Үндсэндээ би эрүүл аж төрж, амьдрах, арга ухааны талаар нэлээд их зүйлийг сурч мэдэж, ойлгож байна. Эрүүл амьдрах арга ухааны янз бүрийн сургалтанд хамрагдахдаа миний ойлгосон хамгийн гол зүйл бол хүнд өөрт нь эрүүл урт наслах, аз жаргалтай амьдрах боломж ямагт байдаг гэдгийг ойлгосон явдал юм. Өөрийн хэмжээнд мэдэж сурсан зүйлээ хэсэгчлэн блог дээрээ нийтэлж байна. Энэ бол үнэхээр амьдралдаа нэн даруй хэрэгжүүлэхүйц мэдлэг бөгөөд үүнийг маш анхааралтай уншиж, ойлгож амьдралдаа хэрэгжүүлбэл өвчин, зовлонгоосоо ангижрах нь гарцаагүй юм. Үүнд итгэлтэй байж болно.
Эхлэл хэсэг:
Хятадын анагаах ухааны “Ян инь”-ны онолоор бол хүний эрүүл энх амьдрах нь дараах тулгуур 3 зүйлээс хамаардаг ажээ.
Үүнд:
Ø Зохистой дасгал, хөдөлгөөн
Ø Эерэг сэтгэл санаа
Ø Зөв хооллолт юм.
Ер нь бол өвчин “хийсч” ирдэггүй “хэлж” ирдэг ажээ. Биднийг багаас маань өвчин хийсч ирдэг юм хэмээн төөрөгдүүлж түүнд итгүүлсний хар гайгаар өвчин, зовлон тусахгүй байх арга замыг судлаж хайлгүй өдийг хүрсэн байна.
Хүний өвдөхгүй байх нь тухайн хүний эрүүл амьдрах арга ухаанд хэр зэрэг суралцсан түүнийгээ амьдралдаа хэр зэрэг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалдаг аж. Өөрөөр хэлбэл хүний өвдөж зовох, эсвэл зовохгүй жаргалтай байх зэрэг нь салхинд биш эмч, эмнэлэгт ч биш тухайн хүний өөрийнх нь гарт нь байдаг зүйл ажээ.
Хүний өвдөх эсэхийн 92%-93%-нь зөвхөн тухайн хүн өөрөөс нь шалтгаалдаг аж. Харин үлдсэн багахан хувь нь гадны хүчин зүйлээс хамаардагыг шинжлэх ухаан баталсан байна. Бурхан хүнд 120 нас хайрласан ба түүнээс өмнө үхэж байгаа тохиолдол бүрийг зуурдын үхэл мөн гэдгийг эмч нар нэгэн дуугаар зөвшөөрч байна.
Ийнхүү эрүүл амьдарлын 3 тулгууртай таныг танилцуулая.
Нэгдүгээр хэсэг: Дасгал хөдөлгөөн чухал
Хүн хөгширч биш хөшиж үхдэг ажээ. Цус нь бохирдож царцаж, булчин шөрмөс нь хатингаршиж, бие мах бодь нь хөшсөөр, нас ахих тусам улам давжаарсаар насан эцэслэдэг аж.
Хүн хөдөлгөөний хомсдолд орохгүйн тулд өдөрт 3-4 км газар явган алхаж байх ёстой бөгөөд ингэхдээ зүгээр алхах биш тодорхой хурдтай алхах учиртай юм байна.
Ганцхан алхаснаар хөдөлгөөний дутагдлаас сэргийлчихэж болно гэвэл үүн шиг том эндүүрэл үгүй байх болно. Иймээс тусгай бие мах бодийг сэргээх, агшсан булчин шөрмөсийг сунгаж өгөх дасгалуудыг хийх хэрэгтэй. Бүжиг ба спорт тоглоомууд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх сайн арга замууд мөн боловч хэт хурдан, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөнийг огцом, гэнэт хийвэл энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Дасгал хөдөлгөөний хамгийн зохимжтой хэлбэр нь ИОГ-ийн дасгал юм. Иогийн дасгалууд нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх тусгай дасгалууд бөгөөд гол онцлог нь хүний биед хүнд, огцом ачаалал өгөлгүйгээр бүх биеийн булчин шөрмөсийг суллаж, сунгаж, мөн дотоод эрхтэнгүүдэд иллэг массаж болж өгдөг. Аажим хөдөлгөөнөөр хийх нь чухал байдаг. Иогийн дасгалыг хийхдээ хэт хүчилж болохгүй. Ер нь бол тусгай багшийн удирдлаган доор хийхийг зөвлөдөг. Гэхдээ үндсэн зарчмуудыг нь ойлгоод гэрийн нөхцөлд хийж болно. Энэ талаар гарсан номнууд бий.
Дасгал хөдөлгөөний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол амьсгалын дасгал юм. Амьсгалын дасгал нь хүний бие эрхтэнг хүчил төрөгчөөр хангах процессыг дэмжиж улмаар дасгалын үр дүнд биеийн цус хүчил төрөгчөөр бүрэн хангагдаж, шингэрч бохирдол нь багасахад чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын дасгал хийснээр цус шингэрдэг байх нь “Нас залуу цус шингэн” гэж ярьдаг нь учиртай бөгөөд амьсгалын дасгал нь цусыг шингэлж өгөхөд чухал нөлөөтэй.
Ингэснээр зүрх судасны өвчин, даралт ихсэх, буурах зэрэг үзэгдлээс ангижирч болно. Амьсгалын дасгал нь зөв амьсгал авахаас эхэлнэ.
Бидний ихэнх нь буруу амьсгалдаг ажээ. Хамгийн зөв амьсгал бол хэвлийгээрээ амьсгалах амьсгал юм байна. Гэдсээрээ амьсгална гэсэн үг. Өөрөөр хэлбэл амьсгаа авахад цээж түнхийх биш гэдэс наашаагаа түмбийх ёстой. Амьсгаагаа гаргахад мөн гэдэс хонхойх ёстой. Үүнийг хэвлийгээр буюу гэдсээр амьсгалах гээд байгаа юм.
Энэ амьсгалд өрц гол үүрэг гүйцэтгэнэ. Зарим нь үүнийг өрцөөр амьсгалах гэж нэрлэдэг. Амьсгал авахад өрц хэвлий рүү шахагдах бөгөөд энэ хэмжээгээр уушигны багтаамж нэмэгдэж цус хүчил төрөгчөөр баяжих юм. Амьсгалаа гаргахад мөн гэдсээ хонхойлгон татаж, өрцөөрөө уушгаа шахаж өгсөнөөр уушгин дахь муу хий сайн гадагшилж өгөх юм. Ингэснээр уушиг бүрэн зөв ажиллах бөгөөд цусыг хүчил төрөгчөөр хангах өөрийн үүргээ сайн биелүүлнэ. Цус хүчил төрөгчөөр хэдий сайн хангагдана бие организмын үйл ажиллагаа төдий чинээ эрүүлжиж, сайжрах юм.
Эрүүл амьдрахад амьсгалын дасгал маш сайн нөлөөтэй бөгөөд амьсгалын дасгалыг зөвхөн хамраараа хийнэ. Амьсгалын дасгалыг өдөр бүр зөв хийснээр зүрх судасны өвчнөөс ангижрах бүрэн боломжтой.
Бурханы шашны гол тарни болох “УМ МА НИ БАД МЭ ХУМ” тарни нь амьсгалын дасгал аж. УМ гэж хэлэхэд гэдэс наашаа түмбийж амьсгал авагдана. МА НИ гэж хэлэхэд мөн гэдэс наашаа түнтийнэ. БАД МЭ ХУМ гэхэд амьсгал гадагшилж гэдэс хонхойно. ХУМ гэхэд бүх амьсгал гадагшлах юм. Тарнийг үе үеээр нь салгаж хэлээд байхад гэдэс түмбэлзэж дасгал болж байгаа нь илэрхий мэдэгдэнэ.
Мөн сунаж мөргөх нь биеийн чилээг гаргах булчин шөрмөсийг суллах, сунгах маш сайн дасгал юм байна. Гэтэл зарим нь үүнийг мухар сүсэгтний утгагүй үйлдэл гэж ойлгодог. Өдөрт дор хаяж 9 удаа сунаж мөргөхөд өдөртөө бие хөнгөн шингэн байгаа нь мэдрэгдэнэ.
Бариа засал нь хүний биеийн булчин шөрмөсийг суллах, амраах, тайвшруулах, сунгах гэх зэргээр буюу зохиомол хөдөлгөөнийг ашиглан биеийн гаднаас биед сайн нөлөө үзүүлж эмчилдэг арга юм. Их архаг, хууч, ужиг өвчтэй хүн бариа засал хийлгэх нь өвчнөөсөө хурдан салахад нь тустай бөгөөд бариа засал нь нэг төрлийн зохиомол хөдөлгөөнөөр хүний биеийн өвчнийг илааршуулдаг арга гэдгийг ойлгосон байх.
Хөдөлгөөний дутагдал нь хүний олон төрлийн өвчиний суурь үндэс болдог. Орчин үед хүний суугаа ажил ихэссэнээс шалтгаалан хөдлөж, явах, гүйх зэрэг эрчимтэй хөдөлгөөн эрс багассан нь хөдөлгөөний дутагдал үүсэх томоохон шалтгаан болж байна. Гэрээс гарч машинд суух ажил дээрээ олон цагаар сандал дээр суух, өдөржин машинаар явах гэх мэтээр суугаа байдлаар голдуу ажилладаг энэ үед хүний нурууны булчин байнгын ачаалалд орж чангардаг байна. Хүний булчингуудаас хамгийн том талбайг эзлэн оршдог булчин нь нуруу болон гэдэсний булчингууд бөгөөд эдгээр булчингууд нь тэнцүү ачааллыг үүрэн ажиллаж чангарч, суларч байх учиртай байдаг. Гэтэл байнгын суугаа байдал нь гэдэсний булчинг сулруулж, нурууны булчинд ачаалал өгсөнөөр нурууны булчин байнгын чангаралын байдалд ордог байна. Энэ нь даамжирч аарцаг ясны өвчин буюу нурууны тэгш хэм алдагдаж, гажилт үүсэх өвчиний эх үндэс болдог байна. Улмаар нурууны яснууд үе хоорондоо шохойжиж үе мөчний өвчин болдог учиртай ажээ.
Гэдэсний булчин байнгын сул ажиллагаагүй байсны хор нөлөө дотор эрхтэнд илэрнэ. Өөрөөр хэлбэл гэдэсний булчин ходоод гэдэс, дотоод эрхтэнгүүдийг хэвийн хэмжээнд барьж байх үүргээ алдаж улмаар бөөр бусад эрхтэн унжих үйл ажиллагаа нь доголдох эх суурь болдог ажээ. Иймээс байнгын суугаа байх нь хүний биед ихээхэн хохиролтой тул суугаа ажилтай хүмүүс 2 цаг тутамд босож гэдэсний булчингийн төрөл бүрийн дасгал 15 минут хийж байхыг зөвлөж байна.
Хоёрдугаар хэсэг: Сэтгэл санаа чухал
Хүн бол сэтгэлийн амьтан. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг гэж монголчууд ярьдаг. Эрүүл амьдрахад сэтгэл санаа маш чухал юм. Сэтгэл санаагаа амгалан тайван байлгах нь өвчлөхгүй байхын үндэс мөн. Сэтгэлийн муу сөрөг хөдлөлүүд нь хүний бие эрхтэнд шууд муугаар нөлөөлж өвчлүүлдэг.
Уурлах, бухимдах, айх, гомдох, гутрах, аливаа юманд санаа зовох зэрэг нь хүний бие организмыг өвчлүүлэхээс гадна асар их муу энергээр тухайн хүндээ сөрөгөөр нөлөөлж байдаг. Сүүлийн үед энерги гэж их яригдах болсныг анзаарч байгаа байх. Чухамдаа тэрхүү сайн ба муу энерги нь хүнд сайн ба муугаар нөлөөлдөг байна. Сэтгэлийн сайн ба муу хөдлөл нь сайн ба муу энергийг үүсгэн бий болгодог аж.
Элэг уур даадаггүй эрхтэн гэнэ. Огцом уурлаж бухимдах нь элгэнд шууд муугаар нөлөөлж, элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна.
Үргэлж аливаа зүйлд санаа зовж айдас, хүйдэстэй явдаг хүмүүсийн бөөр муу байдаг байна. Аливаа зүйлд харуусдаг, гомддог хүмүүсийн дэлүү, ходоод өвчлөмтгий байдаг байна.
Гутранги үзэлтэй хүмүүсийн уушиг муу байдаг гэнэ. Энэ нь даамжирч зүрх судасны өвчинг үүсгэдэг байна.
Үүнээс үзэхэд сэтгэлийн муу хөдөлгөөнүүд нь үргэлж эзэн биеэ хорлож байдаг байх нээ.
Аливаа хүнд гомдох, уурлах, үзэн ядах зэрэг сэтгэлийн сөрөг хандлагууд нь эзэн биеэ хордуулаад зогсохгүй эзэн биеийнхээ сайн энергийг сорж, устгаж улмаар муу энергийг үйлдвэрлэн гаргадаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ер нь энерги судлаачид аливаа муу энерги хүний өвчний эх үндэс болдог гэж тайлбарладаг бөгөөд энэ нь зайлшгүй үнэн юм.
Элэг оюун ухаан хоёр холбоотой ажээ. Муу зүйлийн талаар бодоход элэг шууд хямардаг байна. Монголчууд “элэг эмтрэх”, “элэг зүрхний шаналал” гэх мэтээр сэтгэлийн муу хөдөлгөөнүүдийг элэгтэй холбосон байдаг нь оргүй зүйл биш юм.
Тархинд бодогдсон муу бодлууд нь хортой бодис ялгаруулж ялгарсан бодис нь элгийг хордуулдаг байна. Элэг өөрөө хүнийг биеийн хорыг цэвэршүүлэн шүүдэг эрхтэн бөгөөд тархинаас ирэх хорыг цэвэршүүлж дийлэхээ болиод ирэхээр түүнийг шууд цусанд нийлүүлж эхэлдэг байна. Цусаар дамжсан хор нь юуны түрүүн зүрх судсанд муугаар нөлөөлнө. Гэх мэтээр хүний өвчин эмгэг зарим тохиолдолд 100% сэтгэл санаанаас болж үүсдэг ажээ.
Өвчний нэг шалтгаан бол зайлшгүй сэтгэл санаа тань учир өвдөхгүйн тулд та юу ч болж байсан сэтгэл санаагаа тайван байлга. Таны өвчний гол шалтгаан бол хэн нэгэнд гомдох, уурлах, бухимдах, аливаа зүйлд шаналж санаа зовоод байдгаас чинь эхтэй гэдгийг сайн бодоорой.
Тэгвэл сэтгэлээ яаж амар тайван байлгах вэ?
Хүнд гомдохгүй, уурлахгүй байж болох уу?
Болно оо. Аливаад зөв хандаад ирэхээр аяндаа сэтгэл зөвийг бодоод эхэлнэ. Буруу дадал зуршлаасаа хагацахад тийм хэцүү биш.
Бурхан багш хэлэхдээ аливааг зөв талаас нь бодоод, зөв үг яриа хэлж, зөвийг үйлдээд байвал сэтгэл номхорч, амгалан тайван болно гэж хэлсэн байдаг. Сэтгэл санааг тайван амгалан болгож, сэтгэлийн сайн энергийг бий болгоход дараах зүйлс тусална.
Үүнд:
Ø Бусдад үргэлж баярлаж талархаж байх
Ø Бусдыг танд муу зүйл хийсэн ч гомдоосон ч өршөөж уучлаж байх
Ø Бусдыг хариу нэхэхгүй хайраар хайрлаж, туслаж байх
Ø Өөрийн хийсэн гэм нүглээ наминчилж, гэмшиж бурханаас өршөөн нигүүлсэхийг гуйх
Ø Үргэлж инээмсэглэж, баяр баясгалантай байх зэрэг болно.
Бусдаас аль болох муу зүйлийг нь олж харах биш аль болох сайн талыг нь олж харж түүнд нь баярлаж талархах хэрэгтэй.
Хүнд гомдож уурлах, хүнийг үзэн ядаж, элдвээр харааж огт болохгүй. Тэр хүн танд хичнээн муу зүйл хийж байсан ч, байгаа ч тэгж муугаар бодож, харааж болохгүй харин өршөөж уучлах хэрэгтэй. Муу хүмүүс байгаа бол тэдгээр хүмүүсээс аль болох холдох хэрэгтэй.
Аливаа зүйл хүнд заавал сайн ба муугаар нэгэн зэрэг нөлөөлдөг юм. Хүн таныг гомдоовол танд гомдох сэтгэл мөн баярлах сэтгэл нэгэн зэрэг төрдөг харин хүмүүс тэр баярлах шалтгааныг нь олж хардаггүй юуны түрүүнд гомдож байдаг. Баярлах шалтгааныг болон тухайн хүнээ өршөөж уучлах шалтгааныг юун түрүүн олж хар.
Хүнд өгсөн бурханы захиа даалгавар бол бусдыг хайрлаж энэрэх нигүүлсэх сэтгэлээр бусдад хандаж сураарай гэсэн захиа даалгавар юм. Харамсалтай нь бусдыг байтугай өөрийгөө ч хайралдаггүй, бүр үр хүүхэд хань ижлээ хүртэл хайраар дутаадаг ажээ.
Товчхондоо бол хүнийг хайрлаж суртал нь бурхан хүнийг дахин дахин энэ орчлонд төрүүлж зовоодог ажээ.
Хувиа хичээх, бусдыг үл хайрлах, үл хүндэтгэх, энэ орчлон ертөнцийг болон хүмүүсийг, амьдарлыг хар муугаар бодох, тайлбарлах, үзэн ядах мөн бурханыг үгүйсгэх, хайрыг үгүйсгэх зэрэг нь хамгийн том нүгэл юм.
Энэ орчлон хорвоо хайрын үрээр бүтэж, хайрын хүч ивээлээр оршин тогтнодог. Гэтэл хүмүүс бие биеэ хайрлахын оронд улам бүр зовоосоор байдаг. Ер нь бол энэ бүхэн зовлонгийн шалтгаан болой.
Хорвоо ертөнц биднийг хайрладаг учир амьсгалах агаар, ус, нар, хоол хүнс, байгаль дэлхийг харамгүй бидэнд өгч биднийг амьдруулж байдаг бөгөөд биднийг бусдыг хайрлаасай, хайрыг харамгүй бусаддаа түгээж байгаасай гэж байнга хүсдэг ажээ.
Гэвч хүнээс ямарч хариу нэхэлгүй зүгээр л хайрлаад байх хэцүү юм. Хэрвээ тийм болчихвол бурханы хутгийг олж энэ орчлонд дахин дахин төрж зовохоо больж диваажинд төрдөг ажээ.
Сэтгэлээ ариун хайраар бялхуулах хамгийн сайн сургуулилт бол бясалгал аж. Бясалгалын хүчээр хүн өөртөө бодь сэтгэлийг үүсгэж, орчлонгийн элдэв зовлонгоос хялбар хагацаж сэтгэлийн амар амгалан бурханы хутгийг олдог аж. Тиймээс болж өгвөл бясалгалаар хичээллэх нь зөв. Насны нар хэвийж буй хүнд бол энэ бүр чухал.
Төгсгөлд нь танд би жишээ болгож РИККИ бясалгалын 5 зарчмыг санал болгоё.
1. Би өнөөдөр юунд ч уурлахгүй.
2. Би өнөөдөр юунд ч ñàíàà çîâохгүй.
3. Би өнөөдөр эöýã ýõ, áàãø, îéð äîòíî õ¿ì¿¿ñээ õ¿íäýòãýж, тэдэнтэй эелдэг зөөлөн харьцана.
4. Би өнөөдөр надад тусалсан бүхэнд талархаж, баярлалаа гэж хэлнэ.
5. Би өнөөдөр өөрийнхөө болон бусдын төлөө үнэнчээр хөдөлмөрлөнө.
Гуравдугаар хэсэг: Зөв хооллолт чухал
Эм бол хоол байх ёстой. Хоол бол эм байх ёстой гэж эртний нэрт эмч Гиппократ хэлснийг одоо л нэг юм хүн төрөлхтөн ойлгож эхэлж байна. Зөв хооллолт бол эрүүл амьдарлын хамгийн чухал хэсэг юм.
Монголчууд эрт үеэс хооллох хоолоо зохицуулж идэх аугаа соёлтой байсан бөгөөд эрс тэс уур амьсгалтай учир өвөлдөө мах идэж харин зундаа цагаан идээгээр ходоод гэдсээ цагаашруулдаг ухаалаг хооллох соёлтой ард түмэн байж.
Харин өнөөгийн бид бол нохойноос өөрцгүй амьдрагчид аж.
Дандар маарамба сургахдаа”нохой шиг бүү амьдар” гээд харамсалтай нь ихэнх хүмүүс нохой шиг идэж, нохой шиг амьдарсаар үхдэг гэжээ.
Зөв хооллолтын хамгийн эхний зарчим бол: өглөөний хоолыг өөртөө
Өдрийн хоолыг найздаа
Оройн хоолыг дайсандаа гэх зарчим юм.
Бид энэ зарчмыг үл тоож өглөө өлөн хоосон гэрээсээ гарч харин орой бол цадталаа идэж өөрөө өөрсдөө өөрийн биедээ дайсагнадаг аж. Оройн 7 цагаас хойш идсэн хоол бол элэг, ходоод, гэдэс зэрэг дотор эрхтэнгүүдийн өвчлөх шалтгаан болдог. Буруу хооллолтоос болж хүний бие өвддөг ер үхэлийн дийлэнх шалтгаан нь буруу хооллолтоос үүсдэг байна.
Зажилж идвэл хоол, залгиж идвэл хор болдог учир үүнийг хооллох үедээ маш сайн баримтлавал зохино. Ямарч хоолыг сайн яаралгүй зажилж, буталж идэх нь эрүүл мэндэд гойд сайн.
Бүх эмийн эх бол ус ажээ. Тиймээс хүн өдөрт 2-2,5 л ус ууж байх ёстой аж. Өөрөөр хэлбэл шингэн зүйлсийг их хэрэглэх ёстой. Ус бага ууснаас болж бодисын солилцоо удааширч, цус өтгөрдөг байна. Энэ нь зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлнө.
Янз бүрийн антибиотик химийн гаралтай эмүүд нь биеийн эд эсийг өвчний эс адил хордуулан бидний эрүүл мэндийг улам дордуулж байдаг бөгөөд эм бол нэг ёсны хорыг хороор дарж буй үйл явц юм.
Тиймээс аль болох эмнээс татгалзах буюу юу юуны духанд хүрэлгүй эмийн сан руу гүйдэг муу зуршлаасаа татгалзах хэрэгтэй.
Бидний бие организм маань өөрийн биеэ хамгаалах хүчирхэг тогтолцоотой бөгөөд үүнийг дархлаа гэж бид нэрлэдэг.
Бид энэ дархлаагаа зөв зохистой хөдөлгөөн, эерэг сэтгэл санаа, зөв хооллолтоороо дэмжээд өгвөл бидний бие организм өвчлөхгүй байх өөрийн дотоод бололцоотой, өвчилсөн тохиолдолд ч бидний бие ямарч өвчнийг ялж чадахгүй байна гэж байхгүй юм.
Эмч нар болон эмнэлгүүд тэр бүр бидэнд энэ нарийн учрыг хэлж өгдөггүй надад заримдаа бүр хэлж өгөх сонирхолгүй байдаг шиг санагддаг. Нэг бол тэд өөрсдөө ч энэ учрыг мэддэггүй байх. Хэн мэдлээ.
Анагаах ухааны эм тариа, эмчилгээ нь өвчнийг түр эдгээхээс биш бүр эдгээж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өвчнийг л анагаахаас биш өвчин үүсэж буй шалтгааныг нь анагааж чаддаггүй ажээ. Харин өөрийнхөө өвчнийг бүр эмнэлэгт очих хүртлээ хүндрээгүй байгаа үед нь буюу харьцангуй гайгүй байгаа дээрээ хөдөлгөөн, сэтгэл санаа, хоол гураваар эмчилвэл эмчилгээ үр дүнтэй байх бөгөөд төгс эдгэрэх боломжтой байдаг. Нэг ёсондоо эмгүй эмчилгээ л гэсэн үг юм даа.
Анагаах ухаан бол арга талын ухаан юм. Түүний үндсэн зорилго нь өвчнийг эдгээх бөгөөд нэг ёсондоо өвчнийг эдгээж өвчтөнийг аврах талыг гол болгодог. Егөөдөж хэлбэл өвчнийг ердөө л түр зууртаа янз бүрийн үнэгэн /зальтай/ аргаар аргалаад байдаг.
Харин энэ ертөнтийн жам ёс нь арга билэг хосолж байж бүх юмс сая төгс төгөлдөр болдог байна. Тэгэхээр ананаах ухаан маань энэ арга талдаа хэтэрхий анхаараад билэг шинжээ орхигдуулаад байгаа хэрэг.
Тэр билэг шинж нь эрүүл амьдрахад зайлшгүй хэрэгтэй арга ухаан болох хөдөлгөөн, сэтгэл санаа, зөв хооллолтын нууцууд юм.
Цааш үндсэн асуудалдаа оръё.
Мөн хоол хүнс нь хоорондоо харшилдана. Жишээ нь:
Тарваганы махыг архитай хольж болохгүй харшилдана.
Чихэрлэг зүйлсийг махтай холихгүй гэдсэнд хор болно.
Ногоо идэж байх үед зөгийн бал идэхгүй мөн хор болно гэх мэтээр
Ер нь бол зөв хооллолт нь бүхэл бүтэн цогц мэдлэг учир би бүгдийг нь бичиж амжихгүй. Энэ талаар Б.Гэрэлмаа багшийн хоол ба сэтгэл номыг уншихыг зөвлөе.
Олон төрлийн хоолыг нэг дор хольж идэх нь ер нь биед хортой. Хэхэртлээ идэж болохгүй /ходоодоо дүүртэл/ Ялангуяа орой унтахдаа цадталаа идэж болохгүй. Цадталаа идэх нь элэг цөсөнд шууд муугаар нөлөөлдөг байна. Цөсний чулуутай болно яваандаа ходоодны шархтай болж тэр нь даажирч ходоодны хорт хавдар болно.
Замбараагүй идсэн, буруу хооллосон зэргээс болж хүний бие асар их бохирддог бөгөөд тэр бохирдлынх нь хамгийн бидэнд мэдэгдэхүйц шинж тэмдэг нь яр шарх гарах зэргээр мэдэгддэг. Гэвч яр шарх гарч эхлэх үе нь бидний бие организм маань гүн бохирдолд орсон үед илэрдэг шинж тэмдэг бөгөөд үүнээс өмнө бидний ихэнх эрхтэн маань өвчилчихсөн байдаг байна.
Тухайлбал бохирдлоос болж юуны түрүүнд бөөр өвдөнө. Бөөр бол цусан дахь бөөрөнд дарамт учруулж энэ байнгын дарамт нь бөөрийг өвчлөхөд хүргэдэг байна. Яг л ийм замаар зөвхөн цусны бохирдлоос болж олон төрлийн өвчин үүсдэг.
Зүрх судасны өвчний гол шалтгаан бол судасны нарийсал юм. Судасны нарийслыг бий болгогч нь өөх тос мөн. Мал, амьтны гаралтай махны өөх тос нь цусыг бохирдуулагч гол хүчин зүйл юм.
Өөх тос нь судасны хананд наалдаж судасны уян хатан байдлыг алдагдуулсаныг судасны хатуурал гэнэ. Өөх тосноос үүсэх хортой нөлөөтэй холистерин нь судасны хананд наалдсаар байгаад судсыг улам нарийсгах бөгөөд энэ нь даамжирч судасыг бөглөдөг. Энэ судас бөглөрөх үйл явцыг бид цус харвалт гэдгээр нь сайн мэддэг.
Судасны хана нарийссанаар цусны даралт байнга ихэсдэг болно. Зүрх байх ёстой хэмжээнээсээ илүү томорч үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ.
Бохирдолыг хоолоор цэвэршүүлэх бүрэн боломжтой. Аль болох махан хоолноос татгалзаж, сүү цагаан идээ, үр тарианы гаралтай болон буурцагт ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоог түлхүү хэрэглэх шаардлагатай.
Дүпүтэй буюу шар буурцагны ургамлаар хийсэн хоол бүр сайн. Зарим хүмүүс шар буурцаг органик биш гэдэг. Бид хүнсний бүтээгдэхүүн авахдаа тухайн бүтээгдэхүүн генийн инженерчлэлд орсон эсэхийг нь мэдэж байж худалдаж авах хэрэгтэй. Зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж авах хэрэггүй гэдэг үг дэндүү үнэн. Органик болон органик бус хүнсийг ялган салгаж аль болох органик хүнсэнд мөнгөө зарцуулах нь зөв. Энэ зөвлөмж ч гэсэн шар буурцагт нэгэн адил хамаатай.
Мах бол уураг юм. Уураг нь махнаас гадна ургамлын гаралтай хүнсэнд ялангуяа шар буурцагт ихээр агуулагддаг. Ямартайч мах замбараагүй хэрэглэхээ зогсоож ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэх нь зун цагт нэн тохиромжтой.
Зөв хооллолтын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол мацаг барих юм. Орчин үед 24 цаг юм идэхгүй байх нь сайн мацаг болно. Мацаг барихад бүх бие эрүүлжиж, хөнгөрдөг. Мацаг барина гэхээр гэнэт юм идэхгүй байх юм байна эсвэл хоолоо сойж өөрөө өөрийгөө зовоож дэглэх юм байна гэсэн сөрөг ойлголт түгээмэл байдаг бөгөөд үнэндээ тийм биш юм байна. Эхлээд 12 цаг юм идэхгүй байж ходоодоо суллаж сурна. Шууд юм идэхгүйгээр 24 цаг болно гэдэг бэрх тиймээс эхний ээлжинд зөөлөн мацаг барина. Жүүс уух, алим идэх, сүү уух зэргээр хоолноос 24 цаг ангид байж чадвал энэ нь зөөлөн мацаг болно. Яваандаа юуч идэхгүйгээр 24 цаг болдог болж мацаг барьж сурна. Мацагыг сард 2 удаа хийвэл үр дүнтэй.
Хүн эрт үедээ өвсөн тэжээлтэн байсан бөгөөд махан идэштэн байгаагүй байна. Энэ мэтээр эрүүл зөв хооллолтын талаар бичвэл бараг ном болохоор зүйл байна.
Бид эрүүл амьдрах арга ухаанд суралцах хэрэгтэй байна. ИОГ-ийн дасгал заадаг газар, бясалгал заадаг газар, зөв хооллолтын сургалтын газрууд манай хотод нэлээдгүй байна. Энэ газруудаар явахад миний хэрийн мэдлэгтэй болж амжина.
Ингэвэл эрүүл амьдрах төгс мэдлэгтэй боллоо л гэсэн үг. Эрүүл амьдрах бололцоо байна бүүр ямарч эмнэлэг, эмчилгээ, эм тангүйгээр шүү. Ингээд танд амжилт хүсье.
No comments:
Post a Comment