Thursday

Боловсролын тухай хууль






НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл


1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

2.1. Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.




3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
      3.1.1.”бүх нийтийн ерөнхий боловсрол” гэж 11 12 жилийн сургалтын агуулгын түвшинг;
      3.1.2.”суурь боловсрол” гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг;
      3.1.3.”боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;
      3.1.4.”боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;
      3.1.5.”сургалтын байгууллага” гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг;
      3.1.6.”албан боловсрол” гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг;
      3.1.7.”албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг;
      3.1.8. “багц цаг” гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.
           3.1.9 “хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, осол, гэмтлийн улмаас бие эрхтэн, оюун ухаан, сэтгэц, тулах хөдлөх эрхтэн, мэдрэхүйн чадавхи нь алдагдаж  суралцах  боломж хязгаарлагдсан нь тогтоогдсон суралцагчийг;
         3.1.10.  ”Сургалтын орчин” гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг,
         3.1.11.  “төлөвшил” гэж мэдлэг, чадвар, хүмүүжил, итгэл үнэмшил, хандлагын цогцыг
         3.1.12.   “сургуулийн нийгмийн ажилтан” гэж сурагчид, өсвөр насныхан, эцэг эх, багшийн харилцаа, нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг.”

4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.
5.1.Боловсролын үндсэн зарчим нь:
      5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
      5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
      5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
      5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, эрүүл мэнд нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох нөхцөлөөр хангана;
      5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно;
      5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.

6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.
6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.
6.4.Иргэн тодорхой хугацаанд мэрэгшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэрэгшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.

7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролоос бүрдэнэ.
7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.

8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.
8.2.Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших, хөдөлмөр эрхлэх ур чадварт сургах зорилгоор бага, суурь, бүрэн дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болно. Дүйцсэн хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, хэрэгжүүлнэ”.

9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.
9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Боловсролын агуулга, стандарт


10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

11.1. Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, боловсролын улсын стандартаар нарийвчлан тогтооно.
11.2. Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих түвшин /сургуулийн өмнөх, бага, дунд, дээд/-ий боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчин, сургалтын байгууллагад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.
11.З.Боловсролын улсын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай1 хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ. Боловсролын улсын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан,  Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ.”
Боловсролын стандартыг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, шинжээч нарыг оролцуулна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр боловсролын улсын стандартыг өөрчлөхийг хориглоно.
11.4. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, сургуулиуд дагаж мөрдөнө

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Боловсролын байгууллага

12.1.Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ.
12.2.Боловсролын байгууллага нь ашгийн төлөө бус байна. Боловсролын байгууллага нь ашгийн төлөө, ашгийн төлөө бус байж болно. Боловсролын байгууллага ногдол ашиг хуваарилахгүй.


13.1.Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн болон бусад байгууллагаас бүрдэнэ.
13.2. Боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн зорилготой нийцсэн судалгаа, туршилт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл явуулах боломж, нөхцлийг бүрдүүлсэн бүтэц бүхий төрөл бүрийн хэв шинжтэй байж болно.

14.1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.

15.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна.
Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын, дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний, коллеж нь сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.
16.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын хөгжлийн асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, бүх шатны сургууль, цэцэрлэг, иргэдэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх, сургалт-арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлнэ.
16.2. Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага мөн. чиг үүргийг хэрэгжүүлж болно.
16.3. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага болон аймаг, нийслэлийн боловсролын газар нь түшиц цэцэрлэг, сургуультай байж болно.
16.4. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

17.1.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.
17.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.
17.3.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

18.1.Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлж болно.
18.2.Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлж болно.
18.3.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын үйл ажиллагаа тогтвортой эрхлэх бие даасан нэгжийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулан ажиллуулж болно.
18.4.Шашны сургуульд суралцагчид суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай2 хуулиар зохицуулна.

19.1.Боловсролын сургалтын байгууллагыг зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан нөхцөлд өмчийн аль ч хэлбэрт үндэслэн байгуулж болно.
19.2.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.

20.1.Боловсролын сургалтын байгууллагыг байгуулах тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай3 хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд,  төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ерөнхий боловсролын сургуульд аймаг, нийслэлийн Засаг дарга, цэцэрлэгт сум, дүүргийн Засаг дарга ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэсерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.

21.1.Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ:
      21.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;
      21.1.2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;
      21.1.З.сургалтын төлөвлөгөө;
      21.1.4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;
      21.1.5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;
      21.1.6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;
      21.1.7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
      21.1.8. байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.
21.2.Боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 21.1.3 - 21.1.7-д дурдсан баримт бичиг, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, сургалт явуулах үндэслэл, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ.
21.3.Шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногт багтаан тухайн сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийн баримт бичигт нэмэлт тэмдэглэл хийнэ.
21.4  Боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
21.5. Энэ хуулийн 21.1.1-21.1.7-д заасан баримт бичигт тавигдах шаардлага, загварыг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

22.1. Боловсролын сургалтын байгууллага байгуулахад тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх асуудлыг дараахь журмаар шийдвэрлэнэ:
      22.1.1.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх;
      22.1.2.урьдчилсан зөвшөөрөл олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцөлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
      22.1.3.үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт эрх бүхий байгууллагад ирүүлэх;
      22.1.4.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрх бүхий байгууллага төрийн захиргааны болон боловсролын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэнэ. Магадлан шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үүсгэн байгуулагч хариуцах;
      22.1.5.шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргах;
      22.1.6.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллага шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох, эсэх тухай шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэх;
      22.1.7.тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэл өгснөөс хойш 15 хоногийн дотор боловсролын сургалтын байгууллагыг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагчид олгох.
22.2.Монгол Улсад болон гадаад оронд монгол улсын боловсролын стандартыг эзэмшүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хамтарсан буюу дагнасан хэлбэрээр байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
22.3.Боловсролын сургалтын байгууллага нь үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан, дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
22.4. Боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.4, 17 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгоно.

23.1.Тусгай зөвшөөрлийн хугацааг сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын хугацаатай уялдуулан тогтооно.
23.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд тухайн сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн тоолно.
23.З.Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана.
23.4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

 24.1.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно:
            24.1.1. боловсролын стандарт зөрчсөн; аттестатчиллын үнэлгээ, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр боловсролын стандарт зөрчсөн, норм, норматив, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон
            24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
            24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;
            24.1.4.хуульд заасан бусад үндэслэл.

 25.1. Боловсролын сургалтын байгууллагыг дараахь тохиолдолд татан буулгана:
            25.1.1.үүсгэн байгуулагчийн буюу үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр;
            25.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
            25.1.З.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
            25.1.4.хуульд заасан бусад үндэслэл.
25.2.Боловсролын сургалтын байгууллагыг энэ хуулийн 25.1.1, 25.1.3-т заасны дагуу татан буулгасан бол энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн сургалтын байгууллагын удирдлага бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
25.З.Тухайн боловсролын сургалтын байгууллагыг бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно.
25.4.Боловсролын сургалтын байгууллага татан буугдсан болон суралцагчид учирсан хохирлыг арилгуулахтай холбоотойгоор үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.
25.5. Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбогдон үүссэн эд  хөрөнгийн харилцааг Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

26.1.Боловсролын магадлан итгэмжлэл нь дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны түвшин, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажиллагаа мөн.

26.2.Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ.

26.3. Магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг Засгийн газар батална.

26.4. Магадлан итгэмжлэх байгууллага магадлан шинжилгээ хийх ажлыг гэрээний үндсэн дээр төлбөртэй явуулах бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол буруу дүгнэлт гаргаснаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцна. Төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Боловсролын удирдлага


 27.1. Боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн  байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ.

27.2. Боловсролын арга зүйн удирдлагыг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар хэрэгжүүлнэ. Боловсролын  асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд Боловсролын газар, дүүрэгт Боловсролын хэлтэс байна.

27.3. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дэргэд тухайн нутаг дэвсгэрт явуулах боловсролын үйл ажиллагааны бодлого, хөгжлийн төлөвлөлтийн асуудлаар зөвлөх  чиг үүрэг бүхий  орон тооны бус зөвлөл ажиллана.



28.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            28.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;

            28.1.2.боловсролыг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;

            28.1.3.мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох;

            28.1.4.бүх шатны боловсролын стандарт, норм, норматив боловсруулах;

            28.1.5.иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;

            28.1.6.удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;

            28.1.7.цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

                        28.1.8.цэцэрлэг, бүх шатны сургуулийг аттестатчилах; боловсролын стандарт, тогтоосон норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг аттестатчлах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;    

            28.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

            28.1.10.боловсролын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, үр өгөөжийг дээшлүүлэх;

            28.1.11.гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах;

            28.1.12.төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирлыг томилох, чөлөөлөх; төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх

            28.1.13.аймаг, нийслэлийн боловсролын төвийг мэргэжлийн газрыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангах;

            28.1.14. суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх
/Энэ заалтыг 2006 оны 6-р сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

28.1.14.боловсролын үйлчилгээ суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний нэр төр, эрх чөлөөг хангаж буй эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

28.1.15.аймаг нийслэлийн ажиллах хүчний хэрэгцээг үндэслэн дээд боловсролын байгууллагад зохих журмын дагуу элссэн иргэдээс төрийн буцалтгүй тусламжаар суралцуулах оюутны тоог жил бүр аймаг, нийслэлээр тогтоож, гэрээний үндсэн дээр суралцуулах журам баталж, хэрэгжүүлэх;

28.1.16.Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авч төгссөн багш, боловсрол, соёл, эрдэм шинжилгээний ажилтанг орон нутагт томилон ажиллуулах;

28.1.17. боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш, оюутан, сурагчдын ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх;

28.1.18.төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын тусгай сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын загварыг баталж мөрдүүлэх;

28.1.19. боловсролын стандартыг хэвлэх, түгээх.

           28.1.20. энэ хууль болон бусад хуульд заасан бүрэн эрх.

28.2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухайн их, дээд сургууль, коллежийн захирлыг 5 жилийн хугацаагаар томилж, ажлын үр дүнг харгалзан бүрэн эрхийн хугацааг дахин 1 удаа сунгаж болно.

             281 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Боловсролын газар

            281.1. Аймаг, нийслэлийн Боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        281.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;

                        281.1.2.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж, Засаг даргад санал болгох;

                        281.1.3.багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

                        281.1.4.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих;

                        281.1.5.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;

                        281.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;

                        281.1.7.орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

                        281.1.8.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

281.2.    Дүүргийн боловсролын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн нийслэлийн Засаг дарга тогтооно.

281.3.    Нийслэлийн Боловсролын газар нь энэ хуулийн 281.1-д заасан чиг үүргээ дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж болно.
    


            29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            29.1.1.боловсролын асуудлаар тухайн шатны ба доод шатны Засаг даргын тайлан хэлэлцэж, чиглэл өгөх;

            29.1.2.орон нутгийн харьяаллын өмчийн боловсролын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, биелэлтэд хяналт тавих;

            29.1.3.зохих нормативыг үндэслэн боловсролын байгууллагын төсвийг баталж, түүний гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих; /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

            29.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.

29.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

29.3. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 29.1-д заасан эрхээ сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж болно.



30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
            30.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

            30.1.2.иргэнд суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил эзэмшүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;

            30.1.З. орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх

            30.1.4. өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах;

            30.1.5.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

            30.1.6.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулахад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;

            30.1.7. багш, суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;
            30.1.8.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих;

            30.1.9. боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;

            30.1.10. орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх;

            30.1.11.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг томилох, чөлөөлөх;

            30.1.12. үндэсний цөөнхийн боловсрол эзэмших, соёл, заншлаа өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах             

           30.1.13 цэцэрлэгийн зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх

            30.1.14. хуульд заасан бусад бүрэн эрх.



31.1.Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            31.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

            31.1.2.хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, иргэнд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах;

            31.1.З. орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

            31.1.4.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;

            31.1.5.цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх; аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, мөн газрын саналыг үндэслэн чөлөөлөх”

            31.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;

            31.1.7. өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх;

            31.1.8.цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх;

            31.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

            31.1.10.багш, суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийн үр дүнг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;

            31.1.11. боловсролын мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж байх;

            31.1.12. хуульд заасан бусад бүрэн эрх.



32.1.Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            32.1.1. сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад харьяа айл өрхийн хүүхдийг хамруулах;

            32.1.2. иргэдийн боловсрол эзэмшсэн байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

            32.1.3. суурь боловсрол эзэмшээгүй иргэнд нөхөн эзэмшүүлэх ажил зохион байгуулах.



33.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн болон удирдах зөвлөлийн саналыг харгалзан түүний үүсгэн байгуулагчийн томилсон захирал, эрхлэгч удирдана. Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг түүний үүсгэн байгуулагчийн томилсон захирал, эрхлэгч удирдана.

33.2.Захирал, эрхлэгч нь Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

33.З.Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь орон тооны байна.



34.1.Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургуулийн болон цэцэрлэгийн зөвлөл, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлнэ.
Сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршлыг  харгалзан сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлийг дундын хэлбэрээр байгуулж болно.

34.2.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэ хуулийн 34.1-д заасан заалт хамаарахгүй.

34.3. Үүсгэн  байгуулагч нь их сургууль, дээд сургуулийн харъяа сургуулийн удирдах зөвлөл байгуулах эрхийг тухайн их, дээд сургуулийн удирдах зөвлөлд шилжүүлж болно.

34.4. Сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.



35.1.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг, эх, бусад байгууллагын төлөөлөлтэй байна. 9-11 гишүүнтэй сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг 3 жилийн хугацаагаар сонгоно.

35.2.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох багш, ажилтан, сурагч, эцэг, эхийн төлөөллийг тэдгээрийн хамт олны хурлаас тус тус сонгоно.

35.3.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох бусад байгууллагын төлөөл­лийг үүсгэн байгуулагчийн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн нийт ажилтны хурлаас сонгоно.

35.4.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

            35.4.1.сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүү­лэхэд санал өгөх;

            35.4.2.сургууль, цэцэрлэгийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох;

            35.4.3.сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

            35.4.4.сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих; сургалтын чанар, хүүхэд хүмүүжүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, тэдний оролцоог бүх талаар дэмжих ажлын үр дүн, түвшинг сайжруулах чиглэлээр сургууль, цэцэрлэгийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих

            35.4.5.захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;

            35.4.6.багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах;

            35.4.7.сурагчийн дүрэмт хувцасны загварыг тогтоох.

 35.5.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх асуудлаар үүсгэн байгуулагчид санал тавьж болно.

35.6.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь гишүүний бүрэн эрхийг зөвшөөрөх, зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, үйл ажиллагаа явуулах журмыг хурлаараа баталж мөрдөнө.


36.1.Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөлөлтэй байна. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.

36.2.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-6О хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна. Удирдах зөвлөлд орох үүсгэн байгуулагчийн төлөөллийг түүний шийдвэрээр үүсгэн байгуулагчийн шийдвэрээр болон түүний эрх шилжүүлснээр томилно.

36.З.Удирдах зөвлөлд орох багш, суралцагчийн төлөөллийг хамт олны хурлаас сонгоно.

36.4.Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгоно. Жил бүр удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг өөрчилж болно.

36.5.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Удирдах зөвлөл бүрэн эрхийн хугацаанд жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу гишүүдийн 1/З-ээс доошгүйн саналаар хуралдуулна. Захирал тодорхой асуудлаар удирдах зөвлөлийг хуралдуулах саналаа зөвлөлийн даргад тавьж болно.

36.6.Удирдах зөвлөл олонхийн саналаар шийдвэр гаргана. Зөвлөлийн даргыг удирдах зөвлөлөөс сонгоно.

36.7.Удирдах зөвлөл үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий комисс, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

36.8.Удирдах зөвлөлд орсон үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь түүний бодлого, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

36.9.Удирдах зөвлөлийн даргыг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн үндэслэлээр хугацаанаас өмнө өөрчилж болно.

36.10. Үүсгэн байгуулагч удирдах зөвлөл, түүний гишүүнийг хангалтгүй ажилласан гэж үзвэл өөрийн төлөөллөө эгүүлэн татах, бусад гишүүний талаар сонгосон хамт олонд нь мэдэгдэх эрхтэй.

36.11. Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

            36.11.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх;

            36.11.2. сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох /Энэ заалтын орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоохтой холбогдох хэсэг нь төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хамаарахгүй./; /2 дахь өгүүлбэрийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

            36.11.З. хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журмыг тогтоох

            36.11.4. сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;

            36.11.5. сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;

            36.11.6.удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж үүсгэн байгуулагчид өгөх.

36.12. Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.



37.1.Боловсролын мэргэжлийн хяналтыг боловсролын улсын хяналтын байгууллага, улсын байцаагч хэрэгжүүлнэ.

37.2.Боловсролын улсын хяналтын байгууллага нь боловсролын тухай хууль тогтоомж, бага, дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын байгууллагын ажлын түвшин, түүнтэй холбогдсон норм, норматив, дүрэм, журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавина.

37.3.Боловсролын улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална.



ТАВДУГААР БҮЛЭГ

Боловсролын эдийн засаг



38.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагын оролцоотойгоор боловсролын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.

38.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан төлөвлөгөө, арга зүйг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг боловсролын ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй байна.

38.З.Цэцэрлэг, сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага тогтоосон норм, нормативыг үндэслэн зорилтот төлөвлөгөөтэй ажиллана.

38.4.Өмчийн аль ч хэлбэрийн боловсролын байгууллага хууль тогтоомжид заасан мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж боловсролын дээд шатны байгууллагад тайлагнана.



39.1. Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 2О-иос доошгүй хувийг зарцуулна.

39.2.Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, хөнгөлөлттэй зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна.

39.3.Боловсролын сургалтын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч эдэлнэ.

39.4.Боловсролын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.

39.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын төв нь улсын төсөв, судалгааны ажлын төслийн зардлаар санхүүжнэ.

39.6. Орой, эчнээ, түр, албан бус арга, хэлбэрээр сургалт явуулах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс гаргана. Орой, эчнээ, албан бус хэлбэрээр иргэдэд бичиг үсгийн боловсрол олгох болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс гаргана.
39.7.Суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх зорилгоор сургалтын төрийн сан байгуулж ажиллуулна. Сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.
Суралцагчдад хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно. /Энэ хэсгийг 2006 оны 6-р сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Орон нутгийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, нийгэмд чухал хэрэгцээтэй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, суралцагчийн гоц авьяасыг дэмжих, орлого багатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшихэд зориулж сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгоно. Зээл, буцалтгүй тусламж олгох журмыг Засгийн газар тогтооно.

39.8.Олон нийтийн үүсгэл санаачилгаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт боловсрол хөгжүүлэх сан байгуулж болно.

39.9.Боловсролд зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

39.10. Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн болон тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.

             39.11. Сургалтын байгууллага нь сургууль хөгжүүлэх сантай байж болно. Сангийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.



40.1.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ.

40.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургуулийн тогтмол болон дотуур байрны нийт зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ. Төрийн өмчийн бүх шатны сургуулийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын зарим хэсэг, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр, ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг сурагчид ногдох сургалтын нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.

40.3.Бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын норматив, дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох зардлын жишгийг сургуулийн байршил, хэв шинж болон мэргэжлийн төрлөөр Засгийн газар жил бүр тогтооно. Сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.
Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил хэв шинж, мэргэжлийн чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчын онцлог хэрэгцээтэй уялдуулан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох аргачлалыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

40.4.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

            40.4.1. цэцэрлэгт улсын төсөв, эцэг, эх, асран хамгаалагчаас өгөх төлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого;

            40.4.2. ерөнхий боловсролын сургуульд улсын төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;

            40.4.З.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд улсын төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;

            40.4.4.их сургууль, дээд сургууль, коллежид улсын төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлого;

            40.4.5.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төр хариуцна.

40.5.Энэ хуулийн 40.4-т заасан төрийн өмчийн боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрт улсын төвлөрсөн буюу орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад орлогын зохистой харьцааг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

40.5. Дээд боловсролын сургалтын байгууллага болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчдад төрөөс үзүүлэх буцалтгүй тусламж, зээл, тэтгэлэгийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.

40.6. Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно.



41.1.Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох хувьсах зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.

41.2.Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчинг сайжруулах, тэдгээрийг багшлах боловсон хүчнээр хангахад Засгийн газар тогтоосон журмын дагуу дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.



42.1. Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.

42.2.Боловсролын сургалтын байгууллага өөрийн харьяа хэвлэл, мэдээлэл, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг засварлах, үйлдвэрлэх, хангах зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэгжтэй байж болно.

42.3.Цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хоол хүнсний зүйлийн норм, норматив холбогдох хууль тогтоомж, боловсролын стандартыг үндэслэн боловсролын, эрүүл мэндийн, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох бусад байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ.
Цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хоол хүнсний зүйл болон суралцагчийн эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг холбогдох хууль тогтоомж, боловсролын стандартыг үндэслэн боловсрол, эрүүл мэндийн, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох бусад байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ.

42.4.Боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна.

 42.5.Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана.

42.6.  Боловсролын сургалтын байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн  норм, нормативыг баримтлан тогтоосон сургалтад зориулсан эзэмшил газартай байна.

42.7 Боловсролын сургалтын байгууллага нь суралцагчдыг ялгаварлан гадуурхах, сэтгэл санаа, бие махбодийн шийтгэл ногдуулах, аливаа дарамт, хүчирхийлэлээс ангид байлгана.   



43.1. Багш нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:

            43.1.1.хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх;

            43.1.2.багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай4 хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй;

            43.1.3.орон сууц барих буюу худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж авах;

            43.1.4.бүх шатны сургууль, цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан, энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалтанд тэтгэвэрт гарахад нь нэг хичээлийн жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох;  бүх шатны сургууль цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалтанд тэтгэвэрт гарахад нь 12 сарын, үүнээс хөдөөгийн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил багшилсан багшид тэтгэвэрт гарахад нь 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа боловсролын сургалтын байгууллагаас нь нэг удаа олгох

            43.1.5.тухайн нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд багшид нэмэгдэл цалин, урамшил, бусад дэмжлэг үзүүлэх; Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа боловсролын сургалтын байгууллагаас нь олгох

            43.1.6. хуульд заасан бусад баталгаа.

          43.1.6. Тухайн нутаг, дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багшид нэмэгдэл цалин, урамшил, бусад дэмжлэг үзүүлэх  

     43.2. Суралцагч нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:

            43.2.1. оршин суудаг газраасаа сургуульд тогтмол явах боломжгүй, өнчин буюу амьжиргааны түвшин доогуур суралцагчийг дотуур байраар хангах;

            43.2.2.ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв /анхан шатны/-ийн дотуур байранд төлбөргүй суух;

            43.2.З.сурагчийг хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтаар сургуульдаа ирэх, гэртээ буцахад эцэг, эх, асран хамгаалагчийн зардал, хүсэлтээр унаагаар үйлчлэх арга хэмжээг сургуулийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;

            43.2.4. оршин суудаг газраасаа өөр аймаг, хотод суралцаж байгаа оюутны жилд 2 удаа орон нутагтаа ирж, очих зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөх;

            43.2.5.нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг тухайн нутгийн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу хөнгөлөх;

            43.2.6.Засгийн газраас тогтоосон журмын дагуу эмнэлэг, нийтийн хоол, соёл, урлагийн болон ахуйн үйлчилгээгээр үйлчлэх зардлыг хөнгөлөх;

            43.2.7.суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих, өнчин, амьжиргааны түвшин доогуур, бие эрхтний согогтой, оюуны хомсдолтой хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сурах нөхцөл бололцоогоор төрөөс хангах;

            43.2.8.хөдөөгийн сумдын захиалга-гэрээний дагуу багш мэргэжлээр суралцаж байгаа оюутан, магистрантад сургалтын төрийн сангаас хөнгөлттэй нөхцөлөөр зээл, тэтгэлэг олгох;

43.2.9.сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг зохих журмын дагуу олгох;

43.2.10.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчдад Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын дагуу сар тутам тэтгэлэг олгох;

            43.2.9. хуульд заасан бусад баталгаа.

 43.3.Багш, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт, нөхөх олговор, тэтгэлэг, тэтгэмж, шагнал урамшил нь өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш байна.



ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Боловсролын харилцаанд оролцогчдын нийтлэг эрх, үүрэг



44.1. Багш дараахь эрхтэй:

            44.1.1.сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;

            44.1.2.сургалтад шинжлэх ухааны дэвшилт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;

            44.1.З.суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх;

            44.1.4.суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх;

            44.1.5.суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах;

            44.1.6. судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх;

            44.1.7. хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг, эх, асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх;

            44.1.8. үндсэн ажлын чөлөө цагаар мэргэжил, сонирхлын дагуу бусад байгууллагад гэрээгээр ажиллах.

44. 2. Багш дараахь үүрэгтэй:

                        44.2.1.багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;
                        44.2.2.сургалтын ажлыг амьдрал, үйлдвэрлэлтэй уялдуулан шинжлэх ухааны үндэстэй явуулах; боловсролын стандартыг хэрэгжүүлэх;

                        44.2.З.онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх;
                        44.2.4.суралцагчид бие даан боловсрол, мэргэжил эзэмших чадвар олгох, амьдрах арга ухаанд сургах; суралцагчид ялгаварлан гадуурхахгүй хандаж, нэр төрийг хүндэтгэн хамгаалах;

                        44.2.5.хариуцсан ангийн суралцагчийн эрүүл мэндэд анхаарал тавих. суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;

                        44.2.6.суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

                        44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих.

44.3.Багш нь суралцагчид сэтгэл санаа, бие махбодийн шийтгэл, дарамт үзүүлэх, тэдний хувийн нууц задруулахыг хориглоно.

44.4.Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.



45.1. Суралцагч дараахь эрхтэй:

            45.1.1. суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;

            45.1.2. сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;

            45.1.З. сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;

            45.1.4. суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;

            45.1.5. хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх;

            45.1.6. гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох;

            45.1.7.сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих.

            45.1.8.  Сургалтын байгууллагаас гаргаж буй суралцагчийн эрх ашигт хамаарах дүрэм, журам боловсруулах, батлахад оролцох

            45.1.9.  Уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах

45.2. Суралцагч дараахь үүрэгтэй:
            45.2.1. сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
            45.2.2.багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
            45.2.3. бие дааж суралцах арга барилыг эзэмших;
            45.2.4. багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;
            45.2.5. сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих;                          
            45.2.6. сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.



            46.1. Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:

            46.1.1.хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох;

            46.1.2.боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах;

            46.1.З.хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан тодорхойлолттой танилцах.

46.2. Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:

            46.2.1.хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах;

            46.2.2.сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх;

            46.2.З.хүүхэддээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх;

            46.2.4. хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмших.



 47.1. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрхтэй:

            47.1.1.мэргэжилтэн бэлтгүүлэх, ажиллагчдын мэргэшлийг дээшлүүлэх захиалгыг холбогдох боловсролын сургалтын байгууллагад өгөх, гэрээ байгуулах;

            47.1.2.гэрээ, захиалгаар суралцагчийн талаар санал гаргах, шаардлага тавих;

            47.1.3.ажилтандаа боловсрол олгох, түүний мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

            47.1.4.боловсролын байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, ивээн тэтгэсний төлөө хууль тогтоомжид заасан зохих хөнгөлөлт эдлэх.

47.2. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй:

            47.2.1.гэрээний дагуу суралцагчийг хүлээн авч үйлдвэрлэлийн дадлага хийлгэх нөхцөл, бололцоогоор хангах;

            47.2.2. гэрээ, захиалгаар суралцагчийн сургалтын зардлыг төлөх;

            47.2.З.ажилтан бие дааж сурч боловсрох, хүүхдээ сургахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх.



ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл



48.1.Суурь боловсрол олгох ажлыг хангалтгүй зохион байгуулсан, зохих арга хэмжээ аваагүй төрийн захиргааны болон боловсролын байгууллагын гэм буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

48.2. Боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

            48.2.1. энэ хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчиж боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн, авч ашигласан иргэнийг 20000-30000 30000-50000, албан тушаалтныг 40000-50000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 200000-250000 төгрөгөөр торгож, хуурамч баримт бичгийг хураах;

            48.2.2. энэ хуулийн 47 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн бол 50000-75000 75000-100000 төгрөгөөр торгох;

            48.2.3.ажил үүргээ гүйцэтгэхэд нь багшид санаатайгаар саад учруулсан, багшийн нэр хүндийг гутаан доромжилсон этгээдийг 10000-30000 30000-50000 төгрөгөөр торгох;

            48.2.4.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй сургалтын ажил эрхэлсэн бол сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгож, иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 40000-50000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000-250000 төгрөгөөр торгож, олсон орлогыг хурааж, сургалтын үйл ажиллагааг зогсоох;

            48.2.5.энэ хуулийн 46.2.3-т заасан үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 10000-30000 төгрөгөөр торгох.

            48.2.6. боловсролын болон сургалтын байгууллагын стандарт зөрчсөн удирдах албан тушаалтанг 50000-60000 төгрөгөөр торгох.

           48.2.6.  Суралцагчид сэтгэл санаа, бие махбодийн шийтгэл оногдуулсан, мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн, эд зүйлс худалдаж авахыг тулгаж дарамт үзүүлсэн, хувийн нууц задруулсан суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан багшийг 10000-30000 төгрөгөөр, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох

             48.2.7. удирдах ажилтан, багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн бол 50000-60000 төгрөгөөр торгох буюу багшлах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах;

             48.2.8. байгууллагад хандивласан хөрөнгийг санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаагүй, зориулалтын дагуу зарцуулаагүй албан тушаалтанг 50000-60000 төгрөгөөр торгох.”

   48.З. Энэ хуулийн 48. 2-т заасан шийтгэлийг шүүгч, сум, дүүргийн Засаг дарга, боловсролын хяналтын улсын байцаагч ногдуулна.





            МОНГОЛ УЛСЫН
            ИХ ХУРЛЫН ДАРГА                             С.ТӨМӨР-ОЧИР


1 Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль- “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 3 дугаарт нийтлэгдсэн
2 Тєр, сїм хийдийн харилцааны тухай хууль- “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 6-7 дугаарт нийтлэгдсэн
3 Аж ахуйн їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хууль- “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн
4 Хєдєлмєрийн тухай хууль –“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...