Thursday

Хоёрдугаар сарын гэгэлзэл

Өнөөдрийг яруу найрагч Р.Эмүжингээр хөглөлөө.


Зус танихгуй залуу шиг
Зерууд угсийг
Зуг мэдэхгуй салхи шиг
Зерууд аашийг
Зендее удаан хулээлгэдэг
Зерууд намайг
Хайрласан гэж бодохоор
Чи дэндуу зерууд юм

Ооо00оо0

Сайхан эрчуудэд би
Харамгуй дурладаг
Санаа даган сэтгэл бембечеед
Хайртай юм шиг болчихдог
Хажуугаар зерехед нь эргэж хараад
Хачин ихээр гуничихдаг
Халгаж хэлсэн угийг нь сонсоод
Харцаа нуудаг

енге зусэнд минь шунаад
елмийд ойчиход нь
Сэтгэл ханадаг
Тэвэрт нь тэрлэгээ унгуулэн
Тэнэглэж жаргахдаа
Хацар улайчихдаг
Харьж явахдаа харин
Ханиа л санадаг
Сайхан эрчуудэд би
Харамгуй дурладаг

Ооо00оо0

Би тууний суулчийн гуниг
Бишгуурийн хег мэт суулчийн дурлал
Бишуурхээд буцсан хайр болоод хагацал
Биелээгуй мереедлийн эхний цэг
Би тууний хавар болоод намар
Бичиглэж улдээсэн тегс бус сонат
Бусдын емне еертэйгээ хамт шатаасан
Булаахыг хусээгуй гэрэл гэгээ нь
Би тууний унэ цэнэ, хэмжуур
Бийрийн узуурт тороогуй ихэмсэг зан
еереесее харамлахдаа олны хелд гээсэн
едлеегуй шувуухай емчлеегуй сэтгэл нь
Би тууний . . .
Хаяж чадаагуй, авч бас болоогуй
Хамгийн сайхан зовлон

Ооо00оо0


Дурлаад ухэж байна
Дусад дуслаар нэрсэн гунигтаа
Живж ухэж байна
Хайрлаад ухэж байна
Хар хараар нэрсэн шаналандаа
Хагдарч ухэж байна
Энэ дууг минь сонслоо гэвчиг
Эргэж буу хар
Тунирхуу угэнд минь хоргодож
Туулсан замаараа буу алх
Учрахын жаргалыг даалгуй
Учраад, хагацахын зовлонг тэвчилгуй
Ухэж орхино, эргэж буу ир

Ооо00оо0

Хавар шиг урин
Халхлах хувцасгуй намайг
Ханаталаа хар
Энэ хумс дахин
Энгэр цээжийг чинь
Эсгэхгуй
Хусэх, хусэх гэдэг угийг
Хулээх гэж буу ойлго
Хуйтэн хундаганы ирмэгээр
Уруулыг минь буу хайр
есгийн минь содон чимээг
еглее гэхэд чи сонсохгуй
еден дэрэн дээр галбираа улдээгээд
Би, явчихсан байна
Хеерхен хуунууд чамд
Хенген зууш шиг санагдахын цагт
Будаг шунх, гялгар цунх
Бусдаас намайг буу эр
Шенийн уртыг барах гэж
Шуурс алдан гунихад чинь
Энэ буйдан, тэр сар
Элэглэх болно чамайг
Харанхуйгаас намайг
Хайх хэрэггуй
Хайрлаж боломгуй
Харамч ганц шене байсныг
Чи ойлгоно

Ооо00оо0

Цувных хормоыг хаялан бусгуй хун алхах нь
Цэцгийн дэлбээ хийсэн унах шиг
Гуниглуун болоод ихэмсэг
Чулуун замаар тэнуучлэх цуу салхин
Чухам тууний хузуунд алчуур мэт намирах нь
Галбирлаг болоод гангамсаг
Цаа бугын эвэрт цоорын аялгуу зангидах шиг
Цахилдаг улээн гуйж л явсан минь
Уянгалаг болоод анхилхан
Цайгаа самран ижий нь урдээ яарах шиг
Цагийн суудэр бусгуйн гэзгээр оролдох нь
Уйтай болоод атаархуу
Хуухэн хун болж орчлонд салхи зуссэндээ
Хуйтэн чулуун замаар гутлын есгий товшсондоо
Би . . . бардамхан

Ооо00оо0

енеедер би ягаан енгеер
уруулаа будна
ереелийн болсон туунд зориулж
хуруундаа бегж зуунэ
богино банзал, есгийтэй шаахайгаа
тур мартаж
бороотой удшээр хавар шиг
туунд би очино
амраглал нэхсэн он жилуудийг
шуудэр мэт дагуулна
айсан, бишуурхсэн харцаа
елмийд нь дэвсэнэ
унсээч гэж гуйхгуй
гэхдээ унсуулнэ
узэсгэлэнтэй ч бай угуй ч бай
би тууний шутээн

Ооо00оо0

хаврын хаварт л би
дурлачихсан явдаг
хар л нудтэй тэр залууг
саначихсан байдаг
хамгийн гэгэлгэн уедээ
туунд зориулж шулэг бичдэг
хайлаас, одод, унсэлтийн тухай
саяхны юм шиг дурсдаг
бодлогогуй хэлсэн уг бухэн нь
урвах хуслийг теруулдэг
бороотой удшээр туунийг санахдаа
уйлахгуй байхыг хичээдэг
енгерсен он жилуудэд
еерийгее олоогуйдээ харамсдаг
енге менге, шунал хуслээс
ер зурх минь туунийг харамладаг
хаврын хаварт л би
дурлачихсан явдаг аа

Ооо00оо0



унсуулэлгуй юутай удаав
унэндээ уруул минь енчирч байна
улгэр домгийн юм шиг юутай хуучин едрууд вэ
улэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардыг тэвчишгуй
ургэлжийн гунигийг хэн надад улдээгээв
унэт эдлэл мэт туунд дурлах нь юув
узэмжийн тедий орчлонг гайхуулж
узэмжийн тедий явъя гэтэл
уурийн гэгээ, удшийн бурий мэт алдуурсан
узтэл залуу насыг яах юм бэ
унэнч бус гэж хэлбэл ч хэлэг
унсуулэлгуй юутай удаав

Ооо00оо0

зевхен еертее зориулж
нэрийг минь хэл
зевхен еертее зориулж
еврийг минь сана
хэзээ нэгэн цагт чинийх байсан
хэлбэрлэг терх, будаггуй уруулд
унаж ухдэгтэйгээ эвлэр
хаврын салхи мэт араншинг минь
халааснаасаа гээсэн зурвас мэт
хаяж чадаагуйдээ гунигла
надаас бусад нь чамд хэн байсныг
надаас элгэмсууг мэдэх угуйгээ
нэрэлхэх юмгуй цэгнэ
навчис унах цагаар
намайг зорьж халамцуухан ир
тэнэглээд ч гэсэн зоригло
тэгээд хэрхэхийг минь хулээ

Ооо00оо0

хэв нь чинийх
хэлсэн нь хунийх
хэзээ энэ захидал
надад ирээв
усэг нь чинийх
уг нь хунийх
нууж халтартсан
нулимс нь минийх
хаягаа улдээж зурхлээгуй
хайр нь тэгээд
хэнийх юм бэ?

Ооо00оо0

заримдаа би хусэл тэмууллээс залхдаг
замын араншин, явуулын салхинаас шантардаг
уйдаж болох бухэнтэй эрт танилцахаас айдаг
уруулын будаг, оо энгэсэгт нуурээ тушаахаас гэрэвшдэг
уучлуулах хэрэг хийн, уйлж гуймаар бодогддог
заримдаа надад цехермеер уйтай санагддаг
хайрлах, дурлах, сэтгэл догдлох
хагацах, учрах, хардах, хардуулахаас ангид
целийн дунд теерсен хар салхи мэт
цаг хугацаа дэндуу удаан араас минь гэлдэрдэг
заримдаа би тэгэхээс тэгэх гэж зерсендее гэмшдэг
захидал ирэх тоолон яарсандаа хуруу минь чичирдэг
еглее болгон тольдохоос бишуурхдэг
етелж байгаагаа мэдрэхээс зугтдаг
хенген зугаа, шунал хусэлдээ шартаж
хурч болох оргилын зуг мацан, чулуу мэт бэлд нь ойчиж
заримдаа би ...

Ооо00оо0

Хэн нэгнийг дахиад л хаяна гэхээс
Хэлсэн уг бухэн минь
Уртаас урт хулээлт болж улдэхээс
Урьдын адил эмээж байна
Хээнцэрлэл, хэтэрхий тансагийг би хусээгуй
Хэсэгхэн ед хэнийх байсныг мэдээгуй
Дурлаж, дурлал минь дурсамж болон хувирч
Дуусашгуй алс аяны шороонд
Дарагдаж хоцроно гэж бодоогуй
Уучлал гуйх зурх надад алга
Уйтай байхыг чинь харах хусэл ч алга
Зурхийг минь шаналдаггуй гэж санаа юу
Зусэр бороонд нордоггуй гэж эндуурээ юу
Ууж, дуулж, ганц сайхан уйлаад л болов
Урагшгуй тэр дурлалыг мартаж орхи
Дахиад л еерийнхеерее дуулахаар
Далавчаа би дэлгэлээ

Ооо00оо0

булшийг минь чимэхийн телее
бусдыг хямдхан хелслехийг
сарнай цэцэгс хавтан чулуун дээр
салхинд хеегден тур хорогдохыг
би хусэхгуй
емсгел сэлт, ус гэзгийг минь
ерееол нэгэн дур мэдэн еерчлехийг
уламжлал болсон хар улааны дунд
урсах нулимс, харууслын дууг
би тэвчихгуй
етлехеес айдаг байсныг минь бодож
енге гялгараас тевегшеедгийг минь санаж
улдэж хоцрох, удуулж мордохоос
ургэлж зайлсхийдэг араншинд минь таацуулж
бурхан, тэмдэгт хешее
бууж удлэх шалтаг
буцах мергуй жим
булшин дээр минь буу улдээг
зевхен газар шороо, газар шороо л
зуй ёсоор намайг телеелег
харин анд нарыг минь
ханатал нь дайлаарай
харих замыг нь гэрэлтуулэх
од нь би байя

Ооо00оо0

Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Ертенцийн буслуур алдуурч
Ер бусын булээн унэр
Эхэр татах дуун
Энгэрт анирлана
Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Адгуусны аяг, бусгуй мэдрэмж
Адбиш хуслийн мереер
Арьсны хээ тоолон
Аяар аяар гэтнэ
Хурууны ормоор
Хуучин даавуу хелрехед
Хэлбэр хийгээд терх
Хэн байх нь хамаагуй
Хэзээ ч минийх байгаагуй
Тэр минь

Ооо00оо0

Зад ууя
Задгай салхи шиг
Хаа сайгүй тэнүүчлэе
Тааралдсан эхний хүнээс
Тамхилаач гэж гуйя
Газар дэлхийг гийгүүлэх
Гал өгөөч гэж хэлъе
Согтоод унавал ч унаг
Солиортлоо дурлачихаж гэж
Танилууд минь бодог
Замын унаанд гар өргөн дайгдаж
Зах хязгааргүйн зүг.
Арилж өгъе
Дэмий өнгөрөөсөн өдөр хоногуудыг
Дэгжинхэн зохидог дээлтэйгээ хамт
Тайлаад шидчихъе
Эхлэл мэт төгсгөлийн эрэлд хатан
Эцсийн буудлаас цааш хөдлөхийн цагт
Зогсоол гэж үгүй
Ард үлдсэн мөрийг минь борооны ус дуургэж
Аяны замд ядарсан хэн нэгний
Цангааг тайлаг
Этгээд маягийн дорнын залуу
Энгэрээс минь харцаа салгасангүй
Өдөр өнжив
Эрээн даашинзны хормойд
Эрээгүй шуналаа зүүчихээд үдэш болгов
Хажуугаар зөрөхдөө
Хаврын урь шиг шилбэ төөнөж
Шөнийг дундлав
Хүсэлд нь хөг нэмъе гэж
Хүлээсээр байтал
Үүр цайчихав
Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Эртөнцийн бүслүүр алдуурч
Эр бусын бүлээн үнэр
Эхэр татах дуун
Энгэрт анирлана
Хурууны ормоор
Хуучин даавуу атирахад
Адгуусны аяг, бүсгүй мэдрэмж
Адбиш хүслийн мөрөөр
Арьсны хээ тоолон
Аяар аяар гэтнэ
Хурууны ормоор
Хуучин даавуу хөлрөхөд
Хэлбэр хийгээд төрх
Хаана байх нь хамаагүй
Хэзээ ч минийх байгаагүй
Тэр минь!

Ооо00оо0

Надад зохидоггүй хуримын даашинз
Навч шарлах цагийг санагдуулан
Өлгүүрт гуниглана.
Энгэрт нь түүний асгачихсан дарс
Эв хавгүй ёслолын дурсамж болж
Энгийн бус хээтнэ.

Ооо00оо0

Дэндүү даруухан загвартай
Дэмий гоёлд нь хэн ч шунамгүй гэлээ ч
Залуухан зүрх минь энэ даашинзны цаана
Залуургүй мэт цохилж байсан.
Төсөөлөх гэж оролдох хэрэггүй
Тэндээс би аль хэдийн
Явчихсан.

Ооо00оо0
 
Дэндvv их хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгvй

Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгvй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгvй
Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Хардахын зовлон эдлvvлж
Хажууд чинь би гоёхгvй
Зовлон жаргалын сvvдэрт
Зогдор чинь буухыг vзэхгvй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгvй
Дэндvv хайртайдаа
Чамтай би ханилахгvй
Зvсний сайханд хууртаж
Зvрхээ эмтлэхийг чинь мэдэхгvй
Өнчрөлийн гашуунд сэтгэлээ vйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгvй
Өтлөхийн vнэнд гvйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгvй
Дэндvv хайртайдаа чамтай би ханилахгvй

Ооо00оо0

Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чинийх байх эрхээ олох гэж
Минийх гэж чамдаа би очъё...

Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа

Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...