Tuesday

Гран при /орчуулгын өгүүллэг/

2008 оны орчуулгаа хуучин блогоосоо чирээд ирлээ. Бас л нэгийг бодогдуулсан өгүүллэг. А.Мөнх-Оргил /Асуултын формер гишүүн/

Гран при


Анна и Сергей Литвинов





Хэрвээ концертын төгөлдөр хуур минь цонхоор багтдаг байсан бол тэр аль хэдийн гадаах зам дээр хэвтэж байх байсан биз ээ. Засмал хар зам дээр төгөдөр хуурын цагаан товчлуурууд, алтан утастайгаа таран хэвтэнэ. Харин эвдэрхий төгөлдөр хуурын сэг дээр нөгөөх хөөрхийлөлтэй бяцхан сурагч охинв Хөөрхий тэр охин тэгээд бас ухаан муутай. Иймэрхүү зураглал бий болох нь. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА? 


Лена Сальникова хөгжим гэхээр л бөөлжис нь цутгах болсноор удаж байгаа билээ. Харин түүнийг аав нь анх удаа хөгжмийн сургуульд хүргэж ирж байсан нь үнэхээр аймшгийн кино шиг л санагддаг байлаа. Хэрвээ өөрөө чаддаг сан бол аль хэдийн хар хурдаараа гүйн гарч зугатах байсан боловч эцэг нь түүний гараас атгажээ. Эцэг нь түүний гараас нь хөтлөөд “Охин минь чи юунаас айгаа вэ? 15 жилийн дараа хөгжмийн сургуулийг төгсөнө тэгээд их сургууль консерваторыг – тэгээд чи үнэхээр сайхан амьдралтай болох болно. Чи төсөөл л дөө. Бүх хүмүүс ажил хийж байхад харин чи тоглож байх болно” 
7хон настай Леночкад тэр үед аавых нь хэлсэн үг үнэхээр таалагдаж байлаа. Ер нь 90-ээд оны эхэн үеийн тэр охины амьдралд тоглоом гэдэг гомдмоор бага байсан билээ. Ээжийнх нь царай үргэлж л нэг хэвийн гунигтай, аав нь ч мөн адил баргар байдаг байв. Гэтэл тун саяхан л аав нь хүүхэлдэйн театрт Петрушкагийн дуугаар ярьж чаддаг байлаа. Дараа нь Хотобыч өвөө, Малвина .... Харин одоо театр байсан барилгад тавилгын дэлгүүр нээгдсэн бөгөөд аавыг нь ажлаас нь халж, харин Ленаг хүүхэлдэйгээр биш хөгжмийн зэмсгээр тоглохыг шаардаж байна. 
Хөгжмөөр тоглоно гэдэг нь зарчмын хувьд сонирхолтой ш дээ. Чимээгүй байсан төгөлдөр хуурын дэргэд очоод товчнуудад нь хүрэхэд тэр уйлна, хөгжилдөн, уур хилэнд автана... ганц зовлон нь авьяас чадвараас илүү сайн гэр бүлээс гаралтай хүүхдүүд чухал байлаа. Хэрвээ хөөрхий Леночкагийн аав нь сайн гэр бүл гэдгийг зуны байшиндаа том том номын сантай айлуудыг ойлгодог байсан бол Леночка :хэн мөнгөтэй байна тэр л хамгийн хайр тутам нь буюу фаворит: гэдгийг тун удалгүй ухаарсан юм. Түүнийг үргэлж “сэхээтэн” хэмээх хочилж ангийн бусад хүүхдүүд “Волга” эсвэл “Мерседес” ээр ирдэг байхад түүнийг метрогоор ирдэг хэмээн ярилцаж доог тохуу болгодог байлаа. Хэрвээ түүнд Женка Котиковын авьяас чадвар байсан бол энэ бүх доог тохууг үгүй хийх байлаа. Хэдийгээр тэр асрамжийн газар өссөн ч түүнийг багш нар байнга л “нүдэж” байдаг байлаа. Учир нь түүнд бол бурханы өгсөн хишиг бий. Харин Ленад зөвхөн авьяас бий боловч түүнийг нь нээх хэрэгтэй шүү дээ. 
Тиймээс Лена гаммыг өдөр бүр зогсоо чөлөөгүй нүддэг бөгөөд түүнээс нь болж хөршүүд нь тэднийхийг сэргийлэхэд мэдүүлж, харин хөрш Толик нь тагтан дээрээсээ нохой шиг л байнга архирч байв. Гэвч түүний хөдөлмөрийн үр шим төдийлөн гардаггүй байлаа. Ерөнхийдөө бол тэр уралдаан тэмцээнд бэлтгэх үндсэн бүрэлдэхүүнд орж Женка Котиков оролцоогүй үед л явдаг байлаа. Яваад гран при авчирмаар байв ч чадахгүй 2 юм уу 3 байр л оногддог байв. 
Ангийх нь хүүхдүүд уралдаан тэмцээнд авьяас чадалтай нь түрүүлдэггүй, харин хэн нэгнийх нь эцэг эх шүүгчидтэй “тохирдог” талаар чимээгүйхэн шивнэлддэг байв. Харин аав нь энэ бүхэнд итгэдэггүй байв. Хэрвээ тэдний сургууль Женка Котиковыг л сайн бэлтгэвэл бусад бүх сургуулийн дээр гарна гэж хэлдэг байлаа. Хэрвээ тэгж чадвал орги жинч худалдан авч Их театрт орох үгүйдээ гэхэд “Моцарт и Сальвар” эсвэл “Жизель” тоглож болох боловч мөнхийн л нөгөө гамма, сольфеджио, хөгжмийн давтлага...Жинхэнэ уйтгар гуниг. 
Харин цонхны цаана огт өөр ертөнц. Кафе ресторанууд ар араасаа нээгдэж, нэр хаяг нь хүртэл хүний сонирхолыг эрхгүй татна. Тэдний нэг нь “Гэр бүлийн ресторан” хэмээх хаягаа хоолны цэсийн хамт гудамжинд тавьсан байлаа. Магадгүй хүмүүс түүний хэзээ ч иэж үзээгүй “Шинэхэн руколлатай пицца” идэхээр тэнд ирдэг биз ээ. Рукколла.. энэ нь юу байдаг юм бол доо хэмээн Ленкаг бодон когсож байхад: 
-Руколлад дуртай юу? 


Эрэгтэй, насанд хүрсэн хүний бүдүүн хоолой... Лена эргэж хараад л –түүнийг амьдрал ингээд дууслаа гэдгийг ойлгосон юм. Жирийн л нэг залуу: пүүз, жинс, цэнхэр нүд цайвар үс... Тэр өмнө нь түүнтэй төстэй ч залууг харж байсангүй. Энэ бол түүний хувь тавилан заяаны хань буюу түүний нөгөө тал нь. 

- Намайг Вадим гэдэг хэмээн залуу хичтэй хүйтэн гараа өглөө. 
Леночка тэр үед аавынхаа “ Хэзээ ч гудамжинд хүнтэй танилцаж болохгүй. Одо чинь ямар цаг билээ! хэмээх сургаалыг санан өөрийн гарыг түүний гарт өглөө. Ингээд л бүх зүйл тааж тааварлашгүйгээр хурдан өрнөлөө. Тэр оройдоо л вадим тэр хоёр анх удаа үнсэлцэж, 7 хоногийн дараа хайрын үгсээр чимэглэсэн сарнайг баглаа авлаа. Харин сарын дараа аавынхаа “бүсгүй хүний нэр төр” хэмээх зүйлийг дуусгавар болголоо. Гэвч тэр руколлатай пиццаг идээгүй билээ. 
Эцэг эх нь шоконд оров. 
-Чи харахгүй байна гэж үү? Энэ Вадим чинь толгойг чинь эргүүлж байна гэж ээж нь хашгирлаа. 
-Чи дөнгөж 16тай чи хүн таних болоогүй байна хэмээн аав нь хүч нэмэв. 
Харин Лена Вадимд өчүүхэн ч эргэлзэхгүй байлаа. Хэдийгээр хөрш Толик жинхэнэ Мерседестэй ч гэлээ түүнийг Вадимтай минь зүйрлэхийн ч аргагүй. Эсвэл Женка Котиковтой – хэдий тэр суутан ч гэлээ уйтгартай, батгатай амьтан. Харин Вадим бол насанд хүрсэн, биеэ даасан мөн түүнд зориулан шүлэг бичиж, хэнээс ч илүү хайрладаг шүү дээ. 
Ленад уралдаант шалгалтанд бэлтгэх ч зав байхгүй болов. Тэгээд ч хөгжмийн сургууль гэдэг бол жинхэнэ гуниг-түүний оронд Вадимд өглөөний хоолыг нь бэлтгэх илүү сонирхолтой байлаа. Харин түүнийг Вадим үдэшлэгт дагуулан явж сүйт бүсгүйгээ хэмээн танилцуулах –Жинхэнэ кайф! Төгсөх ангид Ленатай бусад сүйт бүсгүйчүүлтэй тохиолддог нэгэн зүйл тохиолдлоо. Тэр жирэмсэн болжээ. Эмийн сангаас жирэмсний тест гэгч содон зүйлийг худалдан аваад зааврыг нь англи хэлнээс орчуулав. Ингээд 10 минутын дараа Вадимд хоёр зураасаа харууллаа. 
-Энэ юу гэсэн үг вэ? Хэмээн Вадим сэжиглэнгүй хоолойгоор асуув. 
-Юу юу гэж... болчихож хэмээн Лена түгдчихэд: 
-За боль доо 
-Би өөрөө ч таамаглаж л байсан л даа. Хэмээн Лена онгирч –шампанс аваагүй нь л тоогүй юм боллоо. Тэмдэглэхгүй юу. 
Тэр аз жаргалтай байлаа. Тэд Вадимтай ижл цэнхэр нүд, хайр татам уруултай хүүтэй болох нь. 
-Чи чинь солиорчихоо юэ гэх Вадимын муухай дуу түүний мөрөөдлийг зогсоолоо. –Чи энд ямар мангар юм нь болоод байгааг ойлгохгүй байна уу? Ажил ч гүй, мөнгө ч үгүй, чи дөнгөж 16 настай. Би энд ямар ч хамаагүй шүү. Абортын мөнгийг л чамд олж өгье. Тэгээд цааш нь яахаа өөрөө мэдээрэй! 
Тэгээд л яваад өглөө. Тэр бүх хайр, цэцгийн баглаа, сайхан хайрын шүлгүүдийг дуустал тэр уйллаа. Ингээд Лена өөртөө урвагч Вадим бол одоо байхгүй хэмээн хатуу шийдлээ. Өөрөө л учраа олох нь. Харин түүнд хамгийн “хөгийн” эмч тааралдаж, эцэг эх рүү нь утсаар ярин “6 сартай жирэмслэлт...хэрвээ одоо аборт хийлгэх юм бол дахин охиноосоо ач зээ хүлээх хэрэггүй” гэж сануулав. Гэрт аймшигтай хэрүүл боллоо. Ээж нь уурандаа өөрийн хайртай ваараа хана руу шидэж, аавын гар анх удаа хайртай охиныхоо хацар дээр буулаа. Ингээд тэд шийдвэрээ гаргалаа “нэгэнт ийм зүйл болсон хойно гаргах л болж. Өөрөө буруутай” 
Цааш нь: Лена дөнгөж л 17 той харин тэр хөхүүл хүүхэдтэй байлаа. Ганц азтай зүйл нь тэр сургуулиа төгсөж амжлаа. 
- Урмыг минь хугаллаа даа Сальникова хэмээн түүний мэргэжлийн багш салахдаа хэлэв –Хичнээн итгэж найдаж байлаа. Уг нь гран при ч ойрхон байсан шүү дээ. 


Шинэ амьдралынхаа эхний жилд Лена хөгжмийн зэмсэгээ онгойлгосон ч гүй өнгөрлөө. Дараагийн жил хүү нь бага зэрэг том болоход тэрээр үргэлжлүүлэх суралцах зориг гаргалаа. Гэхдээ мэдээж гоц авьяастнуудын биш жирийн нэг хөгжмийн дээд. Нөгөө л хуучин гаммын хичээлүүд үргэлжилж байвч Гран при гэсэн өчүүхэн найдвар түүний зүрхэнд оршсоор л байлаа. Гэвч тэр мөрөөдлийг хүүхэд нь байнга өвдөх, ээж аав хоёрынх нь энэ зах зээлийн нийгэм, юмны үнэ өсч амьдрах аргагүй байхад хүүхэдтэй ажилгүй хүүхэн хамт байна гэсэн өдөр тутмын үглээ яншаа нь унтрааж байлаа. Ингээд л түүний цаашдын амьдрал тодорхой боллоо. Хүүхдүүдэд хичээл заах, нэгэн хэвийн аяыг хэдэн зуу дахин давтуулж, тэднийг хөгөө олдог болтол нь тэвчих бас дээрээс нь нот хуулан бичих ажилтай тийм нэг хөгжмийн багш болон хувирав. 

Хуучин ангийнхан ньИх театр, Спиваков, Ла Скала гээд л том том газруудад ажиллаж харин Женя Котиков дэвэн дэлхий хэссэн хүн болж бараа сураг нь телевизээр сонсогдох болов. Тэр бүү хэл хуучин хөрш Толик нь ч хүршгүй нэгэн болсон бөгөөд өөрийн сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станцуудтай, чимээгүйхэн дүүрэгт амьдарч, 600 унадаг болжээ. 
23 насны төрсөн өдөр бусдаасаа илүү хүнд болж өнгөрлөө. Өглөөний эхлэн 5 цагийн хичээл, цайны газарт түргэхэн идсэн үдийн хоол, үргэлжлүүлэн оюутнуудын концертын бэлтгэл өрнөлөө. Бүр нэг ч хүн баяр хүргэсэнгүй. Ингээд ажлын цаг дууссаны дараа түүний тэвчээр барагдан харанхуй буланд байх шатны дор орон чадлаараа хашгиран уйллаа. Ингээд л бүх зүйлийн төгсгөл гэж үү. Түүний үлдсэн бүх амьдрал өнөөдрийх шиг өнгөрөх гэж үү дээ. 
Лена уйлан залбирлаа “Бурхан минь Юуны төлөө энэ бүхэн бэ? Яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хэрвээ бүхнийг дахин эхнээс нь эхлэх боломжтой байсан бол? Цэвэрхэн цагаан хуудаснаас амьдралаа эхлэх юмсан. Энэ тэнэг хөгжимгүйгээр! Вадимгүй! Гран пригийн хоосон мөрөөдөлгүй! Энэ бүх тэнэглэлгүйгээр! Бурхан минь туслаач ???? 



Түүний уйлах дуун концертын танхимд цуурайтан зүрх нь яг л одоо дэлбэрэх гэж буй мэт цээжин дотор хорсон өвтгөнө. Энэ түнэр харанхуйд түүний энэ зовлонг зогсоох хэн ч байсангүй. 
Шөнө болсон хойно энд бүх хүн өөр өөрийн амьдрал руу явсан байх бөгөөд зөвхөн хаа нэгтээ Клементийг тоглож буй мэт бүдэг санагдах боловч үнэхээр тоглоод байна уу эсвэл дүйнгэтэн, эрүүл ухаанаа алдаж буй тархины хий дэмйирэл үү гэдгийг ялгах аргагүй байлаа. Гэвч нэг л зүйл тодорхой. Хариу өгөх хэн ч алга. 
За за гуниглаж дууслаа. Өөрийгөө барьж гэр лүүгээ утасдах хэрэгтэй. Хүүгээ хэр байгааг асуух хэрэгтэй байна, тэгээд ч ээж аль хэдийн уурандаа дэвхцэж байгаа биз. 
Тэр цүнх дотроо гараа хийв – гар утас нь алга ! Хаячихлаа гэж үү? Эсвэл давтлагын танхимд орхичихсон юм болов уу? Тэгвэл тэгээд л алга болсонд тооцож болно. Тэгээд хөл дээрээ бостол тэр өөрийнхөө гуталтай биш харин хөлд нь хүүхдийн инээдэмтэй гэмээр ботинк байлаа. Бүр хөл нь жижигхэн болчихсон ч юм шиг 33 размер тэрнээс илүүгүй бас дээрээс нь цагаан трикотой харагдаж байлаа. За гүйцээ. Би солиорчихож... хэмээн Елена бодосноо айж байлаа. 


Гэнэт тэр охины айсан дуу сонслоо – бүдэгхэн боловч нэг л танил хоолой: 

-Ленька! Сальникова! Чи хаана байна аа! 
Ниночка! Түүний сургуулийн найз охиныг тэгж нэрлэдэг байлаа. Гэхдээ тэр яагаад энд байгаа билээ? Хамаатан саднаа даган АНУ руу цагаачласнаас хойш бараг 5 жил болж байна ш дээ? 
-Ленка! Гараад ир л дээ? Би айгаад байна. 
Лена гайхан өөрийн гарыг харлаа. Гар нь ч мөн адил бяцхан болчихож. Бас тэгээд бараан цэнхэр өнгийн сургуулийн форм тэр өмссөн байлаа. ЭМЧ!!! 
Сэтгэл мэдрэлийн эмнэглэг рүү утасдах хэрэгтэй. Түүний өмнө үнэхээр түүний багын найз Ниночка зогсож байлаа. Яг л бага ангид байсан тэр л хэвээрээ. Мөн нөгөө л хачин сөөнгө дуугаараа харааж байлаа: 
-Сальникова! чи бол өөдгүй амьтан. Юундаа нуугдаад гарч ирэхгүй байгаа юм бэ? Хамгийн ухаантай нь гэж өөрийгөө бодоо юу? 
-Би ... би ... гэж гайхаж балмагдсан Лена бувтнаж байснаа: 
-Нина одоо хэдэн он бэ? 
- Мянга ... есөн.. зуун.. ерөн он гэж автомат цээжилсэн зүйлээ хэлж буй мэт л хариулснаа сэжиглэнгүй харж:
-Чи яасан бэ? Ленька?
-Тэгээд бид хоёр сургуульд сурч байгаа юу? Хэддүгээр ангид?
-Хоёрын А. Сальникова чи дэмийрчихээ юу? гэж Ниночка найз нь асуулаа. 



Долоо хоног өнгөрөхөд Лена Сальникова өөрийн өнгөрсөн амьдралд дасч эхэллээ. Элдэв бичээс сараачсан сурагчийн парт, мэргэжилийн хичээлээр дарах сургууль, жетоноор явах метро гээд л ... харин иогурт, сникерс идмээр санагдаж байвч ээж нь урьдын адил өглөөний цайнд кааш хийж харин аав нь түүнд нууцаар хааяа нэг бөөрөнхий хиам авч өгнө. Ингээд харахад энэ сайхан сэтгэлтэй халамжтай ээж, аав хоёр наймхан жилийн дараа түүнийг хоолны сав, хүүхэдтэйгээ хамт түүний хүзүүн дээр суусан хэрэггүй амьтан хэмээн үглэнэ гэхэд итгэмгүй санагдаж байлаа. 

Сургуульд сурах нь хөгжилтэй байлаа : тооны хичээл,Пушкины шүлгүүд. Хөгжмийн хичээлд полька, Бетхоюений “Элизид” зориулсан хөгжмийг давтах бөгөөд багш нар дахин түүнд гран при авах боломж бий хэмээн ярилцана.15 жилийн дараа Зөвлөлт Холбоот улсад ядуу хүн байхгүй болно хэмээн итгэх ангийнхантайгаа ер нь үеийн хүүхдүүдтэй харьцах төвөгтэй байлаа. (том хүний хараал л хэлчихгүй л байх юмсан) Бас өөрийн бодлоо нуух хэрэгтэй. Учир нь ээж нь аль хэдийн –Охин минь чиний царай яагаад хөгшин хүн шиг баргар явах болов? гээд асуугаад амжчихсан. Ер нь тэгээд ирээдүйн бүх зүйлийн талаар, инфляци хийгээд өөрийнхөө хэзээ ч гран при авч чадахгүйг мэдэж амьдрана гэдэг хачин байлаа. Хэдийгээр тэр 2-р ангидаа Дворжакийг тоглож байгаа ч гэлээ Женя Котиков одоо аль хэдийн сэтгэлээсээ, яруу тод авьяаслаг тоглоод эхэлчихсэн билээ. Авьас байхгүй ажээ. Байгаь эхтэй маргах хэрэг юу байна? Хэрвээ хөгжимд авьяас байхгүй бол хэрэггүй. 

Тэгээд нэгэн орой ээж нь ядарчихсан, аав нь гунигтай байх тэр л мөчид Лена: 
-Би дахин хөгжим тоглохгүй хэмээн зарлалаа. 
-Чи өвдчихөө юу? Охин минь? Гэж айсан эцэг нь асуухал: 
-Тэгээд чи юу хийх болж байна? Оёдлын техникумд явах юм уу гэж ээж нь хүйтэн асуулаа 
-Үгүй дээ, би эрүүл байна ааваа, Юун техникум надад өөр төлөвлөгөө байна аа. 
-Ямар? Хэмээн ээж нь ёжтойгоор асуухад: 
-Нэгдүгээрт би газрын теннис тогломоор байна. Гэхдээ бүр мэргэжлийн түвшинд. Хэрвээ бүтэхгүй бол их сургуульд орно оо. Эдийн засгийн юм уу Санхүүгийн. 
-Чи теннис гэв үү? Санхүү гэдэг чинь уйтгартайй. Ер нь тэгээд спорт чинь тэнэг хүмүүст зориулсан зүйл ш дээ гэж аавыг хэлэхэд: 
-Тэгээд ч спортынхон копейкийн л цалин авдаг ш дээ. Нягтлангууд бол бүр түүнэс ч дор. 
Та нарт ямар Мария Шараповагийн тухай, түүний сая сая доллар эсвэл банкины цалин хэд болохыг ярьж өгөлтэй ч биш дээ. Гэвч тэр ярьсангүй, харин түүний оронд: 
-Би аль хэдийн Спартакийн элсэлтэнд тэнцсэн. Рауза Исланова намайг дасгалжуулахаар болгосон. Бас намайг хэлний сургуульд оруулаад өг тэгэхгүй бол удахгүй л хэлгүй амьдрахад ч хэцүү болно ш дээ. Аав нь зөөлнөөр : 
-Тэгээд хөгжмөө яах болж байна? Чамд хайран биш байна гэж үү? Би чамайг тоглоосой гэж хүсч байсан ш дээ. Ленагийн гэнэт дургүй хүрсэн ч аавыгаа тайвшруулахыг хичээж: 
-Аав минь би тэртээ тэргүй тоглох болно оо. Гэхдээ гранпригийн төлөө биш харин зөвхөн өөртөө эсвэл хүлээн авалт дээр 
Хаана гэнээ? Гэж ээж нь гайхлаа. 
Баячуул дээдёийн хийдэг үдэшлэгийн талаар ээждээ ярих гэснээ дахин хэлээ хазаж: 
-За ээж миний тэрнийг анхаарах хэрэггүй дээ. 


Ингээд дахин 15 жил өнгөрлөө. Эдгээр жилүүд хуучнаасаа –тэр бүх зовлон гуниг уйтгах ганцаардалаас ямар олон зүйлээр ялгаатай байна вэ? Шинэ Лена огт өөрөөр амьдарч байлаа. Үнэндээ шинэ теннисний од тэр болж чадсангүй, хэдэн жилийн дараа л дасгалжуулагч нь түүнд Сальникова дэлхийн шилдэгт орж чадахгүй гэдгийг хэлсэн юм. Өдөр тутмын байнгийн хичээл сургуулилтаа тэр орхисон ч долоо хоногт 2-3 явдаг байв. Яахав сүүлд нь хэрэг болно! 

Лена англи хэл, математикийг эрчимтэй сурч, бүр эртнээс хэрэгтэй танилын хүрээ тогтоож байлаа – эртнээс ирээдүйн олигорхуудтай танилцах нь хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр тэр одоогоор Потанин, Дерапаскид хүрч чадахгүй ч гэлээ хөрш Толик бол хэдэн жилийн дараа ямар өндөрлөгт хүрэхээ өөрөө ч таамаглаагүй байгаа билээ. Харин сонгодог хөгжмийн хаан Женька Котиковтой тэр сүй тавиад амжлаа. Хэдийгээр тэр бүх дэлхийг гайхшруулах ч гэлээ түүний жилд сая дахин хийдэг давтлага бөгөөд уйтгартай зан араншинг тэвчих хэрэгтэй хэрэгтэй гэж үү?. Мөн сургуульд байхаасаа банкны үйл ажиллагаа, мөнгөний ханш уналтыг мэдэн байсан болохоор ашигтай наймааг хийдэг болллоо. Эхлээд ангийн баян хүүхдүүдээс мөнгө зээлж, дараа нь өөрийн мөнгөөр тоглодог болсноор сүүлдээ хамгийн сүүлийн үеийн Европ брендээр гангарах болов. 
Аав нь харин байнга л санаа нь зовдог байв. Түүнийг мөнгө эвдэж байна хэмээн тэр боддог байлаа. Харин ээж нь түүний амжилтаар бахархдаг байлаа. Харин тэр ээждээ хөхний хэлбэрийг засахын оронд одоо Москвад хэдий ганц хоёрхон байгаа ч гэсэн фитнесс клубд явж дэглэм барих нь хэрэгтэй гэж зөвлөдөг байлаа. Мөн тэд япон болон цагаан хоолтны зэрэг тэр үедээ л олны танил болоогүй газруудаар ордог байв. 
Өмнөх амьдралдаа хөгийн Вадимтай уулзаж байсан “гэр бүлийн ресторан” ы ойролцоо Лена нэгэн удаа очлоо. Тэр л өдөр Лена түүнтэй танилцсан юм. Харин энэ өдөр мөн л Вадим түүн рүү дөхөж ирлээ. Лена ахин түүнийг харлаа. Тэгээд тэр гайхлаа –энэ хуурамч нүдтэй сахлаа муухан авсан залууд тэр өөрийгөө, өөрийн амьдралаа, хүүгээ өгсөн гэж үү? Вадим зөвхөн түүнийг атаархсан харцаар хараад л өнгөрлөө. Энэ өөртөө итгэлтэй, ганган хувцасласан бүсгүй өөрийг нь тоохгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Харин Ленад энэхүү хөгийн амьтны хуурах охиныг бодон харамсаж байлаа. Ямар азаар хуучны алдааг засаж болдог юм бэ? 


Лена Сальникова өөрт заяасан 15 жилийг зүгээр үрсэнгүй ээ. Өөрийн шинэ 20 насандаа тэрээр Москвагийн анхны баян бүсгүйчүүлийн нэг болон орлоо. Банкны эзэн, амжилттай бизнесмен Анатолий Осташенкогийн гэргий, ухаантай мэдрэмжтэй бүсгүй болсон байлаа. 

Тэрээр өөрийн төрсөн өдрийг Толиктой хамт тэмдэглэх төлөвлөгөө гаргасан байлаа. Эхлээд Их театрт жүжиг үзэх, дараа нь том биш 40 хүнтэй хүлээн авалт Метрополид зохион байгуулах. Харин шөнийн 2 цагт нөхөр нь бүтэн онгоц хөлслөн дараагийн өдрийг малдивт угтахыг хүсэж байлаа. Тиймээс Лена өмсөх хувцас зүүлт гоёл, мэртэй ярилцах үгээ хүртэл бэлдэж байдаа. Учир нь энэ бол түүний олон жилийн хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүн уяир үдэшлэг дээр зүгээр нэг хоосон толгойт болж харагдахыг хүсэхгүй байлаа. Бэлэгний хувьд түүний нөхөр Толик нь дахиад л хэтрүүлсэн байлаа. Том бриллиантан шигтгээтэй ээмэг зүүлт нь бараг л энгэрийн зүүлт шиг байлаа. Үнэтэй ч ямар мэдрэмж байсангүй. Харин түүний стилистийн сонгосон нарийн хар даашинз, үсчиний хийж өгсөн дээш нь шуусан үсний засалт нь тэрхүү аварга том хэлбэргүй бриллиантад гайгүй тохирч байлаа. Массажын дараа Лена үнэхээр л гайхамшигтай харагдаж байлаа. Толик түүнийг хараад дээд зэрэглэлийн хоол харсан муур шиг л мушилзаж эхлэхэд Лена 
-Хонгор минь Малдив хүртэл хүлээ. Тэгэхгүй бол торго амархан үрчийдэг юм шүү хэмээн сануулав. 
-Онгоц хүртэл гэж түүнийг Толик залруулав. 
Онгоцны үйлчлэгч нартаа агаарт өрнүүлдэг онгоцны орон дээрх нөхрийнхөө явдлуудыг Лена таамаглаж байсан боловч тоосонгүй ээ. 
-Бриллиант чамд сайхан зохижээ. 
-Баярлалаа Чи минь хамгийн сайн нь шүү 


Нөхрийгөө өөрийнх нь хэлсэн үгэнд баярлах байх гэж хүлээсэн боловч тэгсэнгүй. Түүний нүд гунигтай хэвээрээ л тогтож харин аяархан дуугаар: 

-Лимузин орцны үүдэн байгаа гэж шивнэлээ. 
Хэрвээ Лена залуухан найз бүсгүй нь байсан бол жоохон хүлээлгэх байлаа. Гэвч 30 насандаа дөхөж буй Лена нөхөртөө гараа шууд л өгөн хаалга зүглэлээ. Гантиг шатаар бууж байх зуураа Лена түүнээс: 
-Чамд ямар нэг таагүй зүйл тохиолдоо юу? 
-Нэг тиймэрхүү зүйл болсон.... Гэхдээ хамаагүй ээ Өнөөдөр чиний баяр шүү дээ. 
Энэ бүхэн л дутаж гэнэ дээ. Өнгөрсөн жил тэр Швейцарьт гурван сар ганцаараа өнгөрүүлсэн билээ. Банк руугаа дугаарыг нь тодорхойлох боломжгүй утсаар ярин хэний мэдэхгүй нэгэн ордонд уйдаж үхэх дөхсөн. 
-Бас л нэг багтай амьтан бизнесийг минь оролдоод байгаа гэж нөхөр нь амандаа түргэн хэлэв. 
Гадаа гарч ирээд Лена гайхаж балмагдсандаа ухаан алдах дөхөв. Яг л цасан дээрх алмаз шиг зөөлөн ягаан өнгийн лимузин тэднийг хүлээж байлаа. Тэрээр баярласандаа нөхрөө тэврэхээр эргэн хартал түүний царай хувхай цайж эхлэв. Толик түүнийг өөр лүүгээ татах тэрхэн агшинд эргэн тойрныг сэрээсэн аймшигт буун дуу хадлаа. Нөхрийнх нь гоёлын “Бриони” даган цус урсахад Лена зөвхөн зугтаж буй нөхрийнхөө алуурчиныг бус харин өөрийг нь чиглэсэн гар бууг олж харж амжив. 
-Үгүй ээ ...................... хэмээн гайхан өөртөө шивнэлээ. 
Тэгээд бүх зүйл хэрэггүй байсан гэж үү дээ? Түүний өөрийн бодож олж, бий болгосон шинэ амьдрал нь төрсөн өдрөөр нь ямар нэг шатахуун түгээх станцаас болон юу ч үгүй боллоо гэж үү? ... Лена амьсгаадан амьгүй болсон нөхрийнхөө цогцос, ямар ч хэрэггүй ягаан өнгөтэй лимузиныг эргэн нэг харлаа. Дараа нь түүний нүдний өмнө өнгөрсөн амьдралын зураглалууд үзэгдэн өнгөрөхөд яагаад ч юм аль эрт түүний булшилсан амьдралын дүр зургууд байлаа: мэргэжилийн хичээл...Вадимын түрэмгий үнсэлтүүд...нярай хүүхдийн ор гээд. Бүх юм харанхуйд уусан шингэв. Түүний гайхалтай хурц өнгөтэй том бриллиантууд ч энэхүү харанхуйг нэвтэн гэрэлтүүлж чадахгүй байлаа. 


Харанхуйд хамгийн эхэнд нэвтэлсэн зүйл тоос байлааа. Дараа нь яагаад ч юм нэлээд хол сонсогдох төгөлдөр хуурын даралтын чимээ... Клементийн сонат хэмээн ой ухаанд нь бүдэгхэн бууж ирлээ. Гэтэл дараа нь гар утасны хонх 

Чанга, чийртэй боловч нэг л танил ая. Ингээд л Лена нүдээ нээж болно гэдгээ ойлголоо. Гараа цүнх рүү оруулах. Гар утсаа гаргах. Утасны дуудлага хүлээн авах товчийг дарах. Энэ бүх Лена сурсны дагуу л хийлээ. 
-Ээж ээ! Утасны харилцуурт айсан дуу цуурайтлаа. 
-Ми-Ша! Ам нь хөдлөлгүй Лена шивнэгнэв. 
Хүү минь. Өнгөрсөн амьдралын минь мартагдсан хүү зургаахан настай Мишенька минь. 
-Ээж ээ! Хүү дахин давтаж хэлээд –Та хэзээ ирэх юм бэ? Би таныг санаад байна. 
Хоолойд нь ямар нэг юм тээглэнэ. Нүдийг нь нулимс бүрхэж байлаа. Хүүгийх нь дууны оронд цухалдуу ээжийнх нь дуу харилцуурт хадлаа. 
-Хичнээн тэнэх юм бэ? Аль хэдийн 9 болчихоод байна. Гэрт талхны үйрмэг ч алга, тэгээд энэ хүү чинь коридорын обой юу ч үгүй эрээчээд хаячихлаа .. 
-Та өөрийнхөө зээг хэлж байна уу? Хэмээн Еленаг хэлэхэд: 
-Юу уу... 
-Таны зээ чинь обой муухай болгож хэмээн Лена давтаад –Тэгээд яасан юм бэ? Тэр чинь хүүхэд, тэгэх нь мэдээж ш дээ. Талхандаа та өөрөө гарчих далимд нь зээгээ салхилуул л даа. Би цагийн дараа очно. Нээрээ төрсөн өдрийн мэнд хүргэхээ мартав аа. 
Тэр утсаа унтраалаа. Дараа нь эргэн тойрноо дахин нэг тойруулан харав. Ямар ч алдаагүй – нөгөө нэг шатны доорхи хонгил. Үдшийн харанхуй. Лена өөрөө харин дахин 23 настай хөгжмийн багш. Нөгөө л бүтэлгүй амьдралтай. 
Одоо тэгээд яах вэ? –уйлж хашгиран хувь тавилангаа зүхэх үү? Дахиад баян тансаг амьдралыг мөрөөдөх үү? Тэр нэг удаа байж үзсэн ч харамсалтайгаар төгссөн шүү дээ. 
Лена хөл дээрээ хөнгөхөн босч ирлээ. Ганц бие? Азгүй? Бүгдэд мартагдсан? Тэгээд юу гэж ! Түүнд гайхалтай хүү нь бий шүү дээ. Бас ээж аав хоёр нь- ааштай л байна биз гэхдээ л хайртай. Бас мэргэжил. Мөн царай зүс. Ухаан байна ш дээ. Тийм ээ, бриллиантууд харин өнгөрсөн амьдралд нь үлдлээ. Гэвч одоо шийдээд энэ амьдралыг төвхнүүлэх хэрэгтэй юм биш үү?! Бас боломж олвол Толикийг аврах ч хэрэгтэй юм уу? Үнэндээ гран при энэ нь нөгөө ч амьдралд нь байсангүй ээ. .. Байхгүй л байна биз! Дөнгөж 23 нас- өчнөөн зүйлийг амжина ш дээ. 
Ингээд Лена тэр булангаас гарч ирлээ 

2 comments:

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...