"Сурган хүмүүжүүлэх" гэдэг утгыг илэрхийлэх англи хэлний "educate" гэдэг үг нь "educe"
буюу, дотор талыг нь (дотоод чадварыг) татаж гаргах гэсэн үгнээс эхтэй
юм гэнэ. Үүнийг баримтжуулав уу гэмээр нэгэн судалгаа Англид хийгджээ.
Тэнд
дунд сургуулийн хэсэг хүүхдийг сурлагын төвшингөөр нь А-аас D гэсэн 4
ангид хуваав. Харин үүнийгээ хүүхдүүдэд эсрэгээр нь хэлж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, А ангид хуваарьлагдсан хамгийн сурлага султай хүүхдүүд
өөрсдийгөө хамгийн мундаг нь гэж бодоцгоож, сурлага сайтай D ангийн
хүүхдүүд өөрсдийгөө хамгийн муу нь гэж ойлгоцгоожээ.
Тэгтэл
3 сарын дараа гайхмаар үр дүн гарсан нь, сурлага муутай A ангийнханы
сурлагын төвшин үнэнгээсээ А болоод ирсэн бол, эсрэгээрээ толгой сайтай
байх учиртай D ангийн сурлагын төвшин хамгийн сүүлд орсон байв.
Харин
энд хамгийн эмгэнэлтэй нь, үнэндээ эхэлж хууртагдсан нь зөвхөн хүүхдүүд
бус, багш нар нь ч бас эсрэг мэдээлэлтэй байжээ. Багш нар тийм "солио"
байсныг огтхон ч анзааралгүй, сайн гэж бодсон ангидаа сайн зааж, муу гэж
бодсон ангидаа хайнга хандсан байв.
Хөөрхий
хүмүүс бид бусдад үргэлж муулуулж, үгүйсгэгдэх тусам үнэнгээсээ
муудаад, хязгаарлагдмал хүрээн дотор түгжигдэж орхидог бололтой.
Тус блог нь хувь хүний орон зай тул албан ёсны зар, тушаал шийдвэрийг мэдээлэл болгох зорилгоор тавьж байгаа болно. Ямар нэг төрийн байгууллагын байр суурийг илэрхийлэхгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
Суралцагч байгууллагын эд эс болцгооё
Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...
-
Монита Билгүүнд зориулав. Яамны ганцхан хэлтэсийн Ёслолын ажиллагааны мэргэжилтэн Эрхэм ноён Э.Билгүүн таны Энэ өдрийн амгаланг айлтгая ...
-
Хүн бүрт хамааралтай мэдээлэл санагдаад ганцаараа сонсохыг хүсээгүй учраас орчуулан эмэхтгэж бэлтгэлээ. Хэвлэгч хувилагчийн printer cart...
No comments:
Post a Comment