Sunday

Гуниглахуй

Юу ч санаанд буухгүй цаанаа л нэг гунигтай амралтын өдөр ...




Өнөөдөр бүсгүй минь чи Дээлээ даахгүй гундуухан явлаа ч Өглөө бүхний нар шив шинэхэн байдаг шиг
Өндөр тэнгэрийн дор сэхүүхэн алхах өдөр зөндөө ирнээ...Тайтгараарай



Нүдэн дээр хүүхнүүд гундаж эрчүүд мансуураад уруудаж байгаагаа мэдэрнэм 
Үзэсгэлэнт охид хүнийг биш мөнгийг хүсэх болжээ 
Үнэнч хөвгүүд vvрдийнхийг биш зуурдынхыг шүтэх болжээ 
Үгүй ээ охин минь ингэж болохгүй эртлэн бос галаа түл 
Хүү минь ингэж таарахгүй бүсээ бүсэл адуундаа морд. ............. 




Гуниглахгүйн тулд би гадагшаа гараад
Гудамжинд инээмсэглэл хайсаар нэлээд алхлаа
Гуниглахгүйн тулд цагаа зогсооход
Гурвалжин навчсын чимээ цагийн зүү мэт сонсогдлоо
Харамсахгүйн тулд  үлдээсэн мөрөө баллуурдаад
Хаалга тогших чимээг хүсэх сэтгэлээ
Харанхуйн мухарт нуучихлаа
Харамсахгүйн тулд санамсаргүйд найдаад 
Хаанаас ч юм шинэ итгэлийг хайлаа

Энэ бүхний эцэст...
Зайлшгүйд захирагдсан зүрх минь дэндүү ихээр гунилаа
Хайр хүлээсэн сэтгэл минь хамгийн ихээр харамслаа...

Зүгээр л гуниглая.. бас харамсъя...
Зүрх сэтгэлээ тайван орхиё....

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...