Friday

Өдрийн тэмдэглэл - 2

Саарал өдөр

Хэн нэгний хайрын түүхийг сонсоод
Хорвоо тэр чигээрээ саарал бишийг мэдэрлээ
Хүний өмнөөс баярлаж бас атаархах сэтгэл
Хоёр мөр холбосноор хөнгөрөх эсэхийг шалгалаа

Агаар мандалд нар нь хэвээрээ гийж
Ажил амьдрал нэг хэвийн урссаар байхад
Аз жаргал минь хажууд байгаа гэж бодовч
Арван хэдний энэ өдөр надад саарал санагдана

Өрөөлийн гарт байгаа чихэр
Өөрийн чихрээс амттай санагддаг нь
Өөдөсхөн жаалын гэнэн санаа биш
Өнө мөнхийн хүмүүний шинж бололтой

Хүн гэдэг өчүүхэн дотортой амьтны
Хүсэл хэзээ ч ханадаггүй бололтой
Өөрөө зохиосон үлгэртээ итгэж
Өрөөлийн бүхнийг сайхан гэж
Үргэлж мөнх шуналтсаар
Үүрд мөнх тэмцдэг бололтой

BUT

Олноос сайхныг өмсөөд
Оддын сэтгүүлд гарахгүй
Өрөөлөөс илүүг идээд
Өвчин тусахгүй явах биш дээ


SO

Саарал өнгөнд хар цагаан хоёр хоёул багтдагийн адил
Сайхан муухай хоёр хамт байгааг саная
Өрөөлийн нэг чихрийг горьдох хэрэггүй
Өөрийн чинь чихэр бурхны гарт байж байгаа


No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...