Thursday

Дээд Боловсролын тухай хууль


2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот


ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

            1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд дээд боловсрол олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл. Дээд боловсролын зорилго

            2.1.Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.





ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дээд боловсролын агуулга

            3 дугаар зүйл. Дээд боловсролын агуулга

            3.1.Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх  мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

            3.2.Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших  хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

                        3.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай  шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;

                        3.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн мэдлэг эзэмшүүлэх;

                        3.2.З.мэргэших  хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх.

            3.З.Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.

            3.4.Багц цагийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон мэргэжлийн байгууллага тогтооно.

                                                           ГУРАВДУГААР БҮЛЭГ

Дээд боловсролын сургалтын байгууллага

            4 дүгээр зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага

            4.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж  гэсэн ангилалтай байна.

4.2.Их сургууль нь шинжлэх ухааны хэд хэдэн чиглэлээр суурь ба хавсарга судалгаа явуулдаг, бакалавр, магистр, докторын сургалт эрхэлдэг, үйлдвэр, үйлчилгээний бааз лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын байгууллага байна. Их сургууль нь шинжлэх ухааны хэд хэдэн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил болон бакалавр, магистр, докторын сургалт эрхэлдэг дээд боловсролын сургалтын  байгууллага мөн. /УИХ-ын 2006 оны 11 сарын 17-ны нэгдсэн чуулганаар хасах санал дэмжигдсэн. Тэгэхээр хуучин томьёолол хүчинтэй болно гэсэн үг/

            4.3.Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг, дипломын болон бакалавр, магистрын сургалт эрхэлдэг, сургалт-эрдэм шинжилгээний байгууллага байна. Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг, дипломын болон бакалаврын сургалт  эрхэлдэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно.

            4.4.Коллеж нь дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг сургалтын  буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна.

            4.5.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг  сургуулийн хүчин чадал, үндсэн багш нарын дотор докторын зэрэгтэй багш нарын эзлэх хувь хэмжээг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

            5 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион
                                                                      байгуулалтын бүтэц

            5.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна. Их сургууль нь профессорын багт тулгуурласан зохион байгуулалтын нэгжтэй байж болно.

            5.2.Их сургууль харьяалалдаа дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно.

            5.3.Дээд сургууль харьяалалдаа коллеж, сургалт-эрдэм шинжилгээний болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно.

            5.4.Коллеж харьяалалдаа мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй байж болно. Коллеж нь зарим мэргэжлээр шаталсан сургалт зохион байгуулж болно.
           
            5.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн харьяаллын сургууль нь бие даасан хуулийн этгээд байна. Дээр дурдсан сургууль бие дааж магадлан итгэмжлэлд орно.

5.6.Дээд боловсролын сургалтын байгууллага нь хамтарсан болон дагнасан сургалт-эрдэм шинжилгээний зориулалт бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний түшиц байгууллага, лаборатори, эмнэлэг, дадлагын бааз, туслах аж ахуйтай байж болно.

            5.7.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр тодорхой аж ахуйн нэгж, байгууллагыг сургалт-эрдэм шинжилгээ, дадлагын бааз болгож болно.

            5.8.Дээд боловсролын сургалтын байгууллагын бүрэлдэхүүний зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн  эрх, үүрэг, хариуцлагыг их сургууль, дээд сургуулийн коллежийн дүрмээр тогтооно.

5.9.  Төрийн өмчийн их сургууль, дээд сургуулийн харьяаллын сургууль байгуулах журмыг Засгийн газар тогтооно.


            6 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагыг
       байгуулах, өөрчлөх,  зарим үйл ажиллагааг  
       зогсоох, татан буулгах

            6.1.Дээд боловсролын байгууллагыг Боловсролын тухай хуулийн 19, 20 дугаар зүйл, болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай1 хуулийн 15.7.1,15.7.2,15.7.4-т заасны дагуу үүсгэн байгуулна.

            6.2.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, зарим үйл ажиллагааг зогсоох, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

6.З.Төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийг өөрчлөх, зарим үйл ажиллагааг зогсоох, татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ. Төрийн өмчийн их сургууль, дээд сургуулийг  байгуулах, өөрчлөх,  татан  буулгах  асуудлыг  Засгийн  газар шийдвэрлэнэ.

            6.4.Төрийн бус өмчийн их сургууль, дээд сургуулийг, коллежийг татан буулгах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр суралцагчийн эрх ашгийг хохироохгүйгээр үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээд шийдвэрлэнэ.

            6.5.Дээд боловсролын сургалтын байгууллага татан буугдсан нөхцөлд оюутны мэдлэг, чадварыг шалган тогтоож, ижил мэргэжлийн сургуульд шилжүүлэн суралцуулах, холбогдох зардлын асуудлыг татан буугдсан сургууль нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дээд боловсролын сургалтын бусад байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

            6.6.Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд оюутан элсүүлэх, сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6.7. Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын салбарыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр тухайн сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч байгуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Дээд боловсролын сургалтын
зохион байгуулалт

            7 дугаар зүйл. Их сургууль, дээд сургууль, коллежийн элсэлт

     7.1.Их сургууль, дээд сургууль, коллежид зохих болзол хангасан бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ. Их сургууль, дээд сургуульд бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлнэ. Элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна.
            7.2.Мэргэжилтний хэрэгцээ, захиалга, сургуулийн хүчин чадлыг харгалзан элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. Сургуулийн хүчин чадлыг тодорхойлох үндэслэл нь багшлах боловсон хүчин, хичээлийн байр,  лаборатори, номын сан, дүрмийн сангийн хэмжээ байна.

            7.З.Оюутан, магистрант, докторант элсүүлэх үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

            8 дугаар зүйл. Их сургууль, дээд  сургууль, коллежийн сургалтын
               зохион байгуулалт

            8.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалт нь өдөр, орой, эчнээ болон экстернат хэлбэртэй байж болно.

            8.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн  өдөр, оройн сургалтын хичээлийн жил  9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ.

            8.З.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан хичээлийн жилийн эхлэх хугацааг боловсролын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.

            8.4.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалт мэргэжил бүрээр боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн захирал батална.

            8.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтын зохион байгуулалт, дадлагын хөтөлбөр, дүрмийг сургуулийн эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална.

            8.6.Магистр, докторын сургалтын судалгаа, туршилтын ажлын зарим хэсгийг эрдэм шинжилгээний хүрээлэн,  үйлдвэрийн газрын лаборатори, баазыг түшиглэн тухайн байгууллагын эрдэмтдийн удирдлагын дор явуулж болно.

8.7.Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 9О багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 12О-оос, магистрын сургалт 15О-аас, докторын сургалт 21О багц цагаас тус тус доошгүй байна.

            8.8.Магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

            8.9.Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон шалгалтын хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна.

8.10. Дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журам, энэ хуулийн 8.4-т заасан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус  батална.

9 дүгээр зүйл. Их сургууль, дээд сургууль, коллежид
                   суралцагчийн  мэдлэг, чадвар, дадлыг үнэлж,
                                                   дүгнэх

            9.1.Их сургууль, дээд сургууль, коллежид суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж,  дүгнэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

Дээд боловсролын удирдлага

            10 дугаар зүйл. Дээд боловсролын удирдлага

            10.1.Дээд боловсролын удирдлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

            10.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дээд боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        10.2.1.дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд уялдуулан зохицуулж дэмжих, тэднийг мэргэжлийн  арга зүйн  удирдлагаар хангах;

                        10.2.2.төрийн захиргааны бусад төв байгууллагатай тухайн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хамтран ажиллах.

11 дүгээр зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын             
                                                      удирдлага
                                                           
            11.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн өөрийн удирдлагыг сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

            11.2.Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн  36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

11.3.Захирал нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон байгууллагын этгээдийн өмнө ажлаа тайлагнана.

            11.4.Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зорилгоор их сургууль, дээд сургуульд эрдмийн зөвлөл, коллежид сургалт-арга зүйн зөвлөл ажиллана. Эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн дарга нь тухайн сургуулийн захирал байна.

            11.5.Захирал нь харьяаллын сургууль, тэнхим, лаборатори, эрдэм шинжилгээний нэгжийн саналыг үндэслэн эрдмийн болон сургалт-арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг батална.

            11.6. Захирлын дэргэд захиргааны зөвлөл ажиллаж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Дээд боловсролын сургалтын байгууллагын  бүрэн эрх

            12 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын
                                                            эрх, үүрэг

            12.1.Дээд боловсролын сургалтын байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

                        12.1.1.дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

                        12.1.2.сургалтын агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэгжүүлэх;

                        12.1.3.эрдэм шинжилгээ, судалгааны төсөлд оролцох;

                        12.1.4.боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж, мөрдүүлэх;

                        12.1.5.тогтоосон журмын дагуу сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, харьяа нэгж, байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, тэдгээрийн тайланг сонсож,  үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

                        12.1.6.суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх;

                        12.1.7.багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний болон төгсөгчийн  мэргэшлийг дээшлүүлэх;

                        12.1.8.багшид боловсролын зэрэг, цол олгох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу шийдвэрлэх;

                        12.1.9.бүс нутгийн болон олон улсын чанартай уулзалт, хурал, семинар зохион байгуулах;

                        12.1.10.үйл ажиллагаандаа нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

                        12.1.11.гадаадын болон дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр хийх;

                        12.1.12.шаардлагатай гэж үзвэл шинээр элсэгчид зориулан бэлтгэл сургалт зохион байгуулах;

                        12.1.13.иргэдийн боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн чиглэлийн үйлчилгээ үзүүлэх.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Багш, суралцагч

            13 дугаар зүйл. Багш

            13.1.Их сургууль, дээд сургууль, коллежид үндсэн мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заана.

            13.2.Их сургууль, дээд  сургууль, коллежийн багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш заах  арга зүй эзэмшсэн байна.

            13.З.Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна.

13.4.Дээд боловсролын сургалтын байгууллагад багшилсан хугацаа, сургалтын ажлын дадлага, туршлага, эрдэм шинжилгээний бүтээл, туурвилыг харгалзан докторын зэрэгтэй хүнд дэд профессор, профессор цолыг их сургууль, дээд сургууль олгоно.

13.5.Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал, дэд профессор, профессор цолын тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

14 дүгээр зүйл. Багшийн эрх, үүрэг

            14.1.Багш Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

                        14.1.1.төрийн захиргааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах;

                        14.1.2.бүтээлийн чөлөө авах;

                        14.1.3.хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, боловсролын зэрэг, цолын нэмэгдэл авах, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх.

            14.2.Багш Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:

                        14.2.1.эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах;

                        14.2.2.мэргэжлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажилд туслах.

            15 дугаар зүйл. Суралцагч

            15.1.Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэнэ.

            16 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг

            16.1.Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна  дараахь эрхтэй:

                        16.1.1.их сургууль, дээд сургууль, коллеж, түүний харьяаллын нэгжийн хичээлийн байр, номын сан, сургалт-эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу ашиглах;

                        16.1.2.зарим хичээлийг бие даан судалж,  дүгнүүлэх;

                        16.1.З.эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;

                        16.1.4.бүтээлээ хэвлүүлэхээр дэвшүүлэх;

                        16.1.5.сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох;

                        16.1.6.магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах;

                        16.1.7.докторант нь хичээл заах, оюутан, магистрантын эрдэм шинжилгээний ажил удирдах.

             16.2.Суралцагч  Боловсролын тухай хуулийн 45.2-т заасан үүрэг хүлээнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Дээд боловсролын эдийн засаг,
нийгмийн баталгаа

            17 дугаар зүйл. Дээд боловсролын төлөвлөлт, мэдээлэл
                                                           
            17.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээд боловсролыг хөгжүүлэх, их сургууль, дээд сургууль, коллеж нь сургуулиа хөгжүүлэх  ойрын болон хэтийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй байна.

            17.2.Их сургууль, дээд сургууль, коллеж нь статистикийн болон бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад өгнө.

            17.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллежийг холбогдох мэдээллээр хангана.

            18 дугаар зүйл. Дээд боловсролын санхүүжилт

            18.1.Төрийн өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн санхүүжилт  дараахь  эх үүсвэрээс бүрдэнэ:

                        18.1.1.улсын төсвийн хөрөнгө;

                        18.1.2.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт;

                        18.1.З.сургалтын төлбөр;

                        18.1.4. холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу тогтоосон аж ахуйн үйл ажиллагааны орлого;

                        18.1.5.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив;

                        18.1.6.зээл, тусламж;

                        18.1.7.бусад эх үүсвэр.

            18.2.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчныг сайжруулах, багшлах боловсон хүчнээр хангахад Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрөөс зохих дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

            18.З.Боловсролын байгууллагад хандивласан хөрөнгийг байгууллагын санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана.

            18.4.Зайлшгүй шаардлагатай зарим мэргэжлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэх сургалтын зардлыг жил бүрийн улсын төсвөөс санхүүжүүлж болох бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн хэрэгцээг үндэслэн төрөөс суралцагчид үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуваарилан зохицуулна.

            18.5.Өмчийн аль ч хэлбэрийн дээд боловсролын сургалтын байгууллага нь хоёр жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж, дүнг нийтэд ил тод байлгана.

19 дүгээр зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа
                                                  
            19.1.Оршин суугаа газраасаа сургуульдаа тогтмол явах боломжгүй суралцагчид Боловсролын тухай хуулийн 43.2.1-д заасны дагуу дотуур байраар үйлчилнэ.

            19.2.Өнчин, тахир дутуу болон амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой өрхийн болон бусад шаардлагатай суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрт зориулан хөнгөлөлттэй  зээл олгоно.

            19.З.Сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан суралцагчид нэрэмжит тэтгэлэг олгох, сургалтын төлбөрийн зарим хэсгийг хөнгөлөх буюу бусад хэлбэрээр хөхиүлэн дэмжинэ.

            19.4.Суралцагчид  тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох журмыг Засгийн газар тогтооно.

            19.5.Дээд боловсролын сургалтын байгууллагад эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид ажлын газар нь улирлын болон төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж цалинтай чөлөө олгоно.


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

            20 дугаар зүйл. Дээд боловсролын тухай хууль тогтоомж
                                                 зөрчигчид хүлээлгэх хариуцлага
                                                                            
            20.1.Дээд боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол боловсролын хяналтын улсын байцаагч Боловсролын тухай хуулийн 48.2-т зааснаас гадна дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

                        20.1.1.энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бол буруутай этгээдийг 30000-50000-60000 төгрөгөөр торгох;

                        20.1.2.энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн бол дээд боловсролын сургалтын байгууллагын захирлыг 30000-50000-60000 төгрөгөөр торгох.

             


                        МОНГОЛ УЛСЫН
                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                   С.ТӨМӨР-ОЧИР







1 Аж ахуйн їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай тухай хууль- “Тєрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 6 дугаарт  нийтлэгдсэн

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...