.
Я.А.Коменский “цэцэн мэргэн ба энэрэнгүй үзлийн сургуулийн” тухай мөрөөдөж байв. Тэр сургуульдаа сайхан амьдарч эх орондоо ихийг авчирах чадвартай хүмүүсийг бэлтгэх болно. “Дараагийн зуунд бид ямар хүн бэлтгэж өгнө тэр зуун тийм л өнгө төрхтэй байна” хэмээн тэр бичиж байв. Ингэснээр тэрээр сургалтын шинэ тогтолцоонд тулгуурласан сургууль байгуулжээ. Түүний байгуулсан сургууль охид, хөвгүүд, баян, ядуу хэнд ч болов нээлттэй байв. Тэр сургуульдаа өөрийн анхлан томьёолсон анги-танхимын тогтолцоог нэвтрүүлжээ. Түүний сургууль 7 ангитай байж, насны хувьд адил багачууд нэг ангид хичээллэж байв. Эхний 3 ангид гадаад мэдрэмж хөгжүүлэх хичээл орох бол дараагийн 3 ангид аливааг ойлгох ойлголтыг сайжруулах хичээл орно. Харин сүүлчийн ангид бурханд хандах оюун ухааныг төлөвшүүлдэг байна. Анги бүр тусгай танхимд багшаар хичээл заалгана. Анги бүрт зориулан сурагчид мэдлэгийг амар хялбараар эзэмших сургалтын төлөвлөгөө боловсруулжээ.
Хичээл 6 цагаас илүү хичээллэхгүй бөгөөд дотроо хэсэг хугацаанд завсарлана. Өдрийн эхний хагаст сурагчид оюун ухаан, сэтгэлгээ, ой тогтоолтоо хөгжүүлж, хоёрдахь хагаст гар, хоолой, биеийн хэв маяг, үйл хөдлөлөө хөгжүүлнэ. Хичээл бүрийн дараа завсарлага авна. Өглөө ба өдрийн хоолны дараа 1 цаг зугаалж, баясна. Өдрийн ажлын дараа 8 цаг гэхэд унтаж, амрах ёстой. 7 хоногт хоёр удаа үдийн хоолны дараа хувийн бэлтгэлээ базаана. Христийн мэндэлсэн өдөр, улаан өндөгний баяр, Троицийн өдрүүдээр 2 долоо хоног амарна. Мөн усан үзэм хураах зорилгоор 1 сар хичээл завсарлана. Хүүхдүүд зөвхөн ангид хичээллэх ба гэрийн даалгавар гэж өгдөггүй. Тухайн үедээ Коменскийг хүүхдүүдэд дэндүү их чөлөөтэй байдал олгож байна хэмээн шүүмжилж байсан боловч, тэрээр сурагчдад “аливаа нэг зүйлийг өөрийн үзэмжээр шийдэх” цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж байв. Үүнээс гадна түүний үзэж байгаагаар сурагчид хичээлээс гадуур аливааг өнгөц гүйцэтгэдэг бөгөөд залуу хүний зан ийм л байдаг хэмээжээ. Иймд аливааг чанаргүй хийснээс хийгээгүй нь дээр гэсэн зарчим баримталж байжээ. Ангид хичээл явуулахын тулд ном, сурах бичиг хэрэгтэйг харгалзан ийм сурах бичгийг өөрөө зохиож байв.
Сурган хүмүүжүүлэх зүйд оруулсан хувь нэмрээрээ хөшөө, дурсгалаа босгуулсан багш
Ийнхүү Я.А.Коменскийн сурган хүмүүжүүлэх зүйд оруулж ирсэн шинэ санаа, арга зүйн тусламжтайгаар өнөөдөр бидний ярьж заншсан анги-танхимын тогтолцоо анхлан буй болсон бөгөөд хүн төрөлхтөн одоог хүртэл үүнээс илүү үр ашигтай сургалтын тогтолцоог бодож олоогүй л байгаа билээ.

5.4. Жон Локк ба мэдрэхүйд тулгуурласан сургалт
Жон Локк (1632 - 1704 он )
Английн
гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч Жон Локк хүмүүжлийн шинэ үзэл санаа
ба залуу үеийн сургалтын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн
нэг юм. Тэрээр 60 хүрсэн насандаа “Хүмүүжлийн тухай бодролууд” хэмээх
бүтээлээ туурвижээ. Хүмүүжил, сургалтын тухай Жон Локкын үзэл баримтлал
түүний философийн үзэл баримтлал болон язгууртны хүүхдүүдийг гэрээр
сургаж байх явцдаа хийсэн ажиглалтын үр дүнд төлөвшсөн байна. Тэрээр бие
хүний хөгжлийн хүчин зүйл, хүмүүжлийн хүчин зүйлс, сургалтын зорилго,
зорилт, агуулга, сургалтын арга зэрэг сурган хүмүүжүүлэх зүйн тодорхой
асуудлуудад өөрийн гэх байр сууринаас хандаж байв. Түүнийхээр хүний
мэдлэг нь мэдрэхүйн гадаад туршлагын үр дагавар ажээ.
Локкын онол ёсоор хүнд төрөлхийн санаа болон төсөөлөл гэж байхгүй. “Олонхи хүн сэтгэл санаа анхнаасаа энэ ертөнцөд ирэхдээ авч ирсэн төрөлхийн санаа байдаг хэмээн үздэг. Ингэхдээ бүх хүнд тэр нь адил утгатай гэж үздэг байна. Гэхдээ энэ бол алдаатай бодол юм. Үнэн хэрэгтээ онолд ч тэр, практикт ч тэр бүгд адилхан хүлээн зөвшөөрдөг тийм зүйл гэж байхгүй. Хэрэв санаа төрөлхийн юм бол хүн бүхнийг балчир наснаасаа эхлэн мэддэг байх ёстой. Аливааг ухааран бодохгүйгээр хэн ч гэсэн бүхний эхлэл болсон ухамсарт хүрч чадахгүй. Танин мэдэхүйн анхдагч сэрэл аливаа зүйлийн мөн чанар биш бөгөөд ерөнхий үндэслэлүүд зөвхөн хэсэгчилсэн сэтгэгдэл л юм. Энэхүү хэсэгчилсэн сэтгэгдэл нь хүний ухамсарт хамааралгүй хоосон орой зайг бий болгодог. Үүнээс үндэслээд тэдгээр нь төрөлхийн бус харин туршлагаар олж авсан зүйл юм. Энэ туршлага хоёрдмол шинжтэй. Нэг бол тэдгээр нь мэдрэхүйн эрхтэн болох сэрлээр дамжин юмсын гадаад өнгөн талыг танин мэдсэнээр гарч ирдэг, эсвэл бидний сэтгэл санааны дотоод үйл ажиллагаа болох рефлексээр дамжин буй болдог” хэмээн өөрийн философийн үзэл баримтлалын үндсийг тодорхойлжээ. Тэр өөрийн үзэл баримтлалын мөн чанарыг “өмнө нь бидний мэдэхүйд байгаагүй зүйл бидний оюун ухаанд байна гэж үгүй, байгалиас заяагдсан бидний оюун ухаан, санаа бодол хоосон орон зай, юу ч бичигдээгүй цагаан цаас мөн, бүх ойлголт, санаа зөвхөн туршлагаас л үүдэлтэй” хэмээн тодорхойлсон байна.
Үүнийхээ үндсэн дээр Ж.Локк хүмүүжлийн зорилго бол ёс суртахууны хувьд хүмүүжсэн, бие бялдар, оюун ухааны талаар хөгжсөн жентльмен төлөвшүүлэх явдал гэж үзжээ.
Тэрээр эрүүл биед саруул ухаан гэсэн зарчмыг баримтлагч юм. Түүнийхээр бие бялдрыг оюун санаанд тохируулах хамгийн чухал ариун цэвэр бол аль болох их цэвэр агаар, биеийн хөдөлгөөн, бөх нойр бөгөөд аливаа архи, дарс, хурц зүйлээс татгалзаж, эм бага хэрэглэж, хөл, толгойгоо хөлрөхөөс хамгаалах явдал юм. Оюун санааны хувьд хүүхдүүд бие даасан, ухаант биет болон хүмүүжих ёстой. Иймд хүүхдийг өөрийгөө эзэмдэх, өөрийгөө төлөвшүүлэхэд чиглүүлэх ёстой. Мөн эелдэг зан, зөв хөдөлгөөн, сайхан хүмүүжил, сайн нэр хүнд зэрэг практик оюун ухааны боловсрол ч чухал хэрэгтэй.
Тэрээр өөрийн үеийн хүүхэд, багачуудыг жинхэнэ утгаар нь эрүүл чийрэг, төрийн хар хүн болгохыг хүсэж байв. Ингэхийн тулд хүмүүжилд үлгэр жишээ нэн чухал гэж үзжээ. Тэрээр багшид тавих шаардлагыг эерэг шинж, даруу зан, хүүхдийг хайрлах хайр, хичээнгүй зүтгэл, ухаалаг сэтгэлгээ, латин хэлний мэдлэг, шинжлэх ухааны танин мэдэхүйг эзэмдэх, сайн хүний нэр төр хэмээн томьёолжээ. “Нийгэмд хэн бусдаар хайрлагдахыг хүсэж байна тэр хүн өөрийн үйл хөдлөлдөө зөвхөн хүч чадал, хатуу чанд байдлыг төдийгүй мөн уян хатан зохицолыг агуулж байх ёстой” хэмээн Локк үзсэн байна. Түүнийхээр биеэ сайн сайхан авч явах нь хүнийг өөрийг нь чимж, түүнийг аливаа нийгмийн хамгийн сэтгэл булаам гишүүн болох “жентльмен” болгодог ажээ. Ийнхүү Ж.Локкын бие бялдар, оюун санааны хувьд төгс боловсорсон төрийн хар хүнийг нэрлэсэн жентльмен хэмээх нэр томьёо мөн л бидний өнөө үеийг хүртэл анхны утга учраараа хэрэглэгдсээр ирсэн байна.
Ж.Локк нь хүмүүжлийг:
1. Бие бялдрын хүмүүжил
2. Ёс зүй-суртахууны хүмүүжил
3. Оюун ухааны хүмүүжил
4. Хөдөлмөрийн хүмүүжил хэмээн ангилсан.
Хүмүүжлийг бүрдүүлэгч хэсэг бүр хоорондоо харилцан уялдаатай. Гэхдээ оюун ухааны хүмүүжил зан төлөв төлөвшихөд, ёс суртахууны хүмүүжил өөрийн хүслээ хязгаарлах зориг эрмэлзэл, чадвар төлөвшүүлэхэд чиглэх гэх мэт үүрэгтэй. Зориг хүсэл саад бэрхшээлийг даван туулах үед хөгжих ба иймээс хүүхдийн гэнэн сониуч зан, үнэн сэтгэлийн мэдлэгт тэмүүлсэн тэмүүллийг аль болох хангах хэрэгтэй гэжээ. Тэр ч бүү хэл хүүхдэд сургах ёстой зүйлийг анхнаас нь заавал гүйцэтгэх зүйл хэмээн бодох хэрэггүй. Гол нь суралцагч өөрөө хүсэх нь чухал бөгөөд энэ бол сэдэл, тэмүүллийн илрэл юм. Сургалтад аль болох бие даасан байдлыг эрхэмлэнэ. Дээрх аргуудад үндэслэн заавал үзэх хичээлийн тоонд Ж.Локк латин хэл, франц хэл, арифметик, газар зүй, түүх, бүжиг, сэлэмдэх урлаг, үйлдвэрлэл, гүн ухаан, шашин, зураг, гар урлал, хөгжим, нийгэмд биеэ авч явах дадал зэрэг хичээлийг оруулжээ. Тэрээр хүмүүжил, сургалтад маш их анхаарал тавьж байсан юм. “Бидний уулзсан хүмүүсийн арван хүн дутмын ес нь хүмүүжлийн тусламжтайгаар хэн нь хэн бэ гэдэг нь төлөвшинө” хэмээн тэр бичсэн байдаг. Түүнийхээр хүмүүжил нь хүмүүсийн хоорондын асар их ялгааг буй болгодог байна.
Ж.Локкын үзэж байгаагаар сургалт гэдэг нь бие хүний нийгмийн ба ёс суртахууны тулгуурыг төлөвшүүлэх үйл явц ажээ. Тэрээр “бодит ертөнц дэхь ажил хэрэгч ажиллагаанд зориулагдсан” сургалтын практик чиглэлийн талаар их бичиж байв. Түүнийхээр сургууль-боловсролын нийгмийн шалтгаант чанарын зайлшгүйг онцлон тэмдэглэсэн байна. Иймээс тэр сургалтын янз бүрийн хэв маяг болох дээд зиндааныханд зориулагдсан жентльмений бүрэн хүмүүжил, бага орлоготой айлын хүүхдийг хөдөлмөр, шашны сургалтад хязгаартай хамруулах зэрэг хэв маягийг санаачилжээ.

Дэлхийн боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- ХХ зууны эхний хагасын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролд гарсан шинэчлэлүүд
Дэлхийн
боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- уг сэдвийг хамруулсан
судалгаа шинжилгээ, түүхийн баримт, материал зэргийг эмхэтгэн хүргэж
байнаа... Маш олон хуудас энэхүү материал нь бидний боловсролын талаар
түүхийг бараг бүхэлд нь өгүүлэх болноо...
Долоо. ХХ зууны эхний хагасын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролд гарсан шинэчлэлүүд
XX
зууны эхний хагаст дэлхий нийтийн сургууль, сурган хүмүүжүүлэх зүйд
мэдлэгийн цар хүрээнд тавигдах шаардлагын өсөлт, чадвар, дадал, хүүхдийн
төрөлх шинжийн тухай шинэ судалгаа, сургалтын байгууллагуудын практик
туршлага зэрэг гүнзгий өөрчлөлтүүд гарав. Шинэ хүмүүжлийн холбоо,
Гэгээрлийн олон улсын товчоо зэрэг сурган хүмүүжүүлэх ухааны төвүүдийн
тоо ч нэмэгдэв. Зарим нэг оронд тухайлбал АНУ-д гэхэд л ардын
боловсролын дэвшилтэт ассоциац гэх мэт үндэстний шинжтэй сурган
хүмүүжүүлэх мэргэжлийн холбоод байгуулагдсан байна.
Сургууль, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, шинжлэх ухааныг өөрчлөн шинэчлэх хэрэгцээ улам бүр тулгамдсан шинжийг олж, боловсролын салбар дахь уламжлалт арга барил болох багшид тавигдах шаардлагад голлон анхаарснаас болж суралцагчдын өөрсдийн бие даасан байдал алдагдаж ирсэн нь зайлшгүй шинэчлэлийг шаардах болов. XIX зууны эцэс XX зууны эхэн үеийн өрнөдийн сурган хүмүүжүүлэх зүйд нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй, шашны сурган хүмүүжүүлэх зүй, сургалт, хүмүүжлийн үйл явцын гүн ухааны сэтгэлгээнд тулгуурласан сурган хүмүүжүүлэх зүй зэрэг сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалт аргууд болон реформатор сурган хүмүүжүүлэх зүй зэрэг шинэ агуулга бүхий үндсэн хоёр парадигм тод ажиглагдах болсон байна.

7.1. Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй ба хүмүүжлийн философ
Нийгмийн
сэтгэл зүйн төлөөлөгчдийн тоонд соёл иргэншлийн үе шат ба хамтын
төсөөллийн үзэл баримтлалыг баримтлагч Францын философч Эмиль Дюркгейм
(1858 - 1917 он) ордог. Түүнийхээр хүн төрөлхтөн нь үе шат бүхэндээ
хүмүүжлийн өөрийн гэх баримтлал болох “хамтын төсөөллийг” шингээсэн үе
шатыг дамждаг байна. Сургалтын үйл явц бол нийгмийн гишүүн бүр тухайн
үеийнхээ “хамтын төсөөлөл”-д шингэх үйл явц. Э.Дюркгейм сурган
хүмүүжүүлэх үйл явц нийгмийн шинжтэй хэмээн үзэж байсан бөгөөд
хүмүүжлийг нийгэмшилтийн аргачлал гэж үзжээ. Ёс суртахуун, оюун ухаан,
бие бялдрын нэгдмэл цогцсын хөгжилд сургууль, боловсролын газруудын
гүйцэтгэх үүргийг нийгэм ба орчны зүгээс шаарддаг. Иймд хүмүүжлийн үр
дүн бол нийгмийн ба биологийн зүйлсийн харилцан нэгдэл болох хувийн
нийгэмшилт юм. Тэрээр хүмүүжлийн үйл явцыг хүч нэмэгдүүлсэн удирдлагаар
хангах ёстой хэмээн үзэж байв.
Эмиль Дюркгейм (1858 - 1917 он)
Нийгмийн
сэтгэл зүйн төлөөлөгчдийн тоонд соёл иргэншлийн үе шат ба хамтын
төсөөллийн үзэл баримтлалыг баримтлагч Францын философч Эмиль Дюркгейм
(1858 - 1917 он) ордог. Түүнийхээр хүн төрөлхтөн нь үе шат бүхэндээ
хүмүүжлийн өөрийн гэх баримтлал болох “хамтын төсөөллийг” шингээсэн үе
шатыг дамждаг байна. Сургалтын үйл явц бол нийгмийн гишүүн бүр тухайн
үеийнхээ “хамтын төсөөлөл”-д шингэх үйл явц. Э.Дюркгейм сурган
хүмүүжүүлэх үйл явц нийгмийн шинжтэй хэмээн үзэж байсан бөгөөд
хүмүүжлийг нийгэмшилтийн аргачлал гэж үзжээ. Ёс суртахуун, оюун ухаан,
бие бялдрын нэгдмэл цогцсын хөгжилд сургууль, боловсролын газруудын
гүйцэтгэх үүргийг нийгэм ба орчин шаарддаг. Иймд хүмүүжлийн үр дүн бол
нийгмийн ба биологийн зүйлсийн харилцан нэгдэл болох хувийн нийгэмшилт
юм.
Хүн бүр хүүхэд ахуй насандаа болон өсвөр насандаа нийгэмшилтийн обьект болж байдаг. Үүнийг нийгэмшилтийн үйл явцын агуулга нийгмээс хүн нэг бүр эрчүүд ба эмэгтэйчүүдийн үүргээ эзэмдэх (нийгэмшилт дэхь хүйсийн үүрэг), бат бөх гэр бүл цогцлоох (гэр бүлийн нийгэмшилт), нийгмийн болон эдийн засгийн амьдралд зохистойгоор оролцох (мэргэшлийн нийгэмшилт), хууль ёсыг даган мөрддөг иргэн болох (улс төрийн нийгэмшилт) зэрэгт илүү сонирхолтой байдгаас харагддаг.
Үүний зэрэгцээ хүнийг аль нэг байдлаар нийгэмшихэд нийгэм төдийгүй мөн нийгмийн тодорхой бүлэг, байгууллагуудын сонирхол чиглэгддэгийг тэмдэглэх хэрэгтэй. Учир нь нийгмийн аливаа бүлгүүд болон байгууллагуудын өвөрмөц шинж, үүргүүд эдгээр шаардлагуудын өвөрмөц, зуршмал бус шинжийг нөхцөлдүүлдэг. Энэ шаардлагын агуулга тухайн шаардлага тавигдаж буй хүний нас, нийгмийн байр сууринаас хамаарна. Нийгэмшилтийн үйл явцыг авч үзэхдээ Э.Дюркгейм гол идэвхитэй эх сурвалжаар нийгмийг авч үзсэн бөгөөд чухамдаа нийгэм л нийгэмшилтийн гол субьект болдог ажээ. Тэрээр: “өөрийн гишүүдийнх нь хооронд их хэмжээний нийгмийн нэг төрөл байдал тогтсон цагт л нийгэм амьдрах чадвартай” хэмээн бичсэн байдаг. Иймээс нийгэм нь хүнийг “өөрийн гэх арга барилаар” төлөвшүүлэх буюу хүний нийгэмшлийн явцад өөрийн тэргүүлэх чиглэлээ тогтоодог байна. Үүнээс үндэслээд хүн бол нийгмийн нийгэмшүүлэгч нөлөөний субьект гэж үзжээ.
Э.Дюркгеймийн үзэл баримтлал олон талаараа нийгмийн тогтолцоонд хүн нэгдэн орох үйл явцыг тодорхойлогч Талкотт Парсонсийн нийгмийн үйлчлэлийн социологийн онолын үндэс болсон юм. Т.Парсонс нийгэмшилтийг “хүүхэд төрж, өндийсөн нийгэм дэхь соёлын интернационалчлал” гэж тодорхойлжээ. Нийгэмшилтийн түгээмэл зорилт бол нийгэмд хөл тавьж буй хүнийг хамгийн багаар бодоход хүлээцтэй хандаг мэдрэмж суулгах, хамгийн ихээр бол тухайн нийгмийн тогтолцоонд үнэнч хандах мэдрэмж төлөвшүүлэх явдал мөн. Түүний үзсэнээр бол хүн “бусад утга учиртай зүйлстэй” харьцах явцдаа өөртөө ерөнхий үнэт зүйлсийг олж авдаг байна. Энэхүү нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нормативт стандартын үр дүнд хүн нийгмийн сэдэл тэмүүлэлт хэсэг, хэрэгцээ болдог ажээ.
Э.Дюркгейм ба Т.Парсонсийн онол боловсролын хүрээн дэхь нийгэмшилтийн асуудлаар судалгаа хийж буй олон хүний ажилд томоохон нөлөө үзүүлжээ. Олонхи эрдэмтэд хүнийг нийгэмшилтийн субьект гээд нийгэмшилтийг өөрийг нь субьект нь нийгэм буюу түүнийг бүрдүүлэгч элементүүд болдог обьектын үйл явц хэмээн үзсээр байна. Төвлөрсөн илэрхийллээрээ энэ хандлага Олон улсын сурган хүмүүжүүлэх ухааны нэр томьёоны тольд (Г. Терри Пейдж, Дж. Б. Томас, Алан Р.Маршалл, 1987) “Нийгэмшилт гэдэг нь гэр бүл ба нийгэм, бусад хүмүүстэй хэрэгцээгээ хангах зорилгоор тогтоосон харилцаан дахь үүргээ эзэмдэх үйл явц мөн” гэсэн байдлаар тодорхойлогдсон байдаг.
Нийгэмшилтийн явцад хүн нийгмийн бүрэн эрхт гишүүн болдог төдийгүй мөн тухайн нийгэмд тогтсон хэм хэмжээ, соёлын үнэт зүйлсийг эзэмдэгч субьект болж, идэвхит шинжийг илэрхийлэн, энэ нийгэмдээ өөрийгөө хөгжүүлдэг байна. Хүнийг нийгэмшилтийн субьект хэмээн үзэх үзлийн онолын гол үндэслэл нь америкийн эрдэмтэн Ч.Х.Кули, У.И.Томас, Ф.Знанецкий, Ж.Г.Мид нарын үзэл баримтлал мөн. “Тольт Би” ба нийгмийн жижиг бүлгүүдийн онолыг үндэслэгч Чарльз Кулийн үзэж байгаагаар хүний хувийн Би нь харилцан үйлчлэл, нийгмийн анхдагч бүлгүүдийн дотоод дахь хувь хүн хоорондын харилцааны явцад нийгмийн мөн чанарыг олж авдаг байна. Өөрөөр хэлбэл хувийн ба бүлгийн субьектуудын хоорондын харилцан үйлчлэлд олж авдаг гэсэн үг юм. Уильям Томас ба Флориан Знанецкий нар нийгмийн үзэгдэл, үйл явц бол хүмүүсийн ухамсартай үйл ажиллагааны үр дүн бөгөөд нийгмийн аль нэг нөхцөл байдлыг судлах явцдаа зөвхөн нийгмийн нөхцөл байдал төдийгүй мөн энэ нөхцөл байдалд татагдан орсон бодгаль хүмүүсийн үзэл бодлыг тооцох хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл хүнийг нийгмийн амьдралын субьект гэдэг талаас нь авч үзнэ гэсэн үг юм. Харин Жорж Герберт Мид бэлэг тэмдгийн интеракционизм хэмээх чиглэлийг боловсруулах явцдаа нийгмийн сэтгэл зүйн үндсэн ойлголтоор “хувь хүмүүс хоорондын харилцан үйлчлэлийг” авч үзжээ. Түүнийхээр харилцан үйлчлэлийн үйл явцын цогцолбор нь нийгэм ба нийгмийн бодгаль хүмүүс юм. Нэг талаас аливаа нэг хувийн Би-д байгаа бүхэн тэрхүү Би оролцож буй харилцан үйлчлэлийн тогтоцооны цар хүрээнээс хамаардаг бол нөгөө талаас нийгмийн бодгаль хүн нийгмийн хөдөлгөөн, хөгжлийн эх сурвалж болдог байна.
Ч.X.Кули, У.И.Томас, Ф.Знанецкий ба Ж.Г.Мидийн үзэл баримтлалууд хүнийг нийгэмшилтийн гол субьект хэмээн үзэх үзэл баримтлалд хүчтэй нөлөө үзүүлж, нийгэмшилтийн үзэл баримтлалыг субьектын хүмүүжил, боловсролын хүрээнд авч үзэх бололцоог олгожээ. Хүн нийгэмшилтийн субьект болохдоо обьектив байдлаар төлөвших бөгөөд учир нь хүний амьдралын туршид нас зүйн үе шат бүхэнд нь ямар нэг байдлаар ухамсартайгаар хандах шаардлагатай зорилтууд гарч ирэх ба үүнтэй уялдуулан зохих зорилгуудаа төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл байр сууриа буюу субьектлог шинж, хувийн өвөрмөц шинж буюу субьектив шинжээ илэрхийлдэг. Энд тодорхой хэмжээгээр нас зүйн үе шат болон нийгэмшилтийн үе шат бүхэнд хүнээс шийдвэрлэвэл зохих байгаль-соёлын, нийгэм-соёлын, нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлс ялгарна.
Насны үе шат бүхэндээ хүн өөрийн амьдарч буй соёлын амьдралд зохицсон бие бялдрын төрхийг танин мэдэх тодорхой шатанд хүрч, бие бялдар, зан үйлийн хүйсийн үүрэгтэй холбоо бүхий ёс зүй, бэлэг тэмдэг, үйл хөдлөлийн зангаа, дохиог эзэмдэж, бие бялдрын болон бэлгийн үр хөврөлөө хэрэгжүүлж, хүйсийн ба насны шинжид тохирсон эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн, амьдралд хандах харьцаагаа өөрчилж ирдэг байна. Харин энэ бүхэн бүс нутаг-соёлын аль нэг нөхцөлд тохирсон обьектив ба норматив ялгааг агуулж байдаг. Энд нийгэм-соёлын зорилтууд танин мэдэхүйн шинжийг агуулдаг бол үнэт зүйлс-утгын зорилтууд нь хүний амьдралын түүхийн тодорхой үед тохирсон тодорхой социум дахь насны үе шат бүрийн онцлогийг илэрхийлнэ. Эдгээр зорилтууд нийгмийн зүгээс обьектив байдлаар тодорхойлогдохын зэрэгцээ бүс нутгийн этно онцлог, хүний ойрын хүрээллээр мөн адил тодорхойлогддог. Иймээс нийгэм-соёлын өвөрмөц зорилтууд хүний насны үе шат бүхэнд нийгмийн амьдралын оролцооны үйл явцад нь илэрдэг байна. Хүний нас зүйн бололцооны дагуу хүнээс нийгмийн соёлын амьдралын тодорхой төвшинд хир зэрэг хамрагдсан хэмжээг харж болно. Учир нь хүний нас зүйн үе шат бүхэнд хүний өмнө гэр бүлийн амьдрал, үйлдвэрлэл-эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцоотой нь холбоо бүхий зорилтууд байнга гарч ирдэг.
Нийгэмшилтийн дээрх онцлогуудын үндсэн дээр хүмүүжлийн философийн төлөөлөгчид нийгэмшилтийн үе шатанд хүмүүжлийн явцад хүнтэй тохиолдох магадлалтай аюул заналыг тодорхойлсон байна. Тухайлбал хүүхэд эхийн хэвлийд байх үед эх, эцгийн тааламжгүй харьцаа, архидалт, замбараагүй амьдрал, эхийн муу хооллолт, эх-эцгийн сэтгэл хөдлөлийн сөрөг нөлөө, анагаах ухааны алдаа, экологийн тааламжгүй орчин зэрэг аюул занал учирдаг бол, 0-6 нас буюу сургуулийн өмнөх насанд өвчин, гэмтэл, эх, эцгийн сөрөг сэтгэл хөдлөл, ёс суртахууны доголдол, хүүхдээ үл хайхрах, хаях, гэр бүлийн ядуу байдал, хүүхдийн байгууллагуудын хүнлэг бус харьцаа, үе тэнгийнхний сөрөг харилцаа, хөршүүд ба тэдний үр хүүхдийн нийгмийн эсрэг үйлдэл томоохон аюул болдог.
6-10 насны буюу бага сургуулийн насанд эх, эцгийн ёс суртахуунгүй зан, архидалт, хойд эх, эцэг, гэр бүлийн ядуу байдал, үзвэр үйлчилгээ, хэл ярианы сул хөгжил, сургалтад бэлэн бус байдал, багш нар, үе тэнгийнхний сөрөг хандлага, бие бялдрын гэмтэл, согог, эх, эцгээс өнчрөх, хүчирхийлэл, зандалчлал аюул занал учруулдаг.
11-14 нас буюу өсвөр насанд архидалт, эх, эцгийн ёс суртахууны доголдол, гэр бүлийн ядуу зүдүү байдал, үзвэр, үйлчилгээ, компьютер тоглоом, багш, эх, эцгийн алдаа, тамхи татах, мансуурах, хүчирхийлэл, зандалчлал, ганцаардал, бие бялдрын гэмтэл, согог, үе тэнгийнхний зүгээс үзүүлэх гүтгэлэг, нийгмийн эсрэг гэмт хэргийн бүлэг, сэтгэц-сексийн хоцрогдол, гэр бүлийн байнгын нүүдэл, эх, эцгийн салалт гол аюул занал үзүүлнэ.
15-17 насанд гэр бүл дэхь нийгмийн эсрэг уур амьсгал, гэр бүлийн ядуу зүдүү байдал, архидалт, мансуурал, янхандалт, эрт жирэмслэлт, гэмт хэргийн бүлэглэл, хүчирхийлэл, бие бялдрын гэмтэл, согог, ойр орчныхоноо үл ойлгох, ганцаардал, үе тэнгийнхний гүтгэлэг, эсрэг хүйсийн хүнтэйгээ үл ойлголцох, бодит амьдрал дахь зөрчилдөөн, амьдралын зорилгоо алдах зэрэг нь аюул занал болно.
18-23 насанд архидалт, мансуурал, янхандалт, ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, сексийн азгүйдэлт, стресс, хуулийн эсрэг үйлдэлд татагдан орох, гэмт хэргийн бүлэглэл, ганцаардал, хүсэл тэмүүлэл болон нийгэмд эзлэх байр суурины зөрөө, армид алба хаах, боловсролоо үргэлжлүүлэн хаах бололцоогүй болох зэрэг нь аюул занал болдог байна.
Ийнхүү хүний нийгэмшилтийн асуудлыг хүний нас зүйн онцлогтой холбон үзсэнээрээ хүмүүжлийн философийн талынхан боловсролын түүхэнд онолын томоохон хүрээг оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн зууны дунд үе хүртэл дэлхийн олон улс орны сурган хүмүүжүүлэх ухаан, боловсролын тогтолцоонд чухал хувь нэмэрболсоор байв.

зууны эхэн гэхэд үйл ажиллагаа явуулж буй сургууль, боловсролын
байгууллагуудын онолын шинэ суурь дэвсгэрийг реформатор сурган
хүмүүжүүлэх ухааны чиглэлийнхэн боловсруулжээ. Сурган хүмүүжүүлэх ухааны
энэ чиглэлийнхэн хүмүүжил, боловсролын өмнөх онол, практикын асуудалд
сөрөг байр сууринаас хандаж байв. Тэдний төлөөлөгчид бие хүнийг
төлөвшүүлэх арга замыг хүүхэд ахуй насны бүхий л үед нь эрэлхийлэх
болов. Сурган хүмүүжүүлэх энэхүү шинэ чиглэл төрөлхийн авьяас чадвар
дээр тулгуурлан хөгжих бие хүний хөгжлийн үзэл баримтлалыг тунхагласан
юм. Ийм педоцентрист үзэл С.Берт, Ж.Адамс тэргүүтэй хүмүүсээр дамжин
Англид хөгжиж, улмаар чөлөөт хүмүүжил, туршилтын сурган хүмүүжүүлэх зүй,
прагматик сурган хүмүүжүүлэх зүй, бие хүний сурган хүмүүжүүлэх зүй,
функциональ сурган хүмүүжүүлэх зүй зэргээр хэд хэд салбарласан байна.
Чөлөөт хүмүүжлийн үндсэн тунхаглал болсон бүтээл нь Шведийн сурган хүмүүжүүлэгч Эллен Кейгийн (1849 - 1926 он) “Хүүхдийн зуун “бүхнийг хүүхдээс” гэсэн сурган хүмүүжүүлэх томьёолол боллоо” хэмээх хүүхдэд бүтээлч хүчийг хөгжүүлэх тухай бүтээлд илрэлээ олжээ.
Чөлөөт хүмүүжлийн онолынхон сурган хүмүүжүүлэх ухаан дахь Руссогийн уламжлалыг хөгжүүлжээ. Тэднийхээр сургуулиуд гол анхаарлаа бүтээлч хүчний хөгжил, хүүхдийн хувийн авьяас чадвар, хүсэл тэмүүлэл, түүний танин мэдэх үйл ажиллагаа, бие даасан байдал, бие даасан үйл ажиллагаа, өөрийн хөгжилд чиглүүлэх ёстой. Иймээс сургууль гэр бүл хоорондын залгамж холбоо чухлаар тавигдаж, гэр бүл дэхь эхийн үүрэг нийгмийн чухал ач холбогдлыг олно. Хүмүүжилд голлох үүргийг хүмүүжигчийн сэтгэл хөдлөл, хуримтлуулсан хувийн туршлага гүйцэтгэнэ. Чөлөөт хөдөлмөрийн онолыг практикт ашиглах нь зарим талаараа шинжлэх ухааны үндсэн салбаруудын суурь мэдлэгийг эзэмших системт хичээлээс татгалзаж тэдгээрийг спорт, тоглоом, бүтээлч үйл ажиллагаагаар солиход хүргэдэг учраас эцсийн дүндээ хүүхдийн ерөнхий хөгжилд сөргөөр нөлөөлөх талтайг анхаарах хэрэгтэй.

Эллен Кей (1849 - 1926 он)
Эллен
Кей нь шведийн сурган хүмүүжүүлэгч, зохиолч эмэгтэй юм. “Хүүхдийн
зуун” бүтээлдээ “бүхнийг хүүхдээс” гэсэн томьёоллыг анх гаргаж ирсэн.
Түүнийхээр нийгмийн нэг чухал зорилт бол боловсрол бүхий эхчүүдийн шинэ
үеийг буй болгох явдал ажээ. Гэрийн хүмүүжил нь хүүхдийг хүн төрхтэй
болгож, хүүхдийн хувийн шинж чанарыг хөгжүүлдэг. Ингэснээрээ эхийн
гүйцэтгэх үүргийн нийгмийн ач холбогдол өндөрсөнө. Эллен Кейгийн дээр
дурьдсан ном “ирээдүйн сургууль” хэмээх сурган хүмүүжүүлэх ухааны шинэ
салбар үүсэх системт үндсийг тавьсан байна.
Э.Кей нь тухайн үедээ өргөн дэлгэрээд байсан сургуулийн тогтолцоог эрс ширүүн шүүмжилж байв. Тэрээр сурган хүмүүжүүлэх ухааны түүхэнд анх удаа хүүхдийн хувийн зан төрхийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны төвд аваачин тавьжээ. “Аз жаргал бидний авьяас чадварын хөгжилд оршино” хэмээх Гётегийн афоризмд тулгуурлан Кей нь хүүхдэд үзэх хичээлээ бие даан чөлөөтэй сонгох эрх олгохыг шаардаж байв. Түүний сургалтын тогтолцоон дахь багшийн үүрэг, роль хүүхдийн зан төрхийг ажиглаж, хэрэгтэй үед нь зохистой зөвлөлгөө өгөхөд оршино. Хүүхдийн хувьд ухаалаг “өөрийн ажиглалт” чухал бөгөөд аливаа хүчилсэн үйлдлийг тэрээр шууд үгүйсгэж байв. Ингэхийн тулд үзэх ёстой материалын хэмжээг хамгийн бага хэмээнд нь хүргэжээ. Кейн үзэж байгаагаар сургууль бол хүмүүжигчийн хувьд зөвхөн санал дэвшүүлэх үүрэгтэй ба ямар ч тохиолдолд хүчээр тулгах ёсгүй байна. Ингэхийн тулд тэрээр өөрийн дагалдагчдийн үндсэн уриа болсон “бүхнийг хүүхдээс” гэсэн томьёоллоо гаргаж иржээ.
Чөлөөт хөдөлмөрийн онолын өөр нэг төлөөлөгч нь Италийн сурган хүмүүжүүлэгч, психиатр Мария Монтессори (1870 - 1952 он) юм. Түүний байгуулсан боловсролын байгууллагын үйл ажиллагаа нь сургуулийн өмнөх насны хүүхдийг сензитив буюу насны тухайн үед тохирсон гадны нөлөөлөлд хүүхэд маш мэдрэмжтэй ханддаг үед нь мэдрэхүйн тодорхой эрхтэнийг хөгжүүлэх замаар хүмүүжүүлдэг сенсор хүмүүжилд чиглэгдэж байв. Үүнийхээ үндсэн дээр М.Монтессори сургуулийн өмнөх насны хүүхэд өсөж торнидог хүмүүжүүлэгч ба идэвхитэй төлөвшигч орчныг бий болгох зарчмыг томьёолжээ. Энэ зарчим ёсоор хүүхдэд өөрийгөө хүмүүжүүлэх, сургах нөхцлийг олгох ба үүнийг хүүхдүүд бие даан материалтай ажиллах замаар гүйцэтгэнэ.

Мария Монтессори (1870 - 1952 он)
Тэрээр
сургуулийн өмнөх боловсролын томоохон онолч бөгөөд анагаах ухааны
доктор цол, антрополог ба эрүүл ахуйн профессор цолыг хүртсэн Италийн
анхны эмэгтэй ажээ. 1898-1900 онуудад хүүхдийн сэтгэл мэдрэлийн
больницод ажиллаж байхдаа бүтээсэн аргачлалаа сургуулийн өмнөх насны
жирийн хүүхдийг хүмүүжүүлэх практикт шилжүүлэн ашигласан байна.
“Хүүхдийн ордон” хэмээх нэртэй өөрийн анхны сургуулийн өмнөх боловсролын
байгууллагыг 1907 онд нээж, тэнд ажилласан 2 жилийнхээ туршлагыг
нэгтгэн 1912 онд “Хүүхдийн ордон. Шинжлэх ухааны сурган хүмүүжүүлэх зүйн
аргууд” хэмээх суурь бүтээлээ туурвисан байна. Энэ бүтээл нь түүний
сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо болсноор түүний нэр боловсролын
салбарт хүндтэй байр эзлэх болсон юм.
Бүхий л амьдралынхаа туршид М.Монтессори нь өөрийн сурган хүмүүжүүлэх арга, туршлагаа сурталчилж, өрнөдийн орнуудын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад түүний ном гол гарын авлага болж байв. Ертөнцийг үзэх философи үзлийнхээ хувьд тэрээр субьектив идеалист байр сууринд зогсож байсан учраас хүний бие ба санааг хооронд нь метафикээр сөргүүлэн тавьж, хүний хөгжлийн хөдөлгөгч хүчээр ямар нэг үл өөрчлөгдөгч “амьдралын хүч”-ийг авч үзсэн байна. Тэрээр сурган хүмүүжүүлэх антропологийн асуудлуудыг анхлан боловсруулж, хүмүүжлийн асуудлуудыг туршилтын явцад судлах зорилт тавьсан юм.
Өөрийн сурган хүмүүжүүлэх онолоо “хүний биеийн гадаад хэлбэрүүдийг бид бүтээж чаддагүйнхээ адилаар дотоод мөн чанарыг ч бүтээхэд хүчин мөхөсдөнө” гэсэн тезист тулгуурлан бүтээсэн бөгөөд ингэснээрээ “ямар ч туршлагатай багш сурагчийнхаа дотоод хэрэгцээг тааж чадахгүйн адилаар тухайн сурагчийнхаа дотоод сэтгэлийн өөрчлөлт явагдах цаг хугацааг тогтоож чадахгүй” гэсэн томьёоллоор илрэгч сурган хүмүүжүүлэх агностицизмийн байр сууринд хүрчээ. Сургууль, сургуулийн өмнөх байгууллага дахь үеэ өнгөрөөсөн схоластик аргыг эрс шүүмжилсэнээрээ Монтессори хүүхдийн хувьд ямар нэг хүч хэрэглэх үйлдэл гаргахыг эрс эсэргүүцэж байв. Тэрээр хүмүүжигчээс хүүхдүүдийн хүний мөн чанарыг хүндэтгэхийг шаардаж байснаараа эцсийн дүндээ сурган хүмүүжүүлэгч багшийн хүмүүжүүлэгч үүргийг зарим талаар үгүйсгэх байдалд хүрч энэ нь өөрийгөө хүмүүжүүлэх, сургах зарчим тогтоход хүргэжээ.
Энэхүү өөрийгөө хүмүүжүүлэх, сургах тогтолцоог төрийн боловсролын байгууллагуудад хийсэн сурган хүмүүжүүлэх туршлагад тулгуурлан боловсруулснаараа сурган хүмүүжүүлэх ухааны гол зорилтуудын нэг нь бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг судлах явдал гэж үзжээ. Бага насны хүүхдийн онцлогийг илрүүлэгч энэхүү судалгааны илрэлийг тогтоох зорилгоор хүүхдийг “өөрийгөө илэрхийлэгч, шууд илрэлд нь” ажиглах аргыг ашиглажээ.
Монтессоригийн гол гавьяа бол тэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилд системт антропологийн хэмжүүрийг оруулж, хүүхдийн байгууллагын нөхцөлд тохируулан антропометр байгууламжийг өөрчлөн ашиглаж, антропометр үзүүлэлтүүдийг бүртгэх зохист системийг санал болгосонд оршино. Хүүхдэд бие даасан чөлөөтэй нөхцөл олгох зорилгоор Монтессори нь хүүхдийн цэцэрлэгийн дасал болсон өрөө, танхимд эрс өөрчлөлт хийсэн байна. Том, овор ихтэй ширээ, сандлыг хүүхдийн өндөр, намд тохирсон хөнгөн ширээ, сандлаар сольж, эрүүл ахуйн болон хөдөлмөр сургалтын зориулалттай хэрэгслүүдээр хангажээ. Хүүхдийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдэх, бие хүний төлөвшлийг удирдах үйл явцыг үгүйсгэж байсан хэдий ч хүүхдийн сэтгэл зүй ба бие бялдрын онцлогт тохирсон туршилтыг явуулж, хүүхдийн амьдралын дотоод хүчийг нээх хэрэгсэл зохиохыг оролдож байв. Түүнийхээр хүмүүжил гэдэг нь хүүхдийн амьдралын хэвийн хөгжилд идэвхитэй нөлөөлөх нөлөөлөл юм.
Хүмүүжүүлэгч багшид нилээд идэвхигүй үүрэг оногдуулан өөрийн дидактик материалуудынхаа идэвхитэй шинжид гол үүрэг оногдуулсан хэдий ч Монтессори нь сургуулийн өмнөх байгууллагын ажилтнуудыг боловсролын шинжлэх ухааны мэдлэгээр хангахын зайлшгүйг тэмдэглэж, тэднийг хүүхдэд хандсан өвөрмөц ажиглалтын арга, барилд сургахын зайлшгүйг тэмдэглэж байв. Түүний байгуулсан сургуулийн өмнөх байгууллагуудад сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн бие бялдрын хөгжилд ихэд анхаарч, хүүхэд нэг бүрийг антропологийн талаас нь судалж, тэдний нас биеийн онцлогт тохируулан янз бүрийн арга хэрэглэж байв. Монтессори нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн үргэлжилсэн өдрийн талыг баримтлагч байв. Түүнийхээр оюун ухааны чадвар болон мэдрэхүйн эрхтнийг хөгжүүлэх хичээл, гимнастик, багш нараар удирдуулсан тоглоом, гар хөдөлмөр, дууны хичээлүүд өдөрт 4-5 цаг орно. Мөн түүний сурган хүмүүжүүлэх тогтолцоонд шашны боловсрол, зан үйлийн хичээл томоохон байр эзлэх бөгөөд үүнд зориулан тусгай анги, танхим хүртэл бэлдэж байв. Хүүхдийг хүмүүжүүлж, сургах үндсэн хэлбэр нь түүнийхээр бие даасан хичээл бөгөөд багш хүүхдийн хичээллэх идэвхийг голчлон ажиглаж, тэмдэглэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ сурган хүмүүжүүлэх зохистой зарчим болох товч, энгийн, обьектив зарчимд тулгуурласан аргачлал бүхий бие даасан хичээлийн хэлбэрийг бодож олсон байна. Хичээлийн обьектив шинж гэдэг нь хүүхдийг хичээлд дээд зэргээр төвлөрүүлж, багшийн анхаарал сарниулах ямар нэг үйлдлийг арилгана гэсэн үг юм. Хичээл дээрх багшийн үүрэг хүүхдийн сенсор хөдөлгөөнийг тэмдэглэх явдал бөгөөд хүүхэд мэдэхгүй зүйлийг нь заавал мэдүүлэх, ойлгохгүй зүйлийг нь ойлгуулах гэж тулгахаас аль болох зайлсхийх ёстой.
Монтессори нь ажил хөдөлмөр ба тоглоомын хооронд нарийн ялгаа тогтоож, тоглоомыг сургалтын үйл явцад ашигладаггүй байв. Өмнөх үеийн том сэтгэгчид, гүн ухаантнууд, сэтгэл зүйчид, сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг ихээр татаж байсан хүүхдийн бүтээлч шинж бүхий тоглоомд биолог, сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх талаас нь төдийлөн анхаарал хандуулаагүй нь түүний сурган хүмүүжүүлэх тогтолцооны нэг сул тал мөн. Монтессори нь хүүхдийн хөгжлийн үе шат бүхэнд түүнд агуулагдаж буй нөөц бололцоог илрүүлж байх шаардлагатай гээд ингээгүй тохиолдолд хүүхдийн хүмүүжлийн тал дээр маш их цаг алдах болно гэж үзэж байв. Гэхдээ тэрээр сургуулийн өмнөх насны зарим үе шатыг төдийлөн ялгаатай авч үзээгүй бөгөөд тухайлбал, 3-6 нас мэдлэг олж авах нас бус харин сенсор хүрээг идэвхижүүлж байдаг сэтгэцийн идэвхит шинжийн бүх талыг энгийнээр дасгалжуулах үе хэмээн үзсэн байна. Анхаарал, зориг хүсэл, анхаарал төвлөрөл, ой тогтоолт, харьцуулах чадвар зэрэг нь сенсор үйл ажиллагааны явцад дасгалжих ба эдгээр нь эргээд хүүхдийн мэдрэлийн системд сэргээгч үйлдлийг өгдөг байна. Иймд сургуулийн өмнөх насанд хүүхдийн амтлах-булчингийн мэдрэмжийг сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бүхэнд Монтессоригийн боловсруулсан дидактикийн материалууд зориулагджээ. Мэдрэхүйн эрхтэн нэг бүрийг тусад нь хөгжүүлэхийн тулд тэрээр нэг мэдрэхүйг хөгжүүлэх дасгал хийхэд нөгөөг зогсоох аргачлалыг нэвтрүүлж байв. Тухайлбал, амтлах мэдрэхүйг хөгжүүлэхдээ хүүхдийн харах мэдрэмжийг зогсоох зорилгоор нүдийг нь боох гэх мэт. Түүний боловсруулсан олон арга барил хүүхдэд өөрийгөө хянах чадварыг тогтооход чиглэж байв. Тэрээр маш тодорхой мэдрэмж хөгжүүлэх хүмүүжлийн үр хөврөл байхгүй гэж үзсэн учраас дидактик арга барилд байгалийн гаралтай материал ашиглахыг эсэргүүцэж байв. Мөн хүүхдийн тоглоомын үйлд ч ийм байдлаар ханджээ. Гэхдээ тэрээр бодит байдлыг тэр чигээр нь үгүйсгэж байсан гэж үзэж бас болохгүй. Түүний сурган хүмүүжүүлэх зүйд сенсор өгөгдлүүдийг бодит зүйлстэй холбохын зайлшгүйг тэмдэглэсэн зүйл олонтоо тохиолддог.
Орчин тойрноо ажиглах, зурах, дүрслэх зэрэг тусгайлсан тоглоомын үйлүүд нь түүнийхээр мэдрэхүйн эрхтэнийг хөгжүүлэх зорилготой юм. Өөрийн ажиглалт, баталгаагаа дүгнэн Монтессори нь “Мэдрэхүйн хүмүүжил гэдэг нь дасгалыг давтан хийхэд оршино. Түүний зорилго нь юмсын өнгө, хэлбэр, янз бүрийн шинжийг мэдэж авахад бус харин анхаарал, харьцуулалт, дүгнэлтийн тусламжтайгаар өөрийн мэдрэмжээ хөгжүүлэхэд оршино” гэж тэмдэглэсэн байдаг. Ингэснээрээ Монтессори нь оюун ухааны хүмүүжлийг мэдрэхүйн эрхтнийг хөгжүүлэхтэй бараг адилтгаж үзжээ. Хүүхдэд мэдрэхүйн зарим нэг эрхтэн хэт хүчтэй хөгжих, хөдөлгөөн харилцан уялдаанд орох нь ирээдүйд өндөр мэргэжлийн боловсон хүчин төрж гарахад чухал нөлөөтэй хэмээн тэр үзжээ.

Уламжлалт
сургалт хүмүүжлийн тогтолцоог өөрчлөн шинэ тогтолцоо буй болгох явцад
туршилтын сурган хүмүүжүүлэх зүй гарч ирсэн нь сурган хүмүүжүүлэх
ухаанд ихээхэн нөлөө үзүүлжээ. Энэ чиглэлийн төлөөлөгчид болох А.Лай,
Э.Мейман (Герман), А.Бине (Франц), О.Декроли (Бельги), П.Бове,
Э.Клапаред (Швейцарь), Э.Торндайк, У.Килпатрик нар “хүүхдийн олж авах
ёстой хүмүүжлийг математик нарийвчлалтай гаргаж авах ёстой хүүхдийн
сэтгэл зүйг тэргүүн эгнээнд гаргасан” туршилтуудыг явуулах болсон
байна.
Эрнест Мёйман (1862 - 1915 он)
Германий
сурган хүмүүжүүлэгч, “Туршилтын шинжлэх ухааны лекцүүд” номыг зохиогч.
Хүүхдийг бүх талаас нь судлахын чухлыг тэмдэглэн, үүнийг багш нар бус
харин сэтгэл зүйч мэргэжилтнүүд гүйцэтгэх хэрэгтэй хэмээн үзсэн.
Түүнийхээр сурган хүмүүжүүлэх ухаан нь анатом, физиолог, психолог,
психопатолог, ёс зүй, гоо зүй зэрэг бусад шинжлэх ухааны баримтад
тулгуурласан хүмүүжлийн хүчин зүйлийн тухай бие даасан шинжлэх ухаан юм.
Хиймэл туршилтын үүргийг хэт үнэлж, хичээл дээр явагдах
сургалт-туршилтын ач холбогдлыг доогуур үнэлж байв.
Туршилтын сурган хүмүүжүүлэх зүй нь сурган хүмүүжүүлэх ухаан ба сэтгэл судлалын шинжлэх ухааны эргэлтэд судалгааны туршилтын аргуудыг нэвтрүүлж, ингэснээр “сурган хүмүүжүүлэх ухааны туршилт” хэмээх нэр томьёог гаргаж ирсэн байна. Энэ чиглэлийн баримтлах үндсэн зарчим бол бие хүний өөрийн хөгжлийн зарчим мөн. Тэдний үзэж байгаагаар сурган хүмүүжүүлэх практикаас гарган ирсэн дараа нь туршилтын замаар шалгагдсан баталгаатай эмпирик баримт, материалуудын үндсэн дээр сурган хүмүүжүүлэх үйл явцыг жинхэнэ ёсоор сайжруулж, түүнийг обьектив болон шинжлэх ухаанчаар зохион байгуулах боломжийг олно гэж үзэж байв. Туршилтын сурган хүмүүжүүлэх чиглэлийнхэн ажиглалт, анкетын арга, тестийн арга, сурган хүмүүжүүлэх туршилт, тоон хэмжүүрийн тогтолцоо болох IQ («ай-кью» - хүүхдийн оюун ухааны коэффициент) зэрэг эмпирик аргуудыг хэтэрхий өндөрт тавьсан тал ажиглагддаг. Тэднийхээр сургалт нь хүний биологийн хөгжлийн үе шатны дагуу явагдах ба иймд туршилтын сурган хүмүүжүүлэх зүйн агуулга нь анатоми, физиолог, психолог зэрэг салбараас өөрийн судалгааны мэдээллээ авна. Туршилтын сурган хүмүүжүүлэх зүй нь дидактикын ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, ойлголт, анхаарлын үйл явц, хүүхдийн оюун ухааны хөгжлийг шалгах тестын аргачлалыг боловсруулахад томоохон түлхэц болжээ. Мөн энэхүү чиглэл хөгжсөнөөр педологийн шинжлэх ухаан хөгжих гол нөхцөл болж өгчээ. Педолог нь хүүхдийн тухай психолог, биолог, социологийн мэдлэгүүдийн синтезийг илэрхийлэгч хүүхдийн байвал зохих бололцооны тухай шинжлэх ухаан юм. Хүүхдийн онцлог удамшил, социумын нөлөөгөөр урьдчилан тодорхойлогдох ба педологийн төлөөлөгчид тестийн аргачлалын үндсэн дээр хүүхдийн тухай цогцолбор, бүхэл бүтэн мэдлэгийг олж авах зорилтыг тавьсан байна. Энэхүү шинжлэх ухааныг үндэслэгчид нь Э.Торндайк, Г.С.Холл, А.Бине, Э.Мейман нар юм. Энэхүү сурган хүмүүжүүлэх ухааны ач холбогдол хүүхдийг цогцолбор хандлагын нөхцөлд судалж, өөрийн практик чиглэлээ хүүхдийн сэтгэцийн диагностикт чиглүүлсэнд оршино.
Туршилтын сурган хүмүүжүүлэх зүйг бүтээгчид хүмүүжлийг оюун ухааны үйлээс салгахыг зорьж, хүүхэд болон түүний зан төлвийн судалгааг лаборатори ажиглалтын үндсэн дээр хийх явцдаа сурган хүмүүжүүлэх үндсэн зарчим бол бие хүний өөрийн хөгжил мөн гэдгийг тунхаглажээ. Сурган хүмүүжүүлэх асуудлыг боловсруулахдаа тэд хүүхдийн сэтгэл зүй ба физиологийн онцлогийг ашиглахыг чармайж байсан ба мөн тодорхой социологийн аргуудыг ч хэрэглэх болов. Энэхүү хандлага тухайлбал немцийн эрдэмтэн И.Керчмарийн “баримт материалыг шүтэхийг” тунхагласан “Философийн сурган хүмүүжүүлэх ухааны төгсгөл” номонд тодорхой тусгагдсан байдаг. Үүнтэй нэг адил францын сурган хүмүүжүүлэгч П.Лапи өмнө нь сурган хүмүүжүүлэх ухаан метафизик таамаглал, эсвэл уран зохиолын роман маягтай байсан бол одоо сэтгэл судлалын шинжлэх ухаанд гарсан амжилтуудын нөлөөгөөр өөрийн гэх судлах зүйлтэй шинжлэх ухаан боллоо гэж бичиж байв. Түүнийхээр сэтгэл судлал нь сурган хүмүүжүүлэх ухаанд суралцагчийн бие хүний хувийн шинжүүд, тэдний сэтгэлгээ, авьяас чадварын олон янз хэв маягийг өгчээ. Иймд Лапи нь өөрийн судалгааны ажлын үр дүндээ сэтгэл судлалын шинжлэх ухааны баримтуудыг ихээр ашиглахыг зөвлөж байв. Тухайлбал, хараа, сонсгол, булчингийн гэсэн хүртэхүйн 3 хэв маяг оршин байгаа тухай дүгнэлтээс санаа авч сургалтын нүдэнд үзэгдэхүйц, сонсогдогч, моторын аргыг хооронд нь холбон хэрэглэхийг санал болгосон байна.
Туршилтын сурган хүмүүжүүлэх зүй нь сурган хүмүүжүүлэх ухаан ба сэтгэл судлалын шинжлэх ухааны эргэлтэд судалгааны туршилтын аргуудыг нэвтрүүлж, ингэснээр “сурган хүмүүжүүлэх ухааны туршилт” хэмээх нэр томьёог гаргаж ирсэн байна. Энэ чиглэлийн баримтлах үндсэн зарчим бол бие хүний өөрийн хөгжлийн зарчим мөн. Тэдний үзэж байгаагаар сурган хүмүүжүүлэх практикаас гарган ирсэн дараа нь туршилтын замаар шалгагдсан баталгаатай эмпирик баримт, материалуудын үндсэн дээр сурган хүмүүжүүлэх үйл явцыг жинхэнэ ёсоор сайжруулж, түүнийг обьектив болон шинжлэх ухаанчаар зохион байгуулах боломжийг олно гэж үзэж байв. Туршилтын сурган хүмүүжүүлэх чиглэлийнхэн ажиглалт, анкетын арга, тестийн арга, сурган хүмүүжүүлэх туршилт, тоон хэмжүүрийн тогтолцоо болох IQ («ай-кью» - хүүхдийн оюун ухааны коэффициент) зэрэг эмпирик аргуудыг хэтэрхий өндөрт тавьсан тал ажиглагддаг. Тэднийхээр сургалт нь хүний биологийн хөгжлийн үе шатны дагуу явагдах ба иймд туршилтын сурган хүмүүжүүлэх зүйн агуулга нь анатоми, физиолог, психолог зэрэг салбараас өөрийн судалгааны мэдээллээ авна. Туршилтын сурган хүмүүжүүлэх зүй нь дидактикын ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, ойлголт, анхаарлын үйл явц, хүүхдийн оюун ухааны хөгжлийг шалгах тестын аргачлалыг боловсруулахад томоохон түлхэц болжээ. Мөн энэхүү чиглэл хөгжсөнөөр педологийн шинжлэх ухаан хөгжих гол нөхцөл болж өгчээ. Педолог нь хүүхдийн тухай психолог, биолог, социологийн мэдлэгүүдийн синтезийг илэрхийлэгч хүүхдийн байвал зохих бололцооны тухай шинжлэх ухаан юм. Хүүхдийн онцлог удамшил, социумын нөлөөгөөр урьдчилан тодорхойлогдох ба педологийн төлөөлөгчид тестийн аргачлалын үндсэн дээр хүүхдийн тухай цогцолбор, бүхэл бүтэн мэдлэгийг олж авах зорилтыг тавьсан байна. Энэхүү шинжлэх ухааныг үндэслэгчид нь Э.Торндайк, Г.С.Холл, А.Бине, Э.Мейман нар юм. Энэхүү сурган хүмүүжүүлэх ухааны ач холбогдол хүүхдийг цогцолбор хандлагын нөхцөлд судалж, өөрийн практик чиглэлээ хүүхдийн сэтгэцийн диагностикт чиглүүлсэнд оршино.
Туршилтын сурган хүмүүжүүлэх зүйг бүтээгчид хүмүүжлийг оюун ухааны үйлээс салгахыг зорьж, хүүхэд болон түүний зан төлвийн судалгааг лаборатори ажиглалтын үндсэн дээр хийх явцдаа сурган хүмүүжүүлэх үндсэн зарчим бол бие хүний өөрийн хөгжил мөн гэдгийг тунхаглажээ. Сурган хүмүүжүүлэх асуудлыг боловсруулахдаа тэд хүүхдийн сэтгэл зүй ба физиологийн онцлогийг ашиглахыг чармайж байсан ба мөн тодорхой социологийн аргуудыг ч хэрэглэх болов. Энэхүү хандлага тухайлбал немцийн эрдэмтэн И.Керчмарийн “баримт материалыг шүтэхийг” тунхагласан “Философийн сурган хүмүүжүүлэх ухааны төгсгөл” номонд тодорхой тусгагдсан байдаг. Үүнтэй нэг адил францын сурган хүмүүжүүлэгч П.Лапи өмнө нь сурган хүмүүжүүлэх ухаан метафизик таамаглал, эсвэл уран зохиолын роман маягтай байсан бол одоо сэтгэл судлалын шинжлэх ухаанд гарсан амжилтуудын нөлөөгөөр өөрийн гэх судлах зүйлтэй шинжлэх ухаан боллоо гэж бичиж байв. Түүнийхээр сэтгэл судлал нь сурган хүмүүжүүлэх ухаанд суралцагчийн бие хүний хувийн шинжүүд, тэдний сэтгэлгээ, авьяас чадварын олон янз хэв маягийг өгчээ. Иймд Лапи нь өөрийн судалгааны ажлын үр дүндээ сэтгэл судлалын шинжлэх ухааны баримтуудыг ихээр ашиглахыг зөвлөж байв. Тухайлбал, хараа, сонсгол, булчингийн гэсэн хүртэхүйн 3 хэв маяг оршин байгаа тухай дүгнэлтээс санаа авч сургалтын нүдэнд үзэгдэхүйц, сонсогдогч, моторын аргыг хооронд нь холбон хэрэглэхийг санал болгосон байна.
Туршилтын сурган хүмүүжүүлэх ухааны өөр нэг төлөөлөгч А. Лай (1862-1926) хүүхдийн физиологийн хөгжлийн үе шатны үсрэлт маягийн шинжийг нээсэн лабораторийн туршилтууд хүмүүжлийн шинэ чиглэл, замыг тодорхойлоход үнэт материал болж өгсөн хэмээн үзэж байв. А.Лай нь хүүхдийн үйл хөдлөлийн үндсэнд лабораторийн болон жирийн нөхцөлд судлах шаардлагатай төрөлхийн буюу эсвэл олдмол рефлекс оршино гэж үзжээ. Хүүхдийн физиологийн онцлогийг гүнзгийрүүлэн судалсан нь цаашдаа хүмүүжлийн үндсэн хандлагыг сенсорик байдлаар авч үзэхэд хүргэсэн байна. Түүнийхээр хүүхдийн сонирхол юуны өмнө урьдаас төлөвлөгдөөгүй гэнэтийн рефлексийн үндсэн дээр төлөвшдөг. Иймээс хүмүүжлийн үйл явцын гол цөмийг тэрээр хүүхдийн өөрийнх нь үйл ажиллагааны хүрээнд аваачсан ба үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд хариу үйлдэл үзүүлэх үйлчлэл гэж үзсэн учраас энэ хүрээг Лай нийгмийн ба байгалийн орчны хамгийн идэвхитэй хүч хэмээн үзжээ. Иймд энэ үйл ажиллагааг хүүхдийн физиологийн ба психологийн онцлог, рефлекс, хэрэгцээг тооцон үзсэний үндсэн дээр зохион байгуулах ёстой байна.
Эдуард Торндайк (1874 - 1949он)
Америкийн
сэтгэл зүйч. Шинжлэх ухааны нэг бие даасан төрөл болох сурган
хүмүүжүүлэх ухаанд судалгааны тоон арга зайлшгүй хэрэгтэй хэмээн үзэж
байв. Хүүхдийн оюун ухааны хөгжлийг стандарт тестийн тусламжтайгаар тоон
хэмжээсээр илэрхийлэх тогтолцоог боловсруулсан.
Хүүхдийн рефлексүүдийн дотроос гол ач холбогдлыг “тэмцлийн инстинкт” хэмээх рефлекст өгөх ёстой бөгөөд ийм рефлекс байгаа нь хүнийг ертөнцийг захирагч болоход туслана хэмээн А.Лай үзсэн байна. Тухайлбал, хүчтэй, эрчимтэй байх хүний тэмүүлэл нь хүүхдийг байгальтай зохицон орших байдалд хүргэх сурган хүмүүжүүлэх ухааны зорилт мөн. А.Лайн дээрх үзэл баримтлал сурган хүмүүжүүлэх онол ба хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн чухал үе шат болжээ. Ялангуяа хүмүүжлийн үр дүнгийн сэтгэл зүй-биологийн хамаарлыг А.Лай чухлаар хөндсөн юм.
А.Лай нь сургалт явуулдаг сургуулийн оронд “үйл ажиллагааны сургууль” байгуулах санааг дэвшүүлсэн байна. Тэрээр энэ санааг дэвшүүлэхдээ хүртэхүйн нэгдэл, түүний оюун санааны боловсруулалт, гадаад илэрхийллийн тухай тезист голчлон тулгуурласан юм. Сурган хүмүүжүүлэх үндсэн зарчмын гол агуулга нь сэтгэгдэл, илэрхийллийн нэгдэл, үндсэн үйл явц, амьдралын энгийн үйл явц болох хариу үйлдэл мөн. Анатоми, физиолог, эволюцийн баримтууд нь бидэнд сэтгэл тавгүйтэл ба хөдөлгөөн, сэтгэгдэл ба гадаад үйлдэл, ажиглалт ба дүрслэн бодохуй зэрэг нь бат бөх харилцан хамааралд оршин байгааг харуулж байна. Багшийн тавьсан асуулт, зорилго бүр нөлөөлөл бөгөөд, хариулт бүр нь хариу үйлдэл болдог. Хүүхдийн бүхий л зан төлөв түүний үйлдэл бүрийг хариу үйлдэл, бие эрхтэн, оюун ухаан тухайн нөхцөл байдалд дасан зохицох үйл хэмээн үзэх хэрэгтэй. Иймд энэ хариу үйлдэлд сурган хүмүүжүүлэх арга замаар нөлөөлж болно. Хүний мэдрэхүйн эрхтэн бүр хөдөлгөөний сэрэл болох харах, сонсох, амтлах, үнэрлэх сэрлийг төрүүлдэг. Хүмүүжлийн үйл явц дахь хөдөлгөөний том ач холбогдол үйл хөдлөлийн хэрэгслээр тодорхойлогдоно. Гадаад мэдрэн хүртэхүйн араас гадаад мэдрэн дүрслэхүй залгах бөгөөд мэдрэхүйн хариу үйлдлүүд оюун ухааны хөгжлийн явцад оюун ухааны хариу үйлдэл болон хувирдаг. Энд дотоод оюун санааны хүртэхүйн араас мөн оюун ухааны дотоод илэрхийлэл дагалдан гарч ирдэг хэмээн Лай үзсэн байна.
Биеийн ба хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэнд хариу үйлдэл оршино. Иймд ухамсар нь идэвхигүй хүртэгч бус бас бүтээлч үйл ажиллагааны үүргийг гүйцэтгэнэ хэмээн үздэг танин мэдэхүйн онолыг зөвшөөрөх ёстой. Түүнийхээр үйл хөдлөлийн сургууль нь хүүхдэд зориулан байгалийн шинж бүхий нийгмийн орчныг бүрдүүлэх ажээ. Эндээс Лай идэвхигүйгээр хүртэгч сургалтыг ажиглалт-дүрслэн бүтээх үйл бүхий сургууль болгох зорилготой байсан нь ажиглагддаг. Түүний үзсэнээр багш нар дараах үндсэн ойлголтуудыг амьдралд тууштай нэвтрүүлэх ёстой. Үүнд:
1. Багш, сурган хүмүүжүүлэгч бол өөрт нь нөлөөлж, өөрөө эргээд хариу үйлдэл үзүүлж байдаг өөрийг нь хүрээлэгч орчны хэсэг мөн.
2. Төрөлхийн рефлекс, хариу үйлдэл, инстинкт нь бүхий л хүмүүжлийн үйл явцын үндэс байх ёстой.
3. Хүмүүжил нь логик, гоо зүй, шашны хэм хэмжээтэй төрөлх ба олдмол хариу үйлдлийг дасан зохицуулахын тулд тэдгээрт нөлөөлөх ёстой.
4. Хүүхдийн төрөлхийн ба олдмол хариу үйлдлийг судлах хэрэгтэй. Энэ бүхэн нь үйл хөдлөлийн зарчмын агуулгыг тодорхойлдог.
Заах арга юуны өмнө сурагчийн мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааг сенсор төдийгүй мөн мотор сэрэл тодорхой хүртэгдэн, төвлөрөх чиглэлд хандуулах ёстой. Аливаа үйл хөдлөлд сургалт, сонирхол, анхаарлын гол нууц оршино. Хүн үйл ажиллагаа явуулахын тулд бүтээгдсэн бөгөөд хүүхэд үйл ажиллагаанд үргэлж тэмүүлж байдаг. Үйл хөдлөлийн үр дүнд хөгжил явагдана. Иймээс А.Лайн үзэж байгаагаар сургалтын үндэс дараах зүйлсээс тогтдог байна. Үүнд:
• Хүртэхүй
• Оюун санааны тусгал
• Гадаад илэрхийлэл эдгээр болно.
А.Лайн үйл хөдлөлийн сургууль нь олон талт үйл ажиллагаа бөгөөд түүнд мөн үйлдвэрлэх хөдөлмөр ч ордог байна. Ингэхдээ суралцагчийн хувийн онцлогийг тооцон үзэхийн зайлшгүйг тэмдэглэж байв. Түүнийхээр субьектуудын харилцан үйлчлэл хөшүүрэг-хариу үйлдэл гэсэн схемээр явагдана. Энд гол үүрэг сургалтын төлөвлөгөө, судлах зүйл, хичээл, хүүхдийн хувийн онцлогт тулгуурласан сургалтын аргад ноогддог.
А.Лайтай адил төстэй байр сууринд францын сурган хүмүүжүүлэгч Альфред Бине (1857 - 1911) зогсож байв. Тэрээр хүмүүжлийн үйл явцад юуны өмнө хүүхдийн төрөлхийн өгөгдөлд тулгуурлах ёстой гэж үзэж байв. Хүмүүжлийн хүчин зүйл болох нийгмийн орчинг А.Бине хэт өрөөсгөлөөр авч үзсэн харагддаг. Тухайлбал, тэрээр шийтгэлийг хэрэглэх нь оновчтой аргуудын нэг гээд сурган хүмүүжүүлэх үлгэр жишээг дутуу үнэлж байв.

Альфред Бине (1857 - 1911он)
Францын
сэтгэл зүйч, сурагчдын хөгжлийн физиологийн ба психологийн зүй тогтлыг
судалсан. Хүүхдийн нас зүйн бололцоог тодорхойлох тестийг
боловсруулсан. Хүмүүжилд юуны өмнө төрөлхийн авьяас чадварт тулгуурлах
ёстой гэж үзсэн. Хүүхэд өөртэй нь шууд тулсан зүйлийг сурч авдаг учраас
суралцагч өөрийн боловсролд хамгийн идэвхитэй оролцогч нь байна гэж
үзжээ.
Үүний зэрэгцээ туршилтын сурган хүмүүжүүлэх зүй нь оюун ухааны төрөлхийн чадварын тухай онолыг мөн дэвшүүлэн гаргасан байна. Энэхүү онол нь Ж.Адаме, Ж.Адамсон нарын эрдэмтдээр дамжин Англид үүсээд Франц, ялангуяа АНУ-д хүчтэй хөгжсөн байна. Энэ онолын талыг баримтлагчдын гол арга нь оюун ухааны тестийн арга юм. Зарим сурган хүмүүжүүлэгчид ийм маягийн тестийн тусламжтайгаар оюун ухааны төрөлхийн чадварыг тогтооход эргэлзэж, түүнд нилээд шүүмжлэлтэй талаас нь хандаж байв. Тухайлбал, АНУ-ын сурган хүмүүжүүлэгч У.Бэгли оюун ухааны тестүүд нь суралцагчдын зөвхөн мэдлэгийн түвшинг л тогтоож чадах бөгөөд төрөлхийн, үл өөрчлөгдөгч авьяас чадварын түвшний обьектив үзүүлэлт болж чадахгүй хэмээн үзэж байжээ. Ийм байр суурийг францын сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч А.Валлон мөн адил баримталж байжээ.

Дурьдан
буй үед АНУ-д прагматик философи түргэн хурдацтай хөгжиж үзэл санааны
энэ чиглэлийн хүрээнд прагматик сурган хүмүүжүүлэх ухаан төлөвшин
тогтсон байна. Энэ урсгалын гол төлөөлөгч нь америкийн нэрт философч Жон
Дьюи билээ.
Джон Дьюи (1859 - 1952гг.)
Ж.Дьюи
нь хүмүүжлийн практик чиглэлийг баримталж байсан бөгөөд түүний
зорилтуудыг хүүхдийн спонтан хөгжлийн аргаар шийдвэрлэхийг зорьж байв.
“Хүүхэд бол аливаа зүйлийн эхлэх цэг, гол төв, төгсгөл юм. Иймд түүний
хөгжлийг хамгийн түрүүн тооцох хэрэгтэй. Учир нь түүний хөгжил л
хүмүүжлийн гол материал болдог” хэмээн тэрээр бичсэн байна. Түүнийхээр
хүнийг хүүхэд ахуй үеэс нь эхлэн эрүүл мэнд, амралт, гэр бүлийн гишүүн,
нийгмийн гишүүн талаас нь хандаж хүмүүжүүлснээр хүний амьдралд нөлөөлж
болно гэж үзсэн байна. Ж.Дьюи хүүхдийг эдийн засаг, шинжлэх ухаан, гоо
зүй, соёл зэрэг олон талт хүчин зүйлсийн хүчтэй нөлөөллийн обьект
болгох саналыг дэвшүүлж байв. Түүнийхээр хүмүүжил бол төрөлхийн
сонирхол, хэрэгцээнд тулгуурлан хүүхдийн хувийн туршлагыг тасралтгүй
хувиргах үйл явц ажээ. Иймд хөдөлмөрийн хичээл нь шинжлэх ухааны бусад
салбарууд бүрэлддэг төв цэг болно. Сургууль дахь хөдөлмөр сургалт,
хүмүүжил нь ерөнхий хөгжлийн зайлшгүй нөхцөл мөн. Гар хөдөлмөр бол
нийгмийн үндсэн хэрэгцээ, түүнийг хангах арга хэрэгслийг хүүхдэд
үзүүлэхэд ашигладаг хэрэгсэл юм. Түүний хувьд хөдөлмөрийг сургалтын
сэдэл тэмүүлэл, арга хэмээн ойлгох нь чухал байв. Тэрээр
сургалт-хүмүүжлийн салбар дахь формализм, догматикмийн эсрэг байр
сууринд зогсож, шинэ нөхцөл байдалд тохирсон сургууль байгуулах санааг
дэвшүүлжээ. Энэ сургууль нь зайлшгүй мэдлэгийг тоглоом ба хөдөлмөрийн
үйл ажиллагааны явцад олж авдаг суралцагчдын гэнэтийн сонирхол ба
хувийн туршлагад тулгуурлан үйл ажиллагаа явуулах ёстой. “Сургууль ба
нийгэм” хэмээх өөрийн томоохон бүтээлдээ Ж.Дьюи сургалтын уламжлалт
хуучин тогтолцоог эрс шүүмжилж, “тэр нь идэвхигүй байдал, нүд хууралт,
өөрөөр хэлбэл сурагч маш богино хугацаанд эзэмших ёстой багшийн
бэлтгэсэн бэлэн материал мөн” гээд уламжлалт хуучин тогтолцоонд
сурагчдын бие даасан үйл ажиллагаа маш бага зай эзэлдэг хэмээн үзсэн
байна.
Уламжлалт сургалтын өөр нэг онцлог бол аль болох олон хүүхэд хамарсан нөхцөлд үйл ажиллагаа нь чиглэдэгт оршино. Энэ нь мөн л хүүхдийн идэвхигүй үүргийн шинж юм. Бүх зүйл зөвхөн сонсоход суурилбал бид маш өрөөсгөл материал, арга барилтай болно гэсэн үг. Ингэхэд хүүхдийн хэрэгцээ ба боломжийг тооцон үзэх шаардлагагүй болдог байна. Эндээс Ж.Дьюи уламжлалт сургуулийн үндсэн дутагдлыг
• Идэвхигүй байдал
• Хүүхдийг механикаар удирдах
• Арга хэрэгсэл, хөтөлбөрийн өрөөсгөл шинж гэж үзжээ.
Хуучин сургалтад гол хүндийн төв сургалтын байгууллага, сурагчийн идэвхитэй ажиллагаанд бус багш нарын мөрөн дээр оршдог. Боловсрол дахь өөрчлөлт хүндийн төвийн өөрчлөлтийг дагалдан явагдана. Бүх зүйлийн эхлэл ба төгсгөл хүүхэд учраас хүүхдэд хэрэгтэй зүйлийг нь өгөх чадвар хүүхдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Хүүхэд үйл хөдлөлийнхөө явцад зарим нэг дутагдал гаргадаг боловч, хүүхдийн гаргасан алдаа амархан засагддаг хэмээн Ж.Дьюи үзжээ.
Сургалтын гол хэлбэрийн нэг болох хөдөлмөрийн хичээлийг тусгай кабинет, цэцэрлэгт хүрээлэн, тариан талбайд явуулж тэнд нь хөдөлмөрийг хүндэлж үзэх нөхцлийг бүрдүүлэх нь чухал. Энэ бүх нөхцлийг бүрдүүлсэн цагт тэр сургууль жинхэнэ төгс төгөлдөр сургууль болно. Энэ сургуульд хүүхдийн амьдрал бүхнийг тодорхойлогч зорилго болон хувирдаг. Тэгвэл сургалт ямар чиглэлээр хөгжих вэ? Энэ тохиолдолд амьдрал тэргүүн эгнээнд тавигдах ба сургалт энэхүү амьдралыг дэмжих үүрэг гүйцэтгэнэ. Иймээс хүмүүжлийн зорилтууд хүүхдийн идэвхит шинжийг хазаарлаж, түүнийг зөв гольдролд оруулах явдал юм. Зөв гольдролдоо орсон хүүхдийн идэвхит шинж үнэт үр дүнд хүргэдэг. Гэхдээ багш хүүхдийн энэ идэвхит шинжийг зөв чиглүүлж байна гээд унтраах ёсгүй. Багшийн үүрэг бол энэ идэвхит шинжийг зөв удирдаж, тодорхой чиглэлд оруулснаар зохистой зорилгыг бий болгож чаддагт оршино. Багшийн энэхүү ажиллагаа баримт материалтай танилцах, саадыг даван туулах, шаргуу зан чанар, тэвчээр шаарддаг. Гэхдээ сахилга бат хэрэглэх зайлшгүй нөхцөл буй болтол хэрэгждэг. Ингэхдээ хүүхдэд эхлээд өөрийн импульс буюу инстинктээ илрүүлж, дараа нь шүүмжлэл, асуултын тусламжтайгаар хийх ёстой зүйлийг нь ухамсарт нь суулгаж өгнө. Энд Ж.Дьюи энэхүү импульсийн 4 бүлгийг тэмдэглэсэн байна. Үүнд:
1. Нийгмийн импульс. Хувийн хоорондын харилцаа, ярилцлагын явцад илэрнэ. Хэл яриа сурах нь нийгмийн импульсийн хамгийн энгийн хэлбэр юм. Гэхдээ энэ нь хүмүүжлийн хамгийн гол хүчин зүйл болж болох талтай.
2. Бүтээн байгуулах импульс. Ямар нэг зүйл хийх инстикт. Энэ нь эхлээд тоглоом, хөдөлгөөнд илэрч, дараа нь илүү тодорхой болж, хэрэглэж буй зүйлдээ ухамсарлагдсан хэлбэр, тогтсон мөн чанарыг өгдөг байна.
3. Сонирхох инстинкт. Эхний хоёр импульсийн нэгдэл.
4. Илэрхийлэгдэх импульс. Мөн эхний хоёр импульсийн нэгдэл.
Ж.Дьюигийн үзэж байгаагаар хүн байгалиас заяагдсан нөөц бололцоог өөртөө агуулах ба өөрөөр хэлбэл
• Хамтын харьцаанд татагдах
• Судалгаанд татагдах
• Аливааг бүтээхэд татагдах
• Уран сайхнаар илэрхийлэхэд татагдах зэрэг нөөцийг агуулдаг.
Ж.Дьигийнхээр уламжлалт сургалт нь сурагч багшийн өмнө болон бусад сурагчдынхаа өмнө сурах бичгээс олж авсан зүйлээ тайлагнах шинжтэй байсан бол шинэ сургалтын хувьд энэхүү тайлагнал хүүхдийн хувьд нийгмийн хамгийн чухал үүрэг болох бөгөөд багшийн хувьд энэ нь чөлөөт ярилцлагын шинжийг олно. Чухам энэ сургалтад буруу төсөөлөл засагдаж байдаг санал, туршлага, үзэл бодлын солилцоо шүүмжлэлийн дагуу явагдах болно. Хүүхэд байнгын үйл хөдлөлд орших ба өөрийн олж авсан авьяас, чадвараа өөрөө удирдах ёстой. Багшийн үүрэг бол энэ үйл хөдлөлийг зөв чиглэлд оруулах зөвлөхийн үүрэгт оршино. Хүмүүжил нь аливааг бүтээхэд бус харин анхдагч, бие даасан төрөлхийн авьяас чадварын оршихуйд тулгуурлах ёстой.
Ж.Дьюи аливаа судлах зүйлийн 3 бүлэг байдгийг тогтоосон.Энэ нь:
1. Байгаль
2. Хөдөлмөр
3. Нийгэм юм.
Ж.Дьюи нь өөрийн сургалт-хүмүүжлийн тогтолцоондоо төрөлхийн авьяас чадварыг байнга ашиглаж, туршлага, практикийг үйл ажиллагааныхаа гол зэвсэг болгож байв. Хүмүүжлийн зорилго ажил хэрэгч, хөнгөн шингэн, чадварлаг, ямар ч үнээр хамаагүй эд баялагт хүрэх чадвартай хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. Ингэхдээ туршилт, алдааны арга, төслийн аргыг өргөнөөр ашиглахын зайлшгүйг цохон тэмдэглэж байв.
Дурьдан буй үеийн томоохон сэтгэгч боловсролын түүхэнд өөрийн мөрөө гаргасан хүмүүсийн нэг нь Фридрих Ницше (1844 - 1900 он) юм.

Ницше (Nietzsche) Фридрих (1844 - 1900он)
Немцийн
философч, соёл судлаач, “амьдралын философ” чиглэлийг үндэслэгчдийн
нэг. Ницшегийн философ-соёл судлалын үзэл баримтлалд гол байрыг зориг
хүсэл үндэс нь болдог “амьдрал” хэмээх ухагдахуун эзэлдэг. Энэ хүрээндээ
боловсрол, хүмүүжлийн ажлыг тусгайлан авч үзэж, “Манай боловсролын
байгууллагуудын ирээдүйн дүр төрх”хэмээх илтгэлүүдийн хураангуйг бичжээ.
Түүнийхээр хуучин боловсролын тогтолцооны гол хор хөнөөл нь ёс суртахууны хүмүүжилд ач холбогдол өгөөгүйд орших бөгөөд тухайн үеийн гимназуудыг ерөнхий соёлын хүрээг хэтэрхий доош хийн хэт мэргэжлийн чиглэлд хандсан хэмээн шүүмжилж байв. Ф.Ницше чухамдаа зорилго л боловсролын мөн чанарыг тодорхойлно гэж үзсэн. Энэхүү зорилго гэдэг нь агуу их хүмүүсийн чин хүсэл ба өөрийн хүүхэд ахуй насны мэдрэхүйд өгөгдсөн хувийн сонирхолд тохируулан хүүхдийг үйл ажиллагаат, бүтээлч амьдралд бэлтгэх явдал юм. Жинхэнэ ёсоор боловсролтой байна гэдэг нь оюун санааны хамгийн дээд сонирхолын дагуу амьдрахыг хэлдэг ажээ. Эндээс хүний жинхэнэ соёлт шинжийн үндэс бол өөрийгөө байнгын төгөлдөржилтөд чиглүүлж, өөрийгөө үргэлж голж байхыг хэлнэ гэсэн гаргалгаа гардаг. Өөрийгөө үүргээ биелүүлэхэд саад болж буй бүхнээс чөлөөлж, зорилгоо мөрдөх нь хүмүүжлийн гол үр дүн мөн. Ер нь “Үлэмж хүн” хүмүүжүүлэх нь Ницшегийн сурган хүмүүжүүлэх ухааны гол мөн чанар юм. Энэ ухааны гол хөдөлгөгч хүч нь хүний сонирхолыг сэрээхэд орших ба гэхдээ суралцагсдыг мэдлэгээр хэт дарах бус харин хүүхэд аливааг өөрөө ухаарах, өөрөө бүтээх материал мэтээр хүлээн авах тийм зүйлд л тулгуурлах ёстой. Ингэхдээ хүний үйл хөдлөл дэхь ухамсаргүйн сэдэл тэмүүллийг тооцон үзэх нь зайлшгүй.
Ницшегийн үзэж байгаагаар хүнд хамгийн үнэ цэнэтэй, хэрэгтэй зүйл бол бусад хүн юм. Хүн ба хүний оюун санааны амьдралыг судлах нь хамгийн гүнзгий боловсролын агуулгатай судалгаа мөн. Залуу үеийг өөрсдөө бие даан амьдралын хуулинд суралцаж, бие даасан, бүтээлч үйл ажиллагаанд сургах нь чухал. Тэрээр сонгодог урлагийн төрлүүдийг сургуулиудад идэвхитэй сурталчилж, хүүхэд багачуудад гоо сайхны таашаал төлөвшүүлэхийг уриалж байв. Ингэхдээ сургуулийг ухамсрын гуйвуулсан хэлбэр болох шашны ухамсраас бүрэн чөлөөлөх ёстой.
Шинжлэх ухааны жинхэнэ хүмүүжил дараах гурван хүчин зүйлийг тооцсон байх шаардлагатай. Үүнд:
1. Удамшлын хүчин зүйлийн нөлөө
2. Бие хүн өөрийгөө хөгжүүлэх боломж
3. Хүүхэд өөрийн хувийн зан чанарыг нээхэд саад үл бологч тийм зохицол бүрдүүлэх эдгээр болно.
Ийм хүмүүжил нь тогтвортой нийгмийн үзэл баримтлал, ёс суртахууны итгэл үнэмшил, хариуцлагын хөгжингүй мэдрэмж бүхий чөлөөт, бие даасан хүнийг төлөвшүүлэх болно. Иймээс Ницше сурган хүмүүжүүлэх үйл явцыг байгалиас заяагдсан авьяас чадварт нь түшиглэн зохион байгуулахыг зөвлөж байв. Маш их зориг хүсэл, өөрийн гэх бие даасан чадвартай хүн л жинхэнэ ёсоор багш болж чадна. Тэр хүн шинэ харилцаа, шинэ үнэт зүйлсийг бүтээгч байх ёстой. Гэхдээ ганц багш ийм байгаад амжилтад хүрэхгүй. Мөн сурагч ч гэсэн жинхэнэ ёсоор сурагч байх ёстой гэж Ницше үзжээ.

хэв маягийн бие хүнийг төлөвшүүлэх замыг эрэлхийлсэн XX зууны эхэн үед
сурган хүмүүжүүлэгч Пауль Наторпийн “Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй”
номонд дурьдагдсан үзэл баримтлал томоохон байр эзлэх болжээ. Энэ үзэл
баримтлал нь залуу үеийнхний сургалт-хүмүүжлийн асуудлыг
нийгэм-философийн илүү өргөн хүрээнд авч үзсэнээрээ онцлогтой. Наторпийн
нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй дэхь хүмүүжил, боловсрол нь юуны өмнө
амьдралын үнэт зүйлс, хэм хэмжээний нэгдмэл ойлголтын үндсэн дээр бие
хүн ба нийгмийн харилцан хамаарлыг боловсруулах зорилготой байв. Чухам
энэ зорилгын үүднээс тэрээр ангийн зөрчлийг арилгах хандлага бүхий хүн
амын бүх давхаргад адил үйлчлэх сургууль байгуулах зорилтыг тавьжээ.
Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн үзэл санаа нь хуучин уламжлалын
сургуулиуд дахь формализм, идэвхигүй шинжийг эрс эсэргүүцсэний дүнд
Германд хүчтэй гарч ирсэн хөдөлмөр сургуулийн чиглэлийг өөртөө нэгтгэж
байв. Энэхүү чиглэлийн үндсийг Швейцарийн сурган хүмүүжүүлэгч Роберт
Зейдель тавьсан бөгөөд өөрийн “Хөдөлмөр сургууль нийгмээс урган гарсан
зайлшгүй болох нь” бүтээлдээ энэ сургуулийг бий болгох үндсэн
хандлагуудыг тодорхойлжээ. Ийм төрлийн анхны сургууль 1882 онд
байгуулагдсан бөгөөд хамтын-хөдөлмөр сургууль гэсэн нэрийг авч,
ойролцоогоор 30 орчим үйлдвэрлэх хөдөлмөрт багачуудыг сургаж байв. Энд
сурагч нэг бүр аль нэг гар урлалын төрлийг үндсээр нь эзэмдэх ба бусад
төрлийн тухай ямар нэг төсөөлөлтэй болсон байна. Хөдөлмөр сургалт нь
мэдлэгийн тодорхой цар хүрээг шаардах учир оюуны мэдлэг, уран
сайхан-дүрслэх урлагийн үйл ажиллагааг зайлшгүй дагуулна.
Хөдөлмөр сургуулийн шинжлэх ухааны үндэслэлийг немцийн сурган хүмүүжүүлэгч Георг Кершенштейнер (1854 - 1932) боловсруулжээ. “Хөдөлмөр сургуулийн тухайд” хэмээх бүтээлдээ тэрээр соёлын хөгжлийг түргэсгэгч хөдөлмөрийн хуваарилалтын эрин үед хүн бүр аль нэг мэргэжлийн чиг баримжааг эзэмдэх ёстой гэдгийг баталжээ. Иймээс сургуулийн зорилгод түүний үзэж байгаагаар сурагчдад ёс суртахууны ач холбогдол ба иргэн хүний төлөвшил бүхий мэргэжлийн бэлтгэлийг заавал оруулах аж.
1908 онд Г.Кершенштейнер “Ирээдүйн сургууль хөдөлмөр сургууль болох нь” илтгэлдээ ийм маягийн сургууль байгуулах үндсэн зарчмуудыг томьёолжээ. Эхний зарчим буюу нийгэм-сурган хүмүүжүүлэх зүйн зарчим нь сургуулийг амьдралын лаборатори болгох явдал мөн. Энд хүүхдийн амьдралын бүхий л явц өнгөрөх бөгөөд ерөнхий боловсролын чиглэлтэй байж, хүүхдүүдийг ирээдүйн хөдөлмөрийн үйл ажиллагаанд нь бэлтгэнэ. Түүний гол зорилго нь мэдлэг олгох бус харин сурагцагсдад энгийн хөдөлмөрийн дадал, зуршил, биеэ авч явах сахилга батын хүмүүжил олгоход оршино. Хоёр дахь зарчим нь арга зүйн зарчим юм. Түүнийхээр сургуулийн үйл ажиллагаа гол төлөв хоцрогдсон аргад тулгуурладаг бөгөөд хүүхдээс идэвхигүй анхаарал, багшийг үг дуугүй дагахыг л шаарддаг байна. Хичээл гол нь хүүхдийн идэвхитэй бие даасан үйл ажиллагаанд илүүтэй эзэмшигддэг. Энд тэрээр бодит үзүүлэн таниулах материал хэрэглэх Я.А.Коменскийн зарчмыг хэрэглэсэн байна. Хүүхдэд аливааг зааж, таниулахдаа үргэлж яриад байх нь хангалтгүй. Ярьж байгаа зүйлээ биет үзүүлэнгээр нь харуулвал илүү дөхөмтэй. Иймд хүүхдийг аливаад сургахад үг төдийгүй мөн түүнийг сурч буй зүйлд нь бүрэн автуулах нь чухал юм. Жинхэнэ мэдлэг зөв зүйлийг буруу зүйлээс идэвхигүйгээр ялгах чадварт бус харин энэ ялгах чадвараа бусдад тайлбарлах чадвар, түүнийгээ дүрслэн үзүүлэх, дууриалган хийх дадалд оршино. Иймээс хүүхэд юун түрүүнд ангид яригдаж буй зүйлийг нүдээрээ харж байвал сайн бөгөөд түүнийг дууриалган хийж, дүрслэн зурж, загварчилж байвал бүр сайн байдаг байна. Юмсыг ингэж хөдөлмөрийн явцад эзэмдэх нь харснаас хамаагүй илүү үр дүнтэй байдаг ажээ.
Мөн аливаа зүйлийг хүртэн мэдрэх үедээ хүүхэд идэвхи үзүүлж байвал сайн. Аль ч сургалтын материалд дүрслэн үзүүлэх байдлаар илэрсэн сэдвийг суулгаж өгч болно. Зөвхөн бие даасан үйл ажиллагааны замаар олж авсан мэдлэг хүүхдийн хувьд ач холбогдолтой байдаг тул сургуульд гар хөдөлмөрийг түлхүү оруулах шаардлагатай. Энэ нь Кершенштейнерийн тодорхойлсноор хүүхдийн мөн чанарт яв цав тохирох бөгөөд түүний хийсэн судалгаагаар нийт хүүхдийн 90 хувь хийсвэр бус харин дүрслэлийн сэтгэхүйтэй байдаг байна. Иймээс хүүхэд онолын хичээлээс илүүтэй практик хичээлд татагддаг.
Ардын сургууль байгуулахад юуны өмнө заах аргыг гар хөдөлмөр, дүрслэн-үзүүлэх үйл ажиллагаатай нягт холбож, туршлага-лабораторийн хичээлийг түлхүү оруулах хэрэгтэй. Ийм сургуулийн хөтөлбөр практик үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрүүдийг нэг дасгал нь дараагийн хүндрэл саадад тулж, түүнийг хүүхэд бие даасан үйл хөдлөлөөр даван гарах боломжтой тасралтгүй гинжин дараалал бүрдүүлсэн хэлбэрээр зохиогдоно. Гар хөдөлмөрийг бие даасан хичээлийн хөдөлмөр болгох шаардлагатай бөгөөд сургалтын зохион байгуулалт нь эхэн үедээ гол төлөв тоглоомын хэлбэрээр илэрнэ.
Ийм сургууль байгуулах өөр нэг шаардлага нь сургууль бол нийгмийн харилцан үйлдэл чөлөөтэй явагдах ёстой бүхэл организм байдагт оршино. Иймд сургуулиуд амьдралын бүхий л үйл явцыг өөртөө нэгтгэдэг бөгөөд хүүхдүүд өмнө нь гарч ирсэн саад бэрхшээлийг хэрхэн даван туулахаа өөрсдөө шийддэг байгууллага юм. Хөдөлмөр сургуулийн үзэл баримтлалынхаа зэрэгцээ Г.Кершенштейнер иргэний боловсролын талд ихэд анхаарсан бөгөөд энэ талаар өөрийн “Иргэний хүмүүжлийн талаархи ухагдахуун” хэмээх бүтээлдээ тодорхой авч үзсэн байдаг. Тэр бүтээлдээ ардын сургууль, армийг төрийн хүмүүжлийн хамгийн идэвхитэй хэлбэр гээд залуу үеийнхэнд эх орныхоо төлөө хүчээ өгөх хүсэл эрмэлзлийг төлөвшүүлэх байгууллага гэдэг талаас нь авч үзжээ. Г. Кершенштейнерийнхээр чинээлэг айлын хүүхдүүд төрд хэрэгтэй хүмүүжлийг гэр орондоо ба дунд сургуулиудад 18 хүртэлх насандаа олж авдаг бол хөдөлмөрчин ардын хүүхдүүд зан төлөв нь тогтоогүй үе буюу 13-14 насандаа ардын сургуулийг орхидог байна. Иймд ардын сургууль төгсөөд ажиллаж буй тэдэнд зориулж нэмэлт сургалтыг байгуулах хэрэгтэй. Ийм сургалтын байгууллагууд нь хөдөлмөрийн үр шимээр бахархах чадварыг хүүхдэд олгоно. Нэмэлт сургуулиуд нэг төрлийн мэргэжилд голчлон сургах ба энэ мэргэжилд бусад мэдлэгийн салбарыг зохистойгоор чиглүүлнэ. Эндээс хүүхдийн техник-мэргэжлийн боловсролд анхаарах хандлага гарч ирсэн. Өөрөөр хэлбэл бидний өнөөдөр ярьж заншсан техник-мэргэжлийн сургууль буюу мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд анхлан байгуулагджээ.
Энэ төвүүдэд гар урлалын янз бүрийн төрлүүд, бие даасан лабораторийн ажлууд, практик хичээл, гар хөдөлмөр, ерөнхий боловсролын үндсэн мэдлэг олгоно. Түүнийхээр хөдөлмөр хүүхдэд
• Үнэнч шударга чанар
• Сайхан сэтгэл
• Шаргуу мэрийлт олгох юм.
Харин нийгмийн ая холбогдол нь ангийн зөрчлийг арилгахад чиглэнэ. 13-14 хүртэлх насны ажилчны хүүхдүүд хөдөлмөр сургуульд суралцах бол 18 хүртэлх насны язгууртны хүүхдүүд гэр бүлдээ хүмүүжнэ. Гол мөн чанар нь сургуулиуд хуулийг даган мөрдөгч, эх оронч иргэнийг хүмүүжүүлэхэд оршдог. Ийнхүү Г.Кершенштейнер хөдөлмөр сургуулийн онолыг үндэслэж, иргэний хүмүүжлийн үзэл санааг боловсруулснаараа боловсролын түүхэнд нэрээ үлдээжээ. Сургалтын практик чиглэлийн арга болон онол, практикын нэгдлийн зарчим дээр үндэслэн хүмүүжлийн дараах зорилтуудыг дэвшүүлжээ. Үүнд:
1. Суралцагсдыг үзэл суртлын хувьд боловсруулах
2. Ерөнхий боловсролд тэмүүлэх тэмүүллийг багасгах
3. Хүүхдийн бүх талын хөгжил бус харин нарийн мэргэжлийн бэлтгэлд анхаарах
4. Аливаа хувьсгалт хөдөлгөөнөөс хүүхдийг аль болох хол байлгах эдгээр болно.

Дэлхийн боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- XX зууны дунд үе хүртэл боловсролын салбарт гарсан шинэчлэлийн үр дүн
Дэлхийн
боловсролын түүх: Нэн эртнээс өнөөг хүртэл --- уг сэдвийг хамруулсан
судалгаа шинжилгээ, түүхийн баримт, материал зэргийг эмхэтгэн хүргэж
байнаа... Маш олон хуудас энэхүү материал нь бидний боловсролын талаар
түүхийг бараг бүхэлд нь өгүүлэх болноо...
Найм. XX зууны дунд үе хүртэл боловсролын салбарт гарсан шинэчлэлийн үр дүн
8.1. Боловсролын шинэчлэл ба үзэл баримтлал
XX
зууны эхний хагасын туршид боловсролын байгууллагууд юуны өмнө ерөнхий
боловсролын сургуулиудад гүнзгий өөрчлөлтүүд гарчээ. Нэг дэхь ба хоёр
дахь шатны сургуулиуд шинэчлэгдэж, сургалтын байгууллагуудын удирдлагын
тогтолцоо, заавал суралцах хугацаа, нийгмийн бүтэц, суралцагчдын
бүрэлдэхүүн ихээр өөрчлөгдөв. Ялангуяа дэлхий нийтийн сургууль
боловсролд гарч буй өөрчлөлт тэргүүлэгч улсуудад тодорхой ажиглагдах
болсон байна.
Сургууль, боловсролын байгууллагын шинэчлэлийн үр дүнд заавал суралцах төлбөргүй бага сургуулийн сургалт, төлбөртэй төрийн өмчийн дунд сургуулиуд (АНУ, Францаас бусад улсад)-ын үндэс ихээхэн бэхжиж, хувийн өмчид тулгуурласан боловсролын тогтолцоо хадгалагдан, нийгмийн дээд давхаргынхан илүү нэмэлт боловсрол олж авах нөхцөл хэвээр үлдсэн байна. Мөн сургууль удирдах хоёр загвар буюу төвлөрсөн ба төвлөрсөн бус удирдлага бий болж, техник мэргэжлийн боловсрол хүчтэй хөгжин, анхан шатны сургалтын хөтөлбөр өргөжин, анхан шат ба дунд шатны боловсролын хоорондын завсрын хэв маяг буй болж, дунд боловсролын хүрээнд байгаль шинжлэлийн хичээлийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Сургууль боловсролын байгууллагад гарсан энэхүү өөрчлөлтийн ерөнхий хандлагууд зарим улс оронд өвөрмөц байдлаар ч илрэх болов.
АНУ-д гэхэд үнэ төлбөргүй боловсролыг 16 нас хүртэл олгох тогтолцоо үйлчилж, 8+4 буюу 8 жилийн бага 4 жилийн дунд боловсрол, 6+3+3 буюу 6 жилийн анхан шат, 3 жилийн бага, 3 жилийн дунд боловсрол гэсэн ерөнхий боловсролын сургуулийн хоёр тогтолцоо бүрэлджээ. Мөн хувийн сургуулиуд тэр дундаа академи хэмээх нийгмийн дээд зиндааныханд зориулагдсан сургууль ч ажиллах болов. Орон нутгийн засаг захиргаа сургалтын үргэлжлэх хугацааг тогтоох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах тал дээр нилээд бие даасан эрхийг олжээ. Сургууль боловсролын байгууллагуудыг нэгтгэн удирдах үүргийг Сургуулийн бодлогын холбооны комисс гэдэг байгууллага хэрэгжүүлж байв.
Англид бага ба дунд гэсэн ерөнхий боловсролын сургуулийн 2 хэв маяг үйлчилж байв. 11 хүртэлх насныхан суралцдаг бүх хэв маягийн сургуулиудыг бага сургууль гэх ба 11-17 насныхан суралцдаг сургуулийг дунд сургууль гэнэ. 14 нас хүртэл төлбөргүй суралцана. Дунд сургуулийн сургалтын байгууллагуудад грамматик, орчин үеийн ба төвлөрсөн сургуулиуд орж байв. Үүнээс гадна олон төрлийн хувийн сургуулиуд ажиллаж байжээ. Дунд сургуулиуд хамгийн том ерөнхий боловсролын сургалтын байгууллагууд байв. Грамматик ба олон нийтийн сургуулийнхан их сургууль маягийн дээд болосвролын байгууллагуудад суралцах боломжтой. Харин орчин үеийн хэмээх сургуулийг төгсөгчид Британий нийгмийн дунд давхаргын эгнээг өргөжүүлж байв. Төвлөрсөн сургууль төгсөгчид болохоор техник мэргэжлийн талын бэлтгэлд түлхүү чиглэсэн боловсрол эзэмшинэ.
1930-аад он хүртэл Германд үнэ төлбөргүй анхан ба дунд шатны боловсролын тогтолцоо үйлчилж байв. Энэ тогтолцооны хүрээнд 6-10 насныхан заавал суралцах ёстой үндсэн сургууль буюу бага боловсролын 4 жилийн нэгдмэл анхны концентр гэдэг тогтолцоо үйлчилж байв. Үүнд тулгуурлан цаашид сургалт үргэлжлэх 10-14 насныхан суралцах бага сургууль, 10-16 насныхан суралцах ардын нэмэгдүүлсэн сургууль, 9 жилийн сургалтын курс бүхий дунд сургуулиуд зэрэгцэн оршиж байв. Эхний 2 хэв маяг нь мэргэжлийн сургалтын байгууллага бөгөөд бага боловсролыг олгодог. Харин дунд сургууль нь цаашид их дээд сургуульд суралцах суурь дэвсгэр болдог. Энд гимназ, бодит сургууль, немцийн дээд сургууль гэсэн дунд сургуулийн үндсэн 3 вариант үйлчилж байв.
Францад үндсэндээ бага боловсрлын хоёр бүтэц үйлчилж байв. Эхнийх нь 6-13 насныханыг хамардаг ерөнхий боловсролыг практик тал руу чиглүүлсэн сургалттай байсан бөгөөд төлбөргүй сургалт явуулна. Хоёр дахь бүтэц нь төлбөртэй дунд боловсролын байгууллага байв. Дунд боловсролыг нийтийн лицей, коллеж, 11 наснаас эхлэн 7 жил сургадаг хувийн сургуулиудад олгоно. Дунд боловсролын байгууллагууд нь хүмүүнлэгийн ба байгалийн ухааны гэсэн үндсэн 2 чиглэлтэй ба түүнийгээ төгссөн тохиолдолд их сургууль, техникийн талын дээд сургуулиудад суралцах боломж олдоно. 1933 оноос дунд сургуулийн сургалт зарим талаараа төлбөргүй болж иржээ.
Японд сургуулийн тогтолцоо гол төлөв өрнөдийн загвараар байгуулагдсан байна. Тэнд нийтийн, үнэ төлбөргүй 6 жилийн бага сургууль, 4 жилийн дунд сургууль байгуулагджээ. Энэ тогтолцоо удаан хадгалагдсан бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үед эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн, мэргэжлийн зэрэг сургуулиуд адил статустай болжээ.

8.2. Ерөнхий боловсролын сургуулиудыг шинэчлэх оролдлогууд
XX
зууны эхний хагаст сургалт-хүмүүжлийн үйл явцын шинэчлэл гол төлөв
сургалтад хандах хүүхдийн хүмүүжлийн агуулга, хэлбэр, сургалтын арга,
бүтээлч үйл ажиллагааны хөгжил зэрэгт чиглэж байв. Ийм эрэл хайгуул
ихэвчлэн туршилтын сургуулиуд буюу сургалт-хүмүүжлийн байгууллагуудын
туршилт явуулдаг төвүүдэд төвлөрч байсан юм. Энэ төвүүд шинэ хүмүүжил
болон реформатор сурган хүмүүжүүлэх ухааныг анхлан турших болжээ. Энд
сурган хүмүүжүүлэх шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч сургууль, эрдэм
шинжилгээ-судалгааны төвийн суурь сургуулиуд, үлгэр жишээ сургууль,
сурган хүмүүжүүлэх ухааны зарим нэг өвөрмөц санааг хэрэгжүүлэгч
туршилтын сургуулиуд зэрэг хэд хэдэн хэв маяг гарч ирсэн байна.
Эдгээр туршилтууд эхлэн хэрэгжсэн нь шинэ сургуулиуд хэмээн нэрлэгдэх болсон дунд шатны сургалт-хүмүүжлийн байгууллагууд үүссэнтэй холбоотой. XIX – XX зууны зааг дээр Өрнөд Европт гэхэд ойролцоогоор 25 ийм сургууль ажиллаж байв. Мөн шинэ байгуулагдсан сургуулиудын үйл ажиллагааны өвөрмөц нөхцөл болох хүүхдийн сэтгэл зүйн өвөрмөц талыг ашиглах, хамтын сургалт, хөдөлмөрийн бэлтгэл, хүүхдийн сонирхол, хэрэгцээний шаардлагад тохирсон хүүхдийн чөлөөт үйл ажиллагаа зэрэг нөхцөлүүд бүрдэв.
Хөвгүүдэд зориулагдсан анхны ийм шинэ сургуулийг 1889 онд английн сурган хүмүүжүүлэгч Сесилий Редди (1858 - 1932 он) Абботсхоль хэмээх газарт байгуулсан байна. Түүний сургалтын төлөвлөгөөнд байгалийн шинжлэлийн бэлтгэл түлхүү орсон байдаг. Сурагчид өдөр бүр дарханы газарт ажиллаж, спорт, гоо зүйн хүмүүжилд их анхаарч байв. Мөн сургуульд сурагчдын өөрийгөө удирдах байгууллага ажиллана.
1893 онд Англид Ж.Бэдлийн удирдсан Бидэлийн шинэ сургууль байгуулагджээ. Тэрээр дээр дурьдсан сургуультай төсөөтэй бөгөөд харин Англид анх удаа хөвгүүд, охидыг дунд сургуульд хамтад нь сургах болсон байна. Тэнд сурагчдын хэрэгцээнд тохирсон сургалтыг голчлон явуулна. Англи дахь Абботсхольмын сургуулийн жишээгээр Европод хэд хэдэн шинэ сургууль нээгдэв. Тухайлбал, Францад дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө ийм төрлийн 5 сургууль нээгдэн үйл ажиллагаа явуулж байжээ. Эдний дотроос сурган хүмүүжүүлэгч Э.Демолений 1898 онд байгуулсан ДеРош сургууль ихэд нэрд гарчээ. Энэ сургууль Норманд дахь үзэсгэлэнт байгальтай газар байгуулагдсан бөгөөд суралцагчдын аж төрөх ёс гэр бүлийн нөхцөлтэй маш ойролцоо байхаар зохицуулагдсан байв. Сургалтын хөтөлбөрийг хөдөлмөр сургалтаар дамжуулан шинэчилсэн байна. Шинэ хэл заах хөтөлбөр оруулж, латин ба эртний Грек хэлний цагийг эрс багасгажээ. Мөн байгаль шинжлэлийн боловсролд түлхүү анхаарсан болвч, нийт хичээлийн ачааллыг багасгасан байна. Харин үүний оронд гарч ирсэн цагт хөдөлмөр сургалт, урлаг, соёлын хичээл орох болов. Яг ийм маягийн зохион байгуулалттай сургууль 1912 онд Брюсселийн ойролцоох Бьерж хэмээх хотод байгуулагдсан байна.
Шинэ сургалтын байгууллагуудтай төсөө бүхий байгууллага болох хөдөөгийн хүмүүжлийн ордон XX зууны эхэн үед Герман, Австри, Швейцарьт байгуулагджээ. Үүний анхдагч санаачлагч нь немцийн сурган хүмүүжүүлэгч Г. Литц (1868—1919) юм. Штольц, Ильзенбург, Хаубидде, Биберштейн зэрэг газарт Литцийн удирдлага дор байгуулагдсан хүмүүжлийн орднуудын үйл ажиллагаа хүүхдийн чөлөөт хөгжлийн зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байв. Тэнд багш, сурагчдын харилцаагаар илэрдэг сургуулийн чөлөөт нийтлэгийн үзэл санаа хэрэгжиж байв. Хөдөөгийн хүмүүжлийн орднууд соёлтой, нээлттэй хүн төлөвшүүлэх зорилт тавьж байв. Сургалт хүний үйл ажиллагааны бүхий л салбарыг түүний харилцан үйлчлэлд нь таниулах зорилготой. Эдгээр орднуудад анги-танхимын тогтолцоо, тогтвортой сургалтын төлөвлөгөө гэж байгаагүй бөгөөд ёс суртахууныг урлагаар дамжуулан олгож байв.
XX зууны 20-30-аад он гэхэд өрнө дахинд дунд боловсролын хүрээнд туршилтын сургуулиудын шинэ төвүүд бий болсон байна. Ийм сургуулийн жишээ гэвэл А.Нейлийн байгуулсан Саммерхиллийн шинэ сургууль юм. Сургууль “туйлын эрх чөлөө” гэсэн уриа дэвшүүлж, хүүхдүүдэд хичээл таслах, үзэх хичээлээ сонгох эрх олгожээ. Нийгмийн бие хүнийг төлөвшүүлэх нь энэ сургуулийн үндсэн зорилт байв. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд багш, сурагчийн нөхөрсөг яриа, сургуулийн өөрийгөө удирдах ёс зэрэг хүмүүжлийн янз бүрийн хэлбэрүүдийг нэвтрүүлжээ. А.Нейлийн буй болгосон үзэл баримтлалыг 1925 онд Английн Дартингтон-Холлд байгуулагдсан сургууль олон талаар хэрэгжүүлсэн байдаг.
XX зууны 20-30-аад онд Өрнөд Европ, АНУ-д дунд боловсролын туршилтын сургуулийн шинэ хэв маягууд олноор байгуулагджээ. Тухайлбал, Веймарийн бүгд найрамдах улсад ийм сургуулийн тоонд Лейпциг дэхь Г.Гаудигийн оюуны чөлөөт үйлийн сургууль орно. Мөн Гамбург дэхь Лихтваркийн нэрэмжит сургууль, Штайнерийн сургуулиуд ийм сургуулийн тоонд орж байв.
Г.Гаудигийн охидын сургуульд сургалт гол нь дэлхийн соёлын түүхтэй танилцах замаар явагдана. Охидын хүслээр сургалтын төлөвлөгөөнд шинэ шинэ агуулга оруулдаг бөгөөд нэг хичээлийг нөгөөгөөр солихыг зөвшөөрдөг байв. Хүмүүжлийн ажлыг бүгд адил сэтгэх гэсэн зарчмаар шийднэ. 1920 онд байгуулагдсан Лихтваркийн нэрэмжит сургуульд электив сургалтын курсын маягаар хүүхдийн бие даасан үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байв. Гол үйл ажиллагаа гоо сайхны хүмүүжилд ноогдох бөгөөд сурагчид уран зураг, хөгжмийн хичээлийг гүнзгий үзэж, жүжиг, баяр ёслол зохиохдоо түүнийгээ ашиглана. Германий Штутгарт хотын ойролцоо 1919 онд байгуулагдсан Валедорф-Астори дахь сургуулийн үйл ажиллагааны гол чиглэл хүмүүжил-боловсрол дахь гоо сайхны сэтгэл хөдлөлийн хэлбэрийг эрэлхийлэхэд оршиж байв. Сургуулийн үйл ажиллагаа сурагчдад хандах ганцаарчилсан хандлага, хувийн шаардлагад тулгуурлана. Ёс суртахууны хүмүүжилд юуны түрүүн дүрслэн бодохуй, хийсвэрлэл эхний ээлжинд тавигдах ба сургалтын материалыг ороомог маягаар буюу хамгийн ойр тойрныхоноо танин мэдэхээс эхлэн сансар огторгуйг танин мэдэх дарааллаар эзэмшинэ. Сургууль өөрийгөө удирдах ёсонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байв. Сургалтын аргын голлох үзүүлэлтүүдэд хүүхдийн амьдралыг “хэмнэлээр” болон “давтамжаар” сургах явдал орно.
Дунд боловсролын туршилтын байгууллагын өвөрмөц хэв маягийг Е.Паркхест АНУ-ын Дальтон хотноо байгуулсан байна. Дальтоны төлөвлөгөөний гол утга учир гэрээ контрактад хуваагдсан сургалтын хөтөлбөрийг гүйцэтгэхэд оршино. Энэхүү гэрээ, контрактыг биелүүлэх дэг суралцагчийн хувийн үзэмжээр шийдэгддэг байв.
Ийнхүү туршилтын сургалтын байгууллагад тулгуурласан эрэлхийлэл Өрнөд Европ ба АНУ-д эрчимтэй өрнөсөн байна. Тухайлбал 1927 онд нэрт эрдэмтэн Бертран Рассел бага боловсролын туршилтын сургууль байгуулсан нь сургалтын хөтөлбөрийн хувьд жирийн бага сургуулийг бодвол маш өргөн хүрээтэй байв. Энд суралцагчдын өөрийгөө удирдах ёсод ихээхэн анхаарна. Сурагч нэг бүр сургуулийн амьдралд хэрэг болохуйц ямар нэг зүйлийг заавал хийх ёстой.
“Хөдөлмөр” сургалтад тулгуурласан туршилтын сургуулиуд өнгөрсөн зууны эхээр Г.Кершенштейнерийн төслөөр Мюнхен, Дортмунд, Аугсбург, Лейпциг, Гамбург хотноо байгуулагдав. Мюнхений сургууль гэхэд мэргэжлийн бэлтгэл, аливаа нэг мэргэжил эзэмшихэд шаардагдах нийгмийн байр суурьт түлхүү анхаарч байв. Харин Дортмунд ба Аугсбургийн сургуулиудад мэргэжлийн бэлтгэлд бус хөдөлмөрийг практик ба ёс суртахууны ач холбогдол бүхий соёлын элемент хэмээн үзэх талд илүүтэй анхаарч байжээ. Лейпцигийн сургуульд болохоор хүүхдэд өнөөдөр бус харин маргааш юу хэрэгтэйд анхаарал тавих явдал гол зорилт байв. Энэ нь бусад сургуулиудаас ялгагдах үндсэн ялгаа байсан юм. Хөдөлмөр сургуулийг энд хүүхдийн оюун ухааны хөгжилд түлхүү чиглүүлнэ.

Альтернативные модели воспитания в сравнительной педагогике:
Учебно-методич. комплекс: В 2 ч./ Под ред. М.Н.Певзнера, С.А.Расчетиной.
– Новгород: НовГУ, 1995. – 302 с.
2. Джуринский А.Н. История зарубежной педагогики. – М., 1998.
3. Джуринский А.Н. История педагогики древнего и средневекового мира. – М., 1999.
4. Джуринский А.Н. История педагогики. – М., 1999.
5. История педагогики: В 2 ч./ Под ред. А.И.Пискунова. – М., 1997.
6. Латышина Д.И. История педагогики. Воспитание и образование в России. – М., 1998.
7. Лушников А.М. История педагогики. – Екатеринбург, 1995.
8. Пряникова В.Г., Равкин З.И. История образования и педагогической мысли. – М., 1995.
9. Фрадкин Ф.А., Плахова М.Г., Осовский Е.Г. Лекции по истории отечественной педагогики. – М., 1995.
10. Хрестоматия по истории зарубежной педагогики./ Сост. А.И.Пискунов. – М., 1971.
11. Хрестоматия по истории советской школы и педагогики./ Сост. М.И.Анисов. – М., 1972.
12. Хрестоматия по истории школы и педагогики В России./ Сост. С.Ф.Егоров. – М., 1986.
13. Антология педагогической мысли в России второй половины XIX – нач. XX веков./ Сост. П.А.Лебедев. – М., 1990.
14. Антология педагогической мысли в России первой половины XIX века (до реформы 60-х гг.)/ Сост. П.А.Лебедев. – М., 1987.
15. Антология педагогической мысли Древней Руси и Русского государства XIV-XVII веков/ Сост. С.Д.Бабишин, Б.М.Митюров. – М., 1985.
16. Антология педагогической мысли России XVIII века/ Сост. И.А.Соловков. – М., 1985.
17. Антология педагогической мысли христианского средневековья./ Сост. В.Г.Безрогова, О.И.Варьяш. – М., 1994.
18. Бим-Бад Б.М. Педагогическая антропология. – М., 1998.
19. Блонский П.П. Избр.пед.соч.: В 2 т. – М., 1979.
20. Васильцова З.П. Мудрые заповеди народной педагогики. – М., 1988.
21. Вахтеров В.П. Избр.пед.соч. – М., 1987.
22. Великий Новгород: школьное и педагогическое образование. – В.Новгород, 1999.
23. Вентцель К.Н. Избр.пед.соч. – М., 1999.
24. Гессен С.И. Основы педагогики. Введение в прикладную философию. – М., 1995.
25. Гончаров Н.К. Историко-педагогические очерки. – М., 1963.
26. Гончаров Н.К. Очерки по истории советской педагогики. – Киев, 1970.
27. Джуринский А.Н. Развитие образования в современном мире. – М., 1999.
28. Домострой/ Под ред. В.Сенина. – СПб., 1992.
29. Жураковский Г.Е. Очерки по истории античной педагогики. – М., 1963.
30. Иванов Е.В. История образования и педагогической мысли: Учебно-методические рекомендации к семинарским занятиям. – В.Новгород, 2002. – 52 с.
31. История педагогики и современность/ Под ред. Ш.И.Ганелина. – Л., 1970
32. Камрен Ф. Воспитание к свободе. – М., 1993.
33. Каптерев П.Ф. Избр. пед.соч. – М., 1982.
34. Коменский Я.А. Избр. пед. соч.: В 2 т. – М., 1982.
35. Коменский Я.А., Локк Д., Руссо Ж.-Ж., Песталоцци И.Г. Педагогическое наследие./ Сост. В.М.Кларин, А.Н.Джуринский. – М., 1988.
36. Константинов Н.А., Медынский Е.Н., Шабаева Н.Ф. История педагогики. – М., 1982.
37. Корнетов Г.Б. Гуманистическое образование: традиции и перспективы. – М., 1993.
38. Корнетов Г.Б. Цивилизационный подход к изучению всемирного историко-педагогического процесса. – М., 1994.
39. Королёв Ф.Ф., Корнейчик Т.Д., Равкин З.И. Очерки по истории советской школы и педагогик (1921-1931 гг.). – М., 1961.
40. Корчак Я. Педагогическое наследие/ Сост. К.П.Чулкова. – М., 1990.
41. Макаренко А.С. Пед.соч.: В 8 т. – М., 1983-1985.
42. Монтессори М. Метод научной педагогики, применимый к детскому воспитанию в Домах ребенка. – М., 1993.
43. Очерки истории школы и педагогической мысли народов СССР 1917-1941 гг./ Под ред. Н.П.Кузина, М.Н.Колпаковой, З.И.Равкина. – М., 1980.
44. Очерки истории школы и педагогической мысли народов СССР 1941-1961 гг./ Под ред. Ф.Г.Паначина, М.Н.Колмаковой, З.И.Равкина. –М., 1988.
45. Очерки истории школы и педагогической мысли народов СССР 1961-1986 гг./ Под ред. Ф.Г.Паначина, М.Н.Колмаковой, З.И.Равкина. – М., 1987.
46. Очерки истории школы и педагогической мысли народов СССР XVIII в. – первая пол. XIX в./ Под ред. М.Ф.Шабаевой. – М., 1973.
47. Очерки истории школы и педагогической мысли народов СССР в конце XIX – начале ХХ вв./ Под ред. Э.Д.Днепрова. – М., 1991.
48. Очерки истории школы и педагогической мысли народов СССР второй пол. XIX в./ Под ред. А.И.Пискунова. – М., 1976.
49. Очерки истории школы и педагогической мысли народов СССР с древнейших времен до конца XVII в./ Под ред. Э.Д.Днепрова. – М., 1989.
50. Очерки истории школы и педагогической науки в СССР (1917-1980)/ Под ред. Н.П.Кузина, М.М.Колмаковой. – М., 1986.
51. Певзнер М.Н. Реформаторское движение в педагогике Западной Европы конца XIX – начала ХХ веков. – Новгород,1996.
52. Педагогика открытости и диалога культур/ Под ред. М.Н.Певзнера, В.О.Букетова, О.М.Зайченко. – М., 2000.
53. Педагогическая энциклопедия: В 4 т./ Гл. ред. И.А.Каиров, Ф.Н.Петров – М.: Советская Энциклопедия, 1964-68.
54. Пирогов Н.И. Избр.пед.соч. – М., 1981.
55. Российская педагогическая энциклопедия: В 2 т./ Гл. ред. В.В.Давыдов – М.:
Большая Российская энциклопедия, 1994, 1999.
56. Свободное воспитание: Хрестоматия./ Сост. Г.Б.Корнетов. – М., 1995.
57. Сорока-Росинский В.Н. Пед.соч. – М., 1991.
58. Сухомлинский В.А. Избр. пед. соч.: В 3 т. – М., 1979-1981.
59. Толстой Л.Н. Пед.соч. – М., 1989.
60. Ушинский К.Д. Пед. соч.: В 6 т. М., 1988-1990.
61. Фрадкин Ф.А. Педология: мифы и действительность. – М., 1991.
62. Цырлина Т.В. На пути к совершенству. Антология интересных школ и находок ХХ века. – М., 1997.
63. Чапаев Н.К. Введение в курс «Философия и история образования». – Екатеринбург, 1999.
64. Шацкий С.Т. Избр. пед. соч.: В 2 т. – М., 1980.
65. Шацкий С.Т.: работа для будущего./ Сост. В.И.Малинин, Ф.А.Фрадкин. – М.,1989.
66. Thut. I. N. (1957). The story of education: Philosophical and historical foundations. New York. McGraw-HillBook Company, Inc
67. Palmer. J. A, Bresler. L & Cooper. D. E. (2003). Fifty major thinkers on education: From Confucius to Dewey. London, Routledge
68. Graves. F. P. (1914). A History of education: During the Middle Ages and the Transition to Modern. New York, Macmillan
69. Graves. F. P. (1913). A History of education before the Middle Ages. New York. Macmillan
70. Wokler. R. (2001). Rousseau: A Very Short Introduction. Oxford University Press
71. Historic.Ru: Всемирная история
72. NPLit.ru: Библиотека научно-популярной литературы
73. Pedagogic.ru: Библиотека по педагогике
74. http://www.ancient.hotmail.ru - Мифы и религия Египта
75. http://www.antology.rchgi.spb.ru - Библиотека Средневековья
76. http://www.hist1.narod.ru/ - Всемирная история
77. http://www.hronos.km.ru - Всемирная история
78. http://ancientrome.ru/ - Древний Рим http://www.tgorod.ru/ - Средневековье
79. http://www.rulers.narod.ru - Всемирная история в лицах
80. http://www.history.ru/hist.htm - Ресурсы по истории
81. http://www.pautina.net/9/116/1082/index.html - ссылки на исторический сайты (несколько десятков)
82. http://www.Hist.msu.ru – Московский государственный университет. Исторический факультет
83. http://som.fsio.ru/cat.asp - Каталог ссылок по предметам (Астрономия, Биология, Информатика, История, Математика, Обществоведение, Физика, Химия, Биология)
84. http://www.direktor.ru/ - Анонсы всех статей, которые публикуются в журнале "Директор школы"
85. http://www.auditorium.ru - информационно-образовательный портал «Гуманитарные науки»
86. http://www.alledu.ru – Все образование в Интернет.
87. http://www.center.fio.ru/som – сетевое объединение методистов
88. http://www.crsdod.ru/first/LINK/index.htm – Дополнительное образование
89. http://www.dvgu.ru –ДВГУ
90. http://www.ed.gov.ru –Министерство образования РФ
91. http://www.edu.km.ru/konkurs/kubyshka2002_konspekt.htm – кубышка медиа-уроков по всем предметам
92. http://www.edu.ru – Российское образование, федеральный портал
93. http://www.iatp.projectharmony.ru/ – Проект «Гармония». «Обучение и доступ к Интернет»
94. http://www.int-edu.ru – ИНТ: образовательное оборудование, компьютерные программы, конструкторы, пособия.
95. http://www.intergu.ru – гос-во учителей
96. http://www.informika.ru/text/ – Государственный НИИ информационных технологий и телекоммуникаций
97. http://www.inter-pedagogika.ru/ –Интернет-педагогика
98. http://www.kcn.ru/school/book/index.htm – Мобильный учебник по предметам: История, Информатика, Экономика, География, Литература
99. http://www.kohkurs.auditorium.ru – образование в Рунете
100. http://www.mari_el.ru/mmlab/ – лаб. систем мультимедиа (есть химия
101. http://www.mediaeducation.ru – о медиаобразовании
102. http://edu.km.ru/projects/vschool/uroki_2002_1.htm - Об электронных учебниках фирмы «Кирилл и Мефодий»
103. http://www.ict.edu.ru - Информационные технологии в образовании
104. http://www.pedsovet.ru
105. http://www.profile-edu.ru/index.php?cat=6 – Профильное обучение
106. http://www.school-sector.relarn.ru – инф. о проектах, школьные сайты и т.д.
107. http://www.tambov.fio.ru/vjpusk/vjp017/vjp017.htm – Работы центров ФИО
108. http://www.teacher.fio.ru
109. http://www.vestniknews.ru – Вестник образования
110. http://www.vkids.km.ru – виртуальные детки
111. http://www.1september.ru - Газета «Первое сентября»
112. http://www.CD-ROM.ru/EduMedia - Мультимедиа в образовании. Приложение к журналу «Вестник образования»
113. http://www.courier.com.ru - «Курьер образования». Электронный журнал.
114. http://www.open.websib.ru - сибирский центр ИТ
115. http://www.kcn.ru/school/vestnik/oglav.htm - Вестник школы 122. Научно-методическое издание
116. http://www.inter-pedagogika.ru/ - Сайт и для администраторов, и для педагогов и даже для родителей "ИнтерПедагогика". Новости не только из мира педагогики, но и события образования, информация об экзаменах, тематика августовских педсоветов 2004 года, аннотации на новые печатные издания.
117. http://www.razvivalki.ru/cgi-bin/shop.pl - "Родительский клуб "Дом"" Как подготовить ребенка к школе, методики развивающих игр для детей, форумы по интересам
118. http://www.cl.ru/education/sites/index.html - Сайты организаций сферы образования

No comments:
Post a Comment