Monday

Засгийн газрын 2013 оны 146 дугаар тогтоол -Боловсролын газар байгуулах тухай


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 
Дугаар 146 
 Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 


Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын газар” гэснийг “Байгаль орчны газар” гэж, “Боловсрол, соёлын газар” гэснийг “Боловсролын газар” гэж, “Биеийн тамир, спортын газар” гэснийг “Соёл, спорт, аялал жуулчлалын газар” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын орон тоон дээр Боловсрол, соёлын газрын соёлын асуудал хариуцсан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан тус бүр нэг мэргэжилтэнг шилжүүлэн Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг батлагдсан төсөвтөө багтаан 2013 оны II улирлаас эхлэн зохион байгуулж, ажиллуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг-Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ




АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 67


Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймгийн удирдлагыг Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга байхаар тогтоосугай.

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

-Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс; (Энэ хэсэгт 2011-10-19-ний 296-р тогтоолоор өөрчлөлт орсон)

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг; (Энэ хэсэгт 2011-10-19-ний 296-р тогтоолоор өөрчлөлт орсон)

-Хууль зүйн хэлтэс /архивын тасагтай/;

-Хөгжлийн бодлогын хэлтэс;

-Нийгмийн хөгжлийн хэлтэс;

-Санхүү, төрийн сангийн хэлтэс;

-Цэргийн штаб.

3. Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41 хүртэл, Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 29 хүртэл орон тоотой байхаар тогтоосугай.

4. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

-Байгаль орчны газар (ус, цаг уур, орчны шинжилгээний албатай) /ЗГ-ын 2013-4-20-ны 146-р тогтоолоор өөрчлөлт орсон/;

-Соёл, спорт, аялал жуулчлалын газар /ЗГ-ын 2013-4-20-ны 146-р тогтоолоор өөрчлөлт орсон/;

-Боловсролын газар /ЗГ-ын 2013-4-20-ны 146-р тогтоолоор өөрчлөлт орсон/;

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;

-Гаалийн алба;

-Мэргэжлийн хяналтын газар;

-Нийгмийн даатгалын хэлтэс;

-Онцгой байдлын хэлтэс;

-Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс;

-Статистикийн хэлтэс;

-Татварын хэлтэс;

-Тээвэр, авто замын газар;

-Улсын бүртгэлийн хэлтэс; (Энэ хэсгийг 2011-01-25-ны 20-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).


-Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс;/ЗГ-ын 2012-9-15-ны 32-р тогтоолоор өөрчлөлт орсон/

-Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар;

-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс;/ЗГ-ын 2012-9-15-ны 32-р тогтоолоор өөрчлөлт орсон/

-Цагдаагийн хэлтэс (газар);

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;

-Шүүхийн шинжилгээний алба;

-Эрүүл мэндийн газар (Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх албатай)

-Хөдөлмөрийн хэлтэс/ЗГ-ын 2012-9-15-ны 36-р тогтоолоор нэмсэн/

-Худалдан авах ажиллагааны алба/ЗГ-ын 2012-12-1-ний 144-р тогтоолоор нэмсэн/
5. Хуульд заасан эрх хэмжээний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах газар, хэлтэс, албадын чиг үүргийг тодорхойлон хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоол, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоол, “Төрийн архивын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

      Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                 С.БАЯР

      Монгол Улсын сайд,

     Засгийн газрын Хэрэг

      эрхлэх газрын дарга                                                                                                                Б.ДОЛГОР

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...