Monday

Бямба гаригт болзоо тавья

Шинийн 3-нд бүх нийтээр амарна 

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-ыг үндэслэн хоёрдугаар сарын 24 буюу баасан гаригийн ажлын өдрийг хоёрдугаар сарын 18-ны бямба гаригт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Монголын ард түмний уламжлалт Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдэд ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломж бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр хоёрдугаар сарын 22 буюу шинийн нэгнээс эхлэн 27-ны даваа гариг хүртэл амрах болж байна.


За тэгэхээр нягтлангууд минь хагас сайн өдөр над дээр ирж болох нь байна шүү дээ.

Санхүүгийн тайлангаа тас болгоод
Сар шинэдээ сайхан шинэлээрэй кк.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...