Wednesday

Өнөөдрийн өнгө

Амралтын сезон дуусаагүй байхад ажиллаж байгаа санхүү төсвийнхэн болоод нягтлан бодогч нар ер нь бүх ажилсагууддаа энэхүү постоо зориулья. /Бид ч бас цайны цагаараа хөгжилдөх эрхтэй кк/
Атга инээд чимэх ухаан нэмэх болтугай
- Чи ойлгоход хэцүү хүн юм
- Үгүй дээ, би төвөгтэй биш хамгийн энгийн, харин намайг ойлгох л хэрэгтэй. Ойлгох мэдээж хэцүү л дээ.
Ажилдаа гэнэт шууд орж болохгүй харин яг хүүхдийн цэцэрлэгт дасгаж байгаа мэт эхлээд хоёр цаг, дараа нь хагас өдөр гэх мэтээр явсаар дараа нь бүрэн эрч хүчээр орох хэрэгтэй.

Усан онгоц усанд байхдаа живдэггүй. Харин түүний дотор нь ус орчихоор л живдэг юм. Тиймээс таны эргэн тойронд юу болж байгаа нь чухал бус харин таны дотор юу болж байгаа нь чухал шүү.

 Та амьдрал гайхалтай бөгөөд сонирхолтой гэдгийг мэдэх үү. Хамгийн гол нь та сонирхож гайхах л хэрэгтэй.
 Хэрвээ дараалсан хоёр хүйтэн бороотой өдрийн дараа дулаахан болж наран гэрэлтэж байгаа бол нэг дэх өдөр болсоон гэсэн үг.
 хүмүүсийн амьдардаг хамгийн том шорон бол бусад хүмүүс түүний тухай юу бодож байгаа талаарх айдас юм. Дэвид Айк
 Амьдрал бидэнд далай шиг их боломж өгдөг боловч бид зүгээр л сэлэхээс залхуурдаг.
 Магадгүй хүн бүрийн амьдралд газар дээр явж байгаа бол яг л тэнгэрт нисэж байгаа мэт тийм зун байдаг байх.
 Үсрэлт болон нислэгийн хооронд зөвхөн эргэлзээ л байдаг. Тиймээс итгэлтэйгээр үсэр. Тэгвэл чи өөрийн далавчаа олох болно. Энэтхэгийн мэргэн үг
 Хэрвээ та огт амрахгүйгээр ажиллах юм бол та оршуулгын газрын хамгийн баян хүн болж магадгүй.
 "Дараа нь" гэдэг нэртэй зам биднийг "Хэзээ ч" нэртэй улсад хүргэдэг.
 таны хүлээж байсан нь хаалгыг тань тогшиход урьдчилж таагаагүй нэг нь аль хэдийн кофе чанаж байдаг.
 Тайван бус байдал, сандрал нь маргаашийн асуудлыг шийдэхгүй нь гэлээ өнөөдрийн амгалан байдлыг тань авах болно.
 Хэрвээ та бүгдийг явуулахад хамгийн сайн нь тань дээр ирэх болно гэдгийг та мэдэх ёстой. Битгий ай. Шри Шри Рави Шанкар
 Баяр хөөртэй болоход хамгийн бага мөнгө орох тэр л хүн хамгийн баян хүн юм. Генри Дэвид Торо
 Хэрвээ хүн танд өөрийн асуудлаа ярьж байвал гомдоллож үглэж байгаа биш харин итгэж байгаа юм.
 Гадаад паспорт дээрх бидний зураг иргэний үнэмлэх дээрх зурагнаас арай илүү жаргалтай харагддаг нь анзаарагджээ.
 Дэргэд чинь танд итгэдэг нэгэн байхад боломжгүй зүйл үгүй байдаг.
 Таны төлөө луутай тулалдаж байгаа эр хүн жинхэнэ эр хүн бус харин таны өөрөө луу болчихсон байхад хамт байгаа нь л жинхэнэ эр хүн юм.
 Амьдралын дүрэм: Тэнэгүүд цэцэрхэж харин ухаантнууд тэнэгтэж байдаг.
 Бүгд л цаг нь ирнэ дээ гэж боддог боловч цаг хугацаа харин зөвхөн явж байдаг.
 Нас нэмэхийн нэг давуу тал нь жилээс жилд бусдын юу бодох нь танд хамаагүй болдог. Тибор Фишер
 Бүтэлгүйтэл гэдэг бол зүгээр л дахин эхлэх боломж бөгөөд харин энэ удаад арай ухаалгаар.
 Эргофобия- гэдэг нь ажлаас айх өвчин юм. Тэгэхээр та залхуу амьтан бус харин өвчтэй байх нь

 Би тайван байна. Би амралтаа хүлээж байна.
 "Найдвар"- аас илүү тэнэг мэдрэмж гэж үгүй. Найдвар бидний хүсэл эрмэлзэлгүй болгохоос гадна сэтгэн бодох чадварыг үгүй хийдэг. Макс Фрай
 Миний асаасан гүүр миний замыг гэрэлтүүлээсэй.



 Хүмүүс өөрийг нь хайрласнаас бус харин өөрсдөө хайрласнаар өөрчлөгдөж байдаг. Чак Паланик
 Амьдралын эхний хагаст ухаан дутагдаж харин сүүлийн хагасд эрүүл мэнд дутаж байдаг нь харамсалтай.
 Өглөө эрт босдог хүнийг болжмор гэдэг болон харин орой унтдаг хүнийг шар шувуу гэдэг. Харин орой унтаж өглөө босдог хүн бол зүгээр л мэдрэл шувуу

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...