Sunday

Сургуулийн өмнөх насны хүүхдэд юуг анхаарах вэ?

Бага насны хүүхдэд байх ёстой хөдөлгөөний хэмжээг 1 хоногт явах алхамд шилжүүлбэл:
a. 3-4 настай хүүхэд 6-9.0 мянган алхам
b. 4-5 настай хүүхэд 9-12.0 мянган алхам
c. 5-6 настай хүүхэд 12-15.0 мянган алхам байдаг байна. Иймээс:
1.Хөдөлгөөнийг нь хязгаарлахгүй байх. Бага насны хүүхэд байнгын хөдөлгөөнд байснаараа бус суугаа ба зогсоо байдалд удаан байх, хязгаарлагдмал жижиг орчинд хөдөлгөөн нь хоригдох зэрэгт хамгийн их ядардаг. Иймээс хүүхдийг хөдөлгөөнт тоглоом тоглуулах, чөлөөтэй явах, гүйж харайх, босож суух, агаар салхинд гаргах зэргээр нөхцөл боломжийг сайн хангах хэрэгтэй. Хүүхэд идэвхтэй хөдөлгөөнд байснаараа:


  • Эрч хүч, тамир тэнхээ нь сайжирна.
  • Бие нь чангарна.
  • Сэтгэл санаа нь өөдрөг байна.
  • Өөрийнхөөрөө сэтгэн бодох чадвартай болж, оюун ухаан нь сайжирна.
2.Эрүүл зөв хувцаслаж сургах.
  • Багадсан ба томдсон гутал өмсвөл тавхайн хөгжил, алхаа гишгээнд сөргөөр нөлөөлнө.
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн гутлын өсгий 0.8 см-аас өндөргүй, бага ангийн хүүхдийн гутал 1-2 см-аас өндөргүй байх. Энэ хэмжээнээс хэтэрвэл бэхжээгүй яс мурийх, майга болох, алхаа гишгээнд өөрчлөлт орох сөрөг дагавартай.
  • Нийлэг эдээр хийгээгүй, аль болох даавуун эдээр хийсэн хувцас өмсгөж байх. Байнгын хөдөлгөөнд байдаг тул их чийг хөлс гардаг бөгөөд тэр нь гадагшлахгүй байх, бие чийгтэх, улмаар салхинд цохиулснаар өвдөх магадлалтай.
3.Биеийн зөв галбирыг тогтоох, алдагдуулахгүй байх
  • Хэмжээнээс нь хэтэрсэн хүнд юм өргүүлэхгүй байх
  • Зөв сууж хооллож сургах
  • Зөв сууж хичээллэж сургах
  • ТВ зөв байрлалаас үзэж сургах...
Дээрх дадлыг хүүхэд тань хэр сайн эзэмших нь асран хамгаалагч эцэг эх, багш, ах эгч, ойр тойрны хүмүүсээс нь маш их шалтгаална. Бага насны хүүхэд нь бүхнийг сармагчин шиг дуурайж, маш хурдан тогтоох ойтой байдаг тул томчуудын үйлдэл, дадал зуршлыг хурдан тогтоон авч өөрийн болгож чаддаг. Иймд үр хүүхдэдээ сургаж буй зүйлээ өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй байдаг. Тухайлбал, зурагтаа холоос үз, бага хар гэж хэчнээн хэлсэн ч орчин тойронд нь зурагт байнга үздэг, бараг наалдаад суучихдаг хүн байвал хэчнээн загнаж, үглэж зэмлээд ч нэмэргүй байдаг.
Д.Санжжав

эх сурвалж: www.davalgaa.mn

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...